Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2017/00053/И |
Дугаар | 138/ШШ2017/00258 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2017/00258
2017 02 22 138/ШШ2017/00258
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн орших, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.908.394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь ******* ******* сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 сарын 09-ний өдөр гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээлдэж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 7 сарын 09-ний өдөр дууссан боловч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж албан бичгээр 8 удаа хүргүүлсэн боловч зээлээ төлөөгүй болно. Иргэн нь зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас учирч буй хор уршиг нь дараагийн иргэн ажлын байраар хангагдахгүй, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлт удааширч байна. нь үндсэн зээл 15.000.000 төгрөг, 36 сарын зээлийн хүү 795.205 төгрөг, нийт 15.795.205 төгрөг төлөхөөс 38.210 төгрөгийг төлсөн байна. Иймд иргэн оос зээлийн үлдэгдэл 15.795.205 төгрөг, хүү алданги 3.151.399 төгрөг, нийт 18.908.394 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* сум хөгжүүлэх сангаас 2011 оны 7 сарын 09-ний өдөр эсгийний жижиг үйлдвэр байгуулах зорилгоор 15.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би эсгийний үйлдвэрээ байгуулж дууссан боловч уг бүтээгдэхүүн санаанд хүрэхгүй, шаардлага хангахгүй байсан. Тоног төхөөрөмжөө дахин дахин задалж янзлах болон бусад шалтгаанаар цаг хугацаа маш их алдаж байгаад одоог хүрсэн. 2017 оны 5 сараас эхлэн үйлдвэрлэлээ явуулан 2017 оны 7 сараас 11 сар хүртэл 10.000.000 төгрөг, үлдэгдэл 8.908.394 төгрөгийг 2018 оны 11 сар гэхэд бүрэн төлнө гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.908.394 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч нь ******* ******* ******* 2011 оны 7 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан тус ******* сум хөгжүүлэх сангаас эсгийний үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, “Дулаан үүр” нэртэй төслийн материал зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 18.908.394 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгонЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 18.908.394 /арван найман сая есөн зуун найман мянга гурван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг Дорнод аймгийн ******* ******* “Сум хөгжүүлэх сан”-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид 126.246 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ