| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0637/Э |
| Дугаар | 694 |
| Огноо | 2020-08-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 694
2020 08 21 2020/ШЦТ/694
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: П.Ганбаатар,
Гэрч: Т.Эрдэнэцэцэг, Н.Буянжаргал,
Шүүгдэгч: И.Э, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу,
Шүүгдэгч: С.Ч, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор П.Ганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц овогт И.Э, С овогт С.Ч нарт холбогдох эрүүгийн 1902 0100 20176 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Багатойруугийн 48 дугаар байрны 08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ц овогт И.Э,
Монгол Улсын иргэн, 1946 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 74 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 60-01-08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, С овогт С.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч И.Э нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-с гэрээ нүүлгэх нэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хахууль авсан,
Яллагдагч С.Ч нь “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” Нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүний хувьд “Жаргалан” сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газраас “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Эад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие С.Ч би хүүхэд залуучуудын хүмүүжил, ёс зүй, эрүүл мэндийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагад 55 дахь жилдээ ажиллаж байна. Би хэдийгээр өндөр настай болж тэтгэвэрт гарсан ч гэсэн хүүхдийн эрүүл мэндийн байдал туйлын хүнд байгаатай холбогдуулан хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “Жаргалант” сувиллыг байгуулан ажилласан юм. Манай сувилал нь 1500 хүүхэд сувилдаг бөгөөд 500 хүүхдийг нийгмийн зорилтод бүлгийн хүүхдүүдийг эцэг, эхээс нь мөнгө төгрөг гаргалгүй зөвхөн даатгалын мөнгөөр сувилдаг. Өнөөдөр би Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга И.Э-д өөрт болон байгууллагадаа давуу байдал бий болгохоор хахууль өгсөн гэж яллагдаж шүүхийн өмнө зогсож байна. Тухайн үед би Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвд болон өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгох гэсэн санаа бодол, зорилго, бодит объектив нөхцөл байдал үүсээгүй байсан. Би И.Э-д мөнгө өгье гэж санаачилга гаргаж, И.Э-тай би өөрөө очиж уулзаагүй. 2-рт: Манай байгууллага дээр ямар нэг хяналт шалгалт болоогүй, шалгагдаж акт тавигдсан, түүнээс мултрах гэсэн нөхцөл байдал бий болоогүй байсан. Санхүүжилтийг саадгүй түргэн хугацаанд авах зорилгоор гэж прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байна. Үйлчилгээ үзүүлсэн бол санхүүжилтийг саадгүй олгох үүрэг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон И.Э-д хуулиар хүлээгдсэн үүрэг байдаг тул би өөртөө болон байгууллагадаа давуу байдал бий болгох шаардлага байдаггүй юм. И.Э надаас мөнгө авсан үе нь манай байгууллагад санхүүжилт шилжиж орох үетэй давхацсан нь үнэн. И.Э нь ганцаараа энэ байгууллагад мөнгө санхүүжилт өгье гэж шийддэггүй, түүний доор нягтлан бодогч, хяналт шалгалтын байцаагч нар зэрэг олон хүмүүс ажилладаг тул олон хүнээр хянагдаж байж И.Э дээр ордог. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас дуртай үедээ мөнгө шилжиж ордоггүй. Санхүүжилт тодорхой хуваарийн дагуу байгууллагуудад мөнгө санхүүжилт шилжиж ордог. Манай байгууллагад олгогдсон санхүүжилт батлагдсан санхүүжилт олгох хуваарийн дагуу хийгдсэн байсан боловч И.Э-н надаас 2.000.000 төгрөг авсан үйл баримттай санаандгүй байдлаар давхацсан байсан. Хахууль өгч өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа нь мөрдөгчийн юм уу, прокурорын субъектив сэтгэлгээгээр надад тогтоосон дүгнэлт юм. Ер нь бол танилын нүүр халуун гэгчээр хүн хэдэн төгрөг өгөөч гээд байхад өгөхгүй байх боломж, нөхцөл байгаагүй юм. И.Э нь санхүүжилтийг өгөхгүй байх үндэслэлгүй боловч тодорхой хэмжээгээр жижиг сажиг байдлаар эдний санхүүжилтийг хүлээлгэж бай, шалгана, дахин шалгалт оруулья, дараагийн сард санхүүжилтийг олгоё гэх мэтээр саатуулж, өө сэв ольё гэвэл олддог юм. Ийм дарамт шахалт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт байдаг уу гэвэл байдаг гэдгийг хэлье. Шударга шүүхдээ болон мэргэн шүүгчид хандаж хэлэхэд надад бусдад хахууль өгч, өөртөө давуу байдал тогтоох гэсэн үйлдэл байгаагүй юм. И.Э мөнгө өгөөч гэхээр нь танилын нүүр халуун гэгчээр өгсөн нь үнэн. И.Э надаас авсан мөнгөө хоёр жил гаран хугацаанд өгөөгүй нь үнэн юм. Би сүүлд нь бодохдоо тэрхүү мөнгийг энэ хүн буцааж өгөхгүй юм байна. Түүний албан тушаалаас болоод нэхэж чадахгүй юм байна гэсэн бодол төрчихөв үү гэж бодож байсан юм. Мөнгө зээлсэн хугацааны хувьд би эндүүрээгүй. Манай байгууллага олон сая төгрөгөөр олон гүйлгээ хийгээд будилаад байдаг газар биш. Хэдий ч ямар шалтгаанаар ямар гүйлгээ хийгдсэн нь тодорхой жижигхэн байгууллага. Бодит байдал ийм байна. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэе гэсэн санаа сэдэл, үйлдэл, зорилго байгаагүй гэдгээ шударга шүүхийн өмнө хэлье. Хүн мөнгө өгөөч гэхээр өгсөн. Түүнээс биш би танд мөнгө өгье, тантай уулзая, та энэ асуудлыг шийдээд өгөөч, манай байгууллагад шалгалт битгий оруулаач гэж гуйгаагүй. Ийм үйлдэл хийгээгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч И.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би анх Монгол улсад нийгмийн даатгалын байгууллага байгуулагдсан цагаас хойш 1995 оноос эхлэн хөдөө орон нутагт мэргэжилтнээр ажиллаж, энэ салбарт тасралтгүй 25 жил ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллахдаа үнэнч шударгаар ажиллаж байсан ба надад 2016 онд Сэлэнгэ нутгийн ах н.Бавуу анх С.Ч-г танилцуулж байсан юм. Тухайн үед танилын үүднээс би С.Ч-т хандсан болохоос өөр ямар нэг ашиг сонирхол байгаагүй юм. Би хэд хэдэн зүйлийг нягталж өгөөч гэж шүүхээс хүсч байна. 1-рт: Миний С.Ч-с мөнгө зээлсэн өдөр сарыг шалгаж өгөөч. Би Нийгмийн даатгалын ерөнхий газрын гадаа 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С.Ч-с 2.000.000 төгрөгийг зээлж авч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хажууд байрлах Улаанбаатар хотын банкнаас эхнэр Н.Буянжаргалын Хаан банкны дансанд И.Э-с гэж шилжүүлж байсан тул хэрэгт эхнэр Н.Буянжаргалын Хаан банкны дансны хуулга, Улаанбаатар хотын банкны баримтыг өгсөн. Манай ажил бол Хан-Уул дүүрэгт байдаг бөгөөд би эхнэртээ мөнгө шилжүүлэхдээ ажлынхаа хажуугийн буюу Хан-Уул дүүрэгт байрлах Хаан банкны салбараас шилжүүлдэг тул хотын төв рүү явж мөнгө шилжүүлэх шаардлагагүй юм. Тиймээс дээрх баримтаар тухайн өдөр би С.Ч-с мөнгө зээлээд, мөнгө зээлсэн газраасаа эхнэр лүүгээ мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдох юм. Би С.Ч-с 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө аваагүй, харин 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мөнгө зээлсэн гэдгийг нотлох юм. Тухайн үед гадаа цаг агаарын хувьд хүйтэн байсан юм. Иймд цаг хугацааг С.Ч андуурсан байх. 2-рт: С.Ч нь намайг өөрөөс нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын гадаа авсан гэж мэдүүлсэн. Гэтэл би 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан батламжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Корпорейт зочид буудалд олон улсын сургалтад сууж байсан. Намайг сургалтад сууж байсныг хамт энэ сургалтад сууж байсан хүмүүс болон фото зургууд, тус сургалтыг зохион байгуулах тухай тушаал болон тухайн үед сургалтыг зохион байгуулсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын тамгын дарга н.Батхуягийн мэдүүлэг нотолж байгаа. Иймд цаг хугацааг С.Ч болон гэрч Т.Эрдэнэцэцэг нар андуурсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйн зориулалтаар өөрийн байгууллагын данснаас авсан 2.000.000 төгрөгөө надад өгсөн гэж андуурсан байх. Үүнийг шалгаж өгнө үү. 3-рт: Санхүүжилтийг олгох болон санхүүжилтийг хянах үйл явцыг шалгаж өгнө үү. Учир нь намайг тухайн байгууллагын мөнгө санхүүжилтийг олгодог мэтээр яллаж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүүжилтийг 8 хүний гарын үсэг зурагдсанаар олгогддог бөгөөд миний тухайд байгууллагуудын жагсаалт дээр манай байгууллагатай гэрээ бүхий байгууллагууд байгаа эсэх болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан сар бүрийн хуваарийн дагуу олгож байгаа эсэхийг баталгаажуулж гарын үсэг зурдаг. Харин санхүүгийн төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн болон тусламж, үйлчилгээний чанарын газрын байцаагч нар тухайн байгууллагуудын ирүүлсэн нэхэмжлэх материалыг хүлээн авч шалган үндэслэлгүй болон батлагдсан төсвөөс илүү ирүүлсэн бол хасаж, батлагдсан төсвийн хүрээнд шалгаж, тус бүр гарын үсэг зурж, жагсаалтыг өгдөг. Санхүү төсвийн хэлтсийн ахлах нягтлан бодогч санхүүгийн төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн болон тусламж, үйлчилгээний чанарын газрын байцаагч нарын шалгаж, гарын үсэг зурж ирүүлсэн байгууллагуудын баримтуудыг үндэслэн санхүүжилт гаргах нэгдсэн жагсаалтыг сар бүр гаргаж, санхүү төлбөрийн хэлтсийн даргаар баталгаажуулан гарын үсэг зуруулж ирүүлдэг. Санхүү төлбөрийн хэлтсээс ирүүлсэн жагсаалт дээр миний бие манай байгууллагатай гэрээ бүхий байгууллагууд байгаа эсэх болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан сар бүрийн хуваарийн дагуу олгож байгаа эсэхийг нягталж гарын үсэг зурдаг. Мөн эрүүл мэндийн даатгал хариуцсан дэд даргаар баталгаажуулан гарын үсэг зуруулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн газарт санхүүжилт олгох байгууллагын жагсаалтыг сар бүр хүргүүлдэг. Ингэснээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга болон санхүү бүртгэлийн газрын дарга нарын гарын үсэг зурагдсанаар байгууллагуудын санхүүжилт гардаг. Иймд зөвхөн намайг байгууллагуудын санхүүжилтийг мэдэж, хянаж, нэмж, хасаж, дур мэдэн гаргадаг мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд дөрвөн хүнээр хянагдаж орж ирсэн материалыг миний бие засах ямар ч боломжгүй юм. Зөвхөн миний гарын үсгээр санхүүжилт гардаггүй юм. И.Э миний бие тус байгууллагад санхүүжилтийг нэмж, хасаж олгох, санхүүжилтийг шууд шилжүүлэх эрх мэдэл бүхий хүн эсэхийг дахин нягталж өгөхийг хүсэж байна. Улсын яллагчийн хэлснээр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 22.500.000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн гэж байна. Гэтэл энэ санхүүжилт сар бүр бүх эрүүл мэндийн байгууллагуудад жагсаалтаар шилжүүлдэг санхүүжилт юм. Улсын хэмжээнд 50 гаран сувилал, нийслэлд 29 сувилалын жагсаалт сар бүр нэг удаа гардаг. Түүнээс “Жаргалант” сувилалын санхүүжилтийг ганцааранг нь шилжүүлэх эрх бүхий албан тушаалтан би биш юм. Би С.Ч-с мөнгө зээлэхээс өмнө бие биенээ таньдаг байсан ба С.Ч-т ямар нэг байдлаар дэмжлэг, тусламж, давуу байдал бий болгох талаар өмнө нь огт ярьж байгаагүй. Хожим нь ч огт ярьж байгаагүй юм. Зөвхөн С.Ч-г нутгийн ах гэдэг утгаараа хандаж, 2.000.000 төгрөг зээлсэн юм. С.Ч өөрөө ч надад өмнө нь тусалж чадах зүйл байвал хэлээрэй гэж байсан тул С.Чыг дарамталж, хяналт шалгалтыг хойшлуулж байсан зүйл байхгүй. Энэ талаар ч С.Ч өөрийн мэдүүлэгтээ хэлсэн байсан. 4-рт: Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий сэргээн засах болон рашаан сувилалын 29 байгууллага байдаг. Эдгээр байгууллагуудыг 2019 оны 09 дүгээр сард шалгахад “Жаргалант” сувилал тодорхой хэмжээний зөрчилтэй байсан учраас тус сувилалыг зөрчилтэй байна гэж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Хэрвээ би ямар нэгэн байдлаар С.Ч-тай ашиг сонирхолын зөрчилтэй байсан бол тухайн шалгалтыг ахлаж байсны хувьд байцаагч нартаа “Жаргалант” сувилалын энэ асуудлыг дарж өнгөрөөе гэж дээрх сувилалд давуу байдал үүсгэлгүйгээр шударгаар “Жаргалант” сувилалд зөрчил байна гэж Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөлд оруулж байсан юм” гэв.
Гэрч Т.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...С.Ч 2.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авсан ...Төрийн банкны 3401018262201 дугаартай данснаас авсан. ...Хүүхдийн төлөө амьдрах ухаан нийтэд үйлчлэх ТББ-ийн данс тул аж ахуйд гэж зарлага гаргасан ...Захирал бид хоёр ажил дээрээс хамт гарч явсан. ...Тухайн үед би хотын төвөөр хөөцөлдөх ажилтай байсан тул захирлын машинтай явж банкнаас авч, цуг аваачиж өгсөн ...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын хажууд Улаанбаатар хотын шилэн банкны ертөнцийн зүгээр баруун талын зам дээр захирал машинаа зогсоож, би машинд үлдээд, захирал өөрөө явсан ... Төв байгууллага болох Хүүхдийн төлөө амьдрах ухаан нийтэд үйлчлэх ТББ өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг. Жаргалан сувилал Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын магадлан итгэмжлэлд орсон учраас Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлаас хүмүүсээ сувилах зохих хэмжээний зардал авдаг ...Манай байгууллага Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай харилцаж эхэлсэн үеэс хойш гэрээгээ 90%-иас доош дүгнүүлж үзээгүй. Ямар нэгэн шалгалт болон аудитын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар ямар нэг зөрчил илэрч байгаагүй юм. Үүнийг шалгалтын бүх материалаас харж болно ... 2019 онд шат шатны шалгалт орж, хууль бус дүгнэлт гарч байсан. Түүнийг байна гэж үзэх байх даа. Авлигатай тэмцэх газарт өргөдөл гомдол өгснөөс хойш И.Э болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас биднийг дуудаж, уулзалт хийсэн. Тухайн уулзалт дээр Авлигатай тэмцэх газарт та бүхэн манай байгууллагыг Авлигатай тэмцэх газарт өглөө гэж байсан. Тэгэхэд бид зохих хариу гарсны дараа ярилцъя гээд биднийг гарах гэтэл сая хийсэн шалгалтын дүнг ярина гээд нэлээн маргаантай хурал болсон. Тухайн хурлын протокол байгаа” гэв.
Гэрч Н.Буянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажлын өдөр байсан ба манай нөхөр И.Э миний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг ба И.Э “Энэ долоо хоногт нүүдэл хийчихье. Би ажилгүй байсан тул хурдан шилжье, хүүхдүүдийн хичээл сургууль болохоо байлаа, би чадвал хагас, бүтэн сайны амралтын өдөр очъё” гэж боловч амралтын өдөр ирж амжаагүй тул 2017 оны 02 дугаар сарын дундуур нүүдэл суудлаа хийсэн. Би ганцаараа байсан учраас захаас машин хөлсөлж амралтын өдөр тааруулан 2-3 удаа нүүдэл хийсэн юм” гэв.
Гэрч Т.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...байгууллагын Төрийн банк дахь 340101826201 дугаарын данснаас үйл ажиллагааны орлого болох 2.0 сая төгрөгийг “аж ахуйд” гэж 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зарлагдан гаргаж захирал С.Ч-т өгсөн. Тухайн өдөр захирал намайг өрөөндөө дуудаад Эрүүл мэндийн даатгалын газрын И.Э надаас хэдэн төгрөг авна гэж нэхээд байна. Өгөхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Улмаар бид хоёр захирлын машинтай ажлаас шууд хөдлөөд 25 дугаар эмийн сангийн Төрийн банкны салбараас дээрх мөнгийг аваад тэндээсээ шууд ШШГЕГ-ийн баруун талд байрлах хуучнаар НДЕГ-ийн шар тоосгон байшингийн баруун талын төв зам дээр машинаа тавиад С.Ч гуай мөнгөө аваад буусан. Замд дагуу машинаа тавьсан учир намайг машиндаа үлдээгээд буугаад явсан. Буцаж машин дээрээ ирээд яс саллаа, муусайн авилгачид хэцүү юм аа гэсээр орж ирсэн”
“...И.Э-н хувьд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С.Чаас 2 сая төгрөг авсан гэж яриад байгааг мэдэхгүй байна. Тухайн цаг хугацаанд хэнээс 2 сая төгрөг авсан байдаг юм мэдэхгүй. Харин миний дээрх хэсэгт мэдүүлсэн зүйл үнэн зөв, миний мэдүүлэг өөрчлөгдөхгүй. Би дээрх хэсэгт үнэн зөв мэдүүлсэн. Би 2 сая төгрөг нэхсэн юм байна гэж ойлгосон. Цаг хугацааны хувьд зөрүүтэй болон андуурч ярьсан зүйл байхгүй. Мөн нөгөө талаас манай байгууллагын Төрийн банк дахь 340101826201 дугаарын дансны хуулгаас харахад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас /106000021703/, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 22.550.000 төгрөгийг ЭМДЕГ-аас сувиллын зардалд 9 сар гүйцэтгэл гэж манай дансанд шилжүүлсэн бөгөөд, санхүүжилт орсны дараа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2 сая төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл санхүүжилт орсны дараачаар дээрх мөнгийг авсан байгаа юм. ...С.Ч-н хувьд И.Э-д дээрх цаг хугацаанд нэг удаагийн байдлаар 2 сая төгрөгийг өгсөн. Өөр ямар нэг байдлаар мөнгө өгөөгүй. ...И.Э орон нутгаас нүүж ирэх гэж байгаа талаар хэлээд 2 сая төгрөгийг нэхсээр байгаад авсан. Уг мөнгийг гаргахдаа “аж ахуйд” гэж зарлагдсан юм. Энэ хоёр хүн хоорондоо ямар харилцаатай талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 134-135, 4-р хавтаст хэргийн 102-103-р хуудас/
Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга ...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйд гэх гүйлгээний утгаар зарлагдсан хуулга” /4-р хавтаст хэргийн 145-147-р хуудас/
Шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн: “...мөн ЭМДЕГ-ийн Хяналт шалгалтын газрын дарга И.Э нь тухайн үедээ ЭМДЕГ-ийн даргаар 2017 онд ажиллах хугацаандаа надтай тэрээр 9903... дугаарын утсаар ярьсан бөгөөд ажил дээр хүрээд ирээчээ гэрээ нүүлгэх гэсэн юм. 2.0 сая төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би 10.000 төгрөг 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2.0 сая төгрөг аваад УЕПГ-ын баруун талд байрлах НДЕГ-ын байрны гадаа очоод утсаар залгахад гарч ирээд надаас мөнгийг аваад явсан. 2017 оны 9 дүгээр сард надаас “2.0 сая төгрөгийн хэрэг болоод байна” гэж хэлээд авсан өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний хувьд тухайн байгууллагатай харьцдаг учраас надад өгөхгүй гэх боломж байгаагүй. Байнга л шахалтанд байдаг учраас өгсөн. Би энэ хүнээс мөнгө төгрөгөө нэхсэн зүйл байхгүй. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 07-ны үеэр уулзсан. Тэрээр надаас авсан мөнгөний талаар ерөөсөө дурсаагүй. Би нэхэж чадаагүй. Үлдэгдэл санхүүжилтийн талаар л явж байгаад уулзсан байх”
“...нэмээд хэлэхэд тухайн үед тэрээр НДЕГ-ийн шар байранд семинар хуралд сууж байна гэж хэлээд намайг утсаар дуудсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь тусдаа бие даагаад гарсан байсан үе юм. Тухайн цаг хугацаанд буюу 2017 онд И.Э нь Эрүүл мэндийн даатгалын газрын дарга байсан бөгөөд бүх асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байсан. Тийм хүн надаас дээрх байдлаар мөнгө нэхээд шахаад байхаар өгөхгүй байх боломжгүй байсан. Хэрэв өгөхгүй бол шалгалт шүүлгэх оруулах, санхүүжилтийг саатуулах зэргээр ямар нэг хэлбэрээр шахан боогдуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл хясан боогдуулсны улмаас 2.0 сая төгрөгийг өгсөн өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Гэрээ нүүлгэнэ гэж хэлээд 2.0 сая төгрөгийг нэхээд байгаа асуудлыг мөнгө нэхэж шахаад хясан боогдуулаад байна гэж ойлгож байгаа юм. Энэ хүний хувьд албан тушаалын хувьд манай байгууллагын үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцох боломжтой гэж үзэж байсан. Нөгөө талаас миний зүгээс 2.0 сая төгрөгийг зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгөөгүй. ...түүний албан тушаал нь манай байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хэрэгжүүлж байсан. Тухайлбал таалагдахгүй байгаа байгууллагын үйл ажиллагааг саатуулдаг, хойшлуулдаг ямар нэг хэлбэрээр нөлөөлдөг. Тухайн цаг хугацааны асуудлыг нарийн тодорхой санахгүй байна. Ер нь бол санхүүжилтийг удаашруулдаг гэх мэт зүйл гарч байсан. ...ноцтойгоор нөлөөлсөн зүйл байхгүй ч 2.0 сая төгрөгийг өгөөгүй бол ямар нэг хэлбэрээр шалтаг олох буюу санхүүжилтийг урт богино хугацаагаар саатуулдаг, санхүүжилт авах хүний тоог үндэслэлгүй саатуулах гэх зүйл гарах байсан. Ер нь бол ойлголцож ажиллахгүй бол ямар нэг хэлбэрээр дээрх шалтаг шалтгаан мундахгүй. Мөн гэрээ дүгнэхэд бага оноо тавих, тухайн байгууллагын нэр хүндийг унагах ажиллагаа явуулна. ...би тухайн байгууллагад үйл ажиллагааны талаар гомдол гаргаж байсан. Би И.Э гэдэг хүнд 2.0 сая төгрөг өгснөөрөө өдөр тутмын шахалт дарамтнаас бага хэмжээгээр чөлөөлөгдөж байгаа юм. Харин түүнийг ашиглаад ямар нэг асуудлаа шийдүүлж байсангүй. ...Би тухайн мөнгө өгөх цаг хугацаанд түүний албан тушаалыг хамгийн том албан тушаал гэж ойлгож байсан. Бүх ажилчид нь манай дарга л гэдэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 155-157, 3-р хавтаст хэргийн 129-131-р хуудас/
Шүүгдэгч И.Э мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 2.0 сая төгрөгийг С.Ч гуайгаас авсан. Би түүнд гэрээ нүүлгэх талаар хэлээд шатахууны зардал мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд ах нь тусалъя гэж хэлээд УЕПГ-ын баруун талд байрлах Нийгмийн даатгалын ерөнхий газрын байрны гадаа дээрх мөнгийг авчирч өгсөн. Уг мөнгийг 20.000 төгрөгийн дэвсгэртээр өгсөн. Миний хувьд дээрх мөнгөний тоо хэмжээг хэлээгүй. Би гадаа нь өөрөө гарч ирээд авсан. Одоо уг мөнгийг нь өгөөгүй байна. Тэрээр надад уг мөнгийг нь зүгээр өгч байна гэж ойлгосон. ...С.Ч гэдэг хүнээс зүгээр мөнгө өгөх шалтгаан байхгүй ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 176-177-р хуудас/
Шүүгдэгч С.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...өмнө нь энэ асуудлаар тодорхой ярьсан учраас дахин яриад байх зүйл байхгүй. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд бүх зүйлийг тусгасан байна. Тогтоолд өөртөө болон байгууллагадаа давуу байдал тогтоосон гэж бичсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв И.Э-д 2.0 сая төгрөг өгөхгүй бол цаашид дарамт шахалт ирэх байсан. Үүнээс айхдаа би түүнд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дээрх мөнгийг өгсөн”
“...И.Э гэдэг хүн надтай 2020 оны 3, 5 дугаар саруудад утсаар ярьсан. Тэрээр өөрөө залгаж та өргөдлөө авчихмаар байна. 2.0 сая төгрөгөө ирээд ав гэж хэлсэн. Үүнийх нь дагуу 2020 оны 4 дүгээр сард ажил дээр нь очиж мөнгөө авсан. Энэ мөнгөө байгууллагын дансандаа хийсэн байгаа үйл ажиллагаандаа зарцуулна. Мөн өргөдлөө авах боломжгүй талаараа хэлсэн. Өргөдлөө авахаар бол чамайг гүтгэсэн болно биз дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 52-53, 54-55-р хуудас/
Шүүгдэгч И.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2016 оны намар Сэлэнгэ аймгийн иргэн Бавуу гэж хүн Жаргалан сувиллын захирал С.Ч гуайг дагуулаад манай ажил дээр ирж танилцуулсан. Тухайн үед би Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан. Тухайн өдөр танилцсан, тэрээр тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэж байсан. Ингээд сүүлд 2017 оны 02 дугаар сард С.Ч гуайн дугаарт залгаад “дүү нь нүүдэл суудал хийх болчихлоо, бензин шатахууны зардал байвал өгөөч” гэж хэлсэн, гэхдээ мөнгөн дүн хэлээгүй. Ингээд тухайн үед ЭМНДЕГ-ын байранд хуралтай байсан бөгөөд энэ үед тэрээр над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Би ШШГЕГ-ын баруун хойд талд байрлах шар тоосгон байшинд хуралд сууж байгаа талаараа хэлсэн. Тэрээр мөн оны 02 дугаар сард дээрх ажлын гадаа ирээд над руу залгасан, би гарахад С.Ч гуай байгууллагын баруун талд байрлах байрны гадаа ганцаараа зогсож байсан. Очиж уулзахад надад 20.000 төгрөгийн дэвсгэртээр 2.0 сая төгрөгийг илээр өгсөн мөнгийг ямар нэг байдлаар ууталсан, дугтуйлсан зүйл байгаагүй. Би мөнгийг авчихаад баярлалаа мөнгийг буцаагаад өгнө гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Ингээд С.Ч 2.0 сая төгрөгөө авмаар байна гэж хэлсэн. Улмаар 2020 оны 4 дүгээ сарын 14-ний өдөр өгсөн. Би түүнд мөнгөө ирж ав гэсний дагуу тэрээр манай ажил дээр ирж аваад явсан. 2017 оны 02 дугаар сард дээрх мөнгийг авсан сараа андуурсан байна ...хэрэв би ашиг сонирхлын зөрчилтэй байсан бол тухайн байгууллагад шалгалт хийхдээ С.Чын талд эерэг дүгнэлт гаргах байсан. Гэвч дутагдалтай байсан талаар 2019 оны 10 дугаар сарын шалгалтын тайланд тусгаж өгсөн” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 47-48-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /4-р хавтаст хэргийн 50-р хуудас/
С.Ч нь И.Э-с 2.000.000 төгрөг хүлээж авсан тухай баримт /4-р хавтаст хэргийн 49-р хуудас/
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар Б/18 тоот тушаал “Ичинхоролын И.Эыг тус газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” /1-р хавтаст хэргийн 219 хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Дугаар Б/86 тоот тушаал /2-р хавтаст хэргийн 71-р хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2018 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаар А/09 тоот тушаал, хавсралтын хамт /2-р хавтаст хэргийн 69-70-р хуудас/,
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар А/139 тоот тушаал “...Нийгмийн даатгалын шинэчилэл – өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай” /4-р хавтаст хэргийн 150-151-р хуудас/,
Шүүгдэгч С.Ч-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 151-р хуудас/
Шүүгдэгч С.Ч-н иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /4-р хавтаст хэргийн 56-р хуудас/,
Шүүгдэгч И.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас / 4-р хавтаст хэргийн 2, 11-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт
Шүүгдэгч И.Э нь нийтийн албан тушаалтан, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-с “гэрээ нүүлгэхэд мөнгө хэрэгтэй байна” гэх шалтгаанаар 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч Т.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга, шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар Б/18 тоот тушаал зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ч нь “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүний албан тушаалд ажиллаж байх үедээ буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-д “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч И.Э мэдүүлгүүд, гэрч Т.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг, Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, С.Ч нь И.Эаас 2.000.000 төгрөг хүлээж авсан тухай баримт, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар Б/18 тоот тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар А/139 тоот тушаал зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Э, С.Ч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцжээ.
Прокуророос шүүгдэгч И.Э-н үйлдлийг 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 7.1.7 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 дэх заалтуудыг зөрчиж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохироогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Шүүгдэгч И.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд заасан хууль тогтоогчийн тайлбараар “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно гэж заасны дагуу “улс төрд нөлөө бүхий этгээд” биш, мөн хахууль авах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, хясан боогдуулах аргаар буюу тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардсан үйлдэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Э-н 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-с “гэрээ нүүлгэхэд мөнгө хэрэгтэй байна” гэх шалтгаанаар 2.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1.“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно гэсэн байна. Шүүгдэгч И.Э нь Авилгын эсрэг хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх үедээ Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд хориглосон үйлдлийг хийж өөрийн хувийн ашиг хонжоо олох буюу хувийн хэрэгцээндээ зарцуулах нэрийдлээр өөрийн хамаарал бүхий, албан тушаалын хувьд шууд нөлөөлөх боломжтой этгээдээс 2.000.000 төгрөгийг авсан, хэдийгээр зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2 жил 7 сар орчим хугацааны дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр буцааж өгсөн, мөн С.Ч-с мөнгө авсан хугацааг 2017 оны 2 дугаар сард гэж мэдүүлсэн боловч гэрч Т.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С.Ч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч С.Ч нь “...тухайн үед тэрээр НДЕГ-ийн шар байранд семинар хуралд сууж байна гэж хэлээд намайг утсаар дуудсан” гэх мэдүүлэг, Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 026/4127 албан тоот, хавсралтын хамт “...340101826201 тоот Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн Төрийн банк дахь төгрөгийн дансны хуулга ...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аж ахуйд гэх гүйлгээний утгаар зарлагдсан хуулга” мөн шүүгдэгч С.Ч-н мэдүүлэгт дурдагдаж буй сургалт тухайн өдөр зохион байгуулагдсан талаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргы 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Дугаар А/139 тоот тушаал “...Нийгмийн даатгалын шинэчилэл – өнөөгийн байдал, цаашдын хандлага” сэдэвт сургалтыг 2017 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай” гэх тушаалын хуулбар зэрэг баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болох нь нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч С.Ч-н 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийгмийн даатгалын ерөнхий газрын орчим Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Эад “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч И.Э нь ажил албан тушаалын буюу албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын хувьд шүүгдэгч С.Ч-н “Хүүхдийн Төлөө Амьдрах Ухаан Төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, “Жаргалан” сувиллын үйл ажиллагаа, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас тус сувилалд олгогдох санхүүжилтийг шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтан болохынх нь хувьд 2.000.000 төгрөгийг өгсөн, шүүгдэгч И.Эад албан тушаалын байдалтай нь л холбогдуулж мөнгө өгсөн, өөр бусад байдлаар мөнгө өгөх шаардлага байгаагүй зэрэг талаар мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, мөн шүүгдэгч И.Э нь дээрх мөнгийг зээл байсан хэмээн тайлбарлаж буй боловч С.Ч-т буцааж өгсөн хугацаа, нөхцөл байдал мөн С.Ч нь 2.000.000 төгрөгөө нэхэж чадахгүй байсан, уулзахад энэ талаар дурсахгүй байсан зэрэг нөхцөл байдлууд нь шүүгдэгч С.Чын үйлдлийг хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус заасан байна. Шүүгдэгч И.Э нь хахууль авах гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Ч-т шилжүүлсэн байх тул шүүгдэгч С.Ч-н хувьд ногдох хөрөнгө, орлогоос 2.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Ч, И.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлт зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Ч, И.Э нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч И.Эын хууль бус үйлдлийг илчлэн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасны дагуу шүүгдэгч И.Э-г гэмт хэрэг үйлдэж байх үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч С.Чулуубаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ч, И.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон