Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 919

 

  

 

 

 

 

 

     2020        10           21                                   2020/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Б-ын Д-д холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх _, урьд

2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн ___дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, бие эрүүл, ___ дугаарын регистртэй, Т овогт Б-ын Д-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Х.М-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар түүний эрүүл мэндэд баруун хөх, баруун, зүүн бугалга, баруун болон зүүн шилбэний цус хуралт, хүзүүний арьсны зулгаралт, умайн доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д- мэдүүлэхдээ:

 “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Д-гийн өгсөн:

“...Би М-той хамтран амьдраад 2 жил гаран болж байна бид 2 дундаасаа 1 хүүхэдтэй. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй дунд нь 1 удаа салж саяхан эргээд нийлсэн. 9 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр М- нь эрүүл ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ирсэн ба би тухайн үед нилээн согтсон байсан. М-ын биед учруулсан гэмтлийг би учруулсан. Караоке дотор орж ирчихээд хүүхэнтэй явлаа гээд хардаад бид 2 нилээн маргалдсан ба өөрийн гар утсаараа хүзүү рүү цохьчихоор нь би гараараа баруун талын хацар луу нь 1 удаа алгадсан. Тэгээд буйдан дээр сууж байхад нь энгэрээс нь заамдаж аваад түлхсэн. Энэ үед буйдан налж унасан. Тэгээд тэндээс гараад гэр лүүгээ гаръя гээд гадаа явж байсан чинь явахгүй гээд газар суугаад байхаар нь зүүн гарын бугуй хэсгээс нь зуураад явъя гээд чирж дахин хүзүү рүү нь 1 удаа алгадсан. Би гэдэс рүү нь гараараа болон хөлөөрөө цохиж өшиглөөгүй. Түлхэж, чирснээс умайн доргилт гэмтэл үүссэн байж магадгүй. Би өөрийн гэм бурууг ухаарч байна...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.М-ын өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 13-ны оройн 21:30 цагийн орчим ажлаа тарах үед манай нөхөр Д- хороололд байрлах нэг караокед байна хүрээд ир гэж дуудсан. Би хэлсэн караокеных нь гадна явж очиход манай нөхөр гадаа гарч ирж намайг авахдаа таксины жолоочтой намайг хардаж чи таксины жолоочтой янхандаж яваад ирэв үү гээд байсан. Д- бид хоёр түрүүлээд орсон чинь Д- намайг бэлэг эрхтнээ шалгуул гээд байхаар нь би чи юу яриад байгаа юм бэ чи нилээн согтуу байна гээд зүүн талын хацар луу нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь зөрүүлээд миний баруун хацар луу зүүн талын гараараа хоёроос гурван удаа алгадаад чи намайг цохидог хэн бэ гээд намайг буйдан руу түлхэж унагасан. Би буйдан дээр унаад байж байтал миний толгойноос үсдээд буйдангийн ард талын төмөр материалаар хийсэн түшлэгийг толгойгоор миний мөргүүлэхээр нь би босоод өрөөнөөс гараад явах гэтэл миний өмсөж явсан хүрэмний араас татаад буцаж буйдан дээр суулгаад байж байтал манай нөхрийн найз Төрөө гаднаас орж ирээд тэр хоёр намайг голдоо хийгээд суулгасан.

Тэгтэл Д- найздаа хандаж “би эдний ээж, аавыг алж байж санаа минь амарна гэсэн. Би тэр үед уурлаад Д-д хандаж чи яагаад байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм. Эхийгээ дуурайсан пизда гэж хэлээд миний баруун хацар луу баруун гараараа нэг удаа алгадаад миний хоолойноос нэг гараараа боосон чинь найз Төрөө нь манай нөхрийг чи болиоч гэсэн чинь намайг боохоо больсон. Би босоод ширээ тойроод гарах гэтэл Д- босож ирээд намайг буйдан руу түлхэж унагаагаад миний гэдэс рүү зүүн гараараа гурван удаа цохисон. Би Д-г аргадах гээд хэдүүлээ одоо гаръя гээд бид хоёр тухайн караокеноос түрүүлээд гартал Д- миний гар утас болон цүнх зэргийг авчихаад надад өгөхгүй байсан. Тэгээд явж байх зуураа миний араас хурдан яваач гээд хөлөөрөө өшиглөөд байхаар нь би замын хажууд байрлах брожуран дээр суутал миний хацар луу гараараа хэд хэдэн удаа алгадахаар нь би явъя гэсэн чинь хуц пизда минь би пиво ууж байж явна гээд над руу караокенаас гарахдаа авч гарсан пивоо дайлахаар нь би шил рүү нь гараараа цохисон чинь пиво нь газар унаад хагарчихсан чинь миний ууж байсан пивийг чи хагаллаа гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-11/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Т-ын өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед Д-тай гадуур явж байгаад бид хоёр хорооллын тэнд байдаг Алтантөгрөг дэлгүүрийн тэнд байдаг нэрийг санахгүй байна караокед орцгоосон. 21 цаг өнгөрч байхад Д-гийн эхнэр нь орж ирсэн бөгөөд караокеноос гарахаар болсон тул би тооцоо авах гээд өрөөнөөс гараад 20 орчим минутын дараа орж ирэхэд Д- нь эхнэртэйгээ муудалцаад хацар луу нь гараараа алгадчихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___ тоот:

1. Х.М--н биед баруун хөх, баруун, зүүн бугалга, баруун болон зүүн шилбэний цус хуралт, хүзүүний арьсны зулгаралт, умайн доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19-20/,

 

- эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-н 39/,

- хохирогчийг жирэмсэн болохыг нотлох баримтууд /хх-н 48-52/,

- Хохирогч Х.М-ын “...Д-д гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 71/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 46/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Х.М-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар түүний эрүүл мэндэд баруун хөх, баруун, зүүн бугалга, баруун болон зүүн шилбэний цус хуралт, хүзүүний арьсны зулгаралт, умайн доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Д-гийн “...М-ын биед учруулсан гэмтлийг би учруулсан. Караоке дотор орж ирчихээд хүүхэнтэй явлаа гээд хардаад бид 2 нилээн маргалдсан ба өөрийн гар утсаараа хүзүү рүү цохьчихоор нь би гараараа баруун талын хацар луу нь 1 удаа алгадсан. Тэгээд буйдан дээр сууж байхад нь энгэрээс нь заамдаж аваад түлхсэн. Энэ үед буйдан налж унасан. Тэгээд тэндээс гараад гэр лүүгээ гаръя гээд гадаа явж байсан чинь явахгүй гээд газар суугаад байхаар нь зүүн гарын бугуй хэсгээс нь зуураад явъя гээд чирж дахин хүзүү рүү нь 1 удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.М-ын “...Д- бид хоёр түрүүлээд орсон чинь Д- намайг бэлэг эрхтнээ шалгуул гээд байхаар нь би чи юу яриад байгаа юм бэ чи нилээн согтуу байна гээд зүүн талын хацар луу нь баруун гараараа нэг удаа алгадсан чинь зөрүүлээд миний баруун хацар луу зүүн талын гараараа хоёроос гурван удаа алгадаад чи намайг цохидог хэн бэ гээд намайг буйдан руу түлхэж унагасан. Би буйдан дээр унаад байж байтал миний толгойноос үсдээд буйдангийн ард талын төмөр материалаар хийсэн түшлэгийг толгойгоор миний мөргүүлэхээр нь би босоод өрөөнөөс гараад явах гэтэл миний өмсөж явсан хүрэмний араас татаад буцаж буйдан дээр суулгаад байж байтал манай нөхрийн найз Төрөө гаднаас орж ирээд тэр хоёр намайг голдоо хийгээд суулгасан.

...миний баруун хацар луу баруун гараараа нэг удаа алгадаад миний хоолойноос нэг гараараа боосон. Би босоод ширээ тойроод гарах гэтэл Д- босож ирээд намайг буйдан руу түлхэж унагаагаад миний гэдэс рүү зүүн гараараа гурван удаа цохисон. ...явж байх зуураа миний араас хурдан яваач гээд хөлөөрөө өшиглөөд байхаар нь би замын хажууд байрлах брожуран дээр суутал миний хацар луу гараараа хэд хэдэн удаа алгадахаар нь би явъя гэсэн чинь хуц пизда минь би пиво ууж байж явна гээд над руу караокенаас гарахдаа авч гарсан пивоо дайлахаар нь би шил рүү нь гараараа цохисон чинь пиво нь газар унаад хагарчихсан чинь миний ууж байсан пивийг чи хагаллаа гээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Х.Т-ын “...Д- нь эхнэртэйгээ муудалцаад хацар луу нь гараараа алгадчихсан байж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10626 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Д-г хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Х.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч Х.М-ын “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 8-11/,   

“...Д-д гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 71/ зэрэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Б.Д-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

   4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ