Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 116

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж,   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

            Нэхэмжлэгч: 

 

            Хариуцагч: 

 

            8231353 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ТӨХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Өмнөговь аймгийн 11 сумын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Гэвч “*******” ХХК нь үйл ажиллагаанд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс одоог хүртэл бүрэн төлөөгүй байна. Иймд “*******” ХХК-ийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох нийт 8231353 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*******” ХХК-д холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 8231353 төгрөгийг “ӨБЦТС” ТӨХК-ийн дансанд бүрэн төлж барагдуулсан тул уг нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

     Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн шүүхэд ирүүлсэн “*******” ХХК-д холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргасан. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 8231353 төгрөгийг “ӨБЦТС” ТӨХК-ийн дансанд бүрэн төлж барагдуулсан тул уг нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч “*******” ТӨХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “*******” ТӨХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар “*******” ТӨХК-ыг улсын тэмдэгтийн хураамж 146652 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73326 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ