Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 938

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар /томилолтоор/,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Б-ийн Т-д холбогдох эрүүгийн 2005000001411 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000  оны 00 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 0000000 мэргэжилтэй, “00000000” ХХК-д ажилтай, ам бүл 3 ээж, эгчийн хамт 00000000 дүүргийн 00-р хороо 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Т /РД: УП98103151/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т 2020 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХХХ” нэртэй паабад иргэн С.Ш-тэй маргасны улмаас биед нь халдан зодож биед дух, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч С.Ш-ын:  

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны орой 23:00 цагийн үед өөрийн танил дүү О болон түүний найзууд /нэрийг нь мэдэхгүй/ гурван найзынх нь хамтаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХХХХхХ” нэртэй паабад орсон. Тэгээд бид нар тэр паабад дан пиво захиалан уусан бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 11-ны шөнө 01:00 цаг болж байхад О болон түүнтэй хамт явсан хүмүүс утсаар ярьж байснаа гараад явсан. Тэрнээс хойш тэр хүмүүс орж ирэхгүй байхаар нь би пабын текин дээр “өөрийн тооцоог төлөөд гар утсаа аваад явлаа. Чи надтай байсан хүмүүсийг танидаг юм чинь дараа нь учраа олчих” гэсэн чинь пабын зөөгч надад “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэр үед пабад үйлчлүүлж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эмэгтэй нь надад “мөнгөгүй юм бол яах гэж ууж иддэг юм” гэхээр нь  би тэр эмэгтэйд хандан “чамд хамаагүй асуудал” гэсэн чинь тэр эмэгтэй миний араас ирээд хумсаараа хоолой боосон. Тэр үед би “чи зүгээр бай” гээд тэр эмэгтэйг түлхсэн чинь хажууд нь байсан залуу болон нөгөө эмэгтэй хоёр над руу дайраад байсан. Тухайн хэрэг болоход надтай маргаад байсан эмэгтэйн найз залуу гэх  Т миний нүүрэнд шууд гараараа цохиж эхлээд бид хоёр зууралдаад намайг унагаагаад зодсон. Тэгээд би тэр хүмүүст зодуулж байгаад тэр паабаас зугтааж гараад ард нь байдаг цагдаагийн хэсэгт орж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/

3. Гэрч Э.М-ийн:

“...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны орой 22:00 цаг өнгөрч байхад найз залуу Т-ийн хамтаар бичил хорооллын “ХХХХХ” нэртэй пабад орсон. Тэгээд манай найз залуу тэр паабад ороод хүний нэг, нэг пиво уусан бөгөөд би найз залуутайгаа байж байхдаа тэр паабын бармен Ц-г танидаг болохоор текин дээр очоод юм яриад сууж байтал одоо гомдол гаргаад байгаа залуу ирээд текин дээр цэнэглүүлээд үлдээсэн гар утсаа аваад явна, би яахаараа тэр хүмүүсийн тооцоог төлдөг юм гээд байсан. Харин манай найз Ц тэр залуугийн өөдөөс “та нар хамт явж байгаад хамт ууж идчихээд яахаараа тэгдэг юм би гар утсыг чинь өгөхгүй” гээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд “төлж чадахгүй юм бол утсаа үлдээгээд яв” гэлүү нэг юм хэлсэн. Тэр үед Ц надад “миний найз чимээгүй бай” гээд байхаар нь би дуугаа хураагаад ариун цэврийн өрөө орж гар утсаараа эгчтэйгээ видео дуудлага хийгээд гарсан чинь нөгөө текин дээр тооцооны маргаан хийгээд байсан залуу гарч ирээд намайг “чи муу янхан” гээд өөр юу гэлээ нилээн их хараалын үгээр хараасан. Тэгэхээр нь би тэр залуугийн өөдөөс “чи эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй” гэх зэргээр маргаж тэр залуу руу дайраад зууралдаад байж байтал тэр залуу намайг зуураад шатны уруу чирсэн. Тэр үед тэр залуу бид хоёрын араас манай найз залуу гарч ирээд хөөе гэж орилж байсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн байсан. Надад харсан зүйл байхгүй. Би тэр залуутай маргаад зууралдаад байхад манай найз залуу араас “хөөе наадах чинь манай найз охин” гэж хэлэхийг сонссон. Дараа нь би найз Ц-той уулзаад юу болсон талаар асуухад тэр гомдол гаргаад байгаа залууг манай найз залуу цохисон гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17/,

4. Гэрч Э.Ц-гийн:

“...Тэр үед М чанга дуугаар “чи яахаараа эмэгтэй хүнийг янхан гэж хэлдэг юм” гээд дуугарсан чинь Т сууж байсан газраасаа босоод гарсан. Тэр үед би хүний тооцоо хийх гээд карт уншуулж байсан бөгөөд тэрийг уншуулчихаад тэр хүмүүсийн маргаад байгаа газар очтол нөгөө “гар утсаа авмаар байна” гээд маргаад байсан залуу, хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь би тэр залуу, Т хоёрыг салгаад Т, Мөнгөнцэцэг хоёрыг дотогш оруултал нөгөө залуу манай үүдний шатан дээр суугаад үлдсэн. Тэгээд би буцаад паабруу ороод Т, М хоёртой хоол иднэ гэж байснаа болиод тэр хоёрыг явуулсан. Тэгсэн чинь удалгүй нэг ах орж ирээд учиргүй надруу дайраад “та нар яахаараа манай дүүг зоддог юм, пиздануудаа, лалруудаа” гээд намайг цохиж авчих гээд байхаар нь би та тайвшир, наад хүмүүс чинь ямар ч хамаагүй, манайд үйлчлүүлж байсан хүмүүс гээд гээд тайлбарласан чинь тэр ах над руу “буруу хүнээрээ оролдлоо танайхыг хаалгана” гээд дайрч байхад гаднаас явах гээд гараад явсан Т, Мөнгөнцэцэг хоёр буцаад ороод ирсэн. Тэр үед нөгөө гар утсаа авах гээд байсан залуу орж ирээд Мөнгөнцэцэгийг заагаад “өө энэ мөн байна ш дээ” гэсэн чинь сүүлд ирсэн ах Мөнгөнцэцэг рүү дайраад эхэлсэн. Тэгээд тэр дөрөв дахиад зодолдоод эхэлсэн. Тэр залуутай ганцхан Т зодолдсон. Харин манайд үйлчлүүлж байсан хүмүүс бол салгасан байгаа. Тэгэхгүй бол тэр хоёр надад дийлдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 09-10/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16- ны өдрийн 10471 дугаартай:

“...С.Ш-ын биед дух, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт /хх 25-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Тд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь хохирогч С.Ш-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх:  Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Тий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш” нэртэй паабад иргэн С.Ш-тай маргасны улмаас биед нь халдан зодож биед дух, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Шын “...Т миний нүүрэнд шууд гараараа цохиж эхлээд бид 2 зууралдаад намайг унагаагаад зодсон. Тэгээд би тэр хүмүүст зодуулж байгаад тэр паабаас зугтааж гараад ард нь байдаг цагдаагийн хэсэгт орж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/

- Гэрч Э.М-ийн “...Би тэр залуутай маргаад зууралдаад байхад манай найз залуу араас “хөөе наадах чинь манай найз охин” гэж хэлэхийг сонссон. Дараа нь би найз Ц-той уулзаад юу болсон талаар асуухад тэр гомдол гаргаад байгаа залууг манай найз залуу цохисон гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17/,

- Гэрч Э.Ц-гийн “...Тэр залуутай ганцхан Т зодолдсон. Харин манайд үйлчлүүлж байсан хүмүүс бол салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 09-10/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16- ны өдрийн 10471 дугаартай “...С.Ш-ын биед дух, баруун дээд зовхинд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүү, баруун бугалга, зүүн мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх 25-26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Т-гийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ш-ын биед хөнгөн хохирол учирсан байх ба гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал, бусад гэм хорын зардалд 100.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Т нь 100.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Т-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлөх” дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 278 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгчид прокурор, яллагдагч нарын тохиролцсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

-       Бусад асуудлаар:

Эрүүгийн 2005000001411 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.