Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 00328

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, 

Улсын яллагч Ч.Батзориг,

Хохирогч О.Э, Ч.Э,

Иргэний нэхэмжлэгч О.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, Н.Баттөмөр,

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эхолбогдох эрүүгийн 2038001580119 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Эмаргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Эзүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч О.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Эмаргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Эзүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001580119 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би О.Эахын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. О.Эахтай маргалдаж муудалцан түүнтэй барилцах үедээ түүний биед гэмтэл учруулсан байж магадгүй. Харин Ч.Эгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна...О.Эах миний куртикний ар талаас татаж байгаад куртикийг маань тайлсан. Куртик тайлагдах үед хиймэл гар маань сугараад газарт цохигдоод унасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү О.Этай уулзах гээд таксигаар ээжийнхээ байрны гадаа явж очоод дүүгийнхээ машин дээр яваад очиход манай дүү О.Э машинаас бууж ирээд намайг шууд шанаа руу хэд хэдэн удаа цохиод авсан...Уруулд маань үүссэн шарх бүхий гэмтлийг төрсөн дүү О.Э маань нүүр рүү маань гараараа долоогоос арван удаа цохих үедээ учруулсан. Хамгийн эхлээд О.Э намайг цохисон. Ингэж цохиулах үед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл учирсан...Би гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг гэртээ байж байхад О.Эын эхнэр Наранцэцэг над руу залгаад намайг цагдаа дээр хүрээд ир, зодоон болоод алалцаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах дүү нар маргалдаж байхад би очоод яахав дээ гэж хэлэхэд Наранцэцэг айгаагүй бол хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газарт явж очоод цагдаагийн хашаа руу орох гээд явж байхдаа Наранцэцэг, О.Э, манай нөхөр О.Э, хадам ээж Гонгор, манай охин Анар-Эрдэнэ мөн О.Эын хүргэн залуу нартай таарсан. Тухайн үед О.Э, наранцэцэг, О.Эгурав хоорондоо маргалдаж байсан. Нөхөр О.Эын амнаас цус гарсан байдалтай байсан. Тэгэхэд О.Э над руу чиглэж ирснээ чи намайг зодуулах гэж нөхрөө явууллаа гэж хэлснээ миний зүүн шанаа руу бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд О.Э дахиад намайг гараараа цохисон...Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал 150.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед намайг гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэж байхад О.Э ах миний гар руу цохисноо гар утсыг булааж аваад зам руу шидсэн. Үүнээс болж гар утасны маань дэлгэц хагарсан. Миний утас iphone 6 plus маркийн гар утас байсан. Би гар утсыг 2016 онд анх гарч байхад нь Америкаас 1000 доллароор худалдан авч байсан. Би гар утасныхаа дэлгэцийг Улаанбаатар хотод 150.000 төгрөгөөр солиулж янзлуулаад хэсэг барьж байсан боловч гэнэт гацаад асахаа больсон...О.Э ах ээжтэй таарангуутаа ээж рүү дайрснаа шууд шанаа руу бөгжтэй гараараа нэг удаа цохисон. О.Э ахад цохиулсны дараа ээжийн маань зүүн талын шанаа зулгарчихсан байсан...Би гомдолтой байна. Гар утсаа янзлуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 155-156-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..О.Эах миний куртикний ар талаас татаж байгаад куртикийг маань тайлсан. Куртик тайлагдах үед хиймэл гар  маань сугараад газарт цохигдоод унасан...Би энэ хиймэл гарыг 1990-ээд оны үед Улаанбаатар хотод тухайн үеийн мөнгөөр 1000 гаран төгрөгөөр хийлгэж байсан...Би хагарч гэмтсэн хиймэл гарынхаа хохирлыг О.Эахаас нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг,

Гэрч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хүү О.Э, эхнэр Наранцэцэг түүний хүү Тэмүүжин нарын хамт хөдөөнөөс орж ирж явсан. Тэгээд намайг буулгах гээд машинтай зогсож байхад манай том хүү О.Энь хүрч ирээд дүү О.Эыг цохих гээд бариад авсан. Тэгээд хэн хэн нь нөгөөрүүгээ асаад барьцалдаад авсан. Тэгээд бид нар хооронд нь орж салгах үед манай хоёр хүү бие биенээ цохиод байсан. Тэгээд хоёр эхнэр нь хэрэлдээд байсан. Мөн охин нь салгаж дундуур нь орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-р хуудас/,

Гэрч Ц.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 сарын 08-ны орой 18 цагийн орчим хүү Тэмүүжин нөхөр О.Э нарын хамт хадам ээж Гонгорыг хөдөө салхинд гаргачхаад орж ирсэн. Тэгэхэд миний гар утас руу 99001828 гэсэн дугаараас залгаад байсан. Тэгээд Шагдар уу чамайг одоо очиж ална гэж хэлэхээр нь би Шагдар гэж хүн биш гэж хэлээд салгасан. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь аваагүй. Тэгээд Мөрөн орж ирээд хадам ээжийг байрных нь гадаа очоод зогсох үед нэг машин манай машиныг шахаад тулгаж орж ирээд зогссон. Тэгээд бид нар машинаас буух гэхэд шахаж зогсоод байсан. Машинаас манай нөхрийн ах О.Эгарч ирээд манай нөхөр О.Э хоёр хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд О.Эхэл амаар доромжлоод шүлсээ нулимаад байсан. Тэгээд салгах гээд хүчрэхгүй байсан. Цогт манай нөхрийг цохиод зодсон. Тэгээд бид нарыг явах гэхэд машинаас зууралдаад салахгүй байсан...Би тухайн үед ээжийн гэр рүү орчхоод гарч ирэхэд нөхөр О.Э маань хиймэл гартайгаа ноцолдсон байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 158-159-р хуудас/,

Гэрч Д.Өмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдрийн орой Нэгдсэн эмнэлгийн урд талд хүмүүс хоорондоо маргалдаад байна гэсэн дуудлагад хэсгийн байцаагч Анхбаяр, жижүүрийн жолооч Пүрэвдорж нарын хамтаар очсон. Тухайн дуудлагад явж очиход хоёр машинтай хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байж байсан. Тэр хүмүүсийн маргааныг болиулаад машинд нь суулгаад Цагдаагийн газар луу явсан. Ингээд би тухайн хүмүүстэй хамт Цагдаагийн газарт очсон. Намайг машинаас буухад төрсөн ах дүү гэх хоёр залуу хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй байж байхад нэг эмэгтэй хүн ирсэн. Тэр ирсэн эмэгтэй тэнд байсан гар муутай ахтай маргалдаад хэрэлдээд байсан. Намайг тухайн үед цагдаагийн газрын хашаа руу орж явахад сүүлд ирсэн эмэгтэй гар муутай ахыг цохих шиг болсон. Гар муутай ах зөрүүлээд цохих шиг болсон. Би тэр эгчийн царай төрхийг анзаарч харсан болохоор одоо хараад таньж байна. Тэр эгч анх ирэхдээ царай төрхөндөө ямар нэгэн гэмтэл шархгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч Ч.Чмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Эахын дунд охин Энхмаа над руу залгаад О.Э ах, аав хоёр зодолдоод цагдаа дээр очсон юм шиг байна. Та цагдаа дээр явж очоод мэдээд орхиоч гэж ярьсан. Би Энхмааг тэгж ярихаар нь цагдаагийн газарт явж очиход О.Э, О.Эын эхнэр, О.Эын ээж гурав Цагдаагийн газрын доор үүдэнд сууж байсан. Би О.Эаас юу болсон талаар асуухад О.Эах, Ч.Э эгч, Анараа гурав дээр мэдүүлэг өгч байгаа гэж хэлж байсан. Тэгээд удалгүй байж байхад О.Эах бууж ирсэн. О.Эах бууж ирээд гадагшаа гарсан, түүний араас О.Э дагаад гарсан. О.Э, О.Эах хоёр гадаа хоорондоо маргалдаад байсан. Цагдаагийн газрын гадаа О.Э, О.Эахыг өшиглөж цохиж аваад байсан. Харин О.Эах цохиулаад л байгаад байсан. Тэгж байтал араас нь Ч.Э эгч гарч ирсэн. Ч.Э эгч гарч ирэхэд нүүр нь шалбарчихсан байдалтай байсан. Би тухайн үед Ч.Э эгчээс юу болсон талаар асуухад О.Э цохичихсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай:

  1. О.Эбиед доод уруулын салстад няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. О.Эбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаартай:

1. Ч.Эбиед зүүн хацар, дух, зүүн дээд зовхи, зүүн шуу, зүүн сарвуу, цээж, нуруу, баруун мөрөнд зулгаралт, зүүн сарвуу, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Ч.Эбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

       Гар утасны үнэлгээний дүгнэлт /хх-ийн 162-165-р хуудас/,

       Хиймэл гарны үнэлгээний дүгнэлт /хх-ийн 172-175-р хуудас/,

 Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн хиймэл зүүн гарны сарвууны ард хэсэгт үүссэн хагарал нь шинэ эсвэл хуучин гэмтлийн аль нь болохыг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй.

2. Тухайн гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 180-р хуудас/,

  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-68, 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038001580119 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны гадаа 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч О.Эмаргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн өдөр Цагдаагийн газрын хашааны орчим хохирогч Ч.Эзүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч О.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Эмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.А/хх-ийн 21-22, 155-156-р хуудас/, гэрч Б.Г/хх-ийн 25-27-р хуудас/, гэрч Ц.Н/хх-ийн 31-32, 158-159-р хуудас/, гэрч Д.Ө/хх-ийн 34-35-р хуудас/, гэрч Ч.Ч/хх-ийн 112-113-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,

      Гар утасны үнэлгээний дүгнэлт /хх-ийн 162-165-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч О.Э нь хохирогч О.Э, Ч.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч О.Энь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Ч.Э нь эмчилгээнд гарсан зардал 150.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин гар утасны хохирол 70.000 төгрөгийг шүүгдэгч О.Эгаргуулж иргэний нэхэмжлэгч Э.А олгох нь зүйтэй байна.

      Иргэний нэхэмжлэгч О.Э нь хохирогч О.Эоос хиймэл гарыг унагааж гэмтэл учруулсан тул 500.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хохирогч О.Эоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэх үед буюу 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд  “Хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулах” гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Хүний эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж өөрчлөн найруулж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон тул гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038001580119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Энь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Эаас 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч                    Э.А-д олгосугай.

      5. Эрүүгийн 2038001580119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Энь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ч.Э нь эмчилгээнд гарсан зардал 150.000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч О.Эаас, иргэний нэхэмжлэгч О.Э нь 500.000 төгрөгийн хохирлоо хохирогч О.Эоос нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР