| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/01181/и |
| Дугаар | 794 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 794
| 2017 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2017/00794 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 Кодем ХХК-ийн байр, Жи Мобайл ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011041082, регистрийн 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шар хад 6 дугаар гудамж, 136 тоотод оршин суух Даваадоржийн Баянжаргал /РД:ПЭ90072021/-д холбогдох
1080981 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулах тухай хэргийгхянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Даваадорж овогтой Баянжаргалд холбогдох 1080981 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Д.Баянжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Баянжаргалаас 1080981 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Баянжаргалаас 1080981 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлах үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Д.Баянжаргалд холбогдох 1080981 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгнөөс 4,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 4,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай .
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР