| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2020/00110/Э |
| Дугаар | 00110 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Нандинцэцэг
Хохирогч С.Гт
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Тид холбогдох 2032000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Ариунбуянгийн Т /РД:*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
А.Т нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Түнхэлийн хуучин модон гүүрний орчим С.Гтийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би галт тэрэгнээс бууж ирээд явж байсан. Найзынхаа гэрээр орж ачаагаа тавьчихаад гэрээс нь гараад ирхэд нэг хүүхэд эгчээ энд онгорхой дэлгүүр бий юу гэж асуусан. Тэгхээр нь би дэлгүүр зааж өгчихөөд нарийн гудамжаар гараад явж байтал хамт явж байсан хүүхэд нь дэлгүүр лүү гүйгээд явсан. Тэгээд надтай юм ярьж “...би энд амарч яваа сайхан нутаг...” гээд яриад явж байсан. Тэгээд Түнхэлийн гүүрний орчим хамт явж байсан хүүхэд нь энэ хүнээс утас аваад явсан. Би ерөөсөө нэг их юм бодоогүй. Дөнгөж гүүр өнгөрөөд хүний нүдний хараа өнгөрмөгц энэ хүүхэд “...эгчээ би зандан би таныг үзмээр байна...” гэж хэлсэн. Миний бодлоор тэгтлээ айхтар уусан байгаагүй. “Санахгүй байна” гэж их л буруу юм хэллээ энэ хүүхэд. Чи одоо юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гараараа нударсан. Би өөрөө бэлтгэлгүй байсан учраас унасан л даа. Өнөөдөр энэ хүүхэд завдсан. Хамгийн гол нь энэ хүүхэд өөрийнхөө хүчийг сулруулсан үйлдэл хийгээгүй. Надаас өөр хүн байсан бол үйлдэл төгсөх байсан. Үйлдэл нь төгс бүрэн завдалт болох байсан, миний аз таарч тэр хүүхэд тааралдсан...гэжээ.
Хохирогч С.Гт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ..."Би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 10 минутын суудалд суугаад Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгонд 23 цаг 20 минутанд ирсэн. Би Улаанбаатар хотод 7 хоногийн 5 өдөр ажиллаж амралтын 3 хоногт Түнхэл тосгонд гэртээ ирж байдаг...Тэгээд би гүүр гарах гээд яг гүүрний голд явж байхад нөгөө унадаг дугуйтай залуу буцаж ирээд намайг дагаж гүүрээ нэвт гараад явж байснаа эгчээ би зандан гээд та намайг үзэх үү гэсэн шиг санагдаж байна. Тэгэхээр нь би хүүшээ чи юу яриад байгаа юм гэж хэлэхэд тэгвэл ингэнээ гээд намайг дараад унагаасан. Тэгээд миний дотуур хувцсыг ураад хаясан. Тэгээд хэсэг хугацаанд ноцолдож байтал суваргатай уулан дээрээс нэг гэрэл гарсан чинь нөгөө залуугийн гарнаас нь мултраад тэр машиныг зогсоох гээд гараа өргөтөл тэр ачааны машин зогсоогүй яваад өгсөн. Тэр машины тэвшин дээр нэг хүн байх шиг харагдсан. Тэр машины улсын дугаар нь 2216 ДАА гэсэн том оврын машин байсан. Машин зогсохгүй яваад өнгөртөл чамайг энд хамгаалах хүн байхгүй гээд хэлээд байж байтал гол уруудаад нэг хүн утасны гэрэл асаагаад ирж явсан. Тэгэхэд намайг хүчиндэхийг завдсан гэх залуу өмдөө дээш нь татаж байхад Эрхмээ харсан...Яг намайг хүчиндэх гэж завдаж байх үедээ нөгөө унадаг дугуйтай залуу машины гэрэл суваргатай уулын орой дээрээс тусахад би юу хийгээд байнаа гэхэд гарынх нь хүч суларсан юм. Тэр хэсэг хугацаанд би тэр залуугаас мултарч чадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.ЭЭ мэдүүлэхдээ... “Би гэрээсээ гараад ангийн найз Айдосыг вокзал орж вагонд суулгаж өгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Сайрын 14 тоот гэрлүүгээ харьж явсан юм. Тэгэхэд миний урдаас цайвардуу өнгийн хувцастай нэг эмэгтэй хүн гараад ирсэн. Би тэгэхээр нь айгаад хажуугаар нь гараад явах гэж байсан. Тэгтэл миний нэрээр намайг Эрхмээ гээд дуудсан юм. Би тэгэхээр нь эргээд очтол манай Сайрт амьдардаг Гт эгч байсан. Ардаас нь бас нэг намхан залуу гараад ирсэн. Гт эгч надад эгчийг нь энэ хүн оролдоод байна ашгүй чи гарч ирлээ гээд газраас цүнх, гар утсаа хайгаад байсан. Утсаа хайж байгаад олоод нөгөө залуугийн зургийг дарахад нөгөө намхан залуу “та өөрөө эхлээ биздээ” гээд байсан. Тэгсэн Гт эгч “чи яасан муухай хүүхэд вэ, чи энэ залууг таних уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэр залууг “танихгүй” гэж хэлсэн. Би тэр залуугаас хэнийд ирсэн хаанахын хүн бэ гэж асуухад Хадаа гэдэг айлд ирсэн гэж хэлсэн. Тэгээд тэр залуу нэг унадаг дугуй түрээд яваад байсан тэр дугуйгаа аваад гүүр гараад тосгоны төв рүү яваад өгсөн. Би Төмөрөө эгчийг гэрийнх нь ойролцоо дөхүүлж өгөөд гэртээ харьсан...Модон гүүр гараад гол жаахан уруудаад явж байхад урдаас сандарсан байдалтай гараад ирсэн. Эхэндээ би таниагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/
2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №27 дугаартай эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 17 хуудас/
2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэнтэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 хуудас/
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 хуудас/ болон бусад нотлох баримтууд авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Түнхэлийн хуучин модон гүүрний орчим С.Гтийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Гтийн гэрчээр өгсөн..."Тэгээд би гүүр гарах гээд яг гүүрний голд явж байхад нөгөө унадаг дугуйтай залуу буцаж ирээд намайг дагаж гүүрээ нэвт гараад явж байснаа “эгчээ би зандан гээд та намайг үзэх үү” гэсэн шиг санагдаж байна. Тэгэхээр нь би “хүүшээ чи юу яриад байгаа юм” гэж хэлэхэд тэгвэл ингэнээ гээд намайг дараад унагаасан. Тэгээд миний дотуур хувцсыг ураад хаясан. Тэгээд хэсэг хугацаанд ноцолдож байтал суваргатай уулан дээрээс нэг гэрэл гарсан чинь нөгөө залуугийн гарнаас нь мултраад тэр машиныг зогсоох гээд гараа өргөтөл тэр ачааны машин зогсоогүй яваад өгсөн. Тэр машины тэвшин дээр нэг хүн байх шиг харагдсан. Тэр машины улсын дугаар нь 2216 ДАА гэсэн том оврын машин байсан. Машин зогсохгүй яваад өнгөртөл чамайг энд хамгаалах хүн байхгүй гээд хэлээд байж байтал гол уруудаад нэг хүн утасны гэрэл асаагаад ирж явсан. Тэгэхэд намайг хүчиндэхийг завдсан гэх залуу өмдөө дээш нь татаж байхад Эрхмээ харсан...Яг намайг хүчиндэх гэж завдаж байх үедээ нөгөө унадаг дугуйтай залуу машины гэрэл суваргатай уулын орой дээрээс тусахад би юу хийгээд байнаа гэхэд гарынх нь хүч суларсан юм. Тэр хэсэг хугацаанд би тэр залуугаас мултарч чадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.ЭЭийн “Ардаас нь бас нэг намхан залуу гараад ирсэн. Гт эгч надад эгчийг нь энэ хүн оролдоод байна ашгүй чи гарч ирлээ гээд газраас цүнх, гар утсаа хайгаад байсан. Утсаа хайж байгаад олоод нөгөө залуугийн зургийг дарахад нөгөө намхан залуу та өөрөө эхлээ биздээ гээд байсан. Тэгсэн Гт эгч чи яасан муухай хүүхэд вэ, чи энэ залууг таних уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэр залууг танихгүй гэж хэлсэн. Би тэр залуугаас хэнийд ирсэн хаанахын хүн бэ гэж асуухад Хадаа гэдэг айлд ирсэн гэж хэлсэн...Модон гүүр гараад гол жаахан уруудаад явж байхад урдаас сандарсан байдалтай гараад ирсэн. Эхэндээ би таниагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №27 дугаартай эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 17 хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 хуудас/,
2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 хуудас/,
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч А.Тийн үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.Т нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Түнхэлийн хуучин модон гүүрний орчим С.Гтийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орохыг завдсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөр төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 04 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Бор цоохор өнгийн даавуун материалтай даашинз /плать/, 1 ширхэг улаан өнгийн дотуур хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Ариунбуянгийн Тийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт хураагдан ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Бор цоохор өнгийн даавуун материалтай даашинз /плать/, 1 ширхэг улаан өнгийн дотуур хувцсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Ганцэцэгт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Тид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.