| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1091/Э |
| Дугаар | 1142 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 1142
2020 11 02 2020/ШЦТ/1142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Х.О (томилолт),
шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Т (ҮД-0518), өмгөөлөгч Б.М (ҮД-.......), өмгөөлөгч Ц.Д (ҮД-0317),
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч С.П (ҮД-......) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Н, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802002420709 дугаартай гурван хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овогт Т.Н (РД:..............), Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1968 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, эгч, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн тусгай шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар 5 жил 6 сар, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн “А”-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд багтааж шийдвэрлэсэн. Төв аймгийн шүүхийн 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар магадлалаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан.
- Нийслэлийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 10 жил, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил тус тус хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 15 жилийн хорих ял оногдуулж, дээрх ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялуудыг тус тус багтааж,
Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн “А”, 88 дугаар зүйлийн “Б”-д зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 3 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 16 жилийн хорих ял шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
- Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан.
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 585 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 62 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Т.Нын биечлэн эдлэх хорих ялыг бүгд 6 жилийн хугацаагаар тогтоосон. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 387 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Нын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус нийцүүлж түүний эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 1 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн.
2. Б овогт Ж.Н (РД: ..................), Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Н, Б.Т нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Жухай (Zhuhai) хотод иргэн Д.Быг түрээсийн байрандаа байхад нь “I Phone 7 Plus”, “Huawei P9 Plus”, “Huawei RNE ALOO”, “LG-G6”, “Samsung S2”, “Samsung S4” зэрэг 6 ширхэг гар утас, “Beats Studio-2” маркийн чихэвч, 20.000А, 10.000А повер банк 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэн авч 5.109.440 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Н: “...нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.Т: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
- Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2018 оны 1 дүгээр сарын дундуур л байх Монгол Улсын Замын-Үүд боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу гарч, тэндээсээ машинд суугаад Бээжин ороод Бээжингээс Гуанжу, Гуанжугаас хурдан галт тэргэнд суугаад Жухай хотод очсон юм. Тийшээ би гар утас худалдаж авах зорилгоор мөн Макао орж казино тоглохоор явсан... Макаод Монголоос Б.Т, Х, М, С, А нар ирсэн байсан... тэгээд 2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой байх Х, У гэх хоёр эмэгтэйтэй хамт Макаогоос Жухай хот руу хил гарсан, Жухай хотод ороод хөлсний нэг байранд бид гурав хамт ороод тэр оройн оо хоносон, Уянга маргааш нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дүүгийндээ очно гээд явсан Х нь үдээс хойш 18-19 цагийн үед ганцаараа гараад явсан. ...Тэгтэл шөнийн 03 цагийн үед миний утас дуугарахаар нь автал Х “хаалгаа онгойлгоорой би байна” гэсэн, тэгэхээр нь би ганцаараа л явж байгаа юм байна гэж бодоод хаалгаа нээтэл өөдөөс бөөн хүмүүс орж ирсэн. Хартал С, М, Б.Т, А, Х, Т.Н нар гаднаас архи уусан байдалтай баахан шилтэй пивонууд барьчихсан орж ирсэн. Тэгээд Т.Н нь шууд над руу “за чи муу яасан их зугтаадаг юм бэ, чи ...шоронд бол миний банди шүү, чиний гэдсийг чинь ...хүүлээд гэдсийг чинь тэврүүлнэ” гээд байн байн халаас руугаа гараа хийгээд байсан. Тэгэхээр нь би айгаад..., хүний нутагт намайг алаад гаргаад хаячихвал хятадууд нэг Монгол үхээ л биз гээд хаячихвал би хохироод үлдэх нь байна гэж бодоод айж сандарсан. ...Б.Т, Т.Н хоёр миний өөдөөс хараад суучихсан, Б.Т нь намайг алгадаж бариад хажуугаас нь Т.Н-гаа хөөргөөд “наад муу бандийгаа алаад өг, одоо алаад хаячих л даа” гээд байсан. Тэгэхэд Т.Н нь бүр илүү асаад намайг үе үе бос ч ирж толгой руу цохиод, өмнөөс бос ч ирээд цээж рүү өвдөглөөд байсан. Ингээд намайг байсхийгээд Т.Н, Б.Т хоёр ээлжлээд цохиж аваад байхыг М нь хараад энэ болохоо байлаа гэж айсан уу, яасан над руу хараад хаалга нээж өгөөд “Д.Б ах аа зугтаарай” гэсэн, тэгэхээр нь би яг хаалга руу гүйх гэтэл Б.Т миний өмнөөс “энэ зугтлаа” гээд хоолойноос боогоод зүүгдчихсэн, энэ үед гэнэт гэрэл унтраад таг харанхуй болсон, тэгтэл араас Т.Н нь хоолой боогоод 2 нүдний ухархай руу хуруугаа хийгээд татаж унагаад дээрээс толгой, түрүүгүй балбаад нүдээд эхэлсэн, би “авраарай, авраарай” гээд орилоод байсан боловч хэн ч салгахгүй байхаар нь би “за одоо болъё би зугтаахгүй” гэж тэр хоёроос гуйж байгаад босоод сууж байтал гар утасны гэрэл тусгаж байгаад нэг нь гэрэл асаасан. ...тэр хамт орж ирсэн хүүхнүүд Т.Наас айгаад яаж ч чадахгүй хараад зогсож байсан. Б.Т ахиад намайг “чи муу яасан их зугтаадаг юм” гээд миний толгой руу цохиж аваад миний өмнө сөгд гэсэн, Т.Н ч мөн адил сөгд гэж дарамталсаар байгаад намайг Б.Тн өмнө сөгдүүлж суулгасан, тэгээд ахиад намайг 2 талаас толгой түрүүгүй цохиод байхад нь ахиад М хаалга онгойлгож өгөөд зугтаарай гэхээр нь би шууд гараад зугтаад коридорт гараад Т.Н, Б.Т хоёр баригдсан...Тэгтэл Т.Н шууд миний өмдний халаас руу гараа хийгээд миний “IPhone 7” маркийн гар утсыг аваад би энийг чинь авлаа гэсэн, Б.Т нь болохоор шууд миний чемоданыг онгойлгоод дотор нь байсан зүйлсийг тарааж шидлээд тэр хоёр хамт нэг бүрчлэн ухаж байснаа 5 ширхэг гар утас, 1 ширхэг чихэвч, 2 ширхэг повер банк, миний штамб нь дарагдаад дуусчихсан хуучин гадаад паспорт зэргийг аваад халаасандаа хийсэн... М нь “ энэ таны гар утас мөн үү, сая хүнтэй муудалцаж байх үед нь Т.Нын халааснаас нь уначихаар нь би авчихлаа” гээд надад эргүүлж өгсөн...би зөндөө зодуулсан болохоор хамаг бие өвдөөд цээж хөндүүрлээд бос ч чадахгүй, нүд ам хөхөрчихсөн байдалтай 2 хоног босохгүй хэвтэж байгаад арай гайгүй болохоор нь босоод Гуанжу яваад, Бээжин ороод Монгол руугаа буцсан... Huawei P9 PLUS маркийн гар утас 1 ширхэг 800.000 төгрөг, Samsung S4 гар утас 1 ширхэг, 130.000 төгрөг, Samsung S2 гар утас 1 ширхэг 60.000 төгрөг, Huawei RNE-GL00 маркийн гар утас 1 ширхэг 650.000 төгрөг, LG-G6 /2017-оных/ 1 ширхэг 650.000 төгрөгөөр тус тус үнэлнэ, зах зээлийн ханш нь ийм байгаа. Мөн “Beats studio 2” загварын чихэвч 1 ширхэг энэ чихэвч нь wireless-аар холбогдож дуу, яриа бүх юмаа хийдэг, дуугаралт нь өндөр түвшинд сонсогддог оригинал чихэвч ба Монгол мөнгөөр 1.065.000 төгрөг худалдаж авч байсан шинээрээ байсан миний одоо ашиглаж байгаа гар утсыг бас авсан байсныг дараа нь М надад олж өгсөн...мөн хоёр ширхэг повеор банкийг яах вэ, нэгийг нь 37.000 төгрөгөөр үнэлнэ, нийлээд 74.000 төгрөг болно...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-67)
“...Намайг өрөөнөөс гараад гүйх гэтэл Б.Т Д.Б зугтаалаа гэж хэлээд урдуур орж ирээд миний хоолойноос боож доош нь татсан. Энэ үед Т.Н араас хүрч ирээд миний хоолойг боогоод миний нүүр болон толгойн тус газарт гараараа цохисон. Тэгээд 2 гараараа миний 2 нүдийг ухна гээд хуруугаа нүдний ухархай руу хийгээд татаад байсан...Т.Н гэх хүн өөрөө намайг зодож дээрэмдэх санаа бодолгүй байсан байх. Харин Б.Т гэх хүүхэн Т.Нтай архи ууж байгаад Д.Быг дээрэмдье олон тооны гар утас болон бэлэн мөнгөтэй болчихсон гэж Т.Ныг хатгаж турхиран над дээр дагуулж ирсэн гэж бодож байна...Т.Н гаднаас орж ирээд юу байна гэж хэлээд мэнд мэдчихээд надад пиво уу гэж хэлээд авч ирсэн пивоноосоо өгсөн. Тэгтэл Б.Т гэнэт Т.Нт хандан наадахаа алаад өгөөч өмнөө сөгдүүл гэж орилоод эхэлсэн чинь Т.Н над руу дайраад эхэлсэн... миний бие Т.Нт гомдолтой гэхээсээ илүү Б.Т гэх хүүхэнд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69),
“...цагаан өнгөтэй “Samsung S2”, цагаан өнгөтэй “Samsung S4”, хар өнгөтэй повер банк, хугацаа нь дууссан гадаад паспорт, “Beats studio 2” маркийн хар өнгөтэй чихэвч, “USB” залгуур, “AUX” оролт чихэвчний хайрцгийн хамт авсан байгаа. Одоо “Huawei P9 Plus”, “LG-G6-2017”, “Нuаwie aloo” маркийн гар утас, цагаан өнгөтэй повер банк зэргийг олж аваагүй байна...Надад эмнэлэгт үзүүлж харуулан эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-73),
- Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Б.Т эгч Х-г “Д.Б-н байрыг зааж өг, тэр муу гөлгийгөө зааж өг” гээд байсан. Х Д.Б-н байрыг зааж өгсөн ба бид нар Д.Бын байгаа байранд нь ирж өрөөнд нь ирэхэд шөнийн 03 цаг болж байсан. Д.Бын өрөөнд ороод Т.Н “чи муу яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм, яасан их эмэгтэй хүнийг хүний газарт дээрэлхдэг юм” гэж байсан хажуугаас нь Б.Т “наадах чинь хүний мууд дуртай, жаахан, жаахан охидыг шоронд хийлэгдэг” гээд орилоод байсан. ...Би Д.Б ахыг зугтаасай гэж бодоод түүн рүү дохиод гэрэл унтраасан. Энэ үед Д.Б ах босоод гүйх гэж байгаад өрөөний үүдэнд Т.Н, Б.Т нарт баригдсан. Гэрэл унтраатай байхад Д.Б ах “авраарай, нүд ухлаа” гээд орилоод байсан. ...энэ үед Д.Б ахын аль талынх нь билээ би одоо санахгүй байна, нэг талынх нь нүд нь хавдчихсан мөн хоёр нүдний доод тал нь улайчихсан байсан. ...Удалгүй Б.Т эгч, Т.Н ах хоёр С, А, Х бид нарыг өрөөнөөс гар гэхээр нь бид нар байрнаас гараад гадаа пиво уул уу яалаа өрөөнөөс гарснаас хойш 10-15 минутын дараа буцаж Д.Бын өрөөний хаалгыг тогшиход Б.Т эгч хаалга онгойлгосон. Өрөөнд ороход Д.Бын чемодан нь нээлттэй байсан. ...Үкэгийнд очсоны дараа Т.Н Үкэгийн дүү гэх залуутай барилцаад ноцолдож байх үед нь Т.Н ахын халааснаас хар өнгийн гар утас унасан. Би түүнийг нь аваад ханцуйндаа хийгээд үзтэл Д.Б ахын барьдаг “Iphone-7 plus” маркийн гар утас байсан...түүнийг Д.Бд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 80-82),
“...Монголд ирсний дараа Х бид хоёр цагдаагийн газар мэдүүлэг өгсний дараа Б.Т эгч л над руу утсаар яриад Т.Н мэдчихвэл бөөн юм болно, өөртөө л гай хураалаа даа чи, нөхөр хүүхдүүдэд чинь хэцүү юм болно дээ гэж намайг айлгасан...Б.Т эгч л Хыг одоо зааж өг хаана байгаа юм гээд л шалгаагаад загнаад байх шиг байсан...Д.Б ахын байгаа байрны өрөө рүү Х, Б.Т, С, А, Т.Н бид 6 орсон. Ороход Д.Б ах ганцаараа байсан ба Б.Т эгч “наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, мөн манай найзыг зодсон, жоохон, жоохон охидыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчхаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай, хаяа муутай” гээд орилоод байсан...Тэгсэн чинь Т.Н ах “чи муу эр хүн байж ямар арчаагүй муу банди бэ” гээд гэдэс рүү нь цохиж аваад байсан, хажуу талаас нь Б.Т эгч бас шургаад л наад муу чинь хүний үБ.Т амьтан гээд тэр хоёр хоёулаа хоёр талаас нь цохиж аваад байсан...Д.Б ахын зүүн талын нүд нь хавдчихсан байсан...Хтай гадагшаа гартал Д.Б ах гадаа зогсож байхаар нь би энэ таны гар утас мөн үү гээд өгтөл тийм ахынх нь утас ш дээ гээд авсан. Тэгэхдээ Д.Б ах Б.Т миний өөр бас гар утаснуудыг авчихсан гэсэн, ямар гэр утаснууд бэ гэсэн чинь чемодан дотор байсан 5 ширхэг гар утас, 1 ширхэг чихэвч, повер банк зэргийг Б.Т авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-85),
- Гэрч Н.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Хоолонд орж байхад Б.Т эгч “Д.Бын байгаа газрыг зааж өг” гэхээр нь би түүний байгаа газрыг зааж өгөхөөр болсон. Ингээд Т.Н, Б.Т, А, М, С бид нар шөнийн 02 билүү 03 цагийн үед Д.Бын байгаа газарт пиво аваад очсон юм. Хэсэг байж байтал Т.Н нь А, М, С бид нарыг гарч бай гэхээр нь бид нар өрөөнөөс гараад дэлгүүр орж пиво авчхаад буцаад байр руу ороход Д.Бын чемодан онгорхой дотор нь байсан зүйлсийг нь гаргаад тавьчихсан байсан. Д.Бын баруун билүү зүүн нүдний доод талд нь маажсан юм шиг арьс нь зулгарсан байсан. Миний бодлоор Д.Б ах болон Б.Т эгч хоёрын хооронд нэг маргаантай асуудал байсан. Одоо нарийн санахгүй байна, миний хаяг руу Д.Б ах Б.Т эгчийн ямар ч хувцасгүй согтуу тасраад уначихсан зургийг явуулж байсан. Энэ үйлдэлд нь Б.Т эгч уурласан юм болов уу гэж миний хувьд таамагласан...2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Д.Бынд очихын өмнө Б.Т, Т.Н нар Д.Быг зодож, цохих, эсвэл эд зүйлсийг нь авах талаар огт яриагүй ээ...2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Б.Т, Т.Н, А, С, М бид нар Д.Бынд дөнгөж орсны дараа юу болсныг би үнэхээр санахгүй байна, яагаад гэвэл би үнэхээр согтуу байсан юм. Тэр үеийн үйл явдал надад зарим нь санагдаад зарим нь санагдахгүй байна...тэгээд өглөө босоод зочид буудлаа солихоор шийдээд юмнуудаа янзалсан. Ингэж янзалж байхад түрээсийн өрөөний шургуулгад 2 ширхэг Samsung мөн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг мөн Д.Б ахын хугацаа нь дууссан гадаад паспорт зэрэг зүйлс нь байхаар нь би авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 87-90),
“...Б.Т эгч гэнэт согтуурхаад над руу дайраад чи муу Д.Быг зааж өг гээд айлгаад дарамталсан тэгэхээр нь би зааж өгсөн... Т.Н, Б.Т эгчийн шургаад орж Д.Б ах руу янз бүрийн юм яриад байсан...Бид дөрвийг өрөөнөөс гаргаад хаалгаа түгжсэн, хэсэг хугацааны дараа онгойлгоод бид нар дотогшоо ороход Д.Бын ахын чемодан онгорхой болсон байсан Б.Т эгч жижиг бариултай торонд гар утаснууд хийчихсэн А эгчид өгсөн...Д.Б ахад яг хэдэн утас байсныг мэдэхгүй. Нэг утсыг засуулахаар Монголоос авчирсан байсан, нэг утсыг тэнд байхдаа хулгайч бандиас авсан байсан юм...тэр дээрэмдүүлсэн гээд байгаа гар утаснууд, чихэвч энэ тэр бол бүгд хулгайн л эд зүйлс...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 91-93),
“...би Д.Бын “Huawei” маркийн гар утсыг Мд өгчихсөн, 2 лаа Мгийн хүүхдийн гар утсыг зарчихсан юм чинь өгөхгүй бол болохгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 12),
- Гэрч П.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Бид нар тухайн үед өдөржингөө пиво ууцгаасан болохоор нэлээд согтсон байсан. Миний ухаан орж гараад л байсан, ямар ч байсан Д.Бын байгаа газар очъё гэж ярилцаад байх шиг байсан ба Д.Бын байгаа газрыг ганцхан Х мэдэж байсан юм, тэгээд яг хаана байрлаж байсныг нь санахгүй байна, ямар ч байсан Х нэг буудлын өрөөний хаалгыг нүдээд “Зулаа ах аа би байна аа” гээд хаалга нүдсэн чинь Д.Б хаалгаа тайлсан, бид нар бүгд яваад орцгоосон. Зулын байгаа өрөө рүү Б.Т, Х, М, С, Т.Н бид 6-лаа орсон, өрөөнд ороод л ямар ч байсан хэрүүл маргаан болоод байсан. Б.Т, Т.Н хоёр Д.Бтай маргаад байсан, яг юу гэж хэрэлдэж маргаад байсныг нь санахгүй байна, ямар ч байсан нэг гэрэл унтраад л асах хооронд Б.Т, Д.Б 2 газар хэвтэж байсан, тэгээд босоод ирсэн чинь Д.Бын нүднийх нь хавьд улайчихсан байсан, би үнэндээ их согтуу байсан болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Т.Н л Д.Быг “ална шулна” гээд л айлгаад дарамтлаад байх шиг байсан, яг хэн нь хэнийгээ яаж цохисныг би хараагүй, одоо санахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй байна. Т.Ныг тэгээд уурлаад агсраад зогсож байхад угаасаа хэн ойртох вэ, аймаар өндөр том биетэй, нээх том гартай хүн байна лээ, олон жил шорон оронгоор явчихсан хүн гэж байсан. Тэгээд гэрчгүй зодож барих гээд байсан юм уу хаашаа юм мэдэхгүй. М, Х, С бид дөрвийг хэн нь билээ гарцгааж бай гээд гадаа гаргасан, бид дөрөв гадаа хүлээж зогсож байгаад эргээд буудал руу орсон, тэгэхэд Т.Н, Б.Т, Д.Б 3 хоорондоо эвлэрээд байх шиг байсан ба гарч хоолонд оръё гэж ярилцаад тэндээс гарцгаасан. Д.Бын байсан байрнаас гарахад Б.Т надад хадгалж бай гээд 4 билүү 5 ширхэг гар утас өгсөн, тэрийг нь би аваад халаасгүй өмдтэй явж байсан болохоор хөхөвчиндөө хийсэн. Тэгээд бид нар ахиж хоолонд ороод 1 авдар пиво аваад Үржинханд буюу Үкэ гэж дууддаг хүүхнийд очиж ууцгаасан. Тэнд байхад би Д.Бд тэр Б.Тн надад өгсөн гар утаснуудыг үзүүлээд чинийх юм шиг байна аа, маргааш эрүүлдээ учир зүйгээ ололцоод авахгүй юу даа, өнөөдөр та нар хэн хэн нь согтуу галзуу юм шиг л хэдэн хүмүүс байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Үржинхандын гэрт пивоо ууж байгаад Т.Н Үржинхандын хамаатных нь дүү гэх залуутай маргалдаад зодолдсон, тэгэхэд Д.Б гараад явчихсан, зодоон болсны дараа тэр буудлын өрөө аймаар болсон байхаар нь Б.Т бид хоёр гараад явсан, ер нь тэгээд бүгд тарцгаасан. Тэгээд би маргааш нь Б.Тд тэр гар утаснуудыг бүгдийг нь эргүүлж өгсөн, тэгэхдээ наад гар утаснуудыг нь Д.Бд буцааж өгсөн нь дээр ээ гэж хэлсэн, тэгээд Б.Т тэр гар утаснуудыг нь Д.Быг сайн мэддэгээр нь Хд аваачиж өгсөн, гэхдээ хэдэн гар утсыг нь эргүүлж өгснийг нь мэдэхгүй байна, Х цааш нь дамжуулж өгсөн эсэхийг нь одоо хэлж мэдэхгүй байна...4 билүү 5 ширхгийг л надад хадгалж бай гээд өгсөн, би маргааш нь эргүүлээд л өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-99),
- Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Б ахын байгаа байрны өрөө рүү Х, Н, С, А, Н бид орсон. Б ганцаараа байсан. Н эгч “наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, манай найзын зодсон, жоохон охидуудыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчихаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай хаяа муутай” гээд орилоод байсан. Тэгсэн Н “чи муу эр хүн байж ямар арчаагүй муу банди” гээд гэдэс рүү цохиж авсан, Н “хүний үнэргүй амьтан” гээд хоёр талаас нь цохисон. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 84-86)
- Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Хыг хайгаад Монголчууд байрладаг буудлуудаар явж байгаад олсон, олж очиход Х нэг танихгүй эмэгтэй хүнтэй гадаа суучихсан пиво уугаад сууж байсан, бид хоёр ч нэмэгдэж очоод пивоноос нь уусан. Тэгээд тэнд гадаа 4-5 шил пиво уугаад Хын байрлаж байгаа байр луу явсан, Өрөөнд ороход Зул гэж дууддаг ах байж байсан, Х, М, Зул бид 4 үргэлжлүүлээд пиво ууцгаасан, миний мэдэх болон санаж байгаа зүйл энэ л байна, өөр ямар нэг зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100-101)
- Гэрч Ж.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө буудалдаа амарч байтал Хишгээ, Б.Т, Мөөжиг, Т.Н, Д.Б нар нэлээн согтуу орж ирсэн, гэхдээ Д.Б нь эрүүл, нүүр, нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 111-112),
- Гэрч Б.Х (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Манай нөхөр Д.Б над руу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө зураг явуулчихсан байсан ба зургийг үзэхэд нүд ам нь хөхөрчихсөн хүнд зодуулсан байдалтай байсан ба Т.Н, Б.Т гэх хүмүүст гар утас, паспорт, чихэвч зэрэг эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ гэж биччихсэн байсан...Х гэх хүүхэнтэй V chat-аар холбогдож юу болсон талаар асуухад Д.Б ах Т.Н, Б.Т гэх хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 113-114),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2788 дугаар:“...Хэсэг газрын үзлэгт...биед ил харагдах гэмтэлгүй. 2019.05.12-ны ГССҮТ-н эмчийн үзлэгт тархи доргилт баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэжээ.
1. Д.Бын биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 120),
- “ВЕНДО” ХХКомпанийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн В19-20 дугаар тайланд: “...Huawei p9 plas гар утас...810.000 төгрөг, Samsung s4 гар утас...108.000 төгрөг, Samsung s2 гар утас 72.000 төгрөг, Huawei RNE-AL00 гар утас 640.000 төгрөг, LG-G6 гар утас 680.000 төгрөг, Beats studio2 загварын чихэвч 1.059.440 төгрөг, iphone 7 plas гар утас 1.680.000 төгрөг, Power банк /хар өнгийн/ 35.000 төгрөг, Power банк /цагаан өнгийн/ 25.000 төгрөг буюу нийт 5.109.440 төгрөг...” гэх дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 16-25),
- Шүүгдэгч Б.Т-н мөрдөн байцаалтад өгсөн:
“...Би Х-аас танай байр аль юм бэ гэж асуухад хоолны газрын хажуу талын байрыг заасан. Тэгэхээр нь танайд оръё гэж хэлээд бид нар явцгаасан. Ингээд Хын гэрт очиход Д.Б хаалга нээсэн...тэгэхээр нь би Д.Бд чи өчигдөр яагаад тортой юмаа хаяад зугтаачихсан юм бэ гэж асуухад би чамаас зугтаагаагүй ээ Баавай ахаас зугтсан гэсэн...Тэгтэл Т.Н...Д.Бд чи тэгээд энэ олон хүмүүсийг авч ирж хулгай хийлгэсэн юм бол хүн шиг байгаа ч нэгийг нь зодоод хоёрыг нь хар даруулаад тэгээд бас урьд нь Б.Тг тэгсэн гэсэн ш дээ “Шалдан зургийг нь авсан гэсэн” уг нь бол өмөөрөх маягтай ярьсан...тухайн үед би орны үзүүрт сууж байтал нэг хүн намайг мөргөөд унагаачихсан. Тэгтэл Д.Б миний дээр уначихсан. Тэгэхээр нь би хэн бэ гэж орилоход өрөөний гэрэл ассан чинь Т.Н хүрч ирээд Д.Быг миний дээрээс татаж авсан...Тэгэхээр нь би Д.Бд чи миний зургийг устгасан уу, V chat-ийг чинь үзье гэж хэлэхэд байхгүй гэж хэлээд үзүүлээгүй. Тэгэхээр нь би чиний утсыг харъя...гэж хэлэхэд Д.Б надад юу ч байхгүй ээ утас ч байхгүй гэж хэлээд чемоданаа онгойлгож надад харуулахад 3 ширхэг гар утас байсан ба 2 ширхэг гар утасны дэлгэц нь хагархай байсан ба 1 ширхэг “Huawei” гэдэг гар утас байсан. Тэгэхээр нь би энэ чиний утас байж таараа V chat-г чинь шалгана гэж хэлээд чемодан дотор байсан 3 ширхэг гар утсыг нь би авсан. Мөн 1 ширхэг хайрцагтай чихэвч, 1 ширхэг повер банк зэргийг бас авсан...Т.Н алгадсан байх...би л лав зодож цохиогүй...Гар утас авсны маргааш өглөө Х над руу утсаар яриад таны авсан утаснууд бид нарын утас байгаа юм утсаа авъя гэж хэлэхээр нь би Хд нөгөө 3 ширхэг утсыг өгсөн...харин чихэвч, повер банкийг Д.Б миний зургийг устгасны дараа өгье гэж бодоод өгөөгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-153),
“...Цагаан өнгөтэй 2 ширхэг Samsung маркийн гар утас, 1 ширхэг Huewei маркийн гар утас нийт 3 ширхэг гар утсыг Д.Баас авсан. Мөн дээрх гар утаснуудаас гадна повер банк 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, хугацаа нь дууссан гадаад паспорт зэргийг авсан...Т.Н Д.Бын зүүн хацар руу алгадсан. Мөн өрөөний гэрэл унтарсны дараа Д.Б намайг түлхэж унагаад зугтах гэж гүйхдээ миний дээр уначихсан. Тэгэхэд Д.Б авраарай гэж орилоод байсан. Өрөөний гэрэл асахад Т.Н Д.Быг татаж босгож байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 154-155),
“...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг буруу байна. Харин 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг үнэн...” (3 дугаар хавтаст хэргийн 26-29),
“... Бид нар дээрмийн гэмт хэрэг хийгээгүй. Эдгээрийн 1 нь Д.Бын гар утас, 2 ширхэг Samsung гар утсыг буцааж өгсөн, 1 ширхэг Huewie гар утсыг М авсан. Нөгөө яриад байгаа LG, Huewie гар утаснуудын хувьд ог байгаагүй. Мөн хар өнгийн повер банк байсан, цагаан өнгийн повер банк байгаагүй. Чихэвчийг би буцааж өгсөн байгаа...бид нарын тухайд Д.Бын биед хүч хэрэглэж зодож цохисон зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 66-67),
- Шүүгдэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...М, Д.Б ах ёстой муухай хүн байна ахиж энэ хүнтэй нийлж явалтгүй юм байна бид нарын олсон утсыг өөрөө аваад бид нарыг цагдаад барьж өгчхөөд өөрөө алга болчихлоо гэж хэлсэн. Тэгтэл Х харин тиймээ наад Д.Б-ыг чинь хулгайч нар байнга тэгж ярьдаг юм хүнээр хулгай хийлгүүлчхээд хамаг юмыг нь аваад зугтаачихдаг гэж ярилцаад байсан. Ингээд байж байтал Б.Т ууж байсан пивондоо нэлээн согтоод эхэлсэн Х-д хандан “чи надад Д.Б-ыг олж өг, хаана байрлаж байгааг нь хэл” гэхэд Х “яахын бэ намайг зааж өглөө гээд дараад нь Д.Б чинь бөөн юм болно ш дээ одоо тэгээд ч Д.Б мансуурчихсан хэвтэж байгаа хэрэггүй Б.Т эгчээ” гэж хэлсэн чинь Б.Т уурлаад чи ямар сонин юм бэ Д.Б наад охидын чинь хамаг юмыг хулгай хийгээд авсан байна ш дээ. Би ч гэсэн Д.Бтай уулзах уулзаатай гэж хэлж байсан. ...Б.Т Д.Бтай очиж уулзъя Х сая байгаа газрыг нь зааж өглөө гэж хэлсэн...замдаа Б.Т надад хандан “Д.Б энэ охидын утас болон олсон эд зүйлсийг нь авчихсан юм байна. Одоо энэ охидод хэцүү байна. Д.Б-аас энэ охидын гар утаснуудыг чи аваад өгөөч, Монгол руу буцах хүртлээ энэ охид гар утсаа зараад зардал мөнгөндөө хэрэглэг. Бид нарыг яваад орохоор элэг бариад буцааж өгөхгүй...тус болчих” гээд байсан учраас...Д.Бын байрлаж байгаа түрээсийн байр руу орсон...ингээд Д.Бынд орон сууж байхад Б.Т очоод “хогийн муу балиар хулгайч минь юу байна” гэж хэлэхэд Д.Б “юмгүй яачхаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Б.Т “чи энэ охидоос хулгайлж авсан гар утаснуудаа аваад ир” гэж хэлсэн. Тэгтэл Д.Б “чи юу яриад байгаа юм бэ? би эд нарын утсыг аваагүй” гэж хэлээд босож ирээд Б.Ттэй зууралцаад эхлэхээр нь би очиж боль гэж хэлээд Д.Быг орон дээр нь суулгасан. Тэгтэл Б.Т Д.Бын нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа алгадаад 2-3 удаа хөл рүү нь өшиглөсөн. ...Тэгтэл Б.Т Д.Бд хандан “чи тэр утаснуудыг нь өгөөч пизда минь” гэж хэлсэн чинь Д.Б “наад чемодан дотор байгаа наад утаснуудаа аваад зайл, наад хогийн юмнууд чинь надад хэрэггүй” гэж хэлсэн чинь Б.Т Д.Бын чемоданыг ухаад юм авч халаасандаа хийгээд байсан...Тэгтэл гэнэт өрөөний гэрэл унтарсан чинь хүн гүйх шиг болсон чинь Б.Т нөгөө Д.Быг чинь зугтаачихлаа ш дээ гэж орилсон чинь өрөөний гэрэл ассан. Тэгтэл Б.Т Д.Бын араас хоолойг нь боох маягтай 2 гараараа тэвэрчихсэн сууж байсан...Миний хувьд Д.Бд огт гар хүрээгүй. Харин Б.Т Д.Б хоёрын дундуур орж маргааныг салгаж байсан. Мөн Д.Бын дээр Б.Т гарчихсан хоолойг нь боосон байдалтай байхаар нь би очиж Б.Тг салгах гэтэл Д.Б нүд сохолчихлоо юм харахгүй байна гээд болилдоо Б.Т гэж хашхирахаар нь би Б.Тг татаж салгасан...Б.Т Д.Быг нэлээн хэдэн удаа толгой, нүүр, хөл орчим газруудад нь өшиглөж цохиод байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-171, 172-173)
- 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Тгээс эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд: “...хуучин хэрэглэж байсан “Beats wireless” гэсэн бичиглэлтэй хар өнгийн эвхэгддэг чихэвч 1 ширхэг, хар өнгөтэй чихэвчний залгуур 1 ширхэг, “B” гэсэн үсгийг улаан өнгөөр дүрсэлсэн хар өнгийн дугуй хэлбэртэй цахилгаантай чихэвчний хайрцаг 1 ширхэг, “PYOAN” гэсэн бичиглэлтэй хар өнгийн будаг нь халцарсан зөөврийн цэнэглэгч...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 46-47),
- 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрч Н.Хаас эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “... “Samsung S2” маркийн цагаан өнгөтэй, дэлгэц нь гурван хэсэг газар цуурч хагарсан гар утас 1 ширхэг, “Samsung S4” маркийн цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Үндэсний энгийн “E-1612770 дугаартай Dembereldorj Batzul” гэсэн гадаад паспорт...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 51),
- 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Бд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 48-49), шүүгдэгч Б.Тгээс хохирогч Д.Бд хохиролд 2.000.000 төгрөг төлсөн баримт (3 дугаар хавтаст хэргийн 94-95),
- 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-60), мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Бын гаргаж өгсөн гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 62),
- Шүүгдэгч Т.Нын хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 190, 2 дугаар хавтаст хэргийн 42), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 29), шүүхийн шийдвэрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 229-231, 232-234, 235-243, 248-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-2, 5-6, 9-10, 19),
- Шүүгдэгч Б.Тн хувийн байдалтай холбоотой баримт: Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 223, 220), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 30), шүүхийн шийдвэрийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 244-246), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 222), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтаст хэргийн 200) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Н, Б.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Н, Б.Т нарыг БНХАУ-д бүлэглэн бусдад хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид: “... хэргийн зүйлчлэл болоод гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Монгол Улсын иргэн Д.Б, А.М, Н.Х, П.А, Б.Т, Т.Н нар нь 2018 оны 01 дүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсад /БНХАУ/ зорчиж явахдаа бие биеэ таньдаг болцгоосон байна. Улмаар Д.Быг БНХАУ-ын Жухай хотод хөлсний өрөөнд амарч байхад түүнтэй хамт хөлсний өрөө түрээсэлсэн гэрч Н.Х дээр шүүгдэгч Б.Т нь очиж уулзан “өөрийн нүцгэн зургийг Д.Бын гар утаснаас устгуулах зорилгоор” түүний байгаа газрыг зааж өгөхийг түүнээс шаардсаны дагуу гэрч Н.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 02-03 цагийн орчим Д.Бын хөлсний өрөөг Т.Н, Б.Т нарт зааж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн хөлсний өрөөнд орохдоо Т.Н нь “...чи муу яасан их зугтаадаг юм бэ, чи ...шоронд бол миний банди шүү, чиний гэдсийг чинь ...хүүлээд гэдсийг чинь тэврүүлнэ” гэх зэргээр, Б.Т нь “...наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, мөн манай найзыг зодсон, жоохон, жоохон охидыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчхаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай, хаяа муутай” гэх зэргээр түүнд хүч хэрэглэх явцдаа шүүгдэгч Т.Н нь хохирогчийн “I Phone 7 Plus” гар утсыг, шүүгдэгч Б.Т нь хохирогчийн “Huawei P9 Plus”, “Huawei RNE ALOO”, “LG-G6”, “Samsung S2”, “Samsung S4” гар утас, “Beats Studio-2” маркийн чихэвч, 20.000А, 10.000А зөөврийн цэнэглэгч зэрэг эд зүйлийг авсан болох нь:
- Хохирогч Д.Бын: “...Би 2018 оны 01 дүгээр сарын дундуур ...Жухай хотод очсон. ....Монголоос Нэргүй, Х, М, С, А нар ирсэн байсан... тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны орой ...Х...гэх ...эмэгтэйтэй хамт Макаогоос Жухай хот руу хил гарсан, Жухай хотод ороод хөлсний нэг байранд бид ...хоносон, ...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр... Х ...18-19 цагийн үед ганцаараа гараад явсан. ...Тэгтэл шөнийн 03 цагийн үед миний утас дуугарахаар нь автал Х “хаалгаа онгойлгоорой би байна” гэсэн, тэгэхээр нь би ганцаараа л явж байгаа юм байна гэж бодоод хаалгаа нээтэл өөдөөс бөөн хүмүүс орж ирсэн. Хартал ...Б.Т, А, Х, Т.Н нар ...орж ирсэн. Тэгээд Т.Н нь шууд над руу “за чи муу яасан их зугтаадаг юм бэ, чи ...шоронд бол миний банди шүү, чиний гэдсийг чинь ...хүүлээд гэдсийг чинь тэврүүлнэ” гээд ...байсан. ...Б.Т нь намайг алгадаж бариад хажуугаас нь Т.Ныгаа хөөргөөд “наад муу бандийгаа алаад өг, одоо алаад хаячих л даа” гээд байсан. Тэгэхэд Т.Н нь миний ...толгой руу цохиод, ...цээж рүү өвдөглөөд байсан. Ингээд намайг байсхийгээд Т.Н, Б.Т хоёр ээлжлээд цохиж аваад ...байсан. ...Т.Н шууд миний өмдний халаас руу гараа хийгээд миний “IPhone 7” маркийн гар утсыг аваад би энийг чинь авлаа гэсэн, Б.Т нь болохоор шууд миний чемоданыг онгойлгоод дотор нь байсан ...5 ширхэг гар утас, 1 ширхэг чихэвч, 2 ширхэг зөөврийн цэнэглэгч, миний штамб нь дарагдаад дуусчихсан хуучин гадаад паспорт зэргийг аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг (1хх65-67)
“...Намайг өрөөнөөс гараад гүйх гэтэл Б.Т Д.Б зугтаалаа гэж хэлээд урдуур орж ирээд миний хоолойноос боож доош нь татсан. Энэ үед Т.Н араас хүрч ирээд миний хоолойг боогоод миний нүүр болон толгойн тус газарт гараараа цохисон. ...Т.Н гэх хүн өөрөө намайг зодож дээрэмдэх санаа бодолгүй байсан байх. Харин Б.Т гэх хүүхэн ...Т.Ныг хатгаж турхиран над дээр дагуулж ирсэн гэж бодож байна. ...Т.Н гаднаас орж ирээд юу байна гэж хэлээд мэнд мэдчихээд надад пиво уу гэж хэлээд авч ирсэн пивоноосоо өгсөн. Тэгтэл Б.Т гэнэт Т.Нт хандан наадахаа алаад өгөөч өмнөө сөгдүүл гэж орилоод эхэлсэн чинь Т.Н над руу дайраад эхэлсэн...” гэх мэдүүлэг (1хх68-69),
- Гэрч А.Мгийн: “...Б.Т эгч Хыг “Д.Бын байрыг зааж өг, тэр муу гөлгийгөө зааж өг” гээд байсан. Хд Д.Бын байрыг зааж өгсөн. ...Д.Бын өрөөнд ороод Т.Н “чи муу яахаараа эмэгтэй хүнийг доромжилдог юм, яасан их эмэгтэй хүнийг хүний газарт дээрэлхдэг юм” гэж байсан хажуугаас нь Б.Т “наадах чинь хүний мууд дуртай, жаахан, жаахан охидыг шоронд хийлэгдэг” гээд орилоод байсан. ...байрнаас гараад гадаа пиво уул уу яалаа өрөөнөөс гарснаас хойш 10-15 минутын дараа буцаж Д.Бын өрөөний хаалгыг тогшиход Б.Т эгч хаалга онгойлгосон. Өрөөнд ороход Д.Бын чемодан нь нээлттэй байсан. ...Үржинхандынд очсоны дараа Т.Н Үржинхандын дүү гэх залуутай барилцаад ноцолдож байх үед нь Т.Н ахын халааснаас хар өнгийн гар утас унасан. Тэр нь Д.Б ахын барьдаг байсан “Iphone-7 plus” маркийн гар утас байсан...түүнийг Д.Бд буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (1хх80-82),
“...Б.Т эгч “наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, мөн манай найзыг зодсон, жоохон, жоохон охидыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчхаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай, хаяа муутай” гээд орилоод байсан...Тэгсэн чинь Т.Н ах “чи муу эр хүн байж ямар арчаагүй муу банди бэ” гээд гэдэс рүү нь цохиж аваад байсан, хажуу талаас нь Б.Т эгч бас шургаад л наад муу чинь хүний үнэргүй амьтан гээд тэр хоёр хоёулаа хоёр талаас нь цохиж аваад байсан...Д.Б ахын зүүн талын нүд нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (1хх83-85),
- Гэрч Н.Хын: “...Хоолонд орж байхад Б.Т эгч “Д.Бын байгаа газрыг зааж өг” гэхээр нь би түүний байгаа газрыг зааж өгөхөөр болсон. Ингээд Т.Н, Б.Т, А, М ...бид нар шөнийн 02 билүү 03 цагийн үед Д.Бын байгаа газарт пиво аваад очсон юм. ...Миний бодлоор Д.Б ах болон Б.Т эгч хоёрын хооронд нэг маргаантай асуудал байсан. Одоо нарийн санахгүй байна, миний хаяг руу Д.Б ах Б.Т эгчийн ямар ч хувцасгүй согтуу тасраад уначихсан зургийг явуулж байсан. Энэ үйлдэлд нь Б.Т эгч уурласан юм болов уу гэж миний хувьд таамагласан. ...түрээсийн өрөөний шургуулгад 2 ширхэг “Samsung” мөн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг мөн Д.Б ахын хугацаа нь дууссан гадаад паспорт зэрэг зүйлс нь байхаар нь би авсан...” гэх мэдүүлэг (1хх87-90),
“...Б.Т эгч жижиг бариултай торонд гар утаснууд хийчихсэн А эгчид өгсөн...” гэх мэдүүлэг (1хх91-93),
- Гэрч П.Агийн: “...Х нэг буудлын өрөөний хаалгыг нүдээд “З ах аа би байна аа” гээд хаалга нүдсэн чинь Д.Б хаалгаа тайлсан, бид нар бүгд яваад орцгоосон. Зулын байгаа өрөө рүү ...ороод ямар ч байсан хэрүүл маргаан болоод байсан. Б.Т, Т.Н хоёр Д.Бтай маргаад байсан, яг юу гэж хэрэлдэж маргаад байсныг нь санахгүй байна. ...Т.Н л Д.Быг “ална шулна” гээд л айлгаад дарамтлаад байх шиг байсан ...бид дөрвийг хэн нь билээ гарцгааж бай гээд гадаа гаргасан, бид дөрөв гадаа хүлээж зогсож байгаад эргээд буудал руу орсон, тэгэхэд Т.Н, Б.Т, Д.Б 3 хоорондоо эвлэрээд байх шиг байсан. ....Б.Т надад хадгалж бай гээд 4 билүү 5 ширхэг гар утас өгсөн, тэрийг нь би аваад халаасгүй өмдтэй явж байсан болохоор хөхөвчиндөө хийсэн. ...Үржинхандынд байхад би Д.Бд Б.Тн өгсөн гар утаснуудыг үзүүлээд чинийх юм шиг байна аа, маргааш эрүүлдээ учир зүйгээ ололцоод авахгүй юу даа, өнөөдөр та нар хэн хэн нь согтуу галзуу юм шиг л хэдэн хүмүүс байна шүү дээ гэж хэлсэн. ...маргааш нь Б.Тд тэр гар утаснуудыг бүгдийг нь эргүүлж өгсөн...” гэх мэдүүлэг (1 хх 96-99),
- Гэрч Ж.Үржинхандын: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө буудалдаа амарч байтал Хишгээ, Б.Т, Мөөжиг, Т.Н, Д.Б нар нэлээн согтуу орж ирсэн, гэхдээ Д.Б нь эрүүл, нүүр, нүд нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (1хх111-112),
- Гэрч Б.Х: “..Манай нөхөр Д.Б над руу 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө зураг явуулчихсан байсан. Зургийг үзэхэд нүд ам нь хөхөрчихсөн хүнд зодуулсан байдалтай байсан. Т.Н, Б.Т гэх хүмүүст гар утас, паспорт, чихэвч зэрэг эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ гэж биччихсэн байсан. ...Х гэх хүүхэнтэй V chat-аар холбогдож юу болсон талаар асуухад Д.Б ах Т.Н, Б.Т гэх хүмүүст зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1хх113-114),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2788 дугаартай “Д.Бын биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр хохирогчид хүч хэрэглэсэн үйл баримт (1хх120),
- 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Б.Тгээс эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэлд “...хуучин хэрэглэж байсан “Beats wireless” гэсэн бичиглэлтэй хар өнгийн эвхэгддэг чихэвч 1 ширхэг, хар өнгөтэй чихэвчний залгуур 1 ширхэг, “B” гэсэн үсгийг улаан өнгөөр дүрсэлсэн хар өнгийн дугуй хэлбэртэй цахилгаантай чихэвчний хайрцаг 1 ширхэг, “PYOAN” гэсэн бичиглэлтэй хар өнгийн будаг нь халцарсан зөөврийн цэнэглэгч...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх46-47),
- 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрч Н.Хаас эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд “... “Samsung S2” маркийн цагаан өнгөтэй, дэлгэц нь гурван хэсэг газар цуурч хагарсан гар утас 1 ширхэг, “Samsung S4” маркийн цагаан өнгөтэй гар утас 1 ширхэг, Үндэсний энгийн “E-1612770 дугаартай Dembereldorj Batzul” гэсэн гадаад паспорт...” гэх баримт (1хх51),
- “ВЕНДО” ХХКомпанийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн В19-20 дугаар тайланд “...Huawei p9 plas гар утас...810.000 төгрөг, Samsung s4 гар утас...108.000 төгрөг, Samsung s2 гар утас 72.000 төгрөг, Huawei RNE-AL00 гар утас…640.000 төгрөг, LG-G6 гар утас...680.000 төгрөг, Beats studio2 загварын чихэвч...1.059.440 төгрөг, iphone 7 plas гар утас...1.680.000 төгрөг, Хар өнгийн Power банк 35.000 төгрөг, Цагаан өнгийн Power банк...25.000 төгрөг буюу нийт 5.109.440 төгрөг...” гэх дүгнэлт (3хх16-25),
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н, Б.Т нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Т.Н, Б.Т нар нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Д.Бын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон нь Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай үйлдэл хийгдсэнээр төгсөх бөгөөд шүүгдэгч Т.Н, Б.Т нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Н, Б.Т нарын үйлдэл нь хүний эрх чөлөөнд халдах буюу эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжтэй эхэлсэн боловч эцэстээ хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргээр төгсжээ. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ.
Энэ гэмт хэргийн улмаас “ВЕНДО” ХХКомпанийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн В19-20 дугаар тайлан, дүгнэлт (3хх16-25)-ээр хохирогч Д.Бд нийт 5.109.440 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг мөнгөн дүнгээр 2.000.000 төгрөг /3хх95,96/ мөн биет байдлаар /1хх46-49/ хүлээлгэн өгсөн бөгөөд хохирогчоос “... нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт 3 жил 6 сар, Б.Тд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Т.Нт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон, баривчлагдсан хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн Т.Нын өмгөөлөгч нар: “...Шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Тн өмгөөлөгч: “...Шүүгдэгч Б.Тн хувьд хувийн байдлын хувьд ам бүл 2-лаа хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүх шүүгдэгч Т.Н, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Н, Б.Т нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1.4 дахь заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдгээрт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Н нь 4 удаа, Б.Т 1 удаа тус тус ял шийтгэл хүлээж байсан нь урьд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргийнх нь ангиллаас хамаарч хуульд заасан тодорхой хугацаанд ялтайд тооцдог байсан нь нийгмийн харилцаанд тэгш бус байдлыг бий болгож, тэдний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл болдог байсныг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2015 оны Эрүүгийн хуулиар энэхүү хууль зүйн үр дагавар үүсгэдэг ойлголтыг өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй гэж хуульчилж өгсөнөөр “ялтай байдал” гэх хууль зүйн ойлголт байхгүй болж, шүүхээр ял шийтгүүлсэн иргэдийн зарим эрхэд хуулиар тогтоосон хязгаарлалт арилж, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь тохирсон ял оногдуулах, ял шийтгэл гарцаагүй байх, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шударга байх зарчимд нийцсэн зохицуулалт юм.
Шүүх шүүгдэгч Т.Н, Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зохимжтой байна.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үзэж шийдвэрлэдэг.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэхийг шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон байна.
Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.
Иймд шүүгдэгч нар гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Тг 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс (1хх136) мөн оны 08 дугаар сарын 15-ны өдрийг (2 хх133-134) хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 66 хоног, шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан (1хх142) 2 хоног, 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл шүүгдэгч тус бүр 367 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Иймээс Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нын цагдан хоригдсон нийт 433 хоног, шүүгдэгч Б.Тн цагдан хоригдсон нийт 369 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцон, эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т нь 8 настай хүүхэдтэй, ганц бие эх болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар (3хх200), Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт (3хх199) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Энэхүү нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.1 дэх заалтад “бага насны /14 нас хүрээгүй/...хүүхэд;”, 63.1.3. “... эх нь хорих газарт ял эдэлж байгаа ...хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;”-н асран хамгаалалтад байлгах асуудлыг мөн хуулийн 66.1. Энэ хуулийн 63...дугаар зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч ...томилох, асран хамгаалах...үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасанд хамаарч байна.
Иймд шүүгдэгч Б.Тн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү болох Н.Төгөлдөрт асран хамгаалагч томилох үүргийг түүний байнга оршин суух бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 1802002420709 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.