| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0146/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 145
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: О.Га,
Өмгөөлөгч: Э.Наранцацрал, И.Олонмөнх,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн О-ийн Гад холбогдох 1928001360140 тоот гурав хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, “Ж” ХХК-нд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овгийн О-ийн Га,
Шүүгдэгч О.Га нь “Ж” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгын дам нуруун дээр цутгалтын ажил хийж байсан Т.С, А.Т, П.На, Ч.Г, Э.Б, А.Н нарт хамгаалах малгай өмсгөөгүй, өндрийн бүс зүүж, бэхлээгүй зэрэг аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулаагүйгээс үйлдвэрийн осол гарч барилгын дам нуруу нурснаас 26 настай Т.С гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан, 25 настай А.Тын эрүүл мэндэд хүнд хохирол, 31 настай П.Наийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Гаг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Га шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийг Төмөрбаатар овогтой С гэдэг. 1993 оны 12 дугаар сарын 05-нд Завхан аймгийн Их уул суманд төрсөн. Би талийгаачийн ээжийнх нь төрсөн ах буюу нагац ах нь байгаа юм. Талийгаачийг би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт хөгжимт жүжгийн театрын барилга дээр ажиллаж байгааг мэдэж байсан. Тэгээд өчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод байж байхад талийгаачийн ажлынх нь газраас хүн утсаар яриад барилга дээрээс унаад нас
барчихлаа гэж мэдэгдсэн. Үүнийг дуулаад 00 цагаас Улаанбаатар хотоос гараад
наашаа ирлээ. Талийгаачийн эцэг, эх нь Завхан аймгийн Их уул сум руу явчихсан
байсан. Одоо эцэг, эх нь Улаанбаатар хотод орж ирсэн. Энэ хэрэгт хууль ёсны
төлөөлөгчөөр эцэг, эхийг нь оролцуулах гэхээр хоёулаа зүрх муутай өвчтэй хүмүүс
байдаг дээр нь хоёулаа сэтгэл санааны хүнд байдалд байгаа учраас намайг
талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг эцэг, эх, ах, дүү нар нь
зөвшөөрсөн тул би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би хэргийн
газарт байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Дуулж сонссон зүйл
болохоор дам нурууны цутгалж хийж байхад нь дам нурууных нь тулгуур нурж
дээрээс унасан гэж ажлынх нь газрын хүн буюу Хангал гэж хүнээс сонссон. Энэ компанид ажилд ороод нилээн хэдэн жил болж байгаа гэдгийг бол мэднэ. Уг компани нь барилгын компани байгаа юм. Манай талийгаач дандаа л барилга дээр ажиллаж ирсэн. Мөн миний төрсөн ахын хүүхэд энд ажиллаж байгаад бас гэмтсэн байна. Энхболдын Б гэж залуу байгаа. Нуруундаа гэмтэл авсан. Талийгаач Т.С нь ам бүл 5 буюу аав, ээж болон 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16-р хороо Согоотын ................ тоотод оршин суудаг байсан. Айлын том хүү байсан юм. Нэг төрсөн дүү нь оюутан, нэг төрсөн дүү нь мөн энэ “Жи Жи Ай” компанид ажилладаг. Амьдрал ахуй бол дундаж л амьдралтай. Ээж нь цэцэрлэгт багш, аав нь цэцэрлэгийн манаач ажилтай ийм хүмүүс байдаг. Одоохондоо санал гомдол гээд байх зүйл байхгүй байна. Би Улаанбаатар хотод очоод эцэг, эхтэй нь ярилцаж байгаад дараа нь мэдүүлэг өгөхдөө энэ талаар илэрхийлэх болно. Ер нь бол аль нэг хүнийг буруутгаж ял шийтгэл эдлүүлэх сонирхолгүй байгаа. Өнөөдөр талийгаачийг Улаанбаатар хот руу авч явна. Тэнд ажил явдал нь болно. /хх-ийн 40-41-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.На мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Жи Жи Ай” ХХК-д мужаанаар ажилладаг байсан. “Жи Жи Ай” ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга барьж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 17-18 цагийн үед барилга дотор дам нурууны цутгалт хийж байх явцад дам нуруу нурж унаж дам нуруун дээр байсан 6 хүн газарт унасан. Дам нуруу унасны улмаас хамт ажиллаж байсан нэг хүн газар дээрээ нас барсан. Бусад хүмүүс нь гэмтсэн. Миний хувьд Улаанбаатар хотод 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой Улаанбаатар хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж нурууны хагалгаанд орсон. Мөн цээж хэсгээр гэмтсэн. Ослоос болж нуруундаа хагалгаа хийлгэсэн. Мөн цээж нь дээр хугарал үүссэн. Одоо биеийн байдал дунд зэрэг байна. Даац хэтэрсэн байх гэж бодож байна. Би тэнд ажиллаж байсан. Манайд ХАБ-ын ажилтан гэж байгаа. Байнга зааварчилгаа өгөөд байдаг зүйл байхгүй. Тухайн үед зааварчилгаа өгөөгүй. Бид нар ажлын хувцастайгаа л байсан. Өндрийн бүс каск байгаагүй. “Жи Жи Ай” ХХК-иас тодорхой хэмжээгээр зардал өгсөн байгаа. Гомдолтой байна. Эмчилгээний болон бусад зардлаа нэхэмжилнэ. Би энэ компанид 3 жил ажиллаж байгаа. /хх-ийн 45-47-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Жи Жи Ай” ХХК-нд мужаанаар ажилладаг байсан. “Жи Жи Ай” ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга барьж байгаа. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр барилга дотор дам нурууны цутгалт хийж байх явцад дам нуруу нурж унаж дам нуруун дээр байсан 6 хүн газарт унасан. Дам нуруу унасны улмаас хамт ажиллаж байсан нэг хүн газар дээрээ нас барсан бусад хүмүүс нь гэмтсэн. Миний хувьд хөл дээрээ буусан учраас тархи толгойндоо гэмтэл аваагүй. Харин зүүн өвдгөндөө гэмтэл авсан. Тухайн үед хөл хавдсан байсан. Ослоос болж зүүн өвдгөндөө гэмтэл авсан байсан. Даац хэтэрсэн байх гэж бодож байна. Одоо бол гайгүй байгаа. Би тэнд ажиллаж байсан. Өглөө болгон дасгал хийгээд гарын үсэг зураад гардаг. Хамгаалах хувцсаар хангаагүй байсан. Би эмирайд харуулсан зардлыг “Жи Жи Ай” ХХК өгсөн байх. /хх-ийн 51-53-р хуудас/
Хохирогч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын театрын барилгын гурван давхрын цутгалт авч байсан. Тэгээд хөндий дам нуруу авах гээд На, Б, Ня, Г, амь хохирогч С бид нар томилогдсон захаас нь дүүргээд аваад дуусч байсан. Тэгээд дам нуруу нурсан гэж ажлын хүмүүс хэлсэн. Би юу болсон талаар санахгүй байна. Ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Хамгаалах бүс малгай хэрэглэсэн хүн нэг ч байгаагүй. Байрлаж байсан газраа хамгаалалтын малгай бүсээ үлдээсэн ХАБ-аас шаардлага тавиагүй. Компаниас ажлын хувцас хэрэгслээр хангадаг. Ажилчдын ярьснаар даац хэтэрсэн гэсэн. Ерөнхий инженер, инженерийн зааварчилгаагаар бүгд хамт дам нурууг хийсэн. Тухайн осол болох үед надтай хамт На, Б, Ня, Г, амь хохирогч С нар хамт байсан. Дам нуруу нурж байгааг харсан хүн байгаагүй. Одоо миний байдал толгой их өвддөг, толгой эргэдэг, хэл ам нь ээдэрч орооцолдоод яриа нь мэдэгдэхгүй, мартамхай болсон. Толгойны хагалгаанд орсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 58-60-р хуудас/
Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 онд сургуулиа төгсөөд Жи Жи Ай ХХК-нд ажилд орсон тэр цагаас хойш уг компанид ажиллаж байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд бай>^ 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга дээр 2018 оны 04 дүгээр сарын 29-нөөс хойш талбайн инженерээр ажиллаж байна. Энэ хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өглөө 07 цагт би боссон. Би уг барилгын хашаанд байх ажилчдын гэрт байдаг юм. Тэгээд 07 цаг 30 минутанд бид нар цайндаа орсон. Тэгээд 07 цаг 50 минутанд аюулгүй ажиллагааны зааварчилгааг О.Гагаас авсан. Тэгээд бүгдээрээ гимнастик хийгээд гар утсаа хураалгаад 08 цагт ажилдаа гарсан. Тэр өдөр А блокийн цутгалтын ажил хийгдэх байсан учраас бэлтгэл ажил явагдаж бэхэлгээ тулаасыг шалгасан. Бэлтгэл ажил 11-12 цаг хүртэл явагдсан. Тэгээд цутгалтын ажил эхэлж гадна хананы цутгалтыг гэрээгээр ажиллаж байгаа 6 хүн хийсэн. Тэгээд 16 цагийн үед гэгээтэй байгаа дээр порталын дам нурууны цутгалтын ажлыг хийе гээд “Жи Жи Ай” ХХК-ны үндсэн ажилчид болох Г, На, Б, Ня, Т, С нар урьдчилан бэлдсэн дам нуруун дээр гарсан. Г цутгалтын хоолой бариад дам нурууны цутгалтыг эхлүүлсэн. Түүний араас На өнгөлгөө хийгээд явсан. Энэ ажил ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо явагдсан. Т 1 вибраторын моторыг бариад С болохоор уг вибраторын хошууг нь бариад цутгамал руу хийж нягтруулах ажил хийж байсан. Энэ хэд бол дам нурууны урд хэсгээр байсан. Түүнээс хойшоо Б 2 дахь вибраторын моторыг бариад Ня хошууг нь бариад цутгалтын ажил явагдсан. Тэгээд ерөнхийдөө 15 орчим куб бетон зуурмаг ороод байсан юм. Тэр үед бол би уг цутгалт явагдаж байгаа хэсгийн харалдаа дээр^ хананы хавьд зогсож байсан. Тэгээд би доошоо гадаа урд зогсож байсан зуурмагийн машин хажууд байсан нярваас нь зуурмагийн маркийг нь асуугаад эргээд дам нуруу руу явж байтал дам нуруу нурсан. Нурах үед Га, даамал Мө нар хараад зогсож байсан. Тэгээд би доошоо шууд буугаад очсон. Тэгэхэд дам нуруун дээр байсан хүмүүс доошоо уначихсан байсан. Би түүнийг хараад шоконд орсон. Хэн хаана ямар байдалтай байсныг санахгүй байгаа юм. Ямар ч байсан хашаанаас гараад түргэний машиныг дуудаж чиглүүлж оруулж байснаа санаж байгаа хэн түргэн дуудсан талаар санахгүй байгаа. Тэгээд гэмтсэн хүмүүсийг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод С нас барсан. Т толгойдоо хүнд гэмтсэн. На нь нуруундаа гэмтэл авсан. Б, Ня, Г нар хөнгөн гэмтсэн байсан. Маргааш нь Т хагалгаанд орсон. Би талбайн инженер байгаа юм. Талбайн инженер нь барилгын бүтээцийг зураг төсөл, барилгын норм технологийн дагуу хийж гүйцэтгүүлээд шалгах үүрэгтэй. Ажил үүргийн дагуу дам нурууны арматур болон хэв хашмалыг нөгөө дам нуруунаас унасан хэд өөрсдөө хийсэн. Хийсэн хэв хашмал зангидсан арматурыг барилгын даамал Мө бид хоёр шалгасан. Би зураг төслийн дагуу хийлгүүлсэн. Дам нурууны тулаасыг Солонгос улсад үйлдвэрлэсэн \/6 тулаасыг 470 см- тай сунгаад дээр нь банзаар тавцан засаад түүн дээрээ У2 тулаасыг нэмж залгаад дээр нь хэв хашмалаа хийсэн. Тулаасыг 35 см зайтай хоёр эгнээгээр явуулсан. Эгнээ хоорондын зай 76 см байсан. Яг хэчнээн орсныг мэдэхгүй байна. Хэв хашмалаа 4 талаас нь төмөр утсаар татсан. Доод талд нь улнаас нь 50 см урттай модоор хэв хашмалыг холбирохоос нь сэргийлж тулсан байсан. /хх-ийн 70-71-р хуудас/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн нутаг баригдаж буй театрын барилга дээр барилгын туслах ажил хийдэг. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай барилга цутгалт авах гээд миний хийж байсан ажлыг зогсоочихсон. Би доор барилгын урд орж гарах хаалган дээр сууж байсан. Намайг настай хүн гээд юм хийлгэлгүй байлгаж байсан. Тэгтэл манай ажлын газрынхан би яг хэнийг нь мэдэхгүй байна. Эмнэлэг түргэн дуудаарай хавтан уначихлаа хүн гэмтсэн гээд хашхиралдаад унасан. Тэгэхээр нь би барилгын хашаанаас гүйж гараад хүний утсаар цагдаад ажилладаг хүү рүүгээ буюу Сү руу утасдаж энэ тухай хэлсэн. Ажилчдын гар утсыг өглөө ажилд гарах үед хураагаад авчихдаг тул тэнд утастай хүн байгаагүй байх. Би тэгээд гүйж гараад хашааны урдуур явж байсан хүний утсыг гуйж аваад хүү рүүгээ мэдэгдсэн. /хх-ийн 72-73-р хуудас/
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 16.00-22.00 цагийн хооронд цагдаа, цагдаагийн дэд ахлагч З.Мөнх-Эрдэнийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу 17 цаг 32 минутад миний аав Б.Г над руу залгаад театрын барилга дээр хавтан унаж осол гарч хүн гэмтчихлээ гэж хэлсэн. Тэгээд би 17 цаг 34 минутад 7053102 дугаарт залгаж, Театрын барилга дээр осол гарсан байна гэж мэдэгдсэн. Тэгсэн чинь ерөнхий жижүүр, цагдаагийн хошууч Д.Г хэргийн газар дээр очиж хамгаалалт ав гэсэн үүрэг өгсөн. Ингээд өгсөн үүргийн дагуу хэргийн газарт очиход осол гарсан газарт хүн байхгүй осолд орсон хүмүүсийг түргэний машин ирээд авч явсан байсан. Цагдаагийн дэд ахлагч З.М бид хоёр хамт тууз татаж хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан. Би аавын хэлж мэдэгдсэн зүйлийг жижүүрт дамжуулан мэдээлэл өгсөн. Өөр зүйл байхгүй. /хх-ийн 74-75-р хуудас/
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг өнгөрч байхад барилгын хана цутгалтын ажил эхэлсэн. Хана цутгалтын ажлыг манай бригадын ажилчид авч гүйцэтгэсэн. Хана цутгалт хийж дууссаны дараа дам нуруу цутгах ажил эхэлсэн. Дам нуруу цутгах ажлыг 16 цаг өнгөрч байх үед “Жи Жи Ай” ХХК-ийн үндсэн ажилчид болох С, Т, Б, На, Г нар авсан. Дам нурууны тал хүртэл нь цутгалт хийгдсэн байсан. Талийгаач С, Г, На гурав цутгалтыг нягтаршуулахаар вибратор тавьж байсан. Би тэр үед онц ажил хийгүй тамхи татаад цутгалт хийгдэж байсан. Дам нурууны урд талд тавцан дээр зогсож байхад дам нуруу нурж дээр нь байсан талийгаач С, Г, Б, Т, На нар бүгд унасан. Би яаж нурж унаж байгааг нь хэн хэн яаж унасныг нь айгаад харж чадаагүй, харцаа буруулаад өөр зүг рүү харсан. Доор хүмүүс орилолдоод байсан. Тэгээд би осол болсон газарт очихоор доош бууж байхад хэн нэгэн ус аваад ир гээд орилсон. Хэн тэгж хэлснийг нь би мэдээгүй. Би барилга дотор байдаг гал тогоонд очиж ус аваад осол болсон газар очиход хүмүүс хэсэг хэсэг газар бөөгнөрчихсөн осолд орсон хүмүүст тусламж үзүүлж байх шиг байсан. Миний харснаар На сууж байсан, Т нурсан дам нурууны зүүн талд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тын нүүр толгойноос нь цус гараагүй байсан. Талийгаач С, Тын хойд талд дээш харсан байдалтай хэвтсэн толгой нь их цус болсон хоёр талын шанааг нь дагаад цус урссан байсан. Г, Б хоёрыг хаана байсныг нь би мэдээгүй. Талийгаач Сг хараад би шоконд ороод юу болж байгааг мэдэхгүй сандарсан. Удалгүй эмнэлгийн машин ирж талийгаач Сг орон дээр хэвтүүлээд аваад явсан. Миний харснаар Б, Г хоёрыг хөдөлмөр хамгааллын ажилтан Га эгч эмнэлэг рүү авч явсан. Т, На хоёрыг хэн авч явсныг нь би мэдээгүй. Би их айж сандарсан байсан. Дараа нь Га эгч эмнэлгээс ирээд орилоод суугаад байсан. Би хараад Сг нас барсан юм байна гэж бодсон. Өдөр бүр өглөө болгон “ЖИ ЖИ АЙ” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Га эгч ажилд гарахын өмнө өглөө болгон дасгал хийлгэж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. Мөн ажлын бүтээмжийг сайжруулах, анхаарал болгоомж сэрэмж алдахаас сэргийлж ажилд гарах үед ажилчдын гар утсыг түр хураан авч ажил буухаар буцаан өгдөг. Талийгаач С, На, Т, Г, Б нар аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан. Өглөө болгон бүгд аюулгүй ажиллагааны зааварчилгаанд хамрагдаж байж ажилдаа гардаг. Бүс ашиглах боломжтой байсан. Өндрөөс унахаас хамгаалах бүс зүүсэн байсан бол бид нарын хэллэгээр амь олс татаж түүнээсээ бүсний үзүүрийг холбох ёстой байсан. Гэхдээ олс татаагүй байсан. Талийгаач С, На, Т, Г, Б нар бүгдээрээ хамгаалах малгай өмсөөгүй байсан. Хамгаалах малгайг өдөр тутам ажиллахдаа өмсөж бай гээд бид нарт өгсөн байдаг. Бид нар ажилдаа гарахдаа өмсөөд гардаг. Хамгаалах бүсний хувьд өндөрт ажиллаж байгаа хүмүүсийг хамгаалах бүсээ зүүгээрэй гэж хэлж байдаг. Өндөрт гарч ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө хамгаалах бүсээ нярваас авч хэргэлдэг. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Га эгч заримдаа хяналт тавьж өмсөж хэрэглээрэй гэж шаардаж байдаг. /хх-ийн 79-80-р хуудас/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд би өөрийн ажлын байр болох театрын барилгын баруун талын цутгалт хийгдсэн дээвэр дээр ар мотор боож байсан. Тэр үед юм нурж байгаа чимээ сонсогдсон. Би эргээд хартал барилгын голоор хийгдэж байгаа хөндий дам нуруу нурж унасан байсан. Доод давхарт хүмүүс орилоод байсан. Би гүйгээд буугаад очиход түргэн тусламж дуудаарай гээд барилгын хөдөлмөр хамгааллын ажилтан Га эгч орилоод байж байсан. Миний харснаар талийгаач С, Таа хоёр нурсан нурууны хажууд хоорондоо хоёр алхмын зайтай хоёулаа дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. На, Г, Б гурав гэмтсэн байдалтай сууж байсан. Би тухайн үед Сг нас барсан гэдгийг нь мэдээгүй. Удалгүй эмнэлгийн түргэн тусламжийн эмч нар ирж Сг авч явсан. Араас нь Га эгч талбайн инженер Хангал нар Т, Г, Б, На нарыг эмнэлэг рүү авч явсан. Га эгчийг эмнэлгээс эргэж ирсний дараа Сг нас барсан гэдгийг нь мэдсэн. Дам нуруу нурж осол гарсан. Би мэргэжлийн хүн биш учир осол гарсан шалтгааныг мэдэхгүй байна. Талийгаач С ар моторын бэлдэц дээр ажилладаг, На, Т, Б, Г 4 модны хэвийн мужаан дээр ажилладаг хүмүүс байсан. Өдөр бүр өглөө болгон “ЖИ ЖИ АЙ” ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Га эгч ажилд гарахын өмнө өглөөний дасгал хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд гаргадаг. Мөн ажлын байранд анхаарал алдахаас, ажлын үр бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажилд гарахад гар утсыг хурааж авдаг. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчимд өглөөний дасгалаа хийж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зуран ажилдаа гарсан. Өндрийн хамгаалалтын бүс хэргэлдэг. Би дээвэр дээр ажиллаж байсан болохоор бүс зүүсэн байсан. Талийгаач С, На, Г, Т, Б нар бүгд өндрөөс хамгаалах бүс хэрэглээгүй бүс зүүгээгүй байсан. Хамгаалах малгай бол бид нарт өөрт байнга явж байдаг. Ажилд гарах үедээ авч гараад өмсдөг. Өндөрт ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө орж бүсээ авдаг. Би өнөөдөр өндөрт ажиллахдаа нярав Энхээгээс бүс авч ажилдаа гарсан. /хх-ийн 81-82-р хуудас/
Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед би барилгын 3 давхарт шатан доогуур бэхэлгээ хийж байсан. Осол болсон газраас хол далд ажиллаж байсан болохоор осол болсон дуу чимээг сонсоогүй осол болсныг мэдээгүй байсан. Би ажил хийж байгаад халууцаад коридорт гарч ирсэн чинь хүмүүс хашхиралдаад байсан. Би юу болоод байгааг харахаар 3 давхрынхаа тавцан дээр гарч ирээд харахад дам нуруу нурчихсан хүмүүс орилолдоод байхлаар нь би бууж осол болсон газар яваад очиход дам нуруу нурж дээр нь ажиллаж байсан хүмүүс унаж осолдсон байсан. Б гэмтсэн байдалтай хагас сууж байхад нь би очоод барилгаас гаргах гээд тэврээд авсан чинь Б намайг битгий тэвэр хөдөлж болохгүй байна гэж хэлсэн. Би бужигнасан сандралдсан байсан хүмүүсээс 2 хүнтэй хамт нийлж Бийг өргөж нурсан дам нуруунаас холдуулж суулгасан. Миний харснаар Г гэмтсэн харагдсан. Би зүгээр үү гэж асуухад Г миний хөл гэмтсэн байна гэж хэлээд дараа нь босоод алхаж байгаа харагдсан. С, Таа хоёр дээр очоогүй хажууд нь тусламж үзүүлэхээр олон хүмүүс очсон байгаа харагдсан. С, Т хоёр нурсан дам нурууны хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Удаагүй эмнэлгийн машин ирж эмч нар Сг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлгийн машины араас Таагийн машинд Бийг өргөж суулгаад эмнэлэг рүү авч явсан. Манай машинд На мөн суусан байсан. Хэн авч ирж суулгасныг нь би мэдэхгүй байна. Тэгээд эмнэлэг дээр ирж На, Б хоёрыг эмнэлэгт оруулж өгөөд гарсан. Г, Т, Ня нарыг хэзээ хэн эмнэлэг дээр хүргэж ирснийг мэдээгүй. Ямар ч байсан эдгээр хүмүүс эмнэлэгт хүргэгдэж ирж эмнэлгийн тусламж авсан. Эмнэлэг дээр ирсний дараа Сг нас барсан гэдгийг нь мэдсэн. Өмнөговь аймагт театрын барилгын ажил анх эхэлж байхад Да гэдэг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан байсан юм. Тэр хүн ажлаа сайн хийдэг зааварчилгааг маш сайн өгдөг шаардлагыг сайн тавьдаг хүн байсан. Одоо байгаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Га эгч зааварчилгаа болон аюулгүй ажиллагааны хяналт шаардлагыг хангалтгүй өгдөг. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилд гарахын өмнө өглөө дасгал хийж аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийт ажилчдад өгсөн. Нярав дээр хөдөлмөр хамгааллын хэрэглэл байдаг болохоор ажилчид өөрсдийн ажлын хуваарь онцлогоос шалтгаалан нярваас хөдөлмөр хамгааллын хэрэглэлээ очиж авдаг. Хамгаалах малгайны хувьд ажилчдад өөрсдөд нь байнга байж байдаг. Дээрх хүмүүс хамгаалах малгай бүс хэрэглээгүй байсан. Өмнөговь аймгийн барилга дээр 1 хөдөлмөр хамгааллын ажилтантай. Тэр ажилтанг Га гэдэг. Га эгч осол болох үед түүний өмнө ч гэсэн барилга дээр байсан. Осолд орсон хүмүүс хамгаалах малгай, өндрөөс унахаас хамгаалах бүсийг хэрэглэсэн байсан бол эрүүл мэнд амь насаа хамгаалах боломжтой байсан гэж бодож байна. Дам нуруун дээр ажиллаж байгаа хүмүүс 2 хананы хооронд олс татаж хамгаалах бүсний үзүүрийг олсноос холбох ёстой байсан. Гэхдээ осол гарах үед 2 хананы хооронд олс татаагүй байсан. Манай “Жи Жи Ай” ХХК-ийн ажилчид жилдээ 2 удаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтад хамрагддаг. 2019 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод уг сургалтад хамрагдаад ирсэн. Таслан гүйцэтгэгч бригадын хувьд хэлж мэдэхгүй байна. /хх-ийн 83-84-р хуудас/
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш дам нурууны цутгалт авсан. Тухайн үед би Ман, Мягмарсайхан, Г нартай хамт доод подвалд агааржуулалтын хоолойг угсарч байсан. Тэгтэл юм нурах дуу чимээ сонсогдсон. Би юу болов гэж бодоод дээш гаран очиход дам нуруу нурчихсан дам нуруун дээр ажиллаж байсан хүмүүс унаж бэртсэн байсан. Миний харснаар талийгаач С нурсан дам нурууны хажууд тайзны хэсэг дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан. Нүүр ам нь цус болсон харагдсан. Мөн Т бас хэвтэж байсан. Тын нүүр ам цус болоогүй байсан. Б, Г 2 би гайгүй зүгээр гээд сууж байсан. Наийг би олж хараагүй. Дам нуруу нурж хүмүүс осолд ороход би болон бусад ажилчид сандралдан хагас шокийн байдалтай орилж хашхиралдан гүйлдэж байсан. Эмнэлгийн түргэн тусламж их хурдан ирсэн. Эмч нар Сг орон дээр хэвтүүлээд эмнэлэг рүү авч явсан. Араас нь Нор ах, Нямсүрэн, Лхамаа, Ня ах, Тулгаа бид нар На, Т хоёрыг эмнэлэг хүргэж өгсөн. Но ах эмнэлэг дээр ирээд эмчээс Сгийн биеийн байдлыг асуухад Сг нас барсан гэж хэлсэн. Но ах уг мэдээг сонсоод надад хэлсэн. Балдорж араас Апьпард машинаар эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн байсан. Хэн машин унаж хүргэж ирснийг нь би мэдээгүй. Гыг эмнэлэг дээр юугаар хэн хүргэж ирснийг би мэдээгүй. Би осолд орсон хүмүүсийг хараад эмнэлэг дээр хоносон. Өдөр болгон ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулан ажилд гаргадаг. Хөдөлмөр хамгааллын ажилтан өдөр бүрийн өглөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Хамгаалах хэрэгсэл авч ашиглах хэрэглэхийн хувьд тус тусын үүрэг хуваарьтай ажил хийж байгаа хүмүүсийг хариуцаж байгаа хүмүүс нь тухайн өдөр ажлын онцлог хуваарийг харгалзан хамгаалах хэрэгслүүд авч хэрэглэхийг шаарддаг. Хамгаалах хэрэгслийг нярваас авч хэргэлдэг. /хх-ийн 85-86-р хуудас/
Гэрч С.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Барилгын хана болон дам нуруу цутгалтын ажил хийгдсэн. 14 цаг өнгөрч байх үед барилга дээр цутгалтын ажил эхэлж эхлээд “Жи Жи Ай” ХХК-ний туслан гүйцэтгэгч Но бригадын хана цутгалын ажил эхэлсэн. Манай талбайн инженер Хангал бид хоёр ажилчидтайгаа ярилцаж харанхуй болохоос өмнө дам нурууны бетон цутгалтыг авъя гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд 16 цаг өнгөрч байх үед дам нурууны цутгалтыг авсан. Дам нурууны цутгалтан дээр С, На, Г, Б, Т, Ня нар ажилласан. Дам нурууны цутгалт эхэлж цутгалтын ажил явагдаж бетон зуурмагийг нягтшируулах вибратор тавьж байсан. Тухайн үед би барилгын шатан дээр байсан. Бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Гэнэт их дуу чимээ гарч, юм нурах чимээ сонсогдсон. Тухайн үед би 2 давхрын шатан дээр зогсож байсан. Осол болох дуу чимээг сонсоод би тавцан дээр гарч харахад дам нуруу нурж дээр нь ажиллаж байсан ажилчид хамт унасан байсан. Би доошоо бууж очиход барилгын доор ойр орчимд ажиллаж байсан хүмүүс осол болсон газар ойччихсон хүмүүст тусалж байсан. Би осол болсон газар очиход Т ухаангүй нурсан шавран дээр дээшээ хараад хэвтэж байсан. Би Тыг өргөж нурсан дам нуруун дээрээс холдуулж газар хэвтүүлэн тоос шороо шавар болсон нүүрийг нь усаар цэвэрлэсэн. Дам нуруу нурахад дам нуруун дээр ажиллаж байсан На, Б, Г, Т, С нар осолд орсон байсан. Миний санаж байгаагаар На, Г, Б гурав гэмтэл авсан байдалтай бие нь их зовуурьтай сууж байсан. С нурсан нурууны ойролцоо дээш харан хэвтэж байсан. Сгийн толгойны ар хэсгээс нь их цус гарсан байсан. Эмнэлгийн түргэн тусламж их хурдан ирсэн. Эмч ирээд хамгийн хүнд байгаа хүнийг нь эхлээд аваад явъя гээд Сг түргэний машиндаа хэвтүүлэн авч явсан. Би Гамб хамт эмнэлгийн машин дотор Сг аваад суусан. Замд эмч Сд хиймэл амьсгаа хийгээд байсан. Эмнэлгийн ойролцоо явж байхад Сг нас барчихлаа гэж эмч хэлсэн. Эмнэлгийн гадаа ирээд би түргэн тусламжийн машинаас буугаад дам нуруун дээр ажиллаж байсан ажилчдаа бүртгэж үзэхэд жижиг Ня миний нүдэнд ерөөсөө харагдаагүй санагдаад би сандарсандаа зам руу гүйсэн байсан. Эргээд эмнэлэг дээр ирэхэд Н эмнэлгийн зам дээр зогсож байсан. Би жижиг Ня алга байна тэр дам нуруун дээр бас ажиллаж байсан гэж хэлэхэд Но хурдан явъя гээд Но бид хоёр буцаад барилга дээр' очсон. Барилга дээр очиход барилгын гадаа ажилчид зогсож байсан. Би жижиг Няг хаана байна гэж асуухад Ня зүгээрээ гэхдээ эмнэлэгт үзүүл гээд явуулсан гэсэн. Би буцаад эмнэлэг дээр очиход манай барилгийн хөдөлмөр хамгааллын ажилтан Га, талбайн инженер Хангал бусад ажилчдын хамт осолд орсон На, Г, Т, Б, Ня нарыг эмнэлэг дээр авч ирсэн байсан. Өдөр бүр ажилд гарахаас нь өмнө Жи ЖИ Ай ХХК-ний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Га аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулан авч дасгал хийлгэж ажилд нь гаргадаг. Барилга дээр ажиллаж байгаа ажилчдын ажлын бүтээмж, анхаарал болгоомж алдахаас сэргийлж ажилд гарах үед нь гар утсыг нь түр хураан авч буухад нь буцаан олгодог. Хамгаалах малгай бүсийг яагаад хэрэглээгүй талаар би мэдэхгүй байна. Барилга дээр ажиллахдаа өдөр тутам байнга өмсөж байх ёстой байдаг болохоор хамгаалах малгайг барилгын ажил эхлэх үед ажилчдад тавьж олгосон байдаг. Бүсийг өдөр тутам хэрэглэдэггүй болохоор шаардлагатай үед нярваас авч хэргэлдэг байсан. Миний харснаар Га барилгын ажил дээр хяналт тавиад яг байж байсан. Манай “Жи Жи Ай” ХХК-ийн ажилчид жилдээ 2 удаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтад хамрагддаг. Энэ хавар манай компанийн ажилчид сургалтад хамрагдсан гэсэн. Би тухайн үед өвчний улмаас чөлөөтэй байсан. /хх-ийн 87-88-р хуудас/
Гэрч Б.Ня мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өдрийн хоолны дараа 14 цагийн үед ажилдаа гарч бригадын дарга Мө Талбайн инженер Хангал, Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтан Га нар ажилчдыг хуваарилан ажилд гаргасан. Талийгаач С, На, Гал, Т, жижиг Ня, Б бид нар дам нурууны бетон зутгалтан дээр ажиллахаар болсон. Эхлээд 2 давхрын хана цутгалтын ажил хийгдсэн. Бригадын дарга Мө, Талбайн инженер Хангал, Хөдөлмөр хамгааллын ажилтан Га болон ажилчид хоорондоо зөвлөлдөөд эртхэн дам нурууны цутгалтыг авъя гэсэн шийдвэр гаргасан. Дам нуруун дээр цутгалт аваад эхэлж байхад жижиг Ня намайг бээлийгээ өгчих гэсэн. Би өөрийнхөө бээлийг өмс гэсэн чинь би бээлийгээ гэрт орхичихсон байна би вибратор дарж байна таний ажил болоогүй байгаа юм чинь та бээлийгээ надад өгчихөөд гэрээс миний бээлийг аваад ир гэсэн. Би за тэгье гээд өөрийнхөө өмсөж байсан бээлийг жижиг Няд өгчихөөд гэрт очиж бээлий аваад ирсэн чинь дам нуруу нурж осолд гарсан байсан. Дам нуруун дээр ажиллаж байсан С, Б, Т, На, Га, жижиг Ня бүгдээрээ унаж осолд орсон байсан. Барилгын ажилчид бүгдээрээ үймэлдээд орилсон уйлсан сандарсан хүмүүс байж байсан. Би хэн нь хаана нь ямар байдалтай унаж гэмтсэн байгааг харж чадаагүй нэг мэдэхэд түмпэнтэй ус барьцан гүйж байсан. Эмнэлгийн түргэн тусламжийн машин ирж эмч нар Сг аваад явсан. Би Наийг түшээд машинд суусан. Тэгээд эмнэлэг дээр ирсэн. Бусад нь яаж явсныг би мэдэхгүй байна. Эмнэлэг дээр очсоны дараа Сг нас барсан гэдгийг мэдсэн. Би зүрх муутай болохоор айж сандран юу болоод байгааг ч ойлгож чадахгүй сандарсан байсан. Галх, Т, Б, жижиг Ня нарыг эмнэлэгт авч ирсэн байсан. Хэн авч ирснийг нь би мэдээгүй. Хамгаалах малгайг ажилчид байнга өөртөө байлгаж хэрэглэдэг. Хамгаалах бүс болон зарим хөдөлмөр хамгааллын хэрэгслийг ажлынхаа чиглэл хуваариас шалтгаалаад тухай бүртээ ажилчид нярваас авч хэрэглэдэг. Миний хувьд хамгаалах бүс, малгайг байнга хэрэглэдэг болохоор мөн няравт хураалгачихаар дараа нь солигдоод өөр бүс ирдэг болохоор би бүс, малгай хоёроо өөртөө байлгаж хэрэглэдэг. “Жи Жи Ай” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтан Га аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулж ажилд гаргасан. 2019 оны 03 сард “Жи Жи Ай” ХХК-ийн ажилчид Улаанбаатар хотод хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн сургалтад хамрагдсан. /хх-ийн 89-90-р хуудас/
Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Театрын 3 давхрын цутгалтын ажил үд амарч цайнд орсны дараа эхэлсэн. 3 давхрын тусдаа дам нуруун дээр Т, Б, На, Г, талийгаач С, би гээд нийт 6 хүн ажиллаж байсан. Бид нар 2 машин зуурмаг авчихаад би дам нурууны хамгийн цаад талд нь вибратор тавиад явж байхад гэнэт дам нуруу тэр чигтээ доошоо нурж унасан. Тэгээд тэнд байсан бүх хүмүүс нуруутай хамт бүгд доошоо унасан байсан. Талийгаач Сг би босоод харахад миний ард талд газарт хэвтэж байсан. Толгой нь хагарчихсан, хамар, ам зэргээс нь цус гарчихсан амьсгалж байсан. Тэгээд би гүйж очоод толгойг нь өндийлгөөд түшээд суусан. Толгойг нь доошоо тавихаар цус их хэмжээгээр гараад байсан. Бусад хүмүүс яасныг би сайн мэдэхгүй байна. Т бас дарагдчихсан байдалтай харагдаж байсан. Тэгээд удаагүй байж байгаад түргэний машин ирээд бусдыг маань эмнэлэг рүү аваад явсан. Дараа нь Б бид хоёрыг араас нь эмнэлэг рүү явж байхад Сг нас барсан гэдгийг мэдсэн. Тэгээд очиж үзүүлээд намайг маргааш эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. Га гэж хүн байдаг. Өдөр болгон аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж танилцуулаад гарын үсэг зуруулдаг. Тухайн өдөр мөн адил уншиж танилцуулаад гарын үсэг зуруулсан. Өглөө болгон бүс, малгай тавьж олгодог. Ажилдаа гарахдаа хамгаалах малгай, бүсээ авчихаад ажлаасаа буугаад хүлээлгэж өгдөг. Одоогоор зовуурь байхгүй. Гэхдээ нуруугаар хөшиж өвдөөд байгаа. /хх-ийн 93-94-р хуудас/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед ажилдаа гарсан. Ажилдаа гараад барилгын дотор талын ертөнцийн зүгээр зүүн хойд талын хэсэгт арматур, хэв хоёрын голоор чулуу авч байсан. Би тэр ажлаа хийж байгаад 13 цагийн үед цайндаа ороод 14 цаг 30 минутын үед буцаад ажилдаа орсон. Буцаж орохдоо барилгын дотор талын хэсэгт байх тайзны дээд талын дам нурууны цутгалтын ажил руу орсон. Тэр ажил дээр На, Таа бид гурав доод талынх нь зассан тавцан дээр цутгаж байгаа цутгалтыг жигд тараагаад өнгөлж байсан. Дам нуруун дээр Г, Ня, С нар ажиллаж байсан. Тэгээд ажлаа хийж байсан гэнэт цутгаж дам нуруу нураад тэрэн дээр ажиллаж байсан бүх хүмүүс ойчсон. Тухайн үед яг юунаас болж нурсныг мэдэхгүй. Тэгээд манай хамт ажиллаж байсан бусад хүмүүс эмнэлэг дуудаад бид нар эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Бусад хүмүүс ямар байдлаар бэртсэнийг мэдэхгүй байна. Өглөө болгон хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулдаг. Өдөр гарахад танилцуулахгүй амарч байгаад шууд ажилдаа ордог. Дам нуруун дээр ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ бүсгүй хамгаалалтын малгайтай байсан. Уг нь өндөрт ажиллаж байх хугацаандаа байнга бүс хэрэглэдэг. Өнөөдөр л бүсээ зүүгээгүй гарсан байсан. 1,5 метрээс дээш өндөрт ажиллаж байгаа тохиолдолд заавал бүсээ хэрэглэнэ гэж заасан байдаг. Бэртэж хугарсан яс байхгүй. Толгойн ард дагзны хэсэгтээ жижигхэн хагарсан, өөр шарх байхгүй. /хх-ийн 96-98-р хуудас/
Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би А.Тын ээж Амгийн төрсөн дүү нь байгаа юм. Таа Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ухаан ороогүй байдалтай байна. А.Т нь тархиндаа гэмтэл авсан байсан. Тэгээд эмч нар Өмнөговь аймагт очин тархинд нь хагалгаа хийсэн. Тэгээд тархины бяцарсан ясыг авсан. Эмч нарын хэлж байгаагаар бол тархи нь бяцарсан харвалттай, баруун уушги бяцарсан, баруун гар шалбарсан, баруун нүд хараагүй болох шинжтэй гэж байсан. А.Т нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг руу Жи Жи Ай гэх барилгын ХХК-нд үндсэн ажилтнаар явсан. Өмнөговь аймгийн Драмын театрын барилгын ажил хийхээр явсан. Тэгтэл барилга дээр ажиллаж байх үед нь дам нуруу нь доош нураад хамт унасан гэж дуулсан. А.Т нь эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Би гэрийн хаягийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. /хх-ийн 103-р хуудас/
Гэрч Э.Амгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Тын төрсөн ээж нь байгаа юм. Гэмтлийн эмнэлэгт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгаас авч ирж хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор биеийн байдал хүнд байна. Одоо хүртэл ухаан ороогүй хүн танихгүй байгаа. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед манай Ттай гэр бүл болсон бэр Баярцэнгэл /99750220/ над руу утасдаад Таа гурван давхар барилгаас унчихлаа, одоо ухаангүй байна гэж ярихаар нь Хэнтий аймгаас шууд Улаанбаатар хот руу явсан. Эндээс Тын ажилладаг байгууллагаас хоёр машин гаргаж өгөөд ах, дүү нартайгаа Өмнөговь аймаг руу гарсан. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Жи Жи Ай ХХК-ийн үндсэн ажилтан болохоор барилгын ажлаар явсан. Т нь Улаанбаатар хотод Өргөө кино театрын ард талд нэг айлын хашаа түрээслэн эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Хаягийг нь сайн мэдэхгүй байна. Хүүгээ ийм болгосондоо их гомдолтой байна. Хэзээ хүү минь ухаан орох нь тодорхойгүй байгаа болохоор хэцүү байна. /хх-ийн 104-р хуудас/
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 15-нд 850 хүний суудалтай Хөгжимт театрын барилгын ажил дээр ажиллаж байх үед буюу 3 давхарт тайзны хэсэгт буюу тайзны дээд хэсэг дэх дам нуруун дээр цутгалт хийж байгаад унаж гэмтсэн. Уг нь тухайн өдөр нөгөө ээлжийн бригад авах ёстой байсан. Манай энэ өдөр дам нурууг гэгээтэй авъя гэд манайх цутгалтаа авч байтал уг дам нуруу нурсан. Тухайн өдөр би оройтож ажилдаа гарсан тул зааварчилгааны улаан дэвтэр дээр гарын үсэг зураад гарсан. Бүс хэрэглээгүй, малгай хэрэглэсэн. Анх ажилд ороход малгайг тавьж олгосон. Бүсийг өндөрт гарах үед нярваас очиж авдаг. Биеийн байдал гайгүй байна. Нурууны доод үеийн зөөлөн эд цүлхийлттэй гэсэн. Надад гомдол санал алга. /хх-ийн 107-108-р хуудас/
Гэрч С.Сэнгэсамбуу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай Жи Жи Ай ХХК-нь Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 03 дугаар сард зарласан. Өмнөговь аймгийн төвд барих 850 хүний суудалтай театрын барилгын тендерт орж манай компани шалгарсан юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сараас эхлэн барилгын ажлаа хийж байгаа. Ажлаа хийж байх явцад буюу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дам нурууны цутгалт хийж байх явцад осол гарч 1 хүн нас барж, 2 хүн гэмтэл авсан асуудал гарсан. Тухайн осол болох үед Улаанбаатар хотод байсан учраас болсон асуудлыг нарийн сайн мэдэхгүй байна. Ийм асуудал болсон талаар надад утсаар мэдэгдэж байсан. Захиалагч байгууллага болон хяналт тавьж байгаа байгууллагуудаас зөвшөөрөл авч байж ажлаа эхэлдэг байсан. Энэ үед эрсдэлийн үнэлгээ хийсэн байсан. Бүх материалууд болон ажиллах нөхцөлийг нь маш сайн хангаж өгдөг. Тухайн осол болох үед хариуцаж байсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер тухайн үед хангаж өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Манайх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам ажилчдадаа өгдөг. Улиралд нэг удаа мэргэжлийн байгууллагаас сургалт авч ажилчдаа хамруулдаг. Ажилчдадаа сургалт явуулаад дараа нь шалгалт авдаг. Хөдөлмөр хамгааллын инженер энэ ажлыг хариуцдаг. Гэхдээ миний инженер бол зааварчилгааг өгдөг байсан. Манайхыг барилгын хөгжлийн төв шалгадаг байсан. Зургийн Балдан с ХХК байнга шалгадаг. Өөр шалгаж байсан газар байхгүй. /хх-ийн 109-р хуудас/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол болдог өдөр Улаанбаатар хотоос Даланзадгад чиглэлд явж байсан юм. Уг нь өдөр нь талбайн инженер Хангал цутгалт авч эхэлж байг^ талаар мэдэгдсэн юм. 17 цагийн үед над руу нярав Энхжар залгаад цутгалт авч байгаа хэсгээс хүмүүс уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би сандраад түргэн дуудсан у‘/ яаралтай хүмүүсээ аваад эмнэлэг яваарай гэж хэлсэн. Тэгээд би 23 цаг өнгөрч байхад Даланзадгад суманд ирээд эмнэлэг дээр ирэхэд ажилчин С өнгөрчихсөн байсан. Тын бие тааруухан байсан. Эмнэлгийн Мэс заслын тасагт Б, На нар хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд эмнэлэгт тааруу байгаа хүмүүсийн ар гэрийн хүмүүсийг дуудах биеийн байдал тааруу байгаа, Тын тархинд хагалгаа хийлгэх талаар эмч нартай уулзаж Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлгийн тархины мэс заслын эмч нарыг дуудуулж хагалгаанд оруулах зэрэг арга хэмжээг авсан. Тухайн осол болох үед бол байгаагүй. Ирээд барилгын үзэх гэхэд барилгыг хамгаалалтад авсан байсан учраас орж үзэж чадаагүй байна. Тухайн үед Талбайн инженер О.Х, Хөдөлмөр хамгааллын инженер О.Га хариуцаж ажиллаж байсан. Эрсдэлийн үнэлгээг бол хийсэн байсан. Осол болсны дараа үзэхэд дутуу зүйл байсан. Хамгаалах хэрэгсэл бол хангалттай байдаг. Манай ажилчид яаж хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Өндрийн зөвшөөрөл олгосон эсэхийг мэдээгүй байсан. Сүүлд нь үзэхэд өндрийн зөвшөөрөл олгоогүй байсан. Манайх хүвь хүний хөгжил аюулгүй ажиллагааны сургалтыг байнга өгдөг. Хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сард сургалтад хамрагдаад эмчийн үзлэгт хамруулаад наашаа гарсан. Зааварчилгааг хөдөлмөр хамгааллын инженер өдөр бүр өгдөг. Тухайн осол болох үед манай хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер зааварчилгааг өгөөд гарын үсэг зуруулсан байдаг. Ганцхан На л гарын үсэг зураагүй байсан. Тэр нь яасан гэхээр урьд орой нь архи уугаад ажилдаа хоцорсон байсан. Дам нурууны уланд ирэх төвлөрсөн ачааг 1 м тутамд тооцох дүрэмтэй байдаг. Тулаасны алгаслын зайг сүүлд шалгаж үзэхэд 87см-1м хэмжээнд байсан. Энэ нь норм хангаж байгаа гэсэн үзүүлэлт юм. Манайхыг барилгын хөгжлийн төв, захиалагч шалгадаг байсан. Зургийг зохиогч Балдан с ХХК байнга шалгадаг. /хх-ийн 110-111-р хуудас/
Гэрч Г.Зо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гол шалтгааныг тодорхойлох боломжгүй. Осол болсноос хойш барилгын процесс явагдчихсан учир хариулах боломжгүй. Бэхэлгээний гэрчилгээ бетон арматур ямар байдалтай байсныг тодорхойлох боломжгүй. Тухайн осол болох үеийн фото зураг байхгүй. Барилгын компанийг авч ирэх бичиг баримтуудыг авах санал гаргасан хэдий ч одоо болтол өгөөгүй байгаа. Дам нурууны даац хэтэрсэн эсэх талаар мэдэхгүй байна. Даац хэтэрсэн бол төмөр хийц, бэхэлгээ болон цутгаж байсан бетон зуурмагны найрлага, нягтаршил, бүтэцтэй хамааралтай эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг бетон зуурмагийн хатуулаг, чанарын марк зэрэг нь стандарт шаардлагад нийцсэн эсэх талаар бичиг баримт авч ирж өгөөгүй учир тодорхойлох боломжгүй. Тухайн осол болох үеийн фото зураг байхгүй, бичиг баримт байхгүй учир одоогоор тодорхойлох боломжгүй байна. Осол болох үед бид нар байгаагүй осол болсноос ойролцоогоор 1 жил орчмын дараа очсон учир тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Энэхүү ослоос урьдчилан сэргийлэх чиг үүргийг компанийн хувьд ямар албан тушаалтан хүлээх талаар компанийн дотоод журамд заадаг учир би сайн мэдэхгүй байна. Хэний буруутай үйл ажиллагаа байсан талаар манай байгууллага сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр ямар байдалтай байсан талаар мэдээлэл байхгүй учир сайн мэдэхгүй байна. Барилгын тойруулан амь олс татах ёстой байдаг ба тухайн амь олсноос бэхэлгээ хийг ёстой байдаг. Тухайн үед барилга дээр амь олс байсан талаар сайн мэдэхгүй байна. Барилгын компанийн удирдлагуудын зүгээс нэг бүрийн иж бүрэн хэрэгслээр ажилчдыг хангах үүрэгтэй байдаг. /3-р хх-ийн 50-52-р хуудас/
Шинжээч Г.Зол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэгт Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер ажилтай Ж.Да, И.Дөл бид гурвыг шинжээч томилох тогтоолоор томилж ажиллуулсан. Бид гурав 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг дээр очиж уг барилгын үйл ажиллагаатай танилцсан. Мөн хэргийн материалтай танилцсан. Тэгтэл уг барилга нь үргэлжлэн баригдсан осол болсон үеийнхээс өөрчлөгдсөн /нурсан гэх дам нурууг цутгаад дуусчихсан байсан/ цутгалтын үеийн зураг төсөл байхгүй байсан. Хэргийн газрын үзлэгт болохоор нурснаас хойш үеийн гэрэл зураг байсан. Хойших үеийн зураг бид нарт ямар ч хэрэггүй байдаг юм. Уг дүгнэлтийг гаргахад яг цутгалтын өмнө албажуулсан фото зураг, армартурчилсан акт маш чухал байдаг. Ийм зүйлүүд нь байхгүй байсан. Компаниас нь нэхсэн боловч байгаа баримт нь гээд ажлын зураг улаан дэвтрүүдийг авч ирсэн. Ийм учраас дүгнэлт гаргах ямар ч боломжгүй юм. Ер нь дүгнэлт гаргах боломжгүй байгаа. Учир нь тухайн хэрэг болсон даруйд нь очиж үзэж харж ажиллаагүй учраас зүгээр хэргийн материал үзээд дүгнэлт гаргах боломжгүй байдаг... Тусгай мэдлэгийн хүрээнд хариулж чадахааргүй асуултууд бол байсан. Одоо бол яг ямар асуултууд байсныг хэлж мэдэхгүй байна. Бид гурав мэргэжлээрээ 4-5 жил л ажиллаж байгаа юм. Тусгай мэдлэгт хамаарахгүй асуултууд бол байгаагүй. /3-р хх-ийн 38-39-р хуудас/
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осол болох үед байгаагүй учраас гол шалтгааныг тодорхойлох боломжгүй. Осол болсноос хойш барилгын ажил явагдчихсан учир осол болох үеийн байдлаа алдсан байгаа. Бэхэлгээний гэрчилгээ бетон арматур ямар байдалтай байсныг тодорхойлох боломжгүй. Тухайн осол болох үеийн фото зураг байхгүй. Барилгын компанийг авч ирэх бичиг баримтуудыг авах санал гаргасан хэдий ч одоо болтол өгөөгүй байгаа учир дүгнэлт гаргах боломжгүй. Осол болох үед ямар байдалтай байсныг мэдэхгүй учир тодорхойлох боломжгүй. Даац хэтэрсэн бол төмөр хийц, бэхэлгээ болон цутгаж байсан бетон зуурмагны найрлага, нягтаршил, бүтэцтэй хамааралтай эсэхийг осол болох үеийн мэдээлэл байхгүй учир тодорхойлох боломжгүй. Уг бетон зуурмагийн хатуулаг, чанарын марк зэрэг нь стандарт шаардлагад нийцсэн эсэх талаар бичиг баримт авч ирж өгөөгүй учир тодорхойлох боломжгүй. Тухайн осол болох үеийн барилгын хийц ямар байдалтай байсан болон бичиг баримт байхгүй учир одоогоор тодорхойлох боломжгүй байна. Арматур ямар байдалтай байсан яаж хийсэн эсэхийг мэдэхгүй учир тодорхойлох боломжгүй. Энэ ослоос урьдчилан сэргийлэх чиг үүргийг компанийн хувьд ямар албан тушаалтан хүлээх вэ гэдгийг компанийн дотоод журамд заадаг учир би сайн мэдэхгүй байна. Энэхүү осол хэний буруутай үйл ажиллагааны улмаас гарсныг тодорхойлох боломжгүй. Энэхүү осол гарахад Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженерийн үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэхгүй учир тодорхойлох боломжгүй. Ажилчдын аюулгүй байдлыг хамгаалж барилгыг тойруулан амь олс татсан байх ёстой байдаг бөгөөд тухайн амь олсноос бэхэлгээ хийх ёстой байдаг. Осол болох үед Барилга дээр амь олс байсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн барилгын компани хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй. /3-р хх-ийн 53-55-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 81 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед зүүн чамархай, дагзны зүүн хэсгийг хамарсан дотогш цөмөрч зүүн ухархайн дээд хана, зүүн дунд хонхор, дагзны зүүн хэсэг рүү үргэлжилсэн олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун зүүн дэлбэнгийн чамархай, дагзны хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны суурь хэсэг дагзны төвгөрийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн дагзны хэсгийн хуйханд цус хуралт, дагзанд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын шонтон, эрүү, зүүн бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусан 0,9 промилли спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 114-115-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3698 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Т.С 26 н эр Даланзадгад сум 16/VI” гэсэн хаягтай цуснаас 0,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 0,9 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 118-119-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8337 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: П.Наийн биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугаламын шахагдсан хугарал, өвчүү ясны их биеийн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 122-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8304 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: А.Тын биед баруун чамархай ясны хугарал, баруун чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух, зулай, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун хацар ясны хугарал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал, баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун чамархай ясны хугарал, баруун чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух, зулай, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар ясны хугарал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал гэмтэл тус тус эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун тохой, баруун шуунд шарх гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. /хх-ийн 125-126-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 571 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ч.Гын биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн гэмтэл, жийргэвч мөгөөрсний бүрэн биш урагдал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд өндрөөс уналтын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 129-130-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 444 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: А.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 135-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 481 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Э.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 140-р хуудас/
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16/06/043/104 дугаартай дүгнэлтэд: Аймгийн Цагдаагийн газраас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 15 минутад ирүүлсэн “Барилга дээрээс хүн унаж гэмтсэн” гэх мэдээллийн дагуу Жи Жи Ай ХХК-ийн барьж буй аймгийн 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга дээр үүссэн нөхцөл байдалд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 /Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно/ заалтыг үндэслэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Л.Эрдэнэ, Ш.Эрдэнээ, Э.Баярхүү, Б.Очирхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус компанийн холбогдох албан тушаалтнууд, ажилчдыг байлцуулан хийж гүйцэтгэлээ. Тус барилгын тайзны дээд талын хөндлөн дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэж байсан 6 ажилтан 7.5 метрийн өндрөөс нурж 1 хүний амь эрсэдсэн, 2 хүн хүнд гэмтсэн ноцтой ослын шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд: 1. Жи Жи Ай ХХК нь барилгын дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх төсөл /АГТ/, технологийн карт /ТК/ боловсруулж, баталж, мөрдөж ажиллаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм 1-р хэсэг. Ерөнхий шаардлага БХбД 12-03-04-ийн 4.19 дэх /Барилгын ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул, осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, заалт мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ийн 7.1 дэх /Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байна/, 7.2 дахь /цутгамал бетон ба төмөр бетоны хэвний зузаан, тулгуурын зай түүний хөндлөн огтлол, бэхэлгээ зэргийг хэв, арматур, цутгах бетоны жин, түүнчлэн бетоны нягтруулалтын тэлэлтийн ачааллыг хүлээж авахаар тооцох бөгөөд энэ талаар АГТ-д нарийвчлан тусгаж өгнө. Тухайн давхрын хана, каркасын хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж, анхааруулах тэмдэг тавина. Доод давхруудад барьсан хамгаалалтын хашлагыг гадна ханын өрөг өртөл буулгахыг хориглоно/ хэсгийг; 2. Тухайн ажлыг гүйцэтгэхдээ эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, аюулыг тодорхойлох арга хэмжээ аваагүй, холбогдох шаардлагатай зөвшөөрөл болох өндөрт ажиллах зөвшөөрөл олгоогүй ажил хийсэн байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалт, БД 12-101-05-ийн 19.7 дахь /Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ/ хэсэг, БНбД 12-03-04-ийн 4.12 дахь /Гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үүсэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ/ хэсэг, 4.12.1 /ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал авч байж, гүйцэтгэхийг зөвшөөрөх ажлын төрөл болон үйлдвэрлэлийн байрны үлгэрчилсэн жагсаалтыг хавсралт Е-д үзүүлсэн загварыг үндэслэн боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагын захиргаагаар батлуулсан байвал зохино/ хэсэг, 4.12.2 /Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгч (барилгын талбайн даамал, хэсгийн инженер, хэсэг хариуцсан ахлагч г.м)-д өгнө. Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч, ажилчдад аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил гүйцэтгэх зөвшөөрөл дээрх зааварчилгааг албан ёсны болгон гарын үсэг зуруулж хадгална/ хэсгийг; 3. Ээлжит болон ээлжит бус давтан зааварчилга, сургалтуудыг журмын дагуу хийгээгүй, бүрэн шалгалт авч баталгаажуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. дэх /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/ заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалыг; 4. Тухайн өдөр ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа бүрэн өгөөгүй, тухайн хийж гүйцэтгэх ажил үүргийг тодорхой тусгаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.9. дэх /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ заалт, 4.16. дахь /аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ заалтуудыг, 5. Өндрийн ажил гүйцэтгэхдээ өндрийн бүс хэрэглэх нөхцөлөөр хангаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/ заалтыг; 6. Барилгын үе шатны ажлын явцад Захиалагч болох Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, зураг төслийн байгууллага болох БАЛДАН С ХХК-аас хяналт хийсэн боловч хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ заалт, 37.1.5 /барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах/ заалт, Барилгын төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах заавар УББ 12-205-17-ийн 6.7.1. дэх /барилга угсралтын ажил гүйцэтгэх аргачлалыг /технологийн карт/ ХАБЭА-н эрсдэлийн түвшин өндөр, технологийн нарийн түвэгшилтэй, /газрын гүн, буулгалт, өндөр, тоног төхөөрөмж угсралт, үндсэн бүтээцийн угсралт гэх мэт/ ажлуудад зориулан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09 норм дүрэмтэй уялдуулан, “барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар” БД 12-104-11-н дагуу боловсруулах ба Захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгч талууд тус ажлыг эхлэхийн өмнө харилцан зөвшилцөж, баталгаажуулна/ хэсгийг тус тус зөрчсөн байна. 7. Барилгын гуравдугаар давхрын 6 тэнхлэг дагуу ВI-EI тэнхлэг хооронд орших цутгамал төмөр бетон дам нурууны арматур ажлын зурагт, доод ул хэсэгт АIII ангийн ф25мм-ийн 4 ширхэг, дунд бүсд ф19мм-ийн 8 ширхэг дээд бүсд ф29мм-ийн 4 ширхэг ажлын арматур, хомут нь ф8мм-ийн А1 ангийн арматур ВI тэнхлэгээс алхам нь 100 мм зайтай 35 ширхэг, алхам нь 200мм зайтай 35 ширхэг, алхам нь 100мм зайтай 34 ширхэг хомут байхаар заагдсан байна. Тухайн дам нурууны арматуруудыг ажлын зурагтай тулгаж үзэхэд цутгамал төмөр бетон дам нурууны арматурууд зургийн дагуу хийж гүйцэтгэгдсэн байна. 8. Дам нурууны тулаасны талаар Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар нэгэн стандарт, норм дүрэм, журам байхгүй бөгөөд нурсан дам нуруунд БНСУ-д үйлдвэрлэсэн V2, V6 маркийн 2 төрлийн тулаас /сапуд/-ыг ашигласан байна. Үндсэн дам нурууны доод түвшинд V6 тулаасыг 2 эгнээгээр 30 ширхэг, дээд түвшинд V2 тулаасыг 2 эгнээгээр 30 ширхэгийг тулсан байна. Доод түвшинд дам нуруу болон ажлын тавцанг тулсан нийт 48 ширхэг V6 тулаас ашигласан байснаас 27 ширхэг нь ямар нэгэн байдлаар тахийж, гулзайсан байна. Дүгнэх нь: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ерөнхий гүйцэтгэгч Жи Жи Ай ХХК нь барилгын дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх төсөл АГТ, технологийн карт ТК боловсруулж, баталж, мөрдөж ажиллаагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, аюулыг тодорхойлох арга хэмжээ аваагүй, өндөрт ажиллах ажилчдыг ажиллах нөхцөлөөр хангаагүй, өндрийн зөвшөөрөл олгоогүй, аваагүй, ээлжит болон ээлжит бус давтан зааварчилга, сургалтуудыг журмын дагуу хийгээгүй, бүрэн шалгалт авч баталгаажуулаагүй, тухайн өдөр ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа бүрэн өгөөгүй, тухайн хийж гүйцэтгэх ажил үүргийг тодорхой тусгаагүй, дам нурууны тулаасанд ирэх ачааллыг бүрэн тооцож, аюул осолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Захиалагч болох Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ заалт, 37.1.5 дахь /барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах/ заалтуудын дагуу чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Иймд цаашид удирдлага зохион байгуулалтаа сайжруулж, дээрх осолтой холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг байгууллагын хэмжээнд мэдээлж, ажлын байран дээрх хяналт, зохион байгуулалтаа сайжруулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй холбогдон гарсан норм дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. /хх-ийн 145-149-р хуудас/
Ө хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажилтай Б.С-н гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: Асуулт-а. “Жи Жи Ай” ХХК нь аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам, заавар зөрчсөн эсэх?
Хариулт-а. “Жи Жи Ай” ХХК нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журмыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулинд заагдсан үүргээ бүрэн хангаж ажиллаагүй.
Асуулт-б. Хэрэв аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам зөрчсөн бол ямар дүрэм, журам, заавар зөрчсөн байна вэ? Энэ нь осол болоход нөлөөлсөн эсэх?
Хариулт-б. 1. Дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхээс өмнө тухайн хийгдэх ажлын эрсдэлийг тооцоолоогүй, аюулыг тодорхойлж урьдчилан сэргийлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалт, 2. “Жи Жи Ай” ХХК нь барилгын дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх төсөл /АГТ/, технологийн карт /ТК/ боловсруулж, баталж, мөрдөж ажиллаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм 1-р хэсэг. Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ийн 4.19 дэх /Барилгын ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул, осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, заалт мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ийн 7.1 дэх /Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байна/, 72 дахь /цутгамал бетон ба төмөр бетоны хэвний зузаан, тулгуурын зай түүний хөндлөн огтлол, бэхэлгээ зэргийг хэв, арматур, цутгах бетоны жин, түүнчлэн бетоны нягтруулалтын тэлэлтийн ачааллыг хүлээж авахаар тооцох бөгөөд энэ талаар АГТ-д нарийвчлан тусгаж өгнө. Тухайн давхрын хана, каркасын хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж, анхааруулах тэмдэг тавина. Доод давхруудад барьсан хамгаалалтын хашлагыг гадна ханын өрлөг өртөл буулгахыг хориглоно/ хэсгийг; 3. “Жи Жи Ай” ХХК нь ажилчиддаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ээлжит болон ээлжит бус давтан зааварчилгаа өгөөгүй, ажилчдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор оновчтой сургалтуудыг журмын дагуу хийгээгүй, сургалт хийгдсэн ч шалгалт авч баталгаажуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. дэх /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/ заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалыг; 4. Тухайн өдөр /2019.06.15/ дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэж байсан ажилчдад өндөрт ажиллах зөвшөөрөл өгөөгүй ажиллуулсан нь БД 12-101-05-ийн 19.7 дахь /Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ/ хэсэг, БНбД 12-03-04-ийн 4.12 дахь /Гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үүсэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ/ хэсэг, 4.12.1 /ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал авч байж, гүйцэтгэхийг зөвшөөрөх ажлын төрөл болон үйлдвэрлэлийн байрны үлгэрчилсэн жагсаалтыг хавсралт Е-д үзүүлсэн загварыг үндэслэн боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагын захиргаагаар батлуулсан байвал зохино/ хэсэг, 4.12.2 /Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгч (барилгын талбайн даамал, хэсгийн инженер, хэсэг хариуцсан ахлагч г.м)-д өгнө. Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч, ажилчдад аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил гүйцэтгэх зөвшөөрөл дээрх зааварчилгааг албан ёсны болгон гарын үсэг зуруулж хадгална/ хэсгийг;
Асуулт-в. “Жи Жи Ай” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэгтэй ажилтан нь уг үүргээ зохих хууль, дүрэм, журам, зааврын дагуу биелүүлсэн эсэх?
Хариулт-В. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг биелүүлж ажиллаагүй.
Асуулт-г. Хэрэв биелүүлээгүй бол ямар хууль, дүрэм, журам зөрчсөн байна вэ? Энэ нь осол болоход нөлөөлсөн эсэх?
Хариулт-г. 1. Хөдөлмөр хамгааллын ажилтан О.Га нь 7.5 метр өндөрт дам нурууны цутгалтын ажил хийж байсан ажилчдад өндрийн бүс хэрэглэхийг шаардаагүй, хэрэглүүлж хэвшүүлээгүй нь /өндөрт ажиллаж байгаад осолд өртөж гэмтсэн ажилчид өндрийн бүс зүүгээгүй байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон, өндрийн бүс олгосон бүртгэлгүй/ үндэслэлтэй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь /Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заалтыг; Жи Жи Ай ХХК-ийн захирал С.Сэнгэсамбуугийн 2015.06.12-ны өдөр баталсан Хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны инженер албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын 3.6 дахь /Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх/ заалт; 2. Хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны инженер О.Га нь тухайн осол болсон өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг дутуу өгсөн, тухайн өдөр хийгдэх ажил үүрэгт нь тохирсон зааварчилгааг өгөөгүй байгаа нь Жи Жи Ай ХХК-ийн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг шалгахад үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS:2000 стандартын 4.9 дэх /ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ заалт, 4.16 дахь /аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ заалтыг зөрчсөн байна.
Асуулт-д. Тухайн хэргийн үед нас барж, гэмтэж хохирсон ажилтан нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн эсэх?
Хариулт-д. Тухайн осол болсон үед нас барж, гэмтэл бэртэл авсан ажилчид нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заагдсан үүргийг биелүүлээгүй, өндөрт ажиллах үедээ өндрийн бүсийг хэрэглээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь /Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг тус тус зөрчсөн байна.
Асуулт-е. Уг осол болсон барилгын дам нурууны арматур, апалк стандарт дүрэм журмын дагуу болон барилгын зураг төслийн дагуу хийгдсэн эсэх?
Хариулт-е. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуулт учир дээрхи асуултанд хариулах боломжгүй.
Асуулт-ё. Ямар хэмжээтэй, ямар зайтай хийгдэх ёстой байдаг, нурсан дам нуруунд хэдий хэмжээний ямар тулаас тулсан байсан бэ? Дам нурууны тулаас стандартын дагуу хийгдсэн эсэх?
Хариулт-ё. Дам нурууны тулаасны даац, хэмжээг тодорхойлсон Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт байдаггүй учир хариулах боломжгүй юм. Шинжээч Т.Сайнтуяа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой асуултын хүрээнд ажиллах учир дээрхи асуултанд хариулах боломжгүй.
Асуулт-ж. Осол юунаас хэний буруутай үйлдлээс болж гарсан байна вэ?
Хариулт-ж. Шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд тогтоолд дурьдагдсан асуултанд хариулдаг бөгөөд буруутай үйлдлийг тогтоох эрх, үүрэг хүлээхгүй учир уг асуултанд хариулах боломжгүй юм.
Асуулт-з. Барилгын явц байдалд ямар байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтан хяналт тавих ёстой байсан бэ? Эдгээр нь хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үү? Зохих ёсоор гүйцэтгээгүй бол энэ нь осол гарахад нөлөөлсөн үү?
Хариулт-з. “Жи Жи Ай” ХХК-ийн барьж буй 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрийн барилга барих ӨМАОНӨГ/201812021 дугаартай ажлын гэрээнд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар явцын хяналтыг хийхээр заагдсан байна. Явцын хяналт хийгдсэн боловч захиалагч талаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ заалт, 37.1.5 /барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах/ заалт, Барилгын төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах заавар УББ 12-205-17-ийн 6.7.1 дэх /барилга угсралтын ажил гүйцэтгэх аргачлалыг /технологийн карт/ ХАБЭА-н эрсдэлийн түвшин өндөр, технологийн нарийн түвэгшилтэй, /газрын гүн, буулгалт, өндөр, тоног төхөөрөмж угсралт, үндсэн бүтээцийн угсралт гэх мэт/ ажиллуудад зориулан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09 норм дүрэмтэй уялдуулан, “барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар” БД 12-104-11-ийн дагуу боловсруулах ба Захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгч талууд тус ажлыг эхлэхийн өмнө харилцан зөвшилцөж, баталгаажуулна/ заалтуудыг зөрчсөн байна.
Асуулт-к. “Жи Жи Ай” ХХК-аас гаргасан ослын судалгааны тайлан болон мэргэжилтэн Б.Очирхуягийн мэдүүлэгт дурьдсанчлан уг дам нурууны даац хэтэрсэн гэж үзэх нь үндэслэлтэй эсэх? Хэрэв дам нурууны даац хэтэрсэн бол тухайн ослын тохиолдолд урьдчилан тооцоолох боломжтой эсэх?
Хариулт-к. Уг дам нурууны тулгуур, даацтай холбоотой Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм журам байхгүйгээс даац хэтэрсний нарийн тогтоох боломжгүй байна. Жи Жи Ай ХХК болон мэргэжилтэн Б.Очирхуяг нарын гаргасан судалгаанд дотооддоо ослын шалтгааныг тогтоох зорилготойгоор боловсруулсан бичиг баримт бөгөөд энэхүү бичиг баримт нь стандарт хууль, дүрэм журам дээр үндэслэгдээгүй учир үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
Асуулт-л. Асуултанд тусгагдаагүй боловч мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд ач холбогдолтой гэсэн хариултуудаа дүгнэлтэд тодорхой дурьдаж болно?
Хариулт-л. Байхгүй. 2-р хх-ийн 146-150-р хуудас/
Мэргэжилтэн Б.Очирхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид ослын шалтгааныг нарийн тодорхойлж дахин ийм осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор судалгааг дахин хийх шаардлагатай болсон. Ингээд “Жи Жи Ай” ХХК-ийн ерөнхий инженер, талбайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нартай хамтран судалгаа хийсэн. Судалгаа хийж байх явцад ашиглаж байгаа V6 тулаасны техникийн үзүүлэлтийг харуулсан бичиг баримт худалдсан болон худалдан авсан аль аль талаас нь огт олдоогүй. Тэгж байгаад интернетээс тухайн тулгуурын техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг олж тооцоолол хийсэн. Ингэж тооцоолол хийхэд даац хэтэрсэн байсан. Ерөнхий байдлаар тооцоолол гаргахад л ийм байсан. Энэ тооцоолол дээр нь ажиллах хүн болон техник багаж хэрэгсэл, мөн цутгалт хийх үед үүсэх динамик хүч гэх мэт нэмэлт ачааг тоогоогүй гаргасан. Тэгэхэд хэтэрсэн тооцоо гарч байсан. Дам нурууны тулгуурт ноогдох ачааллын зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрснээс тухайн цутгалт хийж байсан дам нуруу нурсан гэж үзсэн. Тулаасны талаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй ямар нэг стандарт норм, дүрэм журам байхгүй байсан учраас мухардчихаад интернетээс хайж байж олсон мэдээлэл дээрээ тулгуурлан судалгаа тооцооллоо гаргасан. Ослын тайланг дахин ийм осол гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор л гаргасан. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан инженер нь тухайн байгууллагадаа мөрдөж ажиллуулах хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулах, дүрэм журам боловсруулах, тухайн ажиллаж байгаа салбарынхаа мөрдөгдөж байгаа журмын хэрэгжилтэд хяналт тавих, ажлын байрны үзлэг шалгалт хийх, хийлгүүлэх, ажлын хувцас хамгаалах хэрэгслийн хэрэглэж байгаа байдалд хяналт тавих зэрэг үүргийг болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг ажилтан байгаа. /хх-ийн 178-180-р хуудас/
Шүүгдэгч О.Га мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд баригдаж буй 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга дээр 2019 оны 05 дугаар сарын 10-даар ирж “Жи Жи Ай” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажилласан. Энэ хугацаанд буюу 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би 07 цагт босоод нүүр гараа угаагаад ажилчдаа босгоод 07:00 цагаас 07:40 цагийн хооронд цайгаа ууж дуусаад бүх ажилчдаа гаргаад гимнастикаа хийгээд хөдөлмөр хамгааллын зааварчилгаагаа өгөөд гарын үсгийг нь зуруулаад утаснуудыг нь аваад ажилд гаргасан. Тэр өдөр барилгын цутгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Өдөр цайны цагийн цутгалтын помп машин ирсэн. Тэгээд 15 цагийн үеэс эхлээд цутгалт эхлээд хананы урд хэсгийг цутгаж дуусаад дам нурууны цутгалт руу орсон. Дам нурууны цутгалт руу дөнгөж цутгалт хийж эхлээд дам нуруу шууд нурсан. Дам нурах үед дээр нь ажиллаж байсан талийгаач С, Т, А.Н, Г, Б нар доош унасан. Уг ажил бол цутгалтын ажлын хамгийн хүнд том ажил байсан учраас их л туршлагатай хүмүүсээр уг ажлаа хийлгэж байсан. Тэгээд талийгаач дам нуруу нурах үед хамгийн урд талд нь болон апалк буюу хэв хашмал дээр зогсож байсан. Тэгээд талийгаач усны гутал өмсөөгүй байхаар нь би усныхаа гутлыг өмсөөч гэж хэлэх үед талийгаач ажлын тавцан дээр зогсож байсан Гад помдны хошуу өгсөн. Тэр үед л дам нуруу нураад уначихсан. Дам нуруу нурах үед Т, На нар мөн л урд хэсгээр талийгаач С болон Г нартай зэрэгцээд зогсож байсан. Дам нурууны ажлын тавцангийн хойд хэсгээр нь А.Н, Б нар зогсож байсан. Дам нурууг нурах үед би Хангал, Мө нарын хамт дээрээс нь хараад зогсож байсан. Тэгээд нурчихаар нь Мө, Хангал бид 3 бууж очоод би хамгийн түрүүнд Тыг харсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс Тын шавар болсон нүүрийг угааж байсан. Би бас тэнд нь очоод угаалцсан. Тэгээд түргэн дуудсан чинь түргэн маш хурдан ирсэн. Тэгээд түргэн түрүүлээд талийгаачийг авч явсан. Араас нь бид нар өөрсдийнхөө машинаар Тыг, Натой хамт аваад эмнэлэг дээр очсон. Тэгсэн чинь талийгаач бид нарыг очих үед нас барчихсан байсан. Тэгээд энэ талаар захирал болон ерөнхий инженер нарт хэлж мэдэгдсэн. Би аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа үед шат бүхнээр нь өгдөг. Өөрөөр хэлбэл тухайн үед ямар ажил төлөвлөгөөний дагуу явагдах гэж байгаа тэрэнд нь тохирсон зааварчилгааг өгсөн. Ажилд тохирсон 12 төрлийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дүрэмтэй байдаг. /Өндөрийн, цахилгааны, угсралтын, өрлөгийн, цутгалтын гэх мэт/. Осол болдог өдөр цутгалтын ажил явагдах байсан учраас цутгалын үеийн зааварчилгааг өгсөн. Инженерийн шийдлээр хийгдэж байгаа боловч инженер аюулгүй зүйл хийж байгаа эсэхэд би хяналт тавих ёстой. Би тэр ажилд нь бас л оролцсон. Хаанаас нь татвал нурахгүй байх боломжтой вэ гэх мэтээр бүгдийг эрсдэл тооцоо хийж байж уг дам нурууны тулаасыг хийсэн. Тэгээд уг тулаас хийснээс хойш уг тулаасан дээр хэв хашмал арматур зангидах гэх мэт ажлууд 10 гаруй хоног үргэлжилсэн. Тэгж ажиллаж байх хугацаанд дам нуруу нь дээр ямар нэг асуудал доголдол ажиглагдаагүй. Осолд орсон ажилчид аюулгүй ажиллагааны сургалтанд сууж байсан. Жилд 3 сургалт төлөвлөдөг. Тэр төлөвлөгөөний дагуу 2019 оны хамгийн эхний сургалт 2019 оны 04 дүгээр сард зохион явагдсан. /хх-ийн 189-191-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-25-р хуудас/
Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-33-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 61-68-р хуудас/
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 150-р хуудас/
Өвчний түүх /хх-ийн 155-177-р хуудас/
Өмнөговь аймгийн 2018 оны 04 сарын 20-ны өдрийн ӨМАОНӨГ/201812021 дугаартай “850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга барих” ажлын гэрээний хуулбар /хх-ийн 193-197-р хуудас/
Жи Жи Ай ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №000005431 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 198-р хуудас/
Барилга, хот байгуулалтын яамны БУI7-IO9I/I7 дугаартай тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтын хуулбар /хх-ийн 199-200-р хуудас/
2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн БУ17-1091/17 дугаартай Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний хуулбар /хх-ийн 201-р хуудас/
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 215, 219, 2-р хх-ийн 115-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 217, 2-р хх-ийн 119-120, 170-172/
Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 220-250, 2-р хх-ийн 01-16, 23-28, 31-34, 38-41, 45-48, 173-176-р хуудас/
“Жи Жи Ай” ХХК-ний захирлын тушаал /2-р хх-ийн 21-22-р хуудас/
Жи Жи Ай ХХК-ний сургалт зөвлөгөөний нээлттэй өдөрлөгийн хөтөлбөр,гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 67-83/
Зааварчилгаа /2-р хх-ийн 84-103-р хуудас/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 117-р хуудас/
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /2-р хх-ийн 157-162-р хуудас/
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийн хуулбар /2-р хх-ийн 218-220-р хуудас/
Ослын хариу арга хэмжээний тайлан /3-р хх-ийн 02-03-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Га нь “Жи Жи Ай” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгын дам нуруун дээр цутгалтын ажил хийж байсан Т.С, А.Т, П.На, Ч.Г, Э.Б, А.Н нарт хамгаалах малгай өмсгөөгүй, өндрийн бүс зүүж, бэхлээгүй зэрэг аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулаагүйгээс үйлдвэрийн осол гарч барилгын дам нуруу нурснаас 26 настай Т.С гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан, 25 настай А.Тын эрүүл мэндэд хүнд хохирол, 31 настай П.Наийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Гагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч О.Гад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч О.Га нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Жи Жи Ай” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан болох нь: “Жи Жи Ай” ХХК-ний 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09/2015 дугаартай шинээр ажилд авах тухай захирлын тушаалд: “...Компанийн удирдлагын хэсэгт Орсоо овогтой Гаг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр 2015 оны 06-р сарын 12-оос эхлэн шинээр ажилд авч 1 сарын хугацаатай туршилтын хугацаанд ажил авсугай...” /2-р хх-ийн 21-р хуудас/, “Жи Жи Ай” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22/05/2019 дугаартай Ажилд томилох тухай захирлын тушаалд: “Өмнөговь аймаг Шинэ Даланзадгад сумд 850-н хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгад ХАБЭА-н ажилтныг томилохоор тушаах нь: Уг төсөлд Оросоо овогтой Гаг хөдөлмөр хамгааллын инженерээр, томилон ажил үүргийн хуваарийг гарган ажиллуулахыг ерөнхий инженер Д.Энхмаад даалгасугай...” /2-р хх-ийн 22-р хуудас/ гэснээр, 2015 оны 06-р сарын 12-ны өдрийн 15/020 дугаартай хөдөлмөрийн гэрээнд: “Энэхүү гэрээг нэг талаас “Жи Жи Ай” ХХК /цаашид “ажил олгогч” гэх/ түүний төлөөлж Менежер ажилтай Ч.Бүжинлхам нөгөө талаас Оросоо овогтой Га /цаашид “ажилтан” гэх/ /цаашид хамтад нь талууд гэх/ нар харилцан тохиролцож дор дурьдсан нөхцлөөр байгуулав... 2.1 Ажлын байрны буюу албан тушаалын нэр: Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер...” гэснээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Га нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ дараах байдлаар биелүүлээгүй болох нь:
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16/06/043/104 дугаартай дүгнэлтэд:
...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгын ерөнхий гүйцэтгэгч Жи Жи Ай ХХК нь барилгын дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх төсөл АГТ, технологийн карт ТК боловсруулж, баталж, мөрдөж ажиллаагүй, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, аюулыг тодорхойлох арга хэмжээ аваагүй, өндөрт ажиллах ажилчдыг ажиллах нөхцөлөөр хангаагүй, өндрийн зөвшөөрөл олгоогүй, аваагүй, ээлжит болон ээлжит бус давтан зааварчилга, сургалтуудыг журмын дагуу хийгээгүй, бүрэн шалгалт авч баталгаажуулаагүй, тухайн өдөр ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа бүрэн өгөөгүй, тухайн хийж гүйцэтгэх ажил үүргийг тодорхой тусгаагүй, дам нурууны тулаасанд ирэх ачааллыг бүрэн тооцож, аюул осолгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Захиалагч болох Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ заалт, 37.1.5 дахь /барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах/ заалтуудын дагуу чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Иймд цаашид удирдлага зохион байгуулалтаа сайжруулж, дээрх осолтой холбоотой сэрэмжлүүлэг мэдээллийг байгууллагын хэмжээнд мэдээлж, ажлын байран дээрх хяналт, зохион байгуулалтаа сайжруулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнтэй холбогдон гарсан норм дүрэм, журмыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай. /хх-ийн 145-149-р хуудас/
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажилтай Б.Сайнтуяагийн гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: Асуулт-а. “Жи Жи Ай” ХХК нь аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам, заавар зөрчсөн эсэх?
Хариулт-а. “Жи Жи Ай” ХХК нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журмыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулинд заагдсан үүргээ бүрэн хангаж ажиллаагүй.
Асуулт-б. Хэрэв аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам зөрчсөн бол ямар дүрэм, журам, заавар зөрчсөн байна вэ? Энэ нь осол болоход нөлөөлсөн эсэх?
Хариулт-б. 1. Дам нурууны цутгалтын ажлыг гүйцэтгэхээс өмнө тухайн хийгдэх ажлын эрсдэлийг тооцоолоогүй, аюулыг тодорхойлж урьдчилан сэргийлж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалт, 2. “Жи Жи Ай” ХХК нь барилгын дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэх төсөл /АГТ/, технологийн карт /ТК/ боловсруулж, баталж, мөрдөж ажиллаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм 1-р хэсэг. Ерөнхий шаардлага БНбД 12-03-04-ийн 4.19 дэх /Барилгын ажил гүйцэтгэх төсөл /АГТ/ боловсруулах, батлах эрх бүхий байгууллага нь хавсралт К-д заасан шаардлагын дагуу барилгын ажлыг аюул осолгүй гүйцэтгэх үндсэн шийдлийн агуулга, хөдөлмөрийг аюул, осолгүй зохион байгуулах асуудлыг АГТ-д тодорхой тусгасан байвал зохино. БУИЗА-ын ажлыг аюулгүй гүйцэтгэх арга ажиллагааг тусгасан АГТ-гүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, заалт мөн Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм 2-р хэсэг Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06-ийн 7.1 дэх /Цутгамал бетон, төмөр бетоны ажил гүйцэтгэхээс өмнө хэвний болон арматурын, түүнчлэн бетон цутгах, хэв салгах ажлыг аюул осолгүй гүйцэтгэх арга технологийг нарийвчлан тусгасан АГТ, ТК заавал боловсруулсан байна/, 72 дахь /цутгамал бетон ба төмөр бетоны хэвний зузаан, тулгуурын зай түүний хөндлөн огтлол, бэхэлгээ зэргийг хэв, арматур, цутгах бетоны жин, түүнчлэн бетоны нягтруулалтын тэлэлтийн ачааллыг хүлээж авахаар тооцох бөгөөд энэ талаар АГТ-д нарийвчлан тусгаж өгнө. Тухайн давхрын хана, каркасын хэвийг барихаас өмнө уг давхрын хучилтын гадна захаар хамгаалалтын хашлага татаж, анхааруулах тэмдэг тавина. Доод давхруудад барьсан хамгаалалтын хашлагыг гадна ханын өрлөг өртөл буулгахыг хориглоно/ хэсгийг; 3. “Жи Жи Ай” ХХК нь ажилчиддаа хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны ээлжит болон ээлжит бус давтан зааварчилгаа өгөөгүй, ажилчдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор оновчтой сургалтуудыг журмын дагуу хийгээгүй, сургалт хийгдсэн ч шалгалт авч баталгаажуулаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. дэх /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна/ заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. дахь /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтыг, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 тоот тушаалыг; 4. Тухайн өдөр /2019.06.15/ дам нурууны цутгалтын ажил гүйцэтгэж байсан ажилчдад өндөрт ажиллах зөвшөөрөл өгөөгүй ажиллуулсан нь БД 12-101-05-ийн 19.7 дахь /Өндөрт гүйцэтгэх ажлыг зөвхөн ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ/ хэсэг, БНбД 12-03-04-ийн 4.12 дахь /Гүйцэтгэх ажлын онцлогтой холбоогүйгээр үүсэх үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд үүсэх бүсэд ажлыг гүйцэтгэхдээ хавсралт Д-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал бүрдүүлнэ/ хэсэг, 4.12.1 /ажил гүйцэтгэх зөвшөөрлийг заавал авч байж, гүйцэтгэхийг зөвшөөрөх ажлын төрөл болон үйлдвэрлэлийн байрны үлгэрчилсэн жагсаалтыг хавсралт Е-д үзүүлсэн загварыг үндэслэн боловсруулж, аж ахуйн нэгж, байгууллагын захиргаагаар батлуулсан байвал зохино/ хэсэг, 4.12.2 /Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэгч (барилгын талбайн даамал, хэсгийн инженер, хэсэг хариуцсан ахлагч г.м)-д өгнө. Ажил эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч, ажилчдад аюулгүй ажиллагааны арга хэмжээтэй заавал танилцуулж, ажил гүйцэтгэх зөвшөөрөл дээрх зааварчилгааг албан ёсны болгон гарын үсэг зуруулж хадгална/ хэсгийг;
Асуулт-в. “Жи Жи Ай” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэгтэй ажилтан нь уг үүргээ зохих хууль, дүрэм, журам, зааврын дагуу биелүүлсэн эсэх?
Хариулт-В. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг биелүүлж ажиллаагүй.
Асуулт-г. Хэрэв биелүүлээгүй бол ямар хууль, дүрэм, журам зөрчсөн байна вэ? Энэ нь осол болоход нөлөөлсөн эсэх?
Хариулт-г. 1. Хөдөлмөр хамгааллын ажилтан О.Га нь 7.5 метр өндөрт дам нурууны цутгалтын ажил хийж байсан ажилчдад өндрийн бүс хэрэглэхийг шаардаагүй, хэрэглүүлж хэвшүүлээгүй нь /өндөрт ажиллаж байгаад осолд өртөж гэмтсэн ажилчид өндрийн бүс зүүгээгүй байсан нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон, өндрийн бүс олгосон бүртгэлгүй/ үндэслэлтэй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь /Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих/ заалтыг; Жи Жи Ай ХХК-ийн захирал С.Сэнгэсамбуугийн 2015.06.12-ны өдөр баталсан Хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны инженер албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын 3.6 дахь /Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх/ заалт; 2. Хөдөлмөрийн хамгаалал аюулгүй ажиллагааны инженер О.Га нь тухайн осол болсон өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг дутуу өгсөн, тухайн өдөр хийгдэх ажил үүрэгт нь тохирсон зааварчилгааг өгөөгүй байгаа нь Жи Жи Ай ХХК-ийн өдөр тутмын зааварчилгааны дэвтрийг шалгахад үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS:2000 стандартын 4.9 дэх /ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/ заалт, 4.16 дахь /аюулгүй ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ заалтыг зөрчсөн байна.
Асуулт-д. Тухайн хэргийн үед нас барж, гэмтэж хохирсон ажилтан нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн эсэх?
Хариулт-д. Тухайн осол болсон үед нас барж, гэмтэл бэртэл авсан ажилчид нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заагдсан үүргийг биелүүлээгүй, өндөрт ажиллах үедээ өндрийн бүсийг хэрэглээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5 дахь /Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх/ заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь /Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтыг тус тус зөрчсөн байна...
...Асуулт-з. Барилгын явц байдалд ямар байгууллага, аж ахуйн нэгж албан тушаалтан хяналт тавих ёстой байсан бэ? Эдгээр нь хяналт тавих үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн үү? Зохих ёсоор гүйцэтгээгүй бол энэ нь осол гарахад нөлөөлсөн үү?
Хариулт-з. “Жи Жи Ай” ХХК-ийн барьж буй 850 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын барилга барих ӨМАОНӨГ/201812021 дугаартай ажлын гэрээнд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар явцын хяналтыг хийхээр заагдсан байна. Явцын хяналт хийгдсэн боловч захиалагч талаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх /барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ заалт, 37.1.5 /барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах/ заалт, Барилгын төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохион байгуулах заавар УББ 12-205-17-ийн 6.7.1 дэх /барилга угсралтын ажил гүйцэтгэх аргачлалыг /технологийн карт/ ХАБЭА-н эрсдэлийн түвшин өндөр, технологийн нарийн түвэгшилтэй, /газрын гүн, буулгалт, өндөр, тоног төхөөрөмж угсралт, үндсэн бүтээцийн угсралт гэх мэт/ ажиллуудад зориулан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09 норм дүрэмтэй уялдуулан, “барилгын үйлдвэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар” БД 12-104-11-ийн дагуу боловсруулах ба Захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгч талууд тус ажлыг эхлэхийн өмнө харилцан зөвшилцөж, баталгаажуулна/ заалтуудыг зөрчсөн байна... 2-р хх-ийн 146-150-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Га нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Т.Сгийн амь нас хохирсон болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 81 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Талийгаачийн биед зүүн чамархай, дагзны зүүн хэсгийг хамарсан дотогш цөмөрч зүүн ухархайн дээд хана, зүүн дунд хонхор, дагзны зүүн хэсэг рүү үргэлжилсэн олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, их тархины баруун зүүн дэлбэнгийн чамархай, дагзны хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны суурь хэсэг дагзны төвгөрийн тархины эдийн няцрал, зүүн чамархайн дагзны хэсгийн хуйханд цус хуралт, дагзанд шарх, баруун хөмсөг, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын шонтон, эрүү, зүүн бугалга, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусан 0,9 промилли спирт илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 114-115-р хуудас/ гэснээр,
Түүнчлэн шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч А.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн 8304 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: А.Тын биед баруун чамархай ясны хугарал, баруун чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух, зулай, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун хацар ясны хугарал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал, баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун чамархай ясны хугарал, баруун чамархай, дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух, зулай, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацар ясны хугарал, өвчүү ясны хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал гэмтэл тус тус эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун тохой, баруун шуунд шарх гэмтэл нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. /хх-ийн 125-126-р хуудас/ гэснээр,
Мөн шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч П.Наийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн 8337 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: П.Наийн биед сээрний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугаламын шахагдсан хугарал, өвчүү ясны их биеийн хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 122-р хуудас/ гэснээр,
Мөн шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Ч.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 571 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ч.Гын биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн гэмтэл, жийргэвч мөгөөрсний бүрэн биш урагдал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд өндрөөс уналтын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 129-130-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий, мэдлэг, туршлага, чадвар бүхий шинжээчээр шинжилгээ хийж дүгнэлтүүдээ гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан боловч “Жи Жи Ай” ХХК-ний зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний болон ахуй амьдралын зардал, мөн зээлийн үлдэгдлийг төлөх талаар гэрээ байгуулж, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан байх тул тус компанийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгах арга хэмжээ авах үүргийг мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн ба шинжээчийн болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдээр гэмт хэрэг гарах, үйлдвэрийн осол болох шалтгаан нөхцөлтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн хэд хэдэн байгууллага буруутай талаар дүгнэсэн байхад энэ талаар холбогдох хуулийн этгээдэд мэдэгдэл бичих, улмаар мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахуулах зэрэг хуулиар хүлээлгэсэн үүргийг мөрдөгч болон прокурор биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.
“Ж” ХХК-ний зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь: 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 1491 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээнд: А тал: УБ байрлах регистрийн дугаартай Жи Жи Ай ХХК-г төлөөлж Ерөнхий захирал ............... хаягт оршин суух регистрийн дугаартай, О овогт н СЭУ, Б тал: Хохирогч А.Тыг төлөөлж эх Архангай, Эрдэнэбулган 4-р баг, ...................... хаягт оршин суух регистрийн дугаартай, Б. овогт Эрдэнэхүү-н А., эхнэр Архангай, Эрдэнэбулган 5-р баг, .................... хаягт оршин суух ......................... регистрийн дугаартай, А. овогт Өл.н-н Б.Л бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. ...Гурав. Гол нөхцөл. 3.1 А талын байр суурь: Тус компанийн үндсэн ажилтан А.Тт учирсан хохирлыг бүрэн барагдуулах, 3.2 Б талын байр суурь: Учирсан хохирлоо төлүүлэх, 3.3 Тохиролцсон нөхцөл: Осол хэрэг болсон өдрөөс өнөөг хүртэл тусламж, эмчилгээний болон бусад зардалд нийтдээ “Жи Жи Ай” ХХК-иас 10.884.500 /арван сая найман зуун наян дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Цаашид гарах эмчилгээ болон ахуй амьдралын зардалд нь зориулж 30.000.000 /гучин сая/ төгрөгийг бэлнээр өгнө. Мөнгө хүлээлцсэн актыг үйлдэж талууд гарын үсэг зурна. Гэрээгээр тохиролцсон мөнгийг хүлээн авснаар хохирогч Тын зүгээс цаашид гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Шүүх хуралдаанд оролцохгүй... /хх-ийн 215-р хуудас/ гэснээр,
2019 оны 08 сарын 20-ны өдрийн 1486 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээнд: А тал: .......... хаягт байрлах .............. регистрийн дугаартай Жи Жи Ай ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал УБ, ХУД, 15-р хороо, Стандион оргил хаягт оршин суух .............. регистрийн дугаартай, Ол. овогт . СЭНГЭС., Б тал: УБ, ЧД, ................. тоот хаягт оршин суух ............ регистрийн дугаартай, Цагд овогтой Т.-н ТӨ...... бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. ... Гурав. Гол нөхцөл. 3.1 А талын байр суурь: Жи Жи Ай ХХК нь учирсан гэм хорын болон бусад бүх хохирлыг барагдуулах, Б талын байр суурь: Хохирлыг бүрэн нөхөн төлүүлэх, 3.3 Тохиролцсон нөхцөл: Хохиролд Нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд байрлах Сувдан сондор хотхоны 71 б байр 1205 тоот хаягт байрлах 56 м.кв хоёр өрөө шинэ орон сууцыг 117.810.000 /нэг зуун арван долоон сая найман зуун арван мянган/ төгрөгөөр худалдан авч эцэг Т.Төмөрбаатарын нэр дээр өмчлөх гэрчилгээг гаргаж өгсөн. Оршуулгын зардал болон банкны зээлийн үлдэгдлийг нь төлөхөд зориулж 17.067.600 /арван долоон сая жаран долоон мянга зургаан зуун/ төгрөг төлсөн. Ингэснээр учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болохыг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Хохирогч талаас цаашид Эрүүгийн болон иргэний журмаар нэхэмжлэх зүйлгүй болохоо баталж байна. /хх-ийн 219-р хуудас/ гэснээр,
2019 оны 10 сарын 16-ны өдрийн 1810 бүртгэлийн дугаартай эвлэрлийн гэрээнд: А тал: УБ.БГД ............... хаягт байрлах .............. регистрийн дугаартай Жи Жи Ай ХХК-г төлөөлж Улаанбаатар, ...................аягт оршин суух ............. регистрийн дугаартай, Олхонууд овогт . СЭНГЭ.., Б тал: .................... хаягт оршин суух ............... регистрийн дугаартай, Борл.. овогт ... НА бид харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. ...Гурав. Гол нөхцөл. 3.1 А талын байр суурь: Хохирлыг нөхөн төлж нөхөн олговор олгоно. 3.2 Б талын байр суурь: Эмчилгээний бүх төлбөрөө авсан. Нийт 9.900.000 төгрөг авсан байгаа. Одоо нөхөн олговорт Наийн банкны зээлийн 8.000.000 төгрөгийг төлнө. Нэмж 10.000.000 төгрөгийн нөхөн олговор авна, 3.3 Тохиролцсон нөхцөл: Наийн банкинд байгаа зээлийн үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлнө. Нэмж 10.000.000 төгрөгийн нөхөн олговрыг 2019-12-01-ний дотор бүрэн олгохоор тохиролцов. /2-р хх-ийн 115-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Мөн хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гаг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Гагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болно гэж байгаа. Сүүлд гарсан хууль нь эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа учир 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэж болно гэснийг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг анхааран үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хүсэлт гаргасныг улсын яллагч гэм буруугийн дүгнэлт гаргахдаа хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан хэдий боловч шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.Гад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байдал тогтоогдохгүй байх тул хуулийг буцаан хэрэглэх үндэслэлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байна гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан бөгөөд энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, Төрийн мэдээлэлд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдэж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, О.Гад холбогдох эрүүгийн хэрэг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн боловч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд: 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй…гэж хуульчилжээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О.Га нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулах тохиолдолд ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр зааж болох учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар оногдуулах ял шийтгэлийг тус тусад нь хорих ял эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү. Га нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөр барагдуулсан гэх саналыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч О.Гагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан тул шүүгдэгч О.Гагийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гагийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженерээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож, шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч О.Га нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Жи Жи Ай” ХХК нь хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн талаарх гэрээг нотлох баримтаар үнэлж, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А овгийн О-ийн Гаг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гагийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженерээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож, шүүгдэгч О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны үзлэгийн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч О.Га нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Жи Жи Ай” ХХК нь хохирогч А.Тыг төлөөлж эх Ө.Ба.. байгуулсан гэрээгээр 10.884.500 /арван сая найман зуун наян дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн, цаашид гарах эмчилгээ болон ахуй амьдралын зардалд нь зориулж 30.000.000 /гучин сая/ төгрөгийг бэлнээр өгөхийг, амь хохирогч Т.Сгийн эцэг Т.Төм... байгуулсан гэрээгээр Нийслэлийн БЗД-ийн 14-р хороонд байрлах Сувдан сондор хотхоны 71 б байр 1205 тоот хаягт байрлах 56 м.кв хоёр өрөө шинэ орон сууцыг 117.810.000 /нэг зуун арван долоон сая найман зуун арван мянган/ төгрөгөөр худалдан авч эцэг Т.Төмөрбаатарын нэр дээр өмчлөх гэрчилгээг гаргаж өгсөн, оршуулгын зардал болон банкны зээлийн үлдэгдлийг төлөхөд зориулж 17.067.600 /арван долоон сая жаран долоон мянга зургаан зуун/ төгрөг төлснийг, хохирогч П.Натой байгуулсан гэрээгээр Наийн банкинд байгаа зээлийн үлдэгдэл 8.000.000 төгрөгийг төлнө, нэмж 10.000.000 төгрөгийн нөхөн олговрыг 2019-12-01-ний дотор бүрэн олгохоор тохиролцсон болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА