Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 258

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.О 

Хариуцагч: СХДХХҮХД . 

Нэхэмжлэлийн шаардлага: “...СХДХХҮХД Б/32 тоот тушаал ажлаас чөлөөлөх тухай актыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах болон цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Сумъяа, нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.О миний бие нь 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 11 дүгээр хороо хариуцсан нэг цэгийн үйлчилгээний ажилтнаар орсон. Ингээд намйг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2-р хорооны халамжийн мэргэжилтнээр сэлгэн ажиллуулсан.

Миний бие төрийн байгууллагад нийт 13 жил ажиллахдаа эрхэлсэн ажилдаа үнэнч, тууштай, шударга, аливаа зөрчил гаргалгүй, чин үнэнчээр ажиллаж, ямарваа сахилгын шийтгэл үгүй ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр миний хадам эх Б.Рагчаа нь нас барсан.

Ингээд ар гэрийн гачигдал гарсан тухай байгууллагадаа мэдэгдэж, ажлын 7 хоногийн чөлөөг 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр өргөдөл хүсэлт гаргаснаар авсан. Тэгээд 7 хоногиийн дараа буюу 2016  оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний бие ажилдаа ирсэн. Тухайн өдөр ажлаа хэвийн үргэлжлүүсэн. Тэр өдөр Баасан гариг буюу 5 дахь өдөр байсан. Ингээд 1 дэх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирэхэд шуурхай хуралдаантай хэмээн дуудсан. Тэгээд шуурхай  хуралдаанаар “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/32 тоот тушаал гарсныг танилцуулсан.

Тэгэхэд миний бие хэлтсийн дарга Б.Мөнхбаяртай биечлэн уулзаад “Намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ? Би энэ байгууллагад ажиллахдаа чин үнэнчээр, шударга, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж ирсэн. Он удаан жил ажиллаж байна. Саяхан ар гэрийн гачигдлаар 7 хоногийн чөлөөтэй байж байгаад 5 дахь өдөр ирсэн юм” гэхэд “Би таны ажил байдлыг сайн мэдээгүй. Алдаатай шийдвэр гаргасан байна. Дээрээс батлагдаж ирсэн орон тоонд бариулж энэхүү ажлаас чөлөөлөх нэрсд байна. Одоо тушаал хүчингүй болгьё гэвэл бусад бүгд барьцах болно. Тиймээс та өргөдлөө гаргачих. Нэн даруй буюу хамгийн эхэнд асуудлыг чинь шийдвэрлэх болно. Тэгээд түр тайван байж байгаад хэд хоногийн дараа аваад ир” гэхэд нь миний бие итгээд явсан. 

 

Ингээд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ эргэж очихдоо өргөдлөө гараар бичээд, талийгаачийн нас барсны гэрчилгээний хуулбар мөн эрүүгийн гэмт хэрэгт хохирогч болсон талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн Шинжээчийн дүгнэлтийг хавсаргаж, үнэн учир байдлаа хэлээд өгсөн. Тэгээд түүнээс хойш өргөдлийн хариуг хүлээсээр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 216 дугаартай хариуг хүлээн авсан. Тус тоотод намайг ажил эгүүлэн томилох тухай биш тодорхойгүй хариулт байна.

Тиймээс Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэх нь “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1,40.1.2-т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” Гэвч урьдчилж миний биед мэдэгдээгүй.

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан/нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрв тухай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. Энэ хуулийн дээрх зүйл заалтыг ажил олгогч эс үйлдэхүй учруулж нэхэмжлэгч миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг зөрчигдсөн.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 4.3-т “Гэр бүл, төрөл, садангийн хүн нас барах ...,” Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 4.1-т 3гэр бүлийг нь дэмжих” гэсэн дээрх зүйл заалтуудыг ажил олгогч авч хэрэгжүүлээгүйн улмаас төрийн албан хаагчид олгох тусламжид хамрагдаагүй, хуулиар хамгаалагдсан эрх, ашиг зөрчигдөж байсан байна.

Би энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа цалингий зээл 4 удаа авч цаг хугацаанд нь төлж барагдуулсан. Хамгийн сүүлийн цалингийн зээлийг 2016 оны 10 дугаар сард 8.500.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай гэрээ хийж авсан. Зөвхөн цалингаа барьцаалж авсан. Гэвч одоо эрхэлсэн ажил орлогогүй болсон тул үээлийг сар бүр төлөгдөх хуваарийн дагуу төлж дйилэхгүй, нэмэлт хүүгийн төлбөрт унаж найдваргүй зээлд бүртгэгдэх эрсдэлд унаад байна. Тиймээс нэхэмжлэгч миний бие энэ байгууллагад он удаан ажиллаж, маш их ажлын туршлагатай, 3 удаагийн шаталсан сургалтанд хамрагдсан мэргэжлийн нийгмийн ажилтан, төрийн жинхэнэ албан хаагч байна.

Иймд энэхүү бичгэн хариултыгы миний бие эс зөвшөөрч СХД-ийн Хөдөлмөр халамж Үйлчилгээний хэлтсийн даргын Б/32 тоот тушаал ажлаас чөлөөлөх тухай актыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/653, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/11 дүгээр тушаалын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/ болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-үүдийг нэгтгэн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан байна. Өмнөх Хөдөлмөрийн хэлтэст нийт 35, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст нийт 77 орон тоотой байсан бөгөөд шинэчлэгдсэн бүтцээр орон тоог цөөрүүлж нийт 78 албан хаагчтай байхаар баталсан байна. Батлагдсан бүтэц орон тооны хязгаарт багтаан нийт 78 албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 заалтыг үндэслэн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан шалгаруулж томилсон бөгөөд 34 албан хаагчийг үүрэгт ажлаас чөлөөлж мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 заалтын дагуу тэтгэлэг олгосон байна.

Байгууллага өөрчлөгдөн байгуулагдсантай холбоотой өмнөх 2 хэлтсийн регистр, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас хүчингүй болсон ба 2016 оны 09 дүгээр сарын 19-нд хэлтсийн гэрчилгээ тамга тэмдэг, хэвлэмэл хуудасны захиалснаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байдаг. Тухайн үед Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үүрэг чиглэл авч ажилласан 2016 оны 10 дугаар сарын 03-наас шинэчлэсэн бүтцээр ажиллах чиглэл өгч байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Огийн ажиллаж байсан 2 дугаар хороо өмнөх бүтцээр 2 мэргэжилтэнтэй байсан бол шинэ бүтцээр 1 мэргэжилтэн ажиллах болсон бөгөөд шалгаруулалтыг ажилла& хувийн хэрэг баримтад тулгуурлан хийсэн.

Нэхэмжлэгч М.Од ажлаас чөлөөлөх тушаалын төслийг танилцуулсан ба тушаалын үр дагаварыг хүлээн зөвшөөрч нэг удаагийн тэтгэлэг олгохыг хүссэн өргөдөл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргаж 1,549,989 төгрөгийг авсан байдаг.

Тэтгэлэг авсанаас хойш М.О дахин хүсэлт гаргаагүй бөгөөд 2017 оны 2 дугаар сард амаар хүсэлт гаргасанд өмнө өгч байсан орон тоо цөөрсөний улмаас ажлын байраар хангах боломжгүй тухай мэдэгдэж, хэлтсээс Б/32 дугаар тушаалыг тайлбарласан албан бичиг өгсөн. Шинэчлэгдсэн бүтцийн хүрээнд чөлөөлөгдсөн албан хаагчдад болон М.Од ажлаас чөлөөлсний дараа эгүүлэн ажлын байраар хангах талаар аман шийдвэр, амлалт өгч байгаагүй болно.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдол гаргах хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжпэгчийн маргаан бүхий актыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.О нь “СХДХХҮХД Б/32 тоот тушаал ажлаас чөлөөлөх тухай актыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах болон цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” дугаар 113 тоот захирамжаар М.Ог Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Хөдөлмөр халамжийн нэг цэгийн үйлчилгээний ажилтны албан тушаалд томилсон байна.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Б/51 тоот тушаалаар М.Ог 11 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаар Б/46 тоот тушаалаар Мижиддоржийн Ог 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” дугаар Б/32 тоот тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Мижиддоржийн Ог 2 дугаар хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Татварын ерөнхий хуулийн 231.1, 271 дугаар зүйлийн 2716.3, 30 дугаар зүйлийн 3.1.5, 30.1.7, 73 дугаар зүйлийн 73.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн дугаар Б/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7,512,951 (долоон сая таван зуун арван хоёр мянга есөн зуун тавин нэг) төгрөгийг М.Од олгожМ.Огийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасугай.

3.  Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

                                     ШҮҮГЧ                                  С.ТӨМӨРБАТ

                                        ШҮҮГЧ                                А.САРАНГЭРЭЛ