| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0194/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0194/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Ж.Батбаатар
Иргэдийн төлөөлөгч Г.Алтанчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхбат
Насанд хүрээгүй хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Х.Уртнасан
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н холбогдох 2039000000165 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 02 дугаар сард болон 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Хамар ус гэх газарт байрлах гэртээ өөрийн дагавар охин болох 15 настай Б.О хүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Насанд хүрээгүй хохирогч Б.О өгсөн:.. 2020 оны 02 дугаар сарын сүүлээр манай гэрт манай хойд аав Н манай ээж Болормаа, дүү Оюунбадрал бид 4 гэртээ хоноцгоосон. Тэр орой манай дүү Оюунбадрал нь манай ээж Болормаатай хамт унтана гээд уйлаад байсан. Тэгээд манай хойд аав Н нь миний унтаж байсан баруун орон дээр надтай хамт нэг хөнжилд орон унтсан. Тэгээд манай хойд аав миний хувцасыг тайлах гэж оролдохоор нь би уурлаад орны хөл хэсэг рүү харж унтсан. Тэр шөнө тэгээд өнгөрсөн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын эхээр гадаа ширүүн салхитай цасан шуурга орж байхад ээж хониндоо яваад манай дүү Оюунбадрал нь манай ээжийн дүү Наранбаатар ахынд очсон байсан. Харин манай хойд аав Н бид хоёр гэртээ хоёулаа байхад аав Н намайг өргөн гэрийн хойд талын орон дээр аваачин миний өмсөж байсан өмд болон дотуур хувцас болох бандааш мөн гутлыг тайлсан. Тэгээд би доогуураа хувцасгүй болсон. Мөн манай хойд аав Н нь өөрийн өмсөж байсан өмд болон дотуур хувцсаа тайлаад миний дээр гаран намайг дээш нь харуулж байгаад дээрээс маань дарж хэвтсэн. Тэр үед миний боожгой буюу эрхтэн лүү өөрийнхөө боожгойгоо буюу бэлэг эрхтэнгээ хийсэн. Тэр үед миний гэдэс хэвлийн хэсгээр өвдөөд байсан. Мөн би уйлаад та болио гэж аав Н хэлэхэд чи дуугүй бай гэж хэлээд надад уурлаад байсан. Тэгээд би аавыг түлхээд холдуулах гэхэд би дийлэхгүй байсан. Тэгээд аав Н нь дуусаад ээжийн араас хониндоо явсан. Би энэ талаар өөрийн ээж хамаатан садангийн хүмүүст хэлээгүй. Мөн 2020 оны 06 дугаар сарын 16-ны үед манай сумын 1 дүгээр багт Оюун-эрдэнэ гишүүн ирээд баг дээр уулзалт хийх үед манай ээж багийн төв рүү явсан. Харин манай хойд аав Н нь бид хоёр гэртэй хоёулаа гэртээ үлдсэн өөр хүн байгаагүй. Би тухайн үед дээгүүрээ нимгэн цамц өмссөн доогуураа өмдтэй байсан. Би кино үзээд зүүн орон дээрээ хэвтэж байсан. Манай хойд аав Н\ хонио эргүүлээд ирээд гэртээ орж ирэн миний хэвтэж байсан зүүн орны хөлд ирээд сууж байсан. Тэгээд хойд аав Н нойр хүрээд байна гээд миний хажуу талаар орон дээр хэвтсэн. Тэгээд би зурагтаа унтраагаад унтаад өгсөн. Тэгсэн манай аав Н нь миний өмсөж байсан өмдийг тайлсан дараа нь миний дотуур хувцсыг тайлсан. Мөн манай хойд аав Н өөрийн өмсөж байсан өмдийг тайлаад миний дээр гаран өөрийн бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Тэр үед уйлаад та болио гэж хэлэхэд манай хойд аав Н нь намайг загинаад байсан. Мөн би дээрээсээ буулгах гээд түлхэх гэхээр хүч хүрэхгүй байсан. Тухайн өдөр байсан 13 цагийн орчим энэ үйл явдал болсон. ...Би зөвхөн хойд аав Н 2 удаа бэлгийн харьцаанд орсон өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж үзээгүй...Би сүүлд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэдсээр өвдөөд эмнэлэгт ирж үзүүлэхэд намайг жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн...Намайг 6 настай байхад Н гэдэг хүн манай ээжтэй гэр бүл болсон юм....Би Н бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй. Надтай хойд аав Н хүчээр 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Би эсэргүүцээд дийлэхгүй байдаг...Би энэ өргөдлийг бичээгүй. Энэ өргөдлийг Н гэх хүний дүү Бадамцэцэг /Чотохой эгч/ бичсэн. Өмгөөлөгчтэй утсаар ярьж байгаад Бадамцэцэг эгч энэ өргөдлийг бичсэн би гарын үсэг зурсан. Дараа явж тамга даруулсан...Би өргөдлийг уншсан...Энэ худлаа би харилцан тохиролцож аав Н бэлгийн харьцаанд ороогүй...Намайг энэ хэрэгтэй холбоотой хүн дарамталж шахалт үзүүлж байгаа хүн байхгүй. Н хамаатны хүмүүс надтай уулзахгүй байгаа харин ээжтэй уулзаад байгаа...Ээж намайг Н тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14, 132-133 хуу/
Гэрч Ж.Болормаагийн өгсөн:...Би хоёр хүүхэдтэй хамгийн том нь О байгаа юм...О 2004 оны 10 дугаар сарын 14-ний Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн одоо 15 настай. 2020 оны 06 дугаар сарын дундуур манай охин О гэдэсний орчим өвдөөд байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь нөхөр Д.Н охин Охоёрыг Норовлин сумын эмнэлэгт үзүүлэхээр явуулсан. Тэгээд манай нөхөр Н эмнэлгээс утсаар яриад О жирэмсэн болсон байна гэж надад хэлсэн. Би ингэж О жирэмсэн болсон талаар мэдсэн...Монгол Ардын намаас нэр дэвшигч Оюун-Эрдэнэ, Бат-Эрдэнэ хоёр 2020 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна манай багийн иргэн Мөнхтөрийн гэрт ирж иргэдтэй уулзалт хийсэн. Би уулзалтад хамрагдсан. Би уулзалтад очихоор гэрээсээ өглөө 08 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд буцаад 14 цагийн орчим гэртээ ирсэн...О гэртээ дүү О, аав Н нарын хамт үлдсэн...гэх мэдүүлэг.../хх-ийн 18-19 хуу/
Гэрч С.Бадамгэрэлийн өгсөн:...Д.Н гэх хүнийг танина. Миний төрсөн ах байгаа юм...Манай ах Д.Н 1976 онд төрсөн. Бид эцэг эхээс 5-лаа. Н ах ээжээрээ овоглож явдаг юм. Би эцгээрээ овоглож явдаг юм аа. Манай ах Норовлин сумын сургуульд сурч байсан. Гэхдээ төгсөөгүй дундаас нь сургуулиас гарсан. Дорнод аймагт цэргийн алба хаасан. Цэргээс явж ирээд мал маллаж амьдарсан. 2010 онд Болормаа гэх Норовлин сумын иргэнтэй гэр бүл болсон. Болормаа эгч манай ахтай гэр бүл болохдоо нэг охинтой байсан. Тэр охиныг О гэдэг юм аа. Болормаа Н хоёр дундаасаа нэг хүүхэдтэй хүүхдийн нэрийг нь Оюунбадрал гэдэг одоо 10 настай. Манай ах их томоотой дуу муутай хүн байгаа юм аа. Норовлин сумын 1 дүгээр баг мал маллаж амьдардаг. Сум орон нутагтаа нэр хүнд сайтай хүн байгаа юм аа. Архи уудаггүй тамхи татдаг. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байдаг. Би Болормаа Н хоёрыг хэрэлдэж маргалдаж байна гэж сонсож байгаагүй. Надад Болормаа эгч болсон асуудлын талаар хэлж Н ахыг цагдан хоригдсон гэж хэлсэн. Би О жирэмсэн болсон талаар огт мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/
Шинжилгээ хийх зорилгоор Д.Н биеэс эмнэлэгийн нөхцөлд цусны дээж авсан тэмдэглэл /хх-ийн 66 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3776 дугаартай дүгнэлт:
Д.Н яллагдагчаар өгсөн:.. Би 2020 оны 02 дугаар сарын эхээр шиг санаж байна. Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Хамар ус гэх газар гэртээ байсан. Манай гэрт эхнэр Болормаа, охин О хүү Оюунбадрал нар байсан. Тухайн үед орой болсон унтах болсон хүү ээжтэйгээ унтана гэсэн би охин О унтсан. Манайх тухайн үед хойд талдаа болон баруун талдаа ортой байсан. Манайх монгол гэрт амьдардаг. Би баруун орон дээр охинтойгоо унтсан. Тэр шөнө охин О биеийг илсэн охин боль гэсэн би тэгээд унтаад өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа манай хүү Оюунбадрал хамаатан Наранбаатарын гэрт очиж хонохоор явсан. Маргааш өдөр нь гадаа цас орж байсан. Эхнэр Болормаа хониндоо явсан байсан. Би гэртээ охин О хамт үлдсэн. Охин О хойд орон дээр телевизор үзээд сууж байсан. Тухайн үед өдөр байсан. Тэгээд би охины хажуугаар орон дээр хэвтсэн. Охин О хацар дээр үнсэхэд дургүй биш байсан. Тэгэхээр нь би охин О баруун орон дээр өргөж хэвтүүлээд хувцсыг нь тайлсан. Би өөрийн өмдийг тайлсан тэгээд бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш 2020 оны 06 дугаар сарын 10-д гаргаад УИХ-ийн гишүүн Оюун-Эрдэнэ Норовлин сумын 1 дүгээр багт ирээд иргэдтэй уулзалт хийсэн. Манай эхнэр Болормаа уулзалтад явсан. Би гэртээ охин О хамт үлдсэн. Охин гэрт зүүн орон дээр кино үзээд сууж байсан. Би хонинд яваад гэртээ орж ирсэн. Хүү Оюунбадрал айлд тоглоод явж байсан байх гэртээ байхгүй байсан. Би тэгээд О хажууд очиж суугаад хацар, уруул дээр нь үнсэхэд эсэргүүцэхгүй байсан. Тэгэхээр нь хувцсыг нь тайлаад бэлгийн харьцаанд орсон. Охин О боль гэж надад хэлсэн, би тэгэхээр нь тавилгүй больсон. Охин О гэдсэн дотуур өвдөөд байна гэхээр нь сумын эмнэлэгт үзүүлсэн. Энэ үед охин О жирэмсэн болсон байна. Хэнтий аймагт очиж үзүүл гэж эмч хэлсэн...Би 2020 оны 02 дугаар сард Обэлгийн харьцаанд орохдоо Оюуны бэлэг эрхтэн дотор нь дур тавьсан....Би О төрсөн эцэг нь биш О 6 настай байхад нь Болормаатай гэр бүл болсон...О 2020 оны 08 дугаар сард 16 нас хүрнэ...Би О хоёулаа нэг тэгчих үү гэхэд О за гэж зөвшөөрсөн...О хувцасыг нь тайлаад бэлгийн харицаанд ороход эсэргүүцэл үзүүлээгүй. Би О г зодож хувцсыг нь урсан асуудал байхгүй...Миний хийсэн асуудал буруу байсан...Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу /
Б.Оюуны төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 16 хуу/
2020 он 07 дугаар сарын 04-ний өдөр Б.О эмнэлэгийн нөхцөлд үр хөндөлт хийсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-45 хуу/
Д.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 хуу/
Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 хуу/
Хохирогч Б. хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Болормаа нарын гаргасан “Д.Н хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 127, 130 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 125-126 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Н нь 2020 оны 02, 06 дугаар сард Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Хамар ус гэх газарт байх гэртээ дагавар охин 15 настай Б.Охүчээр бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Н нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно. Харин хохирогчтой бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдлын хувьд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь маргаагүй бөгөөд хохирогчийг зөвшөөрсний улмаас түүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өгч, өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Гэвч шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хохирогч Б.О өгсөн “би уйлаад та болио гэж аав Н хэлэхэд чи дуугүй бай гэж хэлээд надад уурлаад байсан. Тэгээд би аавыг түлхээд холдуулах гэхэд би дийлэхгүй байсан...Мөн би дээрээсээ буулгах гээд түлхэх гэхээр хүч хүрэхгүй байсан...Би Н бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй. Надтай хойд аав Н хүчээр 2 удаа бэлгийн харьцаанд орсон...гэх мэдүүлгээр няцаагдаж байна гэж үзлээ. Мөн хавтаст хэргийн 130 дугаар хуудсанд насанд хүрээгүй хохирогч Б.О, түүний эх Ж.Болормаа нарын бичсэн гэх “Б.О нь хойд эцэг Н харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрөө хүсэж бэлгийн харьцаанд орсон, гомдолгүй тул Н суллаж өгнө үү” гэсэн утга бүхий нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт хавсаргагдсан байх бөгөөд хохирогч Б.О энэ талаар тодруулж мэдүүлэг авахад “өөрөө энэ хүсэлтийг бичээгүй, шүүгдэгч Н дүү Бадамцэцэг гэх хүн бичсэний дагуу би гарын үсэг зурсан, хүсэлтэнд дурдагдсан зүйл худлаа, би харилцан тохиролцож аав Н бэлгийн харьцаанд ороогүй...ээж намайг Н тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж хэлээрэй гэж хэлсэн” талаар мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/ өгчээ
Мөн хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаас үзэхэд 15 настай Б.О нь хойд эцэг Д.Н харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Б.О нь 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 нас хүрсэн, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 нас хүрэх бөгөөд хэрэг гарах үед буюу 2020 оны 02 болон 06 сард 15 нас 4 сар, 15 нас 8 сартай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар /хх-ийн 16 хуу/ тогтоогджээ. Мөн гэрч С.Бадамгэрэлийн өгсөн:..Манай ах Б.Н 2010 онд Болормаа гэх Норовлин сумын иргэнтэй гэр бүл болсон. Болормаа эгч манай ахтай гэр бүл болохдоо нэг охинтой байсан. Тэр охиныг О гэдэг юм аа...гэх мэдүүлэг, Д.Н яллагдагчаар өгсөн:..Би О төрсөн эцэг нь биш О 6 настай байхад нь Болормаатай гэр бүл болсон...гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч Б.О шүүгдэгч Б.Н дагавар хүүхэд бөгөөд 2010 оноос хойш Б.Н хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.О нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгийн нөхцөлд үр хөндөлт хийлгэсэн бөгөөд ургийн биологийн эцэг нь Д.Н болох нь шинжээчийн дүгнэлт болон өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.
Дээрх дурдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Н гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Д.Нямсүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 96 /ерэн зургаа/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д Н гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, жирэмсэн болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ОДХҮҮ
С.НАСАНБУЯН