Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 1916

 

 

 

 

 

 

2020         11          03                                      2020/ШЦТ/1916

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Л.Чинбат /ҮД:1772/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тд холбогдох 2006 03441 2438 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нарантуул олон улсын худалдааны төвийн лангуунд ажилладаг гэх, ам бүл 7, эмээ, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22Б байрны 112  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Мын Т /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Т нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнхажидтай муудалцан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэрэнхажидын өгсөн: “... Миний бүх биеийн хэсэг хавдаж хар хөхөрсөн байна. Толгой хагарсан, цус алдсан. Би өмнө 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хамар тэгшлэх хагалгаанд Улсын 3 дугаар эмнэлэгт орж байсан ба хагалгаа хийгдсэн хамар дахин гэмтэл авсан. Тус гэмтлийг Т бүгдийг нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Мөнх-Оюуны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай:

“1. Г.Цэрэнхажидын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн жавьжинд язарсан шарх, дээд доод уруулд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн тохой, бугуй, нуруу, зүүн, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Г.Цэрэнхажидын биед учирсан тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн жавьж, баруун чамархайн хуйханд язарсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд доод уруулд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун чамархайн хуйх, зүүн тохой, бугуй, нуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24-26/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.33/,

Хохирлын баримт /хх.37/,

“Дамно” ХХК-й 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БЗ1-20-1563 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.50-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.57-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Т нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэнхажидтай муудалцан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэрэнхажидын өгсөн: “... Миний бүх биеийн хэсэг хавдаж хар хөхөрсөн байна. Толгой хагарсан, цус алдсан... хагалгаа хийгдсэн хамар дахин гэмтэл авсан. Тус гэмтлийг Т бүгдийг нь учруулсан...” гэх мэдүүлэг /хх.10/,

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Мөнх-Оюуны 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаартай:

“1. Г.Цэрэнхажидын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн жавьжинд язарсан шарх, дээд доод уруулд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун чамархайн хуйханд язарсан шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн тохой, бугуй, нуруу, зүүн, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Г.Цэрэнхажидын биед учирсан тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн жавьж, баруун чамархайн хуйханд язарсан шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд доод уруулд цус хуралт, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чамархайн хуйх, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун чамархайн хуйх, зүүн тохой, бугуй, нуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24-26/,

“Дамно” ХХК-й 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БЗ1-20-1563 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.50-51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг М.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

М.Тий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Цэрэнхажидын баримтаар нэхэмжилсэн 159.000 төгрөгийг шүүгдэгч М.Т нөхөн төлсөн, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Тий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Т овогт Мын Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Тд сануулсугай.

          5. М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 159.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Г.Цэрэнхажид нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Тээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР