Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 00125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

             Улсын яллагч                                   Н.Улсболд

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Д.    Уранчимэг

                         Шүүгдэгч                                                Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Пт холбогдох 2032001260124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 18 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * оршин суудаг, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хонгороочин овогт Батболдын П.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.П нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хужир нугын 1-7 тоотод 15 нас 09 сартай Б.Мнг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ:...2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр анх Мнтай бэлгийн харьцаанд орсон. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Насанд хүрээгүй хохирогч, гэрч Б.Мн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:…Намайг Б.П хүчирхийлсэн асуудал байхгүй ээ. Би Б.Птай тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Намайг хэн нэгэн айлгаж нөлөөлсөн асуудал байхгүй. Би үнэн болсон асуудлыг ярих ёстой гэж бодоод үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Б.П намайг хүчирхийлсэн асуудал байхгүй. Бид хоёр ярилцаад бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч  эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-эрдэнийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн “1. Насанд хүрээгүй Б.Мн нь бэлгийн бойжилт олсон. 2. Б.Мн нь урьд өмнө бэлгийн харьцаанд орсон, охин хальс хуучин урагдалтай болно. Хэдийд урагдсаныг тогтоох боломжгүй. 3. Насанд хүрээгүй Б.Мнгийн охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдсэн байх боломжтой. 4. Б.Мнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч  эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-эрдэнийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн “1. Б.П нь бэлгийн харьцаанд орох чадвартай. 2. Б.П нь бэлгийн замын халдварт өвчингүй болно.” гэх №122 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 53-56 дугаар хуудас/

Яллагдагч Б.Пын “2020 оны 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Б.Мнтай бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр хоорондоо тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Би Б.Мнтай 3 жилийн өмнө Тарнид танилцаж байсан. Б.Мн надад хэлэхдээ 2020 оны 08 сарын 24-нд 16 нас хүрнэ гэж ярьж байсан. Тэгээд төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж мөн ярьж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 70 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Мнгийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 73 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 101-102 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Пын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /103 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хужир нугын 1-7 тоотод 15 нас 09 сартай Б.Мнг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Насанд хүрээгүй хохирогч, гэрч Б.Мн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:…Намайг Б.П хүчирхийлсэн асуудал байхгүй ээ. Би Б.Птай тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Намайг хэн нэгэн айлгаж нөлөөлсөн асуудал байхгүй. Би үнэн болсон асуудлыг ярих ёстой гэж бодоод үнэн зөвөөр мэдүүлэг өгч байна. Б.П намайг хүчирхийлсэн асуудал байхгүй. Бид хоёр ярилцаад бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч  эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-эрдэнийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн “1. Насанд хүрээгүй Б.Мн нь бэлгийн бойжилт олсон. 2. Б.Мн нь урьд өмнө бэлгийн харьцаанд орсон, охин хальс хуучин урагдалтай болно. Хэдийд урагдсанг тогтоох боломжгүй. 3. Насанд хүрээгүй Б.Мнгийн охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр хурьцал үйлдсэн байх боломжтой. 4. Б.Мнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч  эмч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ган-эрдэнийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн “1. Б.П нь бэлгийн харьцаанд орох чадвартай. 2. Б.П нь бэлгийн замын халдварт өвчингүй болно.” гэх №122 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 53-56 дугаар хуудас/

Яллагдагч Б.Пын “2020 оны 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд Б.Мнтай бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр хоорондоо тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Би Б.Мнтай 3 жилийн өмнө Тарнид танилцаж байсан. Б.Мн надад хэлэхдээ 2020 оны 08 сарын 24-нд 16 нас хүрнэ гэж ярьж байсан. Тэгээд төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж мөн ярьж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 70 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Мнгийн насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 73 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.П нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Хужир нугын 1-7 тоотод 15 нас 09 сартай Б.Мнг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Пыг арван найман насанд хүрсэн хүн бэлгийн бойжилт бүрэн олоогүй хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс таван сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хонгороочин овогт Батболдын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн  насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Б.Пын торгох ялыг 5 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.