Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00261

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрын дугаартай,  ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 28ы өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: , нар нь надаас 2015 оны 1 сард 355.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй бэлнээр зээлж авсан. Зээлдсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй болохоор 2015 оны 7 сарын 6-ны өдөр гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулсан. Энэ гэрээнд нэг жилийн хугацаагаар зээлж сарын хүү нь 20 хувь, хүүг сар бүр төлөх, хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцох талаар харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ын өмчлөлд байх Хэрлэн сумын 1-р баг Силикатын 4-1а тоотын 390 м.кв талбай бүхий нэг хүний өмчлөлийн газрын гэрчилгээг байрьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу надад нэг удаа сарын хүүний мөнгө төлсөн. Төлбөрөө төлнө гэдэг боловч төлөөгүй байна. Гэрээнд заасны дагуу би алданги нэхэхгүй. Иймд , нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 355000 төгрөг, сарын хүү 1190000 төгрөг нийт 1540000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******гаас 350.000 төгрөг 20 хувийн хүүтэй зээлж авсан боловч зээлсэн мөнгөө өгч чадаагүй учраас хүү нь өсч 1.540.000  төгрөг болсон. *******д 60.000 төгрөг нэг удаа, 40.000 төгрөг нэг удаа нийт 100.000 төгрөг өгсөн. Иймээс үлдэгдэл 1440000 төгрөгийг  2017 оны 7 сарын 20-ны өдөр цалингийн зээлээр төлөх хүсэлтэй байна. Манай ах д энэ зээлсэн мөнгө хамааралгүй тул миний бие энэ зээлийг төлөх болно гэжээ.

Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: ******* Болормаа миний бие , нараас 1540000 төгрөг нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаад түүнтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон. Миний бие , нараас нийт 1540000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 40000 төгрөгөөсөө татгалзаж байна. Харин үлдэгдэл 1500000 төгрөгийг хариуцагч 2017 оны 7 сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. нь 1500000 төгрөгийг өөрөө төлж барагдуулахаар болсон тул ыг хариуцагчаар татан оролцуулах шаардлагагүй. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь *******тай 2015 оны 7 сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 355.000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж аваад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.540.000 төгрөгийн 40.000 төгрөгөөс татгалзан, зарим хэсэг болох 1.500.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Оюунтунгалаг 2017 оны 7 сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч нь нэхэмжлэгч *******д зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.590 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 19.475 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 19.795 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ