Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 916

 

  

 

 

 

 

 

     2020         10          21                                   2020/ШЦТ/916

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

хохирогч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт С-ын Бт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, _, урьд ял шийтгүүлж байгаагүй, _ дугаарын регистртэй, Ж овогт С-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж овогт С-ын Б нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Бгийн эзэмшлийн гар утсыг “утсаар ярина хэмээн” авч хохирогчийн эзэмшлийн “Лэнд.мн ББСБ” ХК дахь цахим хэтэвчээс “Төрийн банк”-ны ... тоот дансанд 500,000 төгрөгийг, мөн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн эзэмшлийн “Голомт банк” дахь ... тоот данснаас Хаан банкны 5166384219 тоот дансанд 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар тустус шилжүүлэн, хулгайлж авч, хохирогчид нийт 700,000 төгрөгйн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б мэдүүлэхдээ:

“...Надад энэ хүн 700.000  төгрөгийг төлсөн. Голомт банкнаас авсан зээлийн хүү, сунгалт хийсэн хүү зэргийг нэхэмжилж байна...” гэв

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шиг санаж байна ажил дээрээ байж байх үедээ С.Бд найздаа утсаа өгч байгаач утсаар чинь яриад өгье гэж хэлээд гар утсыг авч ажлынхаа нойлын өрөө рүү орсон. Ингээд Лэнд.мн рүү нэвтэрч ороод 500,000 төгрөгийн зээлийг гаргуулан авч өөрийн төрсөн дүү С- овогтой Б-ийн Төрийн банкны ... дугаарын данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд өөрийн төрсөн дүү С.Б-ийг эгчийнхээ Хаан банкны ... дугаарын данс руу 500,000 төгрөгийг буцаагаад шилжүүлчих гэж хэлээд авсан.

2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед яаралтай мөнгөний хэрэг гарахаар нь утсан дээрээ Голомт банкны интернет банкны аппликейшн татаад С.Бгийн нэвтрэх нэр, нууц кодоор ортол дансанд нь 230,000 төгрөг байсан. Би өөрийн танил таксины жолооч Ё- руу залгаж чиний данс руу 200,000 төгрөг шилжүүлье гээд Хаан банкны 5166384219 дугаарын данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Бгийн өгсөн:

“...2020 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг 41 минутанд өөрийн 88167904 дугаартай утсаа харсан чинь миний эзэмшлийн Голомт банкны дансанд орлого орсон мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь би өөрийн утасны мессеж хэсэг рүү орж үзэхэд Голомт банкнаас хадгаламж барьцаалсан зээл 200,000 төгрөг ороод буцаад зарлага гарсан байсан. Тэгэхээр нь би Голомт банкны лавлах руу залгаад мессежний талаар асуухад Ё- гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Лэнд.мн зээлийн аппликейшн рүү орж хэтэвчээ шалгахад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04:41 цагт Б- гэх нэртэй хүний эзэмшлийн ... дугаартай Төрийн банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн байсан. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй, би хохирлоо бүрэн авсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ё-ын өгсөн:

“...2020 оны 02 дугаар сар байсан өдрийг сайн санахгүй байна. Намайг таксинд явж байхад найз С.Б дансаа явуулаач найз нь чиний данс руу 200,000 төгрөг шилжүүлье тэгээд ярьж байгаад очоод авъя гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрсөн ба миний данс руу 200,000 төгрөг орсон. Би таксиндаа явж байгаад харих замаараа С.Б рүү залгаж би Баянгол дүүргийн 20-р хороо 5 шарын Төмөр замын призер өнгөрөөд замын урд байрлах Хаан банкин дээр байна энд хүрээд ир гэж хэлээд С.Бт 200,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Б-ийн өгсөн:

“...С.Б нь манай төрсөн эгч байгаа юм. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эгч Б над руу утсаар яриад Төрийн банкны данс байна уу мобайл банк байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь би чиний данс руу 500,000 төгрөг шилжүүлье буцаагаад миний Хаан банкны данс руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний Төрийн банкны ... тоот дансанд Лэнд.мн-с /Б/ гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би удахгүй буцаагаад ... тоот Б эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

- дансны хуулга /хх-н 37-41/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 47/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ж овогт С-ын Б нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Бгийн эзэмшлийн гар утсыг “утсаар ярина хэмээн” авч хохирогчийн эзэмшлийн “Лэнд.мн ББСБ” ХК дахь цахим хэтэвчээс “Төрийн банк”-ны ... тоот дансанд 500,000 төгрөгийг, мөн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн эзэмшлийн “Голомт банк” дахь ... тоот данснаас Хаан банкны 5166384219 тоот дансанд 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар тустус шилжүүлэн, хулгайлж авч, хохирогчид нийт 700,000 төгрөгйн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Бийн “...С.Бд найздаа утсаа өгч байгаач утсаар чинь яриад өгье гэж хэлээд гар утсыг авч ажлынхаа нойлын өрөө рүү орсон. Ингээд Лэнд.мн рүү нэвтэрч ороод 500,000 төгрөгийн зээлийг гаргуулан авч өөрийн төрсөн дүү С- овогтой Б-ийн Төрийн банкны ... дугаарын данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд өөрийн төрсөн дүү С.Б-ийг эгчийнхээ Хаан банкны ... дугаарын данс руу 500,000 төгрөгийг буцаагаад шилжүүлчих гэж хэлээд авсан.

2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байх үед яаралтай мөнгөний хэрэг гарахаар нь утсан дээрээ Голомт банкны интернет банкны аппликейшн татаад С.Бгийн нэвтрэх нэр, нууц кодоор ортол дансанд нь 230,000 төгрөг байсан. Би өөрийн танил таксины жолооч Ё- руу залгаж чиний данс руу 200,000 төгрөг шилжүүлье гээд Хаан банкны 5166384219 дугаарын данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Бгийн “...би өөрийн утасны мессеж хэсэг рүү орж үзэхэд Голомт банкнаас хадгаламж барьцаалсан зээл 200,000 төгрөг ороод буцаад зарлага гарсан байсан. Тэгэхээр нь би Голомт банкны лавлах руу залгаад мессежний талаар асуухад Ё- гэсэн эзэмшигчтэй Хаан банкны данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Лэнд.мн зээлийн аппликейшн рүү орж хэтэвчээ шалгахад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 04:41 цагт Б- гэх нэртэй хүний эзэмшлийн ... дугаартай Төрийн банкны данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Ё-ын “...С.Б дансаа явуулаач найз нь чиний данс руу 200,000 төгрөг шилжүүлье тэгээд ярьж байгаад очоод авъя гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрсөн ба миний данс руу 200,000 төгрөг орсон. Би таксиндаа явж байгаад харих замаараа С.Б рүү залгаж би Баянгол дүүргийн 20-р хороо 5 шарын Төмөр замын призер өнгөрөөд замын урд байрлах Хаан банкин дээр байна энд хүрээд ир гэж хэлээд С.Бт 200,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Б-ийн “...С.Б нь манай төрсөн эгч байгаа юм. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эгч Б над руу утсаар яриад Төрийн банкны данс байна уу мобайл банк байгаа юу гэсэн. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь би чиний данс руу 500,000 төгрөг шилжүүлье буцаагаад миний Хаан банкны данс руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний Төрийн банкны ... тоот дансанд Лэнд.мн-с /Б/ гэсэн гүйлгээний утгатай 500,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би удахгүй буцаагаад ... тоот Б эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б “...Надад энэ хүн 700.000  төгрөгийг төлсөн. Голомт банкнаас авсан зээлийн хүү, сунгалт хийсэн хүү зэргийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг өгсөн бөгөөд энэ талаарх баримт хангалтгүй байх тул гэмт хэргийн улмаас төлсөн гэх зээлийн хүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Бт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос С.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэхийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс С.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овогт С-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ