Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1757

 

 

 

   

 

 

 

      2020     10       08                                   2020/ШЦТ/1757

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Д.Оюун-Эрдэнэ

улсын яллагч: Б.Тулга

өөр өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт Хөвдүүд овогт Ч.Ж-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2384 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, тэтгэвэрт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны  5 дугаар гудамжны 125 тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

           

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-125 тоот дахь гэртээ өөрийн эхнэр Ш.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архи ууж байсан хундагаа Ш.Мөнгөнцэцэгийн толгой тус газар луу шидэж зүүн чихний дэлбээнд нь шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Жы  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : Тухайн өдөр 21-22 цагийн үед дүү нар ирээд архи уусан. Тэгээд урьд нь болж байсан амьдралаас болж маргалдсан гэв.

Хохирогч Ш.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “... Би 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Жаргалсайханы төрсөн ахынх нь хүүхэд Буянхишиг эхнэр Наранчимэг болон 2 хүүхдийн хамт мөн Жаргалсайханы эмэгтэй дүүгийн хүүхэд болох Бат-Эрдэнэ, түүний эхнэр Отгончимэг нар 2 хүүхдийнхээ хамт бөөнөөрөө манай гэрт 20:00  цагийн орчим ирсэн. Тэд нар манай гэрт ирэхдээ 1 шил 0.75 гр 1 шил хараа архитай ирээд бид нар өнөөх архийг хувааж уучхаад 0.75 гр 1 жил Хараа архиа гаргаад бид нар хувааж уугаад сууж байгаад би гэнэт хэд хоногийн өмнө манай нөхрийн гар утсанд дээр үед манай нөхөртэй хамт ажиллаж байсан Оросоо гэх хүүхнээс мессеж ирсэн юм. Тэр мессеж дээр Оросоо гэх эмэгтэй манай нөхөр Жаргалсайханд хандаж чи Сараатай уулзаж байгаа юу? Сараад чиний хүүхэд байдаг биз дээ? Гэсэн мессеж ирсэн байсан.  Тэгсэн манай нөхөр Жаргалсайхан уурлаж, бид хоёр маргалдаад Жаргалсайхан архи ууж байсан шилэн хундагаа над руу шидээд, өнөөх хундага нь миний зүүн чихний орчим онож цохсон чинь өнөөх хундага нь хагараад миний зүүн чихний орчим онож цохсон чинь өнөөх хундага нь хагараад миний зүүн чихний дэлбээг зүсчихсэн. Тэгсэн миний шилэнд зүсэгдсэн шарх, ангайгаад маш их  цус гараад тогтохгүй болохоор нь Бат-Эрдэнэ эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгчихсөн чинь цагдаа нар бас дагаад ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “... Миний санаж байгаагаар бид нар нийт 3 шил 0.75 граммтай Хараа архи хувааж уусан санагдаж байна. Сүүлийн шил архиа уугаад сууж байхад Мөнгөнцэцэг эгч, Жаргалсайхан ах хоёр бие биеийнхээ өмнөх амьдралыг яриад байсан. Жаргалсайхан ахыг өөр эмэгтэйгээс нууц хүүхэдтэй байсан талаар Мөнгөнцэцэг эгч ярьж, Жаргалсайхан ах, Мөнгөнцэцэг эгч хоёр маргалдаж хоёр биенийгээ элдэв үгээр доромжилж байснаа Жаргалсайхан ах архи ууж байсан шилэн хундагыг ширээн дээрээс аваад шууд Мөнгөнцэцэг эгч рүү шидсэн чинь өнөөх хундага нь Мөнгөнцэцэг эгчийн чих орчмоос нь маш их цус гараад тогтохгүй болохоор нь түргэн дуудсан. Тэгсэн цагдаа нар бас хүрээд ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Нийт 3 шил 0.75 гр Хараа архийг хувааж уусан. Архи уугаад сууж байхдаа Мөнгөнцэцэг эгч, Жаргалсайхан ах хоёр бие биеийнхээ өмнөх амьдралыг  яриад, Жаргалсайхан ахыг өөр  эмэгтэйгээс нууц хүүхэдтэй байсан талаар Мөнгөнцэцэг эгч ярьж, Жаргалсайхан ах Мөнгөнцэцэг эгч хоёр маргалдаж, хоёр биенийгээ элдэв үгээр доромжилж байснаа Жаргалсайхан ах архи ууж байсан шилэн хундагыг ширээн дээрээс аваад шууд Мөнгөнцэцэг эгч рүү шидсэн чинь өнөөх хундага нь Мөнгөнцэцэг эгчийн зүүн талын шанаа чихэн тус газар нь цохиж, хагараад шилний хагархай нь Мөнгөнцэцэг эгчийн зүүн чихийг нь зүсчихсэн. Тэгсэн Мөнгөнцэцэг эгчийн чих орчмоос нь маш их цус гараад тогтохгүй болохоор нь Бат-Эрдэнэ түргэн дуудсан... гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3887 дугаартай

  1. Ш.Мөнгөнцэцэгийн биед зүүн чихний дэлбээний шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-40-41//,

Яллагдагч Ч.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Мөнгөнцэцэг бид хоёр  миний 30 орчим жилийн өмнөх амьдралыг сөхөж, миний ч мэдээгүй байсан, гэнэт саяхан 10 гаруй хоногийн өмнө мэдсэн Оросоо гэх эмэгтэйгээс миний хүүхдийн  талаар ярьж, чи надаа нуусан хүүхэдтэй гэж миний дүү нарын хажууд намайг доромжилж, үүнээс болоод Мөнгөнцэцэг бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад миний өөдөөс хараад, ширээний нөгөө талд сууж байсан Мөнгөнцэцэгийн толгой руу архи ууж байсан шилэн хундага шидсэн чинь миний шидсэн шилэн хундага Мөнгөнцэцэгийн зүүн чихийг онож, цохиж хагараад Мөнгөнцэцэгийн зүүн талын чихэн тус газар нь шилэнд зүсэгдэж, гэмтэж нөгөө шилэнд зүсэгдэж гэмтсэн газраас нь цус гарч эхэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгчихсөн чинь цагдаа нар бас хамт хүрээд ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 25-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н /, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, хохирлын баримт /хх-н 38-40/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

 

Яллагдагч Ч.Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5-125 тоот дахь гэртээ өөрийн эхнэр Ш.Мөнгөнцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар архи ууж байсан хундагаа Ш.Мөнгөнцэцэгийн толгой тус газар луу шидэж зүүн чихний дэлбээнд нь шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Хохирогч Ш.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Тэгсэн манай нөхөр Жаргалсайхан уурлаж, бид хоёр маргалдаад Жаргалсайхан архи ууж байсан шилэн хундагаа над руу шидээд, өнөөх хундага нь миний зүүн чихний орчим онож цохсон чинь өнөөх хундага нь хагараад миний зүүн чихний орчим онож цохсон чинь өнөөх хундага нь хагараад миний зүүн чихний дэлбээг зүсчихсэн. Тэгсэн миний шилэнд зүсэгдсэн шарх, ангайгаад маш их  цус гараад тогтохгүй болохоор нь Бат-Эрдэнэ эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгчихсөн чинь цагдаа нар бас дагаад ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн: “...Жаргалсайхан ахыг өөр эмэгтэйгээс нууц хүүхэдтэй байсан талаар Мөнгөнцэцэг эгч ярьж, Жаргалсайхан ах, Мөнгөнцэцэг эгч хоёр маргалдаж хоёр биенийгээ элдэв үгээр доромжилж байснаа Жаргалсайхан ах архи ууж байсан шилэн хундагыг ширээн дээрээс аваад шууд Мөнгөнцэцэг эгч рүү шидсэн чинь өнөөх хундага нь Мөнгөнцэцэг эгчийн чих орчмоос нь маш их цус гараад тогтохгүй болохоор нь түргэн дуудсан. Тэгсэн цагдаа нар бас хүрээд ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Жаргалсайхан ах Мөнгөнцэцэг эгч хоёр маргалдаж, хоёр биенийгээ элдэв үгээр доромжилж байснаа Жаргалсайхан ах архи ууж байсан шилэн хундагыг ширээн дээрээс аваад шууд Мөнгөнцэцэг эгч рүү шидсэн чинь өнөөх хундага нь Мөнгөнцэцэг эгчийн зүүн талын шанаа чихэн тус газар нь цохиж, хагараад шилний хагархай нь Мөнгөнцэцэг эгчийн зүүн чихийг нь зүсчихсэн. Тэгсэн Мөнгөнцэцэг эгчийн чих орчмоос нь маш их цус гараад тогтохгүй болохоор нь Бат-Эрдэнэ түргэн дуудсан... гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3887 дугаартай

1.Ш.Мөнгөнцэцэгийн биед зүүн чихний дэлбээний шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-40-41//,

Яллагдагч Ч.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Оросоо гэх эмэгтэйгээс миний хүүхдийн  талаар ярьж, чи надаа нуусан хүүхэдтэй гэж миний дүү нарын хажууд намайг доромжилж, үүнээс болоод Мөнгөнцэцэг бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад миний өөдөөс хараад, ширээний нөгөө талд сууж байсан Мөнгөнцэцэгийн толгой руу архи ууж байсан шилэн хундага шидсэн чинь миний шидсэн шилэн хундага Мөнгөнцэцэгийн зүүн чихийг онож, цохиж хагараад Мөнгөнцэцэгийн зүүн талын чихэн тус газар нь шилэнд зүсэгдэж, гэмтэж нөгөө шилэнд зүсэгдэж гэмтсэн газраас нь цус гарч эхэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ эмнэлгийн 103 дугаарт дуудлага өгчихсөн чинь цагдаа нар бас хамт хүрээд ирсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 25-28/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Ч.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Жд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж, харин хуульд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

Энэ хэрэгт шийдвэрлэх зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй ” /хх-н 72/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Ж  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Ч.Жыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ж  нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ч.Ж  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

          5. Ч.Ж  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Ж нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.ПҮРЭВСҮРЭН