Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 679

 

    2020       08          18                                  2020/ШЦТ/679

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: И.Ариунсанаа,

Шүүгдэгч: Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Г овогт Э.С-д  холбогдох эрүүгийн 2011 0111 30730 дугаар эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар  2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрүэн бус дунд боловсролтой, засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт Э.С,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоотод байрлах нийтийн байрлах нийтийн байранд хохирогч П.Эрдэнэцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

Хохирогч П.Эрдэнэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хаана юу болсон талаараа ярина уу? Хариулт: 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-96 тоотод байрлах нийтийн байраны 30 тоот өрөөнд нөхөр Э.С-н хамт байтал 16 цагийн үед байх хажуу өрөөны Нарантуяа орж иртэл Э.С дэлгүүр гарч нэг шил архи авч ирсэн тэгээд бид гурав хувааж уугаад дуусаагүй байтал 29 тоотод амьдардаг Баяржаргал орж ирсэн тэгээд хэмт суусан Баяржаргал мөнгө өгөөд Э.С дахиад дэлгүүр яваад архи авч ирээд бид дөрөв хувааж ууж байтал Э.С нэлээн согтууд эхлэхээр нь би одоо болно гэж хэл байсанаа санаж байна гэтэл гэнэт Э.С миний нуүрлүү гараа цохиод авсан тэгээд маргалдаж байтал Э.С ширээн дээр байсан заазуур шүүрээд авхаар нь би заазуурын булааж авах гэж ноцолдож байгаад Э.Сын зүүн өвдөгний дээхэн тал зүсчихсэн тэгээд заазуураа аваад зурагтын араар нуучихсан. ...Миний бие эмнэлгээр яваагүй. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр ЧД-ийн 12-р хороо Булгийн 1-96 тоотод байх нийтийн байрны 27 тоотод 2020 ны 05 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад 12 цагийн үед манай байрны 30 тоотод байх найз Эрдэнэцэцэгийн гэрт ороод уулзаад хоорондоо юм яриад сууж байхад Эрдэнэцэцэгийн гэрт нөхөр Э.С хамт байран. Тэгсэн чинь манай 29 тоотод байх Баяржаргал, Эрдэнэцэцэгрүү залгаад дуудаад байсан боловч Эрдэнэцэцэг Баяржаргалынхруу ороогүй. Тэгээд байж байхад Э.С гадагшаа дэлгүүр ороод “Хамаг Монгол" нэртзй 0.75 литрийн архи 1 ширхэгийг аваад Эрдэнэцэцэг, Э.С бид гурав хуваагаад уугаад сууж байхад 29 тоотын Баяржаргал согтуу орж ирээд хамт архи уугаад сууж байхдаа надад элдвээр хэлээд өерт чинь дургүй гээд байсан. Тэгээд Баяржаргал Э.Сын толгойруу гараараа цохиод агсраад маяглаад байсан. Тэгж байгаад Баяржаргал Э.Ст 9000 төгрөг өгөөд ахиад архинд явуулсан. Тэр архийг бид 4 хуваагаад сууж байхад Э.С нилээн их согтоод гэрийнхээ хаалгыг дотроосоо цоожлоод, түлхуүрээ халаасандаа-хийгээд тэнэт эхнэрийн үснээс зулгаагаад зодоод эхэлсэн. Тэгэхээр нь гарах гэхэд гаргахгүй байсан. Тэгсэн Э.С агсраад шургуулган дээр байсан заазуурыг аваад бид нарлуу дайраад байсан. Тэгэхээр нь Эрдэнэцэцэг заазуурыг нь салгах гээд хоорондоо булаацалдаж байгаад зүүн талын өвдөгрүү заазуураараа өөрийгөе гэмтээсзн юм. Харин тэр маргалдаан дунд Баяржаргал тздний гэрийн халуун саваар Э.Сын толгойруу цохиж хагалаад толгойн хагарсан ,юм. Тэгээд байү байгаад гэрийн түлхүүрийг нь хайж олоод гэрийн хаалгыг онгойлгоод бид нар гарцгаасан. Тэгээд Э.С гадаа гараад авгайгай үсдэж аваад зодож эхэлсэн. ...Э.С өөрөө хутга аваад би нар луу дайраад байхаар нь эхнэр салгах гээд булаацалдаж байгаад хутгаар зүссэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/

Гэрч П.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-94 тоотод гэртээ хүргэн ах Дашжавын хамт Хараа гэх нэртэй архи уугаад сууж байтал 13 цагийн үед Э.С орж ирээд манайруу орье гэсэн би ганцаараа яваад ортол Нарантуяа, Эрдэнэцэцэг, Э.С гурав архи уугаад сууж байсан би тэд нарт байсан 9000 төгрөгөө өгөөд нэг юм аваарай гэтэл Э.С гараад дэлгүүрээс дахиад нэг шил архи авч ирээд ууж байтал Эрдэнэцэцэг эгч Э.С-г согтоод байна гээд хоёр удаа архи өгөлгүй алгасанаад өнгөрөөчихсөн юм тэгтэл Э.С уурлаад Эрдэнэцэцэги^^үүрлүү нь гараа цохиод үсдээд дээр нь гараад Эрдэнэцэцэгийн өмсөж байсан цамцаар нь хоолойг нь боогоод байсан би тэр үед хажуунаас нь болиулах гээд Э.Сын гарнаас татал дийлдэхгүй байхаар нь хажууд ягаан өнгийн цайны халуун сав байхаар нь аваад Э.С-н толгойруу нь нэг удаа цохисон тэгтээд Э.С Эрдэнэцэцэгийг тавьтал Эрдэнэцэцэг эгч гараад явчихсан Э.С-н толгойноос нь цус гарч байсан би гэрлүүгээ ороод даавуу авч ирээд толгойг нь боох гэтэл зүүн хөлнөөс нь бас цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №6116 дугаар дүгнэлт:  “1. П.Эрдэнэцэцэгийн биед баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, цохны хэсэгт зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон нь гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-р хуудас/,

            Шүүгдэгч Э.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-96 тоот нийтийн байрны 30 тоотод эхнэр П.Эрдэнэцэцэгийн хамтаар байж байхад хажуу өрөөний Нарантуяа орж ирээд бид нар 1 шил архи авч уухаар болж би дэлгүүр лүү орж 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи аваад хуваагаад уугаад сууж байтал 29 тоотод амьдардаг П.Баяржаргал манай өрөөнд орж ирсэн. Тэгээд бид нар дахин архи уухаар болж Баяржаргал надад 9000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүр орж дахин 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад цаашаагаа юу болсноо санахншй байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  65-66-р хуудас/,

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13-р хуудас/,

Шүүгдэгч Э.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80-р хуудас/

Шүүгдэгч Э.С-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 75-р хуудас/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 100-р хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан хохирогч П.Эрдэнэцэцэгийн хүсэлт /хавтаст хэргийн 95-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан шүүгдэгч Э.С-н хүсэлт /хавтаст хэргийн 96-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-96 тоотод байрлах нийтийн байранд хохирогч П.Эрдэнэцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний биед баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, цохны хэсэгт зөөлөн эдийн няцрал  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч П.Эрдэнэцэцэг, гэрч Н.Нарантуяа, П.Баяржаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн №6116 тоот дүгнэлт, зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.С-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Э.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч П.Эрдэнэцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2., дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон