| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00100/Э |
| Дугаар | 00101 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 00101
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Я.Амарзаяа
Шүүгдэгч В.БЭ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Я.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн В.БЭд холбогдох 2032000940096 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сум дундын 9 дүгээр шүүхийн № 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овогт Ванчинсүрэнгийн БЭ. /РД:*/
Шүүгдэгч В.БЭ нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 3-5 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Эцийн нүүрэн нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.БЭийн өгсөн …. ... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 17-18 цагийн орчимд Мөнх-Дамдин, Тамир, Эц гурав манайд согтуу орж ирсэн. Орж ирээд сууж байсан чинь Эц нь манай гэрт шүлсээ хаяхаар нь би чи айлд шүлсээ хаялаа гэж уурласан. Тэгээд би түүнийг гар гээд нүүр лүү нь мангасдаж түлхсэн чинь миний эрхий хурууг хазсан. Би эрхий хуруугаа авахын тулд нүүр лүү нь хоёр удаа цохисон. Тэгээд Тамираа, Мөнх-Дамдин хоёрыг наадхаа аваад гар гэж хэлээд гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Эцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Гэрийн хаалганы хажууд байсан орон дээр намайг суусан чинь Нооноо миний өмсөж байсан бор өнгийн цахилгаантай цамцны энгэрээс хоёр гараараа бариад тайлахаар нь би Нооноогийн нэг гарынх нь эрхий хурууг нь хазаад уг орноос боссон чинь цаанаас улаан Мөнхөө хүрч ирээд яадаг муу зэвүүн пизда вэ гээд ахиж намайг орон дээр түлхэж унагаасан чинь Нооноо хүрч ирээд ямар овоо пизда вэ миний гарыг хазчихлаа гээд миний хамар луу гараараа цохисон чинь миний хамраас цус гарсан. Тэгээд би тэр байшингаас гараад зугатаасан... Нооноогийн жинхэнэ нэрийг БЭ гэдэг. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/
Гэрч Б.Очийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Нөгөө Эц гэх согтуу хүүхэн гэрээс гарч ирээд орилж хашгираад өөрийнхөө өмсөж явсан хувцсыг тайлаад манай гадаа байсан хураасан гэр дээр шидсэн. Тэгээд би машинаас бууж ирээд гэр дээр байсан хувцсыг авч Эцт өмсүүлэх гэтэл өмсөхгүй гээд над руу шидсэн. Тэгээд би юу болов гээд гэр лүү ортол БЭ гараа бариад гар тастах шахлаа гээд орилж байсан. Би тэр хүүхэнд уур хүрээд цагдаад өгөх гэтэл тэр хүүхэн хажуу айлын ах Болдоогийн гэрт орчихсон Болдоо ах энд байна гээд намайг дуудаж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 29-30 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № 94 ...... Дүгнэлт:
1.Б.Эцийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, духны зүүн тал, уруул зүүн доод хэсэгт, нуруунд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний доор, хамарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 11-12 дугаар хуудас/
В.БЭийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 45 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 49 дүгээр хуудас/
Хохирогч Б.Эцийн Сэлэнгэ аймаг Баянгол сумын Цагдаагийн хэсэгт гаргасан надад учруулсан хохирлыг БЭ бүрэн төлж барагдуулсан. В.БЭд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /Хх-н 80 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч В.БЭ нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 3-5 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Б.Эцийн нүүрэн нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч НВ.БЭийн хохирогч Б.Эцийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон үйлдэл нь эрхий хуруу хазлаа гэсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ .... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ..... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ .... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч В.БЭийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Эц нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, В.БЭ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Урианхай овогт Ванчинсүрэнгийн БЭийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан В.БЭийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.БЭ нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.БЭ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, В.БЭ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.БЭд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.