| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00030/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, ерөнхий шүүгч М.Энхмандах, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх
Улсын яллагч Н.Амаржаргал
Иргэдийн төлөөлөгч Ц.Г
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бямбажав
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Алтантүлхүүр, Р.Энхтуяа
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М холбогдох 2040000000036 тоот хэргийг 2020 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архайнгай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 50 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.М Шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 03 сарын 16-наас 17-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух гэртээ согтуугаар өөрийн хүү Б.С архи уулаа гэж хоорондоо маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 03 сарын 16-наас 17-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг оршин суух гэртээ согтуугаар өөрийн хүү Б.С архи уулаа гэж хоорондоо маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж, хүнийг алсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б 2020 оны 04 сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 03 дугаар сарын 16-ны өглөө найз А утсаар ярьж юу хийж байгааг нь асуугаад манай гэрт хүрээд ир гээд дуудсан. А нь Улаанбаатар хот Багануур дүүрэгт байдаг бөгөөд Бор-Өндөр суманд ирээд удахгүй буцах гэж байсан болохоор уулзахаар болсон. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг болж байхад манай хүү Б.С ээжийн найзууд ирэх гэж байгаа бол гарч найзуудтайгаа уулзлаа гээд гараад явсан. Тэгээд өдөр 12 цаг өнгөрч байхад А ганцаараа манай гэрээр орж ирсэн. Би гэрт хүн ирэх гэж байгаа болохоор мах чанаж хоол хийж байсан. А г орж ирсний дараа Ч гаднаас орж ирэхдзэ ганцаараа орж ирсэн, Ч орж ирэхдээ нэг шил дарстай орж ирсэн. Манай гэрт хүмүүс орж ирэхээр нь хоолоо гаргаад идэж байх зуураа нөхөртэйгээ ярилцаад нэг шил архи авахаар болсон. Учир нь манай нөхрийн төрсөн өдөр 03 дугаар сарын 20-ны өдөр болдог, энэ жил 20-нд Бор-Өндөр суманд байхгүй, Улаанбаатар хот руу шинжилгээ өгөхөөр явах байсан тул урьдчилаад тэмдэглэхээр болж нэг шил 0.75 литрийн экс гэх архи дэлгүүрээс аваад орж ирсэн. Бид нар манай том өрөөнд сууж юм ярьж байгаад архиа хувааж уусан. Бид нарыг архи уугаад, юм яриад сууж байхад гаднаас А ганцаараа орж ирээд гал тогооны өрөөнд манай нөхөртэй уулзаад гараад явсан. А , Ч.М 2-ыг хоорондоо юу ярьсныг мэдээгүй. Дэлгүүрээс миний авсан архийг ууж дуусаад Ч гарч нэг шил 0.75 литрийн экс гэх архи авчирч хуваагаад уусан. Тэгээд энэ архиийг ууж дуусаад дараа нь Ч ын авчирсан дарсыг задалж хуваагаад уусан. Архи, дарсаа ууж дуусаад бид нар ярьж байгаад гадагшаа гарцгаах болсон. Тэгэхэд манай нөхөр гарахгүй, гэртээ үлдэе, гаднаас цоожлоод явчих гэхээр нь би бага охиноо дагуулаад 2 найзтайгаа хамт гэрээсээ гарч Оранж хүнсний дэлгүүрээс архи авах гэсэн чинь 18 цаг болчихсон гээд архи зарахгүй байсан. Тэгтэл манай найз А хүнтэй утсаар яриад нэг шил архи авахаар болсон. А гийн хүнээс авсан нэг шил архийг аваад Бор-Өндөр сумын 44 дүгээр байрны зүүн талд байдаг овооны наад талд явган очиж газар сууж байгаад архиа хуваагаад уусан. Бид нарыг архиа уугаад дуусах дөхөж байхад манай хүү Б.С над руу утсаар яриад "та хаана байгаа юм бэ, орцны үүдэнд байна" гэж хэлэхээр нь аавыг чинь архи уусан болохоор гаднаас нь цоожилсон гэртээ үлдээсэн байгаа, удахгүй очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд бага охиноо дагуулаад гэртээ харьсан. А гөөс 44 дүгээр байрны гаднаас, Ч аас 43 дугаар байрны үүднээс салаад гэр гэр лүүгээ орсон? Охинтойгоо хамт байрны гадаа иртэл манай хүү ганцаараа орцны үүдэнд сууж байсан. Тэгээд хамт гэр лүүгээ ороод би өмсөж явсан хувцсаа тайлаад унтлагын хувцсаа өмсөөд унтах гээд хэвтсэн. Намайг унтах гээд хэвтэх үед манай нөхөр сэрж байсан, гэхдээ уусан архи гараагүй байсан. Б.С гаднаас орж ирээд дүүтэйгээ хамт гал тогооны өрөөнд хоол идээд байх шиг байсан, өндөг шарж байсан. Тэгээд хэсэг зуур би унтчихсан байсан. Тэгтэл унтаж байгаад сэрэхэд 23 цаг өнгөрч байсан, манай нөхөр, хүүтэйгээ гал тогооны өрөөнд маргалдаад байх шиг байсан. Тэгтэл удалгүй Б.С "Ээж ээ" гээд хашгирсан, тэгтэл манай бага охин "Ээж ээ, ахаас цус гараад байна шдээ" гээд уйлахаар нь би хэвтэж байсан орноосоо босоод гал тогооны өрөө рүү очиж байхад гэрийн гадна талын хаалга хаагдаж Ч.М гарч байсан. Манай хүү гал тогооны өрөөний коридорын шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүүгээ "Яачихав аа" гэж асуусан чинь манай хүү ёолоод байсан, аавыг гэж хүнд битгий хэлээрэй гэж хэлээд ухаан алдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б2020 оны 04 сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр 2-ыг муудаж байхыг нь хараагүй. Намайг нэг удаа ажилдаа яваад ирэхэд талийгаач согтуу, манай нөхөр бас согтуу хоорондоо муудсан гэж байсан. Юунаас болж яагаад муудсаныг нь сайн мэдээгүй. Талийгаач аавыгаа усанд орж байхад тоссон усанд нь толгойг нь дарсан гэж байсан. Тухайн үед Ч.М ч гэсэн архи уусан байсан, Ч.М биед учирсан гэмтэл шарх байгаагүй Би тухайн орой нилээн согтолттой байсан. Би найзуудтайгаа нийт 3 шил архи, 1 шил дарс хувааж уусан. Миний санаж байгаагаар намайг гэртээ орондоо унтаж байгаад талийгаач, Ч.М 2-ыг хоорондоо маргалдаад байхад нь сэрснээ санаж байгаа. Мөн хүү маань "Ээж ээ" гэж дуудсаныг нь мэдэж байна. Би унтаж байгаад сэрээд хүүгээ "Ээж ээ" гэж дуудах хүртэл хугацаанд юу болсоныг мэдэхгүй байна. Одоог хүртэл бодоод юм санахгүй байна. Миний баруун гарын долоовор хурууны дээд талд зүсэгдсэн байсан. Би баруун гарын хуруугаа хэзээ, юунд зүссэнээ мэдэхгүй байна. Энэ зүсэгдсэн шархнаас цус гарсан байсан. Тухайн үед хүүгээ шалан дээр хэвтэж байхад нь барихад гар цус болж байсан болохоор хүүгийн цус гэж бодож байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эмнэлэг дээр байхад миний гар хөндүүр болсон байхаар нь харсан чинь зүсэгдсэн байсан. Манай хүү 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, миний 2 дахь хүү. Бага байхаасаа эцэг эх дээрээ өсөж хүмүүжсэн. Бор-Өндөр сумын Бор-Өндөр цощолбор сургуульд сурч төгссөн. Сургууль төгсөөд Отгонтэнгэр дээд сургуулийн нягтлан бодогчийн ангид хуваарь авч сурч байгаад 1 жил сураад төлбөрийг нь төлж чадаагүй учраас сургуулиас гаргасан. Дээд сургуульд явахаа болиод Улаанбаатар хотод ажил хийдэг болсон. Талийгаач эхнэр хүүхэдгүй байсан. Зан байдлын хувьд хөөрхөн ааштай, давгүй байдаг байсан. Сүүлийн үед архи уугаад байдаг болчихсон байсан. Улаанбаатар хотод байхдаа сүүлийн жил архи уугаад байхаар нь Бор-Өндөр суманд авчраад байсан юм. Бор-Өндөр суманд хийж байгаа ажил төрөл байгаап/й. Уулын баяжуулах үйлдвэр лүү оруулж өгнө гэж ярьж байсан юм. Архи уухаараа надад ийм тийм зан гаргаж байгаагүй, надтай ойр дотно байсан. Архи уусан үедээ аавтайгаа маргах гээд байдаг болсон байсан. Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй. Архаг хууч өвчин, сэтгэцийн өвчин эмгэг байхгүй. Бор-Өндөр суманд сургуульд хамт сурч байсан хүүхдүүдтэйгээ найзалж нөхөрлөдөг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/
3.Гэрч Ч.А 2019 оны 03 сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Намайг гэртээ унтаж байхад 2020 оны 03 дугаар сарын 17-ны 02 цаг 30 минутын үед миний төрсөн дүү А ийн нөхөр М миний 95607301 гэсэн дугаар луу 88557783 дугаараас залгаад "Ч.М ахыг хүүхдээ хутгалсан байна, намайг эмнэлэг дээр яаралтай оч" гэж хэлсэн. Манай төрсөн дүү, хүргэн 2 Улаанбаатар хотод байдаг. А М 2-т хэн юу гэж хэлснийг мэдээгүй. Ямар ч байсан над руу утсаар яриад "Ч.М ахыг хүүхдээ хутгалсан байна, эмнэлэг дээр яаралтай оч" гэж хэлсэн болохоор гэрээсээ ганцаараа явган гараад эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/
4.Гэрч Д.Э 2020 оны 04 сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Би Бор-Өндөр сум дахь цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу цагдаагийн хэлтсийн туслах жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд 2020 оны 03 дугаар сарын 17-ны 00 цаг 06 минутын үед цагдаагийн хэлтсийн байранд Ч.М гэх хүн ганцаараа гүйж орж ирээд дуудлага өгөх гэсэн юм "Би хүүгээ хутгалчихлаа, түргэн дуудаарай" гэж хэлээд өөрийнхөө гэрийн хаягийг хэлсэн. Тэгэхээр нь Ч.М гэх хүнийг цагдаагийн хэлтсийн хүлээлгийн өрөөнд оруулж ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлж, мөн өгч байгаа мэдээлэл үнэн зөв эсхийг шалгах гэж сандалнаас гавлаад хэргийн газрын хамгаалалтанд авахаар мөрдөгч, цагдаагийн ахмад Б-ын хамт яаралтай явсан. Цагдаагийн хэлтсийн жижүүрийн байранд хариуцлагатай үлдсэн. Хэргийн газрын хамгаалалтанд ажиллаж байгаад би эргэж цагдаагийн хэлтсийн байранд ирээд Ч.М гэх хүнийг согтуурлыг согтуурал хэмждэг багажаар шалгасан. 2020 оны 03 дугаар сарын 17-ны 00 цаг 30 минутын үед шалгахад М-ын согтолт 0.70% гарч байсан. Би 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн хэлтсийн туслах жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан болохоор Ч.М-ын согтуурлыг шалгаад үүрэг гүйцэтгэж байсан өдрөөрөө андуурч тэмдэглэл үйлдсэн байна. Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны 00 цаг 30 минутын үед Ч.М согтуурлыг шалгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57
5. Насанд хүрээгүй гэрч М.Сарнай 2020 оны 04 сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ: “Би ээжтэй хамт явж байгаад орой гэрийн гадаа ирэхэд ах ирчихсэн байсан. Тэгээд ээж, ах бид гурвыг гэртээ ороход аав гэртээ ганцаараа байсан. Ээж гэртээ ороод хувцсаа тайлаад унтлагын хувцсаа өмсөөд орондоо орж хэвтсэн. Ээжийг хэвтсний дараа аав, ах 2 өндөг шарж идсэн. Тэгээд ээжтэй хамт хэвтсэн, аавыг гарч явсныг мэдээгүй. Харин шөнө ахыг ээжээ гээд дуудахад нь сэрээд ээжээс түрүүлээд гүйгээл очсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64/
6.Гэрч Ч.Б 2020 оны 04 сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг тоот хашаанд байшинд амьдардаг. Манай том хүү Ч.М Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байранд амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад манай гэрт том хүү Ч.М ганцаараа согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би М-д хоол хийж өгсөн чинь идэхгүй байсан. Тэгэхээр нь Ч.М унт гээд газраар ор засаж өгөөд унтуулсан. Би Ч.М унтсаны дараа 22 цагийн үед өөрийнхөө орыг засаад унтаад өгсөн. Би настай болохоор нэг унтахаараа нам унтчихдаг юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өглөө сэрэхэд манай хүү Ч.М байгаагүй, хэзээ манай гэрээс гарч явсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/
7.Гэрч Б.Х-ын 2019 оны 03 сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 03 дугаар сарын 16-ны орой гэртээ амарч байхад 2020 оны 03 дугаар сарын 17-ны 00 цаг өнгөрч байхад Бор-Өндөр сумын 1 дүгээр багт хүн хутгалуулсан байна гэж дуудлага ирлээ гэж Цагдаагийн хэлтсийн жижүүрээс надад мэдэгдсэний дагуу гэрээсээ гараад ажил дээр очиж хэргийн газрын үзлэгт шаардлагатай зүйлсээ аваад Бор-Өндөр сумын 1 дүгээр багт очин хэргийн газрын үзлэг хийсэн. Би хэргийн газрын үзлэгээс цагдаагийн хэлтэс дээр ирээд Ч.М уулзаагүй. Харин 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед М-д үзлэг хийж, гарын дардасыг нь авч Ч.М гэрэл зургийг авсан. Ч.М биед үзлэг хийхэд түүний хүзүүнд улайсан улайлт байсан. Мөн зүүн нүд нь хөхөрч цус хурсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69/
8.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 25 тоот дүгнэлт:
1.Ч.М биед зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.4.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
5.Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /1-р хх-ийн 80-81/
9.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 25 тоот дүгнэлт:
1. Талийгаачийн цогцост хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн бөөрний артери, венийн бүрэн тасрал, зүүн бөөрийг мэс заслаар авсны дараах байдал, хөндлөн гэдэс дэлүүний булан хэсгийн хатгагдсан шарх, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цооролт, бүдүүн гэдэсний /хөндлөн/ цорго мэс заслаар гаргасаны дараах байдал, баруун бөөрний өөхөн эд, гялтан хальс/ зүүн/, ходоодны ар гадаргуу, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн бөөрний артери, венийн бүрэн тасрал, зүүн бөөрийг мэс заслаар авсны дараах байдал, хөндлөн гэдэс дэлүүний булан хэсгийн хатгагдсан шарх, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цооролт, бүдүүн гэдэсний /хөндлөн/ цорго мэс заслаар гаргасаны дараах байдал, баруун бөөрний өөхөн эд, гялтан хальс/ зүүн/, ходоодны ар гадаргуу, бүдүүн гэдэсний
салстын цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад баруун гарын сарвууны ар дээд хэсгийн зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн бөөрний артери, венийн бүрэн тасрал, зүүн бөөрийг мэс заслаар авсны дараах байдал, хөндлөн гэдэс дэлүүний булан хэсгийн хатгагдсан шарх, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цооролт, бүдүүн гэдэсний /хөндлөн/ цорго мэс заслаар гаргасаны дараах байдал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай /3.1.13-д зааснаар/ хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийдсэн тул цусанд спиртийн хэмжээг тодорхойлох боломжгүй.
6. Талийгаач нь дээрх хэвлийн хөндий руу нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ./1-р хх-ийн 101-105/
10. Иргэний согтуурлыг “драгер” багажаар шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 196/
11. Шинжээч эмч Ж.А 04 сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Шинжилгээгээр амь хохирогч Б.С ын биеийн хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зай руу нэвтэрсэн хатгагдсан шарх. Мөн хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдсон тул дүгнэлтэндээ хурц ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл 2 буюу түүнээс дээг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Амь хохирогч Б.С ын биед хийсэн шинжилгээгээр хэвийн зүүн хажуу хэсгийн шархны өргөн 2.5 см урттай, хөндлөн шархтай байсан. Уг шархаар зөөлөн эдүүд ил харагдсан байдалтай, хурц ир үзүүртэй зүйлээр хатгагдсан шарх байсан. Уг шархаар зоонд оруулж шалгахад зүүн талын 9, 10 дугаар хавирганы завсраар хэвлийн хөндий рүү буюу хэвлийн гялтангийн арын зай руу нэвтэрсэн байсан. Харин хэвлийн зүүн дээд хэсгийн буюу суганы урд шугамаар 2 см урттай, ташуу хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан. Уг шархыг шалгахад хэвлийн хөндий нэвтрээгүй, гүн шарх байсан” /1-р хх-ийн 106/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 1529 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд зүсэгдэлт гарсан байна.
2. Цамцанд гарсан гэмт хурц иртэй зүйлийн зүйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. /1-р хх-ийн 123-124/
13. Яллагдагч Ч.М 2020 оны 03 сарын 18-ны өдрийн өгсөн мэдүүлэгтээ: “2020 очы 03 дугаэр сарыч 16-чы өдөр эхнэр хүүхдүудийч хамт Хэчтцй аймгийч Бор-Өндөр сумын 1 дугээр баг 43 дугаар байрны 01 тоотод байсан юм. Тэгэхэд мачай хүү Б.С өдөр 12 цагийн үед гачилараа гзрээсээ гарч явсан. би хүүгээ гарах үед нь битгий архи уугаарай гэж хэлсон. Тэгээд эхмэр охим бид 3-ыг хамт байхад мачай эхнэрийн найзууд болох Ч, А 2 манай гэрт ирсэч. Манай эхнэр найзуудыгаа ирнэ гээд нэг шил архи авалд блпдээд тавьолн байсач. Мөн хонины wax чанаж байсан. Тэгээд махаа гаргаад идээд, байсан архиа задалж хувааж уусан. Энэ архийг ууж дуусаад дараа нь нэг хуванцар савтай пивонаас уусан санагдаж байна. Би архи уухаараа их амархан согтдог. Тэгээд энэнээс хойш юу болсоныг санахгүй байна. Тэгж байгаад сэргэсэн чинь шөнө ээжийнхээ гэрт ирчихсэн унтаж байсан. Намайг сэрэх үед ээж гэртээ 3 дугаар ангийн охинтой хамт умтаж байсан. Би тэр 2-ьг унтаж байхад нь сэрээлгүй гараад явсан Ээжийн гэрээс гараад 43 дугаар байранд гэртээ ирсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсаныг мэдэхгүй байна, багцаагаар 01 цаг л болж байсан. Гэрийнхээ хаалгьг тогшиход хэн онгойлгож өгсөнийг мэдэхгүй байна. Намайг гэр рүү ороход эхнэр, 2 хүүхэдтэйгээ хамт том өрөөндөө хэвтэж байсан. Манай хүү Б.С ирчихсэн хэвтэж байсан. Намайг гэр рүү орсон чинь “Б.С намайг зайл” гэж хэвтэж байхдаа хэлсэн. Тэгэхээр нь би “Би яахаараа гэрээсээ зайлдаг юм, чи өөрөө зайл гэж хэлээд гал тогооны өрөөнд орсон. Тэгэхэд Б.С миний араас гал тогооны өрөөнд орж ирсэн. Тухайн үед Б.С нүцгэн биен дээрээ ээжийнхээ халадыг өмсөөд ирж байсан. Намайг гал тогооны өрөөний шүүгээний хажууд зогсож байхад над руу ирээд “Та дүү нараа дууд, дүү нараас чинь айна гэж байхгүй гэж хэлээд миний хоолойг гараараа боосон. Тэгэхээр нь хажуудаа байсан хутганы комноос нэг хутга барьж аваад хүүгийнхээ гэдэс рүү нь дүрчихсэн. Тэгээд хүүгээ хутгалсан гэдгийг мэдээд гэрээсээ гүйж гараад цагдаа руу очоод хүүгээ хутгалсан талаараа хэлээд эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13-14/
Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хүүгээ хутгалсандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...............................................” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-ын мэдүүлэг, гэрч Ч.А , Д.Э, Ч.Б, Б.Х нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.С мэдүүлэг, яллагдагч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 25 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 25 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 1529 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч М.Ариунзаяагийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан байцаасан мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал Ч.М нь 2020 оны 03 сарын 16-наас 17-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух гэртээ согтуугаар өөрийн хүү Б.С архи уулаа гэж хоорондоо маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар нь 2 удаа хутгалж, хүнийг алсан болох нь тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 19-ний өдрийн 25 тоот дүгнэлт: 1. Талийгаачийн цогцост хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн бөөрний артери, венийн бүрэн тасрал, зүүн бөөрийг мэс заслаар авсны дараах байдал, хөндлөн гэдэс дэлүүний булан хэсгийн хатгагдсан шарх, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цооролт, бүдүүн гэдэсний /хөндлөн/ цорго мэс заслаар гаргасаны дараах байдал, баруун бөөрний өөхөн эд, гялтан хальс/ зүүн/, ходоодны ар гадаргуу, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны ар дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн бөөрний артери, венийн бүрэн тасрал, зүүн бөөрийг мэс заслаар авсны дараах байдал, хөндлөн гэдэс дэлүүний булан хэсгийн хатгагдсан шарх, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цооролт, бүдүүн гэдэсний /хөндлөн/ цорго мэс заслаар гаргасаны дараах байдал, баруун бөөрний өөхөн эд, гялтан хальс/ зүүн/, ходоодны ар гадаргуу, бүдүүн гэдэсний салстын цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад баруун гарын сарвууны ар дээд хэсгийн зулгаралт гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба хэвлийн зүүн хажуу хэсгээр хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн хатгагдсан шарх, зүүн бөөрний артери, венийн бүрэн тасрал, зүүн бөөрийг мэс заслаар авсны дараах байдал, хөндлөн гэдэс дэлүүний булан хэсгийн хатгагдсан шарх, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн цооролт, бүдүүн гэдэсний /хөндлөн/ цорго мэс заслаар гаргасаны дараах байдал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай /3.1.13-д зааснаар/ хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь эмнэлэгт эмчилгээ хийдсэн тул цусанд спиртийн хэмжээг тодорхойлох боломжгүй. Талийгаач нь дээрх хэвлийн хөндий руу нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж нас баржээ тогтоогдсон байна. Мөн дээрхи дүгнэлтээр талийгаачийг үхэлд хүргэсэн хэвлийн битүү гэмтэл нь нас барахаас 12-18 цагийн өмнө үүссэн байж болохоор байх бөгөөд бусад гэмтлүүд нь энэ гэмтэлтэй ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн нь талийгаачийн биед гэмтэл үүссэн цаг хугацаа, талийгаачийн нас барсан цаг хугацаа, шүүгдэгч Г.Б нь талийгаачийг өшиглөж зодсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас шүүгдэгч Ч.М холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ч.М “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шууд санаатай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн, түүний хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж шүүх үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Г нь “шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хүнийг алсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдож байна гэх дүгнэлтийг гаргасан нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч В.Алтантүлхүүр, Р.Энхтуяа нар нь “шүүгдэгч Ч.М нь хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Ч.М гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бямбажав нь шүүгдэгч Ч.Мөнхзулаас хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ч.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ч.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Ч.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.М холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ........................................................... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ................ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг .............................. хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.М өмгөөлөгч В.А Р.Э нар нь “шүүгдэгч Ч.М нь хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн бага насны хүүхдийн эрх ашиг зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж” болно гэж заасан байх бөгөөд хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг буюу хүнийг алах гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрх зөрчигдсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдсөн гэх ойлголт байхгүй, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан өмгөөлөгч нарын дээрх хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөр өнгийн гутал, саарал өнгийн биеийн тамирын өмд, ногоон өнгийн пудволк, ногоон өнгийн цамц, 6 ширхэг цусны дээж, хутга, архины шил 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.М энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 187 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож дурдах нь зүйтэй байна.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.М нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага
болгон Т О Г Т О О Х нь:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М .......... /........................./ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М оногдуулсан ................... /.............................../ жилийн хорих ялыг ............................ хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М цагдан хоригдсон 87 /наян долоон/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн хөр өнгийн гутал, саарал өнгийн биеийн тамирын өмд, ногоон өнгийн пудволк, ногоон өнгийн цамц, 6 ширхэг цусны дээж, хутга, архины шил 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Ч.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР
ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ