| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2020/00041/Э |
| Дугаар | 00115 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00115
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогч Г.Мб, иргэний нэхэмжлэгч Ч.Нх нарын хууль ёсны төлөөлөгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа
Хохирогч Б.Оц, Б.Гз, иргэний нэхэмжлэгч Б.Ог нарын өмгөөлөгч С.Сувдаа
Иргэний нэхэмжлэгч Б.Баяндалай
Шинжээч М.Эрхэмбилэг, Г.Насанжаргал, Г.Энхтүвшин
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Нд холбогдох 1932000330056 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд 1962 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженөр мэргэжилтэй, ам бүл 1, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ өндөр насны тэтгэвэрт байсан, Алтан гадас одон, барилгын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хишиг овогт Чойжилийн Н. /РД:*/
Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 давааны хооронд гэх газарт буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж эсрэг урсгалд зорчиж явсан Б.Огын эзэмшлийн 64-38 ДАХ улсын дугаартай Т.Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Тоёота приус-20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Мбын амь нас хохирсон, иргэн Ч.Нхгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота гранд марк-2 загварын 64-38 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Оцийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.Гзын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Б.Баяндалай, Б.Ог нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Нгийн өгсөн …… 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор нөхөр Г.Мб, ач охин Ч.Нх нарын хамт явсан. Миний мөрдөн байцаагчид яллагдагчаар өгсөн мэдүүлэг маань үнэн зөв учраас би дахин мэдүүлэг өгмөөргүй байна гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжлэгч Б.Баяндалайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Ог, эхнэр Б.Оц, хүү Б.Огын найз Б.Гз нарын хамт Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явсан. Б.Огын эзэмшлийн марк-2 загварын 64-38 ДАХ улсын дугаартай машинтай явсан. Сэлэнгэ аймаг баянгол сум өнгөрөөд даваа өөд өгсөж явсан. Тухайн үед зам ачаалалтай байсан учраас 20-40 км/цаг хурдтай явж байсан. Тэгсэн урдаас ирж явсан саарал өнгийн приус машин далбилзаж ирээд манай машиныг мөргөсөн. Тэгсэн манай машин эргэлдээд буцаад Дарханы чиглэл рүү харж зогссон. Тэгээд удалгүй цагдаа нар ирж хэмжилт үзлэг хийсэн. Удалгүй дараа нь түргэний машин ирсэн. Манай эхнэр ухаан орохгүй байсан учир Дархан луу явсан. Ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Миний хувьд нэхэмжлэх зүйл гэвэл нааш цааш ирж очсоны зардал 31100 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг
Шинжээч М.Эрхэмбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... Тухайн зам тээврийн осол дээр мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолыг үндэслэн миний бие өөрийн удирдлага дор ажиллаж байсан Г.Насанжаргал, Г.Энхтүвшин нарын хамт дүгнэлт гаргасан. Холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хавтаст хэрэгтэй нь танилцаж зам тээврийн осол гарсан талаар дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг
Шинжээч Г.Насанжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолыг үндэслэн Ч.Нд холбогдох хэрэгт зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг М.Эрхэмбилэг, Г.Энхтүвшин нарын хамт гаргасан. Ослын газрын үзлэг, фото зураг болон холбогдох баримтуудыг үндэслэн гаргасан гэх мэдүүлэг
Шинжээч Г.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... Прокурорын тогтоолын дагуу М.Эрхэмбилэг, Г.Насанжаргал нарын хамт Ч.Нд холбогдох эрүүгийн хэрэгт зам тээврийн осол дээр дүгнэлт гаргасан. Холбогдох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Оцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хүү Б.Огын машинтай нөхөр Б.Баяндалай, хүү Б.Ог, мөн Огын найз охин болох Б.Гз нарын хамт явж байсан. Тухайн үед би Дархан-Уул аймгаас гараад нээх удахгүй нойр хүрээд байхаар нь би хүү Огын машины арын суудалд зорчиж яваад унтсан юм. Тэгээд нэг сэрсэн чинь Дархан-Уул аймгийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Яг юу болсныг эгч нь мэдэхгүй байна. Ямар ч байсан зам тээврийн осолд орсныг сонссон. Тэрнээс эгч нь юу болсныг хараагүй.... Эмчилгээний зардал болох 2271998 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Огын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэр үед би машины цуваанд өөрийн явах урсгалд явж байх үед эсрэг урсгалаас буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явж байсан дриус-20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт буюу огцом дарж миний явж байсан урсгал руу орж ирэн миний машины зүүн урд хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан. Тэгээд би замын хүмүүстэй хамт ээж Оцийг өөрийн машинаасаа гаргаж дараа нь миний машины урд хэсэгт сууж явсан найз охин болох Гзыг машинаас гаргах гэж 20-30 минут болж байх үед эмнэлэг цагдаа ирсэн. Тэр өдөр замын хөдөлгөөн маш их байсан.... Миний машинд 5354000 төгрөгийн хохирол учирсан. Би Н гэгч хүнийг танихгүй. Миний хувьд машинд учирсан үнэлгээний 5354000 төгрөг, мөн Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал сум руу 3 удаа ирж очсоны зардал, тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргуулсан 380000 төгрөг, зам тээврийн осол гарсан газраас Баянгол сумын Цагдаагийн журмын хашаа руу өөрийн машинаа ачуулахад гарсан 75000 төгрөгийг Ч.Нгээс нэхэмжилж байна. Мөн тэрнээс хойш надаас гарсан баримтуудыг хэргийн материалд хавсаргана гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар хуудас/
Хохирогч Б.Гзын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Нэг мэдэхэд би машины урд суудал дээрээ хэвтэж байсан ба миний 2 хөл машины урд хэсэгт шахагдаад хавчуулагдсан байдалтай машины урд салхины шил хагарсан, ослын дэр гарчихсан байсан. Мөн Ог миний талын хаалгыг онгойлгочихсон уйлчихсан зогсож байсан. Тэгээд би цаашаа юу болсон талаар санахгүй байна. Эргээд ухаан алдсан юм шиг байна лээ. Тэгээд нэг сэргэхэд би машинаас гарчихсан гадаа газар хэвтэж байсан ба манай бага эгч Гандолгор ирчихсэн миний хажууд уйлаад зогсож байсан. Тэгээд би эргээд дахин ухаан алдсан. Тэгээд цаашаа юу болсон талаар би санахгүй байна. Ямар ч байсан эмнэлгийн машинд эмч намайг миний нэрээр дуудаад байсан. Тэгээд би Дархан-Уул аймагт ирээд эмнэлгийн хаалгаар түрдэг орон дээр хэвтчихсэн орж байхдаа сэргэсэн.... Би эрүүл байж байгаад осолд орж гэмтэл авсандаа гомдолтой байна. Цаашдаа миний эрүүл мэндэд яаж сөргөөр нөлөөлөхийг хэлж мэдэхгүй байна. Би Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног, мөн Улаанбаатар хотод Сонгдо эмнэлэгт 10 хоног тус тус хэвтэн эмчлүүлсэн. Нийт эмчилгээний зардал 2419220 төгрөгийг зарцуулсан. Би буруутай этгээдээр өөрийн эмчилгээний зардлаа төлүүлмээр байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Чингисийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай аав Мб, ээж Н манай охин Нх нар машинтай Дархан-Уул аймаг явж байгаад Баянгол сумын нутаг 2 даваа гэх газар осолд орж улмаар манай аав нас барсан. Аавын маань төрсөн эцэг, эх одоо байдаггүй. Гомдол санал байхгүй... Миний охин Нхгийн биед хөнгөн гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн. Осолд орсон үеэ бодволэрүүл мэнд нь сайжрсан. Ээж Нгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152-153, 156-157 дугаар хуудас/
Гэрч Х.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлд машины цуваа үүссэн миний сууж явсан Аллион маркийн тээврийн хэрэгслийн урд талд цагаан өнгийн гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Дугаарыг нь бол сайн санахгүй байна. Ямар ч байсан ДАХ гэж байсан. Тэр үед Улаанбаатар хот чиглэлээс мөнгөлөг өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урд нь машин байхгүй ард хэсэгт нь цагаан өнгийн ланд машин явж байсан. Тэгтэл тэр приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт далийж бид нарын урсгал руу орж ирж миний сууж явсан машины урд явсан өнөөх ДАХ гэсэн гаранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/
Гэрч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Улаанбаатар хот руу эхнэр болон хүргэн ах Батдорж хүүхдүүдийн хамт цагаан өнгийн гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн ар талд цуваанд явж байх үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлд приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч гэнэт миний явж байсан урсгал руу орж ирэн миний урд явсан цагаан өнгийн гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг приус 20 маркийн зүүн урд дугуй машины салхины шил нь унаж уг приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь тэр хүчиндээ өөрөө үсэрч замын зүүн тал руу Улаанбаатар хотын зүг рүү ташуу харж зогссон. Мөн бид нарын урд явсан гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл замын баруун тал руу Дархан чиглэлд харж шидэгдэн зогссон ... Миний бодоход приус 20 маркийн жолооч уруудаж нилээн эрчтэй орж ирсэн тэр үед тэр жолооч нойрмоглосон уу аль эсвэл анхаарал сарнисан уу шууд л эсрэг урсгал руу ороод ирсэн. Тухайн үед миний урд явсан гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун дарсан бол шууд тэр приус 20 маркийн машины жолооч миний машиныг орж ирж мөргөх байсан байх гэж бодож байна... Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй урсгал сөрж гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасанг би харсан. Тэр үед би Аллион маркийн 12-72 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Миний хажууд манай хүргэн ах Х.Батдорж сууж явсан. Бид хоёр хоёулаа харсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн № 02 ....... Хариулт:
1.34-15 УБҮ улсын дугаарын Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Ч.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. 64-38 ДАХ улсын дугаартай Т.Гранд марк 2 тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Б.Ог нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. 34-15 УБҮ улсын дугаарын Т.Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн Ч.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг иргэн Ч.Н зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр № 162 ..... Дүгнэлт
1.2.Б.Огын биед зүүн сарвууны 5-р хурууны угийн шивнүүр ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хүчин үйчлэлээр буюу зам тээврийн ослын үед цохигдох, хавчуулагдах, эвгүй дарах зэрэгт үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр № 163 ..... Дүгнэлт
1.Б.Гзын биед зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал, дух ясны цууралт, тархи дОгт, дух, зүүн чихэнд шарх, дух, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхи, доод эрүү, зүүн тохой, баруун гуя, шилбэ, шагай, тавхай, хөлийн 1-р хуруунд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины ослын үед юм мөргөх, цохигдох, доргих үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Духанд үүссэн шархны сорви нь ердийн явцаараа арилахгүй болно гэх /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр № 164 ..... Дүгнэлт
1.Б.Оцийн биед гавлын суурь ясны хугарал, тархины няцрал хүнд зэрэг, тархины гүндэх цус хуралт, зүүн 5-7 хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, дэлүүний хальсан доорх цус хуралт, зүүн дунд чөмөгний битүү хугарал, зулай ясны дунд заадас тодорсон цууралттай дух, нүүрний шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуунд цус хуралт, зүүн дунд чөмөгний татлага хийсэн байдал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины ослын үед юм мөргөх, цохигдох, доргих үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Нүүрэнд үүссэн шархны сорви нь ердийн явцаараа арилахгүй болно гэх /1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр № 165 ..... Дүгнэлт
1.Б.Баяндалайгийн биед зүүн талын 6-р хавирганы цууралт, цээжний хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины ослын үед юм мөргөх, цохигдох, доргих үед үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр № 07 ..... Дүгнэлт:
1.Нас барагч Г.Мбын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гол судас, уушгиний дэлбэн хоорондын уушгиний гялтангийн цус харвалт, баруун 1,2,3,4-р хавирга, зүүн 1,2,3,4,5,7,8,9-р хавирганы хугарал, дэлүүний язралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хүчтэй дОгт, цохигдолт, үрэлтийн хүчээр үүсгэгдэх боломжтой.
3. Уушигны гялтангийн шок буюу гол судас, уушигны дэлбэн хоорондын гялтан хальсны цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 1,2,3,4-р хавирга, зүүн 1,2,3,4,5,7,8,9-р хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дэлүүний язралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүүний зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Нас барагч Г.Мб нь элэгний хатуурал өвчтэй байсан болно.
5. Нас барагч Г.Мб нь уушигны гялтангийн шокын улмаас нас баржээ гэх /1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр № 3089 ..... Дүгнэлт:
1.Ч.Нн биед өвчүүний хугарал, ахар сүүлний 1-р нугалмын бага зэргийн зөрүүтэй хугарал, баруун тахилзуур ясны доод булууны хөндлөн зөрүүгүй далд хугарал, баруун 2-р хавирганы зөрүүгүй хугарал, тархи дОгт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр № 3400 ..... Дүгнэлт:
1.Ч.Нхгийн биед тархи дОгт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, доод уруулын доор шарх, 2 зовхинд цус хуралт, дээд доод уруулын дотор салстад шарх, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр № 2926...... Дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслүүд нь зүүн урд хэсгээрээ таллан мөргөлдсөн байх үндэслэлтэй.
2. Тээврийн хэрэгслүүд хэрхэн ямар байрлалаар мөргөлдсөнийг шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтээс үзнэ үү.
3. Тээврийн хэрэгслүүд мөргөлдөөд мөргөлдсөний дараах байрлалд хэрхэн очсон байх боломжтойг шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтээс үзнэ үү.
4. Шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлтээс үзнэ үү.
5. Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь жингийн зөрүүтэй байдал, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлээс шалтгаалж шидэгдэх үед тээврийн хэрэгсэл нь зам дээр чирэгдсэн мөр үүсгэлгүйгээр зорчих хэсгээс гарсан байх боломжтой.
6. Тээврийн хэрэгслүүдийн анх мөргөлдсөн газрын байрлал үндэслэлтэй байна.
7. Тээврийн хэрэгслүүдийн тоормосны мөр байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй байна гэх /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 31/а ..... Хариулт:
1.Тоёота приус 20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Тоёота гранд марк 2 загварын 64-38 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ог нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
3. Урьд гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабароторийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № 2926 дугаартай дүгнэлт, болон техникийн шинжээч Цагдаагийн хошууч Ц.Одбаярын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн № 02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
4. Тоёота приус 20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлтийг гаргав.
5. Дээрх хариултуудаар хариулагдсан болно гэх /2 дугаар хавтаст хэргийн 208 дугаар хуудас/
193200033 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 08 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 09-18 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 36, 41 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлттэй Ч.Н танилцсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 95 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 113-120 дугаар хуудас/
Тоёота гранд марк 2 загварын 64-38 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг 5354000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/
Тоёота приус 20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг 3835000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудас/
Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № 2926 дугаартай дүгнэлтийн шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 175 дугаар хуудас/
2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178-180 дугаар хуудас/
Тоёота приус 20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 188 дугаар хуудас/
Ч.Н нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 189 дүгээр хуудас/
Тоёота гранд марк 2 загварын 64-38 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/
Хохирогч Б.Гзын хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 209-215 дугаар хуудас/
Хохирогч Б.Оцийн хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 216-230 дугаар хуудас/
Хохирогч Б.Огын хохирол нэхэмжилсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэргийг прокурот буцаах тухай захирамж /2 дугаар хавтаст хэргийн 137-141 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг 2 давааны хооронд гэх газарт буюу Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 135-136 дахь километрт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж эсрэг урсгалд зорчиж явсан Б.Огын эзэмшлийн 64-38 ДАХ улсын дугаартай Т.Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Тоёота приус-20 загварын 34-15 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Г.Мбын амь нас хохирсон, иргэн Ч.Нхгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Тоёота гранд марк-2 загварын 64-38 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Б.Оцийн эрүүл мэндэд хүнд, иргэн Б.Гзын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэн Б.Баяндалай, Б.Ог нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан шинжийг бий болгосон боловч нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.
Харин шүүгдэгч Ч.Н нь зам тээврийн ослыг өөрийн буруугаас болоогүй би эсрэг урсгалд ороогүй учир яллагдагчаар татсан, сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэж 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа мэдүүлсэн, мөн яллагдагчаар байцаагдахдаа өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч энэ нь гэрч Х.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэлд машины цуваа үүссэн миний сууж явсан Аллион маркийн тээврийн хэрэгслийн урд талд цагаан өнгийн гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Дугаарыг нь бол сайн санахгүй байна. Ямар ч байсан ДАХ гэж байсан. Тэр үед Улаанбаатар хот чиглэлээс мөнгөлөг өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урд нь машин байхгүй ард хэсэгт нь цагаан өнгийн ланд машин явж байсан. Тэгтэл тэр приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт далийж бид нарын урсгал руу орж ирж миний сууж явсан машины урд явсан өнөөх ДАХ гэсэн гаранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, гэрч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Улаанбаатар хот руу эхнэр болон хүргэн ах Батдорж хүүхдүүдийн хамт цагаан өнгийн гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн ар талд цуваанд явж байх үед Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг чиглэлд приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн жолооч гэнэт миний явж байсан урсгал руу орж ирэн миний урд явсан цагаан өнгийн гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг приус 20 маркийн зүүн урд дугуй машины салхины шил нь унаж уг приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь тэр хүчиндээ өөрөө үсэрч замын зүүн тал руу Улаанбаатар хотын зүг рүү ташуу харж зогссон. Мөн бид нарын урд явсан гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл замын баруун тал руу Дархан чиглэлд харж шидэгдэн зогссон.... Миний бодоход приус 20 маркийн жолооч уруудаж нилээн эрчтэй орж ирсэн тэр үед тэр жолооч нойрмоглосон уу аль эсвэл анхаарал сарнисан уу шууд л эсрэг урсгал руу ороод ирсэн. Тухайн үед миний урд явсан гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун дарсан бол шууд тэр приус 20 маркийн машины жолооч миний машиныг орж ирж мөргөх байсан байх гэж бодож байна... Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй урсгал сөрж гранд марк 2 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасанг би харсан. Тэр үед би Аллион маркийн 12-72 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Миний хажууд манай хүргэн ах Х.Батдорж сууж явсан. Бид хоёр хоёулаа харсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас/, НХЖХХ-ийн тээврийн цагдаагийн нэгжийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Одбаярын шинжээчээр оролцож 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гаргасан № 02 дугаартай дүгнэлт /1дүгээр хавтаст хэргийн 92 дугаар хуудас/, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Эрхэмбилэг, зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Насанжаргал, цагдаагийн дэслэгч Г.Энхтүвшин нарын шинжээчээр оролцож 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан № 31/а дугаартай дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Ч.Н нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь 1932000330056 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлахад хангалттай тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогч Г.Мб, иргэний нэхэмжлэгч Ч.Нх нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Чингисийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нараас гаргасан хавтаст хэргийн дугаарлалт алдагдсан, М.Чингисийг хохирогч Г.Мбын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байгаа тул Ч.Нд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн хохирогч Г.Мб, иргэний нэхэмжлэгч Ч.Нх нарын хууль ёсны төлөөлөгч М.Чингисийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Г.Мбын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авахад М.Чингис нь ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх ба энэ нь иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ ойлгон ухамсарласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд харин түүнийг хохирогч Г.Мбын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоочихоод иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь нэхэмжлэх эрхийг нь хаасан, иргэний нэхэмжлэл гаргахад нь саад болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Ч.Нд холбогдох 1932000330056 дугаартай хэрэг тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирснээс хойш шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг үндэслэлгүйгээр татгалзах зэрэг асуудлыг гаргаж байснаас 06 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, оролцогч нарт чирэгдэл учруулж байсныг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.Оц, Б.Гз, Б.Ог нарын өмгөөлөгч С.Сувдаа нь шүүх хуралдаанд хохирогч Б.Оцт 2616851 төгрөг, Б.Гзд 3656260 төгрөг, Б.Огд 5882660 төгрөг, Б.Баяндалайд 31100 төгрөгийг шүүгдэгч Ч.Нгээс гаргуулж олгож өгнө үү гэсэн боловч хохирогч Б.Гзын нэхэмжилсэн 1 дүгээр хавтаст хэргийн 219-215 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг тооцон үзэхэд 2147220 төгрөг, 3 дугаар хавтас хэргийн 64-65 дугаар талд авагдсан нотлох баримтыг тооцон үзэхэд 9200 төгрөг, нийт 2156420 төгрөг, хохирогч Б.Оцийн нэхэмжилсэн 1 дүгээр хавтаст хэргийн 217-230 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг тооцон үзэхэд 2121998 төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан нотлох баримтыг тооцон үзэхэд 11000 төгрөг, нийт 2132998 төгрөг, Б.Огын нэхэмжилсэн 1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар талд авагдсан нотлох баримтыг тооцон үзэхэд 524000 төгрөг, 3 дугаар хавтаст хэргийн 67-69 дүгээр талд авагдсан нотлох баримтыг тооцон үзэхэд 22200 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээ 5354000 төгрөг, нийт 5900200 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баяндалайгийн нэхэмжилсэн 3 дугаар хавтаст хэргийн 61-63 дугаар талд авагдсан нотлох баримтыг тооцон үзэхэд 31100 төгрөг болж байгааг шүүгдэгч Ч.Нгээс гаргуулж хохирогч, иргэний нэхмжлэгч нарт тус тус олгох үндэслэлтэй байна.
Харин хохирогч Б.Оцийн 2616851 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс тооцооллын алдаатай нэмж нэхэмжилснийг хасч тооцон илүү нэхэмжилсэн 483853 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, хохирогч Б.Гзын 3656260 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс тооцооллын алдаатай нэмж нэхэмжилснийг хасч тооцон илүү нэхэмжилсэн 1499846 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Г.Мб, иргэний нэхэмжлэгч Ч.Нх нарын хууль ёсны төлөөлөгч М.Чингис нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ..... Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ..... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ..... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэх боломжтой байсан боловч шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Ч.Нд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Нгийн өмчлөлийн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны № 08 тоотод байрлах 65.4 метр квадрат талбай бүхий Ү-2207020131 дугаарын гэрчилгээтэй хувийн орон сууцыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 24 дугаартай тогтоолоор битүүмжилсэн боловч уг өмчлөлийн гэрчилгээнд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрчлөлт орж Г.Мбын өмчлөлийн хувийн сууц болсон тул эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн № 24 дугаартай тогтоол, мөн Ч.Нгийн эзэмшлийн 34-15 УбҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослын улмаас эвдэрч гэмтсэн тул хохирол нөхөн төлүүлэх боломжгүй гэж үзэн уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Оц, Б.Гз нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Нгийн № 766800 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх, Б.Огын № 1126102 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээхийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хишиг овогт Чойжилийн Нг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Нд оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Нгээс 2132998 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-37 тоотод оршин суух, хохирогч Божоогийн Оцт /РД:*/, 2156420 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг Орхон сумын Энхтал багийн задгайд оршин суух, хохирогч Боржигон овогт Болдын Гзд /РД:*/, 5900200 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-37 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Илжгэн овогт Баяндалайгийн Огд /РД:*/, 31100 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-37 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Халх овогт Бадам-Осорын Баяндалайд /РД:*/ тус тус олгож, хохирогч Б.Оцийн иргэний нэхэмжлэлээс 483853 төгрөгийн шаардлага, хохирогч Б.Гзын иргэний нэхэмжлэлээс 1499846 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч Г.Мб, иргэний нэхэмжлэгч Ч.Нх нарын хууль ёсны төлөөлөгч М.Чингис нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
7. Энэ хэргийн улмаас хураагдан ирсэн Б.Огын В ангиллын № 1126102 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, хэргийн газрын үзлэгийн дуу дүрсний бичлэг бүхий 3 ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ч.Нгийн В ангиллын № 766800 дугаартай жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Мөнхзаяад даалгасугай.
9. Хохирогч Б.Оц, Б.Гз нар нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
10. Энэ хэргийн улмаас Ч.Нгийн өмчлөлийн Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26 дугаар гудамжны № 08 тоотод байрлах 65.4 метр квадрат талбай бүхий Ү-2207020131 дугаарын гэрчилгээтэй хувийн орон сууц, Ч.Нгийн эзэмшлийн 34-15 УБҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭ