Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 811

 

 

                                                           

 

           

 

 

    2020       10        12                                   2020/ШЦТ/811

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, Ч.Болдбаатар,

Хохирогч Т.С-ын хууль ёсны төлөөлөгч Г.У-, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

Хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д-, 

Хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэргүүн овогт ЧГт холбогдох эрүүгийн 1739 00071 0229 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Тэргүүн овогт ЧГ, Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух,

урьд: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын... дугаар багийн нутаг дэвсгэр, 101 гэсэн тэмдэгт бүхий замд 69-.. УБН улсын дугаартай “Nissan Elgrand” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч О.М-, Ц.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.М-, Р.М-, С.Г-, Т.С-о нарын амь хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би ийм аймаар осолд холбогдсондоо харамсаж байна. Харамсаад барахгүй байна. Сайн үйлс хийдэг фейсбүүк групп байдаг. Олуулаа нийлж сар тутам 10.000 төгрөг татаж, сар бүр 700-800 мянган төгрөг болдог, 2-3 сард 2 сая гаруй төгрөг болдог түүгээр нь сайн үйлс хийдэг тийм сайн үйлсийн групп-д орсон. Тэгээд Дорнод аймгийн Буйр сумын хилийн цэргийн ангийг номын сантай болгох номоор хангах ажилтай явсан. Өглөө 6 цагийн үед Дүнжингараваас хөдлөөд явсан. Тэгээд 10 цаг 40 минутын үед ..сум руу орох гээд явж байхад машины арын дугуйнд нэг юм дуугарсан. Тэгээд тормос гишгээд зогсоох арга хэмжээ авах хооронд л дугуй хагарч буудаад замын хажуу руу онхолдсон гэж санаж байна. Би тэр үед ухаан сэхээтэй байгаагүй. Нэг хартал машинаасаа буусан яасан гээд байгаагаа санаж байна. Үнэхээр харамсалтай байна” гэв.

Хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэгэнт ийм зүйл болоод 3 жил өнгөрч байна. Миний том хүү. М- нь ам бүл 4-үүлээ. Эхнэр нь багш, өөрөө багш, би 40 жил боловсролын салбарт ажилласан. Ээж нь багш. Төрүүлсэн эх нь энэ явдлаас болоод 3 жил хэвтэрт орсон. Г-н хувьд төрүүлсэн эхтэй нь нэг ч удаа утсаар яриагүй. Үүнд сэтгэл санааны хохирол амсаж байна. Монгол хүний хүнлэг чанар байхгүй. Төрүүлсэн эхтэй нь уулзаж болно. Надтай 2 удаа л уулзаж байсан. Урьд арга хэмжээ авагдаж байсан хүн юм байна. Эр хүний жудаг гэж байдаг. Тийм зүйл алга. Нэг настай хүүхэдтэй хүний хүүхэд 3 нас хүрлээ. Эсвэл цаанаа хамгаалалттай тийм том хаалттай юм уу мэдэхгүй. Сэтгэл санааны хохирол маш их байна. Энэ хүн миний буруу биш гэж байна. Би хэрэг болсон газар дээр нь очсон 40 метр гаран өнхөрсөн байсан. Яагаад ийм зүйл болсон гэхээр хурд хэтрүүлсэн гэж зүйл хэлсэн. Замын бартаа юу ч байгаагүй. Өөрөө их хэнэггүй, сэтгэлгүй хүн юм байна. Би 2 удаа уулзаад сайн муу болоогүй. Би эхний арга хэмжээний оршуулгын зардлын нэхэмжлэл өгсөн. 2 оюутан хүүхэдтэй нэг нь анагаахын дээд сургуульд сурч байгаа, бас хүүхэдтэй, энэ хүний сургалтын төлбөрийн талаар прокурорт би өгсөн. 20 сая 576 мянган төгрөг болсон. Хүү нь Шутисын дээд сургуульд сурдаг. Тэрний төлбөр 6 сая 847 мянган төгрөг. Нийт 27 сая 342 мянган төгрөг төлж барагдуулах ёстой. Материаллаг хохирлын хувьд ийм байна. Эрхэм шүүгч та бүхэн зөв шийдэж өгнө үү. Эхний ээлжинд гаргаж өгсөн материаллаг хохирлыг төлж барагдуулбал бидний сэтгэл санаанд ч гэсэн нэмэртэй байна. Бидэнд үхсэн хүн үг хэлэхгүй. Үхсэн хүн хохироод амьд үлдсэн хүн нь зол болоод явж байгаа юм. Г- гэдэг хүнийг хохирол барагдуулсан гэж байна. Энэ хүн миний буруу биш гэж ярьж байна. Маш их гомдолтой байна. 2 оюутан хүүхдийн төлбөрийг барагдуулж өгнө үү. Зөв шийдэж өгнө үү гэв.

Хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би зам тээврийн ослыг хурд хэтрүүлснээс л боллоо гэж бодож байна. Тухайн үед талийгаач маань фэйсбүүк группынхээ найзуудын хамт 4 автомашинтай Дорнод аймаг руу явж байсан юм шиг байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-41-45х/,

Хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хэрэг 3 жил болж байна. Анхны шинжээчийн дүгнэлтийг хангалттай гэж бодож байна. Анхны ослын газар байсан анхны цэгээс эцсийн цэг хүртэл 120 метр байсан. 96 байтугай хурдтай явж байсан гэсэн. Миний тооцоо гарсан. Би гомдолтой байна. Би 4 хүүхэдтэй. Хохирогч нь миний эхнэр байсан. Гомдол хэзээ ч барагдахгүй. Мөнгөөр хэзээ ч илэрхийлэхгүй гомдол. Мөнгөн дүнгээр илэрхийлээд өг гэвэл оршуулгын зардал юу ч биш байна. Хүүхдүүдийн тэтгэмж бусад зүйлийг цаашид нэхэмжилнэ гэсэн бодолтой байна” гэв.

Хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би замын тээврийн ослыг зохион байгуулалтгүй явцгааснаас л боллоо гэж бодож байна. Мөн талийгаачийн маань сууж явсан автомашины жолооч хурд хэтрүүлсэн давхиснаас л болж эхнэр минь нас барчихлаа гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /1хх-50-51х/,

Хохирогч Т.С-ын хууль ёсны төлөөлөгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сайн үйлсийн аян гэж үйл ажиллагаагаар манай хүн энэ хүний машинд явж байгаад Хэнтий аймгийн эмнэлгээс түргэний машинаар авчрахад нь би өөрийн биеэр, мөн талийгаачийн төрсөн эгчийн хамт тэвэрч авчирсан. Өвчний байдал зэрэг ярих юм бол маш хүнд байсан. Яагаад ийм аймаар осолдох болсон бэ гэхээр маш хурдтай явж осол болсон гэдэг нь тодорхой байсан. Гомдол гэвэл сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Хөгшин настай эцэг, эх нь хүртэл харахаа больсон байна. Шүүгдэгч өөрөө 3 хүүхэдтэй гэж байгаа тул энэ зовлонг мэдэж байгаа байх. Хүний ёс зүй гэдэг утгаараа өнөөдрийг хүртэл 3 жил, хүн өөрийгөө өмгөөлөөд буруугүй гэж хэлж болох байх. Өөрийн эрх хүний эрхээр хэмжигдэнэ гэсэн зүйл байдаг юм байна. Бусдыг хохироосон хохирогч нарын зүгээс эртхэн шийдэж 2 талд сэтгэл амар байсан юм. Энийг 3 жил хойшлуулаад одоо хүртэл дахиад хойшлуулах санал гаргаж байгааг сайшаахгүй байна. Эмнэлгийн зардлуудыг л бодит хохирол гэж гаргаж өгсөн. Хохирогч нарын хүүхдүүд бүгд тэтгэмж гэдэг зүйлийг 18 нас хүртлээ авах нь зүйтэй байх хэмээн үзэж байна. Шүүгч та хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч Т.С-ын хууль ёсны төлөөлөгч Г.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Автомашины бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж өгөөгүй хайхрамгүй хандсанд гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /2хх-16-17х/,

Хохирогч С.Г-гийн хууль ёсны төлөөлөгч С.С-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гомдолтой байна, осол хийсэн жолооч өдий хүртэл огт уулзаагүй оршуулгын зардалд 20.431.600 төгрөг гарсан. Энэ мөнгөө буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-232-234х/,

Хохирогч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...замдаа Г ах бид хэд автомашинаа түр зогсоон тамхи татаж бие засаад нөгөө 3-н автомашиныхаа араас хөдөлсөн юм. Тэгээд бид хэд Хэнтий аймгийн .. сум руу бараг орох гээд явж байхад гэнэт Г- ахын автомашин хойд хэсэгт тар гэснүү ямар ч байсан нэг дуу чимээ гарахад л автомашин онхолдсон ...” гэх мэдүүлэг /1хх-60-63х/,

Хохирогч Д.У- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...түр зогсон манай автомашин дотор сууж явсан зорчигч хүмүүс тамхи татсан юм ...тэгээд тамхи татаж дууссаных нь дараа бид хэд машинтайгаа уг газраас хөдөлсөн юм. Тэгээд бид хэд машинтайгаа хөдлөөд нээх хол явж амжаагүй байтал гэнэт дуу чимээ гараад автомашин маань онхолдох шиг болсон ...” гэх мэдүүлэг /1хх-65-67х/,

Хохирогч О.М- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...харин ослын дараа л машинаас жолооч намайг татаж гаргах үед л сэрсэн ...тэрнээс хойш зүйлийг санаж байгаа нэг мэдэхэд түргэний машин ирээд хүмүүсийг үзээд намайг хамгийн түрүүнд Хэнтий аймгийн .. сумын эмнэлэг рүү явуулсан ...” гэх мэдүүлэг /3хх-7-8х/,

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...бид хэдийг уг ослын газарт анх очиход засмал замын баруун талд хар өнгийн 69-.. УБН улсын дугаартай автомашин нэлээд хэд өнхөрсөн бололтой онхолдсон байсан бөгөөд уг автомашин дотор сууж явсан хүмүүсийн биеийн байдал нь хүнд байсан, тэгээд манай эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Т нь ослын улмаас бэртэж гэмтсэн ослын газарт байсан бүх хүмүүсийн биеийн байдлыг үзээд биеийн байдал нь маш хүнд байсан хоёр хүнийг машиндаа суулгаад эрүүл мэндийн төв дээр авчирсан ...” гэх мэдүүлэг /1хх-75-77х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №47 тоот дүгнэлтэнд: “Талийгаач Д.М-ын биед цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан 2 талын хавиргануудын хугарал, дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хямрал, шокийн байдал, дотор эрхтнүүдийн доргилт, элэгний баруун дэлбэнгийн язрал, задрал, өвчүү ясны хугарал. Нүүр, дух, мөр, хэвлий, цээж, шуу, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгарсан зулгаралт, толгойн хуйхны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11, 3.1.12 заалтаар учрах үедээ амь насанд аюултай шууд үхэлд хүргэх хүнд гэмтлүүд болно. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Д.М-” гэж хаягласан цусанд 1.6 промилли, ходоодны шингэнд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас хурц амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1хх-162-163х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №46 тоот дүгнэлтэнд: “Талийгаач Р.М-гийн биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан 2 талын хавиргануудын хоёрлосон хугарал, суурь ясны хугарал, хүзүү, бүсэлхийн нугалмын хугарал, мэдрэлийн ёзоор, нугасны үйл ажиллагааны алдагдал, бүх биеийг хамарсан зулгарсан шарх, зулгаралт, шалбархай, баруун гарын бугалга, ясны далд хугарал, зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.10, 3.1.12 заалтаар учрах үедээ амь насанд аюултай шууд үхэлд хүргэх хүнд гэмтлүүд болно. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Р.М-” гэж хаягласан цусанд 1.1 промилли, ходоодны шингэнд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хөнгөн зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас хурц амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1хх-116-117х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №48 тоот дүгнэлтэнд: “Талийгаач С.Г-гийн биед цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтэл, цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан 1 талын хавиргануудын хугарал, нүүр, хацар, мөр, хэвлий гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгарсан зулгаралт, толгойн хуйхны цус хуралт, духны шарх, баруун хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10 заалт, учрах үедээ амь насанд аюултай тул үхэлд шууд хүргэсэн гэмтлүүд болно. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шинжилгээнд ирүүлсэн “С.Г-” гэж хаягласан цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно. Талийгаач нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас хурц амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ ...” гэх дүгнэлт /1хх-145-146х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Өвчний түүхээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11424 тоот дүгнэлтэнд: “Б.Ц-ын биед зүүн дунд чөмөгний эргүүлэг дайрсан бяцарсан далд хугарал, толгойн хуйханд шарх, цээж, ар нуруунд зулгаралт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-182х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Өвчний түүхээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11423 тоот дүгнэлтэнд: “Д.У-ийн биед аарцаг ясны баруун, зүүн талын умдаг ясны дээд, доод салааны зөрөөтэй хугарал, умдаг ясны заадас салсан хугарал, ууц ясны 3-р нугамлын хугарал, 2 гуя, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна“ гэх дүгнэлт /1хх-194х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1810 тоот дүгнэлтэнд: “Талийгаачид /Т.С-о/ цээжний гэмтэл зүүн талын 2-8-р хавирганы шууд бус хугарал, баруун уушгины  дунд, доод дэлбэн, зүүн уушгины няцралт, сээрний 12-р нугаламын их биений хугарал, мултрал, бүсэлхий 1,2,3,4,  сээрний 11, 12-р нугаламын ар ба хажуугийн сэртэнгийн хугарал, уушигны гачаалт хам шинж тогтоогдлоо . Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр буюу цээж нуруу дарагдах шахагдах үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх өвчин үгүй байна. Талийгаач нь цээжний гэмтлийн улмаас уушигны гачаалт хам шинжээр хүндэрч нас баржээ. Цус нь 3-р бүлэг байна. Эмнэлэгт 25 хоног эмчлэгдсэн тул согтууруулах бодис тогтоох шаардлагагүй” гэх дүгнэлт /2хх-127-129х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №10833 тоот дүгнэлтэнд: “О.М-ын биед баруун тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /3хх-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4672 дугаартай дүгнэлтэнд: “Шинжээчийн 5917 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т зааснаар “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцана” гэсэн заалтын дагуу хариулах боломжгүй. Гэмтэлтэй хоёр дугуй болон ил харагдах гэмтэлгүй дугуйнууд нь хээний хувьд MNS4598-2011 стандартын 5.14.3-д заасан шаардлага хангана. Чанар стандарт хангаж байгаа эсэхийг тогтооход Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7 шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл, ашиглан хариулах боломжгүй бол гэсэн заалтын дагуу дээрх асуултууд нь тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тул хариулах боломжгүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1.7 шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуулт тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн тул дээрх асуултад хариулах боломжгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-106-112х/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай техникийн шинжээчийн “...Ниссан Элгранд маркийн 69-.. УБН улсын дугаартай Тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Ч.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж  яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ...” гэх дүгнэлт /4хх-77-78х/,

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн “...69-.. УБН улсын дугаартай Nissan Elgrand маркийн автомашины жолооч Ч.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гаднах замд 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна ...” гэсэн заалтыг зөрчсөн байна ...” гэх дүгнэлт /2хх-125-126х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-4-20, 4хх-59-70х/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-36х, 38х/,

Шүүгдэгч Ч.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-182х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-190х/, шийтгэх тогтоолын хуулбар /3хх-36-38/, хохирлын баримтууд /2хх-2-4х, 19-52х, 66-81х, 88-102х, 1хх-242-250х, 3хх-203-208х/,

хохирол төлсөн баримтууд /3хх-216-218х, 3хх-216-218х/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Со хүсэлт /3хх-219х/, хохирогч О.М-ын хүсэлт /3хх-226х/, хохирогч Д.У-ийн хүсэлт /3хх-227х/, хохирогч Б.Ц-ын хүсэлт /3хх-228х/, хохирлын баримтууд /3хх-230-231х/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Хэнтий аймгийн .. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 101 гэсэн тэмдэгт бүхий замд 69-.. УБН улсын дугаартай “Nissan Elgrand” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч О.М-, Ц.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.М-, Р.М-, С.Г-, Т.С-о нарын амь хохирсон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Ч.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ийм аймаар осолд холбогдсондоо харамсаж байна. Харамсаад барахгүй байна. Сайн үйлс хийдэг фейсбүүк групп байдаг. Олуулаа нийлж сар тутам 10.000 төгрөг татаж, сар бүр 700-800 мянган төгрөг болдог, 2-3 сард 2 сая гаруй төгрөг болдог түүгээр нь сайн үйлс хийдэг тийм сайн үйлсийн групп-д орсон. Тэгээд Дорнод аймгийн .. сумын хилийн цэргийн ангийг номын сантай болгох номоор хангах ажилтай явсан. Өглөө 6 цагийн үед Дүнжингараваас хөдлөөд явсан. Тэгээд 10 цаг 40 минутын үед ... сум руу орох гээд явж байхад машины арын дугуйнд нэг юм дуугарсан. Тэгээд тормос гишгээд зогсоох арга хэмжээ авах хооронд л дугуй хагарч буудаад замын хажуу руу онхолдсон гэж санаж байна. Би тэр үед ухаан сэхээтэй байгаагүй. Нэг хартал машинаасаа буусан яасан гээд байгаагаа санаж байна. Үнэхээр харамсалтай байна” гэх мэдүүлэг,

хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д-гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нэгэнт ийм зүйл болоод 3 жил өнгөрч байна. Миний том хүү. М- нь ам бүл 4-үүлээ. Эхнэр нь багш, өөрөө багш, би 40 жил боловсролын салбарт ажилласан. Ээж нь багш. Төрүүлсэн эх нь энэ явдлаас болоод 3 жил хэвтэрт орсон. Г-ийн хувьд төрүүлсэн эхтэй нь нэг ч удаа утсаар яриагүй. Үүнд сэтгэл санааны хохирол амсаж байна. Монгол хүний хүнлэг чанар байхгүй. Төрүүлсэн эхтэй нь уулзаж болно. Надтай 2 удаа л уулзаж байсан. Урьд арга хэмжээ авагдаж байсан хүн юм байна. Эр хүний жудаг гэж байдаг. Тийм зүйл алга. Нэг настай хүүхэдтэй хүний хүүхэд 3 нас хүрлээ. Эсвэл цаанаа хамгаалалттай тийм том хаалттай юм уу мэдэхгүй. Сэтгэл санааны хохирол маш их байна. Энэ хүн миний буруу биш гэж байна. Би хэрэг болсон газар дээр нь очсон 40 метр гаран өнхөрсөн байсан. Яагаад ийм зүйл болсон гэхээр хурд хэтрүүлсэн гэж зүйл хэлсэн. Замын бартаа юу ч байгаагүй. Өөрөө их хэнэггүй, сэтгэлгүй хүн юм байна. Би 2 удаа уулзаад сайн муу болоогүй. Би эхний арга хэмжээний оршуулгын зардлын нэхэмжлэл өгсөн. 2 оюутан хүүхэдтэй нэг нь анагаахын дээд сургуульд сурч байгаа, бас хүүхэдтэй, энэ хүний сургалтын төлбөрийн талаар прокурорт би өгсөн. 20 сая 576 мянган төгрөг болсон. Хүү нь Шутисын дээд сургуульд сурдаг. Тэрний төлбөр 6 сая 847 мянган төгрөг. Нийт 27 сая 342 мянган төгрөг төлж барагдуулах ёстой. Материаллаг хохирлын хувьд ийм байна. Эрхэм шүүгч та бүхэн зөв шийдэж өгнө үү. Эхний ээлжинд гаргаж өгсөн материаллаг хохирлыг төлж барагдуулбал бидний сэтгэл санаанд ч гэсэн нэмэртэй байна. Бидэнд үхсэн хүн үг хэлэхгүй. Үхсэн хүн хохироод амьд үлдсэн хүн нь зол болоод явж байгаа юм. Г- гэдэг хүнийг хохирол барагдуулсан гэж байна. Энэ хүн миний буруу биш гэж ярьж байна. Маш их гомдолтой байна. 2 оюутан хүүхдийн төлбөрийг барагдуулж өгнө үү. Зөв шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг.

хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би зам тээврийн ослыг хурд хэтрүүлснээс л боллоо гэж бодож байна. Тухайн үед талийгаач маань фэйсбүүк группынхээ найзуудын хамт 4 автомашинтай Дорнод аймаг руу явж байсан юм шиг байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-41-45х/,

хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг 3 жил болж байна. Анхны шинжээчийн дүгнэлтийг хангалттай гэж бодож байна. Анхны ослын газар байсан анхны цэгээс эцсийн цэг хүртэл 120 метр байсан. 96 байтугай хурдтай явж байсан гэсэн. Миний тооцоо гарсан. Би гомдолтой байна. Би 4 хүүхэдтэй. Хохирогч нь миний эхнэр байсан. Гомдол хэзээ ч барагдахгүй. Мөнгөөр хэзээ ч илэрхийлэхгүй гомдол. Мөнгөн дүнгээр илэрхийлээд өг гэвэл оршуулгын зардал юу ч биш байна. Хүүхдүүдийн тэтгэмж бусад зүйлийг цаашид нэхэмжилнэ гэсэн бодолтой байна” гэх мэдүүлэг,

хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би замын тээврийн ослыг зохион байгуулалтгүй явцгааснаас л боллоо гэж бодож байна. Мөн талийгаачийн маань сууж явсан автомашины жолооч хурд хэтрүүлсэн давхиснаас л болж эхнэр минь нас барчихлаа гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /1хх-50-51х/,

хохирогч Т.С-ын хууль ёсны төлөөлөгч Г.У-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сайн үйлсийн аян гэж үйл ажиллагаагаар манай хүн энэ хүний машинд явж байгаад Хэнтий аймгийн эмнэлгээс түргэний машинаар авчрахад нь би өөрийн биеэр, мөн талийгаачийн төрсөн эгчийн хамт тэвэрч авчирсан. Өвчний байдал зэрэг ярих юм бол маш хүнд байсан. Яагаад ийм аймаар осолдох болсон бэ гэхээр маш хурдтай явж осол болсон гэдэг нь тодорхой байсан. Гомдол гэвэл сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Хөгшин настай эцэг, эх нь хүртэл харахаа больсон байна. Шүүгдэгч өөрөө 3 хүүхэдтэй гэж байгаа тул энэ зовлонг мэдэж байгаа байх. Хүний ёс зүй гэдэг утгаараа өнөөдрийг хүртэл 3 жил, хүн өөрийгөө өмгөөлөөд буруугүй гэж хэлж болох байх. Өөрийн эрх хүний эрхээр хэмжигдэнэ гэсэн зүйл байдаг юм байна. Бусдыг хохироосон хохирогч нарын зүгээс эртхэн шийдэж 2 талд сэтгэл амар байсан юм. Энийг 3 жил хойшлуулаад одоо хүртэл дахиад хойшлуулах санал гаргаж байгааг сайшаахгүй байна. Эмнэлгийн зардлуудыг л бодит хохирол гэж гаргаж өгсөн. Хохирогч нарын хүүхдүүд бүгд тэтгэмж гэдэг зүйлийг 18 нас хүртлээ авах нь зүйтэй байх хэмээн үзэж байна. Шүүгч та хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

хохирогч Т.С-ын хууль ёсны төлөөлөгч Г.У-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Автомашины бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмж өгөөгүй хайхрамгүй хандсанд гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /2хх-16-17х/,

хохирогч С.Г-гийн хууль ёсны төлөөлөгч С.С-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гомдолтой байна, осол хийсэн жолооч өдий хүртэл огт уулзаагүй оршуулгын зардалд 20.431.600 төгрөг гарсан. Энэ мөнгөө буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх-232-234х/,

хохирогч Б.Ц-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...замдаа Г- ах бид хэд автомашинаа түр зогсоон тамхи татаж бие засаад нөгөө 3-н автомашиныхаа араас хөдөлсөн юм. Тэгээд бид хэд Хэнтий аймгийн ... сум руу бараг орох гээд явж байхад гэнэт Г- ахын автомашин хойд хэсэгт тар гэснүү ямар ч байсан нэг дуу чимээ гарахад л автомашин онхолдсон ...” гэх мэдүүлэг /1хх-60-63х/,

хохирогч Д.У-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...түр зогсон манай автомашин дотор сууж явсан зорчигч хүмүүс тамхи татсан юм ...тэгээд тамхи татаж дууссаных нь дараа бид хэд машинтайгаа уг газраас хөдөлсөн юм. Тэгээд бид хэд машинтайгаа хөдлөөд нээх хол явж амжаагүй байтал гэнэт дуу чимээ гараад автомашин маань онхолдох шиг болсон ...” гэх мэдүүлэг /1хх-65-67х/,

хохирогч О.М-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...харин ослын дараа л машинаас жолооч намайг татаж гаргах үед л сэрсэн ...тэрнээс хойш зүйлийг санаж байгаа нэг мэдэхэд түргэний машин ирээд хүмүүсийг үзээд намайг хамгийн түрүүнд Хэнтий аймгийн ... сумын эмнэлэг рүү явуулсан ...” гэх мэдүүлэг /3хх-7-8х/,

гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...бид хэдийг уг ослын газарт анх очиход засмал замын баруун талд хар өнгийн 69-.. УБН улсын дугаартай автомашин нэлээд хэд өнхөрсөн бололтой онхолдсон байсан бөгөөд уг автомашин дотор сууж явсан хүмүүсийн биеийн байдал нь хүнд байсан, тэгээд манай эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Т нь ослын улмаас бэртэж гэмтсэн ослын газарт байсан бүх хүмүүсийн биеийн байдлыг үзээд биеийн байдал нь маш хүнд байсан хоёр хүнийг машиндаа суулгаад эрүүл мэндийн төв дээр авчирсан ...” /1хх-75-77х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №47 тоот дүгнэлт /1хх-162-163х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №46 тоот дүгнэлт /1хх-116-117х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №48 тоот дүгнэлт /1хх-145-146х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Өвчний түүхээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11424 тоот дүгнэлт /1хх-182х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Өвчний түүхээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11423 тоот дүгнэлт /1хх-194х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1810 тоот дүгнэлт /2хх-127-129х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №10833 тоот дүгнэлт /3хх-22х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4672 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-106-112х/, Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай техникийн шинжээчийн “...Ниссан Элгранд маркийн 69-.. УБН улсын дугаартай Тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Ч.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж  яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ...” гэх дүгнэлт /4хх-77-78х/, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн “...69-.. УБН улсын дугаартай Nissan Elgrand маркийн автомашины жолооч Ч.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гаднах замд 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна ...” гэсэн заалтыг зөрчсөн байна ...” гэх дүгнэлт /2хх-125-126х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын хэмжилтийн бүдүүвч /1хх-4-20, 4хх-59-70х/, Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-36х, 38х/, Шүүгдэгч Ч.Гийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх-182х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-190х/, хохирлын баримтууд /2хх-2-4х, 19-52х, 66-81х, 88-102х, 1хх-242-250х, 3хх-203-208х/, хохирол төлсөн баримтууд /3хх-216-218х, 3хх-216-218х/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-ийн хүсэлт /3хх-219х/, хохирогч О.М-ын хүсэлт /3хх-226х/, хохирогч Д.У-ийн хүсэлт /3хх-227х/, хохирогч Б.Ц-ын хүсэлт /3хх-228х/, хохирлын баримтууд /3хх-230-231х/, шийтгэх тогтоолын хуулбар /3хх-36-38/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч О.М-, Б.Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.М-, Р.М-, С.Г-, Т.С-о нарын амь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ч.Гт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жил хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хохирогч Д.У-ээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” /хх-3хх-178х, 227х/, хохирогч С.Г-гийн хууль ёсны төлөөлөгч С.С-ээс “...миний бие хохирол болон оршуулгын зардлаа авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...”/3хх-195х/, “...20.000.000 сая төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надад хохирлын мөнгийг 100% төлж барагдуулсан тул миний бие цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ...”/3хх-219х/, хохирогч О.М-аас: “миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, ослоос үүдэж ямар нэг нэхэмжлэл гаргахгүй” /3хх-226х/, хохирогч Б.Ц-аас “...миний биеийн байдал хохиролгүй, миний бие шүүх хуралд суухгүй, ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй болно” /3хх-228х/ гэсэн хүсэлтүүдийг тус тус бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгч Ч.Гийг дээрх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Ч.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед энэ гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол болон оршуулгын зардалд хохирогч Т.С-ийн хууль ёсны төлөөлөгч Г.У-т 14.725.972 төгрөгийг, хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д-д 21.709.240 төгрөгийг, хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х-т 15.000.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Т.С-ын хууль ёсны төлөөлөгч Г.У-, хохирогч Д.М-ын хууль ёсны төлөөлөгч Р.Д- нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүх шүүгдэгч Ч.Гоос хохирлын 11.540.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.М-гийн хууль ёсны төлөөлөгч О.Х-т олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь 11 хоног цагдан хоригдсон хоногтой, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг дугуйг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шүүгдэгч Ч.Гийн жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болно.