| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2016/00014/И |
| Дугаар | 10 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 10
Сэлэнгэ аймаг дахь *******н *******
гүйцэтгэлийн ******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ****************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Оюунцэцэг
Г.Давааренчин
Оролцогчид
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанцэцэг
Хариуцагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дугаартай *******ийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг дахь *******н ******* ******* ******* нэхэмжлэлтэй *******т холбогдох “Урамшууллын хөлс, нотариатын зардал, нийт 1.479.314 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь *******н ******* ******* алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 472 дугаартай шүүгчийн захирамжаар *******аас 20520000 төгрөгийг гаргуулж О.Пүрэврагчаад олгохоор, мөн шүүхийн 2013 оны 11 дүээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай *******ээр ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох зээл, зээлийн хүү, гэрээний улмаас үүссэн хохиролд барьцаа хөрөнгө болох 17.9 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаанд 2 оролцогч оролцож 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг 1.000.000 төгрөгөөр өсгөж 21.790.200 төгрөгөөр дуудсанаар оролцогч Б.Амаржаргал ялсан.
Тус алба нь төлбөр төлөгч *******, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг байлцуулан шүүхийн *******ийг хэрхэн төлж барагдуулах тохиролцоог хүргэж тус албанаас битүүмжилсэн сумын ** дугаар баг, ** дүгээр байрны *** тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэнийг сэргээж, төлбөр төлөгч ******* нь дээрх байрыг бусдад худалдсанаар төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож ******* ******* ажиллагааг дуусгавар болгосон байхад ******* нь урамшууллын 1.441.314 төгрөгийг төлөхгүй байна.
Иймд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хүсэлтээр *******н ******* ******* тухай МУ-ын хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.2, ХЗДХСайдын 2010 оны 104 тоот тушаалд заасан журмын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ******* гүйцэтгэгчийг урамшуулах тухай 10 тоот гэрээний дагуу төлөх 1.441.314 төгрөгийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас гаргуулах ******* гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашнямын Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…Урамшуулалын гэрээний үнэ 1.441.314 төгрөг, 76 хуудас материалыг нотариатаар баталгаажуулахад 38000 төгрөг, нийт 1.479.314 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь *******н ******* ******* байгууллагын нэхэмжлэлийг би үндэслэлгүй гэж үзэж байна. Сэлэнгэ аймаг дахь *******н ******* ******* алба ******* ажиллагаа явуулсан боловч шүүхийн *******ийн тогтоох хэсэгт заасан уг байрны улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар зөрүүтэй бичигдсэн байсан. *******н ******* ******* ажиллагааг улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцсон. Улсын эрхийн бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар зөрүүтэй байсан болохоор ******* ******* ажиллагаа хүчингүй болсон гэж үзэж байна.
…Би өв залгамжлагч Энхтөгсөөс итгэмжлэл аваад байрыг нь зараад мөнгөө бага багаар авсан. Миний хувьд бол ШШГАлба ажиллагаагаа бүрэн гүйцэд явуулаагүй, явуулсан ажиллагаа нь ерөнхий газрынхаа актаар хүчингүй болсон учир би уг мөнгийг өгөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дугаартай *******ээр:
-*******н ******* ******* тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт зааснаар *******аас 1.046.919.80 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн *******н ******* ******* албанд олгож, илүү нэхэмжилсэн 432.394.20 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 1.046.919.80 төгрөгөнд ногдох 29.676 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсөвд оруулж *******лэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
…Анхан шатны шүүх төлбөрийн үнийн дүн 20.590.200 төгрөгийн 7 хувь болох 1.441.314 төгрөг гаргуулах ёстойг 1.046.919 төгрөг гаргуулахаар *******лэснийг хууль, журамд нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иргэн *******аас урамшууллын гэрээний үнэ 1.441.314 төгрөг гаргуулах ******* гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтанцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн 111 тоот 1.441.314 төгрөгөөс 1.046.919 төгрөгийг гаргуулахаар *******лэсэн. Үүнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
*******н ******* ******* тухай хуулийн 83 дугаар зүйлд төлбөр авагчаас урамшуулал гаргуулахаар заасан. Мөн хууль зүйн дотоод хэргийн сайдын А/181 тоот болон төлбөр авагчтай байгуулсан гэрээний 4 дэх хэсэгт ******* гүйцэтгэлийг гүйцэтгэж дуусгавар болсныг хэрхэн тооцох талаар тодорхой заасан. Хууль зүйн дотоод хэргийн сайдын баталсан 2010 оны 104 тоот тушаалд заасан журмын 2 дахь хэсэгт урамшууллын хувь бодох талаар заасан. Анхан шатны шүүхийн ******* уг журмыг зөрчсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан гэв.
Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шийдвэр ******* ажиллагаа явагдахын хувьд явагдсан. Анхнаасаа шүүхийн ******* зөрүүтэй бичигдсэн. Ингээд ******* буруу бичигдсэнээс би давж заалдах гомдол гаргасан. Ингээд давж заалдах шатны шүүхийн магадлал дээр тусгасан ажиллагаа бүрэн явагдаагүй учраас би урамшуулал өгөх үндэсгүй гэж үзэж байна.
Сүүлд гарсан анхан шатны шүүхийн *******ээр урамшууллын 70 хувийг төлөхөөр болсон. Би үүнийг бас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх маргааныг *******лэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуульд заасан хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул *******ийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин *******лүүлэхээр сум дундын шүүхэд буцаахаар *******лэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь *******н ******* ******* алба нь урамшууллын гэрээний үнэ 1.441.314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг төлбөр ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д холбогдуулан гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 472 дугаартай шүүгчийн захирамжаар *******аас 20.520.000 төгрөгийг гаргуулж О.Пүрэврагчаад олгохоор, мөн шүүхийн 2013 оны 11 дүээр сарын 11-ний өдрийн 600 дугаартай *******ээр ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох зээл, зээлийн хүү, гэрээний улмаас үүссэн хохиролд барьцаа хөрөнгө болох 17.9 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн байна.
Дээрх 472 дугаартай шүүхийн *******ийн дагуу шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж тус ажиллагаанд төлбөр авагч О.Пүрэврагчаа нь өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгосны дагуу ******* оролцсон байх бөгөөд өөрөөр хэлбэл тус ажиллагааны бие даасан оролцогч бус зөвхөн төлбөр авагчийн олгосон итгэмжлэлийн дагуу түүний нэрийн өмнөөс ажиллагаанд оролцон түүний эрх, үүргийг нь хэрэгжүүлжээ.
Энэ үүргийнхээ дагуу ******* нь нэхэмжлэгч байгууллагатай 2014 оны 01 сарын 17-ны өдөр ******* гүйцэтгэгчийг урамшуулах тухай 10 тоот гэрээ байгуулж ******* гүйцэтгэлийн бүхий л ажиллагаанд оролцсон байх ба нэхэмжлэгч байгууллага болон төлбөр авагч нарын хооронд 10 тоот урамшуулах гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн маргаан үүссэн гэж үзэхээр байна.
Дээрхи баримтуудаас үзвэл хэдийгээр нэхэмжлэгч нь төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл ******* нь тус хэргийн жинхэнэ хариуцагч мөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан *******лэсэн нь буруу болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болохоор заасан.
Энэхүү заалтын дагуу шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр авагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ыг төлбөр авагч О.Пүрэврагчаагаар солих эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах боломж байгааг шүүх анхаараагүй, зохигчдын хэрэг хянан *******лэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар тайлбарлан өгөх үүргээ шүүх биелүүлээгүй байна гэж үзэн шүүхийн *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хэргийн *******лэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 111 дугаартай *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.011 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан *******лэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Г.ДАВААРЕНЧИН