Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 7

 

 

 

 

 

 

 

 

 

2018  оны 02 сарын 06 өдөр                      ДШМ/07                                              Хэрлэн сум                                   Хэрлэн сум

 

Б.Д холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

226/2018/0006

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Прокурор: Д.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Л.Уянгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  1739001290074  дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.

Булган аймагт 1998 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 15-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй гэх Б овогт Б. Д / РД: ГЖ98010735/

Б. Д нь 2017 оны 9 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч “Coca cola”  ундаа 12 ширхэг, “Хэрлэн” нарийн хиам 4 кг, 29 хайрцаг “LD” тамхи, хүүхдийн сок 6 ширхэг,  28 ширхэгтэй 3 уут  “Тоди”  хүүхдийн живх, “Sumsung  S-3”  маркийн хар хөх корпустай гар утас, 100.000 төгрөгийг хулгайлж Т.О 367.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Б.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор: Б овогт Б Д хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д 02 жил 01 сарын хорих  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д нь давж заалдах гомдолдоо: Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр маань зүрхний өвчтэй, охин маань эхээсээ дутуу төрсний улмаас биеийн байдал нь муу байдаг. Эхнэр, хүүхдээ асарч, халамжлах хүн надаас өөр байхгүй зэрэг байдлыг минь харгалзан ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Энхжаргал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Б.Д эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Б.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвижих” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч ундаа, тамхи, хүүхдийн живх зэрэг эд зүйлс, 100000 төгрөгийг хулгайлж Т.О 367200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.О мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Өглөө дэлгүүрээ онгойлгох гэтэл вакум цонх нь онгорхой байхаар нь цагдаад мэдэгдсэн. Ундаа, хиам, тамхи, сок, хүүхдийн живх, гар утас, 100000 төгрөг алдагсан. Хохирлоо төлөөгүй гэх,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: ... Д мөнгө 03 цагийн үед гарч яваад өглөө нь хүнсний зүйл, гар утас, живх авч ирсэн байсан гэх мэдүүлгүүд.

Эд зүйлийн үнэлгээ /хх-14-15 х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-10 х/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан, анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, тэдгээрийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны эсэхийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсны үндсэн дээр шүүх хуралдаанаар тогтоогдсон  хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй, үйлдлийг зөв зүйлчилсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний нас, бие сэтгэхүйн онцлог, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс хуульд заасан хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх талаар гаргасан” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Д нь шийтгэх тогтоол гарснаас хойш 30 /гуч/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Шүүгдэгч Б.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                               ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

     Б.СҮХГОМБО