| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01545/И |
| Дугаар | 138/ШШ2017/00260 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2017/00260
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот хороонд байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт холбогдох,
худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 307.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арван *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь “ ” *******-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэж байх хугацаандаа 2016 оны 2 сарын 04-ний өдөр “******* *******” *******-иас 557.800 төгрөгийн барааг тухайн сардаа төлж барагдуулна гэж аман гэрээ хийж зээлээр худалдан авсан. Урьдчилгаа болох төлбөр 250.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 307.800 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өдийг хүртэлх хугацаанд төлөөгүй байна. Иймд гаас 307.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “ ” *******-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэж байх хугацаандаа “******* *******” *******-иас 2016 оны 2 сарын 04-ний өдөр 557.800 төгрөгийн барааг зээлээр авсан ба тухайн сардаа 250.000 төгрөгийг төлсөн. Дэлгүүрийн түрээс, банкны зээл, тог, усны төлбөр төлөх зэрэгт орлого маань хүрэлцэхгүй байсан тул үлдэгдэл 307.800 төгрөгийг төлөхийг түр азнаж өгөхийг гуйсан. Түүнээс хойш одоог хүртэл боломж гараагүй. Одоогоор миний бие жирэмсэн бөгөөд ямар нэгэн ажил эрхлэх боломжгүй, нийгмийн халамжаас олгодог 40000 төгрөгөөс өөр орлогогүй гэртээ сууж байна. Би 3 сарын эхээр төрөх бөгөөд 5 сард тухайн төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт ******* Шижирбаатар нь хариуцагч гаас худалдах- худалдан авах гэрээний үүргийн биелэлт 307.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хариуцагч нь 2016 оны 2 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч “******* *******” *******-иас 557.800 төгрөгийн барааг зээлээр худалдан аваад барааны үнэ 307.800 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжилсэн 307.800 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх *******лэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 307.800 /гурван зуун долоон мянга найман зуун/ төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” *******-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9884 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 4942 төгрөг, сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 4942 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ