Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 52

 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ж.Ө Б.Н Т.Л нарт холбогдох 2040000000070 дугаартай хэргийг 2020 оны 09 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтзй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Өвөр зоог” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж.Ө

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр баг “Дотуур булаг” гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлгүй улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Н.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 406-41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т.Л

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нар нь бүлэглэн, мотоцикль ашиглаж 2020 оны 07 сарын 23-ны өглөө 04 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Дотуур булаг” гэх газарт иргэн Ж.Ө хонинд нийлсэн байсан иргэн Ц.Б 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07 /,

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10 /

            -Хохирогч Ц.Б 2020 оны 07-р сарын 24-ний өдөр өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед хонь, ямаагаа “Булшит” гэх газрын худагтаа услаж байхад баруун урд зүгээс Ж гэх айлын хонь, ямаанаас манай имтэй манай 2 хургатай хонь ирж манай малд нийлсэн. Тэгэхээр нь би өмнөх өдөр мал тасарсан байна гэж бодоод өөрийн хонь, ямаагаа бүгдийг нь тоолж бүртгэхэд 5 хонь дутсан байсан. Уг хонинууд нь буруу талын чих ганзага, зөв талын чих хулгар, араасаа хөндөлтэй имтэй 3 тооны хонь, буруу талын чих ганзага, зөв талын чих хулгар имтэй 2 тооны нийт 5 тооны хонь буюу 2 төлөг, 2 эм хонь, 1 эр хонь дутсан байсан. Тэгээд би 14 цагийн үед алдсан 5 хонио хайгаад Дархан сумын 1 дүгээр баг “Дотуур булаг” гэх газарт байх багийн төвийн байшингууд дээр очоод хамгийн хойд талын байшингийн хаалганы дээгүүр харахад манай дутсан 5 хонийг тэр байшинд хашсан байсан. ...17 цагийн үед улаан өнгийн мотоцикльтой 2 хүн ирээд манай малыг ажиллаж байхаар нь цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

- Гэрч Ж.Ж  2020 оны 07-р сарын 24-ний өдөр өгсөн: “...2020 оны 07 сарын 23-ны өдөр Б гэх малчин манай хонь, ямаан дээр ирээд манай мал нийлсэн байна гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн. Манай малд Батболдын хичнээн мал хэзээ ирж нийлсэнийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- Гэрч Д.Б 2020 оны 07-р сарын 24-ний өдөр өгсөн: “...2020 оны 07 сарын 23-ны өдөр Дархан сумын төв дээр байхад дүү Ж.Ө над руу утсаар яриад 30 хонь хийж хот явна малын бичиг аваад ир гэж хэлээд малынхаа зургийг явуулсан. ...Намайг ирэхэд малаа ажиллаад эхэлсэн байсан ба нийт 25 тооны мал ачуулсан...” гэхмэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Гэрч Ж.Н-ийн 2020 оны 07-р сарын 24-ний өдөр өгсөн: “...2020\ оны 07 сарын 23-ны өдөр Ж  гэх айлын хүүхэд Б  надаас 30 тооны хонь Дархан сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэхээр малын бичиг авсан. ...Би хонийг нь ачиж явсан жолоочоос хичнээн тооны хонь ачиж явсан талаар асуухад 30 тооны малаа хийж амжаагүй Ж  24-25 тооны хонь хийж ачуулсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 /,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 116-117/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 118 /,

            - Гэрч С.А-ын 2020 оны 08-р сарын 26-ны өдөр өгсөн:  “...Би 2020 оны 07 сарын 23-ны өглөө үүрээр Ж.Ө босоод гэрээсээ гарсныг мэдээгүй. Намайг Дархан сумаас ирэхэд манай гэрт Н Л  2 хоол идээд байж байсан. ...Манай гэрт хүрэн өнгийн модон иштэй хутга 2 ширхэг, төмөр иштэй хутга 1 ширхэг байдаг. ...Би зургуудыг харлаа. Манай гэрт байсан хутганууд мөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 125/,                  

- Яллагдагч Б.Н-гийн 2020 оны 08-р сарын 12-ны өдөр өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мотоцикльтой Л той хамт Ө адууг хайж яваад орой 20 цагийн үед мотоцикль бинзенгүй болоод Ө гэрт хонохоор очсон. Гэрт нь очоод сууж байхад Ж.Ө нь Л  бид 2-ыг гараад ир, нэг яриа байна гэж хэлэхээр нь гэрээс нь гарч уулзахад Ж.Ө нь”Манай хонинд Б ахын 5 тооны хонь нийлсэн байгаа, зохицуулах уу” гэж хэлсэн. Мөн “Би маргааш мал ажиллаад Улаанбаатар хот руу явна, тэгэхдээ аваад явчихъя” гэж тохирсон. Тэгээд Ө гэрт унтаж байгаад 2020 оны 07 сарын 23-ны өглөө үүрээр 04 цагийн үед Л , Ж.Ө бид 3 босоод тэдний гэрээс гараад малын хашаан дээр очоод хонин дотроос нь Батболдын гэх 5 тооны хонийг, заалгуулсан. ...Бид нар нийт 5 тооны хонь зөөсөн. Тэгээд эргэж Ө гэрт очиж унтаж байгаад үдээс хойш 17 цагийн үед Ө гэрээс 2 ширхэг хүрэн өнгийн модон бариултай хутга аваад Л  бид 2 хамт багийн төвийн байшин дээр ирээд авчирсан хонинуудаа ажилласан. ...Л  бид 2-ыг очоод 3 хонины амийг нь таслаад байж байхад Б гэдэг хүн ирээд цагдаад дуудлага өгсөн. ...Ж.Ө өөрөө манай хонинд хүний 5 хонь байгаа, ажлаад мөнгө болгоё, хувааж авъя гэж хэлсэн болохоор зөвшөөрсөн. Ө мал биш хүний мал гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93/,

- Яллагдагч Т.Л ийн 2020 оны 08-р сарын 12-ны өдөр өгсөн: “...Гэрийнхээ гадаа гараад Ж.Ө бид 2-т хандаж “Манай хонинд Б ахын хэдэн хонь нийлчихээд байна, би маргааш Улаанбаатар хот руу мал ажиллаад авч явна. Та 2 Б ахын манай хоньтой нийлсэн хэдэн хонийг хийчих, би малтайгаа хамт аваад явъя” гэж хэлсэн. Улаанбаатар хотод аваачиж зарж борлуулаад мөнгөө хувааж авъя гэхээр нь зөвшөөрсөн. ...Ө гэрт байж байгаад 2020 оны 07 сарын 23-ны үдээс хойш 17 цагийн үед 2 ширхэг хүрэн өнгийн иштэй хутга аваад Н  бид 2 хамт нөгөө 5 тооны хонио ажиллахаар явсан. ...Ө мал биш хүний мал гэдгийг нь мэдсэн. ...Н  бид 2 Ө улсын дугааргүй Haojue маркийн мотоцикльтой явсан. Ө малын хашаан дээрээс хонь дүүрээд явахад Н  мотоциклийг нь бариад би ард суугаад, бид 2 дундаа хонь амьдаар нь дүүрээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/,

            - Яллагдагч Ж.Ө 2020 оны 08-р сарын 12-ны өдөр өгсөн: “...Тэгтэл 2020 оны 07 сарын 22-ны орой харуй бүрий болж байхад манай хонь, ямаа майлалдаад байхаар нь гарч харахад манай хоньтой Б ахын хонь захлаад хэдэн хонь манай хоньтой нийлсэн. ...2020 оны 07 сарын 23-ны өглөө үүрээр 04 цагийн үед босоод манай гэрээс гараад гэрийн гадаа байсан хонийг хашаанд хашаад Н Л  бид 3 хашаан дотор ороод би тэр 2-т Б ахын хонийг зааж өгсөн. ...Н Л  бид 3 ярилцаж байгаад ажиллаж мөнгө болгож хувааж авахаар тохиролцсон. Би Б ахын мал гэдгийг нь мэдэж байсан. Бид нар Б ахын хонь манай хоньтой нийлсэн хониноос 2 тооны эм хонь, 2 тооны төлөг, 1 тооны эр хонь нийт 5 тооны хонь авч, Дархан сумын 1 дүгээр багийн төв рүү зөөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/    ,

            -Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Ж.Ө  Л той хамт Батболдын ахын хонийг мэдсээр байж ажилласан. Миний буруу” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч Т.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нар нь бүлэглэн, мотоцикль ашиглаж 2020 оны 07 сарын 23-ны өглөө 04 цагийн орчимд Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Дотуур булаг” гэх газарт иргэн Ж.Ө хонинд нийлсэн байсан иргэн Ц.Б 5 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Батболд, гэрч Б.Ж , Д.Б , Ж.Намхайдорж, С.Ариунсувд нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгуудыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол зэргээр тогтоогдож байна. 

              Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарын хууль бус, зүй бус үйлдэл, бусдын эд зүйлд шунасан байдал нөлөөлсөн байна.

   Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нар нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт  хэргийн улмаас хохирогч Ц.Батболдод 5 хонины хохирол төлөгдөөгүй байна. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нарт Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ж.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Ө эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н Т.Л нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

              Шүүгдэгч Ж.Ө Б.Н Т.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан мотоциклийг учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос хохирлыг барагдуулсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй, ишний зүүн хажуу хэсэгт 3 ширхэг ховилтой, ишний урт 11.5 см, ажлын хэсгийн урт 10 см урттай төмөр хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй ишний урт 11.3 см, ажлын хэсгийн урт 10.5 см урттай төмөр хутга 1 ширхэг нийт 2 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:  

 

  1. Шүүгдэгч Ж.Ө  Б.Н Т.Л  нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар, Б.Н Боржигон овогт Төмөрхүүгийн Л  нарыг 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н Т.Л нарт оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өлзийбаярт оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н Т.Л нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 180000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.

 

              8. Шүүгдэгч Б.Н Т.Л , Ж.Ө нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан мотоциклийг учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос хохирлыг барагдуулсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн иштэй, ишний зүүн хажуу хэсэгт 3 ширхэг ховилтой, ишний урт 11.5 см, ажлын хэсгийн урт 10 см урттай төмөр хутга 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй ишний урт 11.3 см, ажлын хэсгийн урт 10.5 см урттай төмөр хутга 1 ширхэг нийт 2 ширхэг хутгыг устгасугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н Т.Л , Ж.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ