| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0222/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2019/0222/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-дхолбогдох 203900......... дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Э нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Од дэлгүүрийн лангуун дээрээс иргэн М.А эзэмшлийн Redmi Note-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад нийт 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч М.А өгсөн:.. Би 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 08 цагт дэлгүүрээ нээгээд кассынхаа ойр орчмыг цэвэрлэж байсан. Тэгэхэд 08 цаг 30 минутын үеэр байх Энх-Амгалан нь орж ирээд Хараа архи аваад касс дээр очоод байж байсан, тухайн үед би кассаас эсрэг чигт харчихсан хог шүүрдэж байсан. Харин миний утас цүнхэнд байсан. Цүнх маань онгорхой утасны маань булан цүнхнээс жоохон ил гарсан байдалтай байсан. Тэгээд намайг Энх-Амгалан нь тооцоогоо хийе гэхээр нь касс дээрээ очоод тооцоогоо авсан. Тэгээд цүнх нь дотроо утсаа үзэхэд утас байхгүй байхаар нь би хайсан чинь олдоогүй. Тэгэхээр нь камерын бичлэг шүүж харсан чинь Энх-Амгалан гэх хүн цүнхнээс утас аваад гарч байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нартай гэр лүү нь очиход цагдаа нар эхлээд Энх-Амгалангийн гэр лүү нь орсон тэгээд ардаас нь намайг ороход Энх-Амгалан нь согтуу байсан. Тэгсэн чинь цагдаа нар миний утсыг хаана байгаа талаар Энх-Амгалан гэх хүнээс асуухад хүрэн өнгийн зурагтын шүүгээнд байгаа гэж заасан. Тэгээд цагдаа нар миний утсыг хүрэн өнгийн зурагтын шүүгээнээс гаргаж ирсэн... Надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуу/
Г.Эгийн яллагдагчаар өгсөн:... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үед цүнхэн дээр утас харагдахаар нь авчихсан. Би өмнө нь хулгай хийж байгаагүй хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... Ямар ч зорилгогүй аваад халаасалчихсан би тухайн үед архи уучихаад дэлгүүрээс архи аваад гарахдаа авчихсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52 хуу/
Г.Эгаас Redmi note 7 маркийн гар утас хураан авч, хохирогч М.Азбилэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23 хуу/
Redmi note 7 маркийн гар утасны үнэлгээг 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 29- өдрийн 2020/ХЖ06 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27 хуу/
Г.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 хуу/
Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуу/
Хохирогч М.А гаргасан “Г.Эд гомдол санал, хүсэлт байхгүй” тухай хүсэлт /хх-Ийн 54 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 55-56 хуу/
Шүүх хуралдааны үед улсын яллагчийн гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий тусгай зөвшөөрлийн сунгалтын хуулбар зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Од дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа лангуун дээрээс хохирогч М.А эзэмшлийн Redmi Note-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч М.А мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас 315.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирлоос /300.000 төгрөг/ их байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Эг бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч М.А нь “Г.Эд гомдол санал, хүсэлт байхгүй” тухай хүсэлт /хх-ийн 54 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5 . Шүүгдэгч Г.Э нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ