| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0071/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Баттөр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, Б.Болормаа
Хохирогч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Хохирогч Л.А, Б.А
Шүүгдэгч С.З
Шинжээч Д.Даваахүү, Т.Алтайбаатар, Д.Тогтох /цахимаар/
Гэрч Б.У, Б.Э, Л.Г, Х.Т, Н.Ц, С.О, Д.Г, П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.З-т холбогдох 2016000570012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.З нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баяншанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Тулга-Алтай” ХХК-ийн хашааны ертөнцийн зүгээр зүүн талд цуг согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Б.Атай “...нүүр ам руу цохиж цус гаргадаг чи хэн бэ” хэмээн согтуурхан маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь “чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал” нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал” бүхий гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
1.1 Хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.З нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “.....” ХХК-ийн хашааны зүүн талд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн амь хохирогч Б.А-ы “...нүүрлүү цохиж цус гаргалаа” гэх шалтгаанаар түүний хэвлийн тус газарт нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь “чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал” нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас амь хохирогчийн хэвлийн хөндийд 2л 500мл цус алдаж шокын бөөр, бөөрны цочмог дутагдал, цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсэж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж хохирогч нас барсан болох:
Шүүгдэгч С.З-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би ямар ч байсан талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Үнэхээр харамсалтай зүйл болсон би ч гэсэн харамсаж байна. Тохиолдлын журмаар ийм зүйл болсонд харамсаж байна. Хүнээ алдана гэдэг та нарт үнэхээр хэцүү байгаа. Би үүнийг ойлгож байгаа та бүхнээс уучлалт гуйж байна. Би болсон явдлыг болсноор нь чин үнэнээр нь яръя. Би хэрэг болдог өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ... хорооллын дээд талд би бага охиноо салхилуулаад машинтай ганцаараа явж байсан. Тэгсэн гэрч болох П.Б буюу өндөр З надруу залгаад та нэг завтай бол хүрээд ирээч гэж хэлсэн. Би охиноо салхилуулаад явж байна. Дараа нь болъё гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр залгаад өнөөдөр манай найз завтай болсон гэнэ. Манайд ирье гэж байна. Миний хөгшин замаараа дайраад аваад ирэх үү гэхээр нь тэгье тэгье гээд хүүхдээ аваад эхнэрийнхээ найзыг аваад доошоо ээжийн хашаанд хүргэж өгчхөөд. Эхнэртээ би гялс хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд би энэ “ А” гэх буудалд ирсэн. А буудлын камерийн бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа байх. Яллах дүгнэлтэн дээр байхгүй байна лээ. Тэгээд би тэнд ирээд П.Б-той уулзсан. Нэг саарал өнгийн Ланд крузер 80 маркийн машинтай байсан. Тэгээд машиныхаа хамрыг сөхчихсөн байсан. Тэгээд би яасан юу болсон гээд яваад очсон чинь энд нэг утас салчихсан байна. Энэ ямар учиртай утас юм бол оо гэхээр нь би өөрөө машин тэрэг сайн мэдэхгүй юм чинь мэдэхгүй юу юм бол яадаг утас юм бол гээд байж байтал “А” буудлын дотроос нь ариутгал хийсэн бололтой хамгаалалтын хувцастай хүмүүс гарч ирж байсан. Үүдэн дээр нь нэг саарал өнгийн фургон авто машин байсан. Тэгээд тэр фургонд хүмүүс суугаад явсны ард талийгаач ганцаараа үүдэн дээрээ үлдчихсэн зогсож байсан. Нилээд халамцуу шинжтэй харагдаж байсан. Тэгээд бид 2 дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг цээжээр тэвэрч аваад “За сайн уу ах, сонин юу байна” гээд цээжээр үнссэн. Тэгээд тэнд ойр зуурын юм яриад байж байсан чинь хажуу талын засмал замаар буюу төв замаар нэг приустэй /Prius/ хүн явсан чинь талийгаач орилоод дуудсан чинь Б ороод ирсэн. Тэгээд талийгаач очиж уулзаад юм ярьж байгаад Б гараад яваад өгсөн. Удалгүй тэр нь нэг шил виски аваад ирсэн. Тэгээд талийгаач машины урд задлах гэхээр нь би “болохгүй гудамжинд хүн амьтны нүдэн дээр болохгүй” гэсэн. Тэгээд талийгаач за тэгвэл дотор оръё ах гээд тэдний “А алтай” буудалд ороход талийгаачийн эхнэр үүдэн дээр байсан. Би мэндлээд орсон. Тэгээд доод талд нь караокений өрөө байсан. Ах би буудлынхаа подвольд караоке барина гэж нилээд эрт надад ярьж байсан. Тэгээд би барьсныг нь ч мэдээгүй. Тэгээд доошоо буусан талийгаачийн найзууд бололтой жоохон халамцуу залуучууд байсан. Тэр хүмүүс дээр нэмэгдээд талийгаач би Б нар орсон. П.Б арай сүүлд орж ирсэн. Тэнд ороод архиа задлаад энэ П.Б-ийг чи тойруулчих гээд П.Б-т өгсөн. Тэр хооронд талийгаачийн эхнэр орж ирэхэд би хэлсэн. Тэнд нэг том балиус хутга, алх, гар хөрөө байж байсан. Тэгээд би энэ архи дарс уусан халамцуу хүмүүсийн хажууд ийм зүйл байж болохгүй байх гэж бодоод талийгаачийн эхнэрт ахын дүү энэ багаж юмнуудаа цааш нь хураачих гэж хэлсэн. Цааш нь хураасан. Тэр архи ер нь 2 удаа л тойрсон. Надад нэг удаа л өгсөн. Хамгийн эхлээд надад нэг хийж өгсөн. Би машин барьж явсан. Ард бас айлчин ирчихсэн. Би гялс гарчхаад ирье гэж хэлсэн болохоор амсаад өгсөн. Дараа нь П.Б надад нэг хийж өгөхөд талийгаач миний урдуур орж ирээд авсан. П.Б уг нь ахад өгч байгаа юм гэхэд талийгаач би уух болсон шүү дээ гээд аваад уусан. Тэгээд тэр архи нь дууссан. Тэгээд тэнд морины тухай дуу дуулъя гээд байж байхад архи уугаагүй ганц хоёр хүн дундуур нь орж ирсэн. Тэр хүмүүс нь ажилтай гээд буцаад гарч явсан. Гурван ч хүн орж ирсэн. 2 уулаа явж байсан хүмүүс орж ирсэн. Ганцаараа нэг хүн орж ирсэн. Тэгээд тэнд морины тухай дуу дуулцгаах юм болоод тэнд байсан хүмүүс нэг нэг морины тухай дуу дуулна гээд байж байхад талийгаач гарч яваад утас, микрофон аваад ороод ирсэн. Гэтэл талийгаачийн эхнэр нь араас нь орж ирээд юу яриад байгаа юм ийм хөл хорио тогтооцон байхад дуу дуулна гээд юу яриад байгаа юм гээд авч орж ирсэн юмыг нь хураагаад аваад гарсан. Тэгээд тэндээс тарсан. П.Б бид 2 П.Б-ийн машин дээр оччихсон байж байхад гаднаас хөх саарал өнгийн “прадо”/prado/ маркийн авто машин орж ирсэн. Би талийгаачийн эхнэрийнхэн дүү л юм болов уу гэж бодсон нэг залуу байна лээ. Тэгээд тэр машины хажууд талийгаач оччихоод намайг дуудаад байсан. Ах наашаа хүрээд ирээ гээд дуудаад байсан. Тэгээд би яваад очсон чинь ах суучих гээд намайг биеэрээ түлхээд байсан. Тэгэхээр нь би эхнэрээс нь асуусан би суух юм уу миний дүү гэхэд суу гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэй нь цуг суугаад талийгаачийг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөөд үүдэнд нь буюу хуучнаар 27 гэдэг байрны голын орцны үүдэн дээр очоод би талийгаачтай гар бариад одоо ороод сайхан ахын дүү сайхан Ачих гэж хэлээд буулгасан. Араас П.Б миний машиныг унаад хүрээд ирсэн. Тэгээд би буугаад өөрийнхөө машинд суугаад эргээд “А алтай” буудлын хашаан дотор орж ирээд зогсож байсан. Тэгээд орж ирээд удаач үгүй байж байсан чинь нэг цагаан машин хүрээд ирсэн чинь талийгаач буугаад ирсэн. Би буугаад ирэнгүүт нь би П.Б-т хэлсэн. Наадах чинь хамарлуурчихсан юм шиг байна. Одоо мөд салахгүй байх. Хоёулаа явах уу? гээд яриад байж байтал талийгаач хүрээд ирсэн. Тэгээд явъя гээд би машиндаа ороод суусан П.Б араас орж ирээд суусан. Талийгаач би бас хамт явъя гээд машинд орж ирээд суусан. Тэгээд би асуусан одоо хаачих юм гэхэд. Ах морины хашаан дээр очъё гэсэн. Тэгээд буудлын хашаанаас дөнгөж гарах гэж байхад хойшоо эргээрэй ах гэж хэлсэн. Хойшоо эргэж яах гэж байгаа юм гэхэд дэлгүүр оръё гээд тэгээд “Тайшир” гэх дэлгүүр дээр очсон. Талийгаач, П.Б 2 буугаад явсан. Би машин дотроо сууж байсан чинь энэ хоёр нээх удалгүй нэг шил виски аваад ирсэн. Ямар шилтэй байсныг санахгүй байна, том л шилтэй харагдаж байсан. Тэгээд орж ирээд за одоо морины хашаа явъя гэхээр нь за тэгье гээд морины хашааруу нь явсан. Морины хашаан дээр нь Д.Г, С.О хоёр байсан. С.О нь архи уудаггүй юм байна лээ. Жолоочийн эсрэг талын хаалгын онгойлгоод орж ирээд цаашаа хараад суучихсан. Тэгээд талийгаач нөгөө архиа гаргаж ирээд П.Бт өгсөн. Май тойруулчих гээд өгсөн. Д.Г арын суудалд П.Б-той зэрэгцээд суусан. Д.Г бол уудаг юм байна лээ. Тэгээд архи тойруулаад уусан. Тэгээд өмнө нь уусан болоод ч тэр үү талийгаач ууж чадахгүй бөөлжөөд, тэгээд П.Б буугаад ар нуруун дээр нь дарж өгсөн. Тэгээд байж байтал манай 2 баз яг “Тамхи Со ХХК”-ийн тэнд ил байж байсан. Тэгээд тэрүүгээр хүмүүс яваад байсан. Бас манай хоёр баз машинтай хажуугаар гараад явахаар нь би хэлсэн. Одоо болъё хүмүүс хажуугаар яваад байсан. Архи дарс уудаггүй гээд байсан. З ах хүмүүстэй нийлчихсэн машиндаа архи дарс ууж байна гэж хэлнэ шүү дээ гэж хэлсэн. Тэгээд талийгаач нилээд бөөлжиж байгаа орж ирж суугаад ах хөдлөөд энэ урд хашааны тэнд очоод зогсчих гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд “Тамхи Со” ХХК-ны хашааны хамгийн доод талын булан тойроод урд талд нь гараад зогссон. Тэнд очоод нөгөө архиа тойруулаад уусан. Талийгаач бас ууж чадахгүй бөөлжөөд Д.Г бас нуруун дээр нь дарж өгсөн. Тэгээд би хэлсэн ерөөсөө явцгаая гэж хэлээд тэд нарыг машиндаа суулгаад С.О-ын машин дээр очоод С.О, Д.Г хоёрт талийгаачийг өгөөд за ахын дүү очоод одоо сайхан Ачих, хоёр найзаараа хүргүүлээд гэж хэлсэн. Энэ хоёрт бас хүргээд өгөөрэй гэж хэлээд машиндаа суусан. Тэгээд С.О, Д.Г, талийгаач нар хөдөлсөн. Тэгээд П.Б бид 2 бас хөдөлсөн. Тэгээд С.О-ын машин хөдлөөд жоохон яваад зогссон талийгаач буугаад гүйгээд ирсэн. Яасан бэ гэсэн чинь таниар хүргүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би за хүргээд өгье гэсэн. Тэгээд С.О-ад та 2 машинтайгаа араас дагаад яваарай гэж хэлчхээд урд нь ороод талийгаачийг аваад явсан. Тэгээд “Тамхи Со” ХХК-ны тэнд жижиг далан шиг юм байсан. Жижиг тэрэг минийх тулна даа гэхэд гайгүй байх гээд гарсан. Тэнд машин туслан тулаад дөнгөж гарч байсан урдаас Н.Ц ирж байсан. Талийгаач найз ирж явна зогсоорой гэхээр нь би зогссон, сигналдчих гэсэн би сигналдсан. Н.Ц хажуугаар жоохон өнгөрсхийгээд зогссон. Тэгээд Н.Ц бууж ирэх хооронд талийгаач “ бид хоёрын муудсан шалтгаан тэр” ах нөгөө архи гаргаад ир нэг тойруулаадхая гэж хэлсэн. Тэгэхээр нь архи чинь дуусчихсан шүү дээ ахын дүү гэж хэлсэн чинь миний толгойруу 2 удаа цохиод авсан. Тэр хооронд Н.Ц талийгаачтай цонхоор мэндэлчихээд ард талын суудалд ороод суусан. Мөн Д.Г бас ард талд орж ирээд суусан. Зогсонгуут Д.Г ар талын суудалд орж ирээд суучихсан. Тэгээд цохиод авахаар нь би хэлсэн. Яаж байгаа юм бэ ахын дүү ахынхаа толгойруу цохидог нь яаж байгаа юм гэж хэлсэн. Та гомдоод байгаа бол дүүгээ 2 цохичих гээд зүүн талын шанаагаа өгсөн. Тэгэхээр нь би 2 цохисон болсон. Ах хүний хувиар битгий согтуурхаад бай гэсэн маягтай 2 удаа цохисон. Тэгсэн чинь дахиад миний нүүрлүү зүүн гараараа цохисон. Тэгээд цус гарсан. Тэгээд би машинаас буугаад чамайг ямар хүргэж өгөх албатай ч биш гэж бодоод, өмнө нь хүргэж дахиад хүргэж өгөх гээд явж байхад, архи уулгахгүй гээд явж байхад хамраас цус гаргахад эвгүй л байгаа юм чинь баруун гараараа хамрынхаа цусаа тосчихсон байсан. Тэгээд хаалга онгойлгоход талийгаач бууж ирэнгүүтээ дахиад цохиод авсан. Тэгээд заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн Н.Ц, Д.Г хоёр буугаад хүрээд ирсэн. Тэгээд Н.Ц, Д.Г хоёр бид хоёрыг боль боль гээд салгаад байж байхад П.Б ирээд Ган-Эрдэнийг чирээд аваад явсан. Чамаас боллоо түрүү нь л архиа больчих байсан юм гээд тэр хоёр зодолдоод газар дээр доороо ороод өнхрөөд байсан. Тэгээд бид 2 больчихсон Н.Ц бид 2-ийг салгаад заамдсан байсан гараа тавиад больчихсон байсан. Тэгсэн Н.Ц битгий одоо муудалцаарай хэл амаараа учир зүйгээ ололцоорой гэж хэлчихээд Н.Ц цаашаа тэр хоёрыг салгах гээд явсан. Тэгээд явахад нь би талийгаачид “яаж байгаа юм бэ нүүр амруу цохиод А амнаас цус гаргаад яаж байгаа юм бэ ахын дүү” гэсэн чинь ерөөсөө алалцах уу хоёулаа гээд бариад авсан. Тэгэхэд өмсөж явсан цамцны цахилгаан доошилсон байсан учир фудволкноос болон биенээс махтай нь хамт заамдаад авсан. Хавтас хэрэг дотор цээжин дээр хөхөрчихсөн улайчихсан зураг байж байгаа. Тэгээд гарыг нь түлхээд өшиглөсөн. Тэгээд сонин болоод унаад өгсөн. Тэгээд байж байтал Н.Ц ирээд миний гараас татаад “яаж байгаа юм бэ ахаа яачихваа та” гэж асуухаар нь нүүр амруу цохиод цус нөж гаргаад тэгээд уур хүргээд ийм юм болчихлоо л гэж хэлсэн. Тэгээд тийм юм болсны дараа Д.Г ирээгүй. С.О ийм юм болсны дараа машинаасаа буугаад хүрээд ирсэн. Машин дотроо суучихаад гарч ирэхгүй байсан. Бууж ирээд “ах тайвшир тайвшир бид нар хүргээд өгье” гэсэн. Н.Ц бас С.Оад чи Аг аваад яв гэж хэлсэн. С.О, П.Б хоёр талийгаачийг машинд суулгасан. Д.Г, талийгаач, С.О гурав С.Оын машинтай явсан. Тэрний дараа Н.Ц надад машин дотроосоо нойтон салфетика авч өгөөд миний хА амнаас гарсан цусыг арилгаж өгсөн. Н.Ц хүүхэдтэйгээ явж байсан. Тэгээд явсан. Гэрт айлчин ирчихсэн байсан. Нүүр ам хавдчихсан, цус нөж болчихсон би яаж гэртээ орох юм. Тэгээд жоохон бухимдаад П.Б-той хамт .... багийн талын хамгийн эхэнд байдаг айлд очсон. Цагаан сараар очоогүй болохоор тэднийд очиход нэг хар шилтэй гадаад нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд тэр архийг уусан. Өглөө гараад өдөржин хоосон явсан болохоор нэлээд согтсон. Тэгээд тэндээсээ гараад П.Б-ийг “А” буудалд хүргэж өгсөн. Би гэхдээ тэрийгээ сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд ямар ч байсан гэртээ ирсэн байсан. Шөнө цагдаа нар ирээд аваад явж яваад эрүүлжүүлэхэд хоносон. Очоод драгер үлээхэд 1.55%-ийн согтолттой байсан. Ерөөсөө болсон хэрэг маргаан ийм л зүйл болсон... Өс хонзон өр авлага байхгүй. Тухайн үед ч гэсэн сайдаж муудсан зүйл байхгүй. Хуурай ах, дүү шиг байдаг хүмүүс. Талийгаачийн эхнэр мэдэж байгаа байх. Урд нь нэг удаа очиж байсан. Талийгаачийн эхнэр харсан байх. Ямар нэгэн асуудал байхгүй... Мөрдөн байцаалтын шатанд өшиглөөгүй гэж мэдүүлээгүй. Хоолой руу нь түлхсэн гэдэг хүртэл ярьсан. Яагаад гэхээр тухайн үед талийгаач амьд байсан. Хоёрдугаарт нас барчих хэмжээний хүнд гэмтэл гэж мэдээгүй. Хуурай ах дүү шиг хүмүүс байсан учир өөрөө босч ирээд цааш нь ярих байх гэж бодсон. Энэ хүн талийгаач болоогүй бол хэзээ ч гомдол нэхэхгүй. Тийм хэмжээний хүмүүс биш. Болсон процессийг түлхсэн гэдэг хүртэл яръя гэж бодсон. Өнөөдрийн өгч байгаа мэдүүлэг үнэн. Өшиглөсөн нь үнэн... Юу ч нөлөөлж болно. Адгуус ч тэгж болно. Ямар ч хүн өвдөхөөрөө хариу үйлдэл үзүүлдэг. Сэтгэл санааны хувьд таарамжгүй байдал бий болсон. Би харин ч тухайн үед биеэ бариад шууд барьж аваад цохиогүй, би очоод чи яаж байгаа юм гэхэд бууж ирээд шууд дахиад цохисон. Махдаад татахад өвдсөн. Хэдий ах дүү шиг байсан ч тэсвэр тэвчээр алдагдсан юм болов уу, тухайн үед бодож төлөвлөж өшиглөсөн зүйл байхгүй... Би энэ хүмүүстэй таагүй харилцаа байхгүй. Би С.О-ыг танина. Миний бага дүү, талийгаач, О эд нар багын найзууд... Тэгэхээр өөрсдөө ярих байх. Би зөндөө юм сонссон. 14-ний оройноос хойш энэ хүмүүст маш их дарамт шахалт ирж байна гэж сонссон. Эхний мэдүүлэг нь хараагүй зүйлээ харсан гэж хэлсэн. Дараагийн мэдүүлэг нь бүр өлгөөд өшиглөөд байсан гэж хэлсэн. Эхний мэдүүлгээс дараагийн мэдүүлэг худлаа болоод байгаа. Үүнийг хууль мэддэг хүн яавал хүндрэх талаар тайлбарлаж өгөөд байна... Танихгүй 2 хүн ирээд архи нэхэхэд П.Б хөөцөлдөөд явахаар нь би араас нь очиж боль гэж хэлсэн... Нилээд согтуу байсан. Анх бид хоёрыг гадаа байхад талийгаач ариутгалын хүмүүсийг гаргаж өгчихөөд зогсож байхад халамцуу байсан... Тухайн үед тэсвэр тэвчээр алдагдсан юм байлгүй. Толгой руу цохихоор нь үнэхээр яаж байгаа юм ахынхаа толгой руу цохидог нь гэж хэлсэн. Дараа нь дахиж цохиод хамраас цус гарсан. Ер нь эвгүй л байсан. Бид хоёр бууж ирээд дахиад цохиж аваад заамдалцаад хүн салгачихаад байж байхад алалцах уу гэж хэлээд дахиад бариад авахаар тэвчээр алдагдсан. Энэ миний буруу... Хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Миний ах архи уугаад хүнтэй муудалцаад, зэрлэг балмад зан гаргаад байдаг хүн биш.Ямар ч хүнтэй нийцтэй байх юмсан гэсэн зөөлөн сэтгэлтэй хүн. Нэг удаа өшиглөхөд тийм зэргийн гэмтэл учрахгүй байх. Энэ хүн тухайн үед юу хийснээ мэдэхгүй байна гэхээр энэ хүн нэг удаа өшиглөснөө санаж байгаа болов уу гэж бодож байна. Нэг удаа өшиглөхөд хүний амь насанд хүрэх хэмжээний гэмтэл учрахгүй байх. Үнэхээр тэгж өвтгөөд болохгүй байсан юм бол газар дээр хэвтүүлээд хэвлий рүү нь биш хөл гарыг нь хугалаад тахир дутуу хаяхгүй яасан юм. Таныг нүүр рүү чинь цохиод хорсгохын төлөө заавал хүнийг алах шалтаг шалтгаан байсан юм уу? эсхүл зүгээр унагаагаад 4 мөчийг нь хугалаад хаяхгүй яасан юм. тэгсэн бол бид нар ингээд заргалдаад байх шаардлага байхгүй. Миний ах амьд байсан бол заавал заргалдаад явдаг хүн биш. Нэг биш нилээд олон удаа өшиглөсөн байх. Хэргийн материалд зүс таних А архи уусан гэж мэдүүлээд өнөөдөр болохоор хуурай ах дүүс гээд яриад байна. Үүнийг би ойлгохгүй байна. Хүнийг нэг шалбарахад нэг нэгийгээ алаад байвал орчлон дэлхий, хорвоо чинь юу болох юм бэ. Зүгээр гар хөлийг нь хугалаад зүгээр л амьд гаргачихгүй яасан юм бэ. Тэр өшиглөлт бол мэргэжлийн таны хийгээд сурсан зүйл юм биш үү. Нэг удаа өшиглөхөд бүдүүн, шулуун гэдэс язраад сэмж бүгд байхгүй болох уу, Эрүүл ухаанаар бодоход тийм л зүйл байна. Хохирлын талаар би ойролцоогоор гаргасан байгаа. 3.449.800 төгрөгийг эмэнд зарцуулсан. 1.226.800 төгрөг эмнэлгийн ор хоног, 8.890.560 төгрөгийн оршуулгын зардал, насанд хүрээгүй 2 хүүхэд нь одоог хүртэл аавыгаа үхсэн гэдэгт итгэхгүй аавдаа захиа бичээд сууж байна. Нийт багцлаад гаргасан 93.240.000 гэж гаргасан байгаа. Дараа дахиад хэлж болох уу... Буяны зардлаас тусдаа.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Талийгаач Б.А нь миний төрсөн ах байгаа юм. Одоогийн байдлаар талийгаач ахын маань эхнэр Л.А нь сэтгэл санааны хямралд орсон мэдүүлэг өгөх чадваргүй байгаа тул би ах дүү нартайгаа ярилцаад энэ хэрэгт хохирогчоор орж байгаа юм...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр амралтын өдөр байсан тул гэртээ Ач байхад талийгаачийн эхнэр Л.А над руу залгаад “Б.А-ыг хоёр хүн машинд суулгаад аваад явлаа, яах вэ” гэж ярихаар нь “ ямар хүн юм болоо” гэхэд “буудалд байрлаж байсан З, өөр бас шоронд яваад ирсэн З гэдэг хоёр хүнтэй явлаа” гэсэн. Тэгээд би гарах уу гэхэд “за гайгүй байлгүй буцаад ирэх байх хамт яваа хүн нь буудалд байрлаж байгаа юм байна” гээд өнгөрсөн. 17 цагийн үед байх Л.А над руу залгаад сандарсан байдалтай Б.Аыг С.О, Д.Г гэдэг хоёр хүн гаднаас өргөж дамжлаад шахуу орж ирлээ, нүүр амнаас нь цус гарсан, дух нь язраад хагарчихсан байна, би эмнэлэг аваад явлаа, эмнэлэг дээр яваад очоорой” гэж хэлэхээр нь Нэгдсэн эмнэлэг дээр яваад очиход ахын маань найз Д.Г, С.О хоёр ирчихсэн байсан ба талийгаачийг шууд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээрүү эмч нар аваад орсон. Тэгээд бид нар үүдэн дээр хүлээж байхдаа Д.Г, С.О хоёроос “яасан бэ? юу болсон бэ? хэн ингэчихвээ” гэж асуухад С.О, Д.Г хоёр “А уначихсан юм аа” гэж худал хэлсэн. Дараа нь талийгаачийн даралт унаад, ЭХО-д харуулахад дотуур цус алдалттай, хүнд байна гэхээр нь би С.О, Д.Г хоёроос “та нар үнэнээ хэл, зодсон байна, унасан хүн яахаараа дотуур цус алддаг юм бэ?” гэхэд тэр хоёр “Аг ногоон З хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөсөн, өндөр З гэх залуу хамт байсан гэж ярьсан. Би “та хоёр эхнээсээ үнэнээ хэлэхгүй яасан юм бэ” гэхэд бид хоёр айсан юм аа гэж байсан. Тэгээд бид нарыг эмнэлэг дээр байх хооронд ногоон З гэх хүн А-Алтай буудал дээр очоод ресепшин залууг “ одоо чамайг ална” гээд хөөж айлгасан байсан. Ямар учраас тэгснийг нь мэдэхгүй байна. Энэ асуудлын талаар цагдаад дуудлага мэдээлэл өгсөн... Талийгаач 4 хүүхэдтэй, том хүү нь 20 настай А.Б, дараах нь 17 настай А.А, 7 настай А.З, 6 настай А.А нарын хүүхдүүдтэй... ” гэх мэдүүлэг /1-р ХХ111-113/,
Хохирогч Л.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Тэр өдөр 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хань өглөө босоод байж байсан. Буудлаас караокены өрөөнд ус алдлаа гэж дуудсан. Караокны өрөөний ус алдалтыг хоёр слесарь дуудаж янзлуулчхаад байж байсан. Мэргэжлийн хяналтын газраас ариутгал хийлгэ гэсэн. Ариутгалынхан ариутгал хийсэн. Ариутгалынхныг талийгаач гаргаж өгөхөд хашаан дотор С.З, П.Б хоёр байхаар нь очиж уулзчихаад энэ хэд бөөндөө караокены өрөө рүү орсон. Тэгээд энэ хэд дуулъя гэхээр нь тэр үед хорио цээр тогтоосон байсан учир дуу дуулахгүй гээд талийгаачийг хүр дүүгийнхээ бандиар хүргүүлээд гэрлүүгээ авч явсан. Би З суу гэж хэлээгүй. Талийгаач суучих гэж хэлээд суусан. Тэгээд би буцсан...Намайг буудал дээр очоод 20 минутын дараа охин яриад аав тань руу явлаа гэж хэлсэн. Би юм угааж байгаад гарч ирээд харсан чинь такси ирээд зогссон. Талийгаач таксинаас буугаад энэ хоёрын сууж байсан жижиг цагаан машинд суугаад намайг наанаас нь гүйхэд шууд яваад өгсөн. Талийгаач мориныхоо хашаа руу явдаг болохоор нь би хүү рүүгээ залгаад аав нь очсон уу? гэхэд аав энд ирсэн байна. О ах, Г ах хоёр ирсэн гэхээр нь би найзуудтайгаа байгаа юм байна гэж бодсон. Тэгээд 4 цаг өнгөрч байхад талийгаачийг О, Г хоёр 2 суганаас нь сугадсан аваад ороод ирсэн. Дух нь шалбарсан, ямар ч өөрийн мэдэлгүй, 2 хөл дээрээ ч тогтож чадахгүй, шоконд орсон байдалтай ирсэн. Урд хашаанд очиход нь манай хүү буудлын ажилчидтай буудлаас хогоо ачаад, адууны хашаанаас адууны баас ачаад хөдлөх гэж байсан гэсэн...Хойно хогоо асгаад ирж таарсан. Ирээд аав яачих уу? гээд 103 дуудъя гэхээр нь Б.У эмч манай хүний найз нь байсан учир Б.У эмч рүү залгасан. Бид ирэхэд нь яасан гэж асуухад өшиглөсөн гэж хэлээгүй, өөрөө унасан гэж хэлсэн. Жоохон согтуу дух нь шалбарсан байхаар нь тэрэн дээр нь л анхаарал тавиад байсан болохоос тухайн үед зодсон, өшиглөсөн гэж хэлсэн байсан бол бид хэд эмч гэхгүй 103 дээр очих байсан. 103 дээр очоод ч гэсэн зодсон гэж хэлсэн байсан бол арай эрт хагалгаанд ороод амь насыг нь аврах байсан болов уу? гэж бодож байгаа. Энэ хүн анх мэдүүлэг өгөхдөө зүс таних гэж өгсөн байдаг. Энэ хүн манай буудлаар зөндөө очиж байсан. Өмнө нь нэг удаа намайг ажлаас ирэхэд архи авахуулаад өөрийнх нь суудал дээр суусан, шүлс нусаа хаясан байсан. Талийгаач Х ах ирээд энэ хүнийг гаргаж явуулсан. Энэ хүн миний ханийг удаа дараа дарамталж мөнгө төгрөг нэхэж байсан байх гэж бодож байна... Тийм дотно холбоо байхгүй. Таньдаг л байсан. П.Б гэдэг нь өмнө нь манай буудалд байрлаж байгаад явдаг байсан. Манай буудал баригдсаны дараахан 206 номерт нэг хүн байрлаж байгаад явсан. Тэр нь энэ хүн чинь байсан. Хуурай ах дүүсийн холбоотой гэж бодохгүй байна...Нэг удаа намайг ажлаас ирэхэд өрөөнд нь архидсан хоймрын суудал дээр суусан. Талийгаач Хүрлээ ах ирээд явуулж байсан. Өрөөнд нь нус цэрээ хаясан байсан. Тэр өдөр ч гэсэн миний ханийг дарамталж мөнгө төгрөг нэхсэн байхыг үгүйсгэхгүй. Говь-Алтайн ард түмэн энэ хүнийг хүн дарамталж мөнгө төгрөг авдаг гэж ярьдаг юм байна лээ... Дарамталж мөнгөн нэхсэн учраас амь насанд нь хүртэл зодсон байх гэж бодож байна. Энэ бол миний бодол... С.О өөрөө унасан гэж хэлдэг... 5 цагийн үед очсон. Тэндээс аваад Очирбатын гэрт очиж нүүр гарыг нь угаалгаад жоохон юм наасан байдалтай ирсэн... Ган-Эрдэнэтэй ирсэн... Эхлээд зодуулсан гэж хэлээгүй байж байгаад эмнэлэг дээр очиж эход харуулж байхад өлгөөд хэд хэдэн удаа өшиглөсөн гэж хэлсэн...Би тэр вискийг уугаад согтсон байх гэж бодож байгаа...19 цагт мэдсэн. Тэгээд архийг нь гаргана гэж хэлээд дусал хийлгээд байж байсан. Тэгээд гэнэт даралт нь унасан... Энхтуяа эмч стор нээгээд зодуулсан юм уу тэрийг сайн хэлээрэй гэхэд Ган-Эрдэнэ найз нь хэд хэдэн удаа өшиглүүлсэн талаар хэлсэн... Б.Э эмч хүлээж авсан... Дусал хийлгэчихээд байж байсан... С эмч хийсэн... Эхоноос гарч ирээд хагалгаанд орсон... 11 цагт хагалгаанд орсон... Хагалгаанд орох боломжгүй байсан. Даралт нь унаад байсан... Би улсын эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Хагалгаанд орох үйл явцыг сайн мэдэж байна...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэсээс/
Хохирогч Л.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байхад манай буудлаас манай галч талийгаач руу утсаар яриад суурийн давхрын караокений өрөөнд ус алдаад байна гэж дуудсан байсан. Талийгаач нөхөр маань 09 цаг өнгөрөөд ганцаараа буудал руу явсан ба урьд өдөр нь аймгийн онцгой комиссоос ариутгал халдваргүйжүүлэлт хийгээрэй гэж хэлсний дагуу аймгийн гоц халдварын хүмүүс ирж ариутгал хийсэн байсан. Би өдөр 12 цаг 30 минутын үед буудалд ирэхэд ариутгалынхан ирчихсэн ариутгал хийж байгаад 13 цаг өнгөрөөд явцгаасан ба манай ажилчид тэр хүмүүсийг гаргаж өгөхөд буудлын үүдэнд манай буудлаар хаяа үйлчлүүлдэг байсан өндөр З гэх залуу мөн ногоон хочит З хоёр машины хажууд зогсож байсан. Тэгээд талийгаач тэр хоёр хүнтэй уулзчихаад түрүүлээд ус алдсан суурийн давхрын өрөө үү орсон ба нөгөө хоёр хүн араас нь яваад орсон. Би доошоо буулгүй 1 давхарт үлдсэн. Тэгээд нэг их удалгүй талийгаачийн найз шар хочит Э доороос гарч ирээд “А дуудаж байна” гэхээр нь доошоо буугаад ус алдсан өрөөрүү ороход нөгөө хоёр З, Б, З, талийгаач тавуулаа сууж байсан. Би талийгаачийг аваад талийгаачийн дүү А хүү Б дуудаж машинтай нь талийгаачийг гэртээ хүргэж өгөхөд нөгөө хоёр З хамт жижиг цагаан машинтай дагаж ирчихээд буцаад явсан. Тэгээд би нэг цагийн дараа ариутгалаа угаах ёстой байсан болохоор буцаж гараад буудалдаа ирсэн. Тэгээд араас манай охин А.А надруу залгаад “аав тань рүү явсан шүү” гэж хэлсэн. Удалгүй гадаа машин ирэхээр нь би гараад очтол нөгөө хоёр З өөрсдийнхөө жижиг цагаан машинд талийгаачийг суулгаад хөдлөөд явчихсан. Тэгээд би буудалдаа ойр зуурын юм хийгээд байж байтал 16 цаг 30 минутын үед байх С.О, Д.Г хоёр талийгаачийг хоёр талаас нь сугадаад буудал руу авч орж ирсэн ба талийгаач ямар ч ухаангүй дух хэсгээрээ хагарсан шархтай юм ярих чадваргүй байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэхэд С.О “ өөрөө уначихсан юм” гэж хэлсэн ба би эмнэлгийн яаралтай тусламж төвд авч явж үзүүлэхэд эмч нар архи нь гарахаар нь духных нь язралыг нь оёно гэж байсан. Тэгээд талийгаачийн даралт нь унаад ирэхээр нь ЭХО-д үзүүлэхэд “хэвлийд шингэн дүүрсэн байна” гэж хэлсэн. Ингээд С.О, Д.Г нараас “юу болсон юм бэ” гэж асуухад “А ногоон З зодсон, өлгөөд хэд хэдэн удаа хэвлий рүү нь өшиглөсөн” гэж хэлсэн. Ингээд талийгаач маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нас барсан юм...” гэх мэдүүлэг /1-р ХХ117-120/,
Гэрч Б.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би гэртээ байсан... Талийгаачийн хүү нь аавын бие муу болчихлоо та үзээдэх гэсэн. Тэгээд би ч очсон... Биеийн байдал нь тогтвортой байсан... Эхлээд зодуулсан талаар яриагүй уначихлаа гэж хэлсэн. Жоохон уусан байсан гэж ярьсан. Ерөнхийдөө бол өөрөө эхлээд нуусан гэж ойлгож байгаа... Даралт буугаад амин үзүүлэлт гайгүй байсан..Шинжилгээ хийлгэж байж мэдсэн...Амин үзүүлэлтүүдийг тогтворжуулах эмчилгээ хийгээд, шинжилгээнүүдээ өгөөд гэмтлийн эмчийг дуудсан... Б.Э эмч байсан... 3 эмч байдаг... Г эмчийг дуудсан... Нарийн мэргэжлийн эмч нар жижүүрт гараад байдаггүй...5 цаг өнгөрсөн байсан. Тусламж үзүүлсэн хуудас дээр цаг нь байгаа... Яаралтай тусламжийн хуудсан дээр бүртгэдэг. Тэгээд шинжилгээнүүдээ авдаг...Өөрийгөө илэрхийлэх чадвартай байсан...”/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд байсан байх би сайн цаг минутыг нь санахгүй байна. Б.Аыг хүлээж авахад толгойн зүүн талд зулгарсан байсан. Б.А хэлэхдээ уначихсан гэж хэлж байсан. Харилцан ярьж байсан. Өөрөө надад хэлэхдээ бага зэрэг согтууруулах ундааны зүйл уусан гэж байсан. Цус тогтоох, даралт тогтворжуулах эмчилгээ хийсэн, бас цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнүүдийг авч мэргэжлийн гэмтлийн эмч Л.Г эмчийг дуудсан. Л.Г эмчийг дуудаад Б.А-ыг хүлээлгэн өгсөн. Хэдэн цаг хэдэн минутад хүлээлгэн өгснийг санахгүй байна. Б.А надад хэлэхдээ уначихсан юм зүгээр зүгээр гэж хэлж байсан. Цусны шинжилгээний хариу гарсан. Бас ЭХО-д хараад хэвлийд сул шингэн байна гэж хэлээд гэмтлийн эмч дотуур цус алдаж байгаа юм байна гээд хагалгаанд орох бэлтгэлээ бэлдэж эхэлсэн. Эхнэр Л.А нь хүнд зодуулсан юм байна гэж хэлэхэд Б.А би хэвлий тус газраа өшиглүүлсэн гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /4-р ХХ36-37/,
Гэрч Л.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр хүн үзүүлье гэж дуудсан. Тэр өдөр миний жижүүртэй өдөр байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан... Мөн байсан... Тэр өдөр 103-аас дуудаад орж ирэхэд талийгаач тэр орон дээр эмчилгээ хийлгээд байж байсан. Хажууд нь ясны бэртэлтэй хүн байсан. Тэр хүн дээр очиж эмчилгээ үзүүлж дууссан...Намайг дуудсан хугацаа 103 дээр байгаа. Өдөр л байсан. Хугацааг сайн мэдэхгүй байна...Би эмнэлэг дээр ирээд манай эмч нар байж байсан. Би ойлгохдоо хөл хугарсан хүн дээр ирсэн юм байна гэж ойлгоод тэр хүнд эмчилгээгээ хийж дуусаад явуулаад талийгаачтай гэмгүй байдаг болохоор яасан миний дүү гэхэд компьютер хийлгэх гэж байна гэсэн. Удалгүй компьютерийн эмч ирсэн...Эхон дээр оношлогдоод тасаг руу оруулж ирээд удалгүй тэр хооронд 30, 40 минутын дотор эхний хагалгааны хүмүүс ирсэн байсан... Ярьж байсан. Хүлээн авах дээр яасан юм гэж асуухад шат руу унасан юм гэж хэлсэн... Хагалгааны тухайд амжилттай болсон...Цус алдалтын дараах хүндрэл гарсан... Хагалгааны дараагаас эхлээд гарсан...Нэгдүгээрт тусламжийн байдал, хоёрдугаарт гэмтлийн байдал нөлөөлнө... Эмнэлгийн тусламж үзүүлсэн байдлаас хамаарна. Тухайн хувь хүний биеийн онцлог, тусламж үзүүлсэн байдал, тухайн гэмтсэн эрхтэн биедээ хэр хор хөнөөлтэй вэ гэдэг зүйл байна...Бид нар хагалгаа бүр хүнийг 100 хувь аварна гэж орохгүй. Бид нарт хагалгааны зөвшөөрөл байгаа...Хүндрэлийг бид 100 хувь эмчилж чадахгүй. Бид нар үндсэн гэмтлээ бол эмчилсэн...”/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Толгойн гадна хэсэгт зулгаралт гэмтэл байсан ба дотуур гэмтэл харагдаагүй. Би дотроо энэ яагаад даралт, судасны цохилт нь багасаад байна гэж бодоод гадна биеийн үзлэг хийхэд хэвлий их эмзэглэлтэй байсан. Тэгээд эмч нар ярилцаад шууд ЭХО-д харах шаардлагатай юм байна гээд ЭХО-д харуулахад хэвлийд сул шингэн ихтэй байсан. Ингээд өдрөө бүх шинжилгээг бүрдүүлж эмэн эмчилгээ хийж яаралтай журмаар хэвлийн хөндийг нээж шалгах хагалгаанд орсон. Тухайн хагалгааг миний бие ахалж хийсэн. Мэс засал 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 цаг 50 минутад эхэлсэн ба хагалгаа 2 цаг 25 минут үргэлжилсэн. Хэвлийн битүү гэмтэл буюу чацархайн урагдал гэмтлээс үүссэн цус алдалт юм. Энэ хугацаанд мэс заслын эмчилгээ, эмийн эмчилгээ, цус цусан бүтээгдэхүүн эмчилгээ, гомедиализийн эмчилгээ, 3-р шатлалын эмнэлгээс телмицлинээр зөвлөгөө авч эмчилгээ үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /4-р ХХ31-32/,
Гэрч Б.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...17 цаг 30 минутад үзлэг хийсэн байгаа... Биеийн байдал хүнд, даралт хэмжигдэхгүй байсан. Татаж байж ганц 2 үг хэлж байсан... Анхнаас нь архи уусан, бид нарт хэлэх нь харуулдаж унасан гэсэн асуумж өгсөн... Өөрөө тэгж хэлээгүй гэрийнхэн нь тэгж хэлсэн. Бид нар нарийвчилж анхан шатны арга хэмжээ авсан...Тухайн үед гэмтлийн эмчийг дуудаж авч ирсэн... Даралт нэмэгдүүлэх, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийсэн...гэмтлийн Л.Г эмчийг дуудсан... Хүлээн авах дээр цаг хугацааг бичсэн байгаа. Гэмтлийн тасагт хэвтсэн хагалгаанд орсон... 21 цагт шилжүүлсэн. Тэр болтол хүлээн авах дээр эмчилгээ хийж байсан...Шингэн сэлбэх, судасны агшилтыг, тонусыг нэмэгдүүлэх эмчилгээ хийлгэсэн... Дексметцон мөн шингэн хийсэн... Духнаас цус гарсан байсан. Эхлээд духаараа унасан гэхээр нь тархинд цус харвасан байж магадгүй гээд компьютер оношилгоонд оруулсан. Тэгээд цус тогтоох эмчилгээ хийлгэсэн... Үзээд рентгений эмчийг дуудсан. Цаг минут нь одоо мэдэхгүй байна... Тунгалаг гэдэг эмч хийсэн. 17 цаг 30 минутад үзлэг хийгээд эм тариагаа бичээд эмч нар ирээд 18 цагаас хойш хийгдсэн...Хэвлийн хөндийн эрхтний няцрал байсан. Няцраад шингэн үүсссэн гэсэн үг...Цусны бүлгийг шинэчлэх, хагалгаанд бэлдэх, яаралтай мэс засалд орсон байгаа... Бүх шинжилгээг бүрдүүлээд орно. Тэр хугацаанд эмчилгээ хийгдэж байгаа. Хэдий хугацаанд хагалгаанд орсныг хэлж мэдэхгүй байна... Гэмтлийн эмчээ дуудаад тэрнээс хойш арга хэмжээг гэмтлийн эмч авсан...Гэмтэлтэй хүн ирсэн учраас дуудсан гэмтлийн Л.Г эмч ирсэн. Цаг хугацаа нь бичиг баримт дээр байгаа байх... Бусад мэргэжлийн эмч нар иймэрхүү байдлаар ханддаг. Өөрийн авах арга хэмжээг аваад тусгай мэргэжлийн эмчийг дууддаг. Өөрсдөө эмч нараа дуудаад шинжилгээ дуудаад иймэрхүү байдлаар ажилладаг. Шинжилгээ оношилгоо бусад шаардагдах арга хэмжээг авсан гэж үзэж байгаа... Бэлтгэл ажил хүлээн авах дээр хийгдсэн. Мэргэжлийн эмч нараас хагалгаанд юу шаардагдахыг асуусан нь дээр байх. Би дан ганц хүлээн авах дээр байхгүй. Нилээд хэдэн тасаг хариуцна... Би байсан. Ерөнхий шинжилгээг хийнэ... Энэ бол 1 цаг болно. Яаравчиллаа гэхэд 40 минут болно... Ер нь бол шээсгүй байсан. Шээс гадагшлуулах эмчилгээг тэр үед хийхгүй... Тэр үедээ бол шээс гадагшлуулаагүй... Хэвлийгээр өвдөж байна гэсэн. Гэмтлийг бид нар мэдэхгүй. Хүмүүс учир дутагдалтай асуумж өгдөг. Хаа хаанаас нь юм хайх ажиллагаа явагддаг... ЭХО-д харсан бүгдийг сторд хийсэн байсан... Гэмтлийн эмч дуудаад ЭХО-д харуулсан...Орчны баримжаа байхгүй. Нүдээ аниасан байдалтай, юунд ч хариулахгүй, татаж чангаахад ганц 2 үг хэлдэг өөр зүйл хэлээгүй... Чөлөөтэй харилцах чадваргүй байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Б.А-ыг танихгүй. 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр амралтын өдөр байсан ба би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Одоо цагийг нь санахгүй байна 17 цагийн үед байх эмнэлгийн хүлээн авахын жижүүрээс над руу залгаад гэмтэлтэй хүн ирлээ хурдан ирээрэй гэж дуудахаар нь яваад очиход ухаан санаа нь бүдгэрсэн, асуултад нэг их тодорхой хариулахгүй согтуу хүн ирсэн байсан. Тухайн үед Б.У эмч ирчихсэн ба би үзлэгээ хийгээд даралт буурсан, бүх бие хүйтэн, ухаан балартсан, асуусан асуултанд тодорхой хариулахгүй, хэвлий эмзэглэлтэй, духандаа шархтай байсан тул анхан шатны цус тогтоох, өвдөлт намдаах даралт нэмэгдүүлэх, шингэн сэлбэх эмчилгээ хийгээд гэмтлийн эмч Л.Г-ийг дуудсан. Энэ хооронд тархины компьютер томограф, цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ хийсэн. Ингээд тархины томографикийн шинжилгээгээр тархинд гэмтэлгүй гарсан ба Л.Г, Б.У эмч бид гурав ярилцаад хэвлий эмзэглэлтэй байгаа учир хэвлийг ЭХО-д харья гээд ЭХО-д харахад хэвлийд их хэмжээний сул шингэн илэрсэн тул гэмтлийн тасагт шилжүүлж Л.Г эмч ахалж хагалгаа хийсэн. Энэ үед эмнэлгийн шинжилгээ, цусны станц, аптек, нэмэгдлээр эмч гаргаж сахиулсан ...” гэх мэдүүлэг /4-р ХХ38-40/,
Гэрч Х.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрчимт эмчилгээний тасгийн эмч... Хагалгааны дараа эрчимт эмчилгээний тасагт хүлээж аваад шоктой биеийн байдал хүнд байсан учир шокны эсрэг зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, бөөрний үйл ажиллагаа дэмжих, өвчин намдаах, элэг хамгаалах шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн... Биеийн байдал хүнд шоктой, цус эргэлт эмийн дэмжлэгтэй байсан... Зүрх судасны үйл ажиллагаа, зүрхний агшилт, судасны агшилт сайжруулах үйлчилгээтэй, бусад эрхтний үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийлгэсэн...Эрчимт эмчилгээний эмчлэгч эмчийн тухайд би хариуцна. Эрчимт эмчилгээний тасагт амь тэнцсэн хүмүүс эмчлүүлдэг... Хагалгааны дараа дуудахад нүдээ нээдэг, команд сул биелүүлж байсан. 2 дахь хагалгааны дараа хүний биеийн байдлыг тогтворжуулах үүднээс нэг мөр унтуулгын аппараттай эмчилгээ хийж байсан...Цус алдалттай холбоотой, шокын байдал хагалгаанд орохоос өмнө байсан...”гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 14-ний 17 цагийн үед хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй ирсэн. Анх ирэхэд Б.А-ы биеийн байдал хүнд, ухаантай боловч байрлал албадмал, зовиуртай, артерийн даралт унасан, бүх бие мөчдөөр хүйтэн, шокийн байдалтай, хэвлийгээр эмзэглэл ихтэй ирж, яаралтай тусламжийн тасагт эмийн эмчилгээг эрчимтэй хийж, шинжилгээг бүрдүүлж, улмаар эмийн эмчилгээнд шокийн байдал засрахгүй, ЭХО-д хэвлийд их хэмжээний шингэнтэй байсан тул эмч нарын зөвлөгөөн хийж, зөвлөгөөний шийдвэрээр яаралтай журмаар хэвлий нээж шалгах мэс засал хийгдсэн. Хэвлий нээхэд 2.5 литр цус алдсан, урагдаж цус алдсан чацархайг оёж, цус тогтоох, хөндлөн гэдэсний гадна хананы урагдлыг оёх, хэвлий угааж гуурс тавих мэс засал хийгдсэн. Мөн хөндлөн гэдэс, нойр булчирхайн няцралтай байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ145-145, 4-р ХХ29-30/,
Гэрч Н.Ц-ийн шүүх хуралдааны үед өгсөн “...Би “Тамхи со- гээд тамхи зардаг дэлгүүрлүү хүүтэйгээ явж байсан. Наад хашааны өнцөг дээр нэг машин дохисон. Тэгээд жоохон өнгөрөөд зогсоход З ахын машинд талийгаач З ах хоёр зэрэгцээд суусан байсан. ард талд нь З/өндөр/, Ганаа 2 суусан байсан. Тэгээд мэндлэхэд талийгаач З ахын толгой руу хоёр цохиод авсан. Чи яагаад ахынхаа толгой руу цохиод авбаа гээд асуусан. Та гомдоод байгаа бол хоёр цохиод ав гээд шанаагаа тавьсан. З нэг цохиод авсан чинь зүгээр байсан. Дахиад цохиод авахад нүүр рүү нь цохиод авсан. Хамраас нь цус гараад хоёр талаасаа ингэнгүүт би буугаад дээд талаар нь гараад, өндөр З буугаад цаад талаас нь салгах гээд барихад З ах “чи миний хА руу цохиод цус гаргадаг хэн бэ” гээд ирсэн чинь Ганаа ирээд талийгаачийн гарыг бариад, би З ахын гарыг барихад өндөр З хажуу талаас ирээд Ганааг аваад явсан. Би З ахын гарыг барьсан байхад З ах миний араар тойроод арагшаа болоод чи миний гарыг тавь гэхээр нь би тавихгүй, “та нар одоо жоохон хүүхэд биш” хоорондоо ярьж байхад З/өндөр/ Г унагаасан дээр нь мордсон байсан. З ах “одоо болъё маргалдахаа болъё” гэхээр нь би 4, 5 алхаад З-г/өндөр/ болиоч гэхэд босоод ирсэн. Тэгээд би Г аваад эргээд ирэхэд талийгаач толгой нь шалбарсан өндийж байсан. Тэгэхэд О миний машины цаанаас гэнэт цухалзаад гараад ирсэн. О чи талийгаачийг аваад яваач гэхэд О ганцхан тэврээд машины урдуур тойроод машиндаа суулгаж аваад явсан. З ах, өндөр З бид гурав үлдээд З ах миний цусыг угаагаадах гэхээр нь би машины урд талын хаалгыг нээхэд миний хүү чихэвч зүүсэн утсаараа тоглож байсан. Тэгэхээр нь дуудаж голын хайрцгаас салфетка авахуулаад өөрөө хойд талд ус байсан авч цусыг нь угааж өгчихөөд би ажилтай явлаа гэж хэлээд явсан. Өндөр З, З ах 2 явсан...хурдан болоод өнгөрсөн... Тоглоомоосоо шоглоом болсон байх...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...З чи миний толгойруу яагаад цохьчихвоо гэхэд А тэгвэл намайг 2 цохьчих гэж хэлэхэд З 2 цохиход Азөрүүлээд нэг цохисон. Тэгсэн З ахын хамар Амнаас цус гоожчихсон “чи яаж байгаа юм бэ” гээд буугаад ирсэн. Тэгээд “хүүе хүүе больцгоо” гээд би буусан. Тэгээд З А хоёр юм яриад зогсож байсан. Тэгсэн хажууд өндөр З Г 2 барилцаад авчихсан дээр доороо ороод байхаар нь салгаад эргээд хүрээд ирсэн чинь А дээшээ хараад хэвтчихсэн нүүр нь цус болчихсон байсан...З ах хамарлуу цохичихоор нь би уурлаад ийм юм болчихлоо гэж хэлсэн...зодоон бол нэг их удаагүй болоод өнгөрсөн /1-р ХХ138-139/
Гэрч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...А С.З-ийн толгойруу 2 удаа гараараа цохиод авсан. Тэгтэл С.З “чи яагаад ахынхаа толгойруу цохиод авав” гэхэд А “та гомдоод байгаа бол намайг цохичихооч” гээд тоглоом шоглоомоор хэлээд шанаагаа тавьж өгөхөд Зориг 2 цохисон А зөрүүлээд нүүрлүү нь 1 удаа цохьсон. Тэгтэл тэр хоёр муудалцаад зодолдох шинжтэй болохоор нь хойно сууж байсан Ган-Эрдэнэ, Батзориг бид 3 буусан...С.З түрүүлж буугаад А-ы талын хаалган дээр очиход А өөдөөс нь буугаад ирсэн.Би З-ийн гараас нь барихад Г тэр хоёрын голоор нь ороод салгасан. Тэр үед тэр 2 хэн хэнийгээ цохиж чадаагүй. Тэгтэл Б Г-ийг хойноос татаад аваад явчихсан...хойно Б Г-ийг унагаачихсан дээр нь гарчихсан байхаар нь тэр хоёрыг хэл амаараа учраа олчих гэж хэлчихээд Б-ийг салгах гээд очтол тэр хоёр салаад Г цаашаа явсан...би эргээд харахад А дөрвөн хөллөсөн босох гэхэд нь нүүрнээс нь цус гарчихсан байсан хажууд нь С.З зогсож байсан. Тэгэхээр З-ийг бариад автал миний машины араар О тойроод гараад ирэхээр нь “чи алив А аваад яваадах” гэж хэлэхэд А-ы араас нь тэвэрээд саарал машины цаана байсан машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /1ХХ 182-183/,
Гэрч Д.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “...С.О бид 2 тамхи авах гээд “Тамхи со”- гийн дэлгүүр дээр ирсэн. Талийгаачийн адууны хашааны үүдэн дээр талийгаач, Зориг, бас нэг З 3 үүдэн дээр нь бид хоёрыг дуудсан. Цагаан сараас хойш золгоогүй байсан учир золгочихоод тэр хооронд ийм юм болсон...Хоорондоо тоглоомоос болсон байх гэж бодож байна. Нэг нэгнийгээ дэлсээд авсан. Та ах миний шанаа руу цохичих гэсэн тэгээд зөөлөн цохиод авахад зөрүүлээд хамран дээр нь цохисон гэв...Талийгаач та гомдоод байгаа бол миний шанаа руу цохичих гэхэд Зориг 2 дэлсээд авсан. Тэгэхээр нь зөрүүлээд цохиход хамраас нь цус гарахад миний хамраас цус гаргадаг хэн бэ гэсэн. Тэгээд П хариаж буугаад, би ч хариаж буугаад үүдэн дээр нь яваад очсон. Би эрүүл байсан. Би боль гэхэд өндөр З гэдэг нь намайг чирж аваад явсан. Чирж аваад намайг газар дээр өнхрүүлээд хэд хэд өшиглөсөн. Намайг тэнд байх хугацаанд З гэдэг нь чирж аваад тэнд өшиглөж бариад байсан. Тэр хооронд би босоод ирсэн чинь толгойноос нь цус гарсан байсан. Оожоо тэвэрсэн машин руугаа гүйж байсан...Миний хамраас цус гаргадаг хэн бэ гэхээр нь би цус гарсан юм байхгүй байна. Тайвшир, тайвшир гэхэд талийгаачийн хажууд зогсож байсан З нь намайг гуд татсан. Тэгээд босоод ирэхэд толгой нь цус болсон О аваад машин руу явсан. Тэгээд би хариаж машинд суусан. Тэгээд явж байхад хүүхдүүд айчихна, цусаа угаачихъя гэхээр нь О-ын гадаа очиж зогсоод О-ын эхнэр нь шанагатай ус барьж гарч ирээд угаачихаад гэрт нь очиход охин нь гүйгээд гараад ирсэн. Тэгээд буудал дээр очиход буудлаас эмнэлэг рүү аваад явсан...Би хэдэн удаа өшиглөж байхыг нь хараагүй. П-ийн урдуур хөл нь гараад өшиглөх гэж байх шиг байсан. Намайг тэрийг харуулах сөхөө өгөөгүй. Хоромхон зуурын зүйл болсон...Дээд булан дээр П ирж зогсоод 1 минут болж байсан. Тэрүүхэн хооронд тийм юм болсон гэв. Машины хаалга нээгээд З энэ хоёр муудалцангуут нь би боль гээд хориод салгах гэхэд Б намайг араас чирээд газар дээр унагаагаад хоёр талаас өшиглөсөн. Хаашаа нь яаж өшиглөж байсан талаар харах хугацаа өгөөгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Г-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А дахиад шанаагаа өгөөд З ахаа намайг 2 цохиодох гээд байсан тэгсэн З нь баруун шанааруу нь 2 дэлсээд авсан, хүчтэй цохиогүй, зөөлөндүү дэлсээд авсан тэгсэн А зөрүүлээд нэг гараараа Зг нүүрэн тус газар нь дэлсчихсэн чинь З яаж байнаа гээд машинаас буусан тэгээд З машины урдуур тойроод А-ийн сууж байсан хаалган дээр ирсэн би З-гийн урдаас очоод хэрэггүй ахаа зодоон хийгээд яахав гэхэд намайг мөрлүү түлхээд энийг харалдаа цохиод цус гаргачихлаа гэсэн харахад хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан...А-ийн талын хаалгыг нээх гээд байхаар нь З-гийн араас нь боль гээд тэвэрээд авсан, Цэрэнпунцаг бас хажууд зогсоод боль, боль гэж байсан...тэгсэн намайг З-гийн машины ард сууж байсан өндөр залуу араас татаж газар унагаагаад мөрлүү хэд хэдэн удаа цохиж авсан, би босоод зугтаасан. Тэр үед Зориг нь А машинаас гаргаж ирээд өшиглөөд унагаж байсан, хэдэн удаа өшиглөснийг хараагүй...О А-г тэврээд миний машинд суулгаад бид 3 явсан...хэрүүл маргаан гээд байх зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /1-р ХХ128-133, 167-169/,
Гэрч С.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Адууны жүчээн дээр уулзах гээд очиход байхгүй байсан. Тэгээд гараад ирсэн “Тамхи со”-гийн үүдэн дээр машинтайгаа энэ гурав байж байсан. Тэгээд очиж уулзсан. Тэгэхэд нэг виски архи задалсан байсан. Тэгээд Д.Г орж сугадаад юм ярьж байгаад доод өнцгөөр уруудаад урд талд нь гараад зогссон байсан. Тэнд очоод нэг нэг татсан. Одоо талийгаачийг аваад явъя гээд талийгаачийг аваад хойд талд адууны жүчээний үүдэн дээр очиж зогссон. Энэ хоёр “Тамхи со”-гийн үүдэн дээр байхад өөрөө буугаад хариачихсан. Би уулзаадхъя гэж хэлсэн. Тэндээс суулгаад энэ гурав өөдөө өгсөөд араас нь дагаа хөдөлсөн. “.....”-ийн үүдэн дээр очиж зогссон. Тэгээд Д.Г машин руугаа дуудаж аваад орсон. П ирээд П дуудаад зогсоосон. Тэгэхэд би машин дотроос хараад байж байсан. Тэгээд удалгүй муудалцах шиг болохоор нь буугаад ирэхэд З-гийн хамраас цус гарсан байсан. Бууж ирээд хаалга онгойлгоод хамар руу цохичихлоо гэж хэлээд орилоод байсан. Тэгээд талийгаач бууж ирээд Д.Г боль гээд гарыг нь барихад Д.Г-ийг ард шилэн хүзүүнээс нь нөгөө З /өндөр/ нь татаж аваад явсан. П бид 2 байсан. Би нэг их ойртоогүй, П боль гэж хэлсэн. Тэгэхэд цаана нь Г унасан байхаар нь тэрийг салгах гээд явахад татаж ирээд цээж рүү нь нэг өшиглөсөн. Унаад урагшаа бондгор чулуун дээр духаараа шаагаад унасан. Духаараа шаагаад унангуут бөгсөөд нь нэг өшиглөх шиг болсон. Намайг энийгээ аваад зайл гээд над руу ухасхийхээр нь би ухраад П-гийн машины урд талд нуугдсан. Тэгэхэд П буцаж ирээд З-г бариад авсан. Тэгээд машины цаагуур тойроход энийг аваад яв гэхээр нь би аваад зугтаасан. Тэгээд Д.Г ард талд суугаад бид гурав гэр рүү нь явах гэхэд талийгаач “хүүхэд айна” гээд байхаар нь гэртээ авч очиж цусыг нь угаачихаад гэрт нь очиход охин нь гарч ирээд ээжрүүгээ нь залгахад ажил дээр аваад ир гэсэн. Тэгээд “А” буудал дээр очсон. Алтай хараад орилж чарлаад түргэн дуудах гэснээ болиод Ундрах эмчтэй ярихад шууд эмнэлэг дээр аваад ир гэж хэлсэн. Тэгээд шууд эмнэлэг аваад явсан...эхнэрт нь зодуулчихлаа гэж хэлсэн...Талийгаач өөрөө цагдаад хэлээд яах юм гээд байсан юм... Буудал руу ороод хэлсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ганаа машинаас буугаад тэд нар дээр очоод машинд нь суусан, би машин дотроо сууж байсан. Тэр үед П машинтайгаа хажуугаар нь гараад явсан чинь тэд нар сигнаалдаад зогсоосон. П буугаад тэд нар дээр очоод уулзсан, 2-3 минут болоод С.З-оо машинаас бууж ирээд тойроод А-г машины урд суудал дээр сууж байхад нь татаж буулгаад “миний хамарнаас цус гаргадаг хэн бэ чи” гээд барьцалдаж аваад А гуд татаж урагш нь тонгойлгоод хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. А урагшаа тонгойгоод нүүрээрээ газар шудраад унасан. Би тэр үед машинаас буугаад хажууд нь очсон байсан тул З-г бариад авсан. Хажуугаас П бас бариад салгасан. Би А-г газар хэвтэж байхаар нь өргөөд машиндаа суулгаад Г бид гурав яваад өгсөн. А машины урд талын суудал дээр суугаад явсан, хэвлийгээ дарсан байсан. Духан дээр нь 2-3 газар язарсан, шанаа нь халцарсан байсан. Шууд эмнэлэг явах уу гэхэд А яахын бэ гэртээ очъё нүүрнийхээ цусыг угаачихаад явъя гэхээр нь Индэрт багт гэртээ авч очоод машинаас өргөж буулгаад хашаан дотор усаар нүүрийг нь угааж өгсөн. Тэгээд ... зочид буудалд эхнэр дээр нь очсон... Би машинаас буугаад тэд нарын машины хажууд очсон байсан. Үйл явдлыг бүгдийг нь сайн харсан...Ногоон З-гийн машинд хүмүүс ноцолдлоод байгаа бололтой дайвалзаад урд талаас нь З бууж ирээд урдуур нь тойроод “чи миний хамарнаас цус гаргадаг хэн бэ” гээд А-гийн талын хаалгыг онгойлгоод заамдаад гаргаад ирсэн. Тэр үед Г, З/өндөр/ 2 буугаад ирчихсэн Г ногоон З-гийн араас салгах гээд татах үед өндөр З араас нь татаад аваад явчихсан.Тэр үед З нэг гараараа энгэрээс нь дугтарч доош тонгойгоод хэвлий хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн... А унахдаа нүүрээрээ газар чулуун дээр унасан ба ногоон З унасан хойно нь дахиад нэг өшиглөхөд П бид хоёр салгасан. Тэгээд ногоон З “ална шүү пизда нар минь” гээд намайг хөөхөд П Зг хориод барьж авсан ...” гэх мэдүүлэг /1-р ХХ123-125, 173-175/,
Гэрч П.Б-ийн/өндөр/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...03 дугаар сарын 13-ны орой би З ах руу ярихад айлчин ирсэн байна өглөө болъё гэж хэлсэн. Тэгээд 14-ний өглөө З ах ирсэн. Би А буудлын хашаанд байсан. Тэгээд моторын утас салсан байхаар нь ахыг цавуу аваад ир гэсэн. Тэгээд бид хоёр машинаа хамраа сөхцөн зогсож байхад талийгаач халамцуу гараад ирсэн. Тэгээд бас 2, 3 хүн байсан. Тэд нарыг сайн танихгүй .Тэгээд талийгаач юм уумаар байна гэсэн. Зориго ах ах нь айлчинтай байгаа гэсэн. Тэгээд хажуугаар Батбаатар гэдэг залуу машинтай явж байсан. Тэрийг дуудаж оруулж ирээд нэг виски аваад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд гадаа задлах гэсэн чинь орж ууя, би караоке нээж байгаа орж үз гэсэн. Би араас нь жоохон удаж байгаад орсон. Тэгэхэд намайг аягал гээд би аягалсан. Тэрийг нь аягалж тойруулж дуусчихаад дуу дуулна гэхэд талийгаачийн эхнэр орж ирээд болохгүй, хорио цээртэй байгаа одоо харъя гэхэд талийгаач эхнэр рүүгээ жоохон юм ярих шиг болсон. Ингэж болохгүй ийм байдлаас бид нар өөрсдөө бурууддаг шүү гэж хэлсэн. Тэгээд ах бид хоёр гарч ирээд машинаа сөхөөд утсаа наах гээд зогсож байхад талийгаач араас эхнэртэйгээ гарч ирсэн. Саарал өнгийн прадо байсан. Ахыг суулгаж аваад явахаар нь би ахын машиныг аваад араас нь дагаад явсан. Ах бид хоёр гэрт нь хүргэж өгчихөөд нөгөө утсаа дахиад наах гээд байж байхад талийгаач цагаан өнгийн такси бариад хүрээд ирсэн. Тэгэхэд ах энэ бүр хамарлуурчиж одоо яах уу гээд бид хоёр машиныхаа хамрыг буулгачхаад ахын машинд ороод суухад машинд ороод ирсэн. Тэгээд уумаар байна гэсэн. Чи одоо хэрэггүй дээ гэхэд би уумаар байна та нар надаас зугтаад байгаа юм уу? гэсэн тэгээд хойшоо дэлгүүр дээр очиход ах намайг болж өгвөл архийг нь битгий авахуулаарай гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр рүү ороод архи авъя гэхэд аав мэднэ би мэдэхгүй гэсэн. Тэгээд талийгаач аав руу нь яриад нэг шил виски, нэг ундаатай аваад морины хашаан дээр нь очсон. Тэнд Д.Г, С.О хоёр байж байсан. Тэгээд тэнд очингуутаа нөгөө вискийг намайг аягал гээд нөгөөдхийг нь аягалаад өгсөн. Ахад өгөхөд хүн ирсэн, мөн жолоо барьж байгаа гэхээр нь би сэмхэн уугаад байсан. Тэрийг Д.Г бид хоёр л уусан. Тэгээд ах одоо явъя би айлчинтай байгаа гэхэд болоогүй байна гээд бөөлжих гээд гарсан. Намайг ах гарч нуруун дээр нь дарж өг гэсэн. Намайг гарахад ах архи чинь одоо дууссан гэж хэлээрэй. Наадах чинь муудаж байна шүү гэж хэлсэн. Би гарч нуруун дээр нь гарч бөөлжүүлчихээд харъя гэхэд дахиад архиа нэхсэн. Тэгээд ах одоо чамайг хүргэж өгье эсхүл найзуудаараа хүргүүл гэхэд таниар хүргүүлнэ гэсэн. Тэгээд араас О энэ хоёр дагаад явсан. “.....” зам дээр урдаас нэг 200 ирж байсан. Ах наадхаа сигналдаад зогсоо гэсэн. Тэгээд сигналдаад зогсооход Цэрэнпунцаг гарч ирсэн. Та хэд юу хийж яваа юм гээд мэнд асуугаад архи хийж өг гэхээр нь архи дууссан гэхэд та нар надаас архи нуулаа гээд агсраад эхэлсэн. Тэгээд ах чамаас нуугаад байх юм байхгүй гээд гүрийгээд байсан. Би архийг нь нуусан байсан. Тэгээд ахыг 2 цохиод авсан. Тэгээд ах “яаж байгаа юм” гэхэд та гомдоод байгаа юм уу? тийм бол намайг 2 цохичих гэсэн. Тэгэхээр нь ах зөөлөн 2 удаа алгадсан юм. Архи хийж өг гэхэд Д.Г хийгээд өгсөн. Тэгэхээр нь тэр архийг нь нэг гаргаж хийж өгөх гэснээ больчихсон. Тэгсэн чинь ахыг дахиад хА руу нь цохичихсон. Тэгээд ахын хамарнаас цус гараад чи яаж байгаа юм, та нар бууцгаа гээд бид нар буугаад би Г-ийг чамаас боллоо гээд Д.Г-нийг машины ард хавсарч унагаагаад өшиглөсөн. Тэгээд П ирж салгаад би босч өндийгөөд харсан чинь талийгаач машины ард сөхрөөд суусан байсан. Тэгээд О-ийн машинд суулгаж өгөөд бушуухан гэрт нь хүргэж өг гээд явуулсан. Тэгээд ах миний итгэж явдаг дүүгийн найз намайг цохичих юм даа гээд ах бид хоёр Мөндөг гэдэг айлд очиж ганц, хоёр шил архи уугаад намайг буудалд хүргэж өгчихөөд ах явсан. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А З ахын толгой, дагзруу 2 удаа алгадчихсан. Тэгтэл З ах “яаж байнаа ахынхаа тэргүүнд хүрээд гэхэд А “уучлаарай ахаа гомдоод байгаа бол дүүгээ 2 цохичих” гэсэн, З ах эхнийхээрээ баруун гараараа хамрын шүргэж цохиод, дараа нь баруун тийш харсан байхад нь зүүн шанаанд нь цохисон...А “ээ та нар миний архийг надаас харамладаг хэн юм бэ” гэж уурласнаа З ахын хамарлуу цохитол цус садарчихсан. З очоод хавсарч унагаад дээрээс нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн...Б.А зам дээр дөрвөн хөллөчихсөн доошоо хараад байж байсан...” гэх мэдүүлэг/1-р ХХ 159-160/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...амь хохирогчийн биеийн гадар болон дотор талд үүссэн гэмтлүүд нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Яг хэдэн удаа вэ гэдгийг тогтоох боломжгүй юм. Учир нь хүнд гэмтэл авсан газраа цохих болон цохигдох үйлдэл давтагдах боломжтой...хүний гараар гэдгийг хүний үйлдээр буюу гараар цохих хөлөөр өшиглөх зэргээр учруулсан байх боломжтой гэж тайлбарлана...” гэх мэдүүлэг/2-р ХХ 59-61/
Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 91 дугаартай “... 1. Иргэн Б.Аы биед гэмтэл учирсан байна.
2. Б.А-ы биед хэвлийн битүү гэмтэл: хөндлөн гэдэг, чацархай, нойр булчирхайн няцрал, хэвлийн дотуур цус алдалт /2 литр 500 грамм/, цус алдалтын шок, цус алдалтын дараах бөөрний цочмог дутагдал давамгайлсан олон эрхтэний дутагдал, духанд шарх, дух зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, 2 далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалага, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл бөгөөд хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Б.А-ы биед учирсан хэвлийн битүү гэмтэл: хөндлөн гэдэг, чацархай, нойр булчирхайн няцрал, хэвлийн дотуур цус алдалт /2 литр 500 грамм/, цус алдалтын шок, цус алдалтын дараах бөөрний цочмог дутагдал давамгайлсан олон эрхтэний дутагдал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духанд шарх, дух зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, 2 далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалага, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р ХХ201-203/,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай
1. Талийгаач Б.А-ы биед хэвлийн битүү гэмтэл: чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал. Хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт/2литр 500мл/. Духанд шарх. дух зүүн хөмсөг, зүүн доод зовхи, зүүн хацар, 2 далны хооронд зулгаралт, зүүн эгэм, зүүн бугалага, зүүн шуу, зүүн ууц, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаачийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл: чацархай болон сэмжний урагдал, бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал. Хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт/2литр 500мл/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духанд байх шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад цус хуралт гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас чацархай болон сэмж урагдаж мөн бүдүүн гэдэсний баруун булангийн дотор хэсгийн язрал, нарийн гэдэсний бэхлэгдэх уг хэсгийн язрал үүссэний улмаас хэвлийн хөндийд 2 литр 500мл цус алдаж шокын бөөр, бөөрны цочмог дутагдал, цус түгмэл бүлэгнэх хам шинж үүсэж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.
5. Талийгаачийн биед үүссэн гэмтэл хүний гараар үүсгэгдэх боломжтой.
6. Талийгаач нь элэгний фибринт үрэвсэл, элэгний өөхлөлт хөнгөн зэрэг гэсэн архаг өвчтэй байх ба уг өвчин нь нас барахад нөлөөлөөгүй.
7. Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна.
8. Шинжилгээгээр талийгаач нас барах үедээ согтолтгүй байсан байна.
9. Талийгаач Аы оношийг зөв тогтоож хагалгаа хийсэн байна.
10. Хийгдвэл зохих эмчилгээ бүрэн хийсэн байна.
11. Эмнэлгийн тусламжийг тухайн эмнэлэгт хүргэгдэн ирэх үед нь яаралтай үзүүлсэн байна...” гэх шинжээч Т.Алтайбаатар, Д.Даваахүү, Д.Тогтох нарын дүгнэлт/2-р ХХ 38-46/, шүүгдэгч С.З-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/1-р ХХ 219-220/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р ХХ 6-8/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/1-ХХ 12-15/, гэрч С.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд/1-р ХХ 176-180/, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас/3-р ХХ 10/, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 1033 дугаартай өвчний түүх/3-р ХХ 81-212/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл/3-р ХХ 12/, зэрэг хавтаст хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
1.2 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.
Гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.
Хэрэгт авагдсан тухайн үйл явдлыг харсан, хажууд нь байсан гэрчүүдийн мэдүүлэг шинжээчийг дүгнэлтүүдээс үзвэл шүүгдэгч С.З нь амь хохирогчтой маргалдан түүний хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хэвлийн хөндийд цус алдаж түүнээс үүссэн хүндрэлээс шалтгаалан 5 хоногийн дараа нас барсан байх тул шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч С.З-ийн амь хохирогчийг зодсон үйлдэл нь шууд санаатай үйлдэгдсэн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” бөгөөд харин уг хүнд хохирлынхоо улмаас хохирогч Б.А нас барсан нь хүнд гэмтэл гэсэн хохирлын улмаас үүссэн хор уршиг нь байна гэж шүүх дүгнэн прокуророос шүүгдэгч С.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно. ...” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн хүндрүүлэх шинжээр өөрчлөн зүйлчлэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь санаатайгаар хүний биед халдаж хүнд гэмтэл учруулсан түүний улмаас хохирогч нас барснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.3 “Хэргийг прокурорт буцаалгах” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүхийн шүүх хуралдаанд гаргасан “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Ганбаатарт хяналтын прокурорын шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргасан гэтэл энэ гомдлыг шийдвэрлэлгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь өмгөөлөгч миний эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.
Учир нь:
1. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэргийн тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ. Өмгөөлөгч гомдлоо 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гарган шууданд хийсэн талаарх баримтаа ирүүлсэн байна. Гомдлыг прокурорын газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхрүү албан бичгээр шилжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүх, прокурор, мөрдөгчийн гаргасан “алдаа” нь шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарах бөгөөд нэгэнт хэрэг шүүхэд шилжсэн хойно ирсэн гомдлыг харьяалах шүүхэд шилжүүлснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийн тус хуулийн 39.8 дугаар зүйлд заасан агуулгаар ойлгох нь зүйтэй.
2. Амь хохирогч нь хүнд гэмтлийн улмаас үүссэн хүндрэлээр нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагаас оролцсон гэрчүүдийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлан өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдсон эдгээр нотлох баримтууд нь хоорондоо агуулгын зөрүүгүй,харилцан хамаарал бүхий байх тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж шүүх үзсэн бөгөөд амь хохирогч эмч, эмнэлгийн байгууллагын буруугаас болж нас барсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Ардын Армийн Улиастайн Гарнизоны Тусгай шүүхийн коллегийн 1985 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 8а дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/2-р ХХ 48-51/, Говь-Алтай аймгийн шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/2-р ХХ 71-73/, Говь-Алтай аймгийн шүүхийн 1996 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/2-р ХХ 34-39/, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоол,/2-р ХХ 62-63/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 525 дугаартай “ялаас чөлөөлөх тухай” захирамж/2-р ХХ 59-61/, хохирол, хор уршигтай холбоотой 1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудаснаас 101 дүгээр хуудсан авагдсан баримтууд, хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн архивын лавлагаа, тэтгэврийн дэвтэр, 12.460.000 төгрөг Л.А-гийн ХААН банкны ..... тоот дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй харин хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байлалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийн хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь шүүгдэгч С.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хүний амь нас хохирсон, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заажээ.
Уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардахаас гадна мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзсний үндсэн дээр хэрэглэхээр зохицуулжээ. Иймээс шүүх уг гэмт хэргийн улмаар хүний амь нас хохирсон хор уршиг учирсан үүнийг нөхөн төлөх, арилгах боломгүй гэж дүгнэн эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч С.Зт 9/ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч С.Зт оногдуулсан 9/ес/ жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.А, Л.А нарын нэхэмжилсэн 77.002.360 /далан долоон сая хоёр мянга гурван зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.
1. Хэрэгт авагдсан “2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Алтай таван богд” гэсэн 1.962.500 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “ Хангал бөөний төв”-ийн 523.300 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Хангал бөөний төв”-ийн 135.840 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Монос” ХХК-ийн 202.500 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Монос ХХК-ийн” бараа материалын 96000 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн “Уламтөгөлдөр” ХХК-ийн 2.476.820 төгрөгний зарлагын баримт, “Жим” бөөний төвийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1.723.500 төгрөгний зарлагын баримт, 100371 дугаартай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1.226.800 төгрөгний кассын баримт, “Жим” бөөний төвийн 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 131.400 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Бамбайн-Үндэс ХХК-ийн 534.900 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102799 дугаартай бараа материалын хөдөлгөөн гэх 492.400 төгрөгний баримт, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Бамбайн-Үндэс” ХХК-ийн 147.400 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Бамбайн-Үндэс” ХХК-ийн 784.900 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Бамбайн-Үндэс” ХХК-ийн 173.500 төгрөгний зарлагын баримт, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Тарианы үнэ” гэх утгатай мөнгө шилжүүлсэн 191.700 төгрөгний баримт, мөн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Тарианы үнэ” гэх утгатай мөнгө шилжүүлсэн 424.000, 236.000, 407.000 баримтуудаар нотлогдож байгаа 12.449.960 /арван хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун жар/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч С.З-оос гаргуулан хохирогч Б.А, Л.А нарт олгох үндэслэлтэй байна.
2. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн тэтгэврийн дэвтэр, нийгмийн даатгалын сангийн лавлагаагаар хүүхдүүдийн тэжээгчээ алдсны зөрүүг нарийвчлан тогтоох боломжгүй, нотлох баримт хангалттгүй байх тул үлдсэн 64.552.400/жаран дөрвөн сая таван зуун тавин хоёр мянга дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар иргэний шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авсан бөгөөд уг хугацаанд 12.460.000 төгрөгийг хохирогч Л.А-гийн ХААН банкны .... тоот дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн хагас түрүүтэй үдээстэй гутал 1 хосыг шүүгдэгч С.З-т буцаан олгохоор, цус мэт зүйлээр бохирлогдсон 10.5Х8 хэмжээтэй саарал өнгийн чулууг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 1 ширхэг CD, 1 ширхэг флаш диск болон мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргахаар, шүүгдэгчийн өмчлөлийн 51.110.000 төгрөгийн үнэлгээ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..... багийн ...... хороолол .... байрны ... тоот 51 метр квадрат 2 өрөө орон сууц, 2006 онд Япон улсад үйлдвэрлэсэн 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай “Тоёота Камри” маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөхөөр, шүүгдэгчийн цагдан хоригдсон 206 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй хохиролд 12.460.000 төгрөг төлсөн зэргийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.З-т холбогдох 2016000570012 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт С-ийн З-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Зийг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.З-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Зийн цагдан хоригдсон 206 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч С.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Хохирогч Л.А, Б.А нарын нэхэмжилсэн 77.002.360 төгрөгийн нэхэмжлэлэлээс 64.552.400 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 12.460.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаантай ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, бор өнгийн хагас түрүүтэй үдээстэй гутал 1 хосыг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.З-т буцаан олгож, цус мэт зүйлээр бохирлогдсон 10.5Х8 хэмжээтэй саарал өнгийн чулууг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 1 ширхэг CD, 1 ширхэг флаш диск болон мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн 51.110.000 төгрөгийн үнэлгээ бүхий Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... багийн ..... хороолол ..... байрны ...... тоот 51 метр квадрат 2 өрөө орон сууц, 2006 онд Япон улсад үйлдвэрлэсэн 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий ...... улсын дугаартай “Тоёота Камри” маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ