Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч:

 

            Хариуцагч:

 

2959821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны Говь гурван сайхан тооцооны төв нь Б.*******тай 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЦЗ-46-6 тоот зээлийн гэрээ байгуулан 3749970 төгрөгийн зээлийг жилийн 19.2 %-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд: 5-н ханатай гэр 1ш, зурагт 1ш, цалин зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Б.******* нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Б.******* нь 2016 оны 02-р сарын 25-ны өдрөөс эхлэн тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч Б.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 2599184 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 360637 тогрөг, нийт 2959821 төгрөг байна. Зээлдэгч Б.*******гаас үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 2959821 төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ны Говь гурван сайхан тооцооны төвд *******гийн ******* миний бие 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЦЗ-46-06 тоот зээлийн гэрээ байгуулан 3749970 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Одоо үүнээс зээлийн үндсэн өр 2599184 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 360637 төгрөг нийт 2959821 төгрөг байгаа. Энэ зээлийг төлөх нь үнэн, үнийн дүн дээр маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “*******ны Говь гурван сайхан тооцооны төвд *******гийн ******* миний бие 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЦЗ-46-06 тоот зээлийн гэрээ байгуулан 3749970 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Одоо үүнээс зээлийн үндсэн өр 2599184 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 360637 төгрөг нийт 2959821 төгрөг байгаа. Энэ зээлийг төлөх нь үнэн, үнийн дүн дээр маргаан байхгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Б.******* нь “*******” ХХК-ийн 2959821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар Б.******* нь 2959821 төгрөгийг “*******” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62310 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 31155 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 31155 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-д олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ