Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00114

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа

Улсын яллагч О.Нандинцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бд холбогдох 2032000810108 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг баянгол суманд 1979 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-2001 онд Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60000 төгрөгөөр торгох ялаар

- 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 05 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Доржийн Б. /РД:*/

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын өгсөн …… 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 22 цагийн орчим Н.Наранбаатарын алтны тээрэм дээр Одгэрэл, Сэлэнгэ, Манлайбаатар, Даваадорж бид нар архи уусан. Даваадорж, Сэлэнгэ, Манлайбаатар 3 тасраад угтсан. Одгэрэл бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгээд би 2 давхар нааран дээр унтаж байхдаа хальт үсэрч унаад ширээний булан мөргөсөн. Тэгээд Баянгол сумын эмнэлэгт ирж үзүүлээд Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хот явсан араар манай дүү Д.Бм Цагдаагийн хэлтэст Одгэрэл гэдэг хүн манай ахыг хутгалсан гэж өргөдөл өгсөн байсан. Тэгээд өргөдлийн дагуу цагдаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сард Амгаланбаатар гэдэг мөрдөгч намайг 2 удаа дуудахаар нь очиж чадаагүй. 3 дахь удаагаа дуудахаар нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсний урд өдөр нь архи уусан байсан учир өглөө нь архи гараагүй байсан учир надаас мэдүүлэг авсан. Тэр өдөр би гэрчээр байцаагдахдаа Одгэрэл хутгалсан гэж мэдүүлэг өгсөн. Алтанцөгц байцаагчид би Одгэрэл намайг хутгалаагүй би нааран дээрээс унасан гэж мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Бын 2020 оны 06 дугаар сарын 16, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн ..... Сүүлдээ одгэрэл бид хоёр үлдээд бусад согтож тасраад 2 давхар модон наар орны 1 давхарт унтаад өгсөн. Одгэрэл бид хоёр модон наар орны 2 давхарт гарч дахин уусан. Архи ууж байхдаа би 2 давхар модон наар орноос унаж доор байсан модон ширээний буланг мөргөж газар унасан. Ширээний буланг би баруун нүдээр мөргөсөн тул миний нүднээс цус гараад эхэлсэн. Тэгэхээр нь 1 давхрын нааран дээр унтаж байсан Баярмагнайг дуудаад эмнэлэг явъя нүд болохоо байчихлаа гээд машинд нь орж суугаад бушуухан хурдан эмнэлэг яв нүд харж болохгүй байна гэж хэлж байснаа мэдэж байна. Тэгээд машины урд суудалд арагшаа налаад хэвтсэн. Нэг мэдэхэд өглөө 09 цагт Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт ирчихсэн байсан. Энэ хооронд хаагуур яаж явсныг мэдэхгүй байсан. Сүүлд мэдэхэд Баруунхараагийн эмнэлэг ороод тэндээсээ Дарханы эмнэлэг ороод сүүлдээ шөнөжингөө явсаар хот орсон байсан. Би энэ талаараа урд өмнө 2017 онд өгсөн мэдүүлгүүддээ удаа дараа хэлсэн байгаа... Намайг эмнэлгээс гарч ирэхэд миний өмнөөс гомдол гаргасан байсан. Тухайн үед Одгэрэл бид хоёр хамт байсан болохоор намайг Одгэрэлд зодуулсан гэж буруу ойлгоод гомдол гаргасан байсан. Би өөрөө унаж гэмтсэн болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.... Би Одгэрэл гэдэг хүнээс мөнгө авсан асуудал байхгүй. Надад Одгэрэлээс мөнгө авах шалтгаан ч байхгүй. Миний ойлгосноор Батцэцэг нь Одгэрэлээс мөнгө авах ёстой юм шиг байна лээ. Тэгээд ингээд хэл ам хийгээд яваад байгаа байх гэж бодож байна. Түүний ярьсан шиг намайг Одгэрэл зодсон би түүнээс мөнгө авсан асуудал огт байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 06-08 дугаар хуудас/

Гэрч Д.Бмгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн..... Тухайн үед алтны тээрэм дээрээс Б ах ирсэн болохоор тэнд баахан олон залуучууд байгаад хутга шөвгөөр хатгаж гэмтээчихсэн юм болов уу гэж бодоод өргөдөл гаргасан. Би өргөдөл гаргахдаа буруу зөрүү бодоод хүн хэрэгт оруулах шахсан байсан. Маргааш өглөө нь ахыг эрүүл саруул болсон хойно нь өргөдөл өгсөн гэдгээ хэлэхэд ах уурлаад байсан. Тэгээд өөрөө тээрэм дээр 2 давхар модон наарнаас унахдаа дор байсан модон ширээний буланг мөргөж унаад нүдээ гэмтээсэн гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

 Д.Бын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр байцаагдахдаа өгсөн ..... 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед байхаа алтны тээрэм дээр С.Одгэрэл бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаад Одгэрэл миний баруун нүд рүү хутгалсан өөрөөр цохиж зодож маргалдаж байсан удаа байхгүй.... Миний баруун нүд одоо хиймэл байдаг юм. Тухайн үед Одгэрэл хутгалж гэмтээсэн юм. Эмчилгээний зардалд мөнгө төгрөг өгөөгүй би өөрийнхөө зардлаар хиймэл нүд хийлгэсэн харин дараа нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байхаа надад зил-131 маркийн улсын дугаар номерыг нь санахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг 25 сая төгрөгөөр тооцож надад өгөөд явсан гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр № 1801 ...... Дүгнэлт:

1.Д.Бын биед баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх, бүрэн хараагүйдэл, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх /Хх-н 30 дугаар хуудас/

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр № 203200081 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /Хх-н 01 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 06 дугаартай тогтоол /Хх-н 57-58 дугаар хуудас/

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол № 2032000810108 /Хх-н 65 дугаар хуудас/,

Д.Бын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа өгсөн мэдүүлэг /Хх-н 667-68 дугаар хуудас/

Д.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 73 дугаар хуудас/

Яллагдагч Д.Бын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /Хх-н 91 дүгээр хуудас/

Прокурорын яллах дүгнэлтийг гардан авсан тухай тэмдэглэл /Хх-н 100 дугаар хуудас/

Д.Бын өмгөөлөгч С.Баатараас Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гомдол, уг гомдлыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх рүү шилжүүлсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн № 536 дугаартай албан бичиг

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ганбаатард 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан гомдол зэрэг болно.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс шүүгдэгч Д.Быг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа иргэн С.Одгэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амгаланбаатар шалгасан бүртгэлийн 102 дугаартай гомдол мэдээллийг шалгах явцад Д.Бын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас, Эрүүгийн 203200081 дугаартай хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийг сануулан хохирогчоор өгсөн мэдүүлэг /Хх-н 06-09 дүгээр/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь Д.Бд холбогдох 2032000810108 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбат нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр № 06 дугаартай тогтоолоор иргэн Д.Бмгаас ирүүлсэн миний ах Д.Б бусдад зодуулсан гэх гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 04 дугаартай тогтоолоор иргэн Р.Батцэцэгээс гаргасан Д.Б нь С.Одгэрэлтэй хуйвалдан хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг нуун дарагдуулж ял завшуулж байгааг шалгахгүй орхигдуулсан байна гэх гомдлыг хүлээн авч хяналтын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 06 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгожээ.

Мөн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугааргүй тогтоолоор Д.Б нь бусдад зодуулан биедээ хүнд хохирол авсан гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар № 203200081 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш Д.Быг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авсан ба харин 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.Быг гэрчээр байцаасан мэдүүлэг /хуулбар үнэн гэсэн тамгатай/ хавтаст хэргийн 13 дугаар талд  хавсаргасан нь, мөн хяналтын прокурор О.Нандинцэцэг нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн № 111 дугаартай яллах дүгнэлтдээ... Тус сум дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Амгаланбаатар шалгасан бүртгэлийн 102 дугаартай гомдол мэдээллийг шалгах явцад Д.Б нь гэрчээр мэдүүлэхдээ гэж гол нотлох баримт болгож дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн № 04 дугаартай тогтоолоор хяналтын прокурор Э.Энхбатын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн № 06 дугаартай Эрүүгийн хэрэг үсгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгож 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дагуу мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж Д.Быг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан мөртлөө Д.Бын эрүүл мэндэд учирсан хохирол нь өөрийнх нь болгоомжгүй үйлдлээс болж үүссэн үү, эсвэл гадны нөлөөтэй буюу бусдын хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас болсон уу гэдэг нь нотлон тогтоогдоогүй байхад 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр байцаагдахдаа өгсөн мэдүүлгийг нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн зориуд худал мэдүүлэг өгсөн гэж өөрийнх нь эсрэг ашиглан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь .... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, .... Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно... гэж заасныг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугааргүй тогтоолоор Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө бусдад зодуулан хүнд гэмтэл авсан гэх үйлдлийг шалган тогтоох үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар № 203200081 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол гаргасан байхад үүнээс өмнө хэн гэдэг хүний гаргасан гомдол мэдээллийг шалгах явцдаа мөрдөгч Г.Амгаланбаатар нь ямар нэгэн хүний гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулах, эсвэл өөрийг нь гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулах зорилгоор Д.Быг  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр байцаасан талаарх холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Д.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө бусдад зодуулсан гэх гомдлыг шалгаад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбат нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр № 06 дугаартай тогтоолоор иргэн Д.Бмгаас ирүүлсэн миний ах Д.Б бусдад зодуулсан гэх гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тогтоол хүчинтэй байхад буюу Д.Б биедээ гэмтэл авч хохирсон болох нь илэрхий байхад түүнийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээр үндэслэлгүйгээр байцааж мэдүүлэг авсан нь хууль зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтууд эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2032000810108 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Быг цагаатгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт .... Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана … гэжээ.

Гэтэл мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дуусгаад уг өдөр хэргийг прокурорт шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч С.Баатар нарт 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 22 минутанд танилцуулаад гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар нь шүүгдэгч Д.Бд прокуророос яллах дүгнэлт гардуулахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагт Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын ерөнхий прокурор Н.Ганбаатард хяналтын прокурор О.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын шийдвэр, ажиллагаанд бүхэлд нь гомдол гаргасан байхад гомдлыг шийдвэрлэхгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр № 536 дугаартай албан бичгээр өмгөөлөгч С.Баатараас ирүүлсэн гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт ... Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ... гэж заажээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Доржийн Бд холбогдох 2032000810108 дугаартай эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Быг цагаатгасугай.

2. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

3. Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд нь цагаатгагдсан үндэслэлд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахаар хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.