| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1830/Э |
| Дугаар | 1866 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 1866
2020 10 27 2020/ШЦТ/1866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 1806 03423 2456 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1958 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 61 дүгээр гудамжны 850 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эгчийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,
Сүхбаатарын районы шүүхийн 1974 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн А-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,
Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгах, хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэлгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155.2-ын Б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 169 дүүгээр зүйлийн В-д зааснаар нутаг зааж суулгалгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоосон,
Зүүн-хараа хотын шүүхийн 1979 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73-ын А-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 76-ын Б-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, өмнөх тогтоолоор эдлээгүй 1 жил 2 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоосон,
Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1984 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Барилгын цэргийн тусгай шүүхийн 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялын заримыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг хэмжээг 3 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 259 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Ч овогт Бгийн Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Баттунгалагийн эзэмшлийн 34-15 ТӨА улсын дугаартай, Хонда сивик загварын тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гоо сайхны бараа, нүдний шил, бохь, усны сав, сормуусны гель, хүүхдийн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.670.751 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Алтансоёмбын өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 11 цагийн орчимд Халдвартын баруун талын автобусны буудлын хажууд 34-15 ТӨА улсын дугаартай, Хонда сивик маркийн тээврийн хэрэгсэл байрлуулсан... тэгсэн тус тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайд алдсан... тээврийн хэрэгслийн эд анги зүгээр байсан... тээврийн хэрэгсэл дотроос үнэртэй ус, биеийн тос, нарны тос, хөлийн тос, үсний шампунь, үсний маск, крем, нарны шүршигч, үсний хөөс, гарын саван, эрэгтэй шампунь, сахлын хөөс, уруулын будаг, сормуусны гель, сормуусны будаг, нове эйж 50гр, гарын тос, эмэгтэйчүүдийн саван, биеийн гуужуулагч, шингэн саван, алоэтой тос, алоэ гуужуулагч, шүдний оо, нүдний тень, контур, сормуусны будаг, лак, улаан өнгийн үүргэвч, хар өнгийн гар цүнх, нүдний шил, цаг, усны сав, бохь зэрэг байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баттунгалагийн “... 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “FL” гэсэн нэртэй дэлгүүр нээгдсэн... нээлтэд нөхөр С.Алтансоёмбын хамт очсон. Тээврийн хэрэгсэлд гоо сайхны бараа байсан... бид хоёр дуудлагаар гоо сайхны эд зүйл хүргэж өгдөг юм...” гэх мэдүүлэг /хх.40-41/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 3035 дугаартай:
1. “Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Гүнбилэгтийн илрүүлж бэхжүүлсэн “3,5,6,9,10,12,14,17,18,19,20,22” дугаартай 12 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1,2,4,7,8,11,13,15,16,21,22” дугаартай 11 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн С.Алтансоёмбын баруун гарын алгаар, 14,17,20 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн Доржсүрэнгийн Баттунгалагийн баруун гарын дунд, зүүн гарын эрхий, ядам хуруунуудаар үүсгэгдсэн. “2” дугаартай 11137, 2505722, MN000110017479, MN003310003207 дугаараар бүртгэгдсэн Бгийн Бы баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн.
3. Шинжилгээнд ирүүлсэн “5,10,18,19,22” дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардаснууд, эзэн холбогдогч нь тогтоогдсонгүй хэргийн гарын мөрнүүд тохирохгүй” гэх дүгнэлт /хх.53-63/,
“Дамно” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-20-337 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.46-49/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх. 26-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Баттунгалагийн эзэмшлийн 34-15 ТӨА улсын дугаартай, Хонда сивик маркийн тээврийн хэрэгсэл буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гоо сайхны бараа, нүдний шил, бохь, усны сав, сормуусны гель, хүүхдийн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1.670.751 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Алтансоёмбын өгсөн: “... тээврийн хэрэгсэл дотроос үнэртэй ус, биеийн тос, нарны тос, хөлийн тос, үсний шампунь, үсний маск, крем, нарны шүршигч, үсний хөөс, гарын саван, эрэгтэй шампунь, сахлын хөөс, уруулын будаг, сормуусны гель, сормуусны будаг, нове эйж 50гр, гарын тос, эмэгтэйчүүдийн саван, биеийн гуужуулагч, шингэн саван, алоэтой тос, алоэ гуужуулагч, шүдний оо, нүдний тень, контур, сормуусны будаг, лак, улаан өнгийн үүргэвч, хар өнгийн гар цүнх, нүдний шил, цаг, усны сав, бохь зэрэг байсан...” гэх мэдүүлэг /хх.37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Баттунгалагийн “... Тээврийн хэрэгсэлд гоо сайхны бараа байсан...” гэх мэдүүлэг /хх.40-41/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 3035 дугаартай:
1. “Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Гүнбилэгтийн илрүүлж бэхжүүлсэн “3,5,6,9,10,12,14,17,18,19,20,22” дугаартай 12 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1,2,4,7,8,11,13,15,16,21,22” дугаартай 11 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн С.Алтансоёмбын баруун гарын алгаар, 14,17,20 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн Доржсүрэнгийн Баттунгалагийн баруун гарын дунд, зүүн гарын эрхий, ядам хуруунуудаар үүсгэгдсэн. “2” дугаартай 11137, 2505722, MN000110017479, MN003310003207 дугаараар бүртгэгдсэн Бгийн Бы баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн...” гэх дүгнэлт /хх.53-63/,
“Дамно” ХХК-й 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн БЗД2-20-337 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.46-49/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх. 26-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Б.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Баас 1.670.751 төгрөг гаргуулан хохирогч С.Алтансоёмбо, Д.Баттунгалаг нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Б.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Быг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс цагдан хорьсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Ч овогт Бгийн Быг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Быг урьд нь цагдан хорьсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас 1.670.751 төгрөг гаргуулж хохирогч С.Алтансоёмбо, Д.Баттунгалаг нарт олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР