Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1079

 

     2020          10            07                                         2020/ШЦТ/1079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э,

            улсын яллагч Ч.Б (томилолт)

   шүүгдэгч М.Н,  түүний өмгөөлөгч Л.Ц

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймагт  төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, охин, зээ охин нарын хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт М.Н

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 55 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд Хьюндай Портер маркийн 10-39 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”,

мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл,техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .../...ажиллахгүй болсон,.../...хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-г мөргөж, эруүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:

 Шүүгдэгч М.Н: “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хувьсгалт намын ширээг зөөж байсан. Тухайн үед нэг сургуулийн урд талд явж байсан. Үзэгдэх орчин зүгээр байсан. Гэтэл хажуу талаас нэг залуу гүйж гарч ирээд мөргүүлсэн. Ямар нэгэн байдлаар зогсох боломж олдоогүй. Хэрвээ холоос харсан бол би зогсох байсан...” гэв. 

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д: “...Манай дүүгийн биеийн байдал одоо маш хүнд байгаа. Анх энэ хүн эргэж тойрдог байсан. Эмнэлгээс гарснаас хойш ерөөсөө ирээгүй. Миний хувьд маш их гомдолтой байгаа. Шүүгдэгчийн охин нь анх эм тариа бусад холбоотой зардлын баримтыг надаас авдаг байсан. Шалтгаан нь буцаан олголт авч болдог. Тийм болохоор надад баримтаа өгчих гэдэг байсан. Шүүгдэгч надад 8.315.255 төгрөгийг төлсөн зүйл байхгүй. Надаас авсан баримтыг ашиглаж өөрийгөө төлбөр төлсөн гэж хэлж байна. Шүүгдэгч нь нийт хохирлоос 2.000.000 төгрөгийг л төлж барагдуулсан. Үлдэгдэл зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв. 

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

- Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-16 дугаар хуудас),

 

- Хяналтын камерын бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дүгээр тал)

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Ослын улмаас манай дүүгийн тархины яс цуурч тархины аалзан бүрхүүл дотуур цус гүйгээд цус харвалт өгсөн. Уушги няцарсан, 1 хавирга хугарсан. Одоо тархины нэг талын судас нь тасраад цус гүйхгүй үхжиж байгаа гэж эмч хэлсэн. Гомдолтой  байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

  • Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  “Мандах бүртгэл” дээд сургуулийн байрнаас 22 цаг 30 минутын орчимд хөдлөөд Их наран орох санаатай Сонгинохайрхан дүүргийн нутаг 21 дүгээр хорооллын хойд талын уулзвараас баруун эргээд авто сургуулийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байтал жолооч “хүүе хүн ороод ирлээ” гээд тоормосоо гишгээд түс гээд хүн мөргөөд шил бутраад явчихсан. Машинд мөргүүлсэн хүн машины урд унаад зам  дээр өнхрөөд явчихсан жолооч зүүн гар тал руугаа дараад тэр хүнийг тойроод зогссон. Тэгээд би машинаас буугаад гүйгээд очтол тэр хүний толгойноос их цус гарчихсан ухаангүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),     

 

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 6810 дугаар:  

1. Б.Н-ын биед баруун талын чамархай яс хөхлөг сэртэн чихний суваг руу үргэлжилсэн хугарал, зүүн талын хөхлөг сэртэнгээс урагш суурь ясны бага далавч дайран суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгий чамархай, зулай, судалт биеийн тархины эдийн тархмал няцрал, тархины аксоны тархмал гэмтэц, тархины баруун хажуу ховдлын цус харвалт, баруун талд 5-р хавирга, дух хоёр чихний дэлбэн, зүүн хөмсөгт няцарсан, шарх нүүр, баруун тохой, хоёр гарын сарвууны 1-5-р хуруу, 2 өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 56-58 дүгээр хуудас)

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 30286 тоот техникийн шинжээчийн:

1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зүүн талын хол ойрын гэрлийн тусгал, автомашины хурдны хайрцагын ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, дуут дохио ажиллахгүй. Урд салхины шил нь хагарсан, урд нүүр хэсэг баруун талдаа 10х15см талбайд хонхойсон, баруун талын хол ойрын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, баруун талын тоормосны гэрэл асахгүй, баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, зогсоолын тоормос ажиллахгүй байгаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

2. Уг автотээврийн хэрэгсэл нь урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, дуут дохио ажиллахгүй. Урд салхины шил нь хагарсан, урд нүүр хэсэг баруун талдаа 10Х15см талбайд хонхойсон, баруун талын хол ойрын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, баруун талын тоормосны гэрэл асахгүй, баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, зогсоолын тоормос ажиллахгүй байгаа зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.

3. Уг автотээврийн хэрэгслийн дээр дурдсан эвдрэл гэмтлүүдийг хэзээ яаж үүссэн эсэхийг Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр үзэхэд тогтоох боломжгүй.

4. Автотээврийн хэрэгслийн хойд хоёр дугуйн тоормос тэнцэхгүй, зогсоолын  тоормос ажиллахгүй, баруун талын хол ойрын гэрэл асахгүй байгаа нь тоормосны замыг  уртасгаж жолоочийн харах орчинг хязгаарлаж уг зам тээврийн осолд нөлөөлж болох хэдий ч зам орчны гэрэлтүүлэг, автомашины хурд, замын нөхцөл байдал зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос стандартын шаардлага хангаж байсан. Харин хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормос зогсохгүй буюу тэнцэхгүй байна. Энэ нь хэзээ яаж эвдэрснийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.

6. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулах тоормосны системтэй ба тээврийн хэрэгслийн хурд замын нөхцөл байдал цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас)

            - Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 65 тоот магадлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас)

- Шүүгдэгч М.Н-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84 дүгээр тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар тал), 10-39УБР улсын дугаартай “Хюьндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 89 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дүгээр тал) зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цаг 55 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын замд Хьюндай Портер маркийн 10-39 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.4 дэх заалт заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н-г мөргөж, эруүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх4-16), хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан бичлэг бүхий сиди, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-24),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 6810 дугаар дүгнэлтээр “Б.Н-ын биед баруун талын чамархай яс хөхлөг сэртэн чихний суваг руу үргэлжилсэн хугарал, зүүн талын хөхлөг сэртэнгээс урагш суурь ясны бага далавч дайран суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгий чамархай, зулай, судалт биеийн тархины эдийн тархмал няцрал, тархины аксоны тархмал гэмтэц, тархины баруун хажуу ховдлын цус харвалт, баруун талд 5-р хавирга, дух хоёр чихний дэлбэн, зүүн хөмсөгт няцарсан, шарх нүүр, баруун тохой, хоёр гарын сарвууны 1-5-р хуруу, 2 өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх (хх56-58),

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх дүүргийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 30286 тоот техникийн шинжээчийн дүгнэлт (хх61-65),

- Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 65 тоот магадлагаагаар Хьюндай Портер маркийн 10-39 УБР улсын дугаартай автомашины жолооч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”,

мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ:а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл,техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, .../...ажиллахгүй болсон,.../...хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэх (хх-67),

- гэрч Б.А-н “....2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн  22 цаг 30 минутын орчимд “Мандах бүртгэл” дээд сургуулийн байрнаас Их наран орох санаатай Сонгинохайрхан дүүргийн нутаг 21 дүгээр хорооллын хойд талын уулзвараас баруун эргээд авто сургуулийн урд замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байтал жолооч “хүүе хүн ороод ирлээ” гээд тоормосоо гишгээд түс гээд хүн мөргөөд шил бутраад явчихсан. Машинд мөргүүлсэн хүн машины урд унаад зам  дээр өнхрөөд явчихсан жолооч зүүн гар тал руугаа дараад тэр хүнийг тойроод зогссон. Тэгээд би машинаас буугаад гүйгээд очтол тэр хүний толгойноос их цус гарчихсан ухаангүй байсан...” гэх мэдүүлэг (хх-35) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Н нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.

Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой.

Шүүгдэгч М.Н нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэл болжээ.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнд дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Б.Нын эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагаанд 3.921.490 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлж барагдуулсан ба шүүхийн шатанд 3.747.724 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн болно.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц-с хохирол төлөх зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.749.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр бэлнээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д төлж барагдуулсан талаарх баримтыг үйлдэн шүүхэд гаргаж өгчээ.

Иймд шүүгдэгч М.Н-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

хүлээнэ:           а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гзмтзл.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн  өмгөөлөгчөөс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагчийн зүгээс санал болгосон 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч М.Н нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх (хх-81) ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэргээр илэрнэ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, байхаас гадна цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоох” талаар заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй болно.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2003003280233  тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч М.Нын В ангилалын, 586951 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.