Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 764

 

 

 

 

                                          

  2020        08        27                                  2020/ШЦТ/764    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ, Э.Бадрал, Р.Батнасан

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхцолмон,

Хохирогч Ж.Г, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батсайхан,

Хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Г.Амгалан,

Хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч С.Одгариг,

Хохирогч Б.Тэлмүүн,

Иргэний хариуцагч Д.Ганбаатар,

Гэрч н.Цэрэндорж, С.Бат-Амгалан, Д.Ганбаатар, н.Ганзориг, н.Нямаа,   н.Мөнхбаясгалан, Б.Оюундэлгэр, С.Баярчимэг, С.Энхзориг, н.Отгончимэг, Л.Энхбаатар,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, Н.Дэмбэрэлдагва,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр,

Шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Т.Ганболд

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Сайнгэрэл, Ч.Энхбаяр

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Т.Баасанжав,

Шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч Ш.Г, Т.Амгаланбат,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Гучид овогт Д.Э,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Б.Б,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овогт Н.З,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ш овогт Д.Г,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овгийн Д.Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Д овгийн Б.М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Халуун усны овгийн Л.С нарт холбогдох эрүүгийн “1741000360244” дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1959 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум /хуучнаар Зүүнхараа хотод/-нд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер, механик мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 10-Б-40 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Г овогт Д.Э

2. Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол-Оросын хамтарсан сургуульд багш ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булгийн 4 дүгээр гудамжны 32 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт Б.Б

 

3. Монгол улсын иргэн, 1964 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Белла Виста” хотхоны 400 дугаар байрны 702 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б овогт Н.З /

 

4. Монгол улсын иргэн, 1960 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Тээврийн инженер, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,“Рояал Грийн Вилла” хотхоны в1 дүгээр байр, 402 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ш овогт Д.Г

 

5. Монгол Улсын иргэн, 1963 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай эмэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 2 охины хамт, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байр, 46 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Макс моллын 35-01 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Д.Д

 

6. Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай эмэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан, ам бүл 4, хүү, бэр ачийн хамт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37а байр, 1 тоотод оршин суудаг бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 24а-71 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д овгийн Б.М

 

7. Монгол Улсын иргэн, 1955 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 65 настай эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 2 охины хамт, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн АОС гудамжны 46-1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Л.С 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

1. Яллагдагч Д.Э нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа:

Санхүүгийн, Хууль зүйн болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагуудаас санал авалгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгааг гаргалгүй “ Монгол улсын Засгийн газар нь Оросын холбооны улсын талын эзэмшиж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдал, дээрх компаниудын энгийн хувьцааны олонхи буюу 51 хувийг төр одоо нэгэнт эзэмшиж байгаа, хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол улсын хуулийн этгээд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д худалдах тухай Оросын Холбооны улсын Ростех компанийн гүйцэтгэх захирал С.В.Чемезовын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй” гэсэн утга бүхий танилцуулга бэлтгэн,

Засгийн газрын тогтоолын төслийн хамт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын нэр дээр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/1854 дугаартай албан бичгийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, Оросын Холбооны Улсын талын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг татгалзуулахаар,

 Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.),

Мөн зүйлийн 2 дахь хэсэг ( Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”),

                 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйл / Засгийн газрын үйл ажиллагааны зарчим/-ийн 1 дэх хэсэг (Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, ... тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн),

                 Мөн хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 3 дахь хэсэг (Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих ... үүрэгтэй),

                 Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна),

                 Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг (Соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал... гаргана),

                 Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг (Соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал ... шийдвэрлэнэ),

                 Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалт (Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй),

                 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэг (хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино)-т заасныг,

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 5 дугаар зүйл /Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авах/-д заасныг тус тус зөрчиж, Засгийн газрын хуралдаанд тухайн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан;

-хууль, тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж, дурдсан асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн ордон дотор болсон Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Засгийн газрын гишүүний хувьд, Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан Коппер Корпорейшн”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэн үйлдэж, “Монголиан коппер корпорейшн”ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан,

Мөн Д.Э нь Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа:

“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/2526 дугаартай албан бичгээр тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэн хүргүүлж, 2015 оны 09 дүгээр сарын  07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн тухайн төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх” 364 дугаартай тогтоол гаргахад оролцож,

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ын 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/165 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах тухай” гэсэн тэргүү бүхий “Кью Эс Си” ХХК-ийн барих-шилжүүлэх төрлөөр барьж гүйцэтгэсэн 36,56 км дэлгэмэл урттай төмөр замыг  ачиж буулгах терминалын хамт 112,66 сая ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” ТӨХК-ний өмчид шилжүүлэн авч байгаа болно” гэсэн утга бүхий албан бичиг,

мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” тэргүү бүхий “... Монголын төмөр зам ТӨХК-ийн өмчлөлд төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт шилжүүлэн өгсөн тул ЗГ-н 2016 оны 77 тоот тогтоолын 3 дахь заалт, Концессын гэрээний 1.1-т заасан “Бодит хөрөнгө оруулалт” заалтыг тус тус үндэслэн санхүүжилтийн зардал болох 5,783,222,22 ам долларыг ажил гүйцэтгэх гэрээний үнэ дээр нэмж тооцон нийт 112,663,222,22 ам долларыг концессын гэрээний дагуу оруулсан бодит хөрөнгө оруулалт тооцон баталгаажуулж, концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье...” гэсэн утга бүхий алба бичгүүдэд дурдагдсан үнийн санал болох 112,663,222.22 ам.долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч,

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сангийн сайд Б.Бт 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах” тухай “...“Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам.доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-т заасны дагуу Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн албан бичгийг:

               Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйл /Засгийн газрын үйл ажиллагааны зарчим/-ийн 1 дэх хэсэг (Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, ..., тэгш байдал, ..., хууль дээдлэх явдал мөн),

               Мөн хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 3 дахь хэсэг (Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих ... үүрэгтэй)-т заасныг тус тус зөрчин хүргүүлж,

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах” тухай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлэн Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б-ыг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний дагуу “барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн концессын зүйлийг “Монголын төмөр зам”ХХК-ийн өмчид шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577,78 ам.доллартой тэнцэх төгрөгийг жилийн 14,941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг... даалгасугай” гэсэн агуулга бүхий тушаал, уг тушаалтай холбогдож гарсан төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж, Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Г, “Кью Эс Си”ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Кью Эс Си” ХХК-д 183,608,605,210.6 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан, 

2. Яллагдагч Б.Б нь Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа:

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, Төрийн өмчид бүртгэж аваагүй байхад “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ын“Монголын Төмөр Зам” ТӨХК-аас Сангийн сайд Б.Б-т хандсан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/164 дугаартай “концессын зүйлийг хүлээн авах” тухай “Кью Эс Си ХХК нь гүйцэтгэлээр нийт 36.56км дэлгэмэл урттай төмөр зам /концессын зүйл/-ыг манай компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсэг гарган уг объектыг өөрийн баланст хүлээн авч байна. Энэхүү төмөр зам нь одоо хэрэгжүүлж байгаа төслүүдтэй чанар болон төсөвт өртгийн хувьд дүйцэж байгаа бөгөөд төмөр замын ажлын төсөв, төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримт бичгүүдэд үндэслэн 112.66 сая ам доллароор тооцон хүлээн авч байгаа болно...” гэсэн утга бүхий албан бичиг,

Тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э-ын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” тэргүү бүхий “...Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам.доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-т заасны дагуу Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн утга бүхий албан бичиг,

Мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” тэргүү бүхий “... Монголын төмөр зам ТӨХК-ийн өмчлөлд төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт шилжүүлэн өгсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 77 тоот тогтоолын 3 дахь заалт, Концессын гэрээний 1.1-т заасан “Бодит хөрөнгө оруулалт” заалтыг тус тус үндэслэн санхүүжилтийн зардал болох 5,783,222,22 ам долларыг ажил гүйцэтгэх гэрээний үнэ дээр нэмж тооцон нийт 112,663,222,22 ам долларыг концесийн гэрээний дагуу оруулсан бодит хөрөнгө оруулалт тооцон баталгаажуулж, концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье...” гэсэн утга бүхий алба бичгүүдийг үндэслэн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйл /Засгийн газрын үйл ажиллагааны зарчим/-ийн 1 дэх хэсэг (Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ... тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн),

Мөн хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 3 дахь хэсэг (Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих ...үүрэгтэй),

Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл /Төсвийн зарчим/-ийн 5.1.3 дахь хэсэгт заасан “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх” гэсэн заалтыг,

Мөн хуулийн 6 дугаар зүйл /Төсвийн зарчмыг хэрэгжүүлэх/-ийн 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ, 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчиж,

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” гэх тэргүү бүхий “...“Монголын төмөр зам ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,557.78 ам доллартай тэнцэх төгрөгийг 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг ... даалгасугай...” гэх утга бүхий тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гарган,

Санхүүгийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 90,130,577.78 ам.доллартой тэнцэх 183,608,605,210.60 төгрөгийн 18 ширхэг шилжих векселийг 364 хоногийн хугацаатай, жилийн 14,941 хувийн хүүтэйгээр “Кью Эс Си” ХХК-нд олгож, тус компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас “Кью Эс Си”ХХК-нь Сангийн яамнаас хууль бусаар гаргуулан авсан 18 ширхэг шилжих векселиэс,

Улаанбаатар хотын банканд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 ширхгийг мөнгөжүүлж 53,608,605,210.6 төгрөгийг,

Худалдаа хөгжлийн банканд 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 ширхгийг мөнгөжүүлж 125,501,562,739.73 төгрөгийг нийт 183,608,605,210.60 төгрөгийг, уг шилжих векслүүдийг эзэмшсэн хугацааны хүүд 5,501,562,739.73 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас, нийт 189,110,167,949 төгрөгийг орлого болгон авах боломж бүрдүүлэн, “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгохыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай хамтран зохион байгуулсан,

3. Яллагдагч Н.З нь Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа:

 Монгол банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-160 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ““Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд унаснаар төслийн цэвэр мөнгөн урсгал 2016-2020 онуудад 81.3 тэрбум болсон. Ингэснээр Монгол банкны өмнө худалдан авсан тус компанийн 100,0 тэрбум төгрөгийн өрийн бичиг хугацаандаа төлөгдөх эсэх эргэлзээтэй болсон ба барьцаанд авсан компанийн хувьцааны үнэлгээ буурч, барьцаа хөрөнгө болох бололцоогүй болсон. Төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт тодорхойгүй, зөвхөн яриа, хэлэлцээрийн түвшинд байгаа болон эцсийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулахад зах зээлийн багтаамж бага, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүтээгдэхүүнтэй үнээр хэрхэн өрсөлдөх нь тодорхойгүй тул “Кью Эс Си”ХХК-ийн зээлийн эрсдэлийг өндөр гэж дүгнэв” гэсэн дүгнэлт гарсан байхад 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н/21 дугаартай “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ээр үүссэн 225.000.000.000 төгрөгийн авлагын 100.000.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны эзэмшлийн хөрвөх үнэт цаасыг нэрлэсэн үнээр нь худалдан авч барагдуулах гэрээ байгуулахыг Мөнгөний бодлогын газарт даалгасугай” гэсэн тушаал гарган,

            Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан ‘’... энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх’’ гэх заалтыг,

            мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан ‘’... өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох’’ гэсэн заалтыг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Монгол банкнаас Улаанбаатар хотын банканд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон жилийн 14 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100,000,000,000 төгрөгийн санхүүжилтийн зээлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Кью Эс Си ХХК-с гаргасан 5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 21-7 хувь хүртэл буурах нөхцөлтэй “Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ”-г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол банкны байранд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Монгол банк, Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээг батлан, нийт 18.073.902.762 /арван найман тэрбум далан гурван сая есөн зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг барьцаалан тус өрийн бичгийг шилжүүлэн авч, өөрийн танил, урьд хамт нэг байгууллагад буюу Худалдаа хөгжлийн банканд хамт ажиллаж байсан, Улаанбаатар хотын банкны 99,9 хувийг эзэмшигч Должингийн Эрдэнэбилэгийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Кью Эс Си”ХХК-д 100.000.000.000 /нэг зуун тэрбум/ төгрөгийн орлого олох боломж олгож, эдийн засгийн давуу байдал бий болгохыг зохион байгуулсан,

4. Яллагдагч Д.Г нь “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 77 дугаартай “... 1. Концессын "барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит "Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авсугай.

Концессын зүйлийг төрийн өмчит “Монголын төмөр зам" ХХК-ийн өмчид шилжүүлэн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Б, Аж үйлдвэрийн сайд Д.Э, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-д тус тус даалгасугай.

Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан концессын -.зүйлд концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу улсын төсвийн төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Б, Аж үйлдвэрийн сайд Д.Э нарт даалгасугай” гэсэн тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг “Монголын төмөр зам” ХХК-ийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-т хадгалагдаж байхад, түүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй, төлөөлөн удирдах зөвлөлд аливаа шийдвэр гаргуулахаар танилцуулалгүйгээр,

 “Кью Эс Си” ХХК-нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн заалтын хүрээнд төмөр замын барилгын ажил гүйцэтгэхэд гаргасан бодит зардлын тооцооллыг гаргаагүй,

 “Барилгын тухай” хуулийн 25.2.1-д “..газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт”, 25.2.2-д “газар хөдлөлтийн долоогоос доош баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт” магадлал гаргана гэсэн заалтуудын хүрээнд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл болон төсөвт магадлал хийлгээгүй байхад Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б, Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э, “Кью Эс Си”ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

“Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1/10 дугаартай “Концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай” тэргүү бүхий “... 36.56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалыг концессын “барих-шилжүүлэх” төрлөөр 112,66 сая ам долларын бодит хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, улсын комисст 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амжилттай хүлээлгэн өгөөд байна. ... Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаартай “Болд төмөр ерөө гол”ХХК-ийн Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэлх 36,56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалыг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу хүлээн авна уу...холбогдох дараах баримт бичгийг хавсаргав. Үүнд:

1. Засгийн газрын 2014 оны 69 тоот, 2015 оны 364 тоот болон 2016 оны 77 тоот тогтоолын хуулбар.

2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын актын хуулбар.

3. Төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар.

4. Төмөр замын ажлын төсөв ...” гэсэн утгатай албан бичгийг үндэслэн

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн албан байранд 01/165 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах тухай” гэсэн тэргүү бүхий “Кью Эс Си” ХХК-ийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж гүйцэтгэсэн 36,56 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт 112,66 сая ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” ТӨХК-ийн өмчид шилжүүлэн авч байгаа болно” гэсэн утга бүхий албан бичгийг үйлдэж, Аж үйлдвэрийн сайд Д.Эад,

Мөн өдөр 01/164 дугаартай “Концессын зүйлийг хүлээн авах” тухай “Кью Эс Си” ХХК нь гүйцэтгэлээр нийт 36.56 км дэлгэмэл урттай төмөр зам /концессын зүйл/-ыг манай компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хоёр талын ажлын хэсэг гарган уг объектыг өөрийн баланст хүлээн авч байна. Энэхүү төмөр зам нь одоо хэрэгжүүлж байгаа төслүүдтэй чанар болон төсөвт өртгийн хувьд дүйцэж байгаа бөгөөд төмөр замын ажлын төсөв, төмөр замын барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ зэрэг баримт бичгүүдэд үндэслэн 112.66 сая ам доллароор тооцон хүлээн авч байгаа болно...” гэсэн утга бүхий албан бичгийг Сангийн сайд Б.Бт тус тус хүргүүлэн,

Тухайн үеийн Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э нь өөрт ирсэн албан бичгийг үндэслэн,

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” тэргүү бүхий “...Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам.доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-т заасны дагуу Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн утга бүхий албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б нь дөрвөн өдрийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” гэх тэргүү бүхий “... “Монголын төмөр зам ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,557.78 ам доллартой тэнцэх төгрөгийг 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг ... даалгасугай...” гэх утга бүхий тушаал, төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж,

 “Кью Эс Си” ХХК-нь 90,130,577.78 ам.доллартой тэнцэх 183,608,605,210.60 төгрөгийн 18 ширхэг шилжих векселийг 364 хоногийн хугацаатай, жилийн 14,941 хувийн хүүтэйгээр олгосны улмаас “Кью Эс Си”ХХК-нь Сангийн яамнаас гаргуулан авсан 18 ширхэг шилжих векселиэс

Улаанбаатар хотын банканд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 ширхгийг мөнгөжүүлж 53,608,605,210.6 төгрөгийг,

Худалдаа хөгжлийн банканд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 ширхгийг мөнгөжүүлж 125,501,562,739.73 төгрөгийг нийт 183,608,605,210.60 төгрөгийг, уг шилжих векслүүдийг эзэмшсэн хугацааны хүүд 5,501,562,739.73 төгрөгийн хамт Худалдаа хөгжлийн банкнаас авах замаар, нийт 189,110,167,949 төгрөгийг орлого олж, эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан үйлдэлд,

Мөн Д.Г нь үргэлжилсэн үйлдлээр:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Д, тус газрын албаны даргаар ажиллаж байсан Б.М нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж:

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 төгрөгөөр хянаж магадалсан байхад уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.Маар дамжуулан урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгүүлж “дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 дүгээр сард өгсөн. “Ар Си Эс Си” ХХК-аар замын зураг төсвийг дахин бодуулан 4,8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Д-аар дамжуулж бусдад өгсөн.

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй буюу Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4,8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын тогтоолын төсөлд оруулан танилцуулснаар, дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсан.

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсны дараа уг тогтоолд тусгасан төсөвт нийцүүлэхийн тулд засвар оруулсан 4,8 тэрбум төгрөгийн төсвийг эрх бүхий этгээдээр дахин хянуулахад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4,338,847,126 төгрөг болохыг хянаж магадалсан.

Гэвч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянан магадалсан дүгнэлт нь Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор баталсан төсөвт хүрэхгүй байсан тул Засгийн газрын тогтоолд тусгасан дүнд хүргэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.6, 9.14, 91.16 дэх хэсгүүдийг зөрчиж авто замын төсвийг хянаж, магадлах чиг үүрэг олгогдоогүй “Монголын Авто замчдын холбоо” гэх Төрийн бус байгууллагад Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 дугаартай албан бичгээр хандсан ба тус байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр уг авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 4,8 тэрбум төгрөгөөр тооцоолж, хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулсан.

Зөрүүтэй үнийн дүн бүхий дүгнэлтүүдийг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж өөрсдийн зохиосон 4,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий дүгнэлтийг хуралдаанаар хамгаалж, Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420,672,910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан дээрх гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа хамтран зохион байгуулсан, 

Яллагдагч Д.Г нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа:

Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэхийн тулд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Л.С-оос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 /хоёр зуун сая/ төгрөгийн хахуулыг бэлнээр авсан, 

5.Яллагдагч Д.Д нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа:

 Тус яамны сайдаар ажиллаж байсан Д.Г, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.М нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж:

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт тавигдах 3,5км, 2,5км автозамуудын шинэчлэлийн ажлын зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 төгрөгөөр хянаж магадалсан байхад уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.М-аар дамжуулан урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгүүлж “дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 дүгээр сард өгсөн. “Ар Си Эс Си” ХХК-аар замын зураг төсвийг дахин бодуулан 4,8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Д нь мэргэжилтэн Ч.Сугармаад өгсөн,

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй буюу Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4,8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын тогтоолын төсөлд оруулан танилцуулснаар, дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсан.

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсны дараа уг тогтоолд тусгасан төсөвт нийцүүлэхийн тулд засвар оруулсан 4,8 тэрбум төгрөгийн төсвийг эрх бүхий этгээдээр дахин хянуулахад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4,338,847,126 төгрөг болохыг хянаж магадалсан.

Гэвч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянан магадалсан дүгнэлт нь Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор баталсан төсөвт хүрэхгүй байсан тул Засгийн газрын тогтоолд тусгасан дүнд хүргэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.6, 9.14, 9.16 дахь хэсгүүдийг зөрчиж авто замын төсвийг хянаж, магадлах чиг үүрэг олгогдоогүй “Монголын Авто замчдын холбоо” гэх Төрийн бус байгууллагад Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 дугаартай албан бичгээр хандсан ба тус байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр уг авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 4,8 тэрбум төгрөгөөр тооцоолж, хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулсан.

Зөрүүтэй үнийн дүн бүхий дүгнэлтүүдийг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам, тээврийн хөгжлийн яамны байранд зохион байгуулж, уг хуралд оролцон өөрсдийн зохиосон 4,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий дүгнэлтийг хуралдаанаар хамгаалж, Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420,672,910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

6. Яллагдагч Б.М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зам, тээврийн хөгжлийн яаманд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байхдаа:

 Тус яамны сайдаар ажиллаж байсан Д.Г, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Д нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж:

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт тавигдах 3,5км, 2,5км автозамуудын шинэчлэлийн ажлын зураг төсвийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж, төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 төгрөгөөр хянаж магадалсан байхад уг магадлалыг үндэслэл болголгүйгээр “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж, экспертизээр батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг Б.М нь урьд төсөв бодсон Г.Түмэнзулд өгч “дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 дүгээр сард өгсөн. “Ар Си Эс Си” ХХК-аар замын зураг төсвийг дахин бодуулан 4,8 тэрбум төгрөгийн төсөв гаргуулж, нэмэгдсэн төсөвт магадлалын дүгнэлт гаргуулалгүйгээр уг дүн болон шууд гэрээ байгуулахаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Д.Д нь мэргэжилтэн Ч.Сугармаад өгсөн.

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “шууд гэрээ байгуулах” заалт болон ямар нэг үндэслэлгүй буюу Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй “4,8 тэрбум төгрөг” гэх тоог Засгийн газрын тогтоолын төсөлд оруулан танилцуулснаар, дээрх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсан.

Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоол гарсны дараа уг тогтоолд тусгасан төсөвт нийцүүлэхийн тулд засвар оруулсан 4,8 тэрбум төгрөгийн төсвийг эрх бүхий этгээдээр дахин хянуулахад 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 4,338,847,126 төгрөг болохыг хянаж магадалсан.

Гэвч 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр хянан магадалсан дүгнэлт нь Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай тогтоолоор баталсан төсөвт хүрэхгүй байсан тул Засгийн газрын тогтоолд тусгасан дүнд хүргэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 210 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.6, 9.14, 9.16 дахь хэсгүүдийг зөрчиж авто замын төсвийг хянаж, магадлах чиг үүрэг олгогдоогүй “Монголын Авто замчдын холбоо” гэх Төрийн бус байгууллагад Д.Д нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/2777 дугаартай албан бичгээр хандсан ба тус байгууллагын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр уг авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн 4,8 тэрбум төгрөгөөр тооцоолж, хөндлөнгийн дүгнэлт гэх зүйлийг гаргуулсан.

Зөрүүтэй үнийн дүн бүхий дүгнэлтүүдийг хэлэлцэх хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам, тээврийн хөгжлийн яамны байранд зохион байгуулж, уг хуралд оролцон өөрсдийн зохиосон 4,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий дүгнэлтийг хуралдаанаар хамгаалж, Төв аймагт тавигдах 3,5 км, 2,5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-нд давуу байдал бий болгон улсад 420,672,910 /дөрөв зуун хорин сая зургаан зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

7. Яллагдагч Л.С нь “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа:

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийлгэсний хариуд  Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Гад 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн 200,000,000 сая төгрөгийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Засгийн газар нь Оросын Холбооны Улсын 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй боловч төсөв санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдал, Эрдэнэтийн 51 хувийг төр нэгэнт эзэмшиж байгаа тул хувьцааг Монгол Улсын хуулийн этгээд худалдан авч буй нөхцөл байдлыг харгалзан давуу эрхээсээ татгалзсан. Оросын Холбооны Улсын Ростехийн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн РТ-52 дугаартай албан тоотоор ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэх танилцуулга бэлтгэсэн гэх дүгнэлт гаргажээ. 2016 оны 06 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг  Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулахаар үйлдвэр эрхэлсэн сайдын хувьд надад танилцуулах эрх, үүргийг өгсөн гэдгийг би мэдүүлэгтээ тодорхой дурдсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бэлтгэсэн танилцуулгыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын гишүүний хуулиар хүлээсэн үүргийн хувьд танилцуулсан. 2016 оны 08-ны өдрийн албан бичгээр Эрдэнэтийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид хэлэлцүүлж өгөх гэж энэ зүйлд оржээ. Засгийн газрын 330 дугаар тогтоол азтай эзтэй сонин тогтоол болсон. Энэ тогтоолын хүчээр монголчууд Эрдэнэтийн 100 хувийг эзэмших эрхийг олж авсан. Эз гэвэл өнөөдрийн улс төржсөн нөхцөл байдлаас үзэхэд намайг Эрдэнэтийн 49 хувийн асуудалд бүлэглэж оролцсон гэж яллахыг оролдож байна. Тухайн үед буцаан алдчих вий гэх болгоомжлол хувь хүний хувьд надад байсан. Яагаад гэвэл 49 хувийн асуудлыг дахин хэлэлцэх боломж Монгол Улсад орж ирэх үү, үгүй юу гэдэгт болгоомжлол байсан. Засгийн газрын хуралдааны журамд зарим нь санал авалгүйгээр асуудлаа хэлэлцүүлэхээр оруулсан гэж намайг буруутгаж байна. Засгийн газрын хуралдааны журамд санал авалгүйгээр асуудлаа хэлэлцүүлэхээр оруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Энэ хуралдаан хаалттай, нэн яаралтай журмаар Засгийн газрын хуралдааны журмын дагуу хуралдсан юм. Энэ өдөр Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би өөрийнхөө хариуцаж байсан сайдын хувьд Засгийн Хэрэг Эрхлэх газарт энэ танилцуулгыг хийх албан тоотыг явуулсан. Энэ албан тоотыг Засгийн Хэрэг Эрхлэх газар хуулийн дагуу хянан үзээд үүнийг Засгийн газрын хуралдаанд оруулсан гэж би ойлгож байна. Мөн албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын их хуралд танилцуулж шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар шийдвэр гаргахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал н.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ны удирдах зөвлөлийн дарга Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Пүрэвтүвшин нартаа бүлэглэн үйлдэж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу бий болгосон үйлдлийг хамтран зохион гэж дүгнэлт гаргажээ. 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд би өөрийн биеэр оролцоогүй. Гэтэл 2016 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн гэх дүгнэлт хийжээ. Засгийн газрын тухай хуульд Улсын Их хурлаар оруулах Засгийн газрын төслийг Ерөнхий сайдын зөвшөөрснөөр хуулийн төсөл болгон Улсын Их хуралд өргөн барьдаг. Үүнийг Засгийн газрын тухай хуульд тодорхой дурдсан. Улсын Их хурлын сүүлийн хуралдаан 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр болсон. 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан бол энэ хуралдаан завсарласнаас хойш 2 долоо хоногийн дараа болсон хуралдаан юм. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн сүүлийн хуралдааныг дахин зарласан боловч ирц хүрээгүй. Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа байх. Харин хуралдаан хуралдаагүйгээс болж Улсын их хурлын дарга чуулганыг завсарлуулах захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 24-нд гаргасан нь нотлох баримтаар баталгаажсан байна. Улсын их хурлын чуулган нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш дахин хуралдах боломжгүй байсан учраас Улсын Их хурлын дарга 05 дугаар сарын 24-ний өдөр захирамжаа гаргасан байдаг. Тухайн үед Улсын Их хурлын гишүүдийн 90 хувь нь сонгуульд нэр дэвшээд байхгүй байсан нь энэ үетэй давхацсаныг онцолж хэлэх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэрт Засгийн газрын гишүүн гарын үсэг зурах үүрэгтэй. Үүнийг хаана ч дурдаагүй орхигдуулсан байна. Би хэдийгээр Засгийн газрын хуралдаанд оролцоогүй боловч 11 гишүүн оролцож Засгийн газрын хамтын шийдвэр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын хамтын шийдвэр бол хэн нэгэн сайдаас хамаарах зүйл огт биш, үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Хэрвээ Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн бол Засгийн газар эсхүл Улсын Их хурал хүчингүй болгоно гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс өнөөдөр Засгийн газрын шийдвэрийг яллах гээд байна уу эсвэл Д.Э-ыг яллах гэж байна уу гэх ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлүүдийг сонсоход Засгийн газрын асуудлыг ярихаас биш Д.Э миний асуудлыг тодорхой ярьсангүй. Ялангуяа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаарх ямар ч нотлох баримтыг сонссонгүй. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засгийн газрын хуралдаанд төсөл, танилцуулга оруулах нь Засгийн газрын гишүүнийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг. 6 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу би танилцуулгыг хийсэн. Энэ танилцуулгыг хийсэн болохоос ямар нэгэн шийдвэр гаргахад оролцоогүй. Тухайн өдрийн хуралдаан дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэхдээ давуу эрхээсээ гишүүнийхээ хувьд татгалзах нь зүйтэй гэх ямар ч санал санаачилгыг оруулаагүй. 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааныг Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Улсын Их хуралд оруулах нь зөв үү үгүй юу гэдгийг хянан үзэхээр дахин ажлын хэсэг нэмж байгуулж асуудлыг хуульд нийлцүүлэх Ерөнхий сайдын санаачилгаар энэ хуралдааныг хойшилсон. Энэ хуралдаан завсарлаагүй хойшлуулсан. Миний бие 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр танилцуулга хийж, 06 дугаар сарын 10-ны өдрөөс Сэлэнгэ аймагт Улсын их хурлын сонгуульд нэр дэвшин өөрөө явсан. Энэ нь талаарх баримтыг өмгөөлөгч нараас өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрт гарын үсэг зурах нь миний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Тухайн үед би өөрөө байгаагүй учраас туслахаараа хэлүүлэн албажсан тогтоолын төсөлд өөрийнхөө дардсыг даруулж явуулсан байгаа. Миний дардасны хуулбарыг нотариатаар батлуулж нотлох баримт болгон шүүхэд хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцож саналаа чөлөөтэй илэрхийлэх нь миний сайд болсны хувьд үүрэг юм. Энэ утгаараа Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулга төслөө хийж явсан гэж ойлгож болно. Энэ хуралдаанд танилцуулга оруулахад би хэн нэгэн хүнтэй үгсэн тохиролцоогүй, хэн нэгэнд дарамт шахалт, ямар нэгэн үйлдлийг үзүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ерөнхий сайдын бодлогыг Засгийн гишүүн баримтлах ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой танилцуулгын асуудлыг Ерөнхий сайд бодлогынхоо хүрээнд Аж үйлдвэрийн сайдад энэ чиглэлийн үүрэг өгсөн гэж ойлгодог. Хууль зөрчиж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн гэжээ. Миний бие Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газарт албан бичиг явуулахад Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулга нь хууль зөрчсөн  үү, үгүй юу, хуралдаанд оруулах уу, үгүй юу гэдгийг Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын дарга өөрөө нотолсон байж оруулдаг хуультай. Би энэ хуулийг хэрэгжүүлсэн гэж ойлгож байна. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5-д хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно гэснийг Ерөнхий сайд мөрдөж надад үүрэг өгсөн гэж ойлгож байна. Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 9-д Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох хүмүүс хянаж үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаан оруулахыг зөвшөөрнө гэж заасан. Тиймээс Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар хянаж үзээд хуралдаанд оруулахыг зөвшөөрсөн. Хамтран зохион байгуулсан, бүлэглэсэн гэх зүйл яригджээ. Дээр дурдагдсан нэр бүхий хүмүүстэй уулзахыг Ерөнхий сайд үүрэг өгснөөс бусад тохиолдолд уулзах шаардлага байгаагүй. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар болон бусад асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой огт уулзаж байгаагүй. Мөн түүнчлэн “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-г анх удаа танилцуулга дээр сонссон. Зарим хүмүүсийг нь ажил хэргийн хувьд танина гэдгээ үгүйсгэхгүй. Ерөнхий сайдын үүрэг өгсөн чиглэлийн дагуу энэ асуудлыг хуралдаанд оруулж танилцуулаад хуралдааныг дуусгалгүй, дараагийн хуралдаанд орж амжилгүй явсан нь протоколд заавал туссан байх ёстой гэж бодож байна. Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Эрдэнэбилэг гэх хүнийг  ажил төрлийн хувьд танина. Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед Аж үйлдвэрийн зөвлөлд энэ хүн ажиллаж байсны хувьд бид бүхэн Монголын аж үйлдвэрийн төлөө хамтран санаа бодлоо бодлогын хувьд ярилцаж байсан нь үнэн, гүйцэтгэх захирал Орхоныг танина. Энэ хүнийг Худалдаа хөгжлийн банкны захирал байхаас нь таньдаг. Энэ хүнтэй хувийн эрх ашгийн үүднээс нэг ч удаа ярилцаж байгаагүй. Ялангуяа Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч буй компанийн талаар нэг ч удаа уулзаж, ярилцаж байгаагүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Мөнхбаатар гэх хүнийг би сайн танихгүй. Аж үйлдвэрийн сайд байхдаа энэ хүнтэй 1-2 удаа уулзаж байсан нь бүдэг бадаг санагддаг. Гүйцэтгэх захирал Пүрэвтүвшин гэх хүнийг би огт танихгүй. Тиймээс учраас улсын яллагчаас бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх ухагдахуунаар яллаж байгаа нь миний гайхширлыг төрүүлж байна. Аливаа авлига, тушаалын хэрэг нь өөрийнхөө хувийг эрх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, хэн нэгэнтэй үгсэн авлига өгөх, авах тухай ярилцсан эсвэл болзол тавьсан зэрэг зүйлүүдээр нотлогдох ёстой. Нотлогдоогүй бөгөөд хангалттай тогтоогдоогүй баримтаар хүнийг яллана гэдэг бол өөрөө хилс хэрэг юм.  Миний байр суурийн хувьд энэ асуудлыг хуулийн дагуу хэрэгжүүлсэн цаг хугацааны хавчуургад буцаагаад алдчихгүй юм сан гэх дотоод итгэл байсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байсныг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харж болно. Оросын холбооны улсаас ирсэн гэрээ, албан бичигт энэ төлбөрийг 12 хоногийн дотор багтаан хийх тухай асуудал байсан. Уг төлбөрийг Монгол Улс 12 хоногийн дотор хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Хэдийгээр миний бие хуралдаанд оролцоогүй, санал өгөөгүй ч гэсэн Засгийн газрын гишүүний хувьд гаргасан тогтоолд гарын үсэг зурсан. Энэ тогтоол дээр эерэг, сөрөг хоёр зүйл бий болсон гэдэгт санал нэгддэг. Хэрвээ би тухайн үед байсан бол Улсын их хурлын хуралдаанаар оруулах ёстой гэсэн хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэх байсан. Гэхдээ Улсын их хурлаар шийдвэрлэх тохиолдолд Засгийн газар албан ёсоор өөрийнхөө шийдвэрийг гаргах ёстой байдаг. Улсын их хурлаар оруулах Засгийн газрын шийдвэр гараагүй, харин Засгийн газрын тэмдэглэлд их хурал завсарласан боловч Аж үйлдвэрийн сайд Д.Э Их хуралд танилцуулах гэсэн үүргийг тэмдэглэлээр өгсөн байдаг. Энэ нь миний Улсын их хуралд танилцуулах бүрэн эрхийг хуулиар нээж байгаа асуудал биш юм. Хэрвээ Засгийн газрын тогтоолд их хурлаар танилцуулаарай гэсэн шийдвэрийг тусгасан бол би танилцуулаагүйн хариуцлагыг хүлээхэд бэлэн байсан. Харамсалтай нь тийм зүйл болоогүй гэдгийг бүгд мэдэж байгаа.

Концессын талаар: “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр тогтоолын төсөл танилцуулахыг хүргүүлэх гэж 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн талаар төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 09 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас концессын зүйлийг барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх 364 дүгээр тогтоол гаргахад оролцсон. Хэргийн материалд нотлох баримт болгож Засгийн газрын Ерөнхий сайдын захирамжийг өгсөн. Захирамж дээр 317 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хяналт тавих үүргийг надад өгсөн. Концессын асуудлаар хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлын эрхлэх ажлын хүрээ бол Аж үйлдвэрийн сайдын асуудал биш. Энэ нь Засгийн газрын Ерөнхий сайдын эрхлэх ажлын асуудал гэдгийг Засгийн газрын тухай хуульд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын газар энэ бүх асуудлыг Ерөнхий сайдтай зөвшилцөж гол бодлогынхоо асуудлыг авч явдаг. Үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах ажлыг Хөрөнгө оруулалтын газар хариуцдаг. Би Аж үйлдвэрийн сайдын хувьд хяналт тавихдаа тухайн хэрэгжиж байгаа хууль болон Засгийн газрын тогтоол биелэгдэж хангагдсан уу гэдэгт хяналт тавихаас үнэ мөнгөнд хяналт тавьдаггүй. Хөрөнгө оруулалтын газраас албан ёсоор бэлтгэсэн ажлын хэсгийн ажилласан энэ танилцуулга, тогтоолын төслийг би сайдынхаа хувьд Засгийн газрын тухай хуулийн дагуу хэлэлцэх асуудлыг уламжлан тавьж, Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаж байсан. Үүнийхээ хүрээнд би Засгийн газрын хуралдаанд танилцуулга оруулж концессын тухай асуудлыг шийдвэрлүүлдэг байсан. Энэ концессын тухай асуудал би оролцож тооцооллыг тусгадаг хүн биш. Энэ бол тусдаа байгууллагатай. Тухайн байгууллага нь өөрийн дүрэм, журамтай. Асуудлаа бэлтгэж надаар уламжлуулан Аж үйлдвэрийн сайдад хянуулаад Засгийн газрын хуралдаанд оруулдаг. Түүнээс гадна 364 дүгээр тогтоол гаргахад оролцсон гэжээ. Би оролцох үүрэгтэй.  Би ямар ч тогтоол, хууль батлахад Засгийн газрын хуралдаанд оролцох нь миний үүрэг юм. Би үүргийнхээ дагуу оролцож танилцуулга хийсэн. Засгийн газар хамтын шийдвэр гаргадаг байгууллага болохоос хэн нэгэн сайдын өгсөн танилцуулгыг шүүрч аваад, хэн нэгэн сайдын оролцсон, оролцоогүй асуудлаар дүгнэлт гаргадаг байгууллага биш гэдгийг би дахин сануулж хэлье. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсэгт Засгийн газрын хуралдаанд засгийн гишүүн тогтмол оролцож санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэж заасан. Би энэ заалтын дагуу ажилласан. Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Засгийн газрын хуралдаанд төсөл танилцуулах, төсөл танилцуулахаар оруулах бүх бэлтгэл ажлыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажилладаг Хөрөнгө оруулалтын газар  биечлэн хариуцдаг.  Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно гэх заалтыг Хөрөнгө оруулалтын газар ханган биелүүлж ажилласан. Аливаа Засгийн газрын хуралдааны шийдвэр Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар олонхын саналаар шийдвэрлэдэг хуультай. Шийдвэр хууль тогтоомжид нийцэх байгаа эсэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нотлох хуулийн зохицуулалттай. Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулан гаргах үүрэгтэй. Мөн түүнчлэн Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлд концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заасан. Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэрээний талууд харилцан тохиролцож концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж хуульчилсан. Мөн түүнчлэн Концессын тухай хуулийн 23 дугаар зүйл 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн бол концессын тухай хуульд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Энэ заалтын дагуу Хөрөнгө оруулалтын газар 364 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай саналын асуудлыг Засгийн хуралдаанд оруулж шийдвэрлэсэн. Үүнийг хуулийн дагуу бүрэн гүйцэд хийгдсэн гэж үзэж байна.

Төмөртэйн ордоос “Болд Төмөр Ерөө гол” ХХК нь төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 километр зам байгуулах терминалыг албан ёсны үнэлгээ тогтоогоогүй. томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гаргаагүй, батлагдсан ТЭЗҮ тогтоогоогүй, төмөр зам барих зураг төслийн ажилд ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад Монголын Төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Д.Гын 2016 оны 02 дугаар сарын 17ы өдрийн 01/165 дугаартай концессын зүйлийг хүлээн авах тухай гэсэн “Кью Эс Си” ХХК-ийн барих, шилжүүлэх төрлөөр барьж гүйцэтгэсэн 36.56 километр бүхий дэлгэмэл урттай төмөр замыг терминалын хамт 112.62 ам доллароор тооцон “Монголын Төмөр зам” компани шилжүүлэн авч болно гэх утга бүхий албан бичиг, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн 2016 оны өдөр 02 дугаар сарын 19-ны өдрийн 01/15 дугаартай концессын зүйлийг бодит хөрөнгө оруулалт тооцох тухай тэргүү бүхий албан тоот, “Монгол Төмөр” зам төрийн өмчит компанид хөрөнгө оруулах тухай ачиж буулгах терминалын хамт шилжүүлэх болсон тул Засгийн газрын 77 дугаар тогтоолын 3 дахь заалт, Концессын гэрээний 1.1 дэх заалт, бодит хөрөнгө оруулах заалтыг тус тус санхүүжүүлэх зардал болон 5.78 сая долларын ажил гүйцэтгэх гэрээн дээр нэмж нийт 112.6 сая ам долларыг концессын гэрээний дагуу бодит хөрөнгө оруулалтыг тооцож баталгаажуулах концессын төлбөрийг уг тогтоолын дагуу санхүүжүүлэн ашиглахаар авч болохыг хүсье гэх утга бүхий албан байгууллагад дурдагдсан үнийн саналын 112.6 сая ам долларын үнийн дүнгээр хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сангийн сайд Б.Бт 01/519 тоот концессын зүйл хүлээн авах тухай концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон концесс эзэмшигчийн бодит хөрөнгө оруулалт нийт 112.6 сая ам доллар байна. Концесс эзэмшигчийн хөрөнгө оруулалтын тооцооллыг хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн  бодит хөрөнгө оруулалт болох 112.6 сая ам долларыг улсын төсөвт тусгах эсвэл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар концессын төлбөрийг төлөх саналтай байна гэх албан бичиг, Б.Б, Шижир, Д.Г нартаа санаатай нэгдэж “Кью Эс Си” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан гэх хэргийн тухайд  Аж үйлдвэрийн сайд хяналт тавих үүрэгтэй. Хяналт тавихдаа хууль  тогтоомж хэрэгжсэн үү, үгүй юу гэх асуудлаар Би албан бичигт Засгийн газрын шийдвэр, гэрээний үндэслэлийг тусган яг тэр үг хэллэгээр нь албан бичгийг явуулсан. Энэ албан бичгийн үндэслэл нь дороос ирсэн албан бичгийн үндэслэл, тооцоолол дээр үндэслэгдэж явсан. Тэгэхдээ би энэ албан бичгийг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө санаачилгаар өөрөө дур мэдэн хийгээгүй. Энэ албан бичгийг Хөрөнгө оруулалтын холбогдох газар, манай яамдын холбогдох газрууд өөрсдөө үзэж хянаад надад албан бичгийн төсөл боловсруулж ирээд гарын үсэг зуруулдаг. Би сампин ашиглаж тооцоо боддог хүн биш, өөрийнхөө доод хүмүүст итгэж ирсэн бичгүүд нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж үзээд гарын үсэг зураад уламжилдаг. Аливаа нэгэн санал нь сайдын шийдвэр биш, намайг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхад олон бичгүүд ингэж гарсан. Үүнийг тэр бичгүүдийн нэг нь л гэж хардаг. Надад хамтран зохион байгуулах эсвэл санаатай нэгдэх ямар ч үндэслэл байхгүй. Би Б.Быг танина. Бид хоёр кабинетын сайдууд байсан. Д.Гыг танина, нэг Засгийн газарт ажиллаж байсан. Харин Шижир гэх хүнийг нэг ч удаа хараагүй, огт уулзаж байгаагүй. Би доод албан тушаалтнуудад дандаа итгэж ажилладаг байсан. Зарим зүйл дээр хайнга хандсан байж магадгүй. Тийм учраас шууд Д.Э намайг буруутгах үндэслэл байхгүй. Хэргийн материал дотроос харахад хүмүүсийн мэдүүлэгт ажлын хэсэг тодорхой холбогдох газрууддаа ажилласан нь нотлогдож байна. Энэ хүмүүс юмаа бэлдэж надаар дамжуулж өгдөг байсныг мэдүүлэгтээ дурдсан байна. Би өөрийнхөө дур зоргоор эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ажилласан зүйл нэг ч байхгүй. Энэ талаарх баримт хэрэгт байхгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье. Санаатай нэгдэнэ гэдэг нь ямар нэгэн хэмжээгээр хуйвалдсан, тохирсон, өглөг, авлага ярьсан эсвэл би дураараа хэн нэгнийг дарамталсан, хийхийг шахсан, дарамталсан байхыг ойлгоно. Ямар нэгэн байдлаар хууль бус зүйл хийгээгүй, тийм байх боломжгүй, үндэслэлгүй гэдгийг дурдах нь зүйтэй гэж бодож байна. Сайд Засгийн газрын хуралдаанд төслөө танилцуулдаг. Төсөл нь шийдвэр болж гарахаараа заавал биелүүлэх үүрэг болж хувирдаг. Энэ үүргийн дагуу сайдын хувьд хяналтаа тавьж ажилласан гэдгээ хэлэх нь зүйтэй гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Яллах дүгнэлтийг сонсож байхад Сангийн яамтай холбоотой буруутгасан зүйл харагдсангүй. Концессын гэрээ нь 2013 оноос эхлэлтэй. 2014 онд концессын жагсаалтад ороод барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр явагдаж байсан концессын гэрээ юм. Тухайн үед Засгийн газрын шийдвэр гараад Улсын Их хурлаас концессын жагсаалт баталсан байдаг. Гүйцэтгэгч нь тодроод явж байсан. 2015 оны 09 дүгээр сард уг концессын гэрээг өөрчлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. 364 дүгээр тогтоол нь 2015 оны 09 дүгээр сарын 07-нд гарсан. Энэ тогтоолоор концессын гэрээг барих, ашиглах, шилжүүлэх биш, барих, шилжүүлэх нөхцөлөөр хийх тогтоол гарсан. Энэ тогтоолыг гарах үед миний бие Сангийн сайдаар томилогдоогүй байсан. Энэ концессын гэрээг өөрчлөх шийдвэрт Сангийн яам огт оролцоогүй. Анх байгуулахад нь ч оролцоогүй. 2015 оны эхний тогтоол гарахад миний бие сангийн сайдаар томилогдоогүй байсан. Энэ нь цаг хугацаагаараа нотлогдож байгаа. 2015 оны 10 сард гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Ингэж өөрчлөлт оруулахад Сангийн яам мөн оролцоогүй, Сангийн яамны хувьд чиг үүргээрээ ч оролцохгүй. 2015 оны 12 сард уг төмөр замыг Улсын комисс хүлээж авсан. 2016 оны 02 дугаар сарын 01-нд Засгийн газрын тогтоол дахиж гарсан. Энэ тогтоолоор уг төмөр замыг хүлээж авах, векселиэр санхүүжүүлэх үүрэг нь Сангийн яаманд оногдсон байдаг. Засгийн газрын тогтоолыг Сангийн яам биелүүлэх үүрэгтэй. Энэ тогтоол дээр бодит өртгийг векселиэр санхүүжүүлэх тухай заасан. 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр вексель бичигдсэн. Вексель олгогдохдоо тухайн үед үйлчилж байсан журмын дагуу вексель олгогдсон. Маш тодорхой заасан байсан. Улсын төсвөөр олгогдох ямар ч боломжгүй. Улсын төсөв өмнөх жил нь батлагдаад гарсан байдаг. Векселиэр олгохдоо ямар ямар бичиг баримтыг үндэслэж, хэрхэн олгогдсон бэ гэдгийг яллах дүгнэлтэд маш тодорхой уншигдсан. Сангийн яам уг төмөр замын үнэлгээг хийхгүй, тийм чиг үүрэг ч байхгүй, боломж ч байхгүй. Улсын хэмжээнд баригдаж буй барилга байгууламжийг тухайн салбарын яам, хариуцаж байгаа төрийн байгууллагуудын саналаар энэ санхүүжилт олгогддог. Сангийн яам энэ зам дээр ямар материал ашигласан, хэрхэн барьсныг тогтоох боломжгүй. Тийм учраас бид тодорхой төрийн яамд, төрийн байгууллагуудаас ирсэн саналын дагуу олгодог. Энэ санхүүжилтийг олгохдоо 10 дугаар сард хийгдсэн гэрээний өөрчлөлтийн дагуу олгогдсон. Энэ нь дээр маш тодорхой байгаа. 80 хувийг нь 2016 онд, үлдсэн 20 хувийг нь дараа дараагийн онуудад гэх гэрээ байсан. Бид нар гэрээнд заасан хувь хэмжээ, тэр зарчмаар нь концессын гэрээний дагуу олгодог. Вексель олгогдохдоо шилжих вексель гэж ярьж байгаа. Хүүг олон удаа давтсан 14 хувийн хүүтэй. Энэ юутай холбоотой вэ гэхээр тухайн үед дотоод бондын хүү болон Монгол банкны бодлогын хүү ямар байсан зэрэгт үндэслэгдэж хүү гардаг. Мөн Улаанбаатар банк болон Худалдаа хөгжлийн банканд мөнгөжүүлсэн гэх зүйл асуудал ярьдаг. Энэ нь сангийн яаманд хамааралгүй. Тухайн үед засгийн векселийг мөнгөжүүлдэг таван банк байсан. Вексель эзэмшигч харилцдаг банкандаа мөнгөжүүлдэг логик зарчим үйлчилдэг. “Кью Эс Си” ХХК нь дээрх хоёр банканд мөнгөжүүлсэн байдаг. Энэ үйл ажиллагаанд Сангийн яам оролцохгүй. Вексель энэ олон төрөл байдаг. Энэ тохиолдолд барих, шилжүүлэх нөхцөлөөр хийгдсэн концессын гэрээ байсан. Хэд хэдэн төрлийн векселиүд байдаг. Оны эцэст гүйцэтгэлээ өгч амжилгүй байж байгаад санхүүжилтээ авч чадаагүй, ирэх оны төсөвт мөнгө нь суугаагүй тохиолдолд векселиэр олгож дараа жилийн төсөвт суулгадаг. Шүүхийн шийдвэртэй векселиүд гэж байдаг. Энэ тохиолдолд тухайн санхүүжүүлэхийг хүсэж байгаа байгууллагууд шүүхээр яваад бодит өртгөө өсгөсөн байдаг. Энэ нь өөр нөхцөлтэй вексель байсан. Сангийн сайдын 290 дүгээр тушаал нь төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хийхийг зааж өгсөн байгаа. Энэ журам дээр барих, шилжүүлэх гэсэн зохицуулалт байхгүй. Тухайн үед байгаагүй. Барих, шилжүүлэх нөхцөлийг оруулсан шинэ журам 2016 оны 12 дугаар сард буюу намайг ажлаа өгснөөс хойш гарсан байдаг. Намайг сайдаар ажиллаж байх үед 2012 оны Улаан сайдын үед үйлчилж байсан тендертэй холбоотой журам байсан. Тендертэй холбоотой учраас хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Захиалагчийн төлөөлсөн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гүйцэтгэл гэх энэ нь байгаа. Улсын комисс хүлээж авсан акт нь мөн байгаа. Захиалагчийн санхүүжилт хүссэн албан тоот байдаг. Зөвхөн нэг заалт нь ийм байгаа. Бусад зүйлүүд дээр нь ч барих, шилжүүлэх нөхцөлд хэрэглэх боломжгүй заалтууд байдаг. Манай газрын дарга нарын өгсөн мэдүүлэгт маш тодорхой байгаа. Бид нар боломжтой гэсэн бүх баримтуудыг бүрдүүлж векселийг бичсэн. Боломжгүй гэдэг нь авахгүй гэх утгаараа биш, энэ журамд огт хамаарах боломжгүй. Учир нь барих, шилжүүлэх нөхцөлтэй учраас төсвийн хөрөнгө оруулалттай огт хамаарахгүй. Сангийн яам вексель болон бусад санхүүжилтийг олгохдоо ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл хийдэггүй. Сангийн яам энэ векселийг олгохдоо Засгийн газрын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй. Биелүүлээгүй бол хариуцлагын асуудал яригдана. Үүргийнхээ хүрээнд маш тодорхой акт, Монголын төмөр зам компанийн бичиг, Аж үйлдвэрийн сайдын бичиг болон холбогдох баримтуудад үндэслэж вексель олгосон. Концессын гэрээнд өөрчлөлт орсны дагуу олгогдсон. Сангийн яам нь дараа жилийн төсөвт векселийг тусгах үүрэгтэй. Үүнийгээ Сангийн яам биелүүлсэн. Дараагийн их хурал батлаад хууль болж гарсан. Ийм байдлаар вексель олгогдсон. Сангийн сайдын зүгээс аливаа нэгэн дарамт шахалт үзүүлж байгаагүй. Сангийн яам бол мэргэжлийн байгууллага учраас ийм асуудалд маш хариуцлагатай ханддаг. Засгийн газрын тогтоолын дагуу векселийг гаргаж өгсөн. Сангийн яам яагаад хохирогч болж байгаа юм. Хохирогч нарын мэдүүлэгт Концессын гэрээг өөрчилсөнтэй холбоотойгоор Сангийн яам хохирогч болж байна. Сангийн яам концессын гэрээг өөрчлөөгүй. Концессын гэрээ өөрчлөгдсөнөөр Сангийн яам хохирогч болсон. Анхны гэрээ бол аливаа нэгэн санхүүгийн үүрэг хүлээхгүй гэж байсан бол 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолоор барих, шилжүүлэх болгож өөрчлөгдсөн байдаг. Энэ тогтоол гарах болон энэ асуудлыг хэлэлцэж байх үед би Сангийн сайдаар томилогдоогүй байсан.  Барилга хот байгуулалтын сайд ажиллаж байсан Баянсэлэнгийн яг ийм хэрэг дээр би гэрчээр оролцож байсан. Тухайн үед нэг хорооллыг засаг худалдаж авах нь зүйтэй гэх асуудлыг Засгийн газраар оруулаад Засгийн газар нь түүнийг дэмжээд Засгийн газрын тогтоол гарч, векселиэр санхүүжүүлсэн байдаг. Энэ хэрэгтээ яг ижилхэн үйл баримт явж байна. Тухайн үед Төрийн орон сууцны корпорац /манай хэрэгт бол Монголын төмөр зам гэсэн үг/-ийн бичиг, Засгийн тогтоол гаргуулсан яам Барилга, хот байгуулалтын яам /манай хэрэгт тогтоол гаргуулсан яам нь Аж үйлдвэрийн яам/ байдаг. Эндээс бичгүүд ирээд вексель олгогдоод явсан. Тухайн үед Сангийн яам буюу миний бие гэрчээр оролцож байсан. Яг ижилхэн үйл явдлаар яллагдагч болчихсон байж байна. Үнэлгээнд оролцдоггүй гэдгийг прокурорууд яллах дүгнэлтдээ бүгд уншсан. Яллах дүгнэлтэд Сангийн яамнаас санхүүжилт олгох хүсэлт явуулдаг, тэгээд нээдэг гэх зүйлийг л ярьсан. Энэ яллах дүгнэлт дээр ихэвчлэн үнэлгээтэй холбоотой ямар төмөр зам болох, хэддүгээр зэрэглэлийн төмөр зам болох зэрэг асуудлуудыг ярьж байна. Энэ асуудалд Сангийн яам орохгүй, тийм боломж ч байхгүй. Тийм учраас Сангийн яам буруутгагдах үндэслэл болохгүй. Сангийн яам ямар нэгэн байдлаар хууль зөрчиж вексель олгоогүй. Миний зүгээс нэгэн байдлаар үүрэг өгөөгүй. Хохирогч  болсон гол шалтгаан нь концессын гэрээ өөрчилсөнтэй холбоотой. Зохион байгуулсан, бүлэглэсэн гэх байдлаар журамлаад байгааг ойлгохгүй байна. Анх концессын гэрээг байгаагүй. Концессын гэрээг өөрчлөх шийдвэр гаргах үед миний бие сайд болоогүй байсан. Би Д.Э сайдыг танина. Гэхдээ бид хоёр энэ асуудлаар нэг ч удаа санал солилцож байгаагүй. Д.Г гэх хүнийг огт танихгүй. Мөн Шижирийг танихгүй. Тухайн бичгүүд хэрхэн үйлдэгдэж Сангийн яам руу ирсэн гэдгийг яллах дүгнэлтэд дурдсан, мөн Д.Э сайд ч тодорхой хэлсэн. Тэр хоёр бичгийг Сангийн яам үндэслэнэ. Мөн хүлээж авсан тухай акт байгаа. Дүнг Сангийн яам нягтлах боломжгүй. Намайг ажиллаж байх үед 415 дугаар журам байгаагүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлгүйгээр буруутгаж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Яллах дүгнэлтэд Төв банкны үйл ажиллагаа болон гаргасан шийдвэртэй холбоотойгоор 13 хуудас баримтыг прокуроруудын зүгээс гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн байна. Төв банкны тухай хууль гарч, Монгол Улсад  хоёр шатлалтай банкны системтэй болоод 30 жил болж байна. Төв банк нь ямар эрх, үүрэгтэй болох, Төв банкны Ерөнхийлөгч гэх албан тушаалд ямар бүрэн эрхүүд олгогддог, тэр бүрэн эрх нь хэрхэж хэрэгждэг тухай шүүхийн шатанд түүхэндээ гурван удаа мэтгэлцэж маргаж үзэх гэж байна. Төв банкны үйл ажиллагаа, төв банкны санхүүжилт хийгддэг тухай гэрчээр сүүлийн 4 жилийн хугацаанд 100 гаруй мэдүүлэг өгсөн. Арав гаруй хэрэгтээ холбоотойгоор гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр мэдүүлгүүд өгсөн байна. Энэ удаад үнэт цаас худалдаж авсантай холбоотой асуудлыг энэ яллах дүгнэлтэд тусгасан байна. Төв банкны үндсэн үйл ажиллагаа гэдэг нь  нийт эдийн засгийн дотор байгаа мөнгийг нийлүүлэх үүрэгтэй хүмүүс байдаг. Цахилгаанаар болон цаасаар хэвлэдэг. Бид Засгийн газар биш, энэ сайд нар улсын төсөвт татвараар цуглуулсан мөнгийг тарааж өгөх үүргийг хүлээдэг хүмүүс юм. Төв банк гэдэг тэс өөр ойлголт, намайг ажил авахад Монгол Улсын эдийн засаг нийт 7 их наяд төгрөгтэй байсан бол ажлаа өгөхөд 11 их наяд төгрөг байсан. Өнөөдөр 23 их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт эргэлдэж байна. Энэ бүх мөнгө Төв банк руу орж гардаг. Ээнэ мөнгө орж гарахдаа зээл, санхүүжилт зэрэг маш олон хэлбэрээр гардаг. Үүнийг хуулиар зохицуулсан. Мөн хориглосон заалтууд байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд 27.1 дүгээр зүйлд заасан хориглох үйл ажиллагаанаас иш татаж үндэслэл болгосон. Аж ахуйн нэгжтэй харьцаж болохгүй, арилжааны зээл, аливаа төрлийн гүйлгээ хийж болохгүй гэж заасан. Энэ бол хориглох зүйлүүдийн нэг нь мөн. Гэхдээ 27 дугаар зүйлийн   Нэгдүгээр хэсэгт ямар зүйл хамаарахгүй вэ гэдгийг заасан. Өр төлбөрийг барагдуулах хэсэгт нэгдүгээр хэсэгт ямар зүйлүүд хамаарахгүй вэ гэдгийг заасан. Өр барагдуулах зорилгоор үнэт цаас авч болно. Өр барагдуулах зорилгоор үндсэн хөрөнгө авч болно гэдгийг 27 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан. Энэ заалт Төв банкны тухай хуульд анхнаасаа байсан. Төв банк үнэт цаас худалдаж авч болно, болохгүй тухай маргаан байхгүй. Төв банкны төлбөр, тооцооны мэргэжилтнүүдээс гэрчүүдийн мэдүүлэг авсан байдаг. Төв банкны ажилтнуудын ихэнх нь арилжааны зээл өгдөггүй. Энэ үнэн, арилжааны зээлийг аж ахуйн нэгжүүдэд шууд өгнө гэж байхгүй. Гэхдээ Төв банкнаас гарч буй бүх санхүүжилт арилжааны банкнуудаар эсвэл Засгийн газар, Сангийн яамаар дамжин иргэд, аж ахуйн нэгж, өрх гэрт хүрдэг. Энэ мөнгөний эцсийн хэрэглэгч нь тэд нар юм. Энэ зааг, ялгаан дотор 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заалт буюу буцааж өр төлбөртэй үнэт цаас авч болох, үгүйг төлбөр, тооцооны мэргэжилтнүүд хууль, эрх зүйн мэдлэг мэдээлэл дутуу нь ойлгомжтой. Мэддэг хүмүүс нь маш тодорхой мэдүүлэг өгсөн. Төв банк үнэт цаас худалдаж авч болно. “Кью Эс Си” ХХК-тай холбоотой 100 тэрбумын гэрээний асуудлыг яллах дүгнэлтдээ оруулсан.   Монгол Улсын Төв банкны баланс дээр баримжаагаар 4 их наяд төгрөгийн үнэт цаас байдаг. Хамгийн  бага нь та бүгдийн мэддэг 8 хувийн зээл юм. Зээлийг Төв банк нь арилжааны банкнуудад өгдөг, банк нь иргэдэд өгдөг. Иргэдэд өгсөн зээлийг банкнаас хаахын тулд МИК гэх гуравдагч этгээдийн үнэт цаасыг Төв банк баланс дээрээ бичиж авдаг. 4 их наяд төгрөгийн Аж ахуйн нэгжийн үнэт цаас байгаа. Энэ нь журмаар зохицуулагддаг. Энэ бол бүх улсын төв банкнуудын хийдэг үндсэн үйл ажиллагаа юм. 2020 онд вирусээс болж эдийн засгийн хямрал үүссэн. Би 2012-2016 онд Төв банкны Ерөнхийлөгч байсан. 120 доллароор зарагдаж байсан нүүрс 30 доллар болсон. Монгол Улсад жилд 4 тэрбум доллароор орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт нь хоёрхон жилийн дотор 500.000.000 төгрөг болтлоо багассан. Нүүрсний орлого нь одоо 4 тэрбумын орлого олдог бол тэр үед 400.000.000 төгрөгийн орлого олж байсан. Ийм үед Төв банкны үйл ажиллагаанд Улсын Их хурлаас тогтоолоор уламжлалт бус бодлого хэрэгжүүлэхийг үүрэг болгодог. Уламжлалт бус бодлого гэдэг нь урьд хийсэн зүйлээсээ арай өөр зүйл хий гэсэн үг юм. Зээлийн барьцаанд үнэт цаасыг авч болно. Монгол Улсын Төв банкны баланс дээр хувьцаа ч хүртэл байдаг. Тэгэхээр 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2 дахь заалттайгаа зөрчилдөж байгаа. “Кью Эс Си” ХХК-ийн хувьцааг худалдаж авах тушаал нь 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг иш татаж үндэслэсэн байдаг. Төв банк нь дотоодын активыг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнийг Улсын Их хурлаас дотоод аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүрэг өгсөн. Монголын нийт эдийн засаг тухайн үедээ 8 их наяд төгрөгийн зээл байсан бол түүний 3 их наяд нь Уул, уурхайн компани байна. Бүгд хямралтай байсан. Уул, уурхайн компаниудын зээл муудахаар банкнууд нь дампуурна. Банкнуудад хадгалуулсан мөнгө алга болдог ийм л үр дагавартай. Төв банкны өдөр тутмын үйл ажиллагаа нь банкнуудыг дампууруулахгүй байх, эдийн засаг, ажлын байраа хадгалж хэвийн авч явах нь төв банкны үүрэг байдаг. Ингээд ирсэн даалгаврын бид Монгол Улсад байдаг нийт эдийн засаг нь 10 тэрбум, валют болон экспортын орлого сүүлийн хоёр жилд 7 тэрбум байсан болохоос намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед жилд 3-4 тэрбум төгрөгийн орлоготой улс байсан. Үүний 90 хувийн орлого нь уул уурхайгаас бий болдог. Монгол Улсад 90 мянган компани байдгаас 10 хүрэхгүй нь компанийн энэ 90 хувийг өгдөг. Түүний нэг нь Эрдэнэт үйлдвэр юм. Дотоод активыг сайжруулах хөтөлбөрийн зорилго нь дотоод актив дотроос алийг нь аврах вэ гэдэг Төв банкны бодлого юм. Уул уурхайн үнэ унаж, 120 доллароор зарагддаг нүүрс 30 доллар болчихоор нөгөө компани маань зээлээ төлж чадахгүй дампуурах гээд байсан. Ийм олон компани Монгол Улсад байдаг. Тэдгээрийн үнэт цаасыг Төв банк худалдаж авсан. Зээлийн төлбөрт 27 дугаар зүйлийн 2 дах зааснаар худалдан авсан, ингээд  Төв банкны баланс дээр шилжиж ирсэн. Тухайн үед уул, уурхай эрсдэлтэй, хүнд нөхцөлд байсан. Гэхдээ 4-5 жилийн дараа энэ бүх шийдвэр зөв байсан гэдэг нь нотлогдоно. Төмрийн үнэ 3 дахин, нүүрсний үнэ 4 дахин өссөн. Эдгээр бүх компаниуд эрсдэлгүй болсон. Монгол Улс түүхэнд байгаагүй экспортыг сүүлийн хоёр жил хийж байна. Дотоод активын хөтөлбөр зөв байсан учраас хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрсний компани зэрэгт яг ийм дэмжлэгүүд очсон. Тэдгээр компаниудыг хөл дээрээ босоод үйл ажиллагаагаа явуулж байна. Хийгээгүй бол ямар үр дагавар үүсэх байсан талаар прокурортой ярилцаж хэд хэдэн мэдүүлэг өгсөн. 90 хувийн орлогоо бүрдүүлдэг энэ активыг хэн сонирхож авах тодорхой, ялангуяа жижиг эдийн засагтай манай улсын хувьд ийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй бол олигтой, өөдтэй бүх зүйл нь хүнийх болоод дуусна. Вирустэй холбоотойгоор маш олон аж ахуйн нэгжүүд ажлын байр, борлуулалтаа алдаж бүгд гацсан. Гэтэл Төв банкнаас 3 их наяд төгрөгийг эдийн засагтаа нийлүүлж, зээлүүдийг нь зохицуулж, шинэ зээл болгон санхүүжилт гаргасан. Дахин шүүх зааланд энэ төрлийн маргаан гарахгүй гэж бодож байна. Учир намайг ажлаа өгсний дараа 2017 оны Төв банкны тухай хуулиар Төв банкны албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэхгүй тухай хуулиар албан үйл ажиллагаатай холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг хориглоно гэх хязгаарлалтуудыг тавьсан. Төв банкны дэмжлэг эдийн засгийн мөчлөгөө дагаад гарч, ордог. Дотоод актив нь ийм учиртай хөтөлбөр юм. Ирээдүйд Монголын экспортын 90 хувийг бүрдүүлдэг компаниудаа хямралаар сөгдүүлэхгүй, гадаадад алдахгүй авч үлдэх нь Төв банкны бодлого юм. Энэ бодлогын хүрээнд “Кью Эс Си” ХХК-ийн үнэт цаасыг худалдаж авснаар тухайн компанийн үнэт цаасны үнийг 3 жилийн дотор 3 дахин өсөх бололцоо боломжийг үлдээсэн. Яллах дүгнэлтэд Монгол банк хэзээ ч үнэт цаас авдаггүй, аж ахуйн нэгжүүдтэй харьцахгүй мэтээр өгсөн олон мэдүүлгүүд байна.Төв  банканд миний мэдэж байгаагаар хамгийн багадаа 4 их наяд төгрөгийн аж ахуйн нэгжийн үнэт цаас байгаа. Мөн яллах дүгнэлтэд Н.З нь арилжааны зээлийг аж ахуйн нэгжид олгосон гэх яригдсан байна. Тийм  зүйл байхгүй, үнэт цаас авсан.  Үнэт цаас авсныг арилжааны зээлтэй адилхан мэтээр зарим гэрч нар ярьсан байна. Үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан төлбөр тооцооны хэрэгсэл болдог бүтээгдэхүүн юм. Монгол Улс энэ бүтээгдэхүүнтэй болоод 28 жил болж байна. Вексель бол нэг жилийн хугацаатай бүтээгдэхүүнүүд, үүнийг аж ахуйн нэгж гаргаж болно. Үнэт цаас, бонд, хувьцаа гаргах нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авагддаг. Ийм л үнэт цаасыг Төв банк авсан. Энэ бол арилжааны зээл биш, бонд болгон адилхан биш. Бонд нь дотроо хөрвөх бонд гэж бий. Энэ тохиолдолд Төв банкны хувьд хөрвөх бондуудыг авсан. Хөрвөх бонд нь хамгийн хатуу бонд учраас төлбөр нь бүрэн төлөгддөг. Хэрвээ төлөхгүй бол компаниа алдана гэсэн үг. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Төв банкнаас гарсан 800 тэрбум төгрөг байдаг. Бүгд 100 хувь төлөгдсөн. Бусад нь ч цаг хугацаандаа төлөгдөнө гэдэгт ямар ч эргэлзээ алга, уул уурхайн цикл сэргэсэн, борлуулалт нь сайн байна. Яллах дүгнэлтэд энэ зээл гэж яриад байгаа. Процесс нь хөрвөх үнэт цаас худалдан авсан. Үүнийг Төв банк худалдаж авахдаа тооцоо, эрсдэлийг нь судалсан. Ажлын хэсгийн 03 дугаар сарын 11-ний өдөр эрсдэлийг нь гарга гэх үүргийн дагуу эрсдэл тооцсон. Эрсдэлүүдийг мэдэж байж хэрхэн хаахаа тооцдог. Эрсдэлийг тооцсон ажлын хэсгийн 04 дүгээр сарын 01-ний өдрийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Энэ дүгнэлт дээр эрсдэлүүдийг хэрхэн зохицуулах талаар маш тодорхой байгаа. Яллах дүгнэлтэд 03 дугаар сарын 11-ний эрсдэлүүдийг бичсэн. Тухай эрсдэлүүд нь бодитой, маргаан байхгүй. Гэхдээ үг, үсгийн алдаа гарсан байж магадгүй. Муу эрсдэлүүдийн аль нь ч тохиолдоогүй. Ийм зориулалтаар Төв банк үйл ажиллагаагаа явуулдаг. Төв банкны үнэт цаас эзэмшилтийн цаана дандаа бодлогын шийдвэрүүд байдаг. Жишээ нь малчдын зээл, орон сууцны зээл гэх мэт. Энэ болгоныг Төв банк худалдаж авдаг. Иргэд, аж ахуйн нэгж, өрх гэрийн амьжиргаанд нөлөөтэй шийдвэрүүд гарч явдаг. Үүнийг төв банкны тухай хуулиар маш тодорхой зохицуулсан. Төв банкны Ерөнхийлөгчид энэ бүрэн эрхийг өгсөн байдаг. Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд Төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тусгасан. 2017 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зарим нэг бүрэн эрхийг нь комисс, зөвлөлдөө хуваалцахаар шийдвэрлэсэн. Намайг Ерөнхийлөгч байхад комисс, зөвлөлдөө хуваалцах зохицуулалт байгаагүй. Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол банкны үйл ажиллагаанаас авах шимтгэл, олгосон зээлийн хүү, хэмжээг тогтоох нь төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарна.  Төв банк энэ үйл ажиллагаанаас хохирсон зүйл байхгүй. Прокурорын яллах дүгнэлтэд хохирол нэхэмжлээгүй гэдгийг маш тодорхой бичсэн. Гэрээний хугацаа нь ч дуусаагүй.  2016 оны 4  дүгээр сард гэрээн гарын үсэг зурсан. 2016 оны 7 дугаар сард би өөрийн хүсэлтээр Төв банкны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон. 6 сарын дотор энэ гэрээг дүгнэнэ гэж бичсэн. Долоон сараас хойш гэрээний асуудал юу болсон талаар би хэлж мэдэхгүй. Эрх зүйн хувьд ч хариуцлага хүлээхэд хэцүү, тийм учраас энэ гэрээний талаар бодол санаагаа хуваалцах нь зохимжгүй гэж бодож байна. Анх гэрээний дагуу зээлийг 21 хувийн хүүтэйгээр олгоод тодорхой хэмжээний валютыг экспортлоод Монгол Улсад оруулаад ирвэл 7 хувь болгож хөнгөлнө гэсэн гэрээ юм. Хэрэв энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол буцааж татах талаар гэрээнд заасан. Одоог хүртэл энэ гэрээг хууль бус, Төв банкны тухай хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гараагүй. Энэ гэрээтэй холбоотой 21 хувийн давуу байдал олгоогүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ гэрээний дагуу авсан мөнгөө хэн нэгэн зориулалтын бусаар зарцуулсан бол тэрийг зохицуулсан заалт гэрээнд байгаа. Зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг яллах дүгнэлт дурдагдсан Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад зарцуулсан юм биш үү гэдэг. 4 дүгээр сард “Кью Эс Си” ХХК-ийн үнэт цаасыг худалдаж авах үед мөнгө аль хэдийн гарчихсан байсан. Муу зээл учраас энэ компанийн үнэт цаасаар солих ажиллагаа нь 4 дүгээр сард явагдсан. Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар авах уу, үгүй юу гэх асуудал нь энэ үйл ажиллагаанаас хойш 2-3 сарын дараа болсон процесс байдаг.  Энэ асуудлыг Төв банктай ярьсан зүйл огт байхгүй. Энэ нь Төв банктай хамааралгүй. Төв банк 4 дүгээр сард шийдвэрээ гаргасан. Төв банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй маргаж буй маш олон хэргүүд байдаг. Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлуудыг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт хэвээрээ байгаа. Төв банкны ерөнхийлөгч Төв банкны тухай хуулийг зөрчсөн эсэх асуудлыг нэгтгэн шийдвэрлэх зүйтэй гэж бодож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Сүхбат прокурор оролцоогүй нь харамсалтай. Миний ихэнх хэргүүд дээр хяналт тавьж байсан прокурор юм. Н.З Төв банкны ерөнхийлөгч байхдаа Төв банкны тухай хуулийг зөрчсөн үү, үгүй юу гэх асуудлаар 10-аад хэрэг байгаа. Монгол Улсын эдийн засгийн хамгийн эцсийн зээлдэгч гэж ярьдаг энэ байгууллагынхаа эрх, үүргийг зөв авч явъя гэж бодож байвал миний бодлоор энэ хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь энэ хэрэг олон удаа шүүхэд ирдэггүй, 30 жилийн дотор 3 дахь нь юм. Нэгтгэн шийдвэрлэх нь Монгол Улсын эрх ашиг, хувь хүнийхээ хувьд энэ хямралын үед уламжлалт бус бодлого хэрэгжүүлээд улс төр, хэвлэлээр зөндөө гөвүүлсэн. Миний хувьд амьдралынхаа 4 жилийг шалгах процесст зарцуулж байгаагийн хувьд Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Төв банкны үйл ажиллагаатай холбоотой асуудал нь улс төрд хамааралгүй. Хориглосон үйл ажиллагаа, хориглосонд хамааралгүй үйл ажиллагааг эрхэлсэн үнэт цаасыг Төв банк авсан. Урьд нь ч үнэт цаасыг зөндөө авч байсан. Би Төв банкны тухай хуулийг зөрчөөгүй. Худалдаа хөгжлийн банкийг анх 1990 онд үүсгэн байгуулагдахад үүсгэн байгуулагчдын нэгээр нь би тэнд ажиллаж байсан. Намайг 2012 онд Монгол банкны ерөнхийлөгч болоход Худалдаа хөгжлийн банк Должингийн Эрдэнэбилэгийн эзэмшилд байсан. Надаас хамаарсан зүйл байхгүй. Монгол Улсын Их хурлаас намайг 2012 оны 09 дүгээр сард Монгол Улсын Төв банкны ерөнхийлөгч болох эрхийг өгсөн. Энэ эрхийнхээ дагуу Төв банкны тухай хуульд заасан 10 гаруй бүрэн эрхийг надад олгосон. Би Должингийн Эрдэнэбилэгтэй хамааралтай байсан бол Монгол Улсын Их хурал надад энэ эрхийг өгөхгүй. Төв банкны ерөнхийлөгч болохоос надад Должингийн Эрдэнэбилэгтэй хамтарсан бизнес байгаагүй. Гэр бүл, хамаатан садны хүмүүст ч байхгүй. Би амьдралынхаа 15 жилийг төрд, 15 жилийг хувийн секторт ажилласан байна, 26 настайгаасаа Монголын санхүүгийн салбарт ажиллаж эхэлсэн. Надтай танил биш хүн олоход хэцүү, Должингийн Эрдэнэбилэг тэд нарын нэг нь юм. Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банктай хийсэн гэрээнүүдийг тооцох юм бол асар олон байгаа. Танилын хувьд онцгой давуу эрх олгосон болон хамтарч хийсэн зүйл байхгүй. Би ёс зүйгүй үйлдэл хийдэг хүн биш. Танил гэх шалтгаанаар буруутгагдах нь үндэслэлгүй. Манай өмгөөлөгчийн хэлснээр “Кью Эс Си” ХХК-ийн захирал Должингийн Эрдэнэбилэг мөн юм уу, энэ талаарх баримт байгаа эсэх нь эргэлзээтэй. Харин Худалдаа хөгжлийн банк Должингийн Эрдэнэбилэгийн эзэмшилд байдгийг мэднэ, Төв банкны ерөнхийлөгчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд харьцаж байсан. Тэр банктай өглөг, авлага, өдөр тутмын олон тэрбум, их наядын гүйлгээ хийгдэж байсан. Би Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа баримжаагаар уламжлалт бус бодлогын хүрээнд 7-8 хөтөлбөр хэрэгжүүлсэн. Түүний нэг нь энэ маргаан дагуулаад байгаа дотоод актив сайжруулах байсан юм. Энэ хөтөлбөрүүдийн ихэнх нь олон зуун саяын хөтөлбөр байдаг. 4 их наяд нь ипотекийн 8 хувийн зээл байна. Монголын өрх гэр, амьжиргаа, нийгэмд хамгийн их өөрчлөлт доргио цочроо өгсөн зүйлүүдийн нэг нь юм. 70-аад мянган орон сууц баригдаж, 100-аад мянган өрх гэр орсон. Улаанбаатар 200 мянган орон сууцны фонттой, тэр нь энэ хөтөлбөрийн хүрээнд бий болсон байдаг. Хямралын жилүүдэд энэ орон сууц, ажлын байрыг бий болгохын тулд Төв банк бүх анхаарлаа хандуулж, үр дүнтэй ажлаа хийсэн гэдгийг статистик тоо баримт нотолгоо нь хангалттай байдаг. Инфляц 2 хувьд хүрсэн. Ажлын байраа алдаагүй. Төв банкны үйл ажиллагааг дөрвөн жил удирдахдаа маш хариуцлагатай хандаж байсан. Дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилтайгаа холбоотойгоор Авлигатай тэмцэх газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, прокурорын байгууллагынхантай хамтарч ажилласан. Бүх газар нь мэдүүлэг өгсөн. Ажил эрхлэхээс гадна хийсэн ажлынхаа талаар үнэн зөв тайлбарыг өгөх нь миний үүрэг гэж боддог. Би энэ хэргийн материалуудтай анхнаасаа сэтгэл гаргаад танилцсан. Энд шалгагдаад сууж байгаа хүмүүсээс миний хувьд хууль хяналтын байгууллагад шалгуулах процесс нь хамрах хүрээ өргөн, маш олон сэдвээр хийгдсэн. Энэ бол зөвхөн хэсэг нь учраас бусад хэргүүдтэй нэгтгэн шийдвэрлэх ач холбогдолтой. Төв банкны дараа дараагийн ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд надад үүсгэсэн хэрэг нөлөөлөөд байгаа юм. Төв банкны ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн хямралын үед аж ахуйн нэгжүүдийн үнэт цаас, бондыг худалдаж авах, авахгүй асуудлаар Улсын Их хуралд хууль гаргахад “үнэт цаасыг нь худалдаж авахыг дэмжих” гэсэн заалтыг тодотгуулсан заалт хийлгэж авсан байдаг. 2020 оны 4, 5 дугаар сард ковидийн  эсрэг хуулиар Төв банк аж ахуйн нэгжүүдээ дэмжиж үнэт цаасыг нь авна гэх заалтыгаа хэрэгжүүлэх гэсэн заалтыг миний дараа дараагийн ерөнхийлөгч гаргасан байна. Намайг ажлаа өгөхөд Баярсайхан гэх хүн ерөнхийлөгч болсон, миний худалдаж авсан Төв банкны баланс дээр байгаа үнэт цааснууд хууль бус байсан бол буцаах бүрэн эрх нь тэр хүнд байсан. 2016 оны 07 дугаар сараас хойш би албан тушаалтан биш, шалгагдаад явж байгаа иргэн, миний мэдэж байгаагаар энэ гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ гэрээнд маргаантай асуудал байдаг. Хүүг нь 21-ээс 7 хувиар тооцох нь үндэслэлтэй эсэх, нөхцөлөө биелүүлсэн үү, үгүй юу гэх асуудал байдаг гэж ойлгож байна. Өөр нарийн мэдээлэл надад байхгүй, хавтаст хэрэгт авагдсан хэмжээнд үзсэн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд Төв банк оролцоогүй. Хэн нэгэн хүн хууль ёсны дагуу Төв банкнаас авсан мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй бол өөр хуулиар шийдвэрлэгдэнэ. Төв банк болон тодорхой нэгэн аж ахуйн нэгж харилцаанд гарсан аливаа нэгэн зөрчил байхгүй. Монгол Улсын гүйлгээнд хэрэглэгдэж өрх гэр, аж ахуйн нэгж нь ашиг олж байгаа мөнгөний эх үүсвэр нь Төв банкнаас эхлэлтэй. Ингэж Төв банкны ерөнхийлөгчийг хэрэгт татаад байвал Монгол Улсад болж буй бүх хэрэгт Төв банкны ерөнхийлөгч татагдах ёстой болно. Дуусахгүй процесс руу Төв банкны ерөнхийлөгчийг чирээд байна. Төв банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарыг давж үнэт цаас худалдаж авсан гэх асуудлаар яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

“...Намайг “Монголын Төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр Аж үйлдвэрийн Д.Э, Сангийн сайд Б.Б, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижир нартаа санаатай нэгдэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Аж үйлдвэрийн сайд Д.Э, Сангийн сайд Б.Бт албан тоот явуулж 189.110.167.949 төгрөгийн орлого олж, эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Энэ яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өөрийн гараар гарын үсэг зурсан. Миний бие 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Намайг томилогдон ажиллаж байхад энэ компани ямар нэгэн орлогогүй байсан. Улаанбаатар төмөр замд Замын-Үүд дэх ачиж буулгах цогцолборыг маш хямдаар түрээслүүлж бага хэмжээний ашиг орлого олдог, өөр ямар нэгэн орлогогүй. Хятад Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд орчихсон 5 зүтгүүр, 245 ачааны вагон, 8 дунд оврын машин механизмтай байсан. /машин биш учраас заавал төмөр замтай газар байх ёстой/ 80 гаруй ажилтантай компанийг би хүлээж авсан. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Засгийн газрын 77 дугаар тогтоолоор Төмөртэй төмөр замыг Монголын Төмөр зам компанид шилжүүлэх болсон нь компанийн гүйцэтгэх захирал миний бие болон манай ажилчдын хувьд баяртайгаар хүлээж авсан. Учир нь компанид байнгын орлого орж ирэх шинэ эх үүсвэр болсон. Миний бие 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод маргааш нь буюу 2015 оны 03 дугаар сарын 06-нд  Төлөөлөн удирдах зөвлөлтэй ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /136 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан/ компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх үндсэн үүргийг хүлээнэ. Энэ үүргээ биелүүлэх боломж олдлоо гэж баярласан маань ийм л учиртай. Зам тээврийн яамны 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн сайдын шуурхай хурал дээр надад үүрэг даалгавар өгөгдсөн байдаг. Энэ шуурхайн тэмдэглэлээс харахад төмөр замыг яаралтай хүлээж авах бэлтгэл ажлыг хангах, сул вагонууддаа засвар үйлчилгээ хийж эдийн засгийн эргэлтэд оруулах, Улаанбаатар төмөр замтай хэл амаа ойлголцох үүрэг даалгавар өгч байсан. Энэ төмөр замыг хүлээж авахаар миний бие яарч байсан нь үнэн. Улаанбаатар төмөр замын тухайн үеийн дарга нь Пүрэвбаатар гэх хүн байсан. Энэ хүн Засгийн газрын 77 дугаар тогтоол гарсны дараа хэд хэдэн байгууллагуудад албан тоот явуулсан байдаг. 12 дугаар сард Улсын комисс хүлээж авсан. Үүний дараа Хөрөнгө оруулалтын газар, Зам тээврийн хөгжлийн яаманд хүсэлт тавьсан. Энэ нь Улаанбаатар Төмөр зам бол тээвэрлэлт буюу оператор хийх туршлагатай компани, тиймээс шинэ зам дээр дохиолол холбоо, бусад хөдөлгөөний аюулгүй байдлыг бид нар хариуцаад тээвэрлэлт хийе гэх яамнаас дэмжлэг авах зорилгоор ийм бичиг очсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс ямар нэгэн лоби ороод хэдийгээр өмч нь Монголын Төмөр зам компанид ирсэн ч тээвэрлэлтийг  “Улаанбаатар төмөр зам” хийгээд орлого олох үйл ажиллагаа явагдаж байсан учраас би Пүрэвбаатараас өрсөх шаардлага байсан. Засгийн газрын тогтоол гарсны дараа “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижиртэй уулзаад дутуу зүйлүүдээ гүйцээж бэлтгэл хангаад цаг алдалгүй энэ ажлыг хийх тухай хүсэлтийг хэд хэдэн удаа тавьж байсан. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр концессын зүйлийг хүлээлцэх тухай тэргүү бүхий албан бичгийг гурван хавсралтын хамт Монголын төмөр зам компанид ирүүлсэн байдаг. Прокуроруудын яриад байгаа бичиг баримтууд нь дутуу байсан учраас гүйцээгээд өгчих гэж Шижирт хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 17-нд Концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай албан бичгийг дахин дөрвөн хавсралттай ирүүлсэн. Энэ хавсралтаар төмөр замын төсөв, барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээний хуулбар зэргийг хавсаргасан байсан. Шижир надад хэлэхдээ  Сангийн яам, Аж үйлдвэрийн яам руу “Монгол төмөр зам” компани хүлээгээд авсан тухай бичиг хийгдээд өгчих, тэгэх бол бид нар төмөр замаа өгөөд та нар бэлтгэл ажлаа хийгээд тээвэрлэлтээ хийж болох гэж хэлсэн. Ямар утгатай бичиг байх ёстой юм, чи төслөө бэлдээд хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд өөрөө албан тоотоо бэлдээд флашаар авчирсан. Н.Шижирийн авчирсан бичгийг би тухайн үеийн 2 хэлтсийн даргадаа үзүүлж ийм бичиг явуулж болох уу? Үгүй юу гэдгийг хяна гэж хэлсэн. Төгөлдөр, Нямлхагва 2 хэлтсийн дарга маань үзээд энэ албан бичгийг явуулах боломжгүй. “Авчихсан” гэсэн байна. “Аваагүй” байгаа шүү дээ. Би албан бичгийг үзээд зассан. Засахдаа тухайн үед Монголын төмөр зам компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан, Сангийн яамны бүсийн орлогын хэлтсийн дарга Ариунзулаас зөвлөгөө ав гэж би дэд захиралдаа хэлсэн. Гэтэл дэд захирал Алтанзул утсаа авахгүй байна гэсэн. Алтанзул утсаа авахгүй байхаар нь би Эрдэнэбаяртай ярьж гэж хэлсэн. Эрдэнэбаяр нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн бөгөөд аудитын хорооны дарга. Эрдэнэбаяртай холбогдоход сангийн яамнаас баталсан хөрөнгө бүртгэх тухай журам байдаг. Тэр журмыг баримтлах хэрэгтэй гэж хэлсэн. Би тэр журмыг https://www.legalinfo.mn/ сайтаас харж судалсан. Сангийн сайдын баталсан Аж ахуйн нэгж байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн зааврын хөрөнгийн бүртгэл дэд хэсгийн Авах ёстой авлага нь хүлээн авахаар урьдчилан тооцсон цэвэр боломжит хэмжээгээр үнэлэгдэнэ. Авлагын үлдэгдэл нь түүний нэрлэсэн үнээс найдваргүй авлагад байгуулсан хасагдуулах ба бусад заасан тохируулгыг хассан дүнгээр үнэлэгддэг гэж заасан. Тэр бичгийг би өөрөө зассан. Засахдаа аваагүй байж авсан гэж бичих болохгүй. Баланст аваагүй зүйлийг авлагаар бичиж болдог. Би авчихсан гэж хэлээгүй. Баланст авлагаар ч бай өглөгөөр ч бай бичихдээ заавал үнэ бичих ёстой. Ийм учраас авлагаар бүртгэж болох юм байна гэдгийг би засаж явуулсан. 141 хуудас бүхий яллах дүгнэлт 186 хавтаст хэрэгт надтай холбоотой олон үйлдэл байхгүй. Бичиг бичиж Сангийн яам, Аж үйлдвэрийн яам руу явуулсан нь л үнэн. Бусад нь бүгд худал. Энэ хэрэгт холбогдуулан намайг 2 жил шалгаж, миний нэр хүндийг шавартай хутгасан. 48 цаг намайг хорьсон. Би үүнийг авлагаар баланст бүртгэсэн. Санхүүч хуульч, санхүүч прокурор гэж байхгүй учраас нарийн зүйлийг мэдэхгүй байж магадгүй. Жишээ нь хагалгаа хийсний улмаас хүний амь нас хохирно. Хохирогчийн тал мэдээж шүүхэд өгнө. Эмч прокурор, эмч шүүгч гэж байхгүйтэй адил мэргэжлийн хүмүүсийн үгийг анхааралтай сонсох ёстой байсан. Прокурор хариуцлагагүй хандсан гэдгийг хэлмээр байна. Миний 2 албан бичигт баланст бүртгэж хүлээн авч байна гэсэн агуулга байна. Энэ төмөр зам нь одоо хэрэгжүүлж буй төмөр замтай чанар болон үнэ өртгийн хувьд дүйцэж байна гэдгийг тусгасан. Эдгээрийг бодож боловсруулж бичсэн. Үүнийг би одоо хэрэгжүүлж буй төсөлтэй чанар болон үнэ өртгийн хувьд дүйцэж байна гэж бичсэн бэ гэхээр. 2016 онд 5 толгой, Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөл эхэлсэн өөр ямар ч дүйцүүлж, харьцуулах төсөл байгаагүй. Гаднын төмөр замын төсөлтэй харьцуулах юм боломжгүй. Хавтаст хэрэгт авагдсан төмөр замын газрын дарга Баттөрийн мэдүүлэгт 1 км нь 3.000.000 орчим доллар гэсэн баримжаагүй үнэ байдаг. Гэхдээ энэ эцсийн үнэ биш. Ер нь иймэрхүү тоо ярьдаг байсан. 5 толгой, Гашуун сухайтын төмөр зам нь говь газар байгуулж буй төмөр зам. Хандгайтын төмөр зам нь уул ус, гол горхи, намаг, цэцэгтэй хангайн бүсэд байгуулж буй төмөр зам. Нөхцөлийн хувьд харьцуулахад хамаагүй хүнд нөхцөлтэй. 5 толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам нь 1.1 тэрбум долларын төсөвт өртөгтэй зам. Үүнийг 267 замд хуваахад 4.1 сая орчим доллар болох байх. Яллах дүгнэлтэд тусгагдсан төмөр замын зэрэг нь 70-аад оны хоцрогдсон зүйл. Яг тэр стандарт биш. Болд төмөр Ерөө гол, Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх 33.4 км төмөр зам нь 112 сая доллар гэж бодох юм бол 1 км төмөр зам нь 3.000.000 орчим доллар. Харьцуулах юм бол 1.1 сая орчим доллароор хямд. Би албан бичигтээ хямд байна гэж бичээгүй. Дүйцэж байна гэж бичсэн. Уртын хэмжээ 7.3 дахин богино. Өртөө зөрлөг, шилжүүлэг, дохиолол холбоо гээд бүх зүйл багтана. Бид судлаагүй биш судалсан. Дохиолол холбоонд хамгийн сүүлд баригдсан Болд төмөр Ерөө голоос илүү дараагийн үеийн систем байсан. Хөрөнгө оруулалтаар барьж буй төсөл нь зардлын хэмжээ, ажлын хэмжээ 2 урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл барьж буй замын хэмжээ урт болох тусам 1 километрт ноогдох зам багасдаг. Богино байх тусам өндөр байдаг. Үүнийг мэргэжлийн хүмүүс мэднэ. Төмөр замын онцлог нь автозамаас өөр. Шороог нь дэвсээд аспалт дэвсэхэд машин явдаг шиг биш. Дохиолол, холбоо, зөрлөг, өртөө бүх зүйлийг нэгтгэж иж бүрэн болгоно. Богино зам гээд зөрлөг, дохиолол холбоогүй байж болдоггүй. Намайг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн Газрын тогтоолыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд даалгасан. Эдлэх ёсгүй эрх эдэлсэн гэж ялласан. Тэр үед Монголын Төмөр Зам компани төлөөлөн удирдах зөвлөлд Б сайд байсан гэж бодож байгаа. Гэхдээ байгаагүй. Татан буугдсан. 02 дугаар сарын 08, 02 дугаар сарын 15, 29 гээд удаа дараагийн асуудал. Ерөнхий сайдын өрөөнд хүртэл дуудагдаж байсан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 07 цаг 30  минутад Сайдын шуурхай хурал эхэлсэн байдаг. Үүнд би сайдад хэлсэн байна. “...Манай ТУЗ-ын бүрэлдэхүүнийг одоо хүртэл шийдээгүй байна. Яаралтай шийдвэрлэж өгнө үү. 5,6 сар хүлээлээ...” гэж хэлсэн байдаг. Би баланст хүлээж авлаа гэсэн агуулгатай 2 албан бичиг явуулсан. Бичиг явуулсан шалтгаан нь Шижирээс төмөр зам хүлээж аваад тээвэрлэлт хийе, дутуу байгаа зүйлүүдийг гүйцээе гэдэг дээр яарсан гэдгээ хэлсэн. Албан бичгээ хийж өгсөн. Шижир зөвшөөрлөө өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүсээ аваад Төмөртэйн өртөөн дээр очсон. Очиж үзэхэд дутуу зүйл их байна гэсэн. Нэгдүгээрт засварын депо болон гражийн замыг нэмж барь, таталт, тавилт сэлгэлт хийхэд зам богино учраас сэлгэлт хийхэд сэлгээний вагоны зардал өндөр гарах тул явцад хүндрэл гарна. Иймд замаа уртасгаж өг гэсэн хүсэлт тавьсан. Анхны зураг төсөл болон тооцоогоор 12 айлын орон сууцны барилга байсан. Үүнийг 24 болгож өг гэсэн. Жишээ нь бид галт тэргэнд суугаад Замын-Үүдээс Сэлэнгэ хүрэхэд өртөөний барилгын хажууд 1 давхар ажилчдын орон сууц байдгийг бид бүгд мэднэ.  Өртөөний хажууд орон сууц байснаас болоод осол аваар гарч байсан учраас ажилчдын орон сууцыг өртөөнөөс хол барьж өг гэдэг нөхцөл тавьсан. Үүнийг хүлээн авах боломжгүй. Цэвэр бохир ус дулааны шугам татах, газар авахаас авхуулаад асуудал их. Би жишээ болгож “...Үүгээр вагон орж ирэхэд шөнө жижүүрт гарч байгаа ээлжийн деспичерийн гэр нь ойрхон байвал шөнө гэртээ орж унтаад дохиолол авч чадахгүйгээс болоод осол аваар гарсан гашуун туршлага байсан тул би үүн дээр маш хатуу байр суурьтай байсан. Төмөр замыг баруун тийш буюу сэлгээний замыг сунгахад нэг намайг байна. Үүнийг яаж яах ч боломжгүй гэсэн. Би өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай ярьж байгаад Хүдэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад үүрэг чиглэл өгүүлж. Ажилчдын орон сууцыг хол барьсан. Үнэхээр бүлэг байгуулж, бүлгийн гишүүнээр элсэн. Сайд нартай хуйвалдан шан харамж бодон ажилласан бол би яах гэж ингэж ажиллах юм бэ. Би Б сайдыг танихгүй. Би Монголын Төмөр зам компанийн захирал байхдаа Э гишүүнийг мөн танихгүй байсан. 2016 оны 07 дугаар сард би Зам тээвэр хөгжлийн яаманд очсоны дараа Э сайдтай танилцсан. Прокурорууд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй зүйлийг өөрсдийнхөө санаагаар хийсвэр бодлоор надад ял тулгаж байна. Хавтаст хэргийн материалтай би нухацтайгаар танилцсан. Авлигатай Тэмцэх Газраас мөрдөгч дуудаад хэргийн материалтай танилц гэсэн. Би өмгөөлөгчөө явуулж гарын үсэг зуруулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох хүртэл би өмгөөлөгч аваагүй шалтгаан нь надад хийсэн гэмт хэрэг байхгүй тул би өөртөө итгэлтэй байсан. Би урьдчилсан хэлэлцүүлгийн дараа хавтаст хэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, гэрчүүдийн мэдүүлгийг анхааралтай уншсан. Намайг Авлигатай Тэмцэх Газар дуудан мэдүүлэг авахдаа гэрчүүд миний талаар юу ч хэлээгүй. Өнгөц харахад би 2 сайд руу албан бичиг явуулж, тэр бичгийг үндэслэн мөнгө шилжүүлсэн гэж  ялласан. Хэрэв миний явуулсан бичиг мөнгө шилжүүл гэсэн үндсэн бичиг мөн юм бол яах гэж Б сайдыг энэ хэрэгт яллагдагчаар татсан бэ. Миний бичгийг үндэслэн мөнгө гарах ёстой юм бол Б сайдад ямар ч буруу байхгүй шүү дээ. Тэгвэл би эсрэгээр нь асууя. Би Б сайд руу албан бичиг явуулчихлаа. Тэр бичигт мөнгө шилжүүл гэсэн ямар ч агуулга байхгүй. Хэрэв Б сайд тэр бичгийг үндэслээд мөнгө шилжүүлээгүй бол намайг яллагдагчаар татах байсан уу. Эсхүл төмөр замыг 110 сая доллар биш 100 тэрбум доллароор бид баланст бүргэсэн бол 100 тэрбумыг шилжүүлэх байсан уу? Цаашлаад би албан бичиг явуулснаар буруутан болж байгаа юм бол Төв аймгийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Д дарга руу бичиг явуулсан ш дээ. Тэгвэл тэр хүн яагаад яллагдагчаар татагдахгүй байна вэ. Ийм асуудал байна вэ. Ийм асуудал байгаа тул би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Төмөр замтай холбоотой асуудалд миний хэлэх зүйл ийм байна. Төв аймгийн зам дээр намайг сайдаар ажиллаж байхад албаны газрын даргаар ажиллаж байсан Д, албаны дарга М нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж Төв аймагт барих 6 км авто замын шинэчлэлийн ажлын батлагдсан зураг төсвийг дараах хэлбэрээр өөрчлөлт оруул гэсэн гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг 2017 оны 04 дүгээр сард Маар дамжуулан Түмэнзулд өгүүлж Ар Эс Си компаниар замын зураг төсвийг дахин бодуулан 4.5 тэрбумын төсөд гаргуулсан гэж ялласан. Хэрэв ингэж гинжин холбоогоор холбох юм бол яамны үйлчлэгч шалаа муу угаасан байвал намайг ч мөн холбож болно ш дээ. Энэ сонин хамаарлыг би гайхаж байна. 4.8 тэрбум төгрөгөөр дээрх замыг шууд гэрээ байгуулахаар тогтоолын төсөл боловсруулах чиг үүргийг Даар дамжуулан бусдад өгсөн гэж буруутгасан. Засгийн Газрын гишүүд, төрийн сайд нар ажиллах журам хуулийг сая Д.Э сайд маш тодорхой ярилаа. Иймд бусдыг чилээхгүйн тулд давхар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Мөн зохиомлоор нэмэгдүүлсэн төсөвт ажлаа “Ялгуусан” ХХК-аар хийлгэн түүнд давуу байдал бий болгон 420.672.910 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдтэй хамтран зохион байгуулсан, улс төрд нөлөө бүхий этгээд нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийх нь хариуд С-оос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэж намайг яллаж байгаа. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өөрийн тойргоор ажиллаж байхдаа Хөшигтийн хөндийн Чингис хаан нисэх буудлын шинэ онгоцны буудалтай танилцах болсон тул намайг хамт яв гэж Улсын Их Хурлын тамгын газраас мэдэгдсэн тул би хамт явсан. Нисэхтэй танилцан Төв аймгийн харьяа хэд хэдэн байгууллагаар орж Зуунмод хотын иргэдтэй уулзалт хийсэн. Уулзалтад Зуунмод сумын баруун зуун мод багийн 3.5 километр, Баян хошуу багийн 2.5 километр хатуу хучилттай авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд барьж дуусгах боломж байна уу, их олон жил яригдлаа. Сумын төвийн энэ замаар явахаар шороо тоос босоод хэцүү байна, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ замыг бариад дуусгаж боломж байна уу? гэж асуухад нь Энхболд дарга намайг хариул гэж хэлсэн. Тэгэхэд нь миний хажууд Төв аймгийн Засаг дарга сууж байсан. Би Батжаргалаас асуухад энэ замын зураг төсөл аль эрт хийгдсэн, олон жил болсон зам, төсөв шийдвэрлэгдэхгүй болохоор ингэж удаад байгаа юм, та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө яаж хийж байгаад дуусгаад өгөөч, тэгэх юм бол тун их баяртай байхаар байна гэж хэлсэн.  Цуг явсан Их хурлын гишүүн Нямаагийн Энхболд байсан. Их хурлын гишүүн А.Сүхбат өөрөө босож ирээд та энэ замыг амлаад дуусгачхаач, Их хурал дээр төсвийн асуудал яригдах юм бол нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд дэмжинэ гэж хэлсэн. Зураг төсөл хийгдсэн болохоор цаг алдахгүй юм байна гэж бодсон. Намын дарга болон бусад Их хурлын гишүүдийн хүлээж аваад би амласан. Сонгуулийн өмнө дуусгана гэж хэлэхэд танхим нижигнэтэл алга ташаад надаас энэ ажлыг хурдан дуусгаж өгөөрэй гэж хүссэн. 2017 оныг их бүтээн байгуулалтын жил болгоод зарлачихсан байсан. Тэгээд 03 дугаар сарын 22-нд энэ замын ажил баригдахаар шийдвэрлэгдсэн нь юугаар нотлогдож байна вэ гэвэл 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Энхболд миний нэр дээр 127 тоот албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ албан бичигт 2011 онд эхлүүлсэн одоог хүртэл дуусаж ашиглалтад ороогүй байгаа 6 километр замыг Монгол Улсын Их хурлын даргыг ажлын шугамаар ирэхэд 06 дугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулж өгөхөөр болсонд Зуунмод сумын иргэд туйлын баяртай байгаа билээ гэх утгаар ирсэн байдаг. Энэ нь 03 дугаар сарын 22-ны өдөр тухайн замыг барихаар болсон нотолж байгаа баримт юм.  Энэ замыг хамгийн түрүүнд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Д дуудаад энэ замыг барихаар боллоо гэхэд Д.Д дарга орон нутгийн зам учраас төсөв, зургийг нь сайн мэдэхгүй байна судалъя гэсэн. Хэд хоногийн дараа Д.Д дарга над дээр орж ирээд би Төв аймаг руу яриад төсөв, зураг  бүх зүйлээ ирүүл гээд хэлчихлээ, одоо хүрээд ирнэ. Харин яаж хөрөнгийг нь босгох вэ гэсэн. Тэгээд  хаана ямар мөнгө төгрөг байна судлаад үз гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Д.Д дарга над дээр орж ирээд өмнө хэрэглэж байсан төслүүдээс хэмнэгдсэн мөнгө байна. Энэ мөнгийг ашиглахыг Сангийн яам зөвшөөрвөл болох юм байна гэж хэлсэн. Тухайн үед хэдэн төгрөг байгааг нь Д.Д дарга тодорхой мэдэхгүй байсан. Би тухайн үеийн Сангийн сайд Чойжилсүрэнтэй яриад асуусан. Хэмнэгдсэн мөнгө байна, хэдэн төгрөг хэрэгтэй байгаа талаараа та саналаа өгчих гэсэн, тэгэхээр нь би Д.Д даргад үүрэг өгсөн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх хандлагатай байна. Засгийн газрын танилцуулга, тогтоолын төсөлд миний хэлэх үгийг бэлдээрэй гэж хэлсэн. Д.Д дарга надаас ийм үүрэг аваад ажилдаа орсон. Тендер сонгон шалгаруулалт зарлах хугацаа маш бага байсан. Зарлах юм бол байнга будилаан үүсэж байдаг. Тэгэхээр ямар гарц байна олоорой, хуулийн хэлтэстэй зөвлөлдөөрэй гэж би Д.Д даргад хэлсэн. Дараа нь Д.Д над дээр орж ирээд хуулийн хэлтэстэй ярилаа гарц байгаа юм байна гэсэн. Тэгэхээр энэ хүн дангаараа шийдвэрлээгүй, өөрөө зохиогоогүй. Төв аймгийн “Төв Азза” төрийн хувьцаат компанитай гэрээ байгуулаад хийлгүүлчихвэл болох юм байна, тэгвэл хугацаандаа амжина гэсэн. Энэ дагуу Засгийн газрын хуралдааны танилцуулга, тогтоолын төсөл, бичиг баримтаа бүрдүүлээд холбогдох яамнуудаас санал авах гэсэн үүрэг даалгавруудыг өгсний дагуу Д.Д дарга ажилдаа орсон. Энэ хугацаанд бүх бичиг баримтаа бүрдүүлээд яамнуудаар санал авахаар бичиг явсан байдаг. Энэ бичиг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дэд сайдын гарын үсэгтэй явсан.  Яагаад дэд сайдын гарын үсэгтэй явсан бэ гэхээр би 04 дүгээр сарын 24-нд гадагшаа явчихсан байсан. Энэ талаарх Хил Хамгаалах Ерөнхий газраас авсан лавлагаа хэрэгт байгаа. Хуралд оролцсон бүх материалуудыг шүүхэд өгсөн. 13 хувилаад 13 яам руу явуулсан, энэ баримт хэрэгт авагдсан. Яамнуудаас ирсэн саналуудыг авто замын газар нэгтгээд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр миний гарын үсэгтэй бичиг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу яваад 05 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд энэ тогтоол албажиж гарсан. Шууд гэрээ байгуулах гэх заалтыг хуулийн хэлтсийнхэн ямар томьёоллоор оруулсныг би санахгүй байна. Шууд гэрээ байгуулах гэдэг нь хасагдсан. Шууд гэрээ байгуулах гэсэн төсөл явсан нь үнэн. Засгийн газрын хуралдаанд Авто замын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга байсан. Хуулийн хэлтсийн дарга оролцоогүй. Дараа нь Д.Д даргад тогтоол гарчихлаа, ажлаа шуурхайлаарай гэж би хэлсэн. 05 дугаар сарын 10-ны өдөр хурлаар тогтоол батлагдаад 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Төв Азза” засвар арчлалтын төрийн өмчит компанитай гэрээ байгуулсан байдаг. Тогтоол гарсны дараа би өдөр болгон Д.Д даргыг шахаж шаарддаг байсан. Бид нар газар, хэлтсийн хүрээнд харилцдаг. Мэргэжилтэнг дуудаад байдаггүй. Би Д.Д даргыг өөр ажилтай явж байхад нь мэргэжилтэнг дуудаж оруулж ирээд /төвийн бүсийн зам хариуцсан Сугаржав/ Төв аймгийн замын ажил эхэлсэн үү? чи газар дээр нь очиж хяналт тавь гэж хэлж байсан. Мэдүүлэг дээр нь энэ талаар байгаа. 500.000.000 нэмэгдсэн гэх төсвийн асуудал яригдаад байгаа. Үнэндээ энэ талаар мэдээгүй. Надад хэн ч танилцуулаагүй. Төсөв хүрсэн, хүрээгүй, бага байгаа талаар бичиг ирснийг хэн нь ч мэдэгдээгүй. 04 дүгээр сарын 24-ний өдөр яамнууд руу дэд сайдын гарын үсэгтэй бичиг явахад би юу ч мэдээгүй.  Би өөрөө гарын үсэг зураагүй, гадагшаа явчихсан байсан. 05 дугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулга уншихдаа 4.8 тэрбум төгрөгийн төсөв байсныг мэдсэн. Төсөв, сайдын багцын асуудлыг яамны Төрийн нарийн бичгийн дарга нэгдүгээр гарын үсэг зурж, зарцуулалтад хяналтад тавьдаг. Замын төсвийг Төрийн нарийн бичгийн дарга хянаж баталдаг. Миний хоёрдугаар гарын үсэг санхүүгийн хэлтсийн дарга, Төрийн нарын бичгийн даргаар явдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар руу хуралд оруулах материалаа гарын үсэг зураад албан тоотоор явуулсан. Амласан ёсоороо 06 дугаар сарын 15-ны дотор энэ замын ажлыг дуусгасан. Нээлтэд нь ч оролцсон. Нэлээн хойно энэ авто замын ажил дууссаны дараа Зам хөгжлийн төвийн дарга Р.Буд надад төсөв 500.000.000 төгрөгөөр нэмэгдсэн байсан гэж хэлсэн. Тэгэхээр би Д.Д даргыг дуудаад асуусан. Ямар учиртай 500.000.000 төгрөг нэмэгдсэн гээд Буд яриад байгаа юм бэ гэхэд Д.Д дарга тухайн зам нь 2011 онд баригдахаар төсөв хийгдсэн, энэ зам хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, сумын дотор зам урчаас бродюртай, ус зайлуулах сувагтай иж бүрэн зам байгаа юм. Хоёрдугаарт та намайг 06 дугаар сарын 15-ны дотор дуусгах үүрэг өгсөн. Тийм учраас хурдан хийхийн тулд технологийг нь өөрчлөхөөс өөр арга байгаагүй.  Төсөв нэмэгдсэн нь ийм учиртай гэж хэлсэн. Тэгэхээр нь төсөв дээр үл ойлголцол байна шүү, учрыг нь олоорой гэж би хэлсэн, заа гээд гарсан. Энэ хооронд төсөвтэй холбоотойгоор Д.Д дарга миний өгсөн үүргийн хурал зохион байгуулсан байсан. Маргаанууд гарсан. Нэг анхаарч үзэх юм нь хувийн харилцааны асуудлууд байдаг. Намайг анх сайдаар томилогдож очиход газар, хэлтэс, харьяа байгууллагуудын дарга нар бөөн асуудал болж байсан. Протоколд бүх зүйлийг албажуулаад явж байсныг би сүүлд мэдсэн. Хэрвээ энэ асуудалд ямар нэгэн сэжиг хардлага байгаа бол Авлигатай тэмцэх газарт шалгуул гэж хэлсэн, ийм учиртай гэж надад тайлбарласан. Би сайдын хоёр удаагийн шуурхай дээр асууж тодруулсан. Яамны мэргэжилтэн Бадамсүрэнг мөрдөн байцаагч дуудаад “Сайд чинь 500.000.000 төгрөгийн асуудлыг шуурхай дээр асуусан юм уу” гэхэд нь асуугаагүй гэж хэлсэн байдаг. Би маш тодорхой санаж байна. Сүүлд манай өмгөөлөгч яам руу албан бичиг явуулаад сиди, ярианы тэмдэглэлийг шүүхэд гаргаж өгсөн. Би 500.000.000 төгрөгийн асуудлыг учрыг нь ол гэж үүрэг даалгавар өгсөн нь үнэн байсан. Дараа нь Бадамсүрэн тайлбар хийсэн байдаг. Би хэдний өдөр сайдын шуурхай хийснээ санахгүй бүгдийг шүүж үзэх гэхээр 39-40 цаг шаардлагатай байсан учраас би амжаагүй. Бадамсүрэн над руу цаасан дээрх сийрүүлсэн протоколыг харчхаад очоод тийм зүйл яриагүй гээд хэлчихсэн гээд уучлаарай мессеж бичсэн. Л.Стой холбоотой асуудлын тухайд гэвэл би хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг уншаад нүд орой дээрээ гарсан. Мөрдөгч эргэлзсэн бололтой Соос мэдүүлэг авах болгондоо дахин дахин “Чамд хэн энэ ажлыг санал болгосон бэ” гэж асуухад нь Г гэсэн хэлсэн байдаг. Их олон янзаар хариулсан байдаг. Тухайлбал “би хүмүүсээ явуулъя чадах юм бол уу, яах юм бол үзье харъя”, сүүлдээ зориглоод орвол орчихъё гэж байх шиг иймэрхүү байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Хийвэл хийчихье ч гэсэн байх шиг, би гуйгаад байсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Мөрдөгчид итгэл үнэмшил төрөхгүй байсан учраас маш олон удаа асуусан нь харагддаг. Л.С мэдүүлэгтээ “намайг дуудаад уулзсан, утсаар ярьдаг болсон, өрөөнд нь байнга ордог байсан, танил болоод ахин дахин бүртгүүлэхгүй ордог болчихсон” гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Тэгэхээр нь мөрдөгч Төрийн тусгай хамгаалалтын газар руу тоот явуулаад Л.С гэх хүн яам руу хэдэн удаа орсон, хэн хэнтэй, хэдэн оны, хэдэн сард, хэдэн цагт уулзсан талаарх лавлагаа гаргуулсан байна. Энэ хүн 2017 онд 20 удаа орсон байна. Сайдтай уулзана гээд 03 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг 57 минутад 306 тоот өрөөнд орсон бүртгэл байна. 03 дугаар сарын 21-нд замын асуудал яригдаагүй, би энэ хүнийг танихгүй. Хоёр дахь нь 07 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 31 минутад сайд 306 гэх бүртгэл Төрийн тусгай хамгаалалтын газраас ирүүлсэн. Манай яам хурлын хоёр өрөөтэй. Нэг нь 301 тоот, нөгөө нь миний 306 тоот өрөө рүү ороод миний өрөөний өөдөөс харсан жижиг хурлын өрөө байдаг. 306 тоот руу ороод баруун гар тал руугаа эргээд миний өрөө, зүүн гар тал руугаа жижиг хурлын өрөө байдаг. Том өрөөнд хуралтай үед жижиг өрөөнд хурал болдог. Тухайн үед хуралд орох байсныг нь 306 тоот өрөөнд сайдтай уулзана гээд бүртгэчихсэн юм болов уу гэж бодож байна. Би үнэхээр энэ хүнтэй уулзаагүй, танихгүй. 301 тоот өрөөний хурлын бүртгэл байдаг юм байна. Яаман дээрх 301 тоот өрөөний хурлын бүртгэлийг хуулбарлаж авсан. Гэтэл 03 дугаар сарын 21-нд хариуцсан Жавхлан Төрийн захиргаа удирдлагын газар 10 цагаас Авлигатай тэмцэх  газрын уулзалт 12 цаг хүртэл гэж бүртгэсэн байдаг.  306 тоот өрөөнд хурал болсон байж магадгүй таамаглаж байна. Харамсалтай нь яаман дээр жижиг өрөөний хурлын байдаггүй юм байна. 07 дугаар сарын 19-нд Оюундэлгэр Авто замын бодлогын хэрэгжүүлэх газар 12 цаг 30 минут гэх бүртгэлүүд байна. Өөр надтай уулзсан зүйл огт байхгүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч миний туслахаар ажиллаж байсан хүнийг дуудаад Л.С гэх хүн сайд дээр хэзээ, хэдэн удаа орсон бэ, чи утсаараа дуудаж ирүүлсэн байна гэж асуусан байдаг. Нэгдүгээрт би Л.С гэх хүнийг санахгүй байна, хэрвээ дуудсан бол миний утас болон дэвтэр дээр утасны дугаар нь байх ёстой гэсэн. Чамд тийм тэмдэглэл байдаг юм уу? гэхэд нь байгаа, хаана байна гэхээр нь ажил байгаа гэж хэлэхэд нь мөрдөгч байцаалтаа зогсоогоод жолоочтой ажил дээр нь очоод календарь, тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн байдаг. Л.С гэх нэр байгаагүй, утасны дугаар байхгүй. Л.С гэх хүнийг санадаггүй юмаа гэхэд утасны дугаар, нэрийг нь заавал бичих ёстой. Манай туслахын ажил дээр очоод үзлэг хийсэн тэмдэглэлээ хавтаст хэрэгт баримтаар аваагүй. 07 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 31 минутад Сийг надтай уулзсан гэдгийг няцаах нэг баримт байна. Энэ өдрийн үдээс өмнө Улсын Их Хурлын дарга Энхболдын урилгаар Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Ошима тэргүүлэгчтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Энэ хүмүүс Хөшгийн нисэх буудлыг үзье, манай Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцмаар байна гээд Улсын Их хурлын гурван гишүүн, Төв аймгийн Засаг дарга, Гадаад харилцааны дэд сайд, Төрийн албаны бусад хүмүүстэй хамт 07 дугаар сарын 19-нд очсон. Энэ талаар Монцамэ агентлагийн мэдээн дээр байгаа, хавтаст хэрэгт нэмэлтээр өгсөн. Уг арга хэмжээ дууссаны дараа  буюу Хөшгийн нисэх буудлын бүх объект, талбай, доторх заалтын зохион байгуулалт зэрэг бүх зүйлийг үзэж хараад, Японы тал болон хэрэгжүүлж байсан Самсунгийхан, манайхан пресентишн тавьж төслийнхөө явцыг танилцуулсны дараа тэр хүмүүсийг элчин сайд нь аваад хот руу буцсан. Иргэний нисэхийн ерөнхий газрынхан өдрийн унд бэлдчихсэн байсан учраас тэнд өдрийн цайгаа уусан. Би яагаад тод санаж байна вэ гэхээр зөөгч хийж байсан охин миний хувцас руу хоол асгачихсан. Тэгээд би гэртээ очиж костюмаа солиод үдээс хойш UBS /Юү Би Эс/ телевизэд бичлэгт орсон. Зам тээврийн салбарын хөгжлийн хурд 2016-2017 он гэх тайлбар сэтгүүл гаргасан. Энэ сэтгүүл дээр он, сар, өдрөөрөө бүх зүйл байгаа. Үдээс өмнө шинэ буудал руу явахдаа саарал костюмтай байсан. Үдээс хойш Юү Би Эс/ телевизэд бичлэгт орохдоо саарал костюмтай байгаа. /Энэ бичлэг You Tube дээр тавигдсан/ 95 настай жолоочид байрны түлхүүр гардуулж буй үйл явц байдаг. Тэр өдөр ажил дээгүүр очих зав байгаагүй учраас энэ хүнтэй уулзах ямар ч боломжгүй. Манай туслах миний зөвшөөрөлгүйгээр дураараа хэн нэгэнд цаг өгөөд дотогш нь оруулах журам байхгүй учраас энэ үйл явдлыг тодоос тод санаж мэдүүлж байна. Манай өрөөгөөр хэн орж, гарч байгаа цаг минуттай нь бүртгэдэг. Авлигатай холбоотой асуудал яригдаад байна. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэж байгаа. Хавтаст хэргийн материалтай танилцахад “Төв Азза” төрийн өмчит хувьцаат компанийн нярав Анхбаяр гэх хүн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Мишээл Экспогийн ойролцоо байрлах “Ари”г банкны төв салбараас 466.400.000 төгрөгийг бэлнээр гаргуулж аваад зарлагын падан авсан байна. Зарлагын падаан дээр нь 15 цаг 42 минут гэж бичигдсэн. Энэ цаг хугацааг баталгаажуулж Авлигатай тэмцэх газраас “Ариг” банканд хандаад цаг нь хоцордог уу, түрүүлдэг үү эсэх талаар лавлагаа авахад программыг хийсэн компаниас яг тохирч байгаа гэх бичиг явуулсан байдаг. Улаанбаатар хотын цагтаа тохирч байгаа гэх бататгасан тайлбар хавтаст хэрэгт авагдсан. Анхбаяр 466.400.000 төгрөг аваад 7.400.000 төгрөгийг нь 1-2 удаагийн гүйлгээгээр “Төв Азза” ТӨХК-ийн нэрийн өмнөөс гүйлгээ гэж мэдүүлдэг. Энэ хооронд бас хугацаа зарцуулж байгаа. Тэгээд мөнгөө аваад гарахад нь харуул тусалсан гэх байдлаар мэдүүлсэн байдаг. Удалгүй “Биг” худалдааны төвийн хажууд байрлах “Ялгуусан” ХХК дээр очсон, дөхөж яваад Ганбаатар гэх хүн рүү нь ярьсан. Ингээд Ганбаатар нь хоёр хүнээр туслуулаад хар ууттай мөнгийг авч Л.С захирлын өрөөнд орсон. Өрөөнд ороход хоёр хүн хөөрөглөөд сууж байсан ба хоол идсэн бололтой ширээн дээр нь тавагтай хоолны үлдэгдэл байсан гэж маш тод санаж мэдүүлдэг. С нь мөнгөний нярав Энхбаатарыг дуудаж ирүүлсэн. Энхбаатар нь орж ирээд нөгөө мөнгөө аваад нярвын өрөө рүү орсон. Тэгээд мөнгөө сейф рүү хийгээд багтахгүй байхаар нь ширээн доогуур хийсэн, 9.000.000 авч явах гэж байгаад болиод бүгдийг нь тушаагаад 469.000.000 төгрөгийн зарлагын падан бичээд Анхбаяр нь хоосон гараад явсан гэж байгаа. Энэ 469.000.000 төгрөгийн ихэнх нь 20 мянгатын дэвсгэр, 10, 5 мянгатын дэвсгэр арай бага байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэрэгт Данзандаржаагаас мэдүүлэг авахдаа ихэнх нь 20 мянгатын дэвсгэр, 10, 5 мянгатын дэвсгэр арай бага байсан гээд яг адилхан бичсэн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 07 минутад миний төрсөн эгчийн хүүхэд болох Ганчимэгийн Хаан банкны данс руу 200.000.000 төгрөг бэлнээр яг энэ өдөр орсон байдаг. Гэхдээ энэ мөнгө Л.Сийн мөнгөтэй ямар ч хамааралгүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Улсын Их дэлгүүрийн урд талд байрлах Хаан банкнаас Данзандаржаагийн мөнгө тушаасан баримтыг олсон байна. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Гэтэл 5 мянгатын дэвсгэрт 5800 ширхэг, 10 мянгатын дэвсгэрт 10100 ширхэг, 20 мянгатын ширхэг 3500 ширхэг байдаг. Ингээд мөнгөн дэвсгэртүүд нь таардаггүй. Нийт 200.000.000 төгрөгийг 16 цаг 07 минутад тушаасан байна. Хаан банкнаас гаргуулж авсан баримтад нийт 194 боодол мөнгө тушаасан байдаг. Ариг банкнаас мөнгө авсан баримт, Хаан банканд мөнгө тушаасан баримт хоёрын хугацааг харахаар 25 минутын зөрүүтэй. Би ажилтай багатай үед нь банкны теллерийг гуйгаад салбарын эрхлэгчээс зөвшөөрөл аваад нэг боодол мөнгийг аваад резинийг нь салгаад тоологч машинд хийж тоолоод буцаагаад резинээр бооход 16 секунд болж байсан. Нэг ч удаа гацахгүй, дахин давтаж тоолохгүйгээр тасралтгүй тоолсон тохиолдолд 194 боодол мөнгийг 52 минутад тоолох боломжтой. Банк ямар ч тохиолдолд орлого хүлээж авахдаа заавал тоолж шалгаж хүлээж аваад орлогын баримтыг мөнгө тушааж байгаа хүндээ өгөх болохоос таньдаг хүн юм байна, шууд тоолохгүйгээр хүлээж авах боломжгүй. Ингэж мөнгө авдаг юм шиг мөрдөн байцаагч маань туршилт нэртэй юм хийгээд хавтаст хэрэгт хавсаргасан. 15 цаг 42 минутад мөнгө тоолж гараад “Ялгуусан” ХХК-руу очоод “Ялгуусан” ХХК-аас Хаан банк руу очсон хугацааг өглөө ажил цуглахаас өмнө хөдөлгөөнтэй багатай үед туршихад 25 минутад багтаж байна гэж үзсэн байдаг. Тэгээд Г гарцаагүй 200.000.000 авсан гэх баримт хэрэгт хавсаргачихсан. Нэгдүгээрт цаг хугацааны хувьд боломжгүй. Хоёрдугаарт 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би хаана, юу хийж явснаа бодсон чинь өглөөний 08 цагаас оройны 21 цаг 30 минут хүртэл “Завгүй өдөр” гэх нэвтрүүлэгт ороод бүтэн өдрийн турш Ундрахбаяр гэх сурвалжлагч, зураглаач хоёр надтай цуг явсан. Энэ бичлэгийг сидин дээр буулгаж өгсөн. Сошиал дээр тавигдсан байдаг. Завгүй өдөр нэвтрүүлэг Г сайд гээд хайвал гараад ирнэ. Өглөө шуурхай хурал хийсэн. Тухайлбал мөнгө авч байх үед нь би Нисэх онгоцны буудал явж байх жишээтэй. Завгүй өдөр нэвтрүүлэгт он, сар, өдөр, цаг минуттайгаа бичигдсэн байдаг. Нэвтрүүлэг хийсэн тухай ном дээр хүртэл бичигдсэн. “Ариг” банкнаас Авлигатай тэмцэх газар цаг, минутын талаар тодруулга авсан. Хаан банк руу бас бичиг явуулсан баймаар юм. Хаан банкны тухайн өдрийн цаг минут нь Улаанбаатарын цаг минуттай тохирч байсан эсэх талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй байдаг. Данзандаржаа бол миний төрсөн эгчийн хүүхэд, мөн Нанзаддоржийн  Ганчимэг гэх хүн миний төрсөн эгчийн охин юм. “Ялгуусан” ХХК-аас 259.000.000 төгрөг авсан хүн нь Хишгээгийн Ганчимэг гэх хүн байдаг. Анх намайг Ганчимэг гэх дүүгээрээ дамжуулан 259.000.000 төгрөг авсан гэх үндэслэлээр 48 цаг цагдан хорьсон. Мэдүүлгүүдийг уншаад үзэхээр анхнаасаа хоёр хүн гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Намайг цагдан хоригдоод гарсны дараа буюу 10 дугаар сарын 17-нд Хишгээгийн Ганчимэгийг дуудаж мэдүүлэг авсан байдаг. Мөрдөгчийн тогтоолууд дээр Ганчимэгийн овгийн эхний үсгүүдийг дарчихсан байдаг. Намайг яллагдагчаар татсаны дараа ямар нэгэн анхааруулга өгөөгүй. Тухайлбал Л.С, Д.Д, Б.М гэх хүмүүс уулзаж болохгүй гэж анхааруулаагүй. Намайг шинжээчийн танилцуулахаар Авлигатай тэмцэх газраас дуудахад нь Авлигатай тэмцэх газрын харуулын хаалган дээр Д.Д-тай зөрсөн. Сайн байна уу? гээд гар барих гэтэл та бид хоёр уулзаж болохгүй гээд надтай уулзаагүй. Тэгээд Нийслэлийн прокурорын газрын үүдэнд ирээд хоёр үг солиход Оюунболд мөрдөгч Д.Д даргад “чи сайдыгаа 200.000.000 төгрөгийн хахууль авсан гээд хэлчих, тэгвэл чиний зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгоё” гэж хэлсэн байдаг. Б.М-ыг дуудаад Д.Д даргыг 500.000.000 төгрөгөөр төсвийг нэмэгдүүлсэн гээд хэлчих, тэгвэл чиний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж хэлсэн байдаг. Д.Д дарга хариуд нь сайд хахууль аваагүй юм чинь би юу гэж худлаа мэдүүлэг өгөх вэ дээ гэсэн, Б.М мөн Д.Д дарга надад үүрэг өгөөгүй юм чинь би худлаа мэдүүлэг өгөхгүй гэсэн байдаг. Намайг 461 дүгээр хорих ангид хорьчхоод мөрдөгч Оюунболд 1 сар цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн байсан. Прокурорын зүгээс цагдан хорих нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 461 дүгээр хорих ангиас намайг авч явахдаа машин дотор баахан дарамталсан. Бид нар мэдэж байгаа, нотлох баримтаар тогтоосон гэх мэтээр зүйлүүдийг ярьж байсан. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад Оюунболд надад С таныг ингэж байна гээд хэлсэн бол нүүрэлдүүлэн байцаах боломжтой байсан. Энэ бүхнээс дүгнээд үзэхэд   Л.Сийн 200.000.000 төгрөг надад хамааралгүй. Миний гэрчээр, сэжигтнээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, би нэг ч удаа яриагүй. Одоо залруулж нэмэлт тайлбар хийж байна. Би Ганзоригт мөнгө зээлж байсан. Ганзоригийн мөнгө зээлж байсан баримтуудыг нэмэлтээр гаргаж өгсөн. Ганзоригт олон удаагийн зээлүүд бий. Тэр мөнгийг наадмын дараа буцааж өгсөн гэж мэдүүлдэг. Ганчимэг, Данзандаржаа хоёр нэг компанид хамт ажилладаг байсан. Намайг яагаад Ганчимэгийн дансыг ашигладгийг прокурорууд сонирхож байгаа байх, байнга банканд очиж оочирлоод үйлчлүүлэх зав байдаггүй учраас Ганчимэгийг нааш цааш нь явуулдаг. Нууж хаасан зүйл байхгүй. Ганзориг надад мөнгөө өгье гэхээр нь би Ганчимэгт өгчих гэж хэлсэн байх, тэгээд Ганзориг нь Ганчимэг рүү мөнгө өгье гэхээр гэхээр Ганчимэг Данзандаржааг очоод авчих гэсэн. Данзандаржаа тэр мөнгийг аваад талыг нь хувьдаа ашиглачихсан, тэгээд айгаад надад хэлээгүй. Хувцас хунар, машины дугуй авсан байдаг. Манай хүүгийн мэдүүлэгт 1 дүгээр хороололд компанийн /миний хамаарал бүхий компани/ дутуу баригдсан барилгыг гүйцээх гээд барилгын ажил явж байсан. Санхүүжилт хэрэгтэй шүү гэж надад хэлэхэд нь би Ганчимэгт манай хүү Хүрэлсүх мөнгө авах юм байна гэж хэлсэн. Тэгэхэд Ганчимэг Данзандаржаад Ганбаа ах мөнгөө авах юм байна шүү гэхэд нь Данзандаржаа сандраад мөнгө хийсэн. Нөгөөдөр нь 300.000.000 төгрөг гарсан гэж байгаа. Тэр мөнгийг маргааш нь манай хүү авах гэж байгаад аваагүй нөгөөдөр нь авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд надад мэдэгдэхгүй гэж сандраад тэр мөнгийг хийсэн нь гай болж 08 сарын 07-ны өдөр таарсан. Үнэнийг хэлэхэд Данзандаржаа над руу Ганбаа ахаа Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж байцаалт авах гэж байна би юу гэж хэлэх үү гэхэд нь би огт ач холбогдол өгөөгүй. Үнэнээ л хэлэхгүй юу гэсэн. Би төрсөн эгчийнхээ хүүхэдтэй хуйвалдах, үгээ нийлүүлэх ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ үгээ нийлүүлсэн бол ийм олон зөрүүтэй будилсан мэдүүлэг өгөхгүй байсан. Хэрэв би айдастай байсан бол яг үгээ нийлүүлж сайн зааж өгөх боломжтой. Гэхдээ надад тийм шаардлага байхгүй. Тэр мөнгө ийм л учиртай. Би улсад 30 гаруй жил ажиллахдаа анх удаа яллагдагчаар татагдаад шүүхийн танхимд мэдүүлэг өгч байна. Өнөөдрийг хүртэл надад ямар ч айдастай ажилласан зүйл байхгүй. Миний амьдралын түүхэнд 9 сар хугацаанд сэжигтнээр байцаагдаж байсан удаа байгаа. Тэр асуудал мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон. Ийм учраас надад Л.Сийн 200.000.000 төгрөгийн асуудал ямар ч хамааралгүй. Би анхнаасаа намайг гүтгэж байсныг мэдсэн бол өөр алхмууд хийх байсан. Энэ шүүх хурлаар хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэхийг би мэдэхгүй байна. Ямар ч тохиолдолд би Л.С-ид гомдол гаргана. Л.С хүнд авлига өгсөн байх магадлал маш өндөр. Хавтаст хэрэг уншихад зөрүүтэй мэдүүлгүүд их өгсөн байдаг. Хүнд тус болох гэж мөнгө өгсөн, Дамбадаржаагийн орон сууцыг засварласан, өөрийн компанийнхаа өргөтгөлд зарцуулсан, Ялгуусан хутагтын ойн арга хэмжээнд хандивласан гэх мэт, Л.Сийн мэдүүлгээс харахад миний нэрийг бариад хэн нэгэн хүн, энэ хүнийг дарамталж байгаад мөнгө авсан магадлал өндөр байна. Би асуудлыг заавал шалгуулж, нэр төрөө цэвэрлэж авмаар байна. Би 48 цаг 461 дүгээр ангид цагдан хоригдоход 1 зүйлээс санаа зовсон. Энэ асуудал учир нь олдоно. Би Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд багшилдаг, доктор профессор хүн, тийм болохоор салбарынхаа 30 мянган ажилчид болон оюутнуудаасаа үнэхээр ичиж санаа зовж байсан. Үл бүтэх хулгайч хүн манай сайд байжээ, миний багш ийм авлигачин байж гэх нэр хүндээсээ ичиж байна. Тийм учраас миний нэрийг бариад хэн нэгэн авлига авсан байх магадлал маш өндөр учраас энэ асуудлыг үнэн зөвөөр тогтоож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.   

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Төв аймгийн 6 километрийн авто замын ажил холбоотойгоор буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Анх 04 дүгээр сарын 03-ны өдрийн сайдын шуурхай дээр энэ ажил яригдаж, энэ замыг эхлүүлэх талаар үүрэг өгсөн. Судлаад үзсэн чинь эх үүсвэр байгаагүй. Тэгээд манай хуулийн болон санхүүгийн хэлтэс эх үүсвэртэй болгох талаар судалсан. Тухайн жил маш сайн ажиллаж төлбөр хураах цэгийг нэмэгдүүлж, авто замын татварыг 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Манай яам тухайн хэмнэгдсэн мөнгөөрөө ажилчдаа урамшуулах, нэмж төлбөр хураах цэг барих зэрэгт зарцуулдаг байсан. Энэ мөнгийг зарцуулж болох талаар Сангийн яамнаас зөвшөөрөл аваад Засгийн газарт санал оруулъя гэх зүйлийг манай хуулийн болон санхүүгийн хэлтсийнхэн хэлсэн. Би сайдад ийм мөнгө байгаа юм байна, Сангийн яамнаас зөвшөөрөл авах талаар хэлсэн. Манай санхүүгийн хэлтэс Сангийн яаманд хандаж зөвшөөрөл авах хооронд 04 дүгээр сарын 18 болсон. Би 04 дүгээр сарын 18-ны өдөр газрын шуурхай хийгээд төв аймгийн зам баригдах болсон. Энэ замын ажлыг мэргэжилтэн Энхтуяа гэх хүнд хариуцуулсан. Эрдэм шинжилгээ судалгаа, төлөвлөлт, зураг төслийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт байдаг. Энэ тодорхойлолтын 2.4-т  бэлэн болсон зураг төслийг зохих журмын дагуу хүлээн авч, магадлал хийлгэн дүгнэлт гаргуулах, илэрсэн алдааг засах ажлыг зохион байгуулах гээд ганцхан энэ хүн 10-аад жил зураг төсөв хариуцаж ирсэн учраас энэ ажлыг хариуцуулсан. Тэгээд надад дээр ирээд тухайн зам нь Төв аймгийн өмчийн зам учраас манайд материал байдаггүй, тэгэхээр Төв аймгаас материалуудыг авхуулах ёстой гэж хэлсэн. Зам Тээврийн хөгжлийн яамны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/627 тоот албан бичгээр танай замын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна, зураг төсвөө ирүүлээч гэх хүсэлт явуулсан. Хүсэлтийн дагуу Төв  аймгаас  ирэхдээ зураг төсөв 4.849.944.315 төгрөг гэх дүнтэй  Наранзул гэх хүн хийсэн гарын үсэгтэй төсвийг Энхтуяа надад өгсөн. Энэ төсвийг би Засгийн хуралдаанд оруулсан. 171 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд Монгол Улсын Батлан Хамгаалах яамны  2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10/1497 тоот албан бичигт тухайн үеийн дэд сайд Дуламдорж Төв аймгийн Баруун Зуунмод сумын 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км замуудын 4.849.944.315 төсөвт өртөг бүхий өргөтгөл шинэчлэлийн ажлыг 3.3 тэрбум төгрөгөөр улсын авто замын сангийн эх үүсвэр дэх Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр хураамжийн давсан орлогоос санхүүжүүлэх, үлдсэн төсвийг 2018 оны төсөвт тусгах Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж байна гэх бичгээр батлагдаж байна. 4.1 тэрбум төгрөгийн төсөв байсныг би мэдээгүй. Бид нар 04 дүгээр сарын 20-нд зураг төсвөө явуулаач гэх хүсэлт өгсөн. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгаас “Ар Си Эс Си” ХХК-д явуулсан албан бичиг байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/845 тоотын  дагуу төсөвт өөрчлөлт хийх тухай хүсэлтийг захиалагч Төв аймаг нь зураг төсөл хийсэн компани руу явуулсан байдаг. 2017 онд өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд Төв Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/845 тоот албан тоотын дагуу төсөвт өөрчлөлт оруулах хүсэлт буюу материалын үнэ, тээврийн зардлыг өөрчлөх талаар хүсэлт ирүүлснийг Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газарт танилцуулсан гэж Нямдаваагийн төсвийн тухай хэлэлцүүлгийн хуралдаанд хэлсэн үгээр батлагдаж байна. Энэ нь 171хх-ийн 49 дүгээр хуудсанд байгаа. 4.3 тэрбум төгрөг гэж гаргасан экспертиз Ха Гантөмөрийн магадлалын дүгнэлтэд авто замуудын өргөтгөл шинэчлэлийн ажлын төсвийг Төв аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/845 тоот албан хүсэлтийн дагуу шинэчилсэн тухай дүгнэлтдээ дурдсан. Энэ 171 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан.  Монгол Улсын Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.2-т тодорхой авто зам, замын байгууламжийг барьж байгуулах, тооцоо судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, хайгуул, зураг төсөв хийлгэх батлах ажил нь өмчийн эзэн буюу Төв аймгийн үүрэг байдаг. Энэ хуулийн дагуу гарсан Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн журмын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ТЗҮ судалгааны тайлан, инженерийн нарийвчилсан зураг төслийг  хянаж хүлээж авахдаа захиалагч дор дурдсан шаардлагыг баримтална гээд 10 дугаар зүйлийн 1.7-д магадлалын ерөнхий дүгнэлт гаргана гэж заасан. Энэ журам нь 172 дугаар хавтаст хэргийн 169-175 дугаар авагдсан. Энхтуяагийн ажлын байрны тодорхойлолтод бэлэн болсон зураг төсвийг зохих журмын дагуу хүлээн авч, магадлал хийлгэн гаргуулах илэрсэн алдааг засуулах ажлыг зохион байгуулах гэж тусгасан байдаг. Тиймээс намайг экспертиз хийлгээгүй яллах нь үндэслэлгүй. Би энэ ажлыг эрхтэй хүн биш, үүнийг Мэргэжлийн хяналт болон хариуцсан Энхтуяа нарын үүрэг байсан. Энэ танилцуулга ороод 140 дүгээр тогтоол гарсан. Хэрвээ орон нутгийн замын сангийн хөрөнгөөр энэ ажил хийгдэх байсан бол Төв аймаг хийж байгаа.   Олон улс, улсын чанартай авто замын төлбөр хураах журмаар манай сайдын багцад байгаа хөрөнгөөр хийлгэх учраас Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Хөрөнгийнхөө эх үүсвэрээс шалтгаалаад хуралдаанд оруулсан байдаг. Зам Тээврийн хөгжлийн төвийн магадлал хийсэн. Магадлал хийлгэх ажиллагаа нь зураг төсөл хийлгэж буй байгууллагын үүрэг байдаг. 4.3 тэрбум төгрөгөөр хийсэн магадлал нь 174 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудсанд байгаа. 4.3 тэрбум төгрөгөөр төсөв ирэхээр чинь яагаад ийм болсныг лавлахад Нямдаваа надад технологи нь өөрчлөгдөж фреза гэх машинаар ажлыг хийхээр оруулсан байсан. Энэ машин нь Монголд байхгүй. Цементээр бэхжүүлэх суурь буюу резакл машинаар сольж байгаа гэж хэлсэн учраас Зам тээврийн хөгжлийн яамны Р.Будад /171хх-ийн 27 дугаар хуудас/ Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 08-ны 06/2639 тоот албан бичгээр Төв аймгийн авто замын цементээр бэхжүүлсэн суурийг байгуулах ажлыг резакл машин механизмаар үнэлж тооцсон эсэх талаар тодруулга ирүүлнэ үү гэх  хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариу 177 дугаар хавтаст  хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан. Р.Буд даргаас ирэхдээ зохиогчийн төсвийн тооцоонд ашигласан авто зам, барилгын ажлын төсвийн жишиг норм, барилгын норм дүрэм 81252007 нь резакл машин ашиглан газар дээр нь холих аргаар цементээр бэхжүүлсэн хольцоор суурь байгуулах ажил нормчлогдоогүй учир машины цагийн үнийг фреза гэх машинаар төлөөлүүлэн тооцжээ гэх хариу ирсэн. Үүнийг нь Төв аймгийн Засаг дарга Батжаргалд явуулсан. Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/2746 тоот албан бичиг /172хх-ийн 109 дүгээр хуудас/ байгаа.  Магадлалын дүгнэлт нь 4.3 тэрбум төгрөг гарсан, энэ дүнгээрээ ажлаа эхлүүл гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Зам тээврийн хөгжлийн яаманд Төв аймгийн 07/1021 тоот албан бичиг /172 хх-ийн 78 дугаар хуудас/ 4.3 тэрбум төгрөгөөр уг ажлыг хийх боломжгүй, дахин хянаж үзнэ үү гэх хүсэлт ирсэн. Ингээд намайг зохиомлоор үнэ өсгөсөн гээд байгаа боловч захиалагч байгууллагаас төсөв нэмэгдүүлж өгөхийг хүссэн.  Тиймээс  үүнийг хянаж үзэхэд 1 хүн нэг зам дээр 4  өөр төсөв гаргасан, хоёр хүн 2 өөр байдлаар магадлал хийсэн байсан. /184 хх-ийн 245 дугаар хуудас/-д 3.863.185.395 төгрөг гэх төсөв, 184 хавтаст хэргийн 242 дугаар хуудсанд 4.121.092.907 төгрөг төсөв, 175 хавтаст хэргийн 227 дугаар хуудсанд 4.338.847.126 төгрөг төсөв, эдгээрийг Ха.Гантөмөр, Энхтуяа нар магадалсан байсан. Нэг хүн дөрвөн өөр төсөв гаргаад  хоёр хүн, хоёр өөр янзаар магадлал гаргасан байхаар нь дахиад тэр байгууллагад хандаагүй. Ингээд Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/2777 тоот албан бичгээр Авто замчдын холбоонд шинжээч томилуулахаар хандсан. Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж  эрх олгогдоогүй Авто замчдын холбоогоор хянуулсан гэж прокуророос ялласан. Би албан тушаалаа хэтрүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо хоорондын хамтран ажиллах гэрээний 2 дүгээр зүйлийн 1.4-т авто замын зураг төсөлд экспертиз буюу хяналт, баталгаажуулалт хийх журмын дагуу экспертиз болон зам, барилгын төсөв хийх эрхийг холбоонд шилжүүлэх, мөн уг журмыг боловсронгуй болгох хүрээнд экспертүүдийг даатгалд хамруулах, экспертиз хийх төлбөрийг нэмэгдүүлэх, тусгаж батлах, хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавих гэсэн гэрээний заалттай. Энэ гэрээний заалтын дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байгаа. Төрийн нарийн бичгийн дарга, Авто замчдын холбооны ерөнхийлөгч хоёрын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. /184 хх-ийн 82 дугаар хуудас, үүний 9 дүгээр зүйлд шаардлагатай тохиолдолд Зам Тээврийн хөгжлийн яамны захиалгаар авто замын байгууламжийн барилгын ажлын төсөвт хөндлөнгийн дүгнэлт гаргах гэж заасан.  Зөвхөн энэ зам биш, маш олон зам дээр хөндлөнгийн дүгнэлт гаргаж байсан туршлагууд Авто замчдын холбоонд байдаг. Түүнчлэн 2015 оноос эхлэн шүүхээс Авто замчдын холбоог шинжээчээр томилсон байдаг. Тухайлбал 2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх, 2017 онд Баянзүрх дүүргийн шүүх, Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхүүд Авто замчдын холбоог шинжээчээр томилж ажиллуулсан байдаг. Шинжээчийн 4.8 тэрбум төгрөг гэж гаргасан дүгнэлт нь 174 хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд байгаа.  Шинжээч нарыг дуудаж авчраад энэ дүн бодитой талаар асуусан. Надад гараараа бичиж өгсөн. Тухайн төсөвт гаргасан дүгнэлтийг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй норм, дүрмийн дагуу шалган баталгаажуулсан бөгөөд энэхүү дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах болно гэх Цэрэндорж, Бат-Амгалан гэсэн гар бичмэл дээр тамгаа дараад өгсөн байгаа. Барилгын тухай хуульд төсөвчин нь гаргасан дүгнэлт, дарсан тамгынхаа үнэн зөвийг хариуцах болно гэж заасан. Тиймээс би энэ тоонд хариуцлага хүлээх ёсгүй.  Барилгын тухай хуулиар хариуцлага хүлээх үүрэг нь төсөвчдөд олгогдсон байдаг. 171 дүгээр хавтаст хэргийн 41-51 дүгээр хуудсанд 08 дугаар сарын 03-ны өдөр энэ баталгааг аваад хурал зохион байгуулсан. Бүх талын хүмүүсийг оролцуулан хурал хийсэн. Эхлээд 4.3 тэрбум төгрөгийн төсвийг тооцоололтой нь танилцуулсан.  Би төсөвчин биш учраас тооцооллыг нь ярих боломжгүй. Дараа нь Цэрэндорж, Бат-Амгалан 4.8 тэрбум төгрөгийн төсвийг хамгаалахдаа 4.3 тэрбум төгрөгийн төсөвт ийм ийм алдаа байна, ийм зүйлүүдийг орхигдуулсан учраас 4.3 тэрбум гэж гаргасан байна гэж дүгнэсэн. Тухайн хурал дээр хариуцсан хэлтсийн дарга нар бүгд байсан, алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэж бүгд хэлсэн. Би мэргэжлийн хүн биш, бүгд дүгнэлтүүдээ хамгаалсан. Бүх эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс дүгнэлтүүдээ хүлээн зөвшөөрсөн. Р.Буд даргад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06/3505 албан тоот явуулсан. Хоёр шийдвэр гаргасан. Танай байгууллагаас гаргасан магадлалын ерөнхий дүгнэлтээс зөрүүтэй шийдвэр гарсан учир танайх шаардлагатай гэж үзвэл Авлигатай тэмцэх газар болон хуулийн байгууллагад хандаж шалгуулах нь нээлттэй болно гээд Зам тээврийн хөгжлийн яамны  2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06/3505 албан тоот /177 хх-ийн 40 дүгээр хуудас/ албан бичгээр хандсан.  Тоо бичсэн хуудсан дээр цэнхэр балаар гараар 4.8 тэрбум төгрөг болгож Б.М засаад надаар дамжуулсан гэх зүйлд буруутгагдсан. Гэтэл Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 523 дугаартай дүгнэлтээр Б.М, Д.Д, Ганбаатар нарын гэх бичгийн хэвийн элементүүдтэй хөдөлгөөний үйлдэц, холболт, хэлбэр, чиглэл, байрлал зэрэг  элемент, гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүдээрээ тохирохгүй байна гэх дүгнэлт гарсан байна. Гэтэл тухайн цаасанд байгаа Энхтуяа, Түмэнзул нарын бичгийн хэвийг шинжилгээ хийлгэх ёстой байсан боловч Авлигатай тэмцэх газраас тэд нарын бичгийн хэвийг шалгуулаагүй. Авлигатай тэмцэх газраас шинжээч Сэлэнгээ, Саранхүү нарыг томилж шинжилгээ хийлгэсэн. Шинжээч Сэлэнгийн хувьд 20-иод жил англи хэлний орчуулагч, нарийн бичгийн ажил хийж байсан. Замын инженер биш хүн дүгнэлт гаргасан учраас технологио мэдэхгүй. Технологио алдсан учраас шинжилгээнд нь алдаа гарсан.  Саранхүү шинжээчийн төсөвчний эрх нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Тухайлбал нэг нь шинжээч хийх эрхгүй, нөгөө нь шинжээч хийх эрх нь дуусгавар болчихсон хүмүүсээр шинжилгээ хийсэн байна. /178 хх-ийн 6-7 дугаар хуудас/ Шинжилгээ хийхдээ 2.5 километр болон 3.5 километр авто зам байгаа. 3.5 километр авто зам нь аспальтгүй, шороо далан байсан учраас энэ зам дээр резакл машин ашиглах шаардлагагүй. Энэ машин нь хуучин аспальт дахин боловсруулах зориулалттай. Харин 2.5 километр зам дээр резакл машин ажиллуулж болно гэж бичсэн. Энэ машинаар бүх замууд дээр шороон замыг цементээр дахин боловсруулж байгаа. Ялангуяа говийн даацын замууд дээр бүгд ашигласан. Тэгээд 8 дугаар сард Саранхүү шинжээч нь резакл машин бол хуучин аспальт зам дээр ашиглах ёстой техник байгаа. Дарханы хуучин замыг цементээр бэхжүүлэх суурийг энэ машинаар хийж байгаа. Ингэж технологи дээрээ алдсан учраас төсөв нь буруу гарсан. Энхтуяагийн мэдүүлэгт миний 4.1 тэрбум төгрөг гаргасан үнэ бол үнэн гэж хэлсэн.  Мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр 4.1 тэрбум төгрөг нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Төв аймгаас 4.3 тэрбум төгрөг бага байна, энэ дүнгээр ажил гүйцэтгэх боломжгүй гэх бичиг ирсэн. Шинжээч дүгнэлтээр 4.3 тэрбум биш, 4.4 тэрбум төгрөг нь үндэслэлтэй гарсан. Тэгэхээр нь 4.1 тэрбум нь үндэслэлгүй, 4.3 тэрбум нь бага байсан гэдгийг нотолж байна. Тиймээс мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд аудит хийлгэх тухай хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Бас нэг буруутгаж байгаа зүйл нь Б.М, Г бүлэглэн хийсэн гэдэг. Б.М нь 04 дүгээр сарын 19-ний өдөр түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн. М албан томилолтоор явж байгаад аваарт ороод нуруу хугарч маш удаан хугацаагаар эмчлэгдсэн. Тэгээд аваарын нөхцөл байдлын улмаас тэнцвэр алдалт өвчтэй болж маш хүнд, хурц хэлбэртэй байсан. 04 дүгээр сарын 20-ны өдөр би Төв  аймаг руу зураг төслөө ирүүлэх хүсэлт явуулсан. Энэ хүн байгаагүй. Тухайн ажлыг хариуцсан мэргэжилтэн Энхтуяа байсан. Ирсэн, явсан бичиг  дээр боловсруулсан Энхтуяа гэж байгаа. Энэ нь тухайн ажлыг Энхтуяа хариуцаж байсныг нотолно. Гэтэл Энхтуяа мэдүүлэгтээ “тэгсэн юм шиг байгаа юм, ингэсэн юм шиг байгаа юм” гэх мэтээр өөрөө огт хийгээгүй юм шиг мэдүүлэг өгсөн байдаг. Хурлын тэмдэглэлд технологи өөрчлөгдсөн учраас 4.8 тэрбум нь үндэслэлтэй байсан гэдгийг өөрөө баталсан гэв.  

Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай компани 1997 оноос өдий хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Анхны авто замын аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Манай компани гадаад дотоодын хөрөнгө оруулалт байхгүй. Улсаас ямар нэгэн өмч, барилга байгууламж хувьчилж аваагүй. Зах зээлийн жишгээр ажил хийгээд Германуудад хар тос нийлүүлээд хэдэн доллар аваад түүгээрээ эхэлсэн компани юм. Төв аймагт 6 километр авто замын ажил гарна гэдгийг нь би мэдэж байсан. Манай компанид ажиллаж байсан тухайн үедээ “Төв Азза” төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ганбаатараас сонсож мэдсэн. Улсын Их хурлын дарга ерөнхийлөгчид нэр дэвших болоод аймгийн төвийн хөдөлмөрчидтэй Г сайдыг очиж уулзсан, хөдөлмөрчдийн хүсэлт шахалтаар энэ ажлыг хийгдсэн гэж ойлгосон. Сайд  бас энэ талаар ярьж байна. Энэ ажлыг 06 дугаар сарын 15-нд дуусгах ёстой. Уг нь бол 8-9 сард дуусах ёстой ажил юм. “Төв Азза” ТӨХК-ийн захирал нь манай компанийн техник тоног төхөөрөмжийг мэддэг учраас намайг хамтарч хийгээч гэхээр нь би зөвшөөрч, ажил авсан. Манай компани 05 дугаар сарын 15-ны өдөр туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан. “Төв Азза” ТӨХК нь ерөнхий гүйцэтгэгчээр Төв аймгийн Засаг даргын  Тамгын газартай гэрээ байгуулсан байдаг. Улаанбаатарын төв замтай төстэй. Асбалат нь хоёр үе, явган хүний замтай, бродюртой, гэрэлтүүлэгтэй, борооны ус зайлуулах төхөөрөмжтэй. Ийм зам 1 километр нь 1 тэрбум, 200 сая төгрөг орчмоор хийгддэг. Үүнийг ойролцоогоор 800 сая төгрөгөөр тооцож хийсэн. Энэ ажил дээр ашиг орлого гэх зүйл байхгүй. Бид нарын хувьд ажилтай, цалинтай байна гэдэг амьдрал юм. Энэ ажлыг аваад зориглоод хийсэн. Анх 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил аваад Төв Азза ТӨХК-тай гэрээ байгуулаад ажлаа хийгээд байж байтал гэнэт 4.3 төгрөг болсон. Тэгэхээр нь би ерөнхий гүйцэтгэгчдээ 4.3 тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийх боломжгүй би татгалзлаа гэдгээ хэлсэн. Дараа нь Зам тээврийн яаман дээр очоод энэ ажлыг хариуцсан Д.Д даргад энэ ажлыг хийхээ болилоо гэж хэлсэн. Би ерөнхий гүйцэтгэгчийг нэлээд шахаж шаардсан. Үүнийхээ хүчинд Авто замчдын холбоог шинжээчээр томилж, 4.8 тэрбум төгрөг болгосон гээд ажлаа хийгээд дуусгасан. Манай компанийг сонгосон шалтгаан нь төхөөрөмжтэй холбоотой. Хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн гэж яриад байгаа боловч надад улсаас нэг ч төгрөг өгөөгүй. Өөрийнхөө хүч боломжоор энэ ажлыг хийж дуусгасан. Ажлаа дуусгасныхаа дараа өөрөө хөөцөлдөж шахаж шаардаж байж санхүүжилтийг нь сунгуулж авсан. Энэ компани гэрээ байгуулж ажил аваад хүмүүс маань өдөр шөнөгүй ажиллаж байж дуусгасан. Манай компани туслан гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК-тай гэрээ байгуулсан. Захиалагч нь Төв аймаг байсан. Энэ ажил дуусаад байж байтал сайдын хуралтай гээд дуудсан. Төв аймгийн 6 километр замын ажилтай холбоотойгоор хуралдана гэсэн. Би дэд захирлаа дагуулаад очсон. Тэнд сайд, Д.Д, Зам тээврийн хөгжлийн газрын дарга Р.Буд, Авто замчдын холбооны гүйцэтгэх захирал болон бусад холбогдох хүмүүс байсан. Хурлын явцад бүх хүмүүсээс энэ замын талаар асууж тодруулга авсан. Сайд манай дэд захирал Ганбаатар ямар үнэтэй шороо вэ 17.000 төгрөг гэж байна гэхэд манай хүн босоод сайдаа энэ шорооны тухайд технологи нь өөрчлөгдөөд резаклын өртгийг шингээсэн. Төсөвт байхгүй зүйлийг төсөвт шинээр тусгаж болохгүй. Байгаа зүйлд нь шингээдэг номтой гэсэн. Тэгээд Буд даргаас энэ талаар хэлэх зүйл байна уу гэхэд  Буд дарга би энэ замын талаар сайн мэдэхгүй Энхтуяа олон зүйл яриад байх шиг байсан гээд хайгаад байсан. Тэгтэл хүмүүс Энхтуяа юманд явсан гэсэн. Тэр  хурал дээр ноцтой зүйл яригдаагүй. Ганбаатараас шороон үнэ асуухаар нь хардаж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн сүүлд надаас та юу гэж бодож байна гэхээр нь “төсөвчин болгон өөр өөрийнхөөрөө янз бүрийн тоо гаргадаг сайдаа, бүгд хоорондоо маргалддаг. Бүгдээрээ тамга барьсан хүмүүс байдаг. Хэрвээ та ингэж үзэж байвал шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэж хэлсэн. Уг хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй, протокол хөтөлсөн эсэхийг мэдэхгүй. Сайд өчигдөр мэдүүлэгтээ энэ хурлын талаар огт яриагүй. 08 дугаар сарын 03-ны өдөр Д.Д-ын өрөөнд төсөв, магадлал хийсэн холбогдох хүмүүсээ цуглуулаад хурал хийсэн байдаг. Гэхдээ манай компанид мэдэгдээгүй. Би авсан ажлаа хийсэн хүрз барьсан замчин хүн юм. Дараа нь энэ замын ажилтай холбоотойгоор шалгаж байна гэж сонсогдсон. Би өөртөө хамааралгүй гэж бодсон. Нэг өдөр манай байгууллага Авлигатай тэмцэх газрын хоёр хүн ирсэн. Үйлдвэр дээрх санхүүгийн баримтуудаа үзүүлсэн. Би явж болох уу гэхэд намайг байж бай гэсэн. Тэгсэн чинь нэг хуудсан дээр 200.000.0000 төгрөг хахуульд өгсөн гэх бичиг гарч ирсэн. Тэр хуудас нь тамга, тэмдэг, гарын үсэг байхгүй, хэнийх нь мэдэгдэхгүй жагсаалт байсан. Тэгээд бид нарыг аваад Авлигатай тэмцэх газар ирсэн. Манай компанийн дэд захирал, нярав нарыг бүгдийг нь авчраад өөр өөр байцаасан. Миний гарын үсэгтэй 200.000.000 төгрөг авсан гэх зарлагын баримт байсан. Таны гарын үсэг мөн үү гэхээр нь мөн гэж хэлсэн. Тэгээд тэр цагаас хойш энэ хэрэгт орооцолдсон. Нярав гэх залуу, бид хоёр төрсөн ах дүүгийн  хүүхдүүд юм. Манай нярав урьд нуруу, нугасаа хугалаад Бээжин, Солонгос явж эмчлүүлээд үлгэн салган боссон. Уг нь ерөнхий санхүүч байсан. Тэгэхээр нь чи зүгээр хэвтээд байвал хөдөлгөөнгүй болчихно гээд нярвын ажил хийлгэсэн. Нүднээс өөр юм хөдлөхгүй хэвтэрт 2-3 сар байсан. Тэр шөнө Оюунболд, Батбаяр мөрдөгч хоёр нярвыг авч яваад манай компанийн компьютер дээр үзлэг хийсэн. Эксел программ дээрх “хахууль өгч” гэх хуудас, мөн Сангийн яамны зөвшөөрөлтэй даймонд-5 гэх программууд дээр үзлэг хийсэн байдаг. Албан ёсны программ дээр барилгын засварт гэж бичсэн байсан. Нэг нь албан ёсны, нэг нь албан ёсны бус программ юм. Мөрдөгч нар эксел программ дээрх бичвэрийн зургийг авсан байдаг. Албан ёсны программ дээрх бичвэрийг нь хэрэгт хавсаргаагүй. Би 48 цаг цагдан хоригдсон. Надаас байцаалт авахад 3-4 жилийн өмнө болсон үйл явдал учраас тодорхой санахгүй байсан. Тэр үед би гурван зүйлд их мөнгө зарцуулсан. Тодруулбал манай нутагт “Ялгуусан хутагт” гэх хүн тодроод ёслолын арга хэмжээг нь хариуцаж байсан. Мөн конторын хоёр давхар барилгыг гурван давхар болгож завсарласан.  Дамбадаржаад байрлах хувийн орон сууцны 1, 2 давхруудад болон хашаа, хүлэмж, хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай зэрэгт завсар хийсэн. Эдгээр гурван зүйлд мөнгө зарцуулснаа хэлсэн. Тэгээд байцаагч шалгаад гэгээний баярт гэдэг нь тусдаа бүртгэгдсэн байгаа учраас 200.000.000 төгрөгт ороогүй юм байна гэсэн. Дамбадаржаагийн орон сууцыг очиж  үзээд зургийг нь авсан. Тэгээд надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд тэмдэглэлийг нь харсан чинь засвар хийгээгүй болох нь тогтоогдлоо гээд бичсэн байхаар нь мөрдөгчийг яагаад засвар хийгээгүй гэж бичсэн юм бэ, гоё байгаа биз дээ гэхэд гоё л байна, гэхдээ чи обой нааж, шохой цацсан биз дээ гэж байсан. Уг тухайн орон сууцыг 1990-ээд оны үед манай найз барьсан юм. Сүүлд Гүнтэд үнээний фирм байгуулна гээд намайг ав гэж шахсаар байхаар нь 60.000.000 төгрөгөөр худалдаж аваад орохгүй байж байгаад 2007-2008 онд зураг гаргуулаад хоёр айл байхаар болгоод өргөтгөж, дээр нь давхар хийгээд засварласан. 2017-2018 онд дахин засвар хийлгэж, шалны халаалт тавиулаад нүсэр их ажил болж байсан. Миний зүгээс Дамбадаржаагийн хувийн орон сууцанд шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөн байцаалтын болон прокурорын удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Албан ёсны программ дээрх барилгын засвар гэх баримтыг хэрэгт авахгүй байгаад гомдолтой байна. Дамбадаржаагийн орон сууцны засварт 200.000.000 төгрөг зарцуулсан. Тэгэхээр нь би мөрдөгчөөс та яагаад шинжээч томилох шаардлагагүй гээд байгаа юм бэ гэхэд энэ байна гээд баримт харуулсан. Тэрийг нь сайн хараагүй. Дамбадаржаагийн орон сууцны болон конторын өргөтгөлийн засварт гээд 200.000.000 төгрөг орчим баримтуудыг түүсэн юм шиг байгаа юм. Гэтэл энэ хоёр 600.000.000 төгрөгийн ажил шүү дээ. Орон сууцанд засвар хийсэн хүн байгаа, барьсан объектууд нь нүдэн дээр байна. Төв аймгийн авто замын ажлыг хийхэд засгаас нэг ч төгрөг аваагүй. Өөрийнхөө хүчээр хийж дуусгасан. Тэгээд ажил дууссанаас 2 сарын дараа 450.000.000 төгрөг авсан, тэр нь ажилчдын хөлс байгаа юм. Кассын баримтаар  Х.Ганчимэг гэх хүнд 259.000.000 төгрөг өгсөн. Тухайн Ганчимэг нь Солонгос Улсад байсан. Тэгээд Солонгос Улсаас ирүүлээд Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөөд дансаа шалгуулаад энэ хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон. Х.Ганчимэг миний ажилд их тус болдог хүн байгаа юм. Сейфинд мөнгө багтахгүй байна гэхээр нь би 200.000.000 төгрөг авч сейфиндээ хадгалаад дараа барилгын материалд зарцуулсан. Би сайдтай хоёр удаа хальт уулзсан. Төв аймагтаа гэрээ байгуулаад ажиллаж байхад эхлээд сайд дуудаж уулзсан. Цаг аваад очиход өрөөнийхөө үүдний буйдан дээр түр суугаад ийм ажил байна хийх үү гэсэн. Тэр үед Төв аймагтаа гэрээ байгуулчихсан байсан. Тухайн ажлыг хэн гэж, ямар хүн гүйцэтгэж байгааг харахаар уулзсан байх гэж бодож байна. Төв аймаг болон яамны хооронд ямар яриа, юу байгааг би мэдэхгүй. Тэгээд надаас хийж чадах уу, үгүй  гэхээр нь би эргэлзээд болохгүй юм байгаа юм болов уу гэж бодоод юмаа үзээд хэлье гэж хэлсэн. Хүмүүсээ явуулж үзүүлээд болохгүй зүйл гайгүй гэхээр нь хийж болох юм байна гэж утсаар хэлсэн. Сайд яамны хоёр давхарт нэг удаа хурал хийсэн. Үүнийгээ өөрөө санахгүй байх шиг байна. Тэр үедээ 500.000.000 төгрөгийн зөрүүтэй гэдгээ надад шударгаар ёстой байсан. Надад юу ч яриагүй  гэв. 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Би энэ хэрэгт огт оролцоогүй. Болсон үйл явдлын талаар мэдэхгүй. Миний ажлын чиг үүрэгт хамааралгүй. Энэ үйл явдал болох үед бие өвчтэй, ажлаа хийж байгаагүй. 2016 оны оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гэнэт биеийн байдал муудаж өвдсөн. Энэ хугацаанд маш олон эмнэлэгт хэвтэж, эмчилгээнд яваад 2016 оныг дуустал ажилдаа ороогүй. Удаан өвдсөн учраас цаашдаа группт орох магадлал өндөр болсон учраас ажилдаа орсон. Мөн санхүүгийн  хувьд ч хүндрэлтэй болж эхэлсэн. Ажлаа хийгээд явах юм бол биеийн байдал сайжирч магадгүй гэж бодсон. Ажилдаа ороод бие тааруу байсан, бүрэн хэмжээгээр ажил хийх боломжгүй учраас хөнгөвчилсөн байдлаар ажиллах хүсэлтийг даргад  тавьсан. Ажилдаа ирж очин бага зэрэг ажил хариуцсан байдлаар ажилласан. 2017 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын хооронд “Сонгдо” эмнэлгийн зүрхний эмчийн хяналтад байнга байж, үзүүлж зөвлөгөө авдаг байсан. Эмчилгээний баримтуудаа нэмэлтээр өгсөн. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр биеийн байдал гэнэ муудаж, ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн. 04 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө эмнэлэгт хэвтсэн. Эмчилгээ хийлгэж байгаад 05 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гарч, акт үргэлжлүүлж аваад ажилдаа орсон. Ийм учраас би энэ хэрэгт холбогдолгүй гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад тухайн замтай холбоотой асуудлыг Засгийн газраар шийдвэр гаргуулахаар Зам Тээврийн хөгжлийн яамны сайдын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1963 дугаартай албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг. Намайг ажилдаа ороход энэ асуудал аль хэдийн Засгийн газарт хүргэгдсэн байсан. Манай Авто замын бодлого хэрэгжилтийн газрын шуурхай хурлын тэмдэглэлийг үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр энэ замын ажилтай холбоотойгоор үүрэг өгсөн байдаг. Энэ үүргийг өгөхдөө Засгийн газарт оруулах төслийг бэлдэх, сайдын үг хэлэх, яамдаас санал авах асуудлыг  Сугармаа, Сугаржав нарт даалгасан байдаг. Өөрийн тэмдэглэлийн дэвтрийг үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай газар дээр анх яригдаад дэвтэр дээр тэмдэглэгдсэн байна. Сугаржавын дэвтрээс үзэхэд мөн адилхан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Газрын шуурхай дээр Төв аймгийн доторх замын тухай, улсын нөөцөөс гаргах Засгийн газрын тогтоол төсөл, яамдаас санал авах, төсөл бэлтгэх, зураг төсөл, төсөв тодорхой болгох гэх асуудлууд байдаг. Тухайн ажлыг эхлүүлэхэд зураг төсөл манай газар дээр байгаагүй. Би улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй шинэ зам гүүр, барилгын ажлыг хариуцдаг. Энэ зам нь засвар, өргөтгөл  шинэчлэлийн ажил байсан учраас засварын хэлтэс хариуцна. Тухайн ажлыг хариуцсан Сугаржав, Мөнхбат нар нь засварын хэлтсийн хүмүүс юм. Би энэ ажилд оролцох шаардлагагүй, ажлын чиг үүргийн надад хувьд хамааралгүй. Энэ хугацаанд би өвчтэй байсан. Хэргийн материалтай танилцахад энэ замын ажлыг Төв аймгаас захиалан хийлгэсэн тул яаман дээр зураг нь байгаагүй. Иймд ажлыг эхлүүлж, хөрөнгө шийдвэрлүүлэхтэй холбоотойгоор тухайн замын зураг төслийг ирүүлэхийг манай газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/1627 албан хүсэлтийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байдаг. /172 хх-ийн 70 дугаар хуудас/ 8 дугаар сарын 03-ны өдрийн хурал дээр намайг буруутгаад байгаа. Энэ хурал дээр Зам Тээврийн яамны холбогдох хүмүүс буюу Д.Д дарга, мэргэжилтэн Энхтуяа, хэлтсийн дарга Оргил-Эрдэнэ, зургийн байгууллагын төлөөлөл, миний бие, инженер Түмэнзул, Авто Замчдын холбооны гүйцэтгэх захирал Уранчимэг, төсөвчин Цэрэндорж, Бат-Амгалан нар оролцсон.  Эдгээр хүмүүс төсвийнхөө асуудлыг ярьсан. Миний бие мэргэжлийнхээ хувьд технологийн талаас ярьсан. Үнэ, өртгийн талаарх асуудлыг яриагүй. Хэргийн материалтай танилцаад юу гэж үзсэн бэ гэхээр Энхтуяа нь өөрийн ажлын хариуцлагагүй байдлаа мэдэнгүүтээ зургийн байгууллагатайгаа хэлэлцэн үгсэн тохирч, өөрийн буруутай үйлдлээ над руу чихсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Энхтуяа зургийн ажлыг маш олон жил хариуцан ажилласан. Зургийн байгууллагатай байнгын харилцаатай байдаг учраас Энхтуяагийн эрхшээлд байсан байх гэж бодож байна. 171 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд авагдсан Түмэнзулын мэдүүлэгт 2016 оны сүүл 2017 эхээр байх, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Нэг өдөр Төв аймгийн Ганбаа гэх хүн над руу утсаар холбогдоод аспалтны “Ялгуусан” ХХК-аас авсан одоогийн ханш ийм байна, уг ханшаар бодоод тохиромжгүй материалыг зайлуулах зайг 10 километрээр тооцож өөрчлөөд бодоод өгөөч гэж ярьсан, үүний дараа и мэйлээр Ганбаагаас биш Төв аймгийн Засаг даргын хэлтсийн даргаас албан бичгээр Ганбаагийн ярьж байсан асуудлыг тусгасан хэлбэрээр ирүүлсэн гэсэн байдаг.  Уг албан бичиг ирсний дараа Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн нь өмнөх төсвийн экспертизээр ажилласан Энхтуяа намайг өрөөндөө дуудаад очиход албаны дарга Б.М өмнө нь экспертизээр батлуулсан төсвийг дараах хэлбэрээр өөрчлөлт оруулахаар чиглэл өгсөн гээд миний төсөв дээр гараар бичсэн байсан гэж мэдүүлдэг. Үүнээс хойш чимээгүй байж байгаад 2017 онд яаман дээр төсвийн асуудал хэлэлцэхэд Зам Тээврийн хөгжлийн яам, “Ар Си Эс Си” ХХК-иас гүйцэтгэх захирал Нямдаваа бид хоёр оролцсон гэдэг. Энэ асуудал газар дээр 2016 оны сүүл болон 2017 оны эхээр огт яригдаагүй. Анх яригдсан нь 2017 оны 04 дүгээр сарын 18 байсан. 171 дүгээр хавтаст хэргийн 49-50 дугаар хуудсанд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлын хурлын тэмдэглэл байдаг. Хурлын тэмдэглэл дээр газрын дарга Д.Д нь анхны төсөвт ахлах мэргэжилтэн Энхтуяа магадлал хийсэн юм байна, энэ маргаан яагаад үүсээд байгаа талаар Энхтуяагаас асуухад Энхтуяа “Ар Си Эс Си” ХХК-иас 2016 онд боловсруулсан Төв аймгийн Баруун Зуунмод багийн 3.5 километр, Баянхошуу багийн 2.5 километр хатуу хучилттай авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын төсөвт 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр магадлал хийж 4.1 тэрбум төгрөгөөр хянасан. Өргөтгөл шинэчлэлтийн ажил эхлэх болсон тул барилгын ажлыг яаралтай гүйцэтгэж 6 дугаар сард дуусгах шаардлагатай болсон, үүний дагуу суурийн ажлыг резакл машинаар гүйцэтгэхээр технологи өөрчлөгдөж байгаа учраас төсөв өөрчлөх шаардлагатай болсон. Үүний дагуу зураг төслийн байгууллагад хүргүүлж төсвийг шинэчлэн гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Төсөвт материалын үнэ, тээврийн зардал, механизмын үнэ өөрчлөгдсөнөөр 4.8 тэрбум төгрөгөөр “Ар Си Эс Си” ХХК-аас тооцож ирүүлснийг хуралдаанд оруулсан гэж байгаа. Д.Д даргаас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө та нарын гаргаж тооцсон 4.8 тэрбум төгрөгийн төсөв чинь үндэслэлтэй юм уу гэхэд Энхтуяа тиймээ, технологийн өөрчлөлтийг зураг төслийн байгууллага тооцож ирүүлснийг Засгийн газрын хуралдаанд оруулсан гэсэн. Энэ хэсэгт Б.М-ын засаж өгсөн төсвийн дагуу хийсэн гэх ямар нэгэн зүйл яригдаагүй. Энхтуяа өөрөө зургийн байгууллагаас энэ үнийг авч оруулсан гэдгээ хэлсэн байдаг. 171 дүгээр хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудсанд авагдсан Энхтуяагийн мэдүүлэгт Авто замын бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Д, албаны дарга Б.М нар намайг төсөв хянаад магадлал гаргасны дараа 2017 оны 04 дүгээр сар орчим газрын Д.Д-ын өрөөнд дуудагдаад ороход хойд талынх нь амралтын өрөөнд “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.С, инженер Бямбахүү нар нь сууж байсан. Тэгээд С, Бямбахүү нар нь төсөв бага байна гэж ярихаар нь би Бямбахүүд уурлаад батлагдсан норм дүрэмтэй, зах зээлийн бодит ханшаар тооцох ёстой гэж загнасан гэдэг. Би энэ өрөөнд байгаагүй. Энхтуяа мэдүүлэгтээ намайг байсан мэтээр гүтгэсэн. Намайг өрөөнд байгаагүй гэдгийг Л.С захирал нотолно. Мөн 171 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд Энхтуяагийн мэдүүлэгт Сарандулам гэх хүн хуралд оролцоод 4.8 тэрбум төгрөг нь үндэслэлтэй гэж үзээд шийдвэрээ гаргасан гэж мэдүүлдэг. Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газраас хуралд оролцсон төлөөлөгч нь төсвийн тооцоогоо өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна. 171 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан Энхтуяагийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт Авто замын бодлого хэрэгжилтийн газрын дарга Д.Д, албаны дарга Б.М нар нь Ар Си Эс Си ХХК-ийн төсөвчин Түмэнзул бид нарт үүрэг өгсөн бөгөөд тус үүргийн дагуу зураг төслийн байгууллагад мэдэгдэж төсвийг дахин тооцож төсөвт материалын үнэ, тээврийн зардал, машин механизмын үнэ өөрчлөгдсөнөөр 4.8 тэрбум төгрөгөөр болгож нэмэгдүүлсэн тооцоог ирүүлж Засгийн газрын хуралдаанд оруулсан гэж мэдүүлсэн. Энэ бол худал мэдүүлэг юм. Д.Д бид хоёр Түмэнзул, Энхтуяа нартыг дуудаж үүрэг өгөөгүй. Гэтэл Түмэнзул нь эхний мэдүүлэгтээ Энхтуяа надад зассан төсөв өгсөн гэж мэдүүлсэн байдаг. 171 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Энхтуяагийн мэдүүлэгт 140 дүгээр тогтоолыг хэн боловсруулсныг мэдэхгүй, Сугаржав, Сугармаа нар гэсэн мэргэжилтнүүд боловсруулсан байдаг. Эдгээр хүмүүс нь боловсруулсан байж магадгүй, тогтоолд дурдсан 4.8 тэрбум гэх тоог зургийн компани технологийн өөрчлөлт орсон учраас өсгөж төсвийг шинэчилж бодсон. Энхтуяа нь мэдүүлэхдээ зургийн байгууллага нь өөрсдөө тооцоолол хийсэн гэж мэдүүлсэн байдаг. 177 хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан Сугармаагийн мэдүүлэгт улсын төсөв, замын сангаас шүү гэж хэлэхээр нь дүн нь хэд юм бэ гэхэд тэр үед зургийн байгууллагаас төсөв ирээгүй учраас энэ дүн тодорхойгүй байдаг. Манай газраас 04 дүгээр сарын 20-нд бичиг явсан гэж үзвэл энэ үед төсвийн дүн тодорхойгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үүрэг даалгавар өгөгдсөн гэж үзэх юм бол 2017 оны 04 дүгээр сарын 21, 22-ны үе болов уу гэхээр энэ хүртэл дээрх тоо тодорхойгүй байсан.  Энэ үе нь миний ажлаа хийгээгүй цаг хугацаа таардаг. 178 дугаар хавтаст хэргийн 43  дугаар хуудсан дахь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Энхтуяагийн мэдүүлэгт Засгийн газрын тогтоол гарахаас өмнө зураг төсөв хийсэн “Ар Си Эс Си” ХХК-ийн захирал Нямдаваа, төсөвчин Түмэнзул нарыг Б.М дуудсан. Тэгээд Д.Д, Б.М нар нь 4.1 тэрбум төгрөгийн төсвийг ингэж зас гэж нийт 4.8 тэрбум төгрөг болгож засаж ирүүлэх үүргийг Нямдаваа, Түмэнзул нарт өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Ингээд эхний мэдүүлгээсээ зөрсөн. 183 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Түмэнзулын мэдүүлэгт Зам Тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Энхтуяа эгч намайг дуудсан. Тэгээд төсөв дээр чинь засвар орохоор болж байгаа юм байна гэсэн. Би очиж уулзахад манай компанийн гаргасан 3.8 тэрбум төгрөгийн төсвийг цэнхэр өнгийн балаар засаад өөрчлөлт оруулж ийм болгосон байна шүү гэж хэлсэн. Би Энхтуяа мэргэжилтэнтэй  хамт Б.М-ын өрөөнд орж уулзахад манай гаргасан төсвийг зассан байгаа, засвар орсон байдлаар нь бодож төсвөө дахиж хийгээрэй гэж надад хэлсэн. Б.М-ын гараараа зассан төсвийг Энхтуяа эгч надад хуулбарлаж өгсөн. Би хуулбарлаж өгсөн төсвийг нь аваад ирлээ гэж хэлсэн байдаг. Энэ нь мөн анхны мэдүүлгээсээ зөрж байгаа. Түмэнзулын анхны мэдүүлэгт Зам тээврийн яамны мэргэжилтэн нь өмнөх төсвийн экспертизээр ажиллаж байсан Энхтуяа намайг өрөөндөө дуудсан, өрөөнд очиход албаны дарга М нь өмнө миний экспертизээр батлуулсан төсвийг дараах хэлбэрээр өөрчлөлт оруулах чиглэл өгсөн гээд миний бодсон төсөв дээр гараар бичсэн байсан гэж мэдүүлдэг.  Би ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй бөгөөд манай өрөөнд орж ирээгүй. Өөрсдөө буруудах болохоороо намайг нийлж гүтгэсэн байх боломжтой. Анх мөрдөгч надад Энхтуяа, Түмэнзул нар чамайг гараараа цэнхэр өнгийн балаар төсөв зассан гэж байна, зассан гэдгээ хүлээ гэж гэхээр нь би засаагүй гэдгээ хэлсэн. Гараараа зассан төсвийг чинь аваад ирье, чи хэргээ хүлээгээрэй гэхээр нь төсвөө аваад ир, би засаагүй нь үнэн гэж хэлсэн. Төсвийг авчир надад үзүүлэхэд миний бичиг биш байсан. Тиймээс шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр Д.Д дарга, “Ялгуусан” ХХК-ийн Ганбаатар болон миний бичгийн хэвүүдийг авч шинжилгээгээр судалсан байдаг. Шинжилгээгээр Д.Д, Ганбаатар болон миний бичгийн хэв биш болох нь тогтоогдсон. Энэ төсвийг намайг өгсөн гээд байгаа боловч уг төсвийг хэн хийсэн нь тодорхойгүй.  Тэгэхээр энэ төсвийг Энхтуяа өгсөн болж таарч байна. Мөн Оюунболд мөрдөгч намайг дуудаад Д.Д-ыг замын төсвийг зассан гэж мэдүүлэг өг, тэгвэл таныг хэрэгт татахгүй, хэрвээ ингэж болохгүй бол Д.Д-тайгаа хөтлөлцөөд яваарай гэж хэлсэн. Ингээд дарамтлаад байсан учраас маргааш нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. Тэгээд би бусдыг гүтгэж худал мэдүүлэг өгч чадахгүй, миний мэдүүлэг өөрчлөгдөхгүй гэж хэлэхэд ширээн доороосоо эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаж ирсэн. Би байцаагчид үнэнийг хэлсэн, одоо ч үнэнийг хэлж байна. Надад болсон процессыг нотлох боломж олгохгүйгээр шууд яллагдагчаар татсан. Энэ үед ажил үүргээ гүйцэтгээгүй байсан. Ажил үүргээ муу гүйцэтгэсэн Энхтуяа, Түмэнзул нар өөрсдөө хариуцлагаас мултрахын тулд намайг хэрэгтэн болгоод яллагдагчаар авчирсан.  Би 2017 оны 01 сараас Сонгдо эмнэлгийн эмчийн хяналтад байнга эмчлүүлж байсан. 2016 оны 09 дүгээр сараас эхлэн он дуустал ажил эрхлээгүй гэдгээ хэлсэн. Групп тогтоолгохгүй тулд нөгөөтээгүүр санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн төдийгүй ажилдаа орохоор биеийн сайжирч магадгүй гэж бодсон учраас ажилдаа орсон. Миний өвчний эхлэл 2012 онд улсын ажил хийж яваад аваарт орсон. Бүтэн 2-3 сар хэвтэрт байсан. Тэр үедээ нуруу нугасандаа анхаарснаас тархи, толгойндоо анхаараагүй. Үүнээс болж тэнцвэр алдалтын өвчтэй болсон. Улсын ажил хийж явсныхаа төлөө нас туршдаа эрүүл мэндээрээ хохирсон. Ингэлээ гээд  улсаас нэг ч төгрөг аваагүй. Үнэн сэтгэлээрээ ажилласан. Би ажлаа хийснийхээ төлөө хэрэгтэн болж байна. Биеийн байдал тогтворгүй, хүнд байдлын улмаас давхар сэтгэцийн оноштой болсон. Энэ байдалд аав, дүү нараа ойрхон зуурдаар алдсан нь нөлөөлсөн байж магадгүй. Их өвдсөн үедээ залхдаг, үхэх юм сан гэх бодол ч орж ирдэг. Ажил төрлөө аятайхан хийгээд явахаар хүмүүсийн гүтгэлэгт ороод энд ирээд байж байгаадаа маш их харамсаж байна. Манай яамны эмч намайг 4 дүгээр сард ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн байдаг. Би 4 дүгээр сард манай яам эмчтэй болсныг ч мэдээгүй. Энэ хүн 04 дүгээр сарын 10-нд ажилдаа орсон байдаг. Миний биеийн байдлыг үзээгүй байж худлаа ярьсан нь ойлгомжгүй. Би тэр хүнд үзүүлээгүй. Намайг гүтгэсэн хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна. Энэ үйл явдал нь миний ажлаа хийгээгүй үе таарсан учраас хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. 

                 Хохирогч “Монгол банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Монгол банкнаас 2014-2016 онуудад Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн МН-47/21 дугаар хурлын тэмдэглэл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 69 дүгээр тогтоол, 2015 оны “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 93 дугаар тогтоолд тус тус заасны дагуу аж ахуйн нэгжийн валютын орох урсгалыг нэмэгдүүлэх улмаар үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах, үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Дотоод актив чанаргүйдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Арга хэмжээний хүрээнд “Кыю Эс Си” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 16-07 дугаар “Өрийн бичгийн санхүүжилтийн гэрээ”-г байгуулж Улаанбаатар хотын банк нь “Кью Эс Си” ХХК-д 100,000,000,000 (нэг зуун тэрбум) төгрөгийн санхүүжилт олгож, “Кыо Эс Си” ХХК-иас уг санхүүжилтийг гэрээнд заасан нөхцөлөөр Улаанбаатар хотын банканд төлөх эрхийг гэрчилсэн 100,000,000,000 (нэг зуун тэрбум) төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 60 сарын хугацаатай, жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй өрийн бичгийг шилжүүлэн авсан. Өрийн бичгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хотын банк болон “Кью Эс Си” ХХК хооронд “Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ”-г байгуулж “Кыо Эс Си” ХХК-ийн xyyль ёсны өмчлөлд байгаа тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан. Түүнчлэн Монгол банк, Улаанбаатар хотын банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан 0316/205 дугаартай “Үнэт цаас худалдан авах, шаардлага харилцан тооцох гэрээ”-гээр Улаанбаатар хотын банк “Кью Эс Си” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 15 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар заасны дагуу Улаанбаатар хотын банк Монгол банканд 15 тэрбум төгрөгийн баталгаа гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Монгол банк, Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” ХХК хооронд 0316/206 дугаартай “Өрийн бичиг шилжүүлэх гэрээ”-г байгуулж Монгол банк Улаанбаатар хотын банкны эзэмшиж байсан “Кью Эс Си” ХХК-ийн өрийн бичгийг шилжүүлэн авч “Өрийн бичгийн санхүүжилтийн гэрээ”-нд заасан өрийн бичиг эзэмшигч, “Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ”-нд заасан барьцаалагч болсон. “Өрийн бичгийн санхүүжилтийн гэрээ”-ний дагуу “Кью Эс Си” ХХК нь дээр дурдсан санхүүжилтийн эх үүсвэрийг бүхэлд нь уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд баригдсан төмөр замын үлдэгдэл төлбөрийг төлөхөд зарцуулахаар заасан байсан боловч Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай мэдэгдлээр санхүүжилтийн эх үүсвэрийг “Кью Эс Си” ХХК зориулалтын бусаар зарцуулсныг тогтоож, “Өрийн бичгийн санхүүжилтийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу өрийн бичиг эзэмшигчийн санаачилгаар гэрээнээс татгалзаж, өрийн бичгийн санхүүжилтийг нэн даруй буцаан татах эрхийг хэрэгжүүлэхийг Монгол банканд мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй. Мөн 1997 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.2-т “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу Монгол банкны 2018 оны 12 сарын 13-ны өдрийн А-1/1523 дугаар албан бичгээр өрийн бичиг эзэмшигчийн санаачилгаар гэрээнээс татгалзаж байгаа талаар болон өрийн бичгийн санхүүжилтийн төлбөрийг Монгол банканд төлж барагдуулах талаар мэдэгдэл “Кыо Эс Си” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд Монгол банк “Кью Эс Си" ХХК-иас өрийн бичгийн үндсэн төлбөр 100 (нэг зуу) тэрбум, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Өрийн бичгийн үндсэн хүү болох 21 хувийг 7 хувиар төлсний зөрүү 14 хувийн төлбөрийн дүн болох 39,084,931,506.99 (гучин есөн тэрбум наян дөрвөн сая есөн зуун гучин нэгэн мянга таван зуун зургаа ерэн есөн мөнгө) төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,998,991,780.86 (есөн тэрбум есөн зуун ерэн найман сая есөн зуун ерэн нэгэн мянга долоон зуун наян төгрөг наян зургаан мөнгө) төгрөг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 21 хувийн тохирсон хүүгээр тооцсон Монгол банк болон улсад учирсан хохирлын дун 26,235,616,438.36 (хорин зургаан тэрбум хоёр зуун гучин таван сая зургаан зуун арван зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг гучин найман төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг, ингээд “Кыю Эс Си” ХХК-аас 158,319,539,726.20 (нэг зуун тавин найман тэрбум гурван зуун арван есөн сая таван зуун гучин есөн мянга долоон зуун хорин зургаан төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулж Монгол банканд олгуулахаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тэлмүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Энэ хэрэгтээ холбоотойгоор Монгол  Улсын Сангийн яам, Төрийн нарийн бичгийн даргаас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4-2/5301 албан бичгээр хохирлын тооцооллын талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тооцооллыг хүргүүлсэн байдаг. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын жагсаалт"-д Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго бүхий дараах концессын зүйлийг баталсан. Эдгээр төслийг төсвийн хөрөнгөөр санхүүгийн аливаа дэмжлэг үзүүлэхгүй, баталгаа гаргахгүй байхаар зааж, шууд гэрээ байгуулахаар тусгасан. Үүнд: “Шинэчлэн сайжруулах - барих - ашиглах - шилжүүлэх” нөхцөлөөр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөрлөгийн цогцолбор байгуулах, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 километр хүнд даацын хатуу хучилттай авто зам барих, “Барих - шилжүүлэх” нөхцөлөөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэй уурхай хүртэл 110 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам, өргөтгөл, дэд станцын хамт барихаар концессын гэрээ байгуулсан. Улмаар “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай" Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам, “Кью Эс Си" ХХК хооронд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулсан. Концессын гэрээнд “Кью Эс Си” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг тус компанийн 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/01 дугаар тогтоол /ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг/-оор гүйцэтгэх захирал Дашдондогийн Батжавхланд олгосон байдаг. Концессын гэрээ байгуулахаас өмнө 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Кью Эс Си" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлан болон "Монголиан Рэйлвэй Корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Орхон нар “Сэлэнгэ сум, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 километр стандартын 1520 мм царигтай төмөр зам” барих ТЗ 14/01 тоот 106,880,000.0 ам долларын дүнтэй “Төмөр замын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ" байгуулсан байна. Үүнээс үзэхэд төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ нь Концессын гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн байдаг. Анхны концессын гэрээнд төсвийн хөрөнгөөр санхүүгийн аливаа дэмжлэг үзүүлэхгүй, баталгаа гаргахгүй байхаар зааж, шууд гэрээ байгуулахаар тусгасан боловч “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК- ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 километр төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 киломерт хүнд даацын хатуу хучилттай авто зам барих ажлуудыг концессыг “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр, дээрх төслийг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгасан байдаг. Улмаар концессын гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан бодит хөрөнгө оруулалтын тодорхойлолтыг нэмж тусган, төлбөрийн хуваарийг шинэчилсэн. Үүнд: Төмөр замын концесс 2016 - 80%, 2017 - 5%, 2018 - 5%, 2019 - 5%, 2020 -5% тус тус байхаар, авто замын концесс 2017 - 60%, 2018 - 25%, 2019 - 10%, 2020 - 5% гэж тусгасан. Мөн концессын гэрээнд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин өөрчлөлт хийж төлбөрийн хуваарийг шинэчлэн тогтоохдоо авто замын концессыг 2016 - 60%, 2017 - 30%, 2018 - 10%-ийг санхүүжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор төмөр замын концесс дээр концессын төслийн дагуу 2016 онд санхүүжүүлсэн шилжих векселийн үндсэн болон хүүгийн төлбөрт улсын төсвөөс 210.9 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан байдаг. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/18/15 тоот актаар 22.9 км төмөр зам, Төмөртэй өртөөний хүлээн авах явуулах зам, салбар замууд инженерийн хиймэл байгууламж, дохиолол, холбооны байгууламж, өртөөний удирдлага, хяналтын байгууламжийг байнгын ашиглалтад 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс оруулахыг зөвшөөрсөн. Улмаар Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор “Концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай "Концессын /барих-шилжүүлэх/ төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол" ХХК- ны төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит "Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах, концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу улсын төсөвт тусгах эсхүл векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасан. Аж үйлдвэрийн сайд Д.Эын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 тоот албан бичгээр “Кью Эс Си” ХХК-ийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын хэмжээг 112,663,222.22 ам доллар болохыг баталгаажуулан ирүүлсэн. Үүний дагуу Сангийн сайд Б.Бын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тушаалаар концессын гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577.78 ам.долларыг жилийн 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр олгохыг даалгасан. Үүний дагуу Сангийн яам, “Кью Эс Си” ХХК хооронд төлбөр гүйцэтгэх актыг үйлдсэн байдаг. Сангийн сайдын дээрх тушаалын дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000,000.0 төгрөгийн 17 ширхэг, 13,608,605,210.6 төгрөгийн 1 ширхэг векселийг 14.941 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай гаргаж “Кью Эс Си” ХХК-д эзэмшүүлсэн. “Кью Эс Си” ХХК өөрийн эзэмшилд байсан 18 ширхэг шилжих векселийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлсэн. Үүний дараагаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 10 тэрбум төгрөгийн 7 векселийг Төрийн банканд, үлдэх 11 векселийг Хөгжлийн банканд тус тус шилжүүлсэн. Улмаар Сангийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банканд 70.0 тэрбум төгрөгийн үндсэн дүн, 10.4 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 80.4 тэрбум төгрөгийн 7 ширхэг шилжих векселийн төлбөр, Худалдаа, хөгжлийн банканд 113.0 тэрбум төгрөгийн үндсэн дүн, 16.9 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 130.5 тэрбум төгрөгийн 11 ширхэг шилжих векселийн төлбөрийг тус тус шилжүүлсэн. Үүний дараагаар авто замтай холбоотой концессын төслийн дагуу 2016 онд улсын төсвөөс нийт 57.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Эдгээр концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хийгдсэн концессын гэрээг Засгийн газраас хүчингүй болгосон. Энэ асуудал нь Захиргааны хэргийн дээд шүүхээр шийдвэрлэгдээд анхны нөхцөлийг өөрчилж, улсын төсвөөс санхүүжилт гаргахгүй байхаар шийдвэрлэсэн энэ концессын гэрээг хүчингүй болгосон Засгийн газрын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Захиргааны хэргийн шүүхээс гарсан шийдвэрийн дагуу концессын гэрээ нь барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр үлдсэн байдалтай байна. Эдгээр улсын төсвөөс гарсан дүнтэй холбоотой гэмт хэргийн улмаас хохирол учирсан бол Сангийн яамны зүгээс нэхэмжилнэ гэв.

Иргэний хариуцагч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авлигатай тэмцэх газраас томилогдсон шинжээч Сэлэнгэ, Саранхүү нарын экспертиз хийсэн 4.417 саятай төсвийг үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Авлигатай тэмцэх газраас шинжээч нарыг төсөвт шинжилгээ хийхдээ 2017 оны 06 дугаар сарын байдлаар төсвийн үнэлгээг тогтоо гэсэн байдаг. Гэтэл энэ хүмүүс 2016 оны дотоодын зах зээлийн үнэ ханшаар төсвийг тогтоолоо гээд шинээр зохисон төсвийн тайлбарын 4 дээр бичсэн байгаа. Энэ төсвөөс гадна Зам тээврийн хөгжлийн төв дээр өмнө нь маргаан гараад хийгдэж байсан төсвүүд дээр бүгдэд нь шинжээчийн дүгнэлт хийсэн байдаг. 4.421 саятай төсөв дээр экспертизийн дүгнэлт хийсэн байсан. Энэ төсвийг үндэслэлгүй байна гэж үзэхдээ цементээр бэхжүүлсэн суурийн материалыг хэт бага үнээр буюу 1500 төгрөгөөр тооцсон гэдгийг шинжээчид онцлон дурдсан. Энэ нь 171 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудасны 4-т байгаа. Мөн тээврийн зардлыг үндэслэлгүйгээр тооцсон. Голлох материал болох асфальт бетон хольцын тээврийн зайг маш багаар буюу 5 километрээр тооцсон гэдгийг төсөвчид хэлсэн. 4.3 тэрбум төгрөгийн төсвийг мөн үндэслэлгүй гэж үзсэн. Тухайлбал цементээр бэхжүүлсэн суурийн материалын үнийг хэт бага буюу 1500 төгрөгөөр тооцсон. Өмнөх төсөв дээр үүнийг хэт бага гэж тооцсон мөртөө дахин төсөв гаргахдаа хэлээгүй байгаа. Энэ төсвийг үндэслэл муутай гэж үзээд дахин хянуулж хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Дараа нь Авто замчдын холбооноос томилогдсон хөндлөнгийн шинжээчийн 4.8 тэрбум төгрөгийн төсвийг шинжээч нар хянасан байдаг. Манай компаниас 4.8 тэрбум төгрөгийн төсвийг болж байна гэж үзээд ажлаа хийсэн. Энэ төсвийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээч нарын дараах ажил сонголтуудыг үндэслэлгүй гэж үзсэн. Газар шорооны ажилд 250465 шифртэй зөөлөн материалын ухмал ухах ажил нь 250469 шифртэй ухмалын тохиромжгүй материалыг тээвэрлэж зайлуулах материалын бүтэцтэй давхардаж орсон гэж дүгнэсэн байдаг. Гэтэл зургийн зохиогч нь зам барилгын ажил хийгдэх тухайн газар орчинд зохих судалгаа, шинжилгээ хийдэг. Үүний үр дүнд зураг төслийг хийх ажлын тоо хэмжээгээ гаргадаг. Батлагдсан зураг төслийн ажлын үндэслэл, тоо хэмжээг өөрчлөхөд зураг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх эрх байдаггүй. Гэтэл энэ хүмүүс шууд өөрчлөөд дүгнэлтээ гаргасан байдаг. Хоолойн орох гарах хэсэгт зуурмагтаа чулуун өрлөгөөр тоглох хийх ажлыг 28-05-09 буюу тортой чулуун бэхэлгээ хийх ажлаар авсан нь тохиромжгүй. Харин 26-01-22 усны урсгалын хүч сааруулах худгийг чулуун өрлөгөөр байгуулах гэсэн ажлаар авбал илүү тохиромжтой гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжтой боловч зураг зохиогчийн гаргасан үндэслэл, тоо хэмжээг хэн ч өөрчлөх эрхгүй байдаг. Цементээр бэхжүүлсэн суурийн ажлын талаар үндэслэл, тоо хэмжээ буруу авагдсан. Ажлын зураг болон техникийн шаардлагад төвлөрсөн талбай дээр хийх ёстой байсан. Цементээр бэхжүүлсэн ажлын үндэслэл сонголтыг 25-05-9 шифртэй цемент ба шохойгоор бэхжүүлсэн бэлэн хольцоор суурь байгуулах дэвсэгчээр гэсэн ажлыг сонгоход холигчоор бэлтгэнэ гэж бичсэн. Гэтэл цементээр бэхжүүлсэн суурийн материалыг бэлдэх төвлөрсөн холигч төхөөрөмж нь тухайн үед Улаанбаатар хотод байгаагүй. Тиймээс байхгүй төхөөрөмжөөр хийх боломжгүй. Энэ ажлыг чанартай гүйцэтгэх, мөнгө төгрөг хэмнэхийн тулд хөрсийг хүйтнээр дахин боловсруулах технологийн резакл машиныг ашиглахаар тооцож төсвийг хийсэн байдаг. Бид нар үүнийг хүлээн зөвшөөрсөн. Резакл машиныг Саранхүү төсөвчин хэлэхдээ зөвхөн хуучин асфальтыг боловсруулдаг. Энэ төсвийн хувьд 2.5 километр зам дээр нь явах боломжтой, 3.5 километр зам дээр нь явах ёсгүй гэх байдлаар дүгнэлт бичсэн байдаг. Энэ нь хүйтнээр хөрс боловсруулагч Монгол Улсад шинээр орж ирсэн технологи юм. Газрын гүндээ 50 сантиметр хүртэл гүнтэй цементийг хөрстэй холих, бутлах, дэвсэх, тараах зэргийг үйлдлүүдийг хийдэг техник юм. Материалын зардлын хувьд хуучин хучилтаар хучсан хэсэг дээр метр, кубийн зөрүү гарсан. Гэтэл зураг төсвийн байгууллага нь хэчнээн хэмжээний шороо орох, хэчнээн хэмжээний тохиромжгүй материал байх зэргийг бүгдийг нь ялгаж гаргасан учраас  төсвийн тоо хэмжээгээрээ хийгдсэн төсөв юм. Төсөвчид цементээр бэхжүүлсэн суурьд тохирох материалыг энэ материалын үнэтэй адилхан байхаар тооцож аваад байгаа нь үндэслэлгүй. Үүнийг төсөвчид Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нарт хөрс гэж ойлгуулаад байгаа юм. Энэ нь ямар материал байх вэ гэхээр замыг барихад тавигдах техникийн шаардлагад заасан байдаг. Шинжээч нарын 1500, 2000 төгрөгөөр үнэлээд байгаа байгалийн материал буюу далангийн дүүргэлтийн материал юм. Цементээр бэхжүүлсэн суурийн материал нь хучилтын дор ордог. Буталсан чулуун суурийн материал эсвэл цементээр бэхжүүлж хийх зэргээр технологийн онцлогоос шалтгаалан хэрэглэдэг. Бид нар үүнийг төсөв дээр 17000 төгрөгөөр оруулсан. Буталсан чулуун суурийн материал 17000 буюу түүнээс дээш үнэлгээтэй байдаг.  Энэ онуудад хийж байсан буталсан чулуун суурийн материалын үнэ 19000-20000 төгрөг ч байдаг. Нийтэд илэрхий tender.gov.mn-рүү ороод шалгарсан төсвүүдийг харах юм бол буталсан чулуун суурийн материал ямар үнэтэй байгаа нь тодорхой харагдана. Энхтуяа нарын хийж байсан төсвүүд дээр буталсан чулуун суурийн материалыг хэдэн төгрөгөөр яаж авсан нь тодорхой байдаг. Резакл гэх машин нь үнэлэгдээгүй, Монгол Улсад ороод ирсэн. Бүх хүмүүс үйл ажиллагаа болон технологийг нь хүлээн зөвшөөрсөн. Гадаргууг хүйтнээр хөрс боловсруулдаг гэж ярьдаг. Энэ техник байгааг бүгд мэддэг хэр нь төсвийн үнэлгээндээ оруулаагүй. Энэ төсөв дээр фреза гэх техникээр орлуулахаар тусгасан. Гэтэл фреза гэх техник нь Монгол Улсад байхгүй. Тэгэхээр фреза гэх техник ашиглахаар оруулсан замын ажлын төсвүүд бүгд буруу хийгдсэн болно. Цементээр бэхжүүлсэн суурьд орж байгаа материалыг төсөвчид холигчид холиод цемент хутгана гэж байгаа. Холигчид хольж байгаа тохиолдолд энэ материалыг бутлаад 3-4 фракц болгоно. Тэгээд тодорхойлсон ширхэглэлийн орц нормоор нь цементээ холиод багсармалыг бэлддэг. Гэтэл байгалиас авч байгаа материал нь 1500, 2000 төгрөг байх уу, буталж шигших, фракцалж ялгах зэрэг зардал гарна. Авто замын салбарт ажиллаж буй хүмүүс бүгдийг нь мэдэх ёстой. Тухайн үедээ зөвхөн байгалийн хөрс материал авч хийгээгүй. Тавиур дээр ширхэглэл, хатуулгаар нь ялгалт хийгээд бульдозероор ухаж тээвэрлэх, ковшоор тоо хэмжээгээр нь ялгаж хольж ачаад, талбай дээр тараагаад резакл гэх хөрс боловсруулагч машинаар цементээ хийж боловсруулдаг. Энэ зам маш чанартай, сайн тавигдсан. Одоог хүртэл суурь хучилтын хувьд нэг ч цооролт, эвдрэл гараагүй. Холбогдох хүмүүс нь сайн зам баригдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шинжээч Сэлэнгээгийн яриад байгаа хөрс, 1500, 2000 төгрөгийн материалаар нь цементээр бэхжүүлсэн суурь болгоод хийсэн бол  400.000.000 төгрөг байтугай хохирол гарна. Ашиглалт болон засварын зардлыг яах вэ гэдэг асуудал үүсэх байсан. Замын чанарт асфальтан доорх суурийн материал, чулуулаг ширхэглэл таарсан байх нь маш чухал нөлөөтэй. Үүнийг замын салбарынхан бүгд мэдэж байгаа. Суурийг нь сайн хийчихвэл нимгэн асфальт тавьсан ч тэсвэртэй. Замын тэмдэглэгээ, цагаан зураасны үнийг 7-8 дахин нэмэгдүүлсэн гэх зүйл дүгнэлтэд тусгасан харагдсан. Энэ нь төсвийн алдаа байна. Замынхаа урт метрийн хэмжээгээр тооцож аваад түүнийгээ тонн гэж тавиад нэгжийн алдаа гаргасан байсан. Тэгээд 11.000.000, 4.000.000 гэх зөрүү гарсан. Шинжээчид асфальт бетон хольцын үнийг 2016-2017 онд тогтвортой байсан гэж яриад байна. Асфальт бетон хольцыг үйлдвэрлэхэд битум гэх гадаадаас доллароор авдаг импортын материалаар хийдэг. Битум нь асфальт хольцын үнийн 40-50 хувийг, материалын 60-70 орчим хувийг бүрдүүлдэг материал юм. Битум нэг тонн нь 2016 онд 400-450 ам доллар бөгөөд монгол төгрөгөөр 1 ам доллар нь 2000 төгрөгийн ханштай байсан. Битум ийм үнэтэй байхад асфальт нь 162.000-168.000 төгрөгийн үнэтэй. Гэтэл 2017 онд битумын үнэ 40 орчим хувиар өсөж, нэг тонн битум 530-580 ам доллар бөгөөд нэг ам доллар нь 2421 төгрөг болсон байдаг. Гол түүхий эдийн үнэ нь ингэж өссөн байхад аспалтны үнэ нь 2016 оныхоор байх боломжгүй. Сайт дээр тавигдсан 2016, 2017 оны төсвүүд дээр аспальтны үнийг 180.000, 190.000 гаруй төгрөгөөр оруулсан байдаг. Энэ төсөв дээр аспальтны үнэ нь урьд оныхоос 10 орчим хувиар өссөн буюу 178.000, 186.000 төгрөгөөр оруулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Цементийн үнийг зах зээлийн үнээс дээгүүр үнэлсэн гэж үзсэн байдаг. Гэтэл цементийн үнэ тухайн үед одоогийн хэмжээгээр өссөн байсан. Тухайн үеийн барилгын материалын сэтгүүл дээр хүртэл байгаа. 2017 оны 6 дугаар сард цементийн үнэ 200.000 төгрөг буюу түүнээс давсан. Цементийн хэрэгцээ ихсэж, олдоц багассан. Авлигатай тэмцэх газраас 2017 оны 06 дугаар сарын байдлаар цементийн үнийг тогтоо гэсэн нь 171 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан. Гэтэл 2016 оны дотоодын зах  зээлийн үнээр тооцлоо гэж бичсэн байдаг. Тээврийн зардлыг үндэслэлгүй өсгөсөн гэж яриад байгаа. Хашлаганы бетоныг газар дээр нь зуурах байтал Улаанбаатараас зөөж тээврийн зардлыг өсгөсөн гэж ярьдаг. 175 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд ажлын зургийн хөндлөн огтлол нь байгаа. Хашлаганы бетоныг В15 буюу М20 маркийн бетоноор хийнэ гэж заасан. Гүйцэтгэлийн төсөв дээр В15 маркийн бетонд тээврийн зардал тооцоогүй. Гэтэл газар дээр нь зуурах тохиолдолд 1-2 километрээр тооцвол зохимжтой гэж шинжээчид хэлсэн байдаг. Гүйцэтгэлийн төсөв дээр В15 маркийн 718.46 метр куб бетон гэж байгаа. Энэ нь дээр тээврийн зардал тооцоогүй байхад хашлаганы бетон дээр тээврийн зардал тооцож Улаанбаатараас зөөсөн гэх илэрхий буруу дүгнэлт гаргасан. 22.5 буюу М30 маркийн бетон дээр 45 километр буюу  28 километрээр тээврийн зардлыг нь тооцсон байдаг. Төв аймгаас 28 километрт байрлах бетон зуурмагийн үйлдвэр байхгүй. Бодит байдал дээр 40-45 километрээс зөөсөн. Үерийн далангийн бэхэлгээ, үерийн усны хамгаалалт зэргийг хийсэн. Үүнийг баталгаатай орц норм нь тогтоогдсон зориулалтын бетон зуурмагийн үйлдвэрээс авч хийхээс өөр арга байхгүй. Зам тээврийн хөгжлийн төвийн зөвлөх хяналтын баг нь хянаж байсан. Хаанаас ямар материал авсан, буталсан суурийн материал авч хийсэн үү, үгүй юу гэдгийг газар дээр нь хянаад, хийсэн ажил бүрийг үе шат бүрээр нь шалгасан байдаг. Энэ болгоныг шинжээч нар ойлгохгүй, дүгнэлт дурдахгүй байна. Асфальт бетон зуурмаг Төв аймагт байхгүй учраас Улаанбаатараас зөөнө гэдгийг бүгд ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. Мөн бетон зуурмагийн үйлдвэр Төв аймагт байхгүй. Улаанбаатараас зөөнө гэдгийг бүгд ойлгож байсан. Харин ч 28 километрээс зөөнө гэж бага тооцсон. Тээврийн зардалд дээр шингэн битумыг зардлыг тооцоогүй. Энэ зам дээр 69.24 тонн шингэн битум хэрэглэсэн. Шингэн битум гэдэг нь асфальт дэвсэхийн өмнө цацдаг бүтээгдэхүүн юм. Асфальт, хөрс хоёрыг хооронд барьцалдуулах үүрэгтэй. Гүйцэтгэлийн төсөв дээр шингэн битумыг тээвэрлэх зардлыг төсөвт оруулаагүй. Энэ төсвийг өссөн төсөв гэж бодохгүй байна. Шинжээч Сэлэнгээ, Саранхүү нарыг нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Машин механизмын хэрэгцээг өсгөж оруулсан гэж яриад байгаа. Резакл машинтай дүйцүүлж фреза машиныг авсан. Энэ зам нь 20 сантиметрийн зузаантай цементээр бэхжүүлсэн суурьтай. Суултыг нь тооцоод 25 сантиметрээр дэвсэж, индүүдэж нягтруулдаг. Авлигатай тэмцэх газраас томилсон шинжээч нар цементээр суурийн материалыг дэвсэгчээр таарна гэж оруулсан. Гэтэл дэвсэгчийн мотцекийг нэмэгдүүлээгүй. Эдгээр шалтгааны улмаас шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ийм үндэслэлгүй дүгнэлт гаргасан учраас шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьж байсан. Хоёрхон шинжээчийн дүгнэлтээс болоод арай гэж ажлын ард гарсан компаниар 400.000.000 гаруй төгрөг төлүүлэх нь шударга бус гэж бодож байна. Ажлаа шударгаар хийж гүйцэтгэсний төлөө 400.000.000 гаруй төгрөгийг хариуцах боломжгүй гэв.

Гэрч С.Энхзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит хувьцаат компани болон “Монголросцветмет” компаниудаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлаж танилцуулгыг гаргасан байдаг. Засгийн газрын тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсанаар төрд ямар хор уршиг учирсан бэ гэх асуултыг тавьдаг. Түүний дагуу ямар хохирол учирсан болохыг аваад үзэхээр Эрдэнэт Үйлдвэр болон “Монголросцветмэд” компаниас тайлбарлахдаа тухайн компанийн нийт хөрөнгө бланс дээр эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгүүд орж байгаа. Нэгдүгээрт 49 хувьд ногдох тооцоог гаргасан. Хоёрдугаарт ногдол ашиг хэлбэрээр Эрдэнэт үйлдвэрээс 70 сая доллар, Монголросцветметээс 6 сая долларыг өгсөн байдаг. Өмнөх онуудын өр авлагатай холбоотой ногдол ашиг байдаг. Түүнийг мөн хохиролд тооцсон. Хэрвээ төр энэ хувьцааг тэргүүн ээлжид худалдан авсан бол ногдол ашгийг авах байсан гэж үзсэний үндсэн дээр хохиролд тооцсон. Гуравдугаарт нийт баяжмалын нөөцийн тооцоог нарийн судалж, Эрдэнэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тооцоо судалгаа, тухайн компанийн баяжмалын нөөцийг тооцсоны үндсэн дээр гаргасан. Яаж гаргасан бэ гэхээр 2016 оны эхний 6 сарын дундаж үнэ, дундаж ханш, дундаж Лондонгийн металын биржийн үнийг тооцсон. Мөн гарч байгаа бүхий л зардлуудыг тооцсон. Нийт борлуулалтын орлого нь 06 дугаар сарын 13-ны өдрөөр тооцоод 860 орчим доллар байдаг. Зарлага нь 706 доллар байсан. Цалингийн  зардал, нотариатын зардал зэрэг багтаж байгаа. Үйлдвэрлэлийн нөөц, тооцоо судалгаан дээр үндэслэж гаргасан. “Монголросцветмет” ХХК нь нийт 30 лицензтэй байдаг. Алтны, жоншны, төмрийн гэх мэт. Энэ лицензүүд дээр байгаа Эрдэс баялгийн зөвлөлөөр батлагдсан нөөцүүдийг авч үзээд  Эрдэнэ үйлдвэртэй адилхан тооцоо судалгаагаар гаргасан гэв.

Гэрч Л.Отгончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Ажлын журмаар уулзаж байгаа хүмүүс урьдчилан надаас заавал цаг авч уулздаг байсан. Иргэдийн уулзах өдөр нь долоо хоногийн бүрийн 4 дэх өдөр байсан. Энэ сэтгүүлийг сайдын хийсэн ажлын тайлан болгож гаргасан. Сайдын хамт явдаг хэвлэлийн төлөөлөгч нь их хэмжээний авдаг. Үгээр хүмүүсийг уйдаасан биш, зургийг нь хэвлээд өөрт нь албан болгож өгөх зорилгоор анх хийж байсан. Үүнийг хийх бодол анхнаасаа байсан учраас цаг, минут, уулзалт, томилолт бүрийг нарийн бичиж сэтгүүлд оруулан тайлан болгож хийсэн. Би Л.С гэх хүний нэрийг сонсож байгаагүй. Сайдыг 10 дугаар сарын 03-нд 48 цаг хоригдож байхад Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж мэдүүлэг авсан. Тэгэхэд анх Л.С гэх хүний тухай асуусан. Тэр үед би юу ч санахгүй байна, Л.С гэх хүний нэрийг огт сонсоогүй. Хэрвээ уулзсан бол цаг, минут, сар, өдөр бүрээр нь бүртгэл хийж байсан тэрийгээ очиж үзье гээд Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй хамт ажил дээр очиж бүртгэл хийж байсан гурван дэвтрээ шүүлгэсэн. Уулзсан бол бичигдсэн байх ёстой. Уулзаагүй бол бичигдээгүй. Миний гурван дэвтэр үзлэг хийхэд Л.С гэх хүний болон утасны дугаар холбогдох ямар ч бүртгэл гарч ирээгүй. Би өөрийнхөө өгсөн мэдүүлгийнхээ хүрээнд хавтаст хэрэгтээ танилцсан тэгэхэд сайдын 306 тоот өрөөнд орсон гэх хоёр бүртгэл байсан. Хэрвээ 306 тоот өрөө рүү орсон тохиолдолд Төрийн тусгай хамгаалалтын газраас заавал надтай холбогдож, энэ хүнийг оруулах уу гэж асуудаг. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газарт над руу оруулсан гэх тэмдэглэл байхгүй, зөвхөн өрөөний дугаар байсан. Өрөөний дугаар ямар учиртай вэ гэхээр хурлын заал, танхим багатай. Том зааланд хуралтай байх үед жижиг хурлын заал руу газрын дарга юм уу, ажлын хэсгийн хурал ч юм уу сайдыг байхгүй зайчлаад ороод хуралддаг. Тийм үед дугаар бүртгэгдсэн байх боломжтой. Сайд өөрөө дагуулж орж ирээд үүдэнд уулзсан тохиолдлыг бүртгэдэггүй гэв.

Гэрч Н.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би 2003 онд PC моллын толгой компани “Саммит компьютерс технологи” компанийг үүсгэн байгуулагч, одоо үйл ажиллагаа явуулж буй компани 2014 үүсгэн байгуулагдсан гэр бүлийн бизнес юм.  Бэлэн мөнгөний хэрэгцээ гардаг учраас би Г ахаас мөнгө зээлдэг байсан. Энэ мөнгийг би 2017 оны 02 дугаар сард зээлж байсан. Ах дүүгийн үүднээс бэлнээр өгч гэж хүсэлт тавьсан. Бэлнээр учраас надад 2 сарын хугацаанд цувуулж өгсөн. Тухайн үедээ яаралтай гадаад руу төлбөр шилжүүлэхэд ашигласан. Тэгээд бэлэн орлогоосоо цуглуулж байгаад 7 дугаар сард өгсөн. Ихэнх нь Саммитын гадаад гүйлгээнд зарцуулагдсан. Би нийт 213.000.000 төгрөг зээлсэн. Түүний 60.000.000 орчим төгрөгийг нь өөрийнхөө хувийн компанийн гадаад гуйвуулгад ашиглаад үлдсэнийг нь Саммитын гадаад гуйвуулгад зарцуулсан. Бэлэн зарлагаар гарсан учраас нотлох баримт байдаггүй. Бид нар Саммитаас ногдол ашгаа 4 сар орчимд авдаг.  Зарим нь миний ногдол ашгаар хувийн компанид төлбөрүүд нь төлөгдсөн байдаг. Саммитаас бэлэн зарлагаар гарсан учраас 7 сард бүрдүүлээд өгсөн. Вексель нь өрийн хэрэгсэл юм. Тусгай векселийн тухай хуулиар зохицуулагддаг. Ямар төлбөрт гарч байгаагаасаа хамаараад өөр өөр зохицуулалтаар явагдана. Энэ ажлын хувьд концессоор хийгдсэн ажил байсан. Концессын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлаас ялгаатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын төсөв нь анхнаасаа улсын төсөв дээр тусгагдаад тэр мөнгөөр хийгдэх ажлыг нь тендер зарлаж гэрээ байгуулаад, ажлыг нь салбарын яамнууд хянаад санхүүжилтийг нь олгоод явдаг процесстой. Энэ концессын хувьд урьдчилаад концессын гэрээ хийгдчихсэн. Тухайн ажил нь дууссаны дараа манайд төлбөрийн асуудал ирсэн учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлаас санхүүжилт явах процесс нь ялгаатай өөр байдаг. Энэ журам нь хөрөнгө оруулалттай холбоотой харилцааг зохицуулдаг. Векселиэр санхүүжүүлж байсан ажлуудын хувьд нарийн зохицуулалт тухайн үед байхгүй байсан. Сүүлд 2016, 2017 оны үед нарийвчилж векселиэр санхүүжиж байгаа концессын ажлуудыг ингэж хянаж гаргана гэх байдлаар журамд өөрчлөлт орсон. Тэр болтол нарийн зохицуулсан журам байгаагүй. Хөрөнгө оруулалтын журам дээр байсан зүйлүүдийг төсөөтэй байдлаар хэрэглэж болох хэсгээр нь журам дээрх шаардлагуудыг харж байсан. Хөрөнгө оруулалтын журам нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төсөв дээр суугаад захиалагч нь тодорхой ажил хийлгэхээ захиалаад, тендерт зарлагдаад явцын санхүүжилтийг нь олгоод явах процесст тааруулж хийсэн журам байдаг. Концессын хувьд тэр хэсгүүдийг нь мөрдөх боломжгүй нөхцөл байдалтай байсан гэв.

Гэрч Б.Нямаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 “...Засгийн газрын тогтоол гараад Сангийн яаманд ирсэн. Тухайн үед тийм зүйл болсныг санахгүй байна. Бичиг ирээд газар, хэлтсүүдэд хуваарилагддаг. Манай газар дээр хуваарилагдаж ирээд цаашаа явсан ийм л процесс байгаа гэв. Хянах ажлыг журмын хүрээнд хийнэ. Хөрөнгө оруулалтын газар үзээд /энэ ажил болно, болохгүй байна, энийг санхүүжүүлнэ, санхүүжүүлэхгүй гэх байдлаар/ тусгай санал өгч болно. Тухайн үедээ санал өгөөд тэр саналын дагуу шийдвэрлэгдсэн гэв.

Гэрч А.Мөнхбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Хянах ажлыг журмын хүрээнд хийнэ. Хөрөнгө оруулалтын газар үзээд /энэ ажил болно, болохгүй байна, энийг санхүүжүүлнэ, санхүүжүүлэхгүй гэх байдлаар/ тусгай санал өгч болно. Тухайн үедээ санал өгөөд тэр саналын дагуу шийдвэрлэгдсэн. Сангийн яам бол мэргэжилтэн суурьтай яам, тиймээс мэргэжилтнээс эхлээд газрын дарга нар, Төрийн нарийн бичгийн даргаар ороод, хуулийн хэлтсээр хянагдсаны дараа сайд эцсийн байдлаар баталгаажуулж гарын үсэг зурна. Концессын асуудал Төсвийн хөрөнгө оруулалтын газар ирэх оны төсөвт суулгаж өгөх, улсын өр тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас Өрийн удирдлагын газар /тухайн үед байсан/, векселийг бичдэг гол нэгж нь   Санхүүгийн бодлогын газар байсан учраас гол асуудлыг зангидаж сайдад танилцуулдаг. Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулиар төсөвт өртгийг чиглэлийн яам буюу захиалга өгч буй яам нь өөрсдөө тооцоолж, өөрсдийн хэрэгцээнд нийцүүлж ирүүлдэг гэв.

Гэрч Б.Оюундэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Авто зам бодлого хэрэгжилтийн газар нь Барилга үйлдвэрлэлийн алба, Засвар шинэчлэлтийн хэлтэс гэсэн хоёр албатай. Барилга үйлдвэрлэлийн албанд харьяалагддаг. Гадаад зээл тусламж, төсөл хөтөлбөр хариуцдаг. Манай алба нь шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлыг барих, барилгын ажлын хэрэгжилтийг явцыг бүх зохицуулалтаар хангах чиг үүрэгтэй. Дэвтэр дээр даргаас өгсөн үүрэг чиглэлийг бичиж авдаг. 04 дүгээр сарын 18-нд энэ авто замын асуудлыг Засгийн газарт оруулах гэж миний дэвтэр дээр бичигдсэн. Тиймээс 04 дүгээр сарын 18-нд анх удаа яригдсан. Нэгдүгээрт Төв аймгийн авто замын асуудлыг Засгийн газарт оруулах, хоёрдугаарт ажиллаж хүчний зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх, гуравдугаарт Сангийн яаманд бичиг явуулах, дөрөвдүгээр Улсын Их хуралд явуулах, /тухайн Авто замын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас Улсын Их хуралд өргөн барихтай холбоотойгоор бичиг цаас явуулах өөртөө хамааралтай асуудлыг бичиж авсан/, тавдугаарт Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллах гэх таван асуудлыг бичиж авсан байна.  Б.М нь бие муутай байдаг. Миний санаж байгаагаар 2017 онд бие нь маш их өвдөж байсан. 5 дугаар сард хөдөө орон нутагт томилолтоор явж байхад бие нь өвдөж зөндөө асуудал болж байсан. Байнгын эмчийн хяналтад байдаг гэв.

Гэрч С.Баярчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн газрын шуурхай дээр Төв аймгийн авто замын ажлын талаар өгөгдсөн байдаг. Дэвтэр дээрээ тэмдэглэж авсан байгаа. Хуучин тэмдэглэлийн дэвтрээ үзээд 04 дүгээр сарын 18-нд яригдсан гэдгийг мэдсэн. Мэдүүлэг авахдаа надаас энэ замын ажил хэзээ яригдсан талаар асуугаагүй. Энэ замын талаар юу мэдэж байна вэ гэж асуухаар нь мэдэхгүй /тэр үедээ мэдэхгүй байсан учраас/ гэж хариулсан.

Гэрч Ц.Цэрэндорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Тухайн үнэлгээг хийх аргачлал бүхий ном нь надад байна. Технологийн дагуу резакл машинаар ажил хийгдэнэ. Нэг мультикний нь өндөр, хоёрдугаарт 5.10 дахь хэсэгт зааснаар ачигч, бульдозер, усны машин, цемент шохой тараагч, гөлгөр ултай индүү, хийн дугуй, фреза, декав гэх машинуудыг орох ёстой. Нөгөөх гурван машин орно. Тухайлбал дайрга тараагч, гөлгөр ултай индүү, хийн дугуй, декав ордог. Тиймээс энэ аргачлалаар нь боловсруулсан. Авто замчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаал гарсан. Түүний дагуу би шинжээчийн дүгнэлт гаргасан. Анх “Ар Си Эс Си” ХХК нь зургийг нь хийсэн. Авто замчдын холбоо тушаалтайгаа хамт ажлын тоо хэмжээг нь өгсөн. Дүгнэлт гаргах шаардлагад нийцэж болно. Материалын зардал гэж байхгүй. Нэг мутьцекийн үнэ юм. Гэтэл мутьцекийн үнийг материалын үнэ гэж буруу тавьсан байсан. Энэ механизм нь нэр төрөл, хүчин чадлын хувьд өндөртэй. Энэ машин 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Монгол Улсад 2-3 ширхэг байдаг. Тээврийн зардлын зай хэмжээ, 1, 2, 3 дугаар зэргийн ачааны 1 тонн километрт хэрэглэгддэг тарифыг үндэслэж хийсэн. Зай хэмжээний тусгай ном байна. Тэр тарифаар 1 дүгээр зэргийн ачаа юу, 2 дугаар зэргийн ачаа юу гэдгийг тогтооно гэв.

Гэрч С.Бат-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би авто мэргэшсэн төсөвчин, тухайн дүгнэлт гаргахад тусалсан. Гэхдээ мэргэшсэн төсөвчин учраас бие  даан дүгнэлт гаргах эрхгүй. Мэргэшсэн төсөвчний гэрчилгээг Зам тээврийн яам болон Авто замчдын холбооноос хамтарч олгодог. Мэргэшсэн төсөвчин 3 жилд нэг удаа шалгалт өгдөг. Сургалт зохион байгуулаад шалгалтад тэнцсэний үндсэн дээр тамга тэмдгээ авдаг. Миний мэдэхээр резакл гэх машин нь 50 сантиметр хүртэлх зузаантай. Шинэ хөрс болон асфальтан хөрсийг доод хөрстэй хольж боловсруулдаг ажиллагааг хийдэг. Хэдэн төгрөгөөр орж ирсэн, өөрийнх нь үнэ хэд байсан, гаалийн татвар ямар байсан гэдгийг харгалзан үнээ тавьдаг гэв.

Гэрч Л.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...С хахуульд гээд 200.000.000 төгрөг гэж би бичээгүй. Албан ёсны санхүүгийн үндсэн программ дээр Дамбын байрны засвар тохижилтод гэж гарсан.Эксел программыг өөртөө хяналт тавьж юм алдахгүй байхаас үүднээс хөтөлдөг байсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч компьютерт үзлэг хийхэд шараар тодруулаад засвар орчихсон байсан. Тэрнээс би ахыг хахуулд гэж бичих ёсгүй. Хамгийн сүүлд дэд захирал Ганбаатарт Завхан явах замын зардал 600.000 төгрөг гаргаж өгсөн. Орой 20 цагийн үед Л.С захиралд 200.000.000 төгрөг гаргасан. Л.С намайг гэрт юу ч хийхгүй хэвтэж байхаар олон дотор ажил хий гэхээр нь 2017 оны 05 дугаар сард очиж ажилд орсон. Тэгээд 8 сард бие муудаад эмчилгээнд явсан. Эмнэлэг, гэр, ажил гээд ирэн очин явдаг байсан. Энэ хугацаанд компьютер байнгын нээлттэй байдаг. Би хахуульд бичээгүй, ахыгаа ингэж бичих ёсгүй. Хэн бичсэнийг мэдэхгүй байна. Тусдаа мөнгөнүүд гарч байсан. 50.000.000 төгрөгөөр гэх мэтээр гарсан. Би Дамбын байр, оффисын өргөтгөлд зарцуулагдсан гэж бодож байна. Намайг ажил хүлээж аваад, ажлаа хүлээлгэж өгөх хүртэл  өөр хүн миний ажлыг хийж байгаагүй. Суусан байж магадгүй. Би бичээгүй учраас гайхаад байна гэв. 

Гэрч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би төсөв гаргуулсан. Ойролцоогоор дүн гаргуулаад Л.С захиралтай ирж уулзахад конторын барилга ус алдаад байна, дээш нь нэг давхарлачих, гэрийнх нь засварын ажлын үнээ 500.000.000 гаруй төгрөгөөр тохиролцсон. Касс дээр мөнгө байвал Энхбаатар нярваас авдаг. Байхгүй бол Л.С захирлаас авдаг байсан. Дамбад байрлах байрны засварт анх би өөрөө мөнгө гаргаж эхэлсэн. Тухайн үед нь өдөр тутам хийж байгаа ажлынхаа гүйцэтгэлээр материалын мөнгө болон цалингаа авдаг байсан. Би энэ мэдүүлгийг уншсан, тэгэхэд цаг хугацааны зөрүү байсан. Миний хэлсэн зүйлүүдийг үнэн зөвөөр бичсэн зүйл харагдаагүй. Баримт байхгүй. Би ярьж тохирсноороо ажлаа хийсэн гэв.

Эрүүгийн 1741000360244 тоот хэргээс:

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 сарын 10-ны өдрийн 762 дугаартай тогтоолын хуулбар /2хх 103-104-р хуудас/, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль эрх зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн танилцуулга /1-хх-н 131-134-р хуудас/,

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн33 дугаартай хаалттай хуралдааны тэмдэглэл/1-р хх170-184 хуудас/,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын гарын үсэгтэй Гадаад хэргийн сайдад хүргүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ХЭГ/1077 дугаартай “Шийдвэр уламжлах тухай” албан бичиг, хавсралт, төслийн хувь /1-р хх 193-195 хуудас/,

1973 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын Засгийн газар хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрдэнэтийн овооны зэс-молибдений орд газрыг ашиглах эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр /2хх 34-38 хуудас/,

1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2хх 39-52 хуудас/,

2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/2хх 53-58/,

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Монгол Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн Газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол /2хх 59-61/,

Монгол, Зөвлөлтийн хамтарсан 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “аж ахуйн “Монголсовцветмет” нэгдлийн дүрэм”-ийн хуулбар /2хх 73-80/,

Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн “Монголсовцветмет” нэгдлийн үйл ажиллагааны тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хэлэлцээрийн хавсралт протокол /2х 81-86/,

Монгол-Оросын "Монголросцветмет" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн хуулбар /2хх 87-90/,

Монгол-Оросын “Монголросцветмет" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн протоколын хуулбар /2хх 91-92/,

 Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын  Засгийн газар хоорондын протокол /2хх 93-94/,

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай “Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай”захирамж /2хх 106/,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14/681 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлт /2-хх 112-115 хуудас/,

Гадаад хэргийн яамны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08/3217 дугаартай “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн мэдэгдэл /2хх 134/,

 Гадаад хэргийн яамны дипломат шуудангаар хүргүүлэх албан хэргүүдийн ...Уг жагсаалтууд дотор Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын хүргүүлсэн гэх 2016 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн №13 тоот албан бичиг болон Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/16-983 дугаартай ноот бичиг байхгүй байсан ...” гэсэн мэдэгдэл /2хх 135-136 хуудас/,

Гадаад хэргийн яамны нот бичиг / 2хх 144-145 хуудас/, Орос хэл дээрх 2 дугаар хавтаст хэргийн 143-144 дүгээр талуудад авагдсан нот бичиг /2хх 145-146 хуудас/,

Гадаад хэргийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн н/196 тоот албан, түүнд хавсарган ирүүлсэн материалууд /2хх 149-155 хуудас/,

Дипломат шуудангаар хүргүүлэх албан хэргүүдийн жагсаалтууд /2хх 158-161/,

Гэрч Л.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /3хх 41-42/,

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн Сайдаар ажиллаж байсан гэрч Г.Баярсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 77-80 хуудас/,

Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайдаар ажиллаж байсан гэрч Р.Бурмаагийн мэдүүлэг /3-р хх 82-84 хуудас/,

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан гэрч Д.Зоригтын мэдүүлэг /3-р хх-ийн 86-87-р хуудас/,

Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан гэрч Р.Жигжидийн мэдүүлэг /3-р хх-ийн 104-р хуудас/,

Засгийн газрын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийн мэдүүлэг /3-р хх-ийн 107-р хуудас/,

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан гэрч Ш.Солонгын мэдүүлэг /3-р хх-ийн 110-112-р хуудас/,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, Эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан гэрч Д.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /3-р хх-ийн 116-124-р, 154-р хх-ийн 10-р хуудас/,

Гэрч Н.Буяндэлгэрийн мэдүүлэг /3-р хх-ийн 125-126-р хуудас/,

Гэрч Д.Б-Эрдэнийн мэдүүлэг /3-р хх-ийн 131-140-р хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичиг /Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирсэн нууцын зэрэглэлт баримт бичгийн бүртгэл 3-р хх-ийн 142-144-р хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /РТ7-5790 дугаартай албан бичиг 3-р хх-ийн 145-149-р хуудас/,

Гэрч Д.Өнөбилэгийн мэдүүлэг /3-р хх-ийн 160-161-р хуудас/,

Гэрч Д.Ганхуягийн мэдүүлэг /3-р хх-ийн 199-201-р хуудас/,

Гэрч Ц.Даваацэрэнгийн мэдүүлэг /3-р хх-ийн 223-241-р хуудас/,

Гэрч С.Энхзоригийн мэдүүлэг /4-р хх-ийн 66-67/,

Гэрч А.Хүчитбаатарын мэдүүлэг /5-р хх-ийн 57-58, 154-р хх-ийн 11-13-р хуудас/,

Монгол Улсын Хөгжлийн банкны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/480 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн материал /Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжааны банкнуудад байршуулсан харилцах хадгаламжийн үлдэгдлийн мэдээ/ 5-р хх-ийн 61-102-р хуудас/,

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8-1/2571 дугаартай “...Монгол Оросын Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 49 хувь, Монголросцветмент ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг шилжүүлсэн үеийн буюу 2016 оны эхний хагас жилийн байдлаарх макро эдийн засгийн гүйцэтгэл, Хөгжлийн банкны эх үүсвэрийн мэдээ, улсын төсвийн гүйцэтгэл болон төрийн сангийн мэдээ...”-г хүргүүлсэн албан бичиг, хавсралтын хамт /45-р хх-ийн 222-225-р хуудас/,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №03 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт/46-р хх-ийн 38-48-р хуудас/,

2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, журам шинэчлэн батлах тухай /73 хх-ийн 18-25-р хуудас/,

 “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК-иас гаргуулж авсан “Ростех”, “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК-удын хооронд хийсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний хуулбарууд.Орос, Англи хэл дээрх гэрээ болон түүнтэй холбоотой баримтууд /33-53, 58-61, 66-69, 113-152, 153-178х/,

“Монгол Коппер Корпорэйшн” болон Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпораци хооронд байгуулсан “Эрдэнэт Майнинг Корпорэйшны зарласан болон эргэлтэд гаргасан хувьцааны 49 хувийг мөн Монголросцветмет ХХК-ийн эргэлтэнд гаргасан хувьцааны 49 хувийг тус тус худалдах, худалдан авах гэрээ” Монгол хэлэнд хөрвүүлсэн орчуулга /74-р хх-ийн 44-96-р хуудас/,

2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч С.Ганбаяр, хууль эрх зүйн газрын эрх зүйн газрын эрх зүйн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргилсайхан, Дотоод аудитын газрын хянан шалгагч Б.Сэр-Од нарын гаргасан шинжээчийн /283 сая доллартой холбоотой дүгнэлт /77-р хх-ийн 233-244-р хуудас/,

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “... Шинжээч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын багш Б.Улаанбаатар, “Голден пейж аудит”ХХК-ийн аудитор С.Оюунгэрэл, аудитор Я.Оюун нарын хамтран гаргасан дүгнэлт/78-р хх-ийн 67-74-р хуудас/,

Шинжээч С.Оюунгэрэлийн мэдүүлэг /157-р хх-ийн 56-58-р хуудас/,

Шинжээч Я.Оюуны мэдүүлэг /78-р хх-ийн 89-91-р хуудас/,

Шинжээч Б.Улаанбаатарын мэдүүлэг /78-р хх-ийн 93-94-р хуудас/,

Хохирогч Б.Гын мэдүүлэг /105 хх-ийн 20-25, 30-р хуудас/,

Гэрч З.Энхболдын мэдүүлэг /105 хх-ийн 34-35-р хуудас/,

Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4-2/5301 дугаартай албан бичиг, түүний хавсралт/155-р хх-ийн 153-158-р хуудас/

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-1/2662 тоот албан бичиг, түүний хавсралт /155-р хх-ийн 182-185-р хуудас/,

 Монгол Улсын Хөгжлийн банкны 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4/1138 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /156-р хх-ийн 50-95-р хуудас/,

Монгол Банкны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А-5/760 дугаартай албан бичиг /156-р хх-ийн 97-р хуудас/,

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Н/03 дугаартай “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээг Улаанбаатар хотын банктай байгуулсугай.” гэсэн тушаалын хуулбар /21-р хх-ийн 173-р хуудас/,  

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Н/21 дугаартай тушаалын хуулбар /21-р хх-ийн 174-р хуудас/,

2016 оны 01 дүгээр сарын 29-ний Монгол банк, Улаанбаатар хотын банкуудын хооронд байгуулсан 0316/44 дугаартай “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ” /22-р хх-ийн 3-6-р хуудас/,

Монгол банкны өрийн бичгийн дансны хуулга / 23-р хх-ийн 76-р хуудас/,

2016 оны 01 дүгээр сарын 29-ний Монгол банк, Улаанбаатар хотын банкуудын хооронд байгуулсан 0316/45 дугаартай“Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн барьцааны гэрээ” /22-р хх-ийн 7-9-р хуудас/,

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0316/205 дугаар Монгол банк Улаанбаатар хотын банк хооронд байгуулсан Үнэт цаас худалдан авах шаардлага харилцан тооцох гэрээний хуулбар /21-р хх-ийн 221-227-р хуудас/,

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0316/206 дугаар Монгол банк Улаанбаатар хотын банк хооронд байгуулсан Өрийн бичиг шилжүүлэх гэрээний хуулбар/21-р хх-ийн 228-235-р хуудас/,

“Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ний хүүг 14 хувь болгон буруулган, хугацааг сунгасан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0316/44-01 дугаартай “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн нэмэлт гэрээ”-ний хуулбар /21-хх 238-239-р хуудас/,

“Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ний хүүг 14 хувь болгон буруулган, хугацааг сунгасан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0316/44-03 дугаартай “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн нэмэлт гэрээ”-ний хуулбар  /21-хх 244-245-р хуудас/,

 “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ний хүүг 14 хувь болгон буруулган, хугацааг сунгасан 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0316/44-04 дугаартай “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн нэмэлт гэрээ”-ний хуулбар /21-хх 244-245-р хуудас/,

 “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ний хүүг 14 хувь болгон буруулган, хугацааг сунгасан 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0316/44-05 дугаартай “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн нэмэлт гэрээ”-ний хуулбар /21-хх 249-250-р хуудас/,

 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16-07 дугаартай “Кью Эс Си”ХХК болон Улаанбаатар хотын банк хооронд байгуулсан “100.000.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий, 60 сарын хугацаатай, жилийн 21 хувийн хүүтэй гэрээ” /22-р хх-ийн 12-23-р хуудас/,

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16-06 дугаартай 18.073.902.762 төгрөгийн эд хөрөнгө барьцаалсан “Тоног төхөөрөмж барьцаалах гэрээ” /22-р хх-ийн 26-33-р хуудас/,

2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/3801 дугаартай Улаанбаатар хотын банкнаас Монгол банканд хүргүүлсэн “Санхүүжилт хүсэх тухай” албан бичиг /22-р хх-ийн 58-р хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/94 дугаартай “Кью Эс Си” ХХК-иас Улаанбаатар хотын банканд хүргүүлсэн албан бичиг /22-р хх-ийн 59-р хуудас/,

 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Н/98 дугаар албан бичгийн хавралтад авагдсан Монгол банкны хяналт шалгалтын газрын хянан шалгагч нарын дүгнэлт /23-р хх-ийн 210-219-р хуудас/,

Монгол банкны Хууль, Эрх зүйн газрын мэргэжилтэн М.Батсайханы хохирогчоор өгсөн мэдүүлэг /144-р хх-ийн 12-14-р хуудас/,

Гэрч М.Амгалангийн мэдүүлэг /144-р хх-ийн 40-41-р хуудас/, Гэрч Ц.Гарьдын мэдүүлэг /144-р хх-ийн 43-45-р хуудас/,

Гэрч Б.Оюуны мэдүүлэг /144-р хх-ийн 46-51-р хуудас/,

Гэрч Г.Байгалийн мэдүүлэг /4-р хх-ийн 52-53-р хуудас/,

Гэрч Б.Эрдэнэхуягийн мэдүүлэг /144-р хх-ийн 54-64-р хуудас/,

Гэрч Д.Гын мэдүүлэг /144-р хх-ийн 66-68-р хуудас/,

Гэрч н.Энхжингийн мэдүүлэг /144-р хх-ийн 69-73-р хуудас/,

Гэрч Г.Борхүүгийн мэдүүлэг /144-р хх-ийн 73-77-р хуудас/,

Гэрч Ө.Мөнх-Ундрагын мэдүүлэг /144-р хх-ийн 78-80-р хуудас/,

Гэрч Б.Баярдаваагийн мэдүүлэг /144-р хх-ийн 108-115-р хуудас/, Монгол банкны ажлын хэсгийн зүгээс тус банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Зд хүргүүлсэн танилцуулга /146-р хх-ийн 222-223-р хуудас/,

Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03-2/2596 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн статистикийн мэдээлэл /“Кью Эс Си” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд төмрийн хүдэр экспортлоогүй/ бүхий баримт /147-р хх 157-158 хуудас/,

 Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-2/2890 дугаартай албан бичиг /147-р хх 155 хуудас/,

 Улаанбаатар хотын банкан дахь “Кью Эс Си”ХХК-ийн 2600043404 дугаарын дансны /100,000,000,000.00 төгрөгийн орлого, өрийн бичгийн санхүүжилтийн гэрээний дагуу бүртгэв/ хуулга, мөн банкны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлэг /100,000,000,000.00 төгрөгийг “Кью Эс Си”ХХК-аас төмөр замын гэрээний төлбөр гэсэн утгатайгаар “Монголиан рейлвей корпорейш”ХХК-ийн 2600067447 тоот данс руу шилжүүлсэн/-ийн баримт /143-р хх 195-196 хуудас/,

 Н.Зын Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын газрын захирлаар томилсон тус банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээгийн гарын үсэг бүхий 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 524 дугаартай тушаалын хуулбар /144-р хх 172 дугаар хуудас/,

 Монгол Улсын Их хурлын 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаартай тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай тогтоолын хуулбар /2хх 104-105 хуудас/,

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дугаартай тогтоолын хуулбар /2хх 105/, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын мэдүүлэг /3-р хх-ийн 88-90-р хуудас/,

Гэрч М.Майдарын мэдүүлэг /7-р хх-ийн 12-15-р хуудас/,

Гэрч Ж.Энхбаярын мэдүүлэг /77-р хх-ийн 192-193-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн111 дугаартай дүгнэлт /78-р хх-ийн 15-42-р хуудас/,

Шинжээч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг /78-р хх-ийн 58-60-р хуудас/,

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар Төмөр Замын Технекийн бодлого, зураг төсөл, инженерийн албаны төсвийн инженер Б.Наранчимэг, төсвийн инженер А.Гэрэлмаа, дохиоллын инженер С.Мөнхбаяр нарын гаргасан дүгнэлт /78-р хх-ийн 138-147-р хуудас/,

Шинжээч А.Гэрэлмаагийн мэдүүлэг /78-р хх-ийн 152-153-р хуудас/,

Шинжээч Б.Наранчимэгийн мэдүүлэг /78-р хх-ийн 149-150-р хуудас/,

Гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг /78-р хх-ийн 155-р хуудас/,

Хохирогч Б.Тэлмүүний мэдүүлэг /105 хх-ийн 26-29-р хуудас/,

Гэрч С.Жавхланбаатарын мэдүүлэг /105 хх-ийн 31-32-р хуудас/,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн гэрч В.Дарханбаатарын мэдүүлэг /111-р хх-ийн 140-141, 154-р хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбулганы мэдүүлэг /111-р хх-ийн 142-143-р хуудас/,

Гэрч Г.Содбаярын мэдүүлэг /111 –р хх-ийн 144-147, 153-р хуудас/,

Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4-2/5301 дугаартай “Монгол улсад учирсан хохирлын боломжит тооцооллын талаарх танилцуулга” гэсэн албан бичиг, түүний хавсралт /155-р хх-ийн 153-158-р хуудас/,

 Гэрч Г.Содбаярын эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн баримтууд /111-р хх-ийн 154-167-р хуудас/,

Гэрч Ц.Батбаярын мэдүүлэг /111-р хх-ийн 168-170-р хуудас/,

Гэрч Л.Гантогтохын мэдүүлэг /111-р хх-ийн 203-204-р, 231-233-р хуудас/,

Гэрч Б.Нямаагийн мэдүүлэг /111-р хх-ийн 215-218-р хуудас/,

Гэрч А.Мөнхбаясгалангийн мэдүүлэг /111-р хх-ийн 222-223-р хуудас/,

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төмрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлгэрмаагийн мэдүүлэг /111-р хх-ийн 226-227, 245-246-р хуудас/,

Гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг /111-р хх-ийн 228-229-р хуудас/,

Гэрч Д.Дэлгэрзулын мэдүүлэг /111-р хх-ийн 234-235-р хуудас/,

Гэрч Б.Идэрийн мэдүүлэг /111-р хх-ийн 247-248-р хуудас/,

“Кью Эс Си” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажил эрхэлж байсан гэрч Д.Энхтунгалагийн мэдүүлэг /112-р хх-ийн 10-р хуудас/,

Гэрч Г.Пүрэвцогтийн мэдүүлэг /112-р хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Д.Нэмэхбаярын мэдүүлэг /112-р хх-ийн 101-102-р хуудас/,

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт референт ажилтай Д.Балжиннямын мэдүүлэг /112-р хх-ийн 108-111-р хуудас/,

Гэрч А.Төгөлдөрийн мэдүүлэг /112-р хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Б.Артурын мэдүүлэг /112-р хх-ийн 59-63-р хуудас/,

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн мэргэжилтэн Г.Түвшинбаяр, Б.Цэрэндондог, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн Ө.Мөнх-Отгон, Э.Мөнхсүх, Сангийн яамны мэргэжилтэн Д.Баатар, “Монголын төмөр заМ’ ТӨХК-ийн мэргэжилтэн Ж.Хулан, Б.Б- Эрдэнэ, Э.Ганзориг, Т.Бат-Амгалан, Д.Ган-Эрдэнэ, Б.Азбилэг, О.Билгүүн, Д.Мөнхжаргал, Ж.Энхбаяр, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн О.Мөнхтөр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын мэрэгжилтэн Д.Дэлгэрмаа, “Сетсюрвэй’ ХХК-ийн захирал геодизийн инженер Э.Болдбаатар нарын гаргасан шинжээчийн дүгнэлт /78-р хх 133-155/,

“Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 191/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт /118-р хх-ийн 181-222-р хуудас/,

 Шинжээч Г.Энхмаагийн “Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 191/2018 дугаар дүгнэлттэй холбоотой мэдүүлэг /118-р хх-ийн 223-226-р хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018-10-31-ний өдрийн 189 дугаартай дүгнэлт /118-р хх-ийн 233-250-р хуудас, 119-р хх-ийн 1-10-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №180 дугаартай шинжээчийн дүгнэлт дүгнэлт /157-р хх-ийн5-45-р хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дугаартай “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах /барих-ашиглах-шилжүүлэхийг барих-шилжүүлэх төрлөөр өөрчилсөнтэй холбоотой/” тухай тогтоол /120-р хх-ийн 22-р хуудас/,

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яам болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ” /шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх, барих-шилжүүлэх,120-р хх-ийн 24-62-р хуудас/,

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Кью Эс Си” ХХК Монгол Улсын Хөгжлийн Яамны Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын нэмэлт гэрээ” /120-р хх-ийн 63-67-р хуудас/,

Аж, Үйлдвэрийн сайдаас Сангийн сайдад хандсан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “концессын зүйл хүлээн авах тухай” албан бичиг /220-р хх-ийн 140-р хуудас/,

“Монголын Төмөр Зам” ТӨХК-аас Сангийн сайд Б.Бт хандсан 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/164 дугаартай “концессын зүйлийг хүлээн авах” тухай албан бичиг/120-р 139-р хуудас/,

 Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 112 тоот  тогтоолын хуулбар /26-хх 89-98 хуудас/,

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сангийн сайдын 72 дугаартай “тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тушаал /120-р хх-ийн 149-р тал ар/,

 Сангийн сайд Б.Бын баталсан 72 дугаартай тогтоолын дагуу 90,130,577.78 ам доллартой тэнцэх хэмжээний шилжих векселийг мөнгөжүүлэх тухай /120-р хх-ийн 149-150-р хуудас/,

Санхүүжилтийн мэдэгдэл /120-р хх-ийн 151-154-р хуудас/,

“Кью Эс Си” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/17 дугаартай “хүсэлт гаргах тухай” албан бичиг /120-р хх-ийн 141-р хуудас/,

Монгол банкны ажлын хэсгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн танилцуулга /146-р хх-ийн 222-223-р хуудас/,

 Гэрч Б.Эрдэнэбаярын мэдүүлэг /154-р хх-ийн 18-20-р хуудас/,

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай тогтоолын хуулбар /136-р хх 44 дүгээр хуудас/,

“Монгол төмөр зам” ТӨХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01/165 дугаартай Аж үйлдвэрийн сайд Д.Эад хүргүүлсэн “Концессын зүйлийг хүлээн авах тухай” албан бичгийн хуулбар /136-р хх 49-р хуудас/

Гэрч Д.Сарандуламын мэдүүлэг /171хх 6-7,98 дугаар хуудас/,

Гэрч Г.Түмэнзулын мэдүүлэг /171хх 52-53, 183хх-158-159 дугаар хуудас/, Г.Түмэнзулын хуулбарлаж авсан төсвийг мэдүүлэгт хавсаргасан баримт/183хх-160-191 дугаар хуудас/,

Гэрч Д.Нямдаваагийн мэдүүлэг /182хх 47-48, 171хх-89-91, 93-94, 178хх-43-44 дугаар хуудас/,

Гэрч С.Мөнхтуяагийн мэдүүлэг /171хх-95-96 дугаар хуудас/, Гэрч Р.Бадамхандын мэдүүлэг /11хх-102 дугаар хуудас/,

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №1 дугаартай Шинжээчийн дүгнэлт/171хх-189-236 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/1157 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал болон “Төв АЗЗА” ТӨХК-ийн захирал М.Ганбаатар нарын баталсан 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Төв аймгийн Зуунмод сумын төвийн Баруун зуун мод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил гүйцэтгэх УХО/201701 дугаартай гэрээ /171хх-242-250, 172хх-1-10 дугаар хуудас/,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” тогтоол, болон тогтоолын төсөл, бусад яамдаас авсан санал, танилцуулга /171хх-142-160, 172хх-11 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн  сайдын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 147 дугаартай тушаал /172хх-12 дугаар хуудас/,

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017-09-22-ны өдрийн дүгнэлт /172хх-50-52 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06/568 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт бичгүүд /172хх-69-132 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/279 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт материалууд /2016-2017 онуудад эксперт хийсэн төсөвчдийн жагсаалт, гэрээ байгуулах шийдвэр холбогдох журмууд/ /172хх-138-217 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн төвийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/47 дугаартай албан бичгээр ирүүлсэн “2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 107/2016 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт” /172хх-221-234 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 21/2017 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт /172хх-235-240 дугаар хуудас/,

Төв аймгийн засаг даргын тамгын газраас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/247 дугаартай албан бичгээр ирүүлсэн “6 км авто замын барилгын ажлын гэрээ, гүйцэтгэлтэй холбоотой баримтууд” /172хх-244-250, 173хх-1-250, 174хх-1-117 дугаар хуудас/,

“Монголын авто замчдын холбоо” ТББ-аас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-28 дугаартай албан бичгээр ирүүлсэн “баримт материалууд” /174хх-121-185 дугаар хуудас /,

Зам, тээврийн хөгжлийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/576 дугаартай албан бичгээр ирүүлсэн “6 км авто замуудын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөл, техникийн шаардлага, төсөв, тайлбар бичиг зэрэг баримтууд” /174хх-186-250/, /175хх-1-250/, /176хх-1-21 дугаар хуудас/,

“Ялгуусан” ХХК-ийн оффист очиж санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан хуулбар /176хх-134-141 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /176хх-221-223 дугаар хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /176хх-230-239 дугаар хуудас/, Д.Дын гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /176хх-243-244 дугаар хуудас/,

Гэрч Ч.Сугармаагийн мэдүүлэг /177хх-27-30, 40-42 дугаар хуудас/,

Гэрч Ч.Сугармаагийн мэдүүлэгтээ хавсарган өгсөн баримтууд /177хх-31-39/,

 Гэрч О.Баянтуулыг мэдүүлэг /177хх-43-45 дугаар хуудас/,

Гэрч Л.Энхбаатарын мэдүүлэг /177хх-64-67, 178хх-45-46, 178хх-47-48, 182хх-160 дугаар хуудас/, хавсарган өгсөн баримтууд /177хх-73-79 дугаар хуудас/,

Гэрч Б.Пүрэвнямын мэдүүлэг /177хх-80-82 дугаар хуудас/,

Гэрч М.Ганбаатарын мэдүүлэг /177хх-85-87 дугаар хуудас/,

Гэрч Д.Ганбаатарын мэдүүлэг/177хх-93-95, 184хх 23-24 дугаар хуудас/,

Гэрч Р.Равжаагийн мэдүүлэг /177хх-96-97 дугаар хуудас/,

Л.Сийн мэдүүлэг /177хх-100-104 дугаар хуудас/,

Яллагдагч Л.Сийн мэдүүлгийг шалгах зорилгоор Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /177-хх-141-160 дугаар хуудас/,

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн х/955 дугаартай албан бичгээр ирүүлсэн /177хх-166-180 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 05/4866 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Д.Дын ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал” /177хх-182-192 дугаар хуудас/,

Шинжээч А.Сэлэнгийнмэдүүлэг/178-хх-4-5 дугаар хуудас/,

Шинжээч С.Саранхүүгийн мэдүүлэг /178хх-6-7 дугаар хуудас/,

Гэрч Д.Саран-Эрдэнийн мэдүүлэг/178хх-8-10 дугаар хуудас/,

Гэрч Я.Пагмаажавын мэдүүлэг /178хх-11-12 дугаар хуудас/,

Гэрч Н.Ганчимэгийн мэдүүлэг /178хх-13-16 дугаар хуудас/,

Гэрч О.Данзандаржаагийн мэдүүлэг /178хх-17-21, 183хх-156-157 дугаар хуудас/,

Гэрч Г.Хүрэлсүхийн мэдүүлэг /178-хх-22-24 дугаар хуудас/,

Гэрч Н.Ганзоригийн мэдүүлэг /178хх-29-30 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл /178хх-31-37 дугаар хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл /178хх-38-39 дугаар хуудас/,

Гэрч Ж.Анхбаярын мэдүүлэг /178хх-49-50 дугаар хуудас/,

Мэдүүлэгт хавсаргасан холбогдох санхүүгийн баримтууд /178хх-51-57 дугаар хуудас/,

Гэрч Н.Сугаржавын мэдүүлэг /178хх-64-65 дугаар хуудас/,

Гэрч Р.Будын мэдүүлэг /178хх-65-66 дугаар хуудас/,

Гэрч Н.Мөнхбатын мэдүүлэг/178хх-71-72 дугаар хуудас/,

Гэрч Ж.Эын мэдүүлэг /178хх-74-75 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Гын мэдүүлэг /178хх-128-130 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Дын дахин мэдүүлсэн мэдүүлэг /178хх-132-133 дугаар хуудас/,

Яллагдагч Л.Сийн дахин мэдүүлсэн мэдүүлэг /178хх-136-137 дугаар хуудас/,

Гэрч Б.Түвшинжаргалын мэдүүлэг /182хх-45-46 дугаар хуудас/, Төрийн тусгай хамгаалалтын газраас ирүүлсэн “Л.С нь Зам тээврийн хөгжлийн яам руу нэвтэрсэн талаарх лавлагаа” /178хх-191, 183хх-124 дугаар хуудас/,

Н.Ганчимэгийн Хаан банк дахь 5124016005 тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 200,000,000 төгрөгийн бэлэн орлого хийгдсэн, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 300,000,000 төгрөгийн зарлага гарсан талаарх дансны хуулга /180хх-183 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ганбаярын мэдүүлэг /182хх-41 дугаар хуудас/,

Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6972 дугаартай албан бичиг /182хх-56 дугаар хуудас/,

Зам, тээврийн хөгжлийн яамны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/5565 дугаартай албан бичиг /182хх-59 дугаар хуудас/,

Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04/1884 дугаартай албан бичиг /12хх-62/,

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /182хх-63-64 дугаар хуудас/,

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 сарын 23-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Д.Гыг Монгол улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдаар томилсон тогтоол, 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Д.Гыг Монгол улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдаас чөлөөлсөн тогтоол /182хх-134-136 дугаар хуудас/,

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 6 сарын 5-ны өдрийн 202 дугаартай Д.Дыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон тушаал /177хх-184/,

 Гэрч Д.Ганбаатарын мэдүүлэг /184хх-237/,

“Ялгуусан” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /182хх-146/,

“2017 касс” нэртэй файлд үзлэг хийсэн тухай “2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дыг эмнэлэгт эргэж гэсэн утгаар 50,430 төгрөгийн зарлага гаргасан” гэх тэмдэглэл /182хх-154-153/,

Гэрч Н.Бямбахүүгийн мэдүүлэг /182хх-162, 184хх-21-22/,

“Ялгуусан” ХХК-ийн Л.С нь Д.Дыг эргэсэн талаарх кассын баримт /182хх-164/,

Гэрч Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг /183хх-85-86/,

Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажлын байрны тодорхойлолт /183хх-88-94/,

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/480 дугаартай албан бичиг /183хх-235/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /184хх-27-28, 184хх-29-30/,

Ариг банкны 2019-12-16 №1227 дугаартай “албан бичиг /184хх-206/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 36 дугаартай дүгнэлт /185хх-26-28/,

Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03/279 дугаартай албан бичгээр ирүүлсэн “1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг, Б.Минжабдамын 2017.01.01-2020.01.17-ны өдрийг хүртэлх цагийн бүртгэлийн хуудас /,185хх-31-75/,

Нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /183хх-236-237, 183хх-238-239/,

Гэрч Д.Энхтуяагаас гаргаж өгсөн Мын зассан гэх төсвийг хэрэгт хавсаргасан баримт /183хх-240-250, 184хх-1-20/,

Гэрч С.Бат-Амгалангийн мэдүүлэг /184хх-25-26/,

Гэрч Э.Бадамсүрэнгийн мэдүүлэг /184хх-224-225/,

Гэрч Б.Чанцалдуламын мэдүүлэг /184хх-226-227/,

Б.Чанцалдуламын мэдүүлэгт хавсаргасан Төв аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017-04-26 №127 хүсэлт уламжлах тухай албан бичиг /14хх-228/,

 Төв аймгийн засаг дарга нарын 2017-07-31 №01/1258 дугаартай албан бичиг /184хх-229/,

Гэрч Ш.Нямсүрэнгийн мэдүүлэг /184хх-234-235/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нараас гаргаж ирүүлсэн:

 

Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 сарын 20-ны өдрийн 20 дугаартай “ Концессын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж

Шүүгдэгч Д. Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд

Шүүгдэгч Д. Э-ын гарын үсгийн дардас бүхий 1 хуудас баримт

Сангийн сайдын 2012 оны 290 тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтын журам ”

2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан “ Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт тайлагналтын журам”

Шүүгдэгч Б. Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд

2013 оны 09 сарын 06-ны өдрийн 317 дугаартай  “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Монгол улсын засгийн газрын тогтоол, хавсралт

2020 оны 03 сарын 23-ны өдрийн 181/Ш32020/03890 дугаартай Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамж, нэхэмжлэлийн хамт

“Зам тээврийн салбар, хөгжлийн хурд”  2016 – 2017 сэтгүүл

Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 08 сарын 04-ны өдрийн шуурхай хуралдааны тэмдэглэл

Сайдын шуурхай хурлын бичлэг бүхий сиди

ХААН банкны зарлагын баримтууд

          “Завгүй өдөр” нэвтрүүлэгт оролцсон бичлэг бүхий сиди

Төв аймагт баригдсан автозамын фото зураг

Автозамын барилгын ажлын төсвийн жишиг норм, дүрэм  2016 эмхэтгэл

Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2017оны 04 сарын 06-ны өдрийн 99 дугаар бүхий “Гэрээгээр ажил гүйцэтгүүлэх тухай” тушаал

Пи Пи Си эмнэлгийн өвчний түүх  зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг  дараах байдлаар тодорхойлж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтанд дараах дүгнэлтийг хийлээ.

НЭГ. ШүүгдэгчД. ГыгКью Эс Си ХХК-д нийт 189.110.167.949 төгрөгийн

орлого олж эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан, Ялгуусан ХХК-д давуу байдал бий болгон улсад 420.672.910 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа хамтран зохион байгуулсан үйлдэлд тус тус холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,  3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн  тусгай ангийн    22.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн  1.1 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол улсын Засгийн газраас  2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “ Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай ” 153 дугаар тогтоол,  2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн “ Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоол, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоол зэргийг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Кью Эс Си ХХК-ын хооронд “ Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г[1] шинэчлэн сайжруулах-барих- ашиглах-шилжүүлэх төрлөөр байгуулжээ. 

Гэтэл Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 364 дугаар тогтоолоор “ Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын 1 дахь хэсгийн 5 дахь заалтад заасан “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төсөл” -ийн хүрээнд  хэрэгжүүлэх  Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ын Төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих ажлыг концессын барих–шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Хөрөнгө оруулалтын газарт даалган, концессын зүйлийг  ашиглалтад хүлээлгэн өгсний дараа  тус ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг   концессын гэрээний дагуу улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт тус тус даалгасан байна.

Уг тогтоолын дагуу 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Концессын нэмэлт гэрээг талууд байгуулж,  гэрээний анхны нөхцөл болох  шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр заасан /2.1.1-2.1.5/ ажлын зарим хэсгийг буюу гэрээний 2.1.4 –т заасан Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих ажлыг Концессын  барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан Нэмэлт гэрээ гэх баримтаар нотлогдож байна.

Нэг. Прокуророос дээрх үйлдэлд Д.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ :   Монголын төмөр зам ХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа  Аж үйлдвэрийн сайд Д. Э, Сангийн сайд Б. Б нарт хандан ” Кью Эс Си ХХК-ны барьж гүйцэтгэсэн 36.56 км төмөр замыг , терминалын хамт 112.66 сая ам доллараар тооцон хүлээн авч байгаа болно” гэсэн утга бүхий 01/164, 01/165 дугаартай  албан бичгүүдийг  хүргүүлснээрээ шүүгдэгч Д. Э, Б. Б, Э. Шижир нартай санаатай нэгдсэн гэж тодорхойлон  яллаж байна.

Шүүгдэгч Д. Г нь  “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирээс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 1/10 дугаартай “Концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай” тэргүү бүхий “... 36.56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалыг концессын “барих-шилжүүлэх” төрлөөр 112,66 сая ам долларын бодит хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, улсын комисст 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амжилттай хүлээлгэн өгөөд байна. ... Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаартай “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэлх 36,56 км дэлгэмэл урттай төмөр зам, ачиж буулгах терминалыг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу хүлээн авна уу...гэх албан бичиг болон холбогдох баримтыг үндэслэн  2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01/164, 01/165 албан тоотоор “Кью Эс Си” ХХК-нь гүйцэтгэлээр нийт 36.56 км дэлгэмэл урттай төмөр замыг манай компанид хүлээлгэн өгөх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд 2 талын ажлын хэсэг гарган уг объектыг өөрийн баланст хүлээн авч байна. Энэхүү төмөр зам нь одоо хэрэгжүүлж байгаа төслүүдтэй чанар болон төсөвт өртгийн хувьд дүйцэж байгаа бөгөөд төмөр замын ажлын төсөв, барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримт бичгүүдэд үндэслэн 112.66 сая ам доллараар тооцон хүлээж авч байгаа болно” гэсэн агуулга бүхий албан бичгүүдийг  Аж Үйлдвэрийн сайд Д. Э, Сангийн сайд Б. Б нарт хүргүүлж байжээ.

Дээрх албан бичгүүдийн үндэслэл нь: Монголын төмөр зам ТӨХК нь  Кью Эс Си ХХК-иас ирүүлсэн концессын зүйлийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийн дагуу  барих- шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөн төмөр зам болон терминалыг  холбогдох баримт бичигт үндэслэн өөрийн баланст хүлээн авч байгаагаа илэрхийлж мэдэгдсэн агуулгатай байх ба  энэхүү үйлдэл нь Кью Эс Си ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгох, шүүгдэгч Д. Э, Б. Б нарын үйл ажиллагаанд нэгдэх санаа зорилго агуулсан байна гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

            Учир нь Монголын Төмөр зам ТӨХК-д Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалтыг тооцож тодорхойлох чиг үүрэг хуулиар олгогдоогүйгээс гадна холбогдох яамдын сайд нарт явуулсан албан бичигт дурдсан  /112.66 сая доллар /   үнийн дүнг үндэслэн Концесс эзэмшигчид олгох бодит хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэхээр буюу гэмт хэрэг үйлдэхийг  санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байна.

Засгийн газрын  2016 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн 77 дугаар тогтоолоор “ Концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай” шийдвэр гаргаж уг ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б. Б, Аж үйлдвэрийн сайд Д. Э, төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК-ны Төлөөлөн удирдах зөвлөл  /Б. Артур/-д тус тус даалгаж,    улмаар Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 72 дугаартай “ Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ” тушаал зэрэг нь  Монголын төмөр зам ТӨХК–ын албан бичигт үндэслээгүй, концессын зүйлийн хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаж санхүүжүүлэх, хүлээн авах ажлыг зохион байгуулах талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй болох нь дээрх  баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч  үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

 Д. Гын  үйлдэлд хууль бус шинжтэй үйлдэл хийхийг хүссэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэх шинж тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

ХОЁР. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Зыг Монгол

 банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа: 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Н/21 дугаартай “Монгол банк болон Улаанбаатар хотын банкны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 0316/44 дүгээр “Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд олгох зээлийн гэрээ”-ээр үүссэн 225.000.000.000 төгрөгийн авлагын 100.000.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны эзэмшлийн хөрвөх үнэт цаасыг нэрлэсэн үнээр нь худалдан авч барагдуулах гэрээ байгуулахыг Мөнгөний бодлогын газарт даалгасугай” гэсэн тушаал гарган, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол банкнаас Улаанбаатар хотын банканд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгосон жилийн 14 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 100,000,000,000 төгрөгийн санхүүжилтийн зээлийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Кью Эс Си ХХК-с гаргасан 5 жилийн хугацаатай, жилийн хүү нь 21-7 хувь хүртэл буурах нөхцөлтэй “Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ”-г  батлан, нийт 18.073.902.762 /арван найман тэрбум далан гурван сая есөн зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийн барьцаалан тус өрийн бичгийг шилжүүлэн авч, өөрийн танил, урьд хамт нэг байгууллагад буюу Худалдаа хөгжлийн банканд хамт ажиллаж байсан, Улаанбаатар хотын банкны 99,9 хувийг эзэмшигч Должингийн Эрдэнэбилэгийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Кью Эс Си”ХХК-д 100.000.000.000 /нэг зуун тэрбум/ төгрөгийн орлого олох боломж олгож, эдийн засгийн давуу байдал бий болгохыг зохион байгуулсан гэх хэргийг 1741000360244 дугаартай хэргээс тусгаарлах нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй тул шүүгдэгч Н. Зд холбогдох бусад хэргүүдтэй нэгтгэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Т.Ганболдоос урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд “ Н.З-д Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгээс хэдэн хэдэн гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  хэд хэдэн яллагдагч нэг эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж  заасныг баримтлан хэргийг прокурорт буцаан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэн анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр  хэлэлцэхгүй орхисон болно.

2019 оны 05 сарын 30-ны өдрийн 1802000000326 дугаартай Прокурорын тогтоолоор[2] шүүгдэгч Н. Зд холбогдох эрүүгийн 1702000190004 дугаартай  хэргээс 1802000000326  дугаартай ”Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ”-г батлан 18.073.902.762 / арван найман тэрбум далан гурван сая есөн зуун хоёр мянга долоон зуун жаран хоёр / төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг барьцаалан тус өрийн бичгийг шилжүүлэн авч , Кью Эс Си ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Монгол банканд 100.000.000.000 / нэг зуун тэрбум/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг тусгаарласан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийг тусгаарлахдаа эрүүгийн 1702000190004 дугаартай хэргээс яллагдагч Н. Зд холбогдох 1802000000326 дугаартай хэргийг тусгаарлах нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэх хэт ерөнхий дүгнэлт хийж шүүгдэгчийн холбогдсон хэргээс зарим хэргийг тусгаарласан нь үндэслэл муутай болжээ. 

Учир нь: Шүүгдэгч Н. Зд холбогдуулан   Кью Эс Си ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Монгол банканд 100.000.000.000 / нэг зуун тэрбум/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн ба дээрх үйлдлийг нэр бүхий шүүгдэгч нарын хэнтэй хамтран үйлдэж улмаар  зохион байгуулсан  болох нь баримтаар тогтоогдож буй үйл баримттай тохирохгүй байх бөгөөд Н.Зд холбогдох хэргийг 1741000360244 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй  байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шүүгдэгч Н.З-ыг Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “ Худалдаа хөгжлийн банк Хаан банк, Хас банк, Голомт банктай байгуулсан 554.7 сая ам.долларын 27 журмын бус урт хугацаат своп хэлцлээс Монгол банканд нийтдээ 156,557.47 сая төгрөгийн хохирол учруулсан”,

“Монгол банкны ажилтанд орон сууцны зээлийн дэмжлэг олгох журам”-ын холбогдох заалтыг үндэслэн нийт 819,500,000 төгрөгийг “орон сууцны нөхцөл сайжруулахад нь зориулан буцалтгүй тусламж” нэрээр олгосон,

Мөн Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэнд “Монгол банкны ажилтанд тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгох журам”-ын холбогдох заалтыг үндэслэн нийт 130,867,348 төгрөг олгон, Монгол банканд нийт 950,367,348 төгрөгийн хохирол учруулсан зэрэг үйлдлүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.З-ыг хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийг нэгтгэн шалгаж, гэм буруугийн асуудыг шүүхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн шүүгдэгч Н.З болон түүний өмгөөлөгч Т.Ганболд нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч , шүүгдэгч Н.З-д холбогдох эрүүгийн 1802000000326 дугаартай хэргийг тусгаарлан 1702000190004 дугаартай хэрэгт нэгтгэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна.

 

ГУРАВ. Нийслэлийн прокурорын газраас Шүүгдэгч Д. Г, Д. Д,

Б. М нарыг бүлэглэн Төв аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Төв аймагт баригдах 3.5, 2.5 км автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж , тухайн ажил гүйцэтгэсэн “Ялгуусан” ХХК-д давуу  байдал бий болгон улсад 420.672.910 / дөрвөн зуун сая зургаан зуун далан хоёр есөн зуун арав/ буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамтран зохион байгуулсан гэх үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар,

            Шүүгдэгч Д. Г-ыг улс төрд нөлөө бүхий этгээд буюу Монгол улсын Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд Л. Соос 2017 оны 08 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 / хоёр зуун сая / төгрөгийн хахуулийг бэлнээр авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л. Сийг “Ялгуусан” ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д. Гад 2017 оны 08 сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлэн 200.000.000 / хоёр зуун сая / төгрөгийг албаны чиг үүрэг, бүрэн эрх,  албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульд өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т зааснаар тусгаарлаж, хэрэгт  нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна.

            Прокурорын яллах дүгнэлтэд:  Нэр бүхий шүүгдэгч нарыг  Зам тээврийн хөгжлийн төвөөс 2016 оны 11 сарын 17-ны өдрийн  Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртөг 4,121,092,907 / дөрвөн тэрбум нэг зуун хорин нэгэн сая ерэн хоёр мянга есөн зуун долоо/ төгрөгөөр хянаж магадалсан байхад дээрх дүгнэлтийг үндэслэл болгоогүй...гэжээ.

            Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Ар Си Эс Си”  ХХК шалгарч , төсвийн тооцоо хийснийг Зам тээврийн хөгжлийн төвийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 107/2016 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр нийт төсөвт өртгийг 4.121.092.907 / дөрвөн тэрбум нэг зуун хорин нэгэн сая ерэн хоёр мянга есөн зуун долоо/ төгрөгөөр[3] хянаж магадалсан байна. Улмаар технологи өөрчлөгдсөн гэх шалтгаанаар төсөвт өртгийг өөрчилж ирүүлсний дагуу дахин хянаж Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 21/2017 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр төсөвт өртгийг 4.338.847.126[4] / дөрвөн тэрбум гурван зуун гучин найман сая найман зуун дөчин долоон мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг байхаар тус тус тогтоожээ.

            Мөрдөн байцаалтын шатанд Зам тээврийн хөгжлийн төвийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 107/2016 ,  2017 оны 6 сарын 5-ны өдрийн 21/2017 дугаар бүхий  Магадлалын ерөнхий дүгнэлт,  Монголын авто замчдын холбоо ТББ-аас гаргасан / 4.838.487.896 /  хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт зэрэг зөрүүтэй үнийн дүнгийн  аль нь үндэслэлтэй болохыг тогтоох зорилгоор шинжээч томилсон байх ба  тэргүүлэх төсөвчин А. Сэлэнгэ, Авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин С. Саранхүү нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 08 сарын 06-ны өдрийн №1 дугаартай  дүгнэлтээр Төв аймгийн Зуунмод сумын 6 км автозамуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг 4.417.814.986 / дөрвөн тэрбум дөрвөн зуун арван долоон сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгөөр тогтоосныг  үндэслэл болгон үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн зөрүүгээр  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг  тогтоон хэргийг зүйлчлэн ирүүлсэн байна.

            Шинжээч А. Сэлэнгэ, С. Саранхүү нарын бүрэлдэхүүнтэй гаргасан  2019 оны 08 сарын 06-ны өдрийн №1 дугаартай дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

  • Шүүгдэгч Д. Г, Д. Д, Б. М нарт холбогдох эрүүгийн

хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн  2019 оны 08сарын 01-ны өдрийн  Шинжээч  томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол[5]-оор тэргүүлэх төсөвчин А. Сэлэнгэ, Авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин С. Саранхүү нарыг шинжээчээр томилж дараах 4 асуултын хүрээнд дүгнэлт гаргахыг даалгасан байна. а/.  Зам тээврийн хөгжлийн төвийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 4,121,092,907 төгрөг бүхий Магадлалын ерөнхий дүгнэлт, б/.  Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны 06 сарын 05 -ны өдрийн 4,338.847.126  төгрөг бүхий Магадлалын ерөнхий дүгнэлт, в/. Монголын авто замчдын холбоо ТББ-ын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн а-133 дугаартай албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн 4,838,487,896 дугаартай дүгнэлтүүд тус тус үндэслэлтэй эсэх, г/. Төв аймгийн Зуунмод Баруун Зуунмод багийн 3.5км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг 2017 оны 6 сарын байдлаар тогтоох.

Шинжээч нар тавигдсан асуултын хүрээнд гаргасан дүгнэлтээс  үзэхэд:  Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны 06 сарын 05 -ны өдрийн 4,338,847.126  төгрөг бүхий Магадлалын ерөнхий дүгнэлтийг шинжээчдийн боловсруулсан төсвийн дүнтэй ойролцоо боловч дараах шалтгааны улмаас  шинжилгээний багийн гүйцэтгэсэн төсөв 89 сая төгрөгөөр их байна гэж дүгнээд авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын нийт төсөвт өртгийг 4.417.814.986 төгрөг байхаар тогтоож мөн дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулсан  төсвийн дүнг хавсралтаар хүргүүлсэн байна.

Шинжээч А.Сэлэнгэ гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг “Шинжээчийн дүгнэлтээр Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн 4.338.847.126 төгрөгийн дүн 89.000.000 төгрөгөөр нэмэгдсэн шалтгаан нь жижиг ширхэглэлтэй асфальт бетон хольцыг 175.000 төгрөгөөр тооцож бодсоныг 186.000 төгрөгөөр тооцсон” гэж тайлбарлажээ. Шинжээч нарын гаргасан дүгнэлт, мэдүүлэг  тайлбар зэргийг үндэслэн 2017 оны 06 сарын 05–ны өдрийн  Магадлалын ерөнхий дүгнэлтээр тогтоогдсон  4,338.847.126 төгрөгийг 89 сая төгрөгөөр нэмэгдүүлэхэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнгээс 10,032.140 / арван сая гучин хоёр мянга нэг зуун дөч / төгрөгөөр зөрүүтэй буюу 4.427.847.126 төгрөг болохоор  байна. 

Гэтэл шинжээч нарын гаргасан дүгнэлтэд замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх төсөвт өртгийг  4.417.814.986 дүнгээр тооцсон нь ойлгомжгүй ба шүүх эргэлзээтэй баримтыг үндэслэн  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байна гэж үзлээ.  

Шинжээч А. Сэлэнгэ, С. Саранхүү нарынмэргэжил, чадварыг тодорхойлсон

мэргэшсэн болон тэргүүлэх төсөвчний гэрчилгээ, мэргэшсэн инженерийн гэрчилгээний хуулбар зэрэг хувийн бичиг баримтыг хавсаргасан боловч шинжээч С. Саранхүүгийн мэргэшсэн инженер болон мэргэшсэн төсөвчний зэрэг олгосон гэрчилгээний хүчинтэй хугацаа 2019 оны 03 сарын 29-ны өдөр дууссан байна.

Дэд бүтцийн сайдын 2001 оны 360 дугаартай тушаалаар баталсан                         “ Төсөвчдөд мэргэшлийн зэрэг олгох журам”-д мэргэшсэн зэрэгтэй төсөвчид 3, тэргүүлэх зэрэгтэй төсөвчид 5 жил тутамд зохих шалгаруулалтад хамрагдаж зэргээ сунгуулах ба зэрэгтэй төсөвчний эрх нь зөвлөлөөс баталсан загвар бүхий гэрчилгээ, хувийн тэмдгээр тодорхойлогдохоор заажээ.

Шинжээч С.Саранхүүгийн тусгай мэдлэгийг тодорхойлсон баримт бичиг болох мэргэшсэн төсөвчний зэрэг олгосон эрхийн хугацаа дууссан, зохих журмын дагуу сунгалт хийгдээгүй байхдаа гаргасан дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн гэж  үзэх боломжгүй ба  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дахь хэсэгт  зааснаар мөрдөгч нь  “ ... энэ зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгах...” үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөрдөгч нь шинжээчээр А. Сэлэнгэ, С. Саранхүү нарыг томилж дүгнэлт

гаргуулсан нь шинжилгээг бүрэлдэхүүнээр хийлгэх тохиолдолд ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийг томилж оролцуулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  Иймд Төв аймгийн Зуунмод хотын Баруун Зуунмод багийн 3.5км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын төсөвт өртгийг тогтоох ажиллагаатай холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Б. Мыг “Ар Си Эс Си” ХХК-ийн урьд гаргаж экспертизээр

батлуулсан зураг төсөв дээр гараар бичсэн тэмдэглэл бүхий цаасыг урьд төсөв бодсон Г. Түмэнзулд өгч “ дараах хэлбэрээр өөрчлөлт оруул” гэсэн чиглэлийг 2017 оны 04 сард өгсөн ба төсвийг зохиомлоор нэмэгдүүлэхэд хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлджээ.

Гэрч Г. Түмэнзул / Ар Си Эс Си ХХК-ын төсөвчин / ” Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Энхтуяа эгч намайг дуудсан. Тэгээд нөгөө төсөв дээр чинь засвар орохоор болж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгээд би очоод уулзахад манай компанийн  гаргасан 3.8 тэрбум төгрөгийн төсвийг цэнхэр өнгийн балаар засаад 4.8 тэрбум төгрөг болгосон байсан. Тэр үед Энхтуяа мэргэжилтэн хэлэхдээ М танай төсвийг засаад ийм болгосон шүү гэж хэлж байсан. Тэгээд Энхтуяа мэргэжилтэнтэй хамт Мын өрөөнд орж уулзахад танай гаргасан төсвийг зассан байгаа энэ засвар орсон байдлаар нь бодож төсвөө дахиж хийгээрэй гэж хэлсэн” гэж, гэрч Д. Энхтуяа / Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн/ “ албаны дарга М Түмэнзул бид 2-ыг өрөөндөө дуудаад төсөв дээр цэнхэр өнгийн балаар гараараа ноороглож зассан өөрчлөлтүүдтэй хамт нооргийг өгөөд төсвийг өөрчилж ир гэсэн үүргийг Түмэнзул бид 2-т өгсөн.” гэж тус тус мэдүүлжээ.

Харин шүүгдэгч Б. М нь дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэдэг ба  2020 оны 01 сарын 20-ны өдрийн 523 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ Шинжилгээнд ирүүлсэн 3, 5, 6, 7, 16, 17, 18 дугаартай баримтууд дээр бичигдсэн шинжилж буй гар бичвэрүүдийг нэг хүн бичсэн байна.  Б. М, Д. Д, Д. Ганбаатар нарын гэх бичгийн хэвийн загваруудтай хөдөлгөөний үйлдэц, холболт, хэлбэр, чиглэл, байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүдээрээ тохирохгүй байна” гэж дүгнэсэн байна. Төсөвт өртгийг хэзээ хэн гараар засварласан болохыг тогтоох бусад ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгээгүй байх тул   шүүгдэгч Д. Д, Б. М болон түүний  өмгөөлөгч нараас гараар бичсэн төсвийг дамжуулж өгсөн гэж мэдүүлж байгаа Д. Энхтуяа, Г. Түмэнзул нарын гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

  • Шүүгдэгч Д. Гыг Л. Соос 2017 оны 08 сарын 07-ны өдөр

 Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 200.000.000 / хоёр зуун сая / төгрөгийн хахуулийг бэлнээр авсан гэх цаг хугацаанд  өглөө 08 цагаас орой 21 цаг 30 минут хүртэл  “ Завгүй өдөр” нэвтрүүлэгт оролцож сэтгүүлч, зураглаачтай хамт байсан талаар мэдүүлж, шүүхийн хэлэлцүүлэгт “ Завгүй өдөр“ нэвтрүүлгийн бичлэг бүхий сиди, “Зам тээврийн салбар-хөгжлийн хурд 2016-2017“ сэтгүүлийг шүүхийн хэлэлцүүлэгт судалж байна. Шүүгдэгч болон өмгөөлөгчөөс гаргаж ирүүлсэн баримттай холбогдуулж шүүгдэгч Д. Г нь 2017 оны 08 сарын 07-ны өдөр телевизийн нэвтрүүлэгт оролцсон эсэхийг тогтоох талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дахь

хэсэгт  “мөрдөгч нь хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно”  гэж, 2 дахь хэсэгт “ мөрдөн шалгах туршилт хийхэд....яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно.”  гэж тус тус заажээ.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн туршилт нь Ариг банкнаас  Хаан банк хүртэл машинтай явахад зарцуулах цаг хугацааг тогтоосон байх ба харин гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан үйл явдлыг сэргээн дүрслэх ажиллагаа хийгдээгүй байх тул шаардлагатай гэрчүүдийг оролцуулан мөрдөн шалгах туршилт хийх ажиллагааг явуулах нь зүйтэй байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал , гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээ  хэргийн  бүрэн гүйцэт нотолж ирүүлээгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

  1. Нийслэлийн прокуророос шүүгдэгч Д. Эыг Монгол Улсын

Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа:  Санхүүгийн, Хууль зүйн болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагуудаас санал авалгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгааг гаргалгүй “Монгол улсын Засгийн газар нь Оросын холбооны улсын талын эзэмшиж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдал, дээрх компаниудын энгийн хувьцааны олонх буюу 51 хувийг төр одоо нэгэнт эзэмшиж байгаа, хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол улсын хуулийн этгээд “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д худалдах тухай Оросын Холбооны улсын Ростех компанийн гүйцэтгэх захирал С.В.Чемезовын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй” гэсэн утга бүхий танилцуулга бэлтгэн, Засгийн газрын тогтоолын төслийн хамт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын нэр дээр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 01/1854 дугаартай албан бичгийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, Оросын Холбооны Улсын талын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг татгалзуулахаар, хууль  тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж, дурдсан асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр  Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-удын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Засгийн газрын гишүүний хувьд  “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Аж үйлдвэрийн яамнаас бэлтгэж,  сайд М.Энхсайханаас  Засгийн газрын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн хаалттай хуралдаан дээр уншиж танилцуулсан... 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичгээр Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн байна. "Эрдэнэт үйлдвэр" ХХК дүрмийн 6-гийн 8 “Монголросцветмет" ХХК дүрмийн 6-гийн 8 тус тус заасны дагуу Монгол Улсын Засгийн газар Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааны хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй боловч төсөв, санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдалд дээрх компаниудын энгийн хувьцааны олонх буюу 51 хувийг төр одоо нэгэнт эзэмшиж байгаа хувьцааг Монгол Улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу эрхээсээ татгалзаж "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" нэгдэлд эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол Улсын хуулийн этгээд "Монголиан коппер корпорэйшн" ХХК-д худалдах тухай Оросын Холбооны Улсын “РОСТЕХ” улсын корпорацын 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн РТ7-3790 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байна...гэх танилцуулга / 1-р хх-72 хуудас/, 

Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн хаалттай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл / 1-р хх-77 хуудас /,

Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “ Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет” ХХК-ын талаар авах зарим арга хэмжээний тухай“ 330 дугаар тогтоол  / 2-р хх-100 хуудас/,

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хууль эрх зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “.... Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарт нь гэж хаяглан явуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн хувьцааг худалдах Оросын талын саналыг шийдвэрлэх явцад анхаарах асуудлууд:...Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг заавал соёрхон батлахаар хуульчилсан бөгөөд нэгэнт Улсын Их Хурал соёрхон баталсан тохиолдолд холбогдох гэрээг нь хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх учиртай...Улсын их хуралтай урьдчилан зөвшилцөөгүй тохиолдолд Оросын талаас санал болгосны дагуу дээр дурдсан үйлдвэрүүдийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах нөхцөлөөр, давуу эрхийнхээ хүрээнд Засгийн газар худалдан авч, цаашид олон улсын биржээр нээлттэй худалдаж, илүү их хэмжээний хөрөнгө босгох боломжтой байсан, эсхүл эрдэнэтийн ордын нөөц хэмжээ шавхагдаж байгаа өнөөгийн нөхцөлд уурхайн хаалт хийхтэй холбогдсон их хэмжээний хөрөнгө шаардсан үүрэг, хариуцлагаас оросын талыг зайлсхийх боломжийг бүрдүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бүрэн эрхийг Улсын их хуралд хэрэгжүүлж байгаа нөхцөлд дээр дурдсан үйлдвэрүүдэд эзэмшиж байгаа төрийн өмчийн хувь, хэмжээг нэмэгдүүлэх, цаашид биржээр дамжуулан тодорхой хэсгийг нээлттэй хувьчлах асуудлыг Улсын их хуралтай зөвшилцөхгүй шийдвэрлэх нь ихээхэн эрсдэлтэй алхам юм...” гэсэн танилцуулга /1-хх-н 131-134-р хуудас/, 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын гарын үсэгтэй Гадаад хэргийн сайдад хүргүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ХЭГ/1077 дугаартай “Шийдвэр уламжлах тухай” албан бичиг, хавсралт, төслийн хувь /1-р хх 193-195 хуудас/,

ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” улсын корпорацын ерөнхий захирал С.В. Чемезовын 2016 оны 06 сарын 01-ны өдрийн №РТ7-5790 дугаартай  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК-д худалдах тухай талаар Монгол улсын Засгийн газарт ирүүлсэн  Мэдэгдэл  /2-р хх 24 хуудас/,

1973 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын Засгийн газар хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрдэнэтийн овооны зэс-молибдений орд газрыг ашиглах эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр /2хх 34-38 хуудас/,

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай “Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай” захирамж /2хх 106/, 

1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2хх 39-52 хуудас/,

2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “...Хэлэлцэн тохирогч аль нэг тал нь Үйлдвэрийн өөрийн хөрөнгө дахь хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад Улс, хуулийн этгээдэд худалдах, барьцаанд тавих эсхүл өөрчилж болно. Энэ тохиолдолд нөгөө хэлэлцэн тохирогч тал нь худалдан авах давуу эрхтэй байна...” гэсэн хэлэлцээр /2хх 53-58  хуудас/,

2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Монгол Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн Газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын “...Хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн "Оросын Холбооны Улсын Өмчийн харилцааны яам" гэснийг "Өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экслортлох ажиллагааг дэмжин  “Ростех” улсын корпораци, (цаашид оросын талын хувьцаа эзэмшигч гэх)" гэж өөрчлөх”, Хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 1 дэх болон 3 дахь догол мөрийг дараах байдлаар найруулах:‘Үйлдвэрийн өөрийн хөрөнгө дэх хувьцаа эзэмшигчдийн хувь хөрөнгө нь дараах байдлаар хуваарилагдана. Оросын талын хувьцаа эзэмшигчийн хувь хөрөнгө 49 хувь, Хэлэлцээрийн 9 дүгээр зүйлийн хувьд: а 2 дахь болон 3 дахь догол мөрийг дараах байдлаар найруулах: “Үйлдвэрийн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгийн үлдсэн хэсгийг дараах байдлаар хуваарилна:Монголын талын ногдол ашгийг Монгол Улсын төсөвт шилжүүлнэ. б)Дараах догол мөрийг нэмж оруулах “2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Оросын талын ногдол ашгийг оросын талын хувьцаа эзэмшигчид шилжүүлнэ. Оросын талын хувьцаа эзэмшигчид оногдох ногдол ашгийг үйлдвэрийн ашгийг хуваарилах тухай шийдвэр гарсан өдрийн чөлөөт хөрвөх валютын Монгол банкны ханшаар татвар болон ямар нэгэн суутгалгүй шилжүүлнэ ”2 дугаар зүйл энэхүү протокол нь түүнийг хүчин төгөлдөр болоход шаардагдах дотоодын журмыг Талууд гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдөр хүчин төгөлдөр болно...” гэсэн протокол /2хх 59-61 хуудас/

 Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн “Монголсовцветмет” нэгдлийн үйл ажиллагааны тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хэлэлцээрийн хавсралт протокол /2х 81-86-р хуудас/,

 Монгол-Оросын "Монголросцветмет" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн хуулбар /2хх 87-90-р хуудас/.

Монгол-Оросын “Монголросцветмет" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн протоколын хуулбар /2хх 91-92 хуудас/,

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын  Засгийн газар хоорондын протокол /2хх 93-94 хуудас/.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14/681 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтээс:“..“Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны гэрээ, “Монголросцветмет” нэгдлийн тухай мөн хоёр улсын Засгийн газар хоорондын 2007 оны гэрээ нь Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд эдгээр гэрээг баталсан төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байна.Дээрх гэрээнүүдэд Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрууд эдгээр гэрээний “Талууд”, Монгол Улсын Төрийн өмчийн хороо, ОХУ-ын “Ростех" нэгдэл нь Талуудын “хувьцаа эзэмшигч" байхаар тус тус заасан байна.Гэтэл Оросын Холбооны Улсын Засгийн газар гэрээний “Тал” болохын хувьд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хандаагүй байхад Монгол Улсын Засгийн газар 2016 оны 6 дугаар сарын 13-нд зөвхөн Оросын Холбооны Улсын хувьцаа эзэмшигчийн ерөнхий захирал Чемозевын албан бичгийг үндэслэн хуралдаж 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл Оросын Холбооны Улсын Засгийн газрыг төлөөлөх, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна. Дээрх үйлдвэрүүдэд нөгөө талын эзэмшиж байсан 49 хувийг худалдах асуудлаар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан яриа хэлэлцээр хийсэн, түүнчлэн манай Засгийн газар энэ асуудлаар хэн нэгэн байгууллага, албан тушаалтанд төлөөлөх эрх олгосон гэх баримт байхгүй байна.Улсын Их Хурлаар батлагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр Засгийн газар уг 49 хувийг худалдаж авах давуу эрхээс татгалзаагүй, Улсын Их Хурал энэ асуудлаар ямар ч чиглэл гаргаагүй байхад хувийн банкийг төлөөлөх этгээдүүд уг асуудлаар яриа хэлэлцээр хийж Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдсан байна.

Дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын хууль тогтоомжийн дараах заалтууд зөрчигдсөн байна:

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтын Улсын Их Хурал “...Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах... асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг ... цуцлах ... тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ”.

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар /цаашид “хэлэлцэн тохирогч талууд” гэж нэрлэх/ 17 дугаар зүйлийн “хэлэлцэн тохирогч аль нэг Тал үйлдвэрийн өөрийн хөрөнгө дэх хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад улс, хуулийн этгээдэд худалдах ... болно. Энэ тохиолдолд нөгөө хэлэлцэн тохирогч тал нь худалдан авах давуу эрхтэй байна" гэж заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх заалтын дагуу хэлэлцэн тохирогч Талууд хоорондоо Оросын Холбооны Улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хоорондоо зөвшилцөхөөр байна. Монгол Улсын Засгийн газар “Ростех” улсын үйлдвэрийн газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн уг асуудлыг хэлэлцсэн нь хэлэлцээрийн холбогдох заалтад нийцэхгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт “ Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн өмчлөгч байна ”, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт "... төрийн өмчит компанийн хувьд өмчлөгч нь төрийг төлөөлж Улсын Их Хурал, ... байх бөгөөд тэдгээрийг төлөөлж хувьцаа эзэмшигч нь Засгийн газар ... байж болно.” гэж заасныг үндэслэн дээр дурдсан үйлдвэрүүдийн хувьцааны 49 хувийг төр өөрөө эзэмших үү, хувийн хэвшлийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдэг асуудлыг төрийн өмчийн өмчлөгчийн хувьд Улсын Их Хурал шийдэхээр байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтад хэлэлцэх асуудлын "... төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино.” гэж, 7 дахь заалтад “хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино.” гэж заасан. Гэтэл Засгийн газрын хуралдааны 2016 оны 33 дугаар тэмдэглэл болон Засгийн газраас ирүүлсэн материалаас үзэхэд Засгийн газар нь уг асуудлыг хуралдаанаараа хэлэлцэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дахь заалтын “Монгол Улс Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс молибдений ... ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй” гэсэн заалт мөн л хүчинтэй байхад Засгийн газар түүнийг зөрчсөн байна.Засгийн газар дээрх шийдвэр гаргахдаа хууль тогтоомж болон Монголросцветмет нэгдлийн тухай 2007 оны гэрээг дээр дурдсан байдлаар зөрчсөн байна.

Санал, дүгнэлт: Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр ажлын хэсэг доор дурдсан санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн байх тул Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах.

  1. Гадаад хэргийн яамны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 08/3217 дугаартай “мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа удирдлагын газарт Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа элчин сайдын яамнаас хүргүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “...е/08/19/0759 тоот цахим шуудангаар ирүүлсэн чиглэлийн дагуу холбогдох бүртгэлийн жагсаалтыг шалгахад Монгол Улсын Засгийн Газрын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгоос тус Элчин сайдын яаманд хүргүүлсэн гэх 2016 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн №13 тоот албан бичиг болон Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/16-983 дугаартай ноот бичиг дипломат шуудангаар ирүүлээгүй болохыг мэдэгдсэн.Мөн цахимаар ирүүлээгүй...” гэсэн мэдэгдэл /2хх 112-115 дугаар хуудас /.

Гадаад хэргийн яамны дипломат шуудангаар хүргүүлэх албан хэргүүдийн ...Уг жагсаалтууд дотор Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын хүргүүлсэн гэх 2016 оны 03 дугаар сарын 30 ны өдрийн №13 тоот албан бичиг болон Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/16-983 дугаартай ноот бичиг байхгүй байсан ...” гэсэн мэдэгдэл/ 2хх 135-136 хуудас/,           

Гадаад хэргийн яамны“...Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид Эрдэнэт) болон “Монголросцветмет’' хязгаарлагдмал хариуцлагатай компаны (цаашид Монголросцветмет) хувьцаагаа “Монголиан коппер корпорейшн ХХК худалдахыг зөвшөөрч, “Ростех" улсын корпорацийн (цаашид Ростех) хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхээсээ татгалзах тухай Ростехээс ирүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн №РТ7-5790 албан бичигтэй (цаашид Албан бичиг) Монгол Улсын Засгийн газар танилцлаа.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний едрийн хэлэлцээрийн 17 дугаар зүйл. Эрдэнэт компанийн дүрмийн 6.8 дугаар зүйл, Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрийн 18 дугаар зүйл (цаашид “Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд”), Монголросцветмет компанийн дүрмийн 6.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Ростехын эзэмшиж буй Эрдэнэт, Монголросцветмет дахь хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээсээ Албан бичигт дурдсан нөхцөлийн дагуу татгалзаж буйгаа Монголын тал мэдэгдэж байна. Ростехийн эзэмшиж буй Эрдэнэт, Монголросцветметийн хувьцааг эзэмших эрх шилжсэнээс хойш ЗГ хоорондын хэлэлцээрүүдийн үйлчлэл дуусгавар болох болно...” гэх нот бичиг / 2хх 144-145 хуудас/.

Гадаад хэргийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн н/196 тоот албан, түүнд хавсарган ирүүлсэн материалууд /2хх 149-155 хуудас/.

Дипломат шуудангаар хүргүүлэх албан хэргүүдийн жагсаалтууд /2хх 158-161/

Гэрч Л.Пүрэвсүрэнгийн“...2016-06-09-ний хуралдаанд оролцсон нь 2016-06-13-ны өдрийн хуралдаанд оролцоогүй. 2016-06-09-нд хуралдаанд ирж энэ асуудлыг анх мэдсэн. ...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго 2016 оны 03 сарын 30-ны өдөр №13 дугаартай албан бичгийг анх удаа харж байна...Ерөнхий сайдад Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газраас 2016.06.10-ны өдөр бэлтгэж өгсөн материалтай огт танилцаагүй..” гэсэн мэдүүлэг /3хх 41-42/.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн Сайдаар ажиллаж байсан гэрч Г.Баярсайханы гэрчээр өгсөн “...Манай яамнаас лав санал аваагүй... Миний хувьд Оросын Холбооны Улсын Ростех компани өөрийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг зарах болсныг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан дээр мэдсэн...гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 77-80 хуудас/.

Засгийн газрын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайдаар ажиллаж байсан гэрч Р.Бурмаагийн “...Миний бие ... энэ өдрийн засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлыг дараалалд нууц асуудал гэсэн хэсэг байсан. Тэгэхдээ нууцаар хэлэлцэх асуудлын материалыг өмнө тарааж өгдөггүй учир би ямар асуудлыг нууцаар хэлэлцэх гэж байгааг мэдээгүй. Миний бие энэ асуудлын талаар хэвлэл, мэдээллийг хэрэгслээр Ерөнхий сайд мэдээлэл хийх үед мэдсэн... Энэ асуудал гэнэт Засгийн газрын хуралдаанаар орж ирсэн. Би Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг шийдэх асуудал дээр Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам холбогдох дүгнэлтүүдийг гаргасны дараа Засгийн газраас шийдвэр гаргах байх гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх 82-84 хуудас/.

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан гэрч Д.Зоригтын “...Энэ асуудлыг Улсын Их Хуралд оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Улсын Их Хурлаар оруулахын өмнө Засгийн газрын хурлаар оруулж Засгийн газар шийдвэрээ гаргаад дараа нь саналаа Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэхээр ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 86-87-р хуудас/.

Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан гэрч Р.Жигжидийн “...Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 330 дугаар тогтоолын төслийг боловсруулах явцад эдийн засгийн тооцоолол, судалгаа хийгдсэн эсэхийг би мэдээгүй. Засгийн газрын тогтоолын төслийг хариуцан боловсруулж байгаа яам холбогдох яамдаас санал авч эдийн засгийн тооцоо, судалгааг хийлгэдэг. Өөрөөр хэлбэл асуудал боловсруулж байгаа яам Сангийн яаманд санал хүргүүлж, Сангийн яам эдийн засгийн тооцоо, судалгааг хийдэг. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас яамны боловсруулсан тогтоолын төслийг хянаж үзээд болсон гэж үзвэл засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаг...Хууль зүйн яам болон Сангийн яамнаас санал аваагүй бол Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 104-р хуудас/.

Засгийн газрын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийн “...Ерөнхий сайдын өрөөнд уулзахад хэрэв засгийн газрын нууц хуралдааны асуудлыг задруулах юм бол та өөрөө хариуцлага хүлээнэ шүү гэж анхааруулж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 107-р хуудас/.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, Эрх зүйн газрын даргаар ажиллаж байсан гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...Засгийн газрын 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн 330 дугаартай тогтоол бол намайг Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн  газрын даргаар ажиллаж байхад Засгийн газраас гаргаж байсан тогтоол мөн байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет  ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцаагаа Оросын Холбооны Улсын Засгийн газар түүнийг төлөөлж “Ростех”  улсын корпораци нь гуравдагч этгээдэд худалдах гэж байгаа талаараа Монгол Улсын Засгийн газарт мэдэгдээд хоёр улсын хооронд хийсэн гэрээний дагуу 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжид давуу эрхээрээ худалдан авах асуудлыг хэлэлцсэн хуралдаан байсан. Уг хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Монголросцветмет  ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн энгийн хувьцааг давуу эрхийнхээ хүрээнд худалдан авахаас татгалзсан шийдвэр гаргасан. ...Манай газраас Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцааг давуу эрхээр худалдан авах эсэхийг Засгийн газар Улсын Их Хуралд танилцуулж зөвшилцсөний эцэст шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг тухайн үеийн Ерөнхий сайдад бичгээр гаргаж өгсөн. Яагаад Улсын Их Хуралд танилцуулах ёстой гэж үзсэн гэхээр 2003, 2007 онуудад байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг Улсын Их Хурал соёрхон баталж хууль гаргасан байсан. Иймд зайлшгүй Улсын Их Хуралд танилцуулах ёстой байсан боловч танилцуулаагүй  шийдвэр гарсан.

Ер нь бол манай газраас Ерөнхий сайдад өгсөн санал дүгнэлтэд хэд хэдэн асуудлыг дурдсан. Тухайлбал Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар Төрийн өмчийн өмчлөгчийн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлж байгаа, Төрийн өмчийн оролцоотой стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр учраас Төрийн өмчийн өмчлөгчийг хэрэгжүүлж байгаа Улсын Их Хуралтай зөвшилцөх зайлшгүй шаардлагатай байсан. Мөн Оросын Холбооны Улсын талаас ирсэн албан бичиг дипломат шугамаар манайд ирсэн байх ёстой шүү гэсэн зөвлөмжийг өгсөн.

Засгийн газрын 330 дугаартай тогтоол нь Олон Улсын гэрээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудад нийцээгүй байж болзошгүй гэж үзэж байна. Оросын Холбооны Улсын Засгийн газраас гарсан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет  ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдах тухай тогтоол шийдвэр албан бичиг нь Оросын Холбооны Улсаас Монгол Улсын Гадаад хэргийн яамаар дамжуулж дипломат шугамаар ирэх ёстой байдаг.  Засгийн Газрын хуралдаанд худалдан авах талыг төлөөлж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх М.Мөнхбаатар, тус банкны хуульч Ц.Пүрэвтүвшин нар байсан. Оросын Холбооны Улсын Ростех улсын корпорациас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 1-ний өдрийн РТ7-5790 дугаартай албан бичиг нь албан ёсны орчуулгагүй байсан, ерөнхий агуулга нь Оросын Холбооны Улсын тал “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет”  ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д 400.000.000 ам.доллароор худалдах тухай болон хоёр улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар уг хувьцааг давуу эрхээр худалдан авах эрхтэй тул энэ эрхээ эдлэх эсэх тухай албан ёсоор хариу хүссэн агуулга бүхий албан бичиг байсан. Дипломат шугамаар буюу Гадаад хэргийн яамаар дамжиж ирээгүй байсан учраас албан ёсны орчуулга байхгүй байсан. Хаалттай, нээлттэй хуралдааны журам гэж байхгүй, нэг л журмаар буюу 2009 оны Засгийн газрын хуралдааны журмаар бүгд зохицуулагдаж явдаг. Миний мэдэхээр “Ростех” компаниас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн РТ7-5790 дугаартай нэг л албан бичиг Монгол улсын Засгийн газарт ирсэн. Уг албан бичиг нь дипломат шугамаар ирсэн эсэх нь тухайн үед тодорхойгүй байсан тул миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайдын гарт нь гэж бичиж өгсөн танилцуулга дотор Ростех компаниас ирүүлсэн санал нь дипломат шугамаар ирсэн байх шаардлагатай шүү гэсэн дүгнэлт  бичиж өгсөн байдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар бол уг албан бичиг дамжаагүй. Дипломат шугамаар ирсэн бол Гадаад хэргийн яамаар дамжиж Хэрэг эрхлэх газарт орчуулгын хамт ирэх ёстой. Тухайн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирж байгаа Засгийн газрын гишүүн холбогдох яамдаас санал авсан байхыг Засгийн газрын хуралдааны журмын 5 дугаар зүйлд журамласан байдаг. Яг энэ хэлэлцэх асуудал дээр бол асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирж байгаа Аж үйлдвэрийн яам нь бусад яамдаас санал аваагүй байсан. Засгийн газрын хуралдааны журмын 6 дугаар зүйлд хуралдааны хэлэлцэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар маш тодорхой заасан. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал товыг тогтоох бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдах тухай Оросын Холбооны Улсын төрийн өмчит “Ростех’’ компаниас ирүүлсэн саналыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. 2009 оны Засгийн газрын хуралдааны журмын заалтууд уг асуудлыг хэлэлцэхэд зөрчигдсөн заалтууд бол байгаа. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, товыг тогтоох асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрх учраас уг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн асуудал байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс Хуралдааны журам зөрчигдсөн, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Олон улсын гэрээ зөрчигдөж байгааг хуульд нийцүүлэх зорилгоор маш тодорхой 4 нүүр санал дүгнэлт гаргаж Ерөнхий сайдын гарт өгсөн боловч Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцээд миний гаргаж өгсөн санал дүгнэлтээс эсрэг шийдэгдсэн. 

Тухайн үед Монгол Улсын сайд Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт сонгуулийн ажлаар Сэлэнгэ аймагт ажиллаж байсан. Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байсан тул бидэнд Аж үйлдвэрийн яам руу материалын бүрдэл дутуу байна, тооцоо судалгаа байхгүй байна гээд буцаах боломж байхгүй байсан. Тийм учраас Ерөнхий сайдад санал дүгнэлтээ гаргаж өгсөн. ...Ростех компаниас 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн РТ7-5790 дугаартай  албан бичиг, тус улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №1109 дугаар шийдвэрт орчуулга хийгдээгүй байсан. Уг нь Гадаад хэргийн яамаар дамжиж албан ёсны орчуулгатай ирэх ёстой. Гэгтэл ийм процессоор явагдаагүй. Тэгэхээр Төрийн ажил хэрэг Монгол хэл дээр явагдах ёстой гэсэн зарчим зөрчигдсөн. Миний яриад байгаа Дипломат шугамаар ирсэн байх ёстой шүү гэж Ерөнхий сайдад танилцуулаад байгаа нь Гадаад  хэргийн яамаар дамжаад орчуулгын хамт ирсэн байх ёстой гэсэн санаа хэлээд байгаа юм.... Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь аль нэг яамны өмнөөс хуралдаанд оруулах материалыг нь бэлдэж өгдөг газар биш. Салбар яамдаас ирүүлсэн материалыг хуульд нийцүүлэн хянаж Засгийн газрын хуралдаанд оруулдаг л газар. Аж үйлдвэрийн яамыг хариуцсан реферэнт нь Балжинням байсан. Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет  ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаатай холбоотой асуудал Балжинням референтээр дамжиж орж ирээгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116-124-р, 154-р хх-ийн 10-р хуудас/.

Гэрч Н.Буяндэлгэрийн “...Ингээд би хуралдаанд сууж байхдаа сайд нарын ярьсан зүйлийг сонсоод Засгийн газрын хуралдаан дууссаны дараа Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнийн өрөөнд ороод Эрдэнэт үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын хэлэлцээрүүдийг Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан учир уг хэлэлцээрүүдийг хүчингүй болгох шийдвэрийг Их хурал гаргах ёстой, яагаад гэвэл соёрхон батлах тухай хууль гарсан. Хуулийг, хуулиар хүчингүй болгох ёстой, Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгож болохгүй, тийм учраас Улсын их хурлаар оруулах ёстой гэсэн санал өгсөн. Миний энэ саналыг Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт анхаарах асуудлын талаар танилцуулга бэлтгэж өгөхдөө тусгаж өгсөн байсан. Миний хувьд бол 49 хувийг Монголын тал авах, авахгүй асуудлаар санал өгөөгүй, ганцхан соёрхон баталсан Олон улсын гэрээг хүчингүй болгохдоо Улсын их хурлаар хэлэлцүүлэх ёстой гэдгийг л хэлсэн. Миний хариуцаж байгаа ажлын хүрээнд бол Улсын их хурлаар баталсан олон улсын гэрээг, Улсын их хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл Засгийн газар Улсын их хурлаар асуудлыг оруулаагүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 125-126-р хуудас/,

Гэрч Д.Б-Эрдэнийн “...Уг асуудал дээр яамдаас ямар нэгэн санал аваагүй байсан. Нууцаар хэлэлцэх асуудал байсан ч гэсэн уг нь яамдаас санал авах ёстой. Бүх яамдад төрийн нууц хариуцсан ажилтан байдаг. “Монголросцветмет” ХХК-ийн хувьцааг худалдах Оросын талын саналыг  хэлэлцэх асуудалд яагаад яамдаас санал аваагүйг мэдэхгүй байна. Засгийн газрын хуралдааны журамд зааснаар бол санал авах ёстой. Үгүй дээ Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам гэсэн гол бодлогын яамдаас санал авсан байх ёстой. ...Миний бие тэмдэглэл хөтөлсөн. Тиймээс сайд нарын хэлсэн үг бүгд бүрэн тэмдэглэгдсэн байгаа....Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр дээрх асуудлыг нууцаар боловсруулсан, бэлтгэсэн асуудал огт байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын хуралдаан болж байх үед Аж үйлдвэрийн яамнаас илээр ирсэн албан бичигтэй материалыг гэнэт л хаалттай хэлэлцэнэ гээд намайг дуудсан. Ингэж л би анх удаа уг танилцуулга, Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцсан. ...Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаатай холбоотой асуудал Балжинням референтээр дамжиж ирээгүй, шууд хуралдаан дээр орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 131-140-р хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичиг /Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирсэн нууцын зэрэглэлт баримт бичгийн бүртгэл 3-р хх-ийн 142-144-р хуудас/.

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /РТ7-5790 дугаартай албан бичиг 3-р хх-ийн 145-149-р хуудас/.

Гэрч Д.Өнөбилэгтийн “...2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09/1907 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн оросын талын эзэмшлийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхээсээ татгалзсан,  мөн  “Монголиан коппер корпорейшн” ХХК  хувьцааг худалдан авсан үйл ажиллагааны талаар Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д зааснаар зөвлөмж гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн Газар хоорондын 2003 оны хэлэлцээр, мөн уг хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны протоколд үндэслэж тайлбар, зөвлөмж гаргасан. Дээрх хэлэлцээрийг 2004 онд Монгол Улсын Их Хурлаар хууль гаргаж соёрхон баталсан ба 2015 оны нэмэлт өөрчлөлтийг мөн 2015 онд Улсын Их Хурал тусгайлан хууль гаргаж соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээрийг 2 улсын Засгийн газрын хооронд байгуулсан, хэлэлцсэн тохирсон талууд нь хоёр улсын Засгийн газар байдаг. Харин 2015 оны нэмэлт протоколоор хувьцаа эзэмшигчээр нь Оросын талаас Ростех улсын корпорацийг томилсон байдаг. ....  Гэхдээ хэлэлцээрийн 3 дугаар зүйлд хэлэлцэн тохирогч талууд буюу /Засгийн газрууд/ хамтын ажиллагаагаа энэхүү хэлэлцээрийн хүрээнд хувьцаа эзэмшигчээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж заасан. Энэ заалтаас үзэхэд Оросын Холбооны Улсын Ростех улсын корпораци нь зөвхөн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн үүргээр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл Оросын Холбооны Улсын Ростех улсын корпорацийг хэлэлцээрт заасан хэлэлцэн тохирогч тал гэж үзэхгүй, тодруулбал хэлэлцэн тохирогч тал болох Оросын Холбооны Улсын Засгийн газрын албан ёсны зөвшөөрөлгүйгээр “Эрдэнэт үйлдвэр дэх” Оросын Холбооны Улсын эзэмшлийн хувьцааг худалдах эрхгүй гэсэн үг юм. Гэвч манай Гадаад харилцааны яамны мэдээллийн дагуу бол Оросын талын үйлдвэрийн хувьцаа эзэмшигч болох Ростех улсын корпораци нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-тай хэлцэлд орж хүрсэн тохиролцоогоо мэдээлж, холбогдох шийдвэр гаргуулах үүднээс Монгол Улсын Засгийн газарт албан бичгээр өөрийн эзэмшиж буй 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан коппер корпорейшн” ХХК-нд худалдах талаар санал ирүүлж байсан байна.  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны 2003 оны хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 2 дах догол мөрөнд хэлэлцэн тохирогч талууд энэхүү хэлэлцээрээр болон үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар харилцан хүлээсэн өөрсдийн үүргээ зохицуулж, хэлэлцэн тохирогч нөгөө талтай өөрийн хөрөнгө дахь хувь хөрөнгийг худалдах, буюу шилжүүлэх нөхцөл хугацааг тодорхойлох үүрэгтэй гэж заасан байна. Үүнтэй холбоотой Оросын Холбооны Улсын Засгийн Газраас урьдчилж Монгол Улсын Засгийн газарт мэдэгдээгүй байна.  Мөн уг  2003 оны хэлэлцээрийн 17 дугаар зүйлийн 4 дэх догол мөрөнд хэлэлцэн тохирогч аль нэг тал нь үйлдвэрийн өөрийн хөрөнгө дахь хувь хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад улс, хуулийн этгээдэд худалдах, барьцаанд тавих, эсхүл хувьчилж болно. Энэ тохиолдолд нөгөө хэлэлцэн тохирогч тал нь худалдан авах давуу эрхтэй байна гэж заасан, үүнтэй холбоотойгоор Оросын Холбооны Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт давуу эрхээ эдлэх асуудлаар албан ёсоор хандсан мэдээлэл мөн байхгүй байна. Иймээс хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2003 оны хэлэлцээрийн дагуу явагдсан эсэхийг бүрэн тодорхойлох боломжгүй байна. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хийгдсэн хэлэлцээр түүнд нэмэлт өөрчлөлт оруулах протоколд ямар нэгэн нууцлалын түвшинд хийгдэх ажиллагааг заасан заалт байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 160-161-р хуудас,

Гэрч Д.Ганхуягийн “...Би тус асуудлыг хэлэлцэн батлах Засгийн газрын нэг удаагийн хуралдаанд нь оролцсон яг хэдний өдрийн хуралдаанд орсноо мэдэхгүй байна. Одоо хуралдааны тэмдэглэлтэй танилцахад 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанд орсон байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг надаас Оросын Холбооны Улсын Засгийн газраас гарсан шийдвэрийг нөгөө тал өөрөө ноот албан ёсоор мэдэгдэхгүй бид нар ер нь яаж олж авах боломжтой байдаг юм. Манайхтай холбоотой шийдвэрийг, манайх хүсэлт тавьдаг юм уу, эсвэл танай дипломат хэлэнд ямар аргууд байдаг юм бэ гэж надаас асуусан. Би хариуд нь хоёр орны харилцаатай холбоотой ямар нэгэн Засгийн газрын шийдвэр, Улсын Их Хурлын шийдвэр гарсан тохиолдолд бидэнд албан ноотоор мэдэгдэх үүрэгтэй гэж хэлсэн. Ч.Сайханбилэг сайд үүрэгтэй юм уу гэж надаас лавлаж асуусан. Би, тийм гэж хариулсан. Сайханбилэг ерөнхий сайд хэрвээ үүргээ биелүүлэхгүй байгаад байвал яадаг юм гэж мөн надаас асуусан. Би хэрвээ нөгөө асуудал нь нууцын зэрэглэлтэй юм уу, дотоодын хууль журмыг зохицуулах тийм заалт байгаа бол бидэнд мэдэгдэхгүй байж болно гэж хэлсэн. Сайханбилэг сайд “хүлээх ёстой” гэж хэлсэн, энэ нь юу гэсэн үг юм бол мэдэхгүй байна. Би “тийм, тийм л заалт байгаа” гэж хариулсан. Сайханбилэг сайд за ойлголоо гэсэн. Миний бие энэ хуралдаанд орж Ерөнхий сайдын асуусан асуултад хариулсан. Өөр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Энэ өдрийн хуралдаанд Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн яагаад оролцоогүй, миний бие орсон гэхээр сайдын хувьд гадаадад томилолттой байл уу, эсвэл сонгуулийн ажлаар Говь-Алтай аймаг явчихсан байл уу одоо сайн санахгүй байна. ....Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ХЭГ/1077 дугаартай албан бичгээр Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн Оросын талын хувьцаа эзэмшигч болох “Ростех” улсын корпорацийн 2016 оны 06 сарын 01-ний өдрийн РТ7-5790 тоот албан бичигт өгөх хариуг холбогдох журмын дагуу Оросын Холбооны Улсын талд хүргүүлэх арга хэмжээг авна уу, холбогдох төслийг хавсаргав гээд Орос хэл дээр бичигдсэн төслийн хамт ирүүлсэн. Уг албан бичгийг би хүлээж аваад дипломат шугамаар Оросын талд ноот бичгээр хүргүүлсэн. Яаралтай явуул гэж үүрэг чиглэл өгсөн хүн байхгүй. Ноот бичгийн Орос хэл дээрх төсөл бэлэн байсан, хоёрдугаарт Засгийн газраас албан бичгээр чиглэл өгсөн учраас саатуулах ямар нэгэн эрх зүйн үндэс байхгүй тул шууд явуулсан. Надад Засгийн газрын тогтоол зөрчих эрх байхгүй. Би Засгийн газрын тогтоолтой танилцаагүй байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн ХЭГ/1077 дугаартай албан бичгийг үндэслэж тус ноот бичгийг албажуулсан. Тус ноот бичиг Оросын Холбооны Улсын Засгийн газар луу яаж явсныг одоо мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199-201-р хуудас/.

Гэрч Ц.Даваацэрэнгийн “...1978 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ны 49 хувийг Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцааг Оросын төрийн өмчийн хороо /Рос имущества/”-ны мэдэлд байсан. 2008 оноос “Ростех” компани 100 хувь төрийн өмчит компанийн мэдэлд Оросын засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ны 49 хувийг Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн байдаг. Оросын Холбооны Улсын“Ростех” компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 49 хувийг Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн хувьцааг албан ёсны хувьцаа эзэмшигч мөн гэдгийг Монгол Улсын Их хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар соёрхон баталсан байна. Үүнээс 8 сарын дараа буюу 2016 оны 06 дугаар сард Монгол Улсын Засгийн газарт Оросын Холбооны Улсын Ростех компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 49 хувийг “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг зарна гэсэн саналаа өгсөн гэж хэвлэл мэдээлэл, зурагтаар би 2016 оны 07 сарын 06–ны өдөр мэдсэн. ...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 223-241-р хуудас/.

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №03 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс:

“...Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт анх 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн 20 дугаар зүйлд хэлэлцэн тохирогч хоёр этгээд Засгийн газрын төвшинд зөвшөөрснөөр тус хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

  1. Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2003 оны хэлэлцээрийн 16 дугаар зүйл, Монгол-Оросын "Монголросцветмет" ХХК-ийн үйл ажиллагааны тухай 2007 оны хэлэлцээрийн 20 дугаар зүйлд хэлэлцээр хүчин төгөлдөр болоход шаардагдах өөрийн улсын дотоодын журмыг гүйцэлдүүлсний дараа бичгээр сүүлчийн мэдэгдэл хэлэлцэн тохирогч нөгөө талдаа өгснөөр хүчин төгөлдөр болохоор зааж, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг мөн энэ журмаар гүйцэтгэхээр байна.
  2. Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын дараах хуулиудын зохицуулалт хамаарахаар байна, Үүнд:

а) "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр тус тус хууль гарган соёрхон баталсан байна. Монгол улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15дахь заалтад Улсын Их Хурал "... Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах" асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах... тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж тус тус заажээ. Иймд Монгол Улсын Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа саналаа өгөхөөр байна.

б) Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" 27 дугаар тогтоолын 2-т "... Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений ... ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсүгэй." гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа тул уг заалтыг хүчингүй болгох эрх хэмжээ зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдаж байна.

4. Оросын Холбооны Улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростех" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж буй 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээ ашиглан төрийн мэдэлд авах, эсвэл өөр этгээдэд шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна.

5. Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, зөвшилцөлгүйгээр өөрчилсөн Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Олон улсын гэрээний тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 18 дугаар зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

6.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт
Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг Улсын Их Хурлын оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.

7.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь
заалтад Монгол Улсын иргэн "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах,
эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй ..." гэж заасан билээ. Аливаа хөдлөх,
үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эсвэл хууль зөрчигдсөнийг мэдээгүй, эсвэл
хууль зөрчигдөж байгааг мэдэх бололцоогүй байсан нөхцөлд л шударгаар олж
авсанд тооцох боломжтой. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6
дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд "Монголиан Коппер
Корлорейшн" ХХК-ийн төлөөлөл гэх Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
О.Орхон "... хуулиар бол энэ гэрээг баталсан, энэ гэрээ нь өөрөө өөрийгөө
хүчингүй болгох ийм заалттай учраас дахиж энийг оруулах, соёрхон батлуулах
зөвшөөрөл шаардлагагүй бид үзэж дүгнэлтээ гаргаж байгаа. ..." гэж байсан нь
хуулийн шаардлагыг урьдаас мэдэж байсныг харуулж байна.

Түүнчлэн, Оросын Холбооны Улсын Ростех корпораци болон "Монголиан Коппер Корпорейшн" ХХК-ийн хооронд 2016оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан "Худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө төлсөн байхаар, мөн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах тухай толгой гэрээг байгуулсан тухай тусгасан байгаа нь Монгол Улсын эрх бүхий байгууллага давуу эрхээсээ татгалзсан шийдвэр гаргахаас өмнө хэлцэл хийж байсныг нотолж байна.

8. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шийдвэрийг үндэслэл болгон хийсэн хэлцлээр шилжүүлсэн өмчлөлийн зүйлийн хувийн өмчийн эрх холбогдох этгээдэд шударгаар үүссэн гэж үзэх, энэхүү эрхийг хамгаалах хууль зүйн хангалттай үндэслэл бүрдээгүй байна.

9.Иргэн Ч.Жадамба, Р.Очирбал, Ж.Онон, Н.Нямжаргал нарын Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долоодугаар зүйлийн 1, 2 Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Жаран зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тухай мэдээллийн шаардлагаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс Цэцийн гишүүн 2017 оны 103 дугаар тогтоолоор татгалзсаныг дурдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;" Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын ИхХурал хүчингүй болгоно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасныг тус тус зөрчөөгүй байна...” гэсэн хэсэг /46-р хх-ийн 38-48-р хуудас/.

2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, журам шинэчлэн батлах тухай /73 хх-ийн 18-25-р хуудас/

.“Монголиан Коппер Корпорэйшн” ХХК-иас гаргуулж авсан “Ростех”, “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК-иудын хооронд хийсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний хуулбарууд.

Орос, Англи хэл дээрх гэрээ болон түүнтэй холбоотой баримтууд /33-53, 58-61, 66-69, 113-152, 153-178х/

“Монгол Коппер Корпорэйшн” болон Оросын Холбооны Улсын “Ростех” улсын корпораци хооронд байгуулсан “Эрдэнэт Майнинг Корпорэйшны зарласан болон эргэлтэд гаргасан хувьцааны 49 хувийг мөн Монголросцветмет ХХК-ийн эргэлтэл гаргасан хувьцааны 49 хувийг тус тус худалдах, худалдан авах гэрээ” Монгол хэлэнд хөрвүүлсэн орчуулга /74-р хх-ийн 44-96-р хуудас/.

2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “... Шинжээч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбарын багш Б.Улаанбаатар, “Голден пейж аудит”ХХК-ийн аудитор С.Оюунгэрэл, аудитор Я.Оюун нарын хамтран гаргасан. “ Монгол улсын газрын хэвлий дэх баялгийн үнэ цэнийг бууруулж хяналтыг хэрэгжүүлэхгүй, зардлыг их хэмжээгээр буй болгож үр ашиггүй удирдсан байна. Иймд төр тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээ бусдад шилжүүлсэн нь ард иргэдийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/78-р хх-ийн 67-74-р хуудас/.

Шинжээч С.Оюунгэрэлийн мэдүүлэг /157-р хх-ийн 56-58-р хуудас/, Шинжээч Я.Оюуны мэдүүлэг /78-р хх-ийн 89-91-р хуудас/, Шинжээч Б.Улаанбаатарын мэдүүлэг /78-р хх-ийн 93-94-р хуудас/, Хохирогч Б.Г-ын мэдүүлэг /105 хх-ийн 20-25, 30-р хуудас/.

Гэрч З.Энхболдын “...Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа надад Оросын холбооны улсын талаас Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдах санал ирүүлсэн талаар надад огт танилцуулаагүй. Би Улсын их хурлын 2016 оны ээлжит сонгууль болохын урд өдөр Оросын Коммерсантру гэдэг вэб сайтаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувиа оросууд Монголиан коппер корпорэйшн ХХК-д зарлаа гэх мэдээг олж уншсан. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн гэрээг анх 1975 оны орчим тухайн үеийн Бүгд Найрмдах Монгол Ард улсын Ардын их хурлын тэргүүлэгчид, СССР-ын холбогдох Байгууллага хуралдаж баталж байсан. Үүний дараа 1993 онд Монгол Улсын Их хурал, Оросын холбооны улсын Төрийн дуунаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гэрээг өөрчлөн Монголын тал 51 хувийг өмчлөх, ерөнхий захирлыг Монгол хүн байхаар баталж байсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны гэрээг тухайн улсуудын төрийн эрх барих дээд байгууллага болох Их хурлууд шийдвэрлэж байсан. Засгийн газар үйл ажиллагааны дүрмийг баталж байсан.Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг утгaapaa оролцогч Улсуудын их хурлууд гэрээг баталж ирсэн.Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдахаар ирүүлсэн Оросын талын саналыг Улсын Их Хуралд заавал танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэгтэй байсан. Ч.Сайханбилэг албаны эрх мэдлээ хэтрүүлэн Улсын их хуралд танилцуулан шийдвэрлүүлэлгүй Оросын холбооны улсын талд Монголын Засгийн газарт уг хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээсээ татгалзсан гэсэн бичиг хүргүүлсэн. Хэрэв Ч.Сайханбилэг хуулийн дагуу үүргээ биелүүлж Төрийн өмчийн эзэн болох Монгол Улсын их хуралд Оросоос ирүүлсэн саналыг танилцуулсан бол би тухайн үед Улсын их хурлын гишүүдийг дуудан Их хурлыг зарлан хуралдуулах боломжтой байсан.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцааг худалдан авах санаархал 1992-1996 оны Монгол Улсын Засгийн газрын Уул уурхайн яамнаас ... Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт дэх давуу эрхээсээ татгалзаж байна гэсэн бичиг явуулсан байдаг....

Сайханбилэгээс Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг Оросууд зарах санал ирүүлсэн талаар надад амаар болон Их хуралд бичгээр огт мэдэгдээгүй.Засгийн газраас Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчин Улсын Их хуралд мэдэгдэлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлж, дангаар хууль бус шийдвэр гаргасан, Улсын Их хурлаас ямар нэг шийдвэр гараагүй. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцаа Монгол Улсад ирж байгаа нь зөв. Гэхдээ хувьцаа худалдан авсан үйлдэл нь Монгол Улсын хуульд нийцэх ёстой, .... “Эрдэнэт үйлдвэр” XXК нь Монголын эдийн засагт онцгой ач холбогдолтой үйлдвэр тул тус компанийн хувьцааг худалдах эсэх, төр өөрөө авах эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар зайлшгүй авч хэлэлцэх ёстой байсан, цаашлаад Улсын Их Хурал давуу эрхээсээ татгалзах, эсвэл эдлэх шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Олон улсын гэрээний тухай хуульд Засгийн газрын эрх хэмжээг маш тодорхой хуульчилсан...” гэсэн мэдүүлэг /105 хх-ийн 34-35-р хуудас/.

Монгол Банкны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А-5/760 дугаартай /... 2016.06.13-ны өдрийн байдлаар Монгол банкнаас Засгийн газарт олгох боломжтой зээлийн дээд хэмжээ нь 273,8 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.../ албан бичиг /156-р хх-ийн 97-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нийслэлийн прокуророос шүүгдэгч Д. Э-ыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа  Оросын Холбооны Улсын талын эзэмшиж байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг татгалзуулахаар, хууль  тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж, дурдсан асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр  Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргаж,  “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1  дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д. Эыг Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д. Эын гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт :

Нэг. Шүүгдэгч Д. Э нь Монгол улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа:

  Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ны 49 хувийн энгийн хувьцааг эзэмшигч Оросын Холбооны улсын Ростех улсын корпорацын 2016 оны 06 сарын 01-ны өдрийн РТ7-3790  албан бичгээр ирүүлсэн “ Өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн зохион бүтээж боловсруулах, үйлдвэрлэх экспортлох зэргийг хөхүүлэн дэмжих, Төрийн өмчит Ростех улсын корпораци нь өөрийн мэдлийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ын хувьцааг гуравдагч этгээд болох Монголиан коппер корпорейшн ХХК-д худалдан борлуулах гэж байгаа санаагаа   энэхүү мэдэгдлээр Монгол улсын Засгийн газарт мэдэгдэж байна”[6] гэсэн утгатай албан бичгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Танилцуулгыг бэлтгэн, тогтоолын төслийн хамт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нэр дээр Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг 2016 оны 06 сарын 09-ны өдрийн  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү”  гэсэн утгатай 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 01/1854 дугаартай албан бичгийг Монгол улсын Засгийн газарт хүргүүлсэн байна.

Аж үйлдвэрийн яамнаас бэлтгэж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан дээрх танилцуулгад: Монгол улсын Засгийн газар Оросын талын эзэмшиж байгаа 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй боловч  төсөв санхүүгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөл байдалд дээрх компаниудын энгийн хувьцааны олонх буюу 51 хувийг одоо төр нэгэнт эзэмшиж байгаа, 49%-ийн энгийн хувьцааг Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд худалдан авч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан, уг давуу  эрхээсээ татгалзаж уг хувьцааг Монголиан коппер корпорейшн ХХК-д худалдах тухай Оросын талын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

            Засгийн газрын 2016 оны 06 сарын 09-ны өдрийн хуралдаанд сайд Д. Э  хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг гишүүдэд танилцуулж, зарим зүйлийг тодорхой болгох тухай гишүүдийн саналаар уг асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулсан боловч 4 хоногийн дараа буюу 2016 оны 06 сарын 13-ны өдөр дахин хэлэлцүүлж Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 330 дугаартай тогтоолоор Оросын Холбооны улсын Ростех улсын корпорацын 2016 оны 06 сарын 01-ны өдрийн РТ7-3790  албан бичгээр ирүүлсэн саналыг хүлээн зөвшөөрч, Монгол улсын Засгийн газар хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг Монголиан коппер корпорейшн ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад  Засгийн газрын гишүүний хувьд хамтран оролцсон байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

1973 оны 02 дугаар сарын  20-ны өдөр  БНМАУ-ын Засгийн газар ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд БНМАУ-д Эрдэнэтийн овооны Зэс-Молибдены орд газрыг ашиглах эдийн засаг техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан ба уг хэлэлцээрээр Эрдэнэтийн овооны Зэс – Молибдены орд газарт Монгол Зөвлөлтийн уул уурхайн баяжуулах Хамтарсан үйлдвэр байгуулахаар хэлэлцэн тохиролцож түүнээс хойш хоёр улсын Засгийн газар хооронд  хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулсан дүрмийн санг Монгол оролцогчийн хувь хөрөнгийг 51%, Зөвлөлтийн оролцогчийн хувь хөрөнгийг 49% байхаар хуваарилсан хэлэлцээрүүдийг тус тус байгуулжээ.   

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны үйл ажиллагааны тухай  Монгол улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 07 сарын 01-ны өдөр байгуулсан хэлэлцээрийг 2004 оны 01 сарын 08-ны өдөр, уг хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 06 сарын 15-ны өдрийн протоколыг  2015 оны 10 сарын 22-ны өдөр тус тус УИХ -аар соёрхон баталсан байна.

Хэлэлцээрийн оршил хэсэгт Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газрыг хэлэлцэн тохирогч талууд гэж нэрлэсэн ба харин ОХУ-ын Ростех улсын корпораци нь ОХУ-ын албан ёсны зөвшөөрөлгүйгээр тус улсын эзэмшлийн хувьцааг худалдах эрхгүй байна. Мөн хэлэлцэн тохирогч аль нэг тал нь өөрийн хувь хөрөнгөө хэлэлцэн тохирогч талтайгаа зөвшилцсөнөөр бусад улс хуулийн этгээдэд худалдаж болохоор заасан ба Ростех улсын корпорацыг хэлэлцэн тохирогч тал гэж үзэхгүй тул ОХУ-ын албан ёсны зөвшөөрөлгүйгээр хувьцааг худалдах эрх олгогдоогүй байна. 

Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах  онцгой бүрэн эрх Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 15-д зааснаар гагцхүү УИХ-д хадгалагджээ.

Мөн Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт” Соёрхон баталсан олон улсын гэрээг цуцлах, олон талт олон улсын гэрээнээс гарах, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал, бусад олон улсын гэрээний хувьд Засгийн газар энэ зүйлийн 29.1-д заасан саналыг үндэслэн шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас гадна  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хууль эрх зүйн газраас  “ Эрдэнэт үйлдвэр ХХК Монголросцветмет ХХК-ын хувьцааг худалдах Оросын талын саналыг шийдвэрлэх явцад анхаарах асуудлын талаар танилцуулга бэлтгэн хүргүүлж байжээ.   

Үндэсний хууль тогтоомж болон Соёрхон баталсан Олон улсын гэрээний заалтаас үзэхэд  УИХ-аас 2015 оны 10 сарын 22-ны өдөр соёрхон баталсан Олон улсын гэрээний хэлэлцэн тохирогч талууд болох ОХУ-ын Засгийн газар, МУ-ын Засгийн газар хоорондоо зөвшилцөн тохиролцож, улмаар Монгол улсын Засгийн газар хувьцаа худалдан авах давуу эрхээсээ татгалзах эсэх асуудлыг УИХ-д танилцуулан шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2,  5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар ” Төр нь нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад   төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох эд хөрөнгө хамаарна: ” гэж,  мөн хуулийн  8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “ Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн өмчлөгч байна”  заасан байна.

Гэтэл Засгийн газар нь ОХУ-ын эзэмшиж буй нэр бүхий компанийн    49 хувийн энгийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах талаар ОХУ-аас ирүүлсэн саналыг төрийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын бүрэн эрхэд халдан УИХ-д танилцуулахгүйгээр,  шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдлоо.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт “ Хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн...хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж,  Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн , гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз / санал/-ээр нотлогдсон байвал зохино ” гэж, “ Засгийн газрын 2009 оны 01 сарын 07-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор баталсан “ Засгийн газрын хуралдааны журам” -ын 5 дугаар зүйлд “ Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авах” талаар тус тус тодорхой  заажээ.

Гэтэл шүүгдэгч Д.Э нь  Эрдэнэт үйлдвэр  ХХК, Монголросцветмет ХХК-ны 49%-ийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхээс татгалзаж, Монгол улсын хуулийн этгээд болох “Монголиан коппер корпорейшн” ХХК-д худалдах тухай ОХУ-ын Ростех компаны гүйцэтгэх захирал С.В. Чемезовын албан бичгээр ирүүлсэн саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн утга бүхий танилцуулгыг бэлтгэн, Засгийн газрын тогтоолын төслийн хамт 2016 оны 06 сарын 8-ны өдрийн 01/1854 дугаартай албан бичгийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Ийнхүү хүргүүлэхдээ Засгийн газрын тухайн хууль болон холбогдох журамд заасан заалтуудыг огт хэрэгжүүлэхгүйгээр, тогтоолын төслийг холбогдох яамдад танилцуулж санал аваагүй,  Засгийн газар хувьцаа худалдан авах давуу эрхээс татгалзаж байгаа шалтгаан гэж үзсэн  төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлыг тогтоосон холбогдох эдийн засгийн тооцоо судалгааг хийлгэхээр холбогдох яаманд хандаж санал хүргүүлээгүй  болох нь  гэрч Л. Пүрэвсүрэн / Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан/-ийн  “ 2016 оны 06 сарын 09-ны өдрийн хуралдаанд ирж анх энэ асуудлыг мэдсэн.. ” гэх мэдүүлэг, гэрч Г.Баярсайхан / Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан/-ын “ Манай яамнаас л лав санал аваагүй. Миний хувьд ОХУ-ын Ростех компани өөрийн эзэмшлийн 49%-ийн хувьцааг зарах болсныг 2016 оны 06 сарын 09-ны өдрийн хуралдаан дээр мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Р. Бурмаа / Хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан / -ийн “ ...ямар асуудлыг нууцаар хэлэлцэж байгааг мэдээгүй. Энэ асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж байх үед мэдсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Р. Жигжид / Уул уурхайн сайдаар ажиллаж байсан/-ийн “ ... 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 330 дугаартай тогтоолын төслийг боловсруулах явцад эдийн засгийн тооцоолол, судалгаа хийгдсэн эсэхийг би мэдээгүй, Засгийн газрын тогтоолын төслийг хариуцан боловсруулж байгаа яам холбогдох яамдаас санал авч эдийн засгийн тооцоо судалгааг хийлгэдэг. Өөрөөр хэлбэл асуудал боловсруулж байгаа яам Сангийн яаманд санал хүргүүлж Сангийн яам эдийн засгийн тооцоо судалгааг хийдэг. ЗГХЭГ-аас яамны боловсруулсан тогтоолын төслийг хянаж үзээд болсон гэж үзвэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаг. Хууль зүйн яам болон Сангийн яамнаас санал аваагүй бол Засгийн газрын хуралдаанаар асуудал хэлэлцдэггүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч П. Мөнхэрдэнэ / ЗГХЭГ-ийн хууль эрх зүй газрын даргаар ажиллаж байсан /-ийн “ ... Аж үйлдвэрийн яам нь бусад яамдаас санал аваагүй байсан. Засгийн газрын хуралдааны журмын 6 дугаар зүйлд хуралдааны хэлэлцэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар маш тодорхой заасан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн 2016 оны 6 сард Монгол улсын Засгийн газар ОХУ-ын эзэмшиж байсан 49%-ийн энгийн хувьцааг худалдан авах эдийн засгийн боломж байсан болох нь Монгол улсын Хөгжлийн банкнаас гаргаж ирүүлсэн  хөрвөх чадвартай актив хөрөнгийн хэмжээ 2016 оны 6 сарын 6-ны байдлаар 865,751,225,179,33 төгрөг[7], Монгол банкнаас ирүүлсэн албан бичигт “ Монгол банкнаас  Засгийн газарт олгох боломжтой зээлийн дээд хэмжээ нь 2016 оны 06 сарын 13-ны өдрийн байдлаар 273.8 тэрбум төгрөгтэй тэнцэж байна”[8] гэх баримтуудаар тогтоогдсон болно.

            Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл өгнө” гэж, мөн  зүйлийн 5 дахь хэсэгт “ Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна” гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 330 дугаартай “ Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ны талаар авах зарим арга хэмжээний тухай “ тогтоолд Монгол улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, тухайн асуудлыг хариуцсан Аж үйлдвэрийн сайд Д. Э нар гарын үсэг зурж албажуулжээ.

Шүүгдэгч Д. Э нь шүүхийн хэлэлцүүлэгт -Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу урьдчилан бэлтгэсэн бичгийг  2016 оны 06 сарын 09-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан ба тухайн өдөр уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй. Засгийн газрын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн  330 дугаартай тогтоол гарах үед миний бие Сэлэнгэ аймагт УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилтай эзгүй явж байсан..гэж мэдүүлж байна.

Шүүгдэгч Д. Э нь 2016 оны 06 сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оролцоогүй ба сайд М.Энхсайхан уг танилцуулгыг хуралдаанд танилцуулсан болох нь хэрэгт авагдсан хаалттай хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.  Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаас үзэхэд Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ны талаар авсан арга хэмжээний тухай хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэрийн / Засгийн газрын тогтоол/-ийн төслийг шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд буюу Д. Э хянаж үзээд ёсчлон гаргах зөвшөөрөл олгохоор зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Э нь 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 330 дугаартай Засгийн газрын тогтоолын төслийг урьдчилан хянаж, ёсчлох тухай зөвшөөрөл олгосноор Ерөнхий сайд болон түүний биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ардчилсан ёс, шударга ёс эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн бөгөөд  Засгийн газрын гишүүн нь нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих үүрэгтэй ба шүүгдэгч Д. Э нь хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хоёр: Д. Э нь Засгийн газрын гишүүн Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа, Б. Б нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа:

 “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/2526 дугаартай албан бичгээр тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэн хүргүүлж, 2015 оны 09 дүгээр сарын  07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд “Кью Эс Си” ХХК-ийн тухайн төмөр замын концессыг өөрчлүүлэх асуудлыг оруулан танилцуулж, улмаар уг танилцуулгын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх” 364 дугаартай тогтоол гаргахад оролцож,  “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай” тэргүү бүхий албан бичигт  дурдагдсан үнийн санал болох 112,663,222.22 ам.долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч,  2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сангийн сайд Б.Бт 01/519 дугаартай “... Концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-ийн Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселээр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна” гэсэн албан бичгийг Сангийн яаманд хүргүүлэн Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б  нь  2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 72 дугаартай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-ний дагуу “барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн концессын зүйлийг “Монголын төмөр зам”ХХК-ийн өмчид шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577,78 ам.доллартой тэнцэх төгрөгийг жилийн 14,941 хувийн хүүтэй шилжих вексел хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг... даалгасугай” гэсэн агуулга бүхий тушаал, уг тушаалтай холбогдож гарсан төлбөр гүйцэтгэх акт зэргийг батлан гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Кью Эс Си” ХХК-д 183,608,605,210.6 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан болох нь:  

Хохирогч Б.Тэлмүүний “... Би Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч Д.Мөнхцэцэг, Ц.Оюунтуул, Б.Цэрэндэжид нарын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа.

...Тухайн үед мөрдөгдөж байгаад 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хэдэн заалтыг дурдмаар байна. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэж,  7.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ.” гэж, 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно.” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж тус тус заасан. Улмаар мөн  хуулийн   8.3-т  зааснаар  нягтлан   бодох  бүртгэлийн   мэдээллийг боловсруулахад анхан шатны баримт бүрдүүлэх, журналд бичих, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх, ажил гүйлгээний мэдээ гаргах, тайлан гаргах дарааллаар гүйцэтгэхээр заасан. Өөрөөр хэлбэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар санхүүгийн тайлан, гүйлгээ, хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт тус бүрийг анхан шатны баримтад үндэслэн журналд бичилт хийж, данс хөтлөхийг заасан байдаг.Улмаар тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.” гэж заасан байдаг. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичих, нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг хууль тогтоомжийг зөрчиж устгах, үрэгдүүлэх, гэмтээх, энэ хуулийн 8.4-т зааснаас бусад тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн баримт, данс, санхүүгийн тайланг засварлах, анхан шатны баримт бүрдүүлээгүй, заавал хөтлөх ёстой журнал, ерөнхий дэвтэр, дэлгэрэнгүй бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй байхыг хориглодог. Иймд аж ахуйн нэгжийн аливаа гүйлгээ, холбогдох анхан шатны баримт, журнал, дансны бичилтээр нягтлан бодох бүртгэлийг хөтлөх хуулийн зохицуулалттай байна. Ийнхүү анхан шатны баримтгүй, журнал дансны бичилтгүй, нягтлан бодох бүртгэлийн хууль, стандартын дагуу хөтлөөгүй бол хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.

Дээр дурдсан шинжээчдийн дүгнэлтэд 57,488,756,880.50 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын гэх тооцоо нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, журнал, дансны бичилтээр бүрэн тогтоогдоогүй бол бодит хөрөнгө оруулалт гэж эцэслэн үзэх боломжгүй гэж  үзэж  байна. Ингэснээр   зориулалтын   бусаар   зарцуулагдсан   дүн дээрх 57,488,756,880.50 төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын гэх тооцоонд багтсан байж болох бөгөөд бодит хөрөнгө оруулалтын хэмжээ уг дүнгээс бага байж болзошгүй юм. Концессын гэрээний анхны нөхцөлийг өөрчлөх замаар улсын төсөвт төмөр замтай холбогдох векселийн санхүүжилтийн 183,608,605,200 төгрөгийн үндсэн төлбөр, 27,357,802,905 төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 210,966,408,105 төгрөгийн хохирол төсөвт учирсан.

Хохирлын талаар дэлгэрүүлэн ярихад: Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор “Төрийн өмчийн концессын жагсаалт”-д Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго бүхий дараах концессын зүйлийг баталсан. Эдгээр төслийг төсвийн хөрөнгөөр санхүүгийн аливаа дэмжлэг үзүүлэхгүй баталгаа гаргахгүй байхаар зааж,  шууд гэрээ байгуулахаар тусгасан. Үүнд: “Шинэчлэн сайжруулах - барих - ашиглах – шилжүүлэх”нөхцөлөөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих концессын зүйл багтсан байсан. Улмаар “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам, “Кью Эс Си” ХХК хооронд “Уул уурхай, металлургын цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулсан. Концессын гэрээнд “Кью Эс Си” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурах эрхийг тус компанийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/01 дугаар тогтоол /ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг/-оор гүйцэтгэх захирал Дашдондогийн Батжавхланд олгосон байсан. Концессын гэрээ байгуулахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлан болон “Монголиан Рэйлвэй корпорэйшн”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Орхон нар “Сэлэнгэ сум, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 км стандартын 1520 мм царигтай төмөр зам” барих ТЗ 4/01 тоот 106,880,000.0 ам долларын дүнтэй “Төмөр замын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна. Үүнээс үзэхэд төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ нь Концессын гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн байна. Анхны концессын гэрээнд төсвийн хөрөнгөөр санхүүгийн аливаа дэмжлэг үзүүлэхгүй, баталгаа гаргахгүй байхаар зааж, шууд гэрээ байгуулахаар тусгасан боловч “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих төслийг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгасан байдаг. Концессын гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан бодит хөрөнгө оруулалтын тодорхойлолтыг нэмж тусган, төмөр замын концессын төлбөрийн хуваарийг 2016 онд 80%, 2017 онд 5%, 2018 онд 5%, 2019 онд5%, 2020 онд 5%-ийг тус тус олгохоор заасан.   Улмаар “Концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай” Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор “Концессын /барих-шилжүүлэх/ төрлийн гэрээгээр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ны Төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авах, концессын оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу улсын төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасан. Аж үйлдвэрийн сайд Д.Э-ын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 тоот албан бичгээр Кью Эс Си ХХК-ийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын хэмжээг 112,663,222.22 ам.доллар болохыг баталгаажуулан ирүүлсэн. Үүний дагуу Сангийн сайд Б.Бын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тушаалаар Концессын гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577.78 ам.долларыг жилийн 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр олгохыг шийдвэрлэж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000,000.0 төгрөгийн 10 ширхэг, 13,608,605,210.6 төгрөгийн 1 ширхэг векселийг жилийн 14.941 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай гаргаж Кью Эс Си ХХК-д эзэмшүүлсэн. Кью Эс Си ХХК өөрийн эзэмшилд байсан 18 ширхэг шилжих векселийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлсэн. Ийнхүү Кью Эс Си ХХК векселийн үндсэн төлбөр 183,608.605,210.6 төгрөг, эзэмшсэн хугацааны хүүгийн төлбөр 5,857,690,684.94 төгрөгийг мөнгөжүүлэн авсан байна. Улмаар Сангийн яамнаас 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дээрх шилжих векселийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тухайн үед вексел эзэмшиж байсан Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /105 хх-ийн 26-29-р хуудас/.

Гэрч С.Жавхланбаатарын

Асуулт: Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдан дээр...Энэ хуралдаан нь “Барих-ашиглах-шилжүүлэх” концессын зүйлийг “Барих-шилжүүлэх” болгосон байна. Миний хэлсэн санаа бол хоёр тал гэрээг өөрчилж нэмэлт гэрээ байгуулахдаа тодорхой зүйлүүдийг тохиролцоод буцаж танилцуулах ёстой талаар санаа хэлсэн. 4 дүгээр заалтын хувьд улсын төсөвт суулгуулаад буцааж төлөх хэлбэрийн талаар ярьсан байна.Тэр үеэс илүүтэй өнөөдөр бол илүү нарийн ширийн зүйл санахгүй байна. Тухайн үед “Кью Эс Си” компанийн захирал Шижир, Мөнхбаатар гэж хоёр хүн надтай нэг билүү хоёр удаа энэ төмөр замын асуудлаар уулзаж байсан.Ингэж уулзахдаа төмөр зам барьсан санхүүжилтээ төрөөс богино хугацаанд гаргуулж авах саналтай байгаагаа надад илэрхийлсэн юм байлгүй дээ.Түүнийг нь би Засгийн газрын хуралдаан дээр уламжилсан.Ер нь энэ компаний зүгээс асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх санал гаргадаг байсан, би зарчмын хувьд журмынхаа дагуу явах ёстой гэх байр суурь илэрхийлдэг байсан.Тэгэхэд та нар хариуцсан ажлаа хурдан хий, хариуцсан сайдад чинь мэдэгдсэн байгаа гэсэн утгатай зүйл өөдөөс ярьдаг байсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн гэрч В.Дарханбаатарын “...Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминал буюу дээрх концессын зүйлийг  төрийн өмчид авах шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор гарсан.  Уг тогтоолд  Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн дээрх төмөр зам, ачиж , буулгах терминалыг төрийн өмчид “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан юм. Зам тээврийн яамны сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь 2015 оны 12-р сарын 28-ны өдөр 02/18/15 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан байдаг. “Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 06-р сарын 07-ны өдөр “Кью Эс Си” ХХК-иас төмөр замын бичиг баримтыг хүлээн авсан акт үйлдсэн байдаг. Уг актаар үндэслэн дээрх төмөр зам, ачиж, буулгах терминалыг “Монголын төмөр зам” ТӨХК хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар ашиглаад явж байгаа юм. Харин манай газрын хувьд Төрийн өмчид шилжсэн  уг төмөр замын барилга байгууламж үндсэн хөрөнгийг төмрийн өмчид бүртгэж авах үйл ажиллагааг гүйцэтгэх ёстой. Үндсэндээ “Монголын төмөр зам” ТӨХК-нд тэдэн төгрөгийн тийм, тийм хөрөнгийг өмчдөө бүртгэж авах зөвшөөрлийг олгоно гэсэн үг. Уг өөрчлөлтөөр тухайн ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн хэмжээ, дүрмийн сан нь өөрчлөгдөх ёстой юм. Яагаад өнөөдрийг хүртэл манай байгууллага Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминал зэргийг төрийн өмчид бүртгээгүй  байгаа юм бэ гэхлээр тухайн терминал, төмөр зам, дэд бүтцийн барьж байгуулах ажилтай холбоотой санхүүгийн анхан шатны бүхий л баримт, зураг төсөл, ажлын акт, Улсын комисс хүлээн авсан акт зэрэг баримтуудыг “Монголын төмөр зам” ТӨХК-аас ирүүлэхгүй байгаа. Зүй ёсоор бол “Монголын төмөр зам” ТӨХК, захиалагч Зам тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яамдуудад бүх баримтууд байх ёстой, уг байгууллагуудад албан бичгүүдийг явуулсан боловч  шаардлагатай баримтууд ирдэггүй.   Бүх өмч, хөрөнгүүдийн жагсаалт бүхий хөрөнгийн жагсаалтыг Захиалагч Зам тээврийн хөгжлийн яам, ажил гүйцэтгэгч  “Кью Эс Си” ХХК, хүлээн авсан “Монголын төмөр зам” ТӨХК, концессын гэрээг байгуулсан тэр үеийн Эдийн засгийн хөгжлийн яам буюу одоогийн Үндэсний хөгжлийн газар гарган баталгаажуулж, түүнийг нь  вексел гаргаж, 112,663,222.22 ам.долларыг  “Кью Эс Си” ХХК-нд шилжүүлсэн Сангийн яам хүлээн зөвшөөрсөн баримт, бичиг хэрэгтэй байгаа юм.

Мөн тухайн ажлыг хүлээн авсан Зам тээврийн яамнаас томилогдсон комиссын актад заасан ажлуудаас аль нь хийгдсэн, аль нь хийгдээгүй тогтоосон акт шаардлагатай байгаа юм. Зам тээврийн яамны сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь 2015 оны 12-р сарын 28-ны өдрийн 02/18/15 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актандаа дутуу ажлуудыг дурдаж, түүнийг 14 хоногийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөх, уг хугацаанд багтаагүй бол дээрх Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг хүчингүй болгохоор заасан байдаг.  Гэтэл уг асуудал ч тодорхойгүй юм. Иймээс өнөөдрийг хүртэл  төрийн өмчид бүртгэх боломжгүй байгаа юм. Мөн баригдсан төмөр нь яг хэдэн км урттайг нарийвчлан тогтоох шаардлагатай бөгөөд бичиг баримтуудад 33,4 км,  22,9 км, 36,56 км гэсэн өөр тоонууд гарч ирдэг. Үүнийг нэг мөр ойлголтой болгох талаар Зам тээврийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газруудад албан бичгээр хандсан боловч тодорхой хариу ирүүлээгүй. Тиймээс бид Засгийн газрын тогтоолд дурдсан 33,4 км гэдгийг барьж ойлгоод явж байгаа.

Дээрх төмөр зам болон терминал, холбогдох дэд бүтцийг байгуулахад шаардагдсан нийт хөрөнгө, мөнгийг эцсийн байдлаар тогтоосон акт, дүгнэлт байдаггүй. Хамгийн гол нь тухайн ажлуудыг гүйцэтгэхэд орсон хөрөнгийн задаргаа, анхан шатны баримтууд байдаггүй. Зүгээр бүхэл дүнгээр үнийн яваад байдаг. Тэр акт, дүгнэлтэд үндэслэн Сангийн яамнаас төлбөрийг гаргах ёстой ч тийм баримт өнөөдрийг хүртэл бидний гар дээр ирээгүй.  Зөвхөн Сангийн сайд Б.Бын 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн Төлбөр гүйцэтгэх актыг ирүүлээд байдаг. Уг актад үндэслэн улсаас 112,663,222.22 ам.долларын төлбөрийг төлсөн учир тус үнийн дүнгээр тооцон төрийн өмчид бүртгэнэ гэсэн зүйл ярьдаг байдаг. Үүнийг бол хүлээн авах боломжгүй юм.   /111-р хх-ийн 140-141, 154-р хх-ийн 14-15-р хуудас/.

Гэрч Б.Эрдэнэбулганы “...2016 оны 09-р сарын 19-ний өдрийн А/12 дугаартай төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар уг төмөр замыг төрийн өмчит шилжүүлэн авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж нарийн бичгээр нь миний бие томилогдсон юм.  2016 оны 2-р сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Монголын төмөр зам ТӨХК-нд шилжүүлэн авахыг даалгасан Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Тогтоолын дагуу Монголын төмөр ТӨХК нь тус замын бүрэн шилжүүлж авсан эсэхийг мэдэхгүй байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зүгээс дээрх ажлын анхан шатны баримт материал дутуу байгаа учраас төрийн өмчит бүртгэж аваагүй. Тухайн замыг бүртгэж авахын тулд анхан шатны санхүүгийн баримт материал байх ёстой, өөрөөр хэлбэл тухайн замыг барихад гарсан бүхий л санхүүгийн баримт материал байх ёстой, гэтэл манай байгууллагад тухайн төмөр замын барихад гарсан санхүүгийн тайлан тооцоо, анхан шатны баримт материал ирээгүй ба манай байгууллагын зүгээс Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Төмөр зам ТӨХК, Үндэсний хөрөнгө оруулалтын газарт тухайн 33.4 км замын ажлыг барихад гарсан санхүүгийн анхан шатны баримт материалыг ирүүлэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч албан бичигт дурдагдсан санхүүгийн анхан шатны баримт ирүүлэхгүй манай байгууллагад байсан тухайн ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар зэрэг баримтыг ирүүлдэг. Ийм учраас төрийн өмчит тухайн 33.4 км төмөр замыг бүртгэх боломжгүй болоод байна. Хэрэв тухайн ажлыг хүлээж авсан Улсын комиссын акт байвал, мөн санхүүгийн анхан шатны баримт нь байх юм бол төрийн өмчид бүртгэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /111-р хх-ийн 142-143-р хуудас/.

Гэрч Г.Содбаярын “...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317-р тогтоолоор батлагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн шинэчлэн сайжруулах төсөлд дээрх төмөр зам, терминалыг хамт барихаар тусгагдсан байдаг.  Уг төслийн гүйцэтгэгч нь “Кью Эс Си” ХХК байсан. Ингээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалыг концессын гэрээгээр “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр “Кью Эс Си” ХХК-тай гэрээ байгуулах  эрхийг Эдийн засгийн хөгжлийн яаманд Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 69-р тогтоолоор олгосон. Үүний дагуу 2014 оны 04-р сарын 04-ний өдөр “Уул уурхай металургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33,4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын төслийг концессын “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр заасан.  Уг гэрээний дагуу концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлэн концессын гэрээнд заасан 30 жилийн хугацаанд ашиглан уг хугацаа дуусгавар болоход төрд төслийг үнэ төлбөргүй шилжүүлэх байсан юм. Гэтэл Засгийн газрын 2015 оны 364-р тогтоолоор дээрх төслийн концессын төрлийг өөрчилж “барих-шилжүүлэх” төрөл болгосон. Уг тогтоолын дагуу концессын гэрээнд 2015 оны 09-р сард нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Кью Эс Си”ХХК-ийн барьсан төмөр зам, терминалыг буцааж улс худалдан авахаар заасан гэрээ болсон.  Миний бие нь дээрх 2 гэрээний төсөл дээр ажилласан юм. Надаас гадна ерөнхий гэрээн дээр ажлын хэсгийн ахлагч Ц.Батбаяр, гишүүн Д.Цэвэлмаа, Цэрэнлхам нар ажилласан...Сангийн яам болон Зам тээврийн яамны сайдуудаас саналыг нь авсан.  Тус 2 яам дэмжсэн байсан. Ингээд материалыг бүрдүүлээд Засгийн газрын тогтоолын төслийн хамт хуралдаанд хүргүүлсэн. Уг төслийг тухайн үед Аж үйлдвэрийн сайд Д.Э өөрийн биеэр Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүлсэн. Тэр үүргийг надад Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар өгсөн. Миний шууд удирдлага байсан. Ямар учраас тийм үүрэг өгснийг мэдэхгүй. Яаралтай Засгийн газрын хуралдаан оруулах төслийг бэлд гэсэн юм. Цаана нь Аж үйлдвэрийн сайд Э тийм үүрэг өгсөн байх. Чиглэл нь тийм байдлаар орж ирдэг байсан.

Монгол Улсад ямар ч ашигтай зүйл байхгүй. Энэ нь зөвхөн “Кью Эс Си” ХХК-нд ашигтай байсан.  “Кью Эс Си” ХХК-ийн төлөө тэр үеийн Монгол Улсын Засгийн газар ажиллаж, шийдвэр гаргасан. Нэмж ярихад энэ төслийг хариуцан ажиллаж байхад “Кью Эс Си” ХХК-ийн захирлууд гэх Мөнхбаатар, Пүрэвтүвшин, Шижир зэрэг хүмүүс ирж уулздаг байсан бөгөөд “бид дээгүүр чинь ярьчихсан, чи хурдан хийж гүйцэтгэх ёстой” гэх зэргээр тулгаж, дээрэнгүй байдлаар харьцдаг байсан. Мөн газрын дарга Жавхланбаатарын өрөөнд дуудуулж “өгсөн чиглэлийг хурдан гүйцэтгэ” гэсэн үүргүүд өгүүлж байсан...Харин Д.Э сайдаас Зам тээврийн сайдаас ирүүлсэн албан бичиг дээр “Концессын өөрчлөлтийн саналыг тусгах” гэж бичин С.Жавхланбаатар даргад цохсон байсан. Энэ нь гэрээнд өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэх гэсэн үг юм.  Харин уг материалыг С.Жавхланбаатар дарга хүлээн аваад “судалж танилцуул” гэж надад цохсон.  Үүний дагуу яамдаас ирсэн саналуудын хамт Засгийн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх санал, тогтоолын төсөл танилцуулгыг Д.Э сайдын гарын үсэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.  Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2015 оны 09-р сарын 07-ны өдрийн 364-р тогтоол гарсан юм...гэсэн мэдүүлэг /111 –р хх-ийн 144-147, 153-р хуудас/.

Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4-2/5301 дугаартай “Монгол улсад учирсан хохирлын боломжит тооцооллын талаарх танилцуулга” гэсэн албан бичиг, түүний хавсралт /155-р хх-ийн 153-158-р хуудас/.

Гэрч Ц.Батбаярын “... 2010 оны 09-р сарын 29-ний өдөр Төрийн өмчийн хороо “Кью Эс Си” ХХК-ийн хооронд  Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулан төслийг хамтран хэрэгжүүлэх талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулагдсан. 2011 оны 12-р сарын 23-ны өдөр “Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулан төсөл”-ийн хүрээнд шаардлагатай дэд бүтэц байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх талаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд төмөр зам, цахилгаан шугам сүлжээ зэргийг байгуулах талаар тусгасан байдаг. Төрийн өмчийн хорооны 2012 оны 08-р сарын 01-ний өдрийн 327-р тогтоолоор Засгийн газрын 2008 оны 153-р тогтоолд заасан төслийн нөхцөл шаардлагын дагуу хөрөнгө оруулалт хийж, “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгааг харгалзан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийг “Хөрөнгө оруулалтын гэрээ” хэрэгжих хугацаанд “Кью Эс Си” ХХК-нд шилжүүлсэн. Төрийн өмчийн хорооны 2013 оны 07-р сарын 05-ны өдрийн 471-р тогтоолоор дээрх хөрөнгө оруулалтын гэрээг концессын гэрээ болгон өөрчлөх асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яаманд тавьж шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн удирдлагын газар Д.Бмаад даалгасан байдаг...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317-р тогтоолоор батлагдсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн шинэчлэн сайжруулах төсөлд дээрх төмөр зам, терминалыг хамт барихаар тусгагдсан байдаг.  Ингээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам, ачиж, буулгах терминалыг концессын гэрээгээр “барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр “Кью Эс Си” ХХК-тай гэрээ байгуулах  эрхийг Эдийн засгийн хөгжлийн яаманд Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 69-р тогтоолоор олгосон. 2014 оны 04-р сарын 04-ний өдөр “Уул уурхай металургийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33,4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын төслийг концессын “барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр заасан.  Уг гэрээнд  заасан гол үндсэн ажил нь...Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33,4 км Төмөр зам, ачиж, буулгах терминал барих...“шинэчлэн барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр заасан... Өөрөөр хэлбэл Дархан төмөрлөгийг эзэмших үйл ажиллагаа явуулах 30 жилийн хугацаандаа ашиглаад эцэст төрд үнэ төлбөргүй шилжүүлж өгнө гэсэн үг юм...Тус гэрээнд концессын төлбөрийн асуудал байгаа. Монгол Улсын “Концессын тухай хууль”-д концессын төлбөр авна гэж заасан байдаг бөгөөд концесс эзэмшигчээс 63,8 тэрбум төгрөг авахаар заасан. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хөрөнгийг хувийн компанид менежментээр тодорхой хугацаанд эзэмшүүлж, ашиглуулж байгаа учир дээрх төлбөрийг авахаар тусгасан. Ингэхдээ Дархан төмөрлөгийн үйлдвэрийн 2009-2013 оны санхүүгийн байдлыг шалгаад Улсын төсөвт хамгийн өндөр ногдол ашиг төлсөн 1 жилийн ногдол ашгийг дүн 2,12 тэрбум төгрөг болсныг концессын гэрээний хугацаа 30 жилд үржүүлэн 63,8 тэрбум төгрөг гэж тооцсон. Дээрх төлбөрийг концесс эзэмшигчээс  Сангийн яамны данс руу шилжүүлсэн...Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан, манай Хөрөнгө оруулалтын газрыг Аж үйлдвэрийн сайд Д.Э хариуцаж байсан. Миний хувьд Засгийн газрын 2015 оны 364-р тогтоол гарсан байсныг санаж байна. Харин манай байгууллагаас ямар санал авсан, ямар материал явуулсан талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /111-р хх-ийн 168-170-р хуудас/.

Гэрч Л.Гантогтохын “...2016 оны 02-р сарын 26-ны өдөр Сангийн яамнаас нийт 183,608,605,210.6 төгрөгийн 18 ширхэг векселийг “Кью Эс Си” ХХК-нд бичиж өгсөн. Уг векселүүдийн хугацаа нь “Векселийн тухай” Монгол улсын хуулинд заасан хамгийн дээд хугацаа буюу 1 жилийн хугацаанаас яльгүй бага 364  хоногоор, жилийн 14,941 хувийн хүүтэй бичигдсэн байсан. 2017 оны 02-р сарын 24-ний өдөр хугацаа нь дуусаж, заасан төлбөрийг хүүгийн хамт хамгийн сүүлийн вексель эзэмшигчид  тухайн векселүүдийг бичигч  болох Сангийн яам төлж барагдуулах үүргийг хүлээн гэсэн үг юм. Хуульд вексельд заасан хугацаанд төлбөрийг үл маргах журмаар барагдуулах ёстой байдаг. Эцсийн хугацаанаас өмнө л барагдуулах ёстой бөгөөд түүгээрээ үнэт цаас болж байгаа юм. Дээрх векселүүдийг Сангийн яамнаас гаргасан зорилго нь “Кью Эс Си” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл баригдсан төмөр зам, ачиж буулгах терминалын төлбөрт буюу “Барих-шилжүүлэх” гэрээний дагуу төлөх төлбөр болгон бичсэн юм. Вексель хүлээн авагч “Кью Эс Си” ХХК нь уг векселүүдийг Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкуудад шилжүүлж  заасан төлбөрийг авсан байх. Харин  Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкуудад нь тэдгээр векселийг  Монгол Улсын Хөгжлийн банкинд шилжүүлсэн, үүнийг вексель худалдах, худалдан авах гэрээгээр зарсан байх.  Үүнээс Хөгжлийн банк нь 70,000,000,000 төгрөгийн 7  ширхэг Төрийн банкинд худалдсан байдаг.  Ингээд 2017 оны 02-р сарын 22-ны өдөр дээрх векселүүдийн эцсийн эзэмшигчид болох Монгол Улсын Хөгжлийн банк, Төрийн банкнаас векселийн төлбөрөө нэхэмжилсэн албан бичгүүд Сангийн яаманд ирсэн. Нэгэнт бичигдсэн хугацаа дуусаж байгаа тул Төрийн банкинд векселийн үндсэн төлбөр 70,000,000,000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 10,430,046, 027.40 төгрөг нийт 80,430,046,027.40 төгрөгийг 2017 оны 02-р сарын 24-ний өдөр Төрийн банкны Монгол банкин дахь 3501034 тоот данс руу шилжүүлсэн.Мөн Монгол Улсын Хөгжлийн банкинд 11 ширхэг векселийн үндсэн төлбөрт 113,608,605,210.60 төгрөг, хүүгийн төлбөрт 16,927,756,877.93 төгрөг нийт 130,536,362,088.53 төгрөгийг 2014 оны 02-р сарын 24-ний өдөр Монгол банкин дахь данс руу нь шилжүүлсэн. Уг шийдвэрүүдийг холбогдох албан тушаалтнууд гарган өөрсдийн гарын үсгээ зураад явдаг. Нэгэнт сайдын гарын үсэгтэй бичигдсэн векселийг төлбөрийн холбогдох хуулийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй юм. Векселийн төлбөрүүд хугацаандаа бүрэн төлөгдөж дууссан. Асуулт: Монгол Улсын Сангийн яамнаас ямар нэгэн байдлаар төлбөр барагдуулах болоход тухайн зардлыг бодитой эсэхийг шалгах ёстой юу? Хариулт: Тийм ээ, гүйцэтгэлийг шалгаж, хууль журамд нийцэж байгаа эсэхийг дүгнэж, тооцоо нийлж, баталгаажсан зардлыг гаргах ёстой.  Хэрэв тийм биш бол төлбөр гаргах ёсгүй....” гэсэн мэдүүлэг /111-р хх-ийн 203-204-р, 231-233-р хуудас/.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төмрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлгэрмаагийн “... албан бичигтэй танилцлаа. Энэ албан бичгийг хүлээж аваад ямар нэгэн ажил хийгээгүй. Тус албан бичгийг харахад концессын гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь Монголын төмөр зам ТӨХК-нд хөрөнгө хүлээлгэж өгч байгаа харагдаж байна. Гэтэл хоёр тал хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэж, концессын гэрээний дагуу хийгдсэн ийм төгрөгийн үнэтэй хөрөнгийг хүлээж авлаа гэсэн албан ёсны бичиг баримтыг ирүүлэх ёстой байсан. Гэтэл хэдэн төгрөгийн өртөгтэй, ямар хөрөнгө хүлээлцсэн талаар акт бичиг баримт байгаагүй... Улмаар төрд хэдэн төгрөгөөр хүлээж авах дээр маргаан гарсан. Засгийн газрын тогтоол дээр төрд хүлээж авах үнийн дүн заагаагүй учраас хэдэн төгрөгөөр үнэлж авах нь тодорхой бус учраас миний бие хөрөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийг үнэлүүлээд хүлээж авъя гэдэг санал хэлсэн. Тэгсэн Мөнхбаясгалан дарга байх үнэлгээний компанид төлөх мөнгөний асуудал яригдана, мөнгө төлж л хийлгэнэ ш дээ гэсэн. Тэгвэл гэрээнд анх заасан үнээр хөрөнгөө хүлээлцээд акт үйлдээд ир гэж хэлсэн...Тэгэхээр улсын комисс ажилласан бол тэр үнийн дүнгээр нь хөрөнгийн задаргаа гаргуулаад хүлээгээд авъя гэхэд улсын комисс хэдэн төгрөгийн үнийн дүнтэй талаас нь хүлээж аваагүй. Зөвхөн хөдөлгөөнд оролцож болох, болохгүй талаас нь дүгнэлт гаргаж хүлээж авсан гэж ярьж байсан. Миний мэдэж байгаагаар гүйцэтгэгч компани нь яг хэдэн төгрөгөөр төмөр зам  барьсан хөрөнгийн задаргаагаа ашиглагч байгууллага Монголын төмөр зам ТӨХК-нд хүлээлгэн өгч акт үйлдэхгүй байгаагийн улмаас өнөөдрийг хүртэл төрд хүлээж авч чадахгүй байна...Аж үйлдвэрийн сайд асан Д.Э-аас 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 01/519 дугаартай албан бичигтэй танилцахад Аж үйлдвэрийн яамнаас гэрээг дүгнээд хөрөнгө оруулалтын тооцооллыг гаргасан юм болов уу гэж харагдаж байна. Тухайн үеийн Сангийн яам болон Төрийн өмчийн удирдлага бүртгэл хяналтын газраас бол ямар тооцоолол гаргаагүй...Манай байгууллагаас тооцооллоо хийгээд хөрөнгийн актаа үйлдээд ир гэж Монголын төмөр зам ТӨХК-нд хэлэхээр авчирч өгдөггүй. Бүр сүүлдээ Зам тээврийн яамны нягтлан бодогч Алтангэрэл, Монголын төмөр зам ХК-ийн нягтлан бодогч нарт хөрөнгө хүлээж авах акт үйлдэх хүснэгтийг 2017 онд өгсөн боловч акт үйлдэж ирүүлээгүй байна. Мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр замын ажлыг хүлээж авах ажлын хэсгийг 2017 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тушаалаар баталсан. Энэ ажлын хэсгийг ахлах мэргэжилтэн Дарханбаатар ахлаад одоог хүртэл төрийн өмчид авч чадаагүй байна. ...” гэсэн мэдүүлэг /111-р хх-ийн 226-227, 245-246-р хуудас/.

Гэрч Б.Идэрийн “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Сангийн сайд Бын 159 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар би Монголын төмөр зам ТӨХК-ийн хөрөнгөөр бүртгэж авар үүрэг бүхий ажлыг хэсэгт орж ажилласан. Надаас санал аваагүй, тушаал дээр нэр орсон байсан. Ажлын хэсгийн чиг үүрэг тодорхой байсан боловч гишүүд нь ямар ажил хариуцах ёстой талаар тодорхойлоогүй. Ажлын хэсэгт орсны дараа би ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй ажлын хэсэг хуралдсан эсэх, хуралдаад тэмдэглэл гарсан эсэх, тайлан дүгнэлт гаргасан эсэх, ажлын хэсэг татан буугдсан эсэх талаар би огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /111-р хх-ийн 247-248-р хуудас/.

 “Кью Эс Си” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажил эрхэлж байсан гэрч Д.Энхтунгалагийн “...Манай компанийн Улаанбаатар хотын банкны 2600043404 дугаар дансанд Улаанбаатар хотын банкнаас 2016 оны 03 сарын 01-ний өдөр 13.608.605.210,60 төгрөг, 2016 оны 03 сарын 23-ны өдөр 10.000.000.000 төгрөг, 2016 оны 05 сарын 10-ны өдөр 10.000.000.000 төгрөг, 2016 оны 05 сарын 23-ны өдөр 20.000.000.000 төгрөгийн орлого ‘’вексел худалдаж авав’’ утгаар, Манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 499180050 дугаарын данснаас Худалдаа хөгжлийн банкнаас 2016 оны 05 сарын 23-ны өдөр 10.000.000.000 төгрөг, 2016 оны 06 сарын 17-ны өдөр 125.501.562.739,73 төгрөгийн орлого ‘’вексель худалдаж авав’’ утгаар тус тус орж ирсэн. Вексель бичигдсэн, векселийг худалдан борлуулсан, мөнгөжүүлсэн үйл явцад би оролцоогүй. Захирал Шижир энэ асуудлыг хариуцсан гэж бодож байна. Миний хувьд дансанд мөнгө орж ирэхээр нь мэдсэн..” гэсэн мэдүүлэг /112-р хх-ийн 10-р хуудас/.

 Гэрч Г.Пүрэвцогтийн “... “Кью Эс Си” ХХК-ийн зүгээс манай компанид ямар ч санхүүгийн баримт гаргаж өгөөгүй. Удаа дараа хүлээлгэн өгөх талаар албан бичиг хүргүүлж байсан. Ямар ч баримт бичиг гаргаж өгөөгүй болохоор ямар үнэ өртөгтэй дэд бүтцийг хүлээлгэн өгсөн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /112-р хх-ийн 18-19-р хуудас/.

Гэрч Д.Нэмэхбаярын “...Миний хувьд яамны Хүнд үйлдвэрийн бодлогыг хариуцаж байсан гэдэг утгаараа Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтлийн цемент шохой зэрэг бусад ижил төрлийн үйлдвэрүүдийн бодлогыг хариуцаж байсан. Засгийн газарт концессын холбогдолтой асуудлыг Аж үйлдвэрийн сайд Д.Эад эрх олгосны дагуу  сайд концессын асуудлыг давхар хариуцаж байсан. Энэ утгаараа концессын асуудалтай холбоотой албан бичгийг манай газраас албажуулах асуудлыг хийсэн байх. Уг албан бичгийн төслийг Жавхланбаатар даргатай Хөрөнгө оруулалтын газраас боловсруулсан болов уу гэж бодож байна. Түүнээс биш Бямбарагчаа бид хоёр концессын үнийн дүн, гүйцэтгэл, төмөр замыг хүлээн авч байгаа ажиллагаанд огт оролцоогүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй тул хаанаасаа 112.663.222.22 ам.доллар гэсэн дүнг тавих юм бэ, Кью Эс Си ХХК-ийг төмөр зам барьж байгаа гэдгийг бол мэдэж байсан, тухайн үед газар дээр нь очиж үзээгүй, хэдэн төгрөгийн санхүүжилтээр барьсан талаар нь мэдэхгүй байж. Дур мэдэн ийм өндөр тоо тавихгүй ш дээ. Тэгэхээр уг албан бичгийн төслийг Хөрөнгө оруулалтын газраас  ирүүлснийг хүлээн авч манай яамнаас албажуулсан байх. Тэгээд боловсруулсан гэдэг дээр нь мэргэжилтэн Бямбарагчаа гарын үсэг зураад, хянасан хэсэгт нь миний бие гарын үсэг зурсан болов уу гэж бодож байна. Ингээд сайдаар орж баталгаажсан байх. Тус албан бичгийн төслийг боловсруулахад Бямбарагчаа бид хоёр гүйцэтгэгч Кью Эс Си ХХК-ийн санхүүгийн бичиг баримтыг үзэж шалгасан зүйл байхгүй.  ...” гэсэн мэдүүлэг /112-р хх-ийн 101-102-р хуудас/.

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт референт ажилтай Д.Балжиннямын “...33.4 км төмөр зам барих ажлыг КЭС ХХК нь өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэж 2013 оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулсны үндсэн дээр тухайн компанитай шинэчлэн сайжруулах “барих, ашиглах, шилжүүлэх” концессын гэрээ байгуулах эрх олгогдсон байх тул барих “барих, шилжүүлэх” болгон өөрчлөн боломжгүй гэдэг санаагаа хэлсэн. Яагаад гэхээр тус компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК түүний эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудыг 30 жилийн хугацаанд эзэмших эрхийг Засгийн газраас авахдаа металлургын цогцолбор байгуулна. Холбогдох шаардлагатай бүх дэд бүтцүүдийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулаад 30 жилийн дараа төрд үнэ төлбөргүй гэж уралдаант шалгаруулалтгүйгээр концесс эзэмшчихээд барьсан бүтээн байгуулалтаа барих, шилжүүлэх болгон өөрчлүүлж улсын төсөвт ачаалал өгч байгааг дэмжих боломжгүй.../112-р хх-ийн 108-111-р хуудас/.

Гэрч Б.Артурын “...дээрх төмөр замын техник эдийн засгийн үндэслэл зам тээврийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр орж батлагдаагүй...2014 онд Засгийн газрын 69 тоот тогтоол гарч энэ тогтоолоор Дархан төмөрлөгийн үйлдвэр болон холбогдох дэд бүтцийг концессоор барьж байгуулах эрхийг  “Кью Эс Си”  ХХК-нд олгосон. Тухайн үеийн Засгийн газрын бүтцээр концессын асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг байсан. Төлбөр мөнгийг Сангийн яамнаас Векселиэр төлсөн байдаг. Энэ төмөр замтай холбоотой мэдээлэл манай яаманд тун бага байдаг. Учир нь концессоор гүйцэтгэж байгаа зам болон төмөр замын мэдээллүүд тэр бүр манай яаманд ирдэггүй. Харин барьж дууссаны дараа байнгын ашиглалтад хүлээж авахад манай яам комиссын бүрэлдэхүүнийг томилсон.  Миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон боловч гадаадад томилолттой байсан тул газар дээр нь очиж ажиллаж чадаагүй. Мөн тухайн төмөр замын өмч, бүртгэлийн асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа. Учир нь тус төмөр замыг барьсан санхүүгийн бүртгэл тооцооны баримтууд дутуу, “Монголын төмөр зам” ТӨХК болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүрдсэн мэргэжилтэн нар санхүүгийн баримтад нь  тулгалт хийж хүлээж авах гээд чадаагүй. Мөн тус төмөр замыг хүлээж ав гэсэн Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоол гарсан байдаг...Тус зам нь 3-р зэрэглэлийн төмөр зам. ТЭЗҮ-ээ хянуулсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь бол дэд сайдын ахалдаг Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцэж баталдаг. Концессоор хийгдэж байгаа гэдгээрээ манай яамаар хянагдаагүй, концессын асуудал эрхэлж байсан Эдийн засгийн яамаар л бүх асуудал нь шийдэгдээд явсан...” гэсэн мэдүүлэг /112-р хх-ийн 59-63-р хуудас/.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн мэргэжилтэн Г.Түвшинбаяр, Б.Цэрэндондог, Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтэн Ө.Мөнх-Отгон, Э.Мөнхсүх, Сангийн яамны мэргэжилтэн Д.Баатар, “Монголын төмөр заМ’ ТӨХК-ийн мэргэжилтэн Ж.Хулан, Б.Б- Эрдэнэ, Э.Ганзориг, Т.Бат-Амгалан, Д.Ган-Эрдэнэ, Б.Азбилэг, О.Билгүүн, Д.Мөнхжаргал, Ж.Энхбаяр, Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтэн О.Мөнхтөр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын мэргэжилтэн Д.Дэлгэрмаа, “Сетсюрвэй’ ХХК-ийн захирал геодизийн инженер Э.Болдбаатар нарын гаргасан шинжээчийн дүгнэлт:

“Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын жагсаалт” болон төслийн концессын гэрээнд “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөрлөгийн цогцолбор байгуулах, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих ажлуудыг “Шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэй уурхай хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, өргөтгөл, дэд станцын хамт барих ажлыг “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр, мөн улсын төсвөөс ямар нэгэн санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар баталсан байна. Гэтэл Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 364 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих ажлуудыг концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр өөрчилсөн нь Концессын тухай хуулийн 4.1.7-д зааснаар концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх боломжтой байхад Төсвийн тухай хуулийн 6.4.1-т заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.3 “иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах”зарчмыг зөрчсөн байна”... “Төсвийн тухай” хуулийн 33.2.9-д “Концессын тухай хуулийн 4.1.2-т заасан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, тэдгээрт тавигдах тусгай шаардлага, нөхцөл/ тусгаж батална гэснийг зөрчиж Улсын Их хурлаас холбогдох шийдвэр, зөвшөөрөл гараагүй байхад векселийн үндсэн болон хүүгийн төлбөрийн “Кью Эс Си” ХХК-нд төлсөн байна. Энэ нь мөн “Төсвийн тухай хуулийн “ 6.4, 6.4.3-д заасан заалтуудтай нийцэхгүй байна...“Кью Эс Си” ХХК нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг зөрчиж бодит хөрөнгө оруулалтыг баталгаажуулсан баримтын бүрэн бүрдэлгүйгээр улсын төсвөөс санхүүжилт авсан байна...“Барилгын тухай” хуулийн 25.2.1-д “..газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт”, 25.2.2-д “газар хөдлөлтийн долоогоос доош баллын бүсэд баригдах энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөвт” магадлал гаргана гэсэн заалтуудыг зөрчиж урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэл болон төсөвт магадлал хийлгээгүй хууль зөрчсөн байна...” /78-р хх 133-155/.

 Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 191/2018 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“... “Кью Эс Си” ХХК нь Сангийн яамнаас төмөр замын хөрөнгө оруулалтанд 18 ширхэг вексель авч арилжааны 2 банкнаас хөрөнгийг гаргуулан авч ээ. Векселын төлбөрт 183.608.605.210.060 төгрөг вексел эзэмшсэн хугацааны хүүнд худалдаа хөгжлийн банкнаас 5,857,690,684.94 төгрөг нийт 189,466,295,895.54 төгрөг...” /118-р хх-ийн 181-222-р хуудас/.

Шинжээч Г.Энхмаагийн “Ай Жэй Эй Эйч Аудит” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 191/2018 дугаар дүгнэлттэй холбоотой мэдүүлэг /118-р хх-ийн 223-226-р хуудас/.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018-10-31-ний өдрийн 189 дугаартай “... “Кью Эс Си” ХХК нь Сангийн яамнаас төмөр замын хөрөнгө оруулалтанд 18 ширхэг вексель авч арилжааны 2 банкнаас хөрөнгийг гаргуулан авч ээ.

- Векселын төлбөрт 183,608,605,210.60 төгрөг вексел эзэмшсэн хугацааны хүүнд худалдаа хөгжлийн банкнаас 5,857,690,684.94 төгрөг нийт 189,466,295,895.54 төгрөг орлого болгон авсан байна...

...Энэхүү 33.4 км урт төмөр зам барих ажлын өртгийг 106,880,000 ам доллар тооцсон боловч төрийн холбогдох байгууллагаар албан ёсоор магадлан баталгаажуулсан техник эдийн засгийн үндэслэл, төсөв байхгүй байна. МРК ХХК-ийн төмөр замын ажилд зориулж авсан 224,907,108,049.07 төгрөгийн санхүүжилтээс 167,519,408,259.00 төгрөг буюу 74.5% /хувь/ нь бодит зардал биш байна. Иймд төмөр замын ажил захиалгаар гүйцэтгэх Т14/01 дугаартай гэрээний төмөр замын ажилд зарцуулсан бодит хөрөнгө нь 57,378,699,790.00 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /118-р хх-ийн 233-250-р хуудас, 119-р хх-ийн 1-10-р хуудас/.

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №180 дугаартай шинжээчийн дүгнэлт:

“... 33.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд нийт 40,475,687,770.86 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулжээ.

Шинжилгээнд ирүүлсэн арилжааны банкуудад байрших МРК ХХК, Пик девелопмент ХХК-ийн дансны хуулгууд санхүүгийн баримтанд авагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт өртөөнөөс мөн аймгийн Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 33.4 км төмөр замыг барих ажилд зарцуулсан тооцоог холбогдох аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсээс гаргасан нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн хийлээ... “Монголиан Рэйлвэй Корпорэйшн” ХХК нь төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 88,461,864,262.93 төгрөгийг зарцуулсан баримттай бөгөөд үүнээс туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан Пик девелопмент ХХК-д 60,094,703,429.00 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлж 28,367,160,833.93 төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс гэрээгээр 26,859,078,850.47 төгрөг, гэрээгүйгээр 1,508,081,983.46 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Пик девелопмент ХХК нь гэрээгээр хүлээн авсан 60,094,703,429.00 төгрөгийн санхүүжилтээс төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийж 9,546,426,247.93 төгрөг, гэрээгүйгээр 2,562,100,869.00 төгрөг нийт 12,108,526,936.93 төгрөгийг зарцуулсан баримттай байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт өртөөнөөс мөн аймгийн Хүдэр сумын Төмөртэйг уурхай хүртэлх 33.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 40,475,687,770.86 төгрөг зориулалтын дагуу зарцуулсан байна...” гэсэн дүгнэлт /157-р хх-ийн-5-45-р хуудас/.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дугаартай “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах /барих-ашиглах-шилжүүлэхийг барих-шилжүүлэх төрлөөр өөрчилсөнтэй холбоотой/” тухай тогтоол /120-р хх-ийн 22-р хуудас/.

2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яам болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ” /шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх, барих-шилжүүлэх,120-р хх-ийн 24-62-р хуудас/.

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Кью Эс Си” ХХК Монгол Улсын Хөгжлийн Яамны Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын нэмэлт гэрээ” /120-р хх-ийн 63-67-р хуудас/.

Аж, Үйлдвэрийн сайдаас Сангийн сайдад хандсан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/519 дугаартай “концессын зүйл хүлээн авах тухай” албан бичиг:

“...Концессын гэрээний 1.1 дэх заалтыг үндэслэн тооцсон концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалт нь нийт 112,663,222.22 ам доллар байна. Концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтын тооцоог хавсаргав. Иймд Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3-д заасны дагуу Концесс эзэмшигч Кью Эс Си ХХК-ийн концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам долларыг Улсын төсөвт тусгах эсхүл хүүтэй векселээр санхүүжүүлэх замаар концессын төлбөрийг төлөх саналтай байна...гэх албан бичиг /220-р хх-ийн 140-р талын ар/, Кью Эс Си ХХК-иас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1/15 дугаартай “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай...” /220-р хх-ийн 140-р хуудас/.

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Сангийн сайдын 72 дугаартай “тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тушаал: “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн концессын зүйлийг МТЗ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577.78 ам доллартай тэнцэх төгрөгийг жилийн 14.941 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг... даалгасугай...” тушаал /120-р хх-ийн 149-р тал ар/,

Сангийн сайд Б.Бын баталсан 72 дугаартай тогтоолын дагуу 90,130,577.78 ам доллартай тэнцэх хэмжээний шилжих векселийг мөнгөжүүлэх тухай /120-р хх-ийн 149-150-р хуудас/,

Санхүүжилтийн мэдэгдэл /120-р хх-ийн 151-154-р хуудас/,

“Кью Эс Си” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1/17 дугаартай “хүсэлт гаргах тухай” албан бичиг /120-р хх-ийн 141-р хуудас/. 

Монгол банкны ажлын хэсгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн танилцуулга:

“... Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2014 оны А-160 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн дагуу Улаанбаатар хотын банканд 4 удаа хандан холбогдох танилцуулга, тодруулга болон баримт материалыг авч танилцав. Дараах голлох үндэслэлээр компанийн санхүүжилтийг эргэн төлөх чадвар нь эргэлзээтэй гэсэн дүгнэлтэнд хүрлээ:

- Кью Эс Си ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд унаснаар төслийн цэвэр мөнгөн урсгал 2016 оноос 2020 онуудад -81.3 тэрбум төгрөг болсон. Ингэснээр Монгол Банкны өмнө нь худалдан авсан тус компанийн 100 тэрбум төгрөгийн өрийн бичиг хугацаандаа төлөгдөх эсэх эргэлзээтэй болсон ба барьцаанд авсан компанийн хувьцааны үнэлгээ буурч барьцаа хөрөнгө болох бололцоогүй болсон

- Төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт тодорхойгүй зөвхөн яриа, хэлэлцээрийн түвшинд байгаа болон эцсийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулахад зах зээлийн багтаамж бага Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улсын бүтээгдэхүүнтэй үнээр хэрхэн өрсөлдөх нь тодорхойгүй...” /146-р хх-ийн 222-223-р хуудас/.

Гэрч Б.Эрдэнэбаярын “...Би Сэлэнгийн 33.4 км төмөр зам ТЭЗҮ-тай нарийвчлан танилцаагүй. Харин зүгээр газар нь хүлээж авах үед танилцахад уг төмөр зам нь 4 дүгээр зэрэглэлийн стандарттай R-50 зам төмөртэй /хуучин/, зүтгүүр засвар депо, өртөөний барилга, төмөр замын засварын засварын машин механизм байх жижиг барилга байсан ба 1.6 км эрчим хүчний шугам татсан. Жилийн хүчин чадал нь 4 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байсан бөгөөд үүнийг гашуун сухайтын төмөр замтай харьцуулахад ачааны хэмжээ, техникийн үзүүлэлтээрээ барьж байгуулсан байдалтай нь харьцуулахад 1 доогуур буюу бүх үзүүлэлтээрээ бага төмөр зам байсан...” гэсэн мэдүүлэг /154-р хх-ийн 18-20-р хуудас/.

1. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай “... 1. Концессын "барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит "Монголын төмөр зам” ХХК-ийн өмчид шилжүүлэн авсугай, 2. Концессын зүйлийг төрийн өмчит “Монголын төмөр зам" ХХК-ийн өмчид шилжүүлэн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Б, Аж үйлдвэрийн сайд Д.Э, төрийн өмчит “Монголын төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Артур)-д тус тус даалгасугай, Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан концессын -.зүйлд концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу улсын төсвийн төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Б, Аж үйлдвэрийн сайд Д.Э нарт даалгасугай...” гэсэн тогтоолын хуулбар /136-р хх 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон болно.

            Шүүгдэгч Д. Э, Б.Б нарын гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт:

 Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т “ Концессын зүйл гэж Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаас баталсан , концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг хэлнэ” гэж заажээ. Монгол улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ийн хавсралтын 5 дугаарт: Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд  Дархан-Сэлэнгийн бүсэд орших төрийн эзэмшлийн төмрийн хүдрийн орд газруудыг ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулах, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой хийж гүйцэтгэх ажлуудад -Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих ажлыг концессын  Шинэчлэн сайжруулах - барих – ашиглах – шилжүүлэх төрлөөр, шууд гэрээ байгуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэхээр тусгажээ.

Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсгийн 6.1.2-т зааснаар Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яаманд Концессын гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргаснаар 2014 оны 04 сарын 04-ны өдөр Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Кью Эс Си ХХК-ны хооронд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ[9]” байгуулагдсан байна.

Уг гэрээний 2.1 дүгээр зүйлд зааснаар Концессын зүйл нь үндсэн 6 хэсгээс бүрдсэн ба 2.1.4-т Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33,4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминалыг Шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Концесс эзэмшигч нь гэрээний хугацаа дуусгавар болоход концессын зүйлийг аливаа барьцаа нэхэмжлэл, холбогдох төрийн байгууллага болон холбогдох бусад этгээдэд өр  төлбөргүйгээр холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн байдалтайгаар үнэ төлбөргүйгээр төрийн өмчилд шилжүүлэх үүргийг концесс эзэмшигч буюу  Кью Эс Си ХХК нь энэхүү гэрээгээр хүлээсэн байна.

Кью Эс Си ХХК-иас 2015 оны 07 сарын 28-ны өдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эад “...гэрээ байгуулснаас хойш Монгол улсын эдийн засгийн хүндрэлтэй байдал болон үндсэн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд огцом унаад байна. Өнгөрсөн оны 2 дугаар улирлаас хойш ам доллартой харьцах төгрөгийн ханш 11 орчим хувиар унасан нь гадаад улсаас авах тоног төхөөрөмж үйлчилгээ түүхий эдийн үнийг мөн хэмжээгээр өсгөсөн бол төмрийн хүдрийн үнэ 50-60 хувиар унаж өнөөдрийн байдлаар 58%-ийн агуулгатай , төмрийн хүдрийн 1тн нь 47.5 ам доллар боллоо. БНХАУ-ын төмрийн хэрэглээ багсаж , хүдрийн худалдан авалт буурсан учир худалдан авагчид үндсэндээ байхгүй болсон. Мөн Монгол улсын эдийн засаг тогтворгүй, хүндрэлтэй, үндсэн борлуулалтын бүтээгдэхүүний үнэ унаж , цаашид өсөх хандлага бага байгаагаас шалтгаалж төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн өртөг өсөж байна...Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Концессын гэрээнд зарим нэг нэмэлт өөрчлөлт хийх саналтай байгаа бөгөөд төслийг хавсралтаар хүргүүлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг хүргүүлжээ.

Аж үйлдвэрийн сайд Д.Э нь  Эдийн засгийн хөгжлийн яам, Кью Эс Си ХХК-ны хооронд “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт 2015 оны 08 сарын 13-ны өдрийн 01/2526 дугаартай албан бичгээр танилцуулга, тогтоолын төсөл бэлтгэн 2015 оны 09 сарын 07-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан “ Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ” Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад оролцсон байна.

Засгийн газрын 2015 оны 09 сарын 07 -ны өдрийн 364 дүгээр тогтоолын  2 дахь заалтад “ Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт” -ын 1 дахь хэсгийн 5 дахь заалтад заасан “ Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд хэрэгжүүлэх Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “ Болд төмөр Ерөө гол ХХК-ны төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км замыг ачиж буулгах терминалын хамт барих...ажлыг концессын барих шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулсан байна

Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дахь хэсэгт: “Барих-ашиглах- шилжүүлэх” төрөл нь концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх -ийг, “ барих-шилжүүлэх” төрөл нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулан гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг  хэлнэ гэж заажээ. 

Ийнхүү Засгийн газрын 364 дүгээр тогтоол гарч концессын зүйлийг хэрэгжүүлэхэд төсвийн хөрөнгөөр санхүүгийн аливаа дэмжлэг үзүүлэхгүй байх, концесс эзэмшигч нь өөрийн боломжоор барьж ашиглалтад оруулан тодорхой хугацаанд / 30 жил / ашигласны дараа гэрээнд заасны дагуу үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэхээр байгуулсан концессын гэрээний анхны нөхцөлийг 2015 оны 10 сарын 2-ны өдөр  байгуулсан  нэмэлт гэрээгээр 2.1.4- 2.1.6 дахь заалтыг -Барих- шилжүүлэх төрөл болгон  өөрчилж, улмаар Засгийн газрын хуралдаан дээр  2018-2020 оны улсын төсөвт үе шаттайгаар суулгах талаар шийдвэрлэсэн атлаа  364 дүгээр тогтоол албажиж гарахдаа 2016 – 2020 оны улсын төсөвт тусгахаар тус тус тогтоож 2016 онд 80%, 2017 онд  5%, 2018 онд 5%, 2019 онд 5 % 2020 оны 5%-ийг  тус тус төсөвт суулган концесс эзэмшигчид төлөхөөр тус тус өөрчилсөн зэрэг хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргасан  байна.

 Шүүгдэгч Д.Э нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ны Төмөртэйн ордоос “ Болд төмөр Ерөө гол” ХХК-ны төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4км зам , ачиж буулгах терминалын албан ёсны үнэлгээг тогтоогоогүй,  томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, төмөр замын барилгын ажлын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт гараагүй, төрийн өмчид бүртгэж аваагүй байхад Кью Эс Си ХХК-ны гүйцэтгэх захирал Э.Шижирийн “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай”  тэргүү бүхий 2016 оны 02 сарын 19-ны өдрийн 1/15 дугаартай албан бичигт дурдсан үнийн санал болох 112,663,222.22 ам долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, Сангийн сайд Б.Бт 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 01/159 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” тэргүү бүхий Кью Эс Си ХХК-ны концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийг төлөх саналтай байна...гэх утгатай албан бичгийг хүргүүлсэн байна.

Тухайн үед Хөрөнгө оруулалтын газрыг хариуцан, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэгтэй, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан  Д. Э нь Концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалтыг тооцож санхүүжүүлэх тухай дээрх албан бичгийг Сангийн яаманд хүргүүлэхдээ  Кью Эс Си ХХК-ниас ирүүлсэн албан бичигт дурдсан үнийн дүн нь концессын зүйлд оруулсан бодит өртөгтэй хэрхэн дүйцэж байгаа талаар холбогдох тооцоо, судалгаа байгаа эсэх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан эсэхийг шалгаж нягтлаж, түүнийг батлагаажуулахгүйгээр албан бичигт дурдсан дүнгээр санхүүжүүлэх саналаа холбогдох яаманд хүргүүлсэн байх ба төмөр зам болон терминал, холбогдох дэд бүтцийг байгуулахад шаардагдсан нийт хөрөнгө, мөнгийг эцсийн байдлаар тогтоосон акт, дүгнэлт гараагүй, анхан шатны баримтууд байхгүйгээс төр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн бүтээн байгуулалтыг өмчдөө бүртгэж авч чадаагүй болох нь  Гэрч В. Дарханбаатар,  Гэрч Б.Эрдэнэбулган,  Гэрч Г.Содбаяр,  Гэрч Б.Идэр, Гэрч Г.Пүрэвцогт, Гэрч Б. Артур, гэрч Г. Дэлгэрмаа нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

 Шүүгдэгч Б.Б нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа “Концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэн авах тухай” Монгол улсын Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолын 3 дахь заалт, Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 2 сарын 22-ны өдрийн 01/519 тоот албан бичгүүдийг үндэслэн “Уул уурхай металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагуу барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлсэн концессын зүйлийг Монголын төмөр зам ХХК-ны өмчид шилжүүлэн авсантай холбогдуулан уг гэрээний дагуу 2016 оны төлөх бодит хөрөнгө оруулалтын 80% болох 90,130,577.78 / ерэн сая нэг зуун гучин мянга таван зуун далан долоон төгрөг далан найм цент /  ам доллартой тэнцэх төгрөгийг жилийн 14.941 хувийн шилжих вексель хэлбэрээр баталгаажуулан концесс эзэмшигчид олгох арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан “Тогтоол хэрэгжүүлэх арга хэмжээний тухай ” 2016 оны 02 сарын 26-ны өдрийн 72 дугаартай тушаал гаргасан байна.

Сангийн сайд Б.Б нь концесс эзэмшигч Кью Эс Си ХХК-д нэмэлт гэрээний дагуу 2016 онд төлөх бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох  90,130,577.78 / ерэн сая нэг зуун гучин мянга таван зуун далан долоон төгрөг далан найм цент /  ам доллартой тэнцэх төгрөгийг  шилжих вексель хэлбэрээр олгох шийдвэр гаргахдаа Аж үйлдвэрийн сайдын 01/519 дугаартай концессын зүйлд оруулсан бодит хөрөнгө оруулалт болох 112.66 сая ам долларыг улсын төсөвт тусгах, эсхүл хүүтэй векселиэр санхүүжүүлэх замаар Концессын төлбөрийн төлөх саналтай байгаагаа илэрхийлсэн албан бичигт дурдсан үнийн дүнг баталгаажуулсан баримт байгаа эсэх,  бодит тооцоо нь холбогдох ямар санхүүгийн баримтаар тогтоогдсон болохыг нягталж тодруулахгүйгээр санхүүжилт олгосон байх ба Б. Б  нь Засгийн газрын 2016 оны 02 сарын 01-ны өдрийн 77 дугаар тогтоолоор  үүрэг болгосон Концессын зүйлийг шилжүүлэн авах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “ Засгийн газрын 364 дүгээр  тогтоолыг гарах үед миний бие Сангийн сайдаар томилогдоогүй байсан, Концессын гэрээ байгуулах, өөрчлөлт оруулах зэрэг үйл ажиллагаанд Сангийн яам огт оролцоогүй...Засгийн газрын тогтоолыг Сангийн яам биелүүлэх үүрэгтэй. Энэ тогтоол дээр бодит өртгийг векселиэр санхүүжүүлэх тухай заасан. 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр вексель бичигдсэн. Вексель олгогдохдоо тухайн үед үйлчилж байсан журмын дагуу вексель олгогдсон... Улсын хэмжээнд баригдаж буй барилга байгууламжийг тухайн салбарын яам, хариуцаж байгаа төрийн байгууллагуудын саналаар энэ санхүүжилт олгогддог. Сангийн яам энэ зам дээр ямар материал ашигласан, хэрхэн барьсныг тогтоох боломжгүй. Тийм учраас бид тодорхой төрийн яамд, төрийн байгууллагуудаас ирсэн саналын дагуу олгодог...” гэж мэдүүлж байна.

Шүүгдэгч Б.Б-ыг Засгийн газрын 364 дүгээр тогтоол гаргахад хамтран оролцсон талаар буруутгаагүй ба харин Засгийн газрын тогтоол болон Аж үйлдвэрийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж шийдвэр гаргасан үйлдэлд нь холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас 2012 оны 12 сарын 27-ны өдрийн 290 дугаартай Сангийн сайдын тушаалаар шинэчлэн баталсан  “ Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ыг хэрэгт хавсаргуулахаар нотлох баримтаар гаргажээ. 

Тус журмын 1.1- т “Төсвийн хөрөнгөөр хийгдэх барилга байгууламжийн угсралт, их засварын ажил, худалдан авах тоног төхөөрөмж-ийг санхүүжүүлэх, хяналт тавих тайлагнах харилцааг энэ журмаар зохицуулна...гэж, 1.2-т ...журам нь Төсвийн тухай хууль , Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хуулийн хүрээнд зохицуулагдана...гэж, 1.3-т Энэхүү журмыг улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсвөөс дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, улсын төсвийн бүрэлдэхүүнд ордог Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын хөрөнгөөр хэрэгжүүлэх барилга байгууламж, тоног төхөөрөмж их засварын ажлыг санхүүжүүлэх хяналт тавих , тайлагнахад мөрдлөг болгоно...” гэж тус тус заажээ.

Сангийн яам төсвөөс дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхдээ энэхүү журмыг баримтлах үүрэгтэй ба энэхүү  журмын 3.5 дугаар зүйлд Сангийн яамны Төсвийн бодлогын асуудал хариуцсан нэгжийн мэргэжилтэн нь энэ журмын хавсралтаар батлагдсан. Хяналтын хүснэгтэд тусгагдсан шалгуур үзүүлэлт шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг ажлын 2 хоногийн дотор хянаж санхүүжүүлэхээр заажээ.  Харин хяналтын хүснэгт нь бүрэн бөглөгдөх боломжгүйгээс гадна шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй материалыг Сангийн яам албан бичгээр буцаах эрхийг энэ журмын 3.8 дахь хэсэгт мөн зохицуулсан байна.

Иймд Сангийн яам санхүүжилт хүссэн албан бичиг, холбогдох баримтыг хүлээн авч хянах, шаардлага хангахгүй, хуульд нийцээгүй  материалыг буцаан хүргүүлэх боломжтой байтал Аж үйлдвэрийн сайдын албан бичигт дурдсан үнийн дүнгээр  санхүүжилт олгох тушаал гаргаж, төлбөр гүйцэтгэх актыг батлан гаргаснаар Кью Эс Си ХХК-д 90,130,577.78 ам доллартой тэнцэх төгрөгийн вексель  олгосон үйлдэлд шүүгдэгч Б.Б нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.4-т заасан -санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхдээ төсвийг үр ашигтай , хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах зарчмыг  үйл ажиллагаандаа баримтлаагүй, нийтийн ашиг сонирхолд  сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан  байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад энэ хуулийн үйлчлэлд “ төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарна гэж,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан шүүгдэгч Д.Э, Б.Б нар  нь  “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна. 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,  мөн хэсгийн 3.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй,  харин энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д. Э-ыг  Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголиан коппер корпорейшн ХХК-дын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг Монголиан Коппер Корпорейшн ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг, мөн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан Коппер Корпорейшн”ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэн үйлдэж, “Монголиан коппер корпорейшн” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Дээрх нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг Д.Э нарт холбогдох Эрүүгийн хэргээс тусгаарлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба эдгээр яллагдагч нарын үйлдэлд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-т  буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд  анхан шатны шүүх   шүүгдэгч Д. Эын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь  шүүгдэгч Д.Э-тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Э нь  хууль тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах давуу эрхээс татгалзах асуудлыг  Монгол Улсын Их хуралд танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэлгүй, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаагүйгээр  Засгийн газрын 2016 оны 06 сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол улсын Засгийн газрын 330 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ниудын хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК-д хууль бусаар шилжүүлэх шийдвэр гаргахад Засгийн газрын гишүүний хувьд  оролцож,  Монголиан Коппер Корпорейшн ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон үйлдлийг хамтран зохион байгуулсан,

Мөн Кью Эс Си ХХК-ны гүйцэтгэх захирал Э.Шижирийн “Концессын зүйлийн бодит хөрөнгө оруулалт тооцох тухай”  тэргүү бүхий 2016 оны 02 сарын 19-ны өдрийн 1/15 дугаартай албан бичигт дурдсан үнийн санал болох 112,663,222.22 ам долларын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, Сангийн сайд Б. Бт 2016 оны 02 сарын 22-ны өдрийн 01/159 дугаартай “Концессын зүйл хүлээн авах тухай” тэргүү бүхий албан бичгийг хүргүүлж,  Сангийн сайдаар ажиллаж байсан Б. Б нь  2016 оны 02 сарын 26-ны өдрийн 72 дугаартай тогтоол гаргаж Кью Эс Си ХХК-д 183,608,605,210.6 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгохыг хамтран зохион байгуулсан ба шүүгдэгч Д. Э, Б. Б нарын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг  шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бусад асуудлын талаар : 

  1. Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын Оросын Холбооны

улсын “Ростех” улсын корпорацийн эзэмшилд байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол улсын Засгийн газар худалдан авах давуу эрхээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг тогтоохоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн технологийн салбарын багш Б.Улаанбаатар, Голден пейж аудит ХХК-ны аудитор  С.Оюунгэрэл, аудитор  Я.Оюун нарыг шинжээчээр томилж, шинжээч нар 2019 оны 06 сарын 11-ны өдөр дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд:

 Монгол Улсын Засгийн газраас томилогдсон хохирогч нарын нэхэмжилж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-нд хууль бусаар шилжүүлсний улмаас учирсан гэх 4,065,890,000,000 /дөрвөн их наяд жаран таван тэрбум найман зуун ерэн сая/ төгрөгийн хохирол нь тухайн байгууллагын борлуулалтад үндэслэн тооцсон учир үндэслэлтэй байна.

"Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг "Монголиан коппер корпорейшн" ХХК-нд хууль бусаар шилжүүлсний улмаас учирсан гэх 5,300,000,000,000 /таван их наяд гурван зуун тэрбум/ төгрөгийн хохирол нь ордын бодит үнэлгээгээр тооцож үзэхэд үндэслэлтэй байна...гэжээ.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 2016 оны 6 сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, Оросын Холбооны улсын Засгийн газрын эзэмшлээс  Монголиан коппер корпорейшн" ХХК-д шилжсэн Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ны 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг   Үндсэн Хуулийн Цэц хянан хэлэлцээд тус тогтоол нь:  Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь ... хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;", Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн " Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Улсын Их Хурлын 23-р тогтоолын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ны 49 хувийн энгийн хувьцааг төр өмчдөө шилжүүлэн авснаар шүүгдэгч   Д.Э нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй юм. 

2. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 4- ны өдрийн 6

дугаартай тогтоолоор “ Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай ” тогтоолоор  Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, “Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ны төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км замыг ачиж буулгах терминалын хамт барих” төслийн концессын барих-шилжүүлэх төрлөөр байгуулсан нэмэлт гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгажээ. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 17-

ны өдрийн №180 дугаартай шинжээчийн дүгнэлтээр :Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт өртөөнөөс мөн аймгийн Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 33.4 км төмөр замыг барих ажилд зарцуулсан тооцоог холбогдох аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсээс гаргасан нэхэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, тооцоо нийлсэн акт болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн хийлээ...Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хандгайт өртөөнөөс мөн аймгийн Хүдэр сумын Төмөртэйг уурхай хүртэлх 33.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 40,475,687,770.86 / дөчин тэрбум дөрвөн зуун далан таван сая зургаан зуун наян долоон мянга долоон зуун далан төгрөг наян зургаан мөнгө / төгрөг зориулалтын дагуу зарцуулсан байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Кью Эс Си ХХК-нь Сангийн яамнаас авсан 18 ширхэг шилжих векселийг арилжааны банкаар дамжуулан мөнгөжүүлж 189,110,167.949 / нэг зуун наян есөн тэрбум нэг зуун арван сая нэг зуун жаран долоон мянга есөн зуун дөчин ес/  төгрөгийн орлогыг хууль бусаар олсон ба түүнээс  Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 33.4 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 40,475,687,770.86 зарцуулсан зардалд хасаж тооцоход 148,634,480.178.14 / нэг зуун дөчин найман тэрбум зургаан зуун гучин дөрвөн сая дөрвөн зуун наян мянга нэг зуун далан найман төгрөг арван дөрвөн мөнгө /-ийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж тодорхойлох боломжтой байна. Шүүгдэгч нар нь дээрх мөнгийг авч ашигласан үйлдэл тогтоогоогүй тул энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс  шүүгдэгч Д.Э, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохируулж тэдгээрийн  хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг нийтийн албан томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж , 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч Д.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж,  шүүгдэгч Д.Э, Б.Б нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэх тоолох,

шүүгдэгч Н.З-д авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах , шүүгдэгч Д.Гад авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах , Д.Д авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Л.С-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, яллах дүгнэлтийн хавсралтын 5 дугаарт тэмдэглэгдсэн санхүүгийн баримтууд, бичлэг бүхий 11 ширхэг Сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

шүүгдэгч Д.Г-ын  Хаан банкны 5124019867 тоот дансанд байгаа 644,193,365 төгрөг, 5131277025 тоот дансанд байгаа 43,334 ам.долларыг данс, Ү-2206011955 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойруу гудамж 62/4 байр А2-106 тоот орон сууц /432,890,386 төгрөгийн үнэ бүхий/,

 шүүгдэгч Д.Д-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 1 тоот, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх бүртгэлийн Ү-2205044721 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /241,400,000 төгрөг/-ийг,

шүүгдэгч Л.Сийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байрны 69 тоот орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх бүртгэлийн Ү-2202004928 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /83,823,923 төгрөг/ зэргийг тус тус битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Шарнууд овогт Д.Г-ад холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э, Кью Эс Си ХХК-ны захирал Э.Шижир нартай санаатай нэгдэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Кью Эс Си ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон  үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т  заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөгийн овогт Н.З,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  2.2 дугаар  зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шарнууд овогт Д.Г,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Д.Д,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 sдахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Даваа овогт Б.М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Халуун усны овогт Л.С нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3  дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Г овогт Д.Э-ыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б овогт Б.Б-ыг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Г овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 / тав / жилийн хугацаагаар хасаж, 4 / дөрөв / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч  Б овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 / гурав/ жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 6 дугаар зүйлд заасныг  баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 11 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 9. Шүүгдэгч Д.Г-ын Хаан банкны 5124019867 тоот дансанд байгаа 644,193,365 төгрөг, 5131277025 тоот дансанд байгаа 43,334 ам.долларыг данс, Ү-2206011955 бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойруу гудамж 62/4 байр А2-106 тоот орон сууц /432,890,386 төгрөгийн үнэ бүхий/, шүүгдэгч Д.Дын өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 1 тоот, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх бүртгэлийн Ү-2205044721 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /241,400,000 төгрөг/-ийг, шүүгдэгч Л.Сийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 44 дүгээр байрны 69 тоот орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх бүртгэлийн Ү-2202004928 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /83,823,923 төгрөг/ зэргийг тус тус битүүмжилсэн болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор,шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Б.Б нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Н.З-д авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Гад авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, Д.Дад авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Л.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д. ДАРЬСҮРЭН

 

                                           ШҮҮГЧИД                                  Б.БАТСАЙХАН

 

                                                                                                З.БОЛДБААТАР