Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 11

 

Б.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.*******, И.******* нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч С.ын өмгөөлөгч М.Мандалбаяр, прокурор Д.Аянагүл, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолтой, Б.******* нарт холбогдох эрүүгийн 1736000630051 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1999 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ******* ******* ******* *******,

            Монгол улсын иргэн, 1998 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ******* ******* ******* *******,

            Монгол улсын иргэн, 1994 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, ял шийтгэлгүй, ******* ******* ,

            Шүүгдэг ч И.*******, Б.*******, С. нар нь 2017 оны 08 сарын 02-03-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт бүлэглэн хохирогч , гэрч , , нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шүүгдэгч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарт оногдуулсан 1 жилийн хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн 1736000630051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч И.*******аас нийт 184215 төгрөгийг гаргуулж, хохирогч д 125827 төгрөг, насанд хүрээгүй хохирогч д 58357 төгрөг, Б.*******оос нийт 184215 төгрөгийг гаргуулж, хохирогч д 125827 төгрөг, насанд хүрээгүй хохирогч д 58357 төгрөгийг тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,           Шүүгдэгч  Б.*******ын эзэмшлийн “Моnел” маркын хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17- ны өдрийн 5/29 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжпэх тухай “, шүүгдэгч И.*******ийн эзэмшлийн “Дауин” маркын мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17- ны өдрийн 5/32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”- ыг тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарыг гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч, тэнсэгдсэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч С. нь 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.*******, И.******* нартай бүлэглэн хохирогч , гэрч , , нараас архи нэхэж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Э.Бямбасүхийн С. нь тухайн хэрэгт оролцоогүй гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******, И.Мөнгөнсүх нарын өгсөн С. гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэх мэдүүлэг, гэрч , , насан хүрээгүй хохирогч нарын өгсөн шүүгдэгч С. нь ямар үйлдэл хийснийг мэдэхгүй, гэрч С.Баямбасүх, С. бид хоёр энэ хэрэгт оролцоогүй зэрэг мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа нь эргэлзээтэй байна.

            Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

             Учир нь С. нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно.

            Хохирогч ын мэдүүлэг, шүүгдэгч С., Б.*******, И.******* нарын мэдүүлэг, мөн гэрч , нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар С. нь шүүгдэгч Б.*******, И.******* нартай бүлэглэн хохирогч , гэрч , , нараас архи нэхэж, нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгч С.т холбогдох хэргийг цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан  хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга зэргийг тодорхой бичээгүй байна.

            Түүнчлэн шүүхээс И.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авч, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан бөгөөд уг заалтад хорих ял оногдуулж тэнсэх талаар заагаагүй байна.

            Өөрөөр хэлбэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуульд шүүгдэгчид хорих ял оногдуулж тэнсэх талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж болохоор заасан.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.*******, И.******* нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.ыг энэ хэрэгт холбоо хамааралгүй гэдгийг гэрч нар болон Б.*******, И. ******* нарын өгсөн мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч Б.*******, И.******* нарын хувьд анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч С.ын өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги нь өөрөө хүч хэрэглэсэн байхыг шаарддаг. Гэрч нар болон шүүгдэгч нар С.ыг ямар үйлдэл хийснийг мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

            Шүүгдэгч Б.*******, И.*******, С. нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх уг хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн байх боловч хэргийн үйл баримтуудыг шинжлэн судлахад:

            Б.*******, И.******* нар нь Ховд аймгийн Мөнххайрхан сум Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн н.Мөнхзоригийн гэрт 2017 оны 08 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө , , , нараас архи нэхэж бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж Б.******* нь зэвсэг  болох . . . бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх. . . эд зүйл болох / чулууг/  өөрийнхөө үйлдэлдээ хүч оруулах зорилгоор хэрэглэж  хохирогч ын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн И.******* нь зэвсэг болох . . . бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх . . . эд зүйл болох / чулууг/ өөрийнхөө үйлдэлдээ хүч оруулах зорилгоор хэрэглэж хохирогч ын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,

хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсан талаарх 402, 410 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.*******,И.******* нарын үйлдлийг зүйлчлэх ёстой байтал зүйлчлэлийг хөнгөрүүлж, зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн байна.

            Б.*******, И.******* нарт оногдуулах хэргийн зүйлчлэл хүндэрч байгаа тул хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******, И.*******, С. нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсонтой холбогдуулан хууль буруу хэрэглэсэн талаар гаргасан прокурорын бичсэн эсэргүүцлийг энэ удаад хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******, И.*******, С. нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Б.*******, И.*******, С. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                  

Б.ДАМБА