Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0140/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж  шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                               Г.Мөнхболд,

Шүүгдэгч                                                        А.Ө нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ө-д холбогдох 2039....  дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, 2000 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 02-16 тоотод оршин суух, урьд сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлогдож байсан, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлогдож байсан Баяд овгийн Алтанцэцэгийн А.Ө /РД: УЗ00221931/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадна иргэн Б.Б ын нүүрэн тус газарт гараараа цохин, хөлөөрөө өшиглөж иргэн Б.Б ын биед доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадна иргэн Б.Б ын нүүрэн тус газарт цохиж доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны орой ...Гүрсоронзон бид хоёр Бямбажавын гэрт очиход тэднийд Цогдэлгэр байсан. Тэгээд бид дөрөв юм яриад сууж байтал миний гар утас дуугархаар нь утсаа аваад ярьсан чинь манай найз Доржпүрэв байсан тэгээд Доржпүрэв “би гэртээ Чингүүнээр буулгуулчихлаа намайг ирээд авчих” гэхээр нь би Доржпүрэвт би Бямбажавынд байна чи өөрөө наашаа хүрээд ир гэсэн чинь Чингүүнээ Доржпүрэвийн утсыг аваад надад хандаж “чи өөрөө ирээд авчих” гэж ярихаар нь би ядаргаатай юм бэ пизда ажилтай байна гээд байхад гэж хэлэхэд Чингүүнээ “чи намайг пизда гэдэг болчихсон юм уу? Чи хаана байна” гэхээр нь хийдийн 21-03 тоотод байна. Ирээд уулзахгүй юу хөгшөөн гэж хэлсэн чинь “очоод залгая” гээд утсаа салгасан. Ингээд 20 орчим минутын дараа Чингүүнээ утсаар залгаад “гараад ир” гэхээр нь найз Гүрсоронзон, Бямбажав, Цогдэлгэр нарын хамт хашааны гараад очиход 89-77 дугаартай “Прюс”-30” маркийн машин ирчихсэн, Чингүүн хашааны хаалганы хажууд байсан миний машины хажууд зогсож байсан. Намсрай, А.Ө нар хашааны хаалганы баруун урд зогсож байсан машины хажууд талд зогсож байсан. Намайг хашаанаас гараад очиход Чингүүнээ намайг заамдаад “шууд халзарчих юм уу? Чи ямар том болчихсон юм бэ” гэдэ намайг мангасдсан. Чингүүн намайг заамдаад миний баруун тийш харуулж тавьсан байсан машины урд талд, жолооч талын хаалганд намайг биеэрээ шахаж зогсоод “чи тийм том болсон юм уу? Үзчих юм уу” гээд намайг заамдаж байх үед Намсрай ирээд Чингүүн бид хоёрын дундуур орж Чингүүний гарыг тавиулах гэж байгаад санаандгүй миний зүүн шанаан тус газарт духаараа мөргөсөн. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо бага зэрэг тонгойгоод байж байтал Намсрай, Чингүүн хоёр надаас холдоод явсан. Тэгтэл хэнийг нь мэдэхгүй нэг гар орж ирээд миний уруул орчимд цохисон. Тэгээд би арагшаа ухарч байгаад машиныхаа багажны ард гараад байтал дахин нэг хөл орж ирээд миний нүүрэн тус газарт өшиглөсөн. Тэгэхээр нь дээшээ хартал Чингүүн намайг дахиад заамдаж аваад машины багажны хажууд шахаж зогсоож байгаад миний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа алгадаж, цээж рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би Чингүүнийг өөрөөсөө холдуулж цааш нь түлхээд машиндаа суугаад машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Намайг нүүрэндээ өшиглүүлээд дээшээ харах үед манай найз Бямбажав нь Өнөрмөнхийг тэврээд зүүн тийш дагуулаад явж байсан. Тэгээд тэр хүмүүсээс холдож байгаад Цагдаагийн газарт дуудлага өгч шалгуулсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай найзууд ч гэсэн архи дарс уугаагүй эрүүл байсан. ...сүүлд манай найз Цогдэлгэр хэлэхдээ “Чингүүнийг анх очоод чамтай маргаж байхад Намсрай очиж салгаад машин руугаа явж байхад А.Ө чам руу очоод чиний нүүр рүү цохиод, арагшаа болохоор чинь хөлөөрөө өшиглөж байсан” гэсэн. Тэгэхээр миний уруул руу цохиж гэмтэл учруулсан хүн бол А.Ө юм байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 тал/

2. Гэрч Г.Чингүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны орой Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадаа Баяржаргалтай бага зэрэг маргалдаад байх үед манай найз Намсрай хажуугаар орж ирээд Баяржаргалыг толгойгоороо бага зэрэг түлхсэн. Тэгэхээр нь би Намсрайг дагуулаад машин руугаа явтал А.Ө нь Баяржаргал дээр очоод нүүрэн тус газарт гараараа цохиод авсан юм. Тэгэхэд л Баяржаргалын уруул нь язарсан байх... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/

3. Гэрч Н.Цогдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ...Бямбажавын хамт гэрт нь байж байтал тэдний найз Баяржаргал, Гүрсоронзон нар ирсэн. Ингээд бид нар юм яриад сууж байтал Баяржаргалын утас дуугараад нэг хүнтэй маргалдсан. Тэгээд нөгөө хүндээ Бямбажавын гэрийн хаягийг зааж өгсөн. Тэгээд удалгүй Баяржаргалын утас нь дугараад гараад ир гэсэн байх Баяржаргал нь Чингүүн ирсэн байна гээд бид нар гарахаар болоод бүгдээрээ цуг гарсан. Ингээд хашааны гадаа гарч очиход хашааны үүдэнд Баяржаргалын машин, мөн хашааны хаалганы байруун урд нэг “Прюс-30” маркийн машин зогсож байсан. Тэгээд Чингүүн Баяржаргалыг машиныхаа хойд талд заамдаж аваад толгой руу нь түлхэж мангасдсан чинь Баяржаргал нь хэл амаараа учраа олъё гэхэд Чингүүн учиргүй дайраад байсан. Тэгтэл цаанаас нь нэг танихгүй залуу ирээд Чингүүнийг араас нь татсан. Тэр залуу Намсрай байсан юм байна лээ. Тэгээд Намсрай эргэж хараад мөргөх шиг болсон. Тэгтэл Баяржаргал мөргүүлсэн газраа гараараа дараад доошоо тонгойсон. Тэгээд Баяржаргал, Чингүн хоёр цаашаа машин руу явсан. Тэгтэл цаад талаас нь А.Ө ирээд Баяржаргалын нүүрэн тус газарт гараараа цохиод, хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Намсрай ирээд Өнөрмөнхийг цааш дагуулаад явсан. Тэр үед Баяржаргал машиныхаа ард зогсож байхад нь Чингүн очоод Баяржаргалын нүүрэн тус газарт хоёр гурван удаа алгадаад, цээжин тус газарт нь мөн хоёр гурван удаа гараараа цохисон. Тэгтэл Баяржаргал машиндаа суугаад хөдлөөд явсан. ...Баяржаргалыг А.Ө толгой руу нь өшиглөх үед манай Бямбажав, Өнөрмөнхийг түлхээд цааш нь аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/

4. Гэрч Э.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны орой ...Баяржаргалын утас нь дугараад Чингүн ирчихсэн байна гэхээр нь бид нар гэрээс гарсан. Ингээд би Цогдэлгэр, Гүрсоронзон, Баяржаргал нартай дөрвүүлээ хашаанаас гараад очиход хашааны хаалганы үүдэн дээр Баяржаргалын машин байсан. Бид нарыг хашаанаас гарч очиход “Прюс-30” машины хажууд Намсрай, Өнөрмөнх, Чингүүнээ нар зогсож байсан. Тэгээд Чингүүнээ нь Баяржаргалыг машиных нь хойд талд жолооч талын хаалганы хажууд заамдаж аваад “чи тийм том болсон юм уу” гээд үсчээд байсан. Тэгснээ Баяржаргалыг гараараа мангасдсан. Чингүн Баяржаргалын энгэрээс нэг гараараа атгасан байсан. Тэгтэл Намсрай тэр хоёр дээр очоод Чингүний араас нь татаад тэр хоёрын дундуур орж салгахдаа Баяржаргалын хацар орчимд санаандгүй мөргөсөн. Тэгээд Намсрай Чингүүнийг дагуулаад машин руу нь явсан. Тэгтэл А.Ө цаанаас ирээд Баяржаргалыг тонгойгоод зогсож байхад нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би Өнөрмөнхийг цааш нь салгаад аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/

 

5. Шүүгдэгч А.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:”... Намсрай, Чингүн хоёр Баяржаргалаас холдох үед би Баяржаргал руу очоод нүүрэн тус газарт нь  гараараа цохиод цаашаа болохоор нь хальт өшиглөсөн. Тэгээд би Баяржаргалд дахин гар хүрээгүй машиндаа ороод суусан. Би Баяржаргалын урууланд нь гараараа цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 тал /

6. Шүүхийн шинжилгээний албаны үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №129 дугаартай:

1. Б.Б ын биед доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Ө-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 88 тал/ гэсэн тул шүүгдэгч А.Ө-гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-гийг 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ө-гэд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ