Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2017/00056/И |
Дугаар | 138/ШШ2017/00278 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 138/ШШ2017/00278
******* ******* ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
******* ******* ******* ******* ******* ******* салбарын нэхэмжлэлтэй
******* аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
******* аймгийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт нарт холбогдох,
Барьцаат зээлийн гэрээний үүрэг 13.142.968 төгрөг 48 мөнгө гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.*******, Г. нар 2014 оны 5 сарын 14-ний өдөр барьцаат зээлийн 1220011868 дугаар гэрээгээр 18.000.000 төгрөгийн зээлийг үндсэн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авч, өөрийн өмчлөлийн ******* аймгийн сумын Дэлгэр баг Булгийн 3 тоот 64 м.кв Ү- хувийн сууцыг 1200 м.кв газрын хамт, өөрийн өмчлөлийн “Hyundai Terracan” маркийн мөнгөлөг өнгөтэй, ДОР дугаартай суудлын автомашин гэх мэт хөрөнгүүдийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.1 дэх хэсэг зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй, төлөх үүргээ зөрчсөн. Х.*******, Г. нарын төлөх ёстой өрхийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 10.476.190 төгрөг 48 мөнгө, үндсэн хүү 2.565.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101.078 төгрөг, нийт 13.142.968 төгрөг 48 мөнгө болоод байна. Иймд зээлдэгч Х.*******, Г. нарын өмчлөлийн ******* аймгийн сумын Дэлгэр багийн Булгийн 3 тоот 64 м.кв Ү- хувийн сууцыг 1200 м.кв газрын хамт, өөрийн өмчлөлийн “Hyundai Terracan” маркийн мөнгөлөг өнгөтэй, ДОР улсын дугаартай суудлын автомашин гэх мэт хөрөнгүүдээс нийт 13.142.968 төгрөг 48 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.*******, Г. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2014 оны 5 сарын 14-ний өдөр ******* ******* ******* ******* ******* ******* салбараас өөрийн эзэмшил болох сумын Дэлгэр багийн Булгийн 3 тоотод байрлах 64 м.кв орон сууц, 1200 м.кв газар, “Terracan” маркийн ДОР улсын дугаартай суудлын авто машин, караокены машин, хөргөгч, зурагт зэргийг барьцаалан барьцаат хөрөнгийн зээл авсан. Энэ зээлийн үлдэгдэл болох 13.142.968 төгрөг 48 мөнгийг 2017 оны 5 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Төлж барагдуулж чадахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* салбар нь хариуцагч Х.*******, Г. нараас барьцаат зээлийн гэрээний үүрэг 13.142.968 төгрөг 48 мөнгө гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.*******, Г. нар нь 2014 оны 5 сарын 14-ний өдөр ******* ******* ******* ******* ******* ******* салбартай зээлийн гэрээ байгуулан ******* аймгийн сумын Дэлгэр баг Булгийн 3 тоот 64 м.кв /Ү-/ хувийн сууцыг 1200 м.кв газрын хамт, өөрийн өмчлөлийн “Hyundai Terracan” маркийн мөнгөлөг өнгөтэй, ДОР улсын дугаартай суудлын автомашин, караокены машин, хөргөгч, зурагт зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалан 18.000.000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2014 оны 5 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, хариуцагч нарын хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг 13.142.968 төгрөг 48 мөнгө гаргуулах, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Х.*******, Г. нар нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* салбарын зээлийн гэрээний үүрэг 13.142.968 төгрөг 48 мөнгө гаргуулах, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч Х.*******, Г. нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.664 төгрөг 84 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Г. нараас улсын тэмдэгтийн хураамжид 111.832 төгрөг 42 мөнгө, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 111.832 төгрөг 42 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 ******* хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ