| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0231/э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 223
2020/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ц.Сайнзаяа
Шүүгдэгч: Ч.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч Гт холбогдох 1912002870254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Ааймгийн И сумын Т багийн Ххорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Ч Г /РД: ../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Г нь 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө А аймгийн Исумын Тбагийн нутаг Эийн байшингийн гадна байрлуулсан иргэн П.Н эзэмшлийн улсын дугааргүй “Эко Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912002870254 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Н мэдүүлсэн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн мотоцикльтойгоо Архангай аймгийн төв рүү орчихоод гэртээ харих замдаа Ихтамир сумын төвөөр орж айл саахалт байсан Ихтамир сумын Тайхар багийн нутаг Эрчимийн байшинд оршин суух Ш гэх айлд очсон. Ш гэрт хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчим босоод гэр рүүгээ явах гэтэл мотоцикль байхгүй байсан. Би мотоциклио Ш байшингийн цонхны доод талд байрлуулсан байсан бөгөөд Шаас мотоциклио асуутал цонхны доод талд байсныг, би хөдөлгөөгүй гэж хэлсэн. Би мотоциклийнхоо дугуйн мөрийг үзэхэд хэсэг газарт мөр нь гарсан байсан бөгөөд би мөрийг нь хараад доошоо чиглэлтэй явсан байна гэж бодсон. Тэгээд цагдаад хэлчихээд би өөрөө мал дээр ганцаараа болохоор яараад явчихсан. Тэгээд зав болохгүй байсаар өнөөдөр орж ирсэн юм. 2018 оны 04 дүгээр сард шинээр нь аймгийн зах дээрээс 1.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эко Даюун маркийн улаан өнгөтэй, улсын дугааргүй мотоцикль байсан. Хоёр талд тольгүй, суудал дээр нь шарга ямааны арьс тавьчихсан, хойд талын дугуйны хөтлөгч араа нь хоёр давхар найман боолттой, би өөрөө нэмж цоолсон байсан бөгөөд урд талын карлон нь зүүн талдаа бага зэрэг цууралттай, бусад эд анги нь бүрэн бүтэн байгаа, шинэвтэр мотоцикль байсан юм. Би 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Манайхтай айл шахуу байдаг ЖЦгэх залууг сэжиглэж байна. Тухайн үед намайг Ш ахтай дэлгүүр орох гэж явахад Ж.Цтааралдаад надаас тамхины мөнгө авчихаад намайг хаана байгааг асуугаад явсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа манай гэрийн ойролцоо байдаг Ёндон гэх айлын гэрт хулгай орчихсон байсан. Тэгэхэд Ж.Цнь тэдний гэрийг ухсан гэж байсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Н дахин мэдүүлсэн: ...Би мотоциклио хараад ерөнхий байдал болон хойд дугуйны хөдөлгөгч арааг өөрөө нэмж цоолоод 8 ширхэг боолт хийсэн. Мөн урд карлон нь зүүн талдаа бага зэрэг цуурсан содон шинж тэмдгээр нь таньж байна. Миний мотоцикль хулгайлагдахаасаа өмнө ямар байсан яг тэр хэвээрээ байна. Би хулгайлагдсан мотоциклио бүрэн бүтэн авсан тул надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Д мэдүүлсэн: ...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэр Эрчимийн байшинд гэртээ байхад 18 цагийн үед мотоцикльтой П.Н ах эхнэртэйгээ хамт аймгаас гэртээ харих гэж явна гэсээр ирсэн. Тэгээд манайд хоночихоод өглөө эрт явахаар болсон. Би 23 цагийн үед аймгийн төвөөс хүн тосох гэж яваад шөнө 01 цаг өнгөрч байх үед буцаж ирэхэд П.Н ахын мотоцикль нь манай байшингийн зүүн талд цонхны доод талд байсан бөгөөд би мотоцикль руу нь тулгаж машинаа тавьсан. Өглөө намайг унтаж байхад П.Н ах мотоцикль байхгүй байна гээд яваад байхаар нь босоод хартал нээрээ мотоцикль нь алга болчихсон байсан. Улаан өнгөтэй мотоцикль байсан. Би марк, улсын дугаарыг нь анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Манай ээжийн хамаатны хүүхэд болох Ж.Цгэх залууг сэжиглэж байна. Тэр залуу сүүлийн үед ах, дүү хамаатан садныхаа гэр орныг ухаж хулгай хийж яваад байгаа гэсэн. Тэр үед Ихтамир сумын төвд П.Н ахтай Ж.Цтааралдсан гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Ч мэдүүлсэн: ...Миний хүү Г нь Архангай аймгийн Ихтамир суманд 1992 онд төрсөн. Ихтамир суманд сургуульд сурч байгаад сургуулиасаа гарсан бөгөөд сургуулиас гараад хөдөө мал маллаж байгаа. Цэргийн алба хаасан, эхнэр хүүхэд байхгүй, тусдаа гараагүй хамт амьдарч байгаа. Миний хүү тамхи татдаг, ажилд сайн, бага зэрэг уур уцаартай, хүний өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүний мотоцикль хулгай хийсэн гэж хэлж байсан. Нийтэч хүүхэд байгаа юм. Одоо болтол эхнэр аваагүй. Ч.Г нь тусдаа гараагүй, өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Хүний малыг түр хугацаанд маллаж байгаа, унаа машин гэх зүйл байхгүй хүн байгаа юм. Миний хүү Г нь хүний мотоцикль хулгайлсан гэж хэлсэн. Энэ асуудлаар цагдаад шалгагдаж байгааг мэдэж байгаа. Миний хүү Ч.Г нь Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Хойд хорооллын 07-07 тоотод амьдарч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.У мэдүүлсэн: ...Ч Г нь манай эхнэртэй нэг нутгийн хүн учир байнга манайхаар орж гардаг, хурдан морь сонирхдог, морь уядаг, эхнэр аваагүй, аав, ээжийн хамт амьдардаг, даруухан залуу байгаа юм. Миний нүдэнд архи, дарс ууж харагдаагүй бөгөөд нүднээс далд яадаг юм бүү мэд. Тэрээр үг дуу цөөтэй залуу гэж боддог. Одоо Ч.Г нь Архангай аймгийн Ихтамир суманд мал маллаж байгаа. Цэргийн алба хаасан гэж ярьдаг бөгөөд яг хэдийд, хаана хаасныг нь мэдэхгүй байна. Ч Г нь өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Гын мэдүүлсэн: ...Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж хулгай хийхгүй байж чадна. Би бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр санагдаж байна, Архангай аймгийн төв рүү орох ажил гараад Архангай аймгийн Ихтамир сумын төвөөр унаа хайсан боловч олдохгүй байсан бөгөөд тухайн үед цаг нэлээн орой болчихсон байсан, яг хэд болж байсныг санахгүй байна, сумын төвийн Доод хороолол буюу Эрчим хороололд байх айлын байшингийн цонхны доор байх мотоциклийг түрж яваад байшингаас нэлээн холдоод толгойноос утсыг нь салгаж асаагаад Архангай аймгийн төв рүү ганцаараа унаж ирсэн. Тэгээд аймагт Ж.Цхашаанд оруулж тавиад тэндээ орхисон. Ж.Цхашаанд үлдээхдээ миний мотоцикль байгаа юм, харж байгаараа гэж хэлээд үлдээсэн бөгөөд 2019 оны 12 дугаар шиг сард санагдаж байна, Ж.Цмотоциклио ирж ав гэхээр нь би очиж аваад сумынхаа хэсгийн төлөөлөгч Ц.Бхүлээлгэн өгсөн. Би аймгийн төвд хүнтэй уулзах ажилтай байж байгаад унаа олдохгүй хулгай хийсэн. Би буцааж өгөх гэснээ айгаад өгч чадаагүй удаасан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Энэ хэрэгт Ж.Цямар ч хамааралгүй. Би Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багт аав, ээжийн хамт өөрийнхөө малыг маллан амьдарч байна. Тусдаа гараагүй, эхнэр аваагүй. Би хөдөө ажил ихтэй, ажлаа зохицуулах гэж байгаад таны дуудсан цагт ирж чадсангүй удчихлаа. Би дахиж ийм асуудал гаргахгүй байна, дуудсан цагт саадгүй хүрэлцэн ирнэ. Миний ярьсан бүхэн үнэн, би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, мөн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна, би дахиж ийм зүйл хийхгүй байж чадна. Би хулгай хийсэн мотоциклио буцааж өгөөд хохиролгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуу/
Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11 хуу/
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Ааймгийн И сумын Т багийн нутаг Эмийн байшингийн гадна байрлуулсан иргэн П.Н эзэмшлийн улсын дугааргүй “Эко Даюун” маркийн мотоцикль хулгайд алдагдаж, иргэн П.Нд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 05 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө А аймгийн И сумын Т багийн нутаг Эмийн байшингийн гадна байрлуулсан иргэн П.Н эзэмшлийн улсын дугааргүй “Эко Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Н мэдүүлсэн “Би Ш гэрт хоноод маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчим босоод гэр рүүгээ явах гэтэл мотоцикль байхгүй байсан. Би мотоциклио Ш байшингийн цонхны доод талд байрлуулсан байсан бөгөөд Шаас мотоциклио асуутал цонхны доод талд байсныг, би хөдөлгөөгүй гэж хэлсэн. Би мотоциклийнхоо дугуйн мөрийг үзэхэд хэсэг газарт мөр нь гарсан байсан бөгөөд би мөрийг нь хараад доошоо чиглэлтэй явсан байна гэж бодсон. Тэгээд цагдаад хэлчихээд би өөрөө мал дээр ганцаараа болохоор яараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Д мэдүүлсэн “Тэгээд манайд хоночихоод өглөө эрт явахаар болсон. Би 23 цагийн үед аймгийн төвөөс хүн тосох гэж яваад шөнө 01 цаг өнгөрч байх үед буцаж ирэхэд П.Н ахын мотоцикль нь манай байшингийн зүүн талд цонхны доод талд байсан бөгөөд би мотоцикль руу нь тулгаж машинаа тавьсан. Өглөө намайг унтаж байхад П.Н ах мотоцикль байхгүй байна гээд яваад байхаар нь босоод хартал нээрээ мотоцикль нь алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Ч мэдүүлсэн “Миний хүү Г нь хүний мотоцикль хулгайлсан гэж хэлсэн. Энэ асуудлаар цагдаад шалгагдаж байгааг мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/,
мөрдөн байцаалтын шатанд Ч.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж хулгай хийхгүй байж чадна. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шиг санагдаж байна, Архангай аймгийн төв орох ажил гараад Архангай аймгийн Ихтамир сумын төвөөр унаа хайсан боловч олдохгүй байсан бөгөөд тухайн үед цаг нэлээн орой болчихсон байсан, яг хэд болж байсныг санахгүй байна, сумын төвийн Доод хороолол буюу Эрчим хороололд байх айлын байшингийн цонхны доор байх мотоциклийг түрж яваад байшингаас нэлээн холдоод толгойноос утсыг нь салгаж асаагаад Архангай аймгийн төв рүү ганцаараа унаж ирсэн. Тэгээд аймагт Ж.Цхашаанд оруулж тавиад тэндээ орхисон. Ж.Цхашаанд үлдээхдээ миний мотоцикль байгаа юм, харж байгаараа гэж хэлээд үлдээсэн бөгөөд 2019 оны 12 дугаар шиг сард санагдаж байна, Ж.Цмотоциклио ирж ав гэхээр нь би очиж аваад сумынхаа хэсгийн төлөөлөгч Ц.Бхүлээлгэн өгсөн. Би аймгийн төвд хүнтэй уулзах ажилтай байж байгаад унаа олдохгүй хулгай хийсэн. Би буцааж өгөх гэснээ айгаад өгч чадаагүй удаасан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Би хулгай хийсэн мотоциклио буцааж өгөөд хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Ч Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 87 тоот тогтоолоор яллагдагч Ч.Гт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ч.Г зөвшөөрсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч Гыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ