Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0215/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Ж.Хонгорзул

Улсын яллагч                                                    Г.Мөнхболд

Хохирогч                                                       С.Наранмижид

Шүүгдэгч                                                          Т.А нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т А  холбогдох 2039003490205  дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Т.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөлтэйгөөр   2020 оны  08 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн    сумын  5 дугаар баг Дулааны 7-06 тоотод  өөрийн гэр  бүлийн  харилцаа  бүхий  хамааралтай этгээд  болох  хамтран амьдрагч С.Н марган улмаар  түүний толгой болон бие  хэсэг рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөн  зодож иргэн С.Н эрүүл мэндэд   нүүрний зүүн хэсгийн  зөөлөн эдийн  няцрал, баруун  хацар, уруул, эрүү, цээжинд цус хуралт, өвчүүний  хэсэгт зулгаралт, уруулын доод салст завжинд  язарсан шарх, уруулын  зөөлөн эдийн няцрал, цээжний  зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  С.Н өгсөн:... Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7-06 тоотод байрлах төрсөн эгч Отгондарийн гэрт байсан. Миний хамтран амьдрагч Т.А 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн орчим дэлгүүрээс 0.75 граммын “Стандарт” нэртэй архи авч ирээд бид 2 хамтдаа хувааж уусан. Тэгээд Т.А г 250 гр орчим архи уугаад нойр хүрээд байна гээд унтаад өгсөн. Өдөр 17 цагийн орчимд эгч С.Отгондарь гаднаас гэрт орж ирээд нэг аяга архи уусан ойролцоогоор /200 гр/ архи уусан тэгээд унтаад өгсөн. Би архиа ганцаараа ууж дуусаж байхад Т.А сэрээд босож ирээд архи дуусгалаа гээд хэрүүл маргаан үүсгэж миний нүүрэн тус газар 3-5 удаа цохиж цээжин дээр болон зүүн талын хавирга орчим хөлөөрөө дэвссэн энэ үед миний том охин болох Н.Халиун гаднаас орж ирээд хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би 2017 оноос хойш хамтран амьдарч байна. Гэр бүлийн батлах байхгүй бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй... Надад санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 хуу/

 Гэрч О.Батбаярын өгсөн:... Миний ээжийн дүү Н нь хамтран амьдрагч А ахтай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 7-06 тоотод байх гэртээ 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед “Стандарт” нэртэй 0.75 граммын архи хувааж уусан. Тэр хоёр хэрэлдэж маргалдаад байсан тэгээд би явлаа гээд А ах гараад явсан. Миний ээж болох О 15 цагийн орчимд гэртээ ирээд /согтуу байсан/ унтсан. Н эгч бас зүүн талын орон дээр унтсан. Ойролцоогоор 16 цаг болж байхад А ах орж ирсэн энэ үед би хэвтэж байсан болохоор зүүрмэглэчихсэн  байсан чимээ гараад байхаар нь сэрээд харахад Нэгчийг А ах үсдээд нүүрэн тус газар нь 7-8 удаа цохисон, мөн цээж рүү нь өшиглөсөн  би болиулах гэсэн боловч миний амьдрал чамд хамаагүй гээд болихгүй байсан тэгээд би ойрхон айлын хашаанд тоглож байсан Н эгчийн хоёр хүүхдийг дуудаж том охин Халиун нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 13 хуу/

Насанд хүрээгүй гэрч Н.Халиуны өгсөн:... О.Батбаяр ах 16-16 цагийн орчим ирээд А ах ээжийг чинь зодоод байна гээд бид гэртээ ирсэн, гэрийнхээ гадаа ирээд орохоосоо өмнө цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд гэртээ ороход ээжийн ам хамраас цус гарсан, уруул, эрүү хэсэг нь хавдаж хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 15 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны  08 дугаар сарын 07-ны өдрийн 430 дугаартай  дүгнэлт:

1. С.Н  биед нүүрний зүүн хэсгийн  зөөлөн эдийн  няцрал, баруун  хацар, уруул, эрүү, цээжинд цус хуралт, өвчүүний  хэсэгт зулгаралт, уруулын дотор салст завьжинд  язарсан шарх, уруулд  зөөлөн эдийн няцрал, цээжний  зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  тогтоогдлоо.

2.  Дээрх  гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

3. Дээрх  гэмтлүүд нь  хэрэг болсон  гэх цаг  хугацаанд үүссэн шинэ  гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/

Т.А  яллагдагчаар өгсөн:...Н бид хоёр 2020 оны 08 дугаар сарын 03-ны өглөө босоод цахилгаан бойны урд талд байх Төмөө гэх залуугийнд очсон. Тэгээд Төмөө, Хишгээ, Н бид дөрөв “Хараа” нэртэй 0.75 граммын архи хувааж уусан. Архиа ууж дуусаад өдрийн 11 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Гэрт ирээд ахиад архи авч уумаар санагдаад гэрт байсан 25 кг-ын гурилаа авч гараад 15.000 төгрөгөөр зарчихаад Наран гэх хүнсний дэлгүүрээс 0.75 граммын “Стандарт” нэртэй архи нэг ширхэг, west нэртэй нэг хайрцаг тамхи, Гоё тараг нэг ширхгийг аваад гэртээ ирсэн. Гэрт ирээд Н бид хоёр  архиа хувааж ууж байгаад талыг нь үлдээгээд би унтсан. Унтаж байгаад сэрэхэд Н төрсөн эгч О хамт үлдсэн архийг хувааж уусан байсан. Тэгэхээр нь би надад жоохон үлдээчихгүй гэж хэлээд гэрээс гараад явсан.  Гэрээс гараад Нараагийн бой орж малаа ажиллуулж буй хүмүүст тусалж байгаад 2 кг адууны гэдэс аваад гэртээ өдрийн 15 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрт ирэхэд эхнэр Н гэрийн зүүн талд газраар даавуу нөмөрсөн унтаж байхаар нь даавууг нь сөхөөд хартал өмд, түрсикээ гуя хүртэл шувталчихсан байхаар нь уур хүрээд нүүрэн тус газар нь 3-4 удаа алгадсан. Тухайн үед миний уусан архи гүйцэд гараагүй байсан учраас гудсанд тээглээд дээрээс уначихсан юм. Нэг мэдэхэд Н\том охин цагдаа дуудсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 34 хуу/

Т.А  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61 хуу/

Т.Ань эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 хуу/

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны   шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний  өдрийн 1830 дугаартай  шийтгэх тогтоолын   хуулбар /хх-ийн  41-44 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-6 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 63-64 хуу/

 

Хохирогч С.Н гаргасан “Т.А санал гомдол байхгүй”  тухай /хх-ийн 62 хуу/ нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.А нь 2020 оны  08 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн    сумын  5 дугаар баг Дулааны 7-06 тоотод байх гэртээ хамтран амьдрагч С.Н “архи үлдээсэнгүй” гэх шалтгаанаар согтуугаар маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож  нүүрний зүүн хэсгийн  зөөлөн эдийн  няцрал, баруун  хацар, уруул, эрүү, цээжинд цус хуралт, өвчүүний  хэсэгт зулгаралт, уруулын дотор салст, завьжинд  язарсан шарх, уруулын  зөөлөн эдийн няцрал, цээжний  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Н, гэрч О.Батбаяр, насанд хүрээгүй гэрч Н.Халиун  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Т.А нь хохирогч С.Н зодсоны улмаас хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Т.А  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.А эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь  үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч С.Н нь “Т.А гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  тухай тодорхойлолт гаргасан /хх-ийн 62 хуу/ мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Улаангод овгийн Төмөрхүүгийн А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А 500 /таван зуу/ цагийн  хугацаагаар  нийтэд тустай ажил  хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ