Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 713

 

 

 2020        08          27                                   2020/ШЦТ/713

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: С.Солонго,

Шүүгдэгч: Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.М-д холбогдох эрүүгийн 2011 0089 00757 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Bloonberg” телевиз-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 4 дүгээр гудамжны 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х.М-д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зам тээврийн осол гаргаж, машин мөргөлөө” гэх шалтгаанаар хохирогч С.Эрдэнийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “..хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Иймд торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 4 дүгээр сарын 09-нд миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд хүүхдийн 100-д найз нартайгаа уучихаад 23.00 цагийн үед гэрлүүгээ харих гээд хүүхдийн 100-ын “Село”-ын гадна байршуулсан байсан өөрийн эзэмшлийн 97-87 УНЧ улсын дугаартай BMWN-3 маркийн автомашинаа унаад Бөмбөгөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд явж байгаад Honda civic маркийн автомашиныг мөргөчихсөн чинь тэр машин урд талын машинаа мөргөөд, нөгөө машин нь бас урьд явж байсан машин мөргөөд, нийтдээ 4 машин мөргөлдсөн юм. Гэтэл Honda civic маркийн автомашины жолооч ирээд намайг учир зүггүй хараагаад шууд миний нүүр лүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Энэ үед би шоконд орчихсон байсан учраас хэлсэн үгийг нь санахгүй байна, одоо миний хамар баруун талаараа хугарчихсан юм шиг, хамраа хөдөлгөнгүүт шахирч дуугараад, 2 нүдний ухархай лугшиж өвдөөд, нүднээс нулимс гараад, амьсгалахад хэцүү байгаа учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. ...миний хамар баруун талаараа хугарчихсан юм шиг хамраа хөдөлгөнгүүт шархирч дуугараад 2 нүдний ухархай лугшиж өвдөөд нүднээс нулимс гараад амьсгалахад хэцүү байна.”

“...Х.М гэх хүн зам тээврийн осол гаргалаа гэх шалтгаанаар хүрч ирэнгүүтээ юу ч хэлээгүй, яадаг пизда вэ гээд миний хамран тус газар гараараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Тэр үед миний ухаан самуурчихсан байсан. Хамар шархирч өвдөөд их хэмжээний цус гараад тогтохгүй байсан. Би хамрынхаа цусыг аваарын дэрэнд арчсан. ...Миний биед учирсан гэмтлийг Х.М гэх хүн учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 12-р хуудас/

Гэрч Г.Мөнхцэцэгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 21 цагийн орчим манай дүүгийн гэр болох Төмөр замын товчоо дээр ирсэн тэгээд мөнгийг нь аваад орой болчихсон юм чинь гэртээ хүргүүлэхээр нөхрийн сүүлд шинээр авсан маркийг нь хэлж мэдэхгүй байна, 06-39 бил үү 89 бил үү сайн санахгүй байна, бас серийг нь мэдэхгүй, машинаа нөхөр маань жолоодоод би 13, 12, 7 насны хүүхдүүдтэйгээ БСБ худалдааны төв өнгөрөөд Бөмбөгөрийн уулзвар дээр улаан гэрэл хүлээгээд зогсож байтал гэнэт хойноос БМВ маркийн машин ирээд мөргөсөн. Тэгээд гэнэт л машин дотор битүү утаа болоод амьсгалахад хэцүү, хүүхдүүд уйлаад байхаар нь машинаасаа дөнгөж буухад осол гаргасан машины жолооч бууж ирээд эгчээ, уучлаарай хохирлыг чинь барагдуулна гэхээр нь чи хүүхэд аллаа ш дээ гээд орилж хэлчихээд хүүхдүүдээ нэг нэгээр нь татаад гаргасан. Намайг хүүхдүүдээ буулгаж байхад манай машины урд талын жолооч чи манай эхнэрийн нурууг хугаллаа ш дээ гээд уурлангуй тэр залуу руу чиглээд явсан. Хүүхдүүдээ буулгачихаад эргээд хартал нөгөө осол гаргасан машины жолоочийн хамраас цус гарчихсан, ахаа уучлаарай бүх хохирлыг чинь барагдуулнаа гээд зогсож байсан. ...тэр залуу эгчээ хохирлыг чинь барагдуулна гээд машинаасаа бууж ирэхэд ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. ...урд талын машины жолооч эхнэрийн нуруу хугаллаа ш дээ гэж хэлснийх нь дараа харахад осол гаргасан машины жолоочийн хамарнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Т.Мөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “....2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 20.00 цагийн орчим Хүүхдийн 100-д байдаг нэрийг нь мэдэхгүй байна, нэг лоунжинд найз Эрдэнээгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр найз нарын хамт уулзацгаасан юм. Тэндээ арвуулаа 2 шил 750 граммтай виски ууж байгаад 22.00 цагийн орчим гарцгаасан. Эрдэнэ бид хоёр Сансарын колонкын түцгээс тамхи авахаар Эрдэнээгийн унаж ирсэн цагаан өнгийн БМВ маркийн автомашинд суусан. ...бид хоёр түүний машинд суугаад хүүхдийн зуугаас дээшээ өгсөөд Хараа зочид буудлын урдуур яваад Бөмбөгөрийн уулзвар дээр хурдтай явж байсан учраас зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би жолоочийн хажууд урд талын суудал дээр сууж явсан учраас гэнэт урагшаа машины урд салоныг мөргөхөд аваарын дэр гарч ирсэн. ...Эрдэнээ машинаасаа буучихсан, хаалганы хажууд нэг хүнд нүүрэн тус газраа цохиулаад доошоо тонгойгоод зогсож байсан. Бодвол тэр урд талын мөргүүлсэн машины жолооч байх, тэр хүн уурлаад манай найз руу дайраад байсан. ...одоо ямар хүн байсныг нь санахгүй байна. Аль машины жолооч байсныг мэдэхгүй байна, нэг ах хүү л байсан. Тэр ах хүү ямар ч байсан Эрдэнээгийн нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Эрдэнээ цохиулчихаад машиндаа суух үед хамраас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/  

Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...түргэн болон цагдаа ирээд би гэрийнхнийгээ түргэний машинд суулгаж байхад автомашины осол гаргасан жолооч залуу дуудлаган дээр ирсэн замын цагдаад Т.Кролла филдер маркийн 81-32 УБД дугаартай машины жолооч ахыг “намайг зодчихлоо гэсээр машин дотроо сууж байсан”...тэр залуугийн хамарнаас цус гарсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “..2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №4632 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. С.Эрдэнийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20-р хуудас/

Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/

Автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 8, 5-7-р хуудас/

Хохирогч С.Эрдэний эмчилгээ хийлгэсэн баримтууд /хавтаст хэргийн 61-71-р хуудас/

Шүүгдэгч Х.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100-р хуудас/

Шүүгдэгч Х.М-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 74-75-р хуудас/

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Х.М, хохирогч С.Эрдэнэ нарын хүсэлт /хавтаст хэргийн 108,110-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 23 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота королла фиелдер (Toyota Corolla Fielder) загварын 8132 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед нь хохирогч С.Эрдэнэ нь БМВ (BMW) маркын 9787 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Х.М-н жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэж хохирогч С.Эрдэнийн нүүрэн тус газар гараараа цохиж хүний биед “..хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт...”  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Эрдэнэ, гэрч Г.Мөнхцэцэг, Т.Мөрөн, Г.Гантулга нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “..2020 оны 4 дугаар сарын 16-ны өдрийн №4632 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, Автомашинд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Х.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Эрдэнэ нь хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэндээ “...Миний бие С.Эрдэнэ нь Х.М-тай эвлэрэн тохиролцож, бидний дунд хохирлын ямар нэгэн маргаан байхгүй” гэх тул шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Х.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Х.М нь урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон