| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0836/Э |
| Дугаар | 1094 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 1094
2020 10 14 2020/ШЦТ/1094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран
улсын яллагч Д.Т,
шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ш.Э (үнэмлэхийн дугаар ....),
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.О (үнэмлэхийн дугаар ....) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л.М,
Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000000820 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 10 дугаа сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Боржигон овогт Л.М (РД:.................), 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ганцаараа оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 316 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 272 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, нийт 4 жил 1 сарын хорих ял,
- Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял,
- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих, нийт 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
2. Монгол улсын иргэн, Боржигон овогт Д.Т (РД:...............), 1968 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ганцаараа түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 265 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 501 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2111 дэх хэсэгт зааснаар 6 сар, 1312 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, нийт 2 жил 3 сарын хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 493 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 333 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 771 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял /эдлээгүй/-аар тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Л.М, Д.Т нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын орчим нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгуй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Мөн Л.М, Д.Т нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын орчим иргэн Ш.Б-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэхдээ.
Шүүгдэгч Л.М: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Т: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
“...2020 оны 04-р сарын 20-ны өдөр би 14 цагийн үед эмээлт рүү гэрлүүгээ явах гээд 5 шарын автобусны буудал дээр ирсэн...би автобусны буудал дээр эмээлтийн автобус хүлээгээд сууж байсан чинь хромон түрүүтэй гуталтай, хар өнгийн савхин куртиктэй, хар саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай үеийн залуу намайг тойроод ард, урдаас байнга хараад байхаар нь би “таньдаг билүү” гэж асуусан чинь тэр залуу “чам шиг хулгайчийг би танихгүй юм байна” гэж хэлснээ яваад өгсөн. Тэр залуу буцаж ирээд намайг чирээд автобусны буудлын арагшаа төмөр хашааны хажууд аваачсан. Намайг чирж явж байхдаа “чи цагдаа шиг шавар хаагаад байна хулгайч минь” гэж хэлсэн. Намайг хашааны хажууд авчраад шууд шанаа хэсэгт цохиход би бараг ухаан алдахаа дөхсөн, ухаан балартсан. Намайг тэр залуу 2 удаа цохисон. Миний чих юу ч сонсохгүй болоод ухаан балартаад нүүд эрээлжлээд сууж байсан чинь бас нэг залуу ирээд миний мөр, эрүү хэсэг рүү өшиглөөд байсан. Би тэр үед юу ч харж чадаагүй. Би буцаад автобусны буудал дээр хэсэг хугацааны дараа очиход эмээлтийн автобус ирээд гэртээ харьсан...Би автобусны буудал дээр удаан байгаад халаасны хулгайгаа хийж чадахгүй тэгээд намайг цагдаа шиг шавар хаагаад хулгайч минь гэж хэлээд зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32 хуудас),
- 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр дахин мэдүүлэгтээ: “...Би эмээлт явах гээд автобус хүлээгээд байж байсан. Нэг залуу намайг тойроод хараад байхаар нь таньдаг хүн намайг хараад байгаа юм байна гэж бодоод “танидаг хүн үү” гэж асуусан чинь чам шиг хулгайчийг танихгүй юм байна цагдаа шиг гай болоод хулгайч минь гээд автобусны хойно хашааны хажууд аваачаад шууд зодсон. Л.М, Д.Т нар хоёулаа намайг зодсон болохоор хэний цохилтод эрүүний яс хугарсныг мэдэхгүй байна. Би тэр хоёрыг ерөөсөө танихгүй тэр өдөр л Таван шарын автобусны буудал дээр харсан. Бид нарын дунд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 199-200 хуудас)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5200 дугаар: “ хэсэг газрын үзлэгт хоёр талын хацар овойж хавдсан, эрүүний хоёр талаар мэс заслын шархтай, баруун талд 4см, зүүн талд 6см урт боолт хийгдсэн шархтай, хүзүүний зүүн талаар 6х5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
1. Ш.Б-н биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4 Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас)
“...Эрүү нь нэг бүхэл нум хэлбэртэй яс болохоор эрүүний хаана ч үйлчилсэн хугарна. Гараар цохих болон хөлөөр хөшиглөхөд аль алинд нь үүсэх боломжтой, ялгах боломжгүй. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн эрүү ясны хоёрлосон хугарал үүсэх боломжтой. Бичлэгт харагдаж байгаа 2 хүний гараар цохих, хөлөөр өшиглөх аль алинд нь ч эрүүний хугарал гэмтэл учрах боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 195-196 хуудас),
- Хүний /Л.М/ биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас)
- Шүүгдэгч Л.М, Д.Т нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83, 91 дүгээр тал), хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 145-146 дугаар тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 100-131, 134-142 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.М, Д.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас “шүүгдэгч Л.М, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт”-ийг, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Л.М, Д.Т нар бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудлын орчим нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгуй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн цаг хугацаа, дээрх газарт бүлэглэж иргэн Ш.Б-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч Ш.Б-н:“...2020 оны 04-р сарын 20-ны өдрийн 14 цагийн үед эмээлт рүү гэрлүүгээ явах гээд 5 шарын автобусны буудал дээр ирсэн...Нэг залуу намайг тойроод хараад байхаар нь би “таньдаг билүү” гэж асуусан чинь “чам шиг хулгайчийг танихгүй юм байна цагдаа шиг гай болоод хулгайч минь” гээд автобусны хойно хашааны хажууд аваачаад шууд шанаа хэсэгт 2 удаа цохисон. Ухаан балартаад нүүд эрээлжлээд сууж байсан чинь бас нэг залуу ирээд миний мөр, эрүү хэсэг рүү өшиглөсөн. Л.М, Д.Т нар хоёулаа намайг зодсон...” гэх мэдүүлэг (хх 29-32, 199-200),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5200 дугаар дүгнэлтэд ”Ш.Б-н биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх 57-58)
- шинжээч эмч Т.Ч-н: ”Эрүү нь нэг бүхэл нум хэлбэртэй яс болохоор эрүүний хаана ч үйлчилсэн хугарна. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн эрүү ясны хоёрлосон хугарал үүсэх боломжтой. Гараар цохих болон хөлөөр хөшиглөхөд аль алинд нь үүсэх боломжтой, ялгах боломжгүй...” гэх мэдүүлэг (хх195-196),
- камерын бичлэгт үзлэг хийсэн: ”Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны хяналтын камерын chanel11 буюу 5 шарын автобусны буудлаас хойш явган хүний замын хэсгийг хардаг бичлэгт 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 50 минутад Ш.Б /хохирогч/-ыг хар өнгийн куртик, саравчтай малгайтай, цэнхэр өнгийн масктай, хар өнгийн түрүүтэй гуталтай эрэгтэй хүн /Д.Т/ хашааны хажууд суулгасан байх ба зүүн гараараа түүний толгой руу цохих ба урд зүгээс саарал өнгийн саравчтай малгайтай, энгэр хэсэгтээ цагаан өнгийн бичиглэлтэй юүдэнтэй цамцтай, хар өнгийн куртиктэй, хар бараан өнгийн цүнх үүрсэн, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн /Л.М/ Ш.Б-н нүүр хэсэгт өшиглөв. Саарал саравчтай малгайтай хүн 2 удаа хөлөөрөө хохирогчийн толгой хэсэгт өшиглөхөд тэрээр хойшоогоо босоод явах гэтэл хар саравчтай малгайтай, түрүүтэй гуталтай эрэгтэй татаад газар суулгахад саарал саравчтай малгайтай хүн хохирогчийн толгой руу баруун гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө нүүр хэсэг рүү 2 удаа өшиглөв. Ш.Б хашаа налаад газар сууж байхад хар өнгийн саравчтай малгайтай хүн хоёр гараараа Ш.Б-н 2 чих рүү 3 удаа хавсарч цохиход саарал саравчтай малгайтай хүн 1 удаа хөлөөрөө бие рүү өшиглөхөд хар саравчтай малгайтай хүн түүнийг татаж холдуулав. Саарал өнгийн саравчтай малгайтай хүн явахдаа Ш.Б-г хашаа налаад сууж байхад нь 1 удаа хөлөөрөө өшиглөхөд хар саравчтай малгайтай хүн татаж авч явав” гэх тэмдэглэл (хх18-22),
- хүний биед үзлэг хийсэн: ”Л.М нь саарал өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй, зүүн энгэр дээрээ “Remember Me happy” гэсэн бичигтэй саарал өнгийн дотортой малгайтай куртиктэй, хар өнгийн юүдэнтэй цамцтай, саарал өнгийн масктай, хар өнгийн цүнх үүрсэн, цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй, хар өнгийн хагас түрүүтэй гуталтай” гэх тэмдэглэл (хх16-17) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Л.М, Д.Т нар нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Ш.Б-н биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн шинжийг хангасан байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүч чадал зэргээр бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг зорилгоо болгосон үйлдлийг хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагаа ухамсарлан, энэ үйлдлээс бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр атлаа тийм хор уршиг бий болгохыг зориуд хүсч шууд санаагаа хэрэгжүүлсэн нь гэмт этгээдэд олон нийтийн аюулгүй байдлын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт нэгэн зэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бол уг үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хүргэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэл бий болно.
Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Б-д баримтаар 342.222 төгрөгийн хохирол учирсан (хх-144) бөгөөд шүүгдэгч нар төлж барагдуулсан (хх-145), хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн (хх-200) зэргээс үзэхэд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Л.М, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Т-д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 771 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 38 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 1 сар 8 хоногийн хорих ялаар тогтоох” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Э “хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан, эрүүл мэндийн байдал зэргийг хөнгөрүүлж, ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү”
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.О ”гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлоо төлсөн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлээгүй учир 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 37 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сар 7 хоногийн хорих ялаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.М, Д.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдгээрт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Д.Т тус бүрт нь нэг жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.М, Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоов.
Харин шүүгдэгч Д.Т нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 771 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн (хх137-138) бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/17295 тоот албан бичигт “гүйцэтгэх хуудас тус газрын цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй”, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т “...300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 771 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биечлэн эдлээгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ...хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж хуульчилсан тул шүүгдэгч Д.Тд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 771 дүгээр шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 37 хоногийн /1 сар 7 хоног/ хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008000000820 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Шүүгдэгч Л.М, Д.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.