| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0143/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 146
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Х.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Хий Од холбогдох 2028000110037 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-нд Өмнөговь аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, 4 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Х О, регистрийн дугаар
/Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “СМ” группийн Өмнөговь аймаг дахь салбарын ШТС-85 эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу шатахууны төлбөр болох 12.836.320 /арван хоёр сая найман зуун гучин зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сараас “СМ” группийн эрхлэгчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Өдөр тутмын дутагдал гаргадаг байсан. Дээшээ юунаас болж дутагдал үүсээд байгааг шалгаад өгөөч гэхээр шалгаж өгдөггүй байсан. Өөрсдийнхөө нягтлангаар шалгуул гэдэг байсан. Нягтлан руугаа ярихаар зарим үед утас нь холбогддоггүй, бусад клонк руу явчихсан байдаг байсан. Тухайн үеийн нягтлан О байсан. Шалгаж өгнө үү гэхээр нэг ч удаа шалгаж өгч байгаагүй. Дутагдлыг нь дутагдлаар нь оруулах гэхээр цалингаас нь хувилна 1.5 хувиар дахин торгоно гэдэг болохоор хүмүүсийн цалин бага, дутагдлаасаа 1.5 хувийг хувилуулчихаар цалин нь бүр багасна гэдэг үүднээс дутагдлаа дараагийн өдрийн орлогоос нөхөж төлдөг байсан. Ингэж хуримтлагдаж явсаар байгаад 08 дугаар сард нягтлан өөрчлөгдөөд Золжаргал гэх хүн нягтлангаар орсон. Тэр хүнд гарсан түгээгч нар дутагдал гаргаснаас болж өр үүсээд байна. Энэ дутагдлыг арилгаж чадахгүй байна гэх зүйлийг хэлсэн. Би энэ компанид оруулчихсан, гарсан хүмүүсээсээ мөнгөнүүдийг нь авч дутагдлыг арилгамаар байна гэж хэлсэн. Гарсан хүмүүс рүүгээ залгаж асуухаар төлнө, өгнө, гэхдээ одоохондоо боломжгүй байна гэх шалтгаан хэлдэг байсан. Ийм байдлаас болж өр хуримтлагдаж бий болсон. “Эрхэс баян говь” гэх компани байгуулагдсан цагаас эхлээд байнга шатахуун авдаг байсан. Манайхтай гэрээтэй компани гэж үздэг байсан. 2017 оны 07 дугаар сард байгуулагдсанаас хойш байнга зээлээр шатахуунаа авдаг. Тухайн үед ажиллаж байсан хяналтын албаны дарга зөвшөөрсөн гэх үүднээс шатахуун зээлээр өгдөг байсан. Гэрээ байгуулаагүйг сүүлд мэдсэн. Намайг түгээгч байхаас эхлээд “Говийн боролзой” ХХК зээлээр шатахуун авдаг байсан. Сарын эцэс болохоор мөнгөө төлөөд, сарын эхээр зээлээр авдаг байсан. Миний хувьд энэ асуудал дээр нэгэнт би эрхлэгч байсан, миний хариуцлагагүйгээс болж ийм өр үүссэн. Тухайн үед би хүмүүсийг бодсон ч миний буруутай үйлдлээс болсон. Энэ мөнгийг идье гэж бодоогүй ч гэсэн миний хариуцлагагүйгээс болсон учир энэ өрийг төлөх юм сан гэх бодолтой байгаа. Ковидтой байгаа болохоор бас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа болохоор тууштай ажил хийх боломж гарахгүй байсан учир энэ хугацаанд байгууллагын өрийг төлөөгүй. Ажил хийгээд өрөө төлөх юмсан гэх бодолтой байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сард шалгалтаар илэрсэн зөрчил. “Говийн боролзой” гэх компани нь 2017 оноос эхлэн ШТ-85-аас шатахуун худалдаж авсан нь үнэн. Гэхдээ шатахууны төлбөрийг сар бүр төлөөд явж байсан болохоор зээлийн гэрээ байгуулах хэмжээнд байгаагүй. Сардаа багтаагаад төлж байсан нь санхүүгийн хуулга баримтаараа нотлогдоно. “Эрхэс баян говь” ХХК нь намайг ажиллаж байхад гэрээ байгаагүй, сүүлд гарч ирсэн компани гэж ойлгож байгаа. 148 дугаар цэргийн анги тендерийн гэрээтэйгээр шатахуун авч харилцдаг байсан. 148 дугаар цэргийн ангид бид нар шатахууныг олгохдоо тухайн үед шатахуун авахаар ирсэн албан хаагч нь заавал гарын үсэг зурдаг байсан. Үүссэн өр нь тухайн газрын гарын үсэггүй хэр нь тайланд орсон өр байгаа учир тэднийх хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Эрхэс баян говь” ХХК нь ямар нэгэн гэрээгүй, бэлэн мөнгөөр шатахуун авдаг байсан, 8 сая төгрөгийн өр үүссэн. “Говийн боролзой” ХХК-ийн хувьд яагаад тайланд тусгагдаагүй гэхээр анх шалгалт хийхэд тооцоо нийлсэн акт нь үлдэгдлээрээ баталгаажсан, гарын үсэг, тамгатай байсан учир анхны өр төлбөрт оруулаагүй. Өр төлбөрт оруулаагүйгээс болоод орж ирэхгүй байгаа. Шалгалтын явцад “Говийн боролзой” ХХК энэ манай өр биш, эрхлэгч нь ирээд гуйхаар нь бид нар төлсөн юм гэсэн. Дараа нь гарч ирсэн өр төлбөр. Анх бид нар шалгалт хийж байхад тооцоо нийлсэн актаар баталгаажиж байсан учраас 8 сая төгрөг гэдгээр нь анх цагдаад өргөдөл өгсөн байсан. Дараа нь үүссэн төлбөр нь тооцоо нийлсэн актаа хүлээн зөвшөөрөхгүй гээд нэмэгдлээр үүссэн өр төлбөрийн асуудал. Нийт 12.836.320 төгрөг болсон. Төлбөр нь гарсан юм чинь буцаад төлөх нь үнэн. Үнэхээр ажиллаж байгаа хүмүүст өр төлбөр гарсан байгаа бол тэд нарынхаа жагсаалтыг гаргаж өгнө үү гэсэн. Хамгийн гол нь хэнд хэдэн төгрөгийн өр төлбөр үүсээд, хэн нь мөнгө дутаачихаад байгаа юм гэдэг задаргаагаар ирээгүй. Одоо ажиллаж байгаа хүмүүс өр төлбөртэй бол цалингаас нь авах, өмнөх ажиллаж байсан хүмүүст өр байдаг бол тэд нар дээр өр үүсгэе гэхээр задаргаа ирээгүй учир хэн нэгнийг авсан гэхэд хэцүү болсон. Энэ хүмүүс ийм мөнгө дутааснаас болоод хуримтлагдаж үүссэн гэдэг задаргаа байхгүй учир хариуцаж байгаа эрхлэгчээс нь өөр хариуцах хүнгүй байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн хоорондох санхүүгийн тайлан тооцоог шалгаж байгууллагуудтай тооцоо нийлэхэд “Эрхэст баян говь” “Говийн боролзой” “148-р цэргийн анги” зэрэг байгууллагууд нь шатахууны тооцоог хүлээн зөвшөөрөөгүй иймд тайлан тооцоог тулгаж үзэхэд 12.836.320 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан ШТС-85 өдөр тутмын үйл ажиллагаа бэлэн мөнгийг эрхлэгч 100 хувь хариуцан ажилдаг бөгөөд өдөр тутамд ажилтнуудаас дутагдал гарвал тухай бүрд нь хариуцсан нягтланд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Тухайн тайлант хугацаанд эрхлэгч ажилчдаас ямар нэгэн дутагдал гарсан тухай ямар ч албан тушаалтанд мэдэгдээгүй бөгөөд эрхлэгчийн өдөр тутмын тайлан балансаар тооцоо таарч байсан тул тухайн үед нь дутагдал үүсч байсныг мэдээгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын эцсийн тайлангаар байгууллагуудтай тооцоо нийлэхэд дээрх дутагдал гарч мэдсэн юм... 2019 оны 09 дугаар сард байгууллагуудтай тооцоо нийлээгүй эрхлэгч Х.О бол өдөр тутмын тайлан хийхдээ дээрх 3 байгууллагыг шатахуун зээлээр авсан мэтээр тайланд тусгаж дутагдалгүй тайлан өгч байсан юм. Тухайн дутагдал нь бэлэн мөнгөний дутагдал байсан юм....” гэжээ. /хх-15-16/,
Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би "СМ Групп” ХХК-ийн дотоод аудит хяналтын албаны хяналтын нягтлан бодогчоор ажилладаг юм. Манай байгууллагын Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь ШТС-85 дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байсан О гэдэг хүн ажиллах хугацаандаа манай байгууллагатай хамтран ажилладаггүй, зээлээр шатахуун нийлүүлэх гэрээгүй “Эрхэст Баянговь” гэх нэртэй компанийн нэр дээр нийт 10,669.910 төгрөгийн шатахууныг ямар нэг анхан шатны баримтгүй зээлээр олгосон гэж тайландаа оруулсан байсан. Энэ асуудлыг манай дотоод аудит, хяналтын албанаас шалгалт хийхэд О нь 2019 оны 08,09,10 дугаар сард 10.669.910 төгрөгийн шатахуун гаргаж борлуулсан нь манай дотоод программаар нотлогдож байгаа. Мөн О нь өөрийн борлуулалтын тайландаа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 345.000 төгрөгийн шатахуун, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийн шатахуун, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 519.670 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 837.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 598,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийн шатахууныг тус тус “Эрхэст Баянговь” зээлээр олгосон гэж тусгасан байсан. Бид энэ талаар "Эрхэст Баянговь" ХХК-с тодруулахад тус компаниас 2.699.670 төгрөгийн шатахуун зээлээр авч, энэ төлбөрөө бүрэн барагдуулсан талаар тайлбарлаж байсан. Одоо “Эрхэст Баянговь" ХХК-ийн нэр дээр гаргасан шатахуунаас 8.00.000 төгрөгийн дутагдал гарч байгаа. Мөн О нь Өмнөговь аймгийн 148 дугаар цэргийн ангид 570.920 төгрөгийн шатахууныг 2019 оны 04, 05, 07 дугаар сард олгосон талаар тайландаа тусгасан, дотоод программаар дээрх үнийн дүнтэй шатахуун борлуулсан нь харагдаж байсан бөгөөд 148 дугаар цэргийн ангид 570.920 төгрөгийн шатахууныг олгосон талаар анхан шатны баримт байхгүй, 148 дугаар цэргийн ангийн нягтлан бодогчтой тооцоо хийхэд дээрх мөнгөн дүнтэй шатахуун аваагүй нь нотлогдож байсан. Ингээд О нь эрхлэгчээр ажиллах хугацаандаа 8.570.920 төгрөгийн шатахуун борлуулсан боловч мөнгийг компанид тушаагаагүй завшсан асуудалд гомдол гаргасан...” гэжээ. /хх-17/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх мөнгөн дүнтэй манай компанид олгосон гэх шатахуунаас манай компанид 2.699.670 төгрөгийн шатахуун нь манай компани зээлээр мөнгийг нь буцааж төлсөн, бусад 8.000.000 төгрөгтэй тэнцэх шатахууныг манай компани аваагүй, О гэдэг хүн 2019 оны 11 дүгээр сарын дундуур надтай ирж уулзсан ингэж уулзахдаа танай захиралтай ярьсан, чи надад “СМ групп” ХХК-ийн салбараас 8.000.000 төгрөгийн шатахууныг “Эрхэст баянговь" ХХК авсан гэсэн тодорхойлолт бичиж өгөөч гэж хэлсэн. Би энэ талаар хуулийн ажилтнаасаа асуухад ийм бичиг хийж болохгүй гэхээр нь хийж өгөхгүй гээд явуулсан. Үүний дараа сар гаруй хугацааны дараа дахиад шатахуун авсан талаар бичиг хийгээд өгөөч гэж утсаар ярьсан, тэгэхээр нь манай хуулийн зөвлөх болохгүй гэж байна гэсэн хариу өгсөн, энэ талаар над руу хэд хэдэн удаа залгасан....” гэжээ. /хх-19/,
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай байгууллага нь СМ группийн шатахуун түгээх станц Өмнөговь аймагт байгуулагдсан цагаас эхлэн хамтран ажилласан юм. Цаасан гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би өөрөө очиж шатахуун аваад бичүүлж яваад сар- болгоны 25-ны дотор мөнгийг нь төлөөд явдаг юм. Тухайн үед Х.О гэдэг эмэгтэй ШТС-ын эрхлэгчээр ажилдаг байсан юм. Х.О ажлаасаа гарсан цагаас хойш би дахин уг клонкоос түлш, шатахуун аваагүй байгаа....” гэжээ. /хх-21/,
Гэрч Р.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ажилд 2019 оны 08 дугаар сарын 04-ны өдөр орсон юм. Ингэж ажилд ороод эхний нэг сар бол юм анзаараагүй ажил төрөлтэйгөө танилцсан юм. 2 дахь сараас нь эхлээд бэлэн мөнгөний дутагдал гараад эхэлсэн байгууллагуудад гэрээгүйгээр шатахуун олгосон гэсэн асуудал гараад эхэлсэн тэгээд сарын эцсээр өр, авлага барагдуулах ажил эхэлснээр байгууллагуудын нэр дээр өр үүссэн өрийг барагдуулахаар байгууллагуудтай холбогдож тооцоо нийлж эхэлсэн энэ үед зарим байгууллагын нягтлан тооцоо нийлээд өр, авлага байхгүй гэдгийг мэдсэн тэгээд дотоод хяналтын албанд мэдэгдсэн тэгээд дотоод хяналтын албанаас хүмүүс ирж ШТС 85-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм. Тэгэхэд Х.О дээр миний санаж байгаагаар 8.000.000 орчим төгрөгийн өр үүссэн байсан санаж байна. Тэгээд энэ асуудлыг Х.Оийг шийд байгууллага хохиролгүй болго гэж 10 хоногийн хугацаа өгсөн боловч Х.О нь ажлаасаа чөлөөлөгдсөн тэгээд надтай дахин уулзаагүй асуудлаа хаяад явчихсан юм...” гэжээ. /хх-25-26/,
СМ групп ХХК-ийн дотоод аудит хяналтын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/515 дугаартай акт, баримт /хх-81-145/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт: “СМ групп” ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19/515 дугаартай акт үндэслэлтэй байна. Учир нь: "Эрхэст баян говь” ХХК-нд 2019 оны 09 дүгээр сард 4,864,670.0 төгрөгийн, 10 дугаар сард 4,835,000.0 төгрөгийн шатахуун тус тус зээлээр олгосон гэж тайлагнасан нь анхан шатны баримтгүй байна. "148-р цэргийн анги”-д шатахуун зээлээр олгосон гэж тайлагнасан дүнгээс цэргийн ангитай тооцоогоор зөрсөн 570,915.0 төгрөгийн дутагдлыг Х.О өөрөө хүлээн зөвшөөрч төлөхөөр нягтлан бодох бүртгэлд тусгуулсан байна. Уг төлбөрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-нд 250,000.0 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 14-нд 100.000.0 төгрөг, нийт 350,000.0 төгрөг төлөгдсөн байна.” /хх-203-206/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын /хх-41/,
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-42/,
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-44-46/,
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар болон Дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-47/
Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-52/,
Банк түүний харилцагч нарын мэдээллийн баримт /хх-55-59/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/,
Авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-67/,
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-79/,
Тушаалын хуулбар /хх-80/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Оийг гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.О нь 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “СМ” группийн Өмнөговь аймаг дахь салбарын ШТС-85 эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу шатахууны төлбөр болох 12.836.320 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Огийн “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох санхүүгийн тайлан тооцоог шалгаж байгууллагуудтай тооцоо нийлэхэд “Эрхэст баян говь” “Говийн боролзой” “148-р цэргийн анги” зэрэг байгууллагууд нь шатахууны тооцоог хүлээн зөвшөөрөөгүй иймд тайлан тооцоог тулгаж үзэхэд 12.836.320 төгрөгийн бэлэн мөнгөний дутагдал гарсан ШТС-85 өдөр тутмын үйл ажиллагаа бэлэн мөнгийг эрхлэгч 100 хувь хариуцан ажилдаг бөгөөд өдөр тутамд ажилтнуудаас дутагдал гарвал тухай бүрд нь хариуцсан нягтланд мэдэгдэх үүрэгтэй байдаг. Тухайн тайлант хугацаанд эрхлэгч ажилчдаас ямар нэгэн дутагдал гарсан тухай ямар ч албан тушаалтанд мэдэгдээгүй бөгөөд эрхлэгчийн өдөр тутмын тайлан балансаар тооцоо таарч байсан тул тухайн үед нь дутагдал үүсч байсныг мэдээгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын эцсийн тайлангаар байгууллагуудтай тооцоо нийлэхэд дээрх дутагдал гарч мэдсэн юм... 2019 оны 09 дугаар сард байгууллагуудтай тооцоо нийлээгүй эрхлэгч Х.О бол өдөр тутмын тайлан хийхдээ дээрх 3 байгууллагыг шатахуун зээлээр авсан мэтээр тайланд тусгаж дутагдалгүй тайлан өгч байсан юм. Тухайн дутагдал нь бэлэн мөнгөний дутагдал байсан юм....” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч О.Энх-Эрдэнийн “...Би "СМ Групп” ХХК-ийн дотоод аудит хяналтын албаны хяналтын нягтлан бодогчоор ажилладаг юм. Манай байгууллагын Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь ШТС-85 дугаар салбарын эрхлэгчээр ажиллаж байсан О гэдэг хүн ажиллах хугацаандаа манай байгууллагатай хамтран ажилладаггүй, зээлээр шатахуун нийлүүлэх гэрээгүй “Эрхэст Баянговь” гэх нэртэй компанийн нэр дээр нийт 10.669.910 төгрөгийн шатахууныг ямар нэг анхан шатны баримтгүй зээлээр олгосон гэж тайландаа оруулсан байсан. Энэ асуудлыг манай дотоод аудит, хяналтын албанаас шалгалт хийхэд О нь 2019 оны 08, 09, 10 дугаар сард 10.669.910 төгрөгийн шатахуун гаргаж борлуулсан нь манай дотоод программаар нотлогдож байгаа. Мөн О нь өөрийн борлуулалтын тайландаа 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 345.000 төгрөгийн шатахуун, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийн шатахуун, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 519.670 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 837.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 598.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийн шатахууныг тус тус “Эрхэст Баянговь” зээлээр олгосон гэж тусгасан байсан. Бид энэ талаар "Эрхэст Баянговь" ХХК-с тодруулахад тус компаниас 2.699.670 төгрөгийн шатахуун зээлээр авч, энэ төлбөрөө бүрэн барагдуулсан талаар тайлбарлаж байсан. Одоо “Эрхэст Баянговь" ХХК-ийн нэр дээр гаргасан шатахуунаас 8.00.000 төгрөгийн дутагдал гарч байгаа. Мөн О нь Өмнөговь аймгийн 148 дугаар цэргийн ангид 570.920 төгрөгийн шатахууныг 2019 оны 04, 05, 07 дугаар сард олгосон талаар тайландаа тусгасан, дотоод программаар дээрх үнийн дүнтэй шатахуун борлуулсан нь харагдаж байсан бөгөөд 148 дугаар цэргийн ангид 570.920 төгрөгийн шатахууныг олгосон талаар анхан шатны баримт байхгүй, 148 дугаар цэргийн ангийн нягтлан бодогчтой тооцоо хийхэд дээрх мөнгөн дүнтэй шатахуун аваагүй нь нотлогдож байсан. Ингээд О нь эрхлэгчээр ажиллах хугацаандаа 8.570.920 төгрөгийн шатахуун борлуулсан боловч мөнгийг компанид тушаагаагүй завшсан асуудалд гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-17/, гэрч Б.Нгийн “...Дээрх мөнгөн дүнтэй манай компанид олгосон гэх шатахуунаас манай компанид 2.699.670 төгрөгийн шатахуун нь манай компани зээлээр мөнгийг нь буцааж төлсөн, бусад 8.000.000 төгрөгтэй тэнцэх шатахууныг манай компани аваагүй, О гэдэг хүн 2019 оны 11 дүгээр сарын дундуур надтай ирж уулзсан ингэж уулзахдаа танай захиралтай ярьсан, чи надад “СМ групп” ХХК-ийн салбараас 8.000.000 төгрөгийн шатахууныг “Эрхэст баянговь" ХХК авсан гэсэн тодорхойлолт бичиж өгөөч гэж хэлсэн. Би энэ талаар хуулийн ажилтнаасаа асуухад ийм бичиг хийж болохгүй гэхээр нь хийж өгөхгүй гээд явуулсан. Үүний дараа сар гаруй хугацааны дараа дахиад шатахуун авсан талаар бичиг хийгээд өгөөч гэж утсаар ярьсан, тэгэхээр нь манай хуулийн зөвлөх болохгүй гэж байна гэсэн хариу өгсөн, энэ талаар над руу хэд хэдэн удаа залгасан....” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Р.Пийн “...Би ажилд 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орсон юм. Ингэж ажилд ороод эхний нэг сар бол юм анзаараагүй ажил төрөлтэйгөө танилцсан юм. 2 дахь сараас нь эхлээд бэлэн мөнгөний дутагдал гараад эхэлсэн байгууллагуудад гэрээгүйгээр шатахуун олгосон гэсэн асуудал гараад эхэлсэн тэгээд сарын эцсээр өр, авлага барагдуулах ажил эхэлснээр байгууллагуудын нэр дээр өр үүссэн өрийг барагдуулахаар байгууллагуудтай холбогдож тооцоо нийлж эхэлсэн энэ үед зарим байгууллагын нягтлан тооцоо нийлээд өр, авлага байхгүй гэдгийг мэдсэн тэгээд дотоод хяналтын албанд мэдэгдсэн тэгээд дотоод хяналтын албанаас хүмүүс ирж ШТС 85-ийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм. Тэгэхэд Х.О дээр миний санаж байгаагаар 8.000.000 орчим төгрөгийн өр үүссэн байсан санаж байна. Тэгээд энэ асуудлыг Х.Оийг шийд байгууллага хохиролгүй болго гэж 10 хоногийн хугацаа өгсөн боловч Х.О нь ажлаасаа чөлөөлөгдсөн тэгээд надтай дахин уулзаагүй асуудлаа хаяад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-25-26/, СМ групп ХХК-ийн дотоод аудит хяналтын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/515 дугаартай акт, баримт /хх-81-145/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт: “СМ групп” ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19/515 дугаартай акт үндэслэлтэй байна. Учир нь: "Эрхэст баян говь” ХХК-нд 2019 оны 09 дүгээр сард 4.864.670.0 төгрөгийн, 10 дугаар сард 4.835.000.0 төгрөгийн шатахуун тус тус зээлээр олгосон гэж тайлагнасан нь анхан шатны баримтгүй байна. "148-р цэргийн анги”-д шатахуун зээлээр олгосон гэж тайлагнасан дүнгээс цэргийн ангитай тооцоогоор зөрсөн 570.915.0 төгрөгийн дутагдлыг Х.О өөрөө хүлээн зөвшөөрч төлөхөөр нягтлан бодох бүртгэлд тусгуулсан байна. Уг төлбөрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-нд 250.000.0төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 14-нд 100.000.0 төгрөг, нийт 350.000.0 төгрөг төлөгдсөн байна.” гэх дүгнэлт /хх-203-206/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
“Завших” гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн эд зүйл, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байгааг ойлгоно.
Шүүгдэгч Х.О нь “СМ” группийн Өмнөговь аймаг дахь салбарын ШТС-85 эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу шатахууныг нэр бүхий байгууллагад зээлээр олгосон гэх нэрийдлээр 12.836.320 төгрөгийн хохирол учруулан захиран зарцуулсныг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
“Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ.
Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгоно.
Шүүгдэгч Х.О нь “СМ групп” ХХК-ийн Өмнөговь ШТС 85-ийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02Б/51 дугаартай “СМ групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-80/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-52/, Өргөмжлөл /хх-48/, мөрдөгчийн мэдэгдэл /хх-154/ “СМ групп” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 20/2604 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Оийг албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.
Шүүгдэгч Х.О нь “СМ” группийн Өмнөговь аймаг дахь салбарын ШТС-85 эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу шатахууны төлбөрийг тайланд өглөг авлага тэнцсэн мэтээр тайлагнаж завшсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч “СМ” группийн Өмнөговь аймаг дахь салбарын ШТС-85 эрхлэгчээр ажиллаж байхдаа 12.836.320 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Х.О нь .... тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Оийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тууштай мэдүүлдэг, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа байдал нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болж байна. Миний үйлчлүүлэгч ар гэр, хувийн байдлын хувьд ам бүл 6, сургуулийн насны 4 хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ асарч өрх толгойлж амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хорих болон торгох ялын санкцтай байгаа. Иймд торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргав.
Иймд шүүгдэгч Х.Оийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Х.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн шинж, хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Од 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Х.Оийн хөрөнгө, цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас СМ ХХК-нд 12.836.320 төгрөгийн хохирол учирсан болох нь СМ групп ХХК-ийн дотоод аудит хяналтын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/515 дугаартай акт, баримт /хх-81-145/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт: “СМ групп” ХХК-ийн Дотоод аудит, хяналтын албаны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 19/515 дугаартай акт үндэслэлтэй байна. Учир нь: "Эрхэст баян говь” ХХК-нд 2019 оны 09 дүгээр сард 4,864,670.0 төгрөгийн, 10 дугаар сард 4,835,000.0 төгрөгийн шатахуун тус тус зээлээр олгосон гэж тайлагнасан нь анхан шатны баримтгүй байна. "148-р цэргийн анги”-д шатахуун зээлээр олгосон гэж тайлагнасан дүнгээс цэргийн ангитай тооцоогоор зөрсөн 570,915.0 төгрөгийн дутагдлыг Х.О өөрөө хүлээн зөвшөөрч төлөхөөр нягтлан бодох бүртгэлд тусгуулсан байна. Уг төлбөрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-нд 250,000.0 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 14-нд 100.000.0 төгрөг, нийт 350,000.0 төгрөг төлөгдсөн байна.” /хх-203-206/, шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Огийн “...Нийт хохирол төлбөр 12.836.320 төгрөг болсон... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.О нь шүүх хуралдаанд “СМ групп” ХХК-нд учруулсан 12.836.320 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Хий Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Од 10.000 /арван мянган нэгж/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Од оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.Од оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оээс 12.836.320 /арван хоёр сая төгрөгийг гаргуулан “СМ групп” ХХК-нд олгосугай.
8. Шүүгдэгч Х.О нь “СМ групп” ХХК-нд учруулсан 12.836.320 /арван хоёр сая найман зуун гучин зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ