| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2018/0020/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 12
******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Т.*******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, прокурор Д.Дуламжав, орчуулагч В.Алмангүл, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы *******,
Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ийн ,
Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай эрэгтэй, боловсролгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Уатхан нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ний хашаан дотроос машин механизм ашиглан том оврын ачааны автомашины 1 ширхэг дугуйг хулгайлж, 680000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* Овогт ийн , овогт ы Уатхан нарыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт ийн , овогт Уатхан нарыг 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******, *******, Б. нарт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн улсын дугаартай Маяти маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/39 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.*******, *******, Б. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, Т.******* болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б., *******, Т.******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын дээд шүүхийн тайлбарт машин механизмыг хэрэглэсэн гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түртгэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй гэжээ. Гэтэл Б., *******, Т.******* нар нь тухайн том оврын авто машины дугуйг хулгайлах зорилго байгаагүй, урьд өдөр нь гурвуулаа Б.*******ы машиныг зассан, машинаа засаж дуусаад архи уучихаад явж байтал зам дээр эзгүй байсан дугуйг ******* авчих уу гэхээр нь Б.******* нь согтуу байсан болохоор учир холбогдолоо ойлгох чадваргүй байхдаа ав ав гэж хэлсэн. Тэгэхээр нь Б., ******* хоёр нь аваад машин дээрээ тавьсан.Бусдаар тухайн дугуйг хулгайлж авах санаа зорилго, хулгайлах үйлдлээ урьчилан хөнгөвлөх байдлаар машин механизм бэлтгэсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар *******д ял оногдуулахдаа машин механизм ашигласан гэдгээр ялыг хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******, Т.******* нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тотгоол хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгч нарын гэм буруутай байдалд бодит дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлож тогтоогоогүй гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогүй яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч *******, Т.*******, Б. нар нь нэг ширхэг том оврын ачааны авто машины дугуй хулгайлахдаа машин механизм ашигласан эсэхийг тогтоогоогүй. Хэрэгт цугларсан яллагдагч нарыг яллаж байгаа нотлох баримтуудаар хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь тогтоогдоогүй. Улсын дээд шүүхийн тайлбарт машин механизм хэрэглэсэн гэдгийг тайлбарласан байдаг. Яллагдагч нарт машин механизм ашиглан хулгайн гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон. Яллагдагч нарын хэнд нь ч хулгай хийхийн тулд руьдчилан бэлтгэсэн хулгайн үйлдлээ хөнгөвчлөхийн тулд машин механизм ашиглана гэсэн зорилго байгаагүй. Гэнэт үүссэн сэдэлтээр хулгай хийсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилж өгсөн байна. *******, Т.*******, Б. нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ үйлдлээрээ нэгдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэж заасан байгаа. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна. Прокуророос *******, Т.Аятхан, Б. нарыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чайна Хуашин” ХХК-ны хашаан дотроос 1 ширхэг ачааны автомашины дугуйг машин механизм ашиглан хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс *******,Т.Аятхан, Б. нарыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч Прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит үнэнийг тогтоох үүрэгтэй.” Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан баримтыг судлахад, Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:”...Т.******* та нарт энэ дугуй хэрэгтэй бол ав гэсэн. Тэгээд бид хоёр уг дугуйг түрж авч гараад миний машинд ачиж аймаг оруулсан...” /хх-ийн 54-55 дугаар тал/
Шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Компаний хашаанд ороход замд нэг хийлчихсэн дугуй байсныг ******* хараад “авчих уу” гэхээр би “тэг тэг” гээд хэлчихсэн байсан Тэгээд тэр хоёр уг дугуйг хашаанаас түрж гаргаад аваад явсан байсан, би шууд ороод амарсан. Би уг дугуйг *******аас авчраад компаний харуулд буцаагаад өгсөн гэжээ.” /хх-ийн 54-55 дугаар тал/
Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т.*******ы амардаг байр луу явж байтал замд том оврын автомашины хийтэй дугуй байсныг хараад ******* “авчих уу” гэхэд Т.******* “ав, ав” гэсэн Тэгээд бид хоёр тэр дугуйг түрж гараад Т.******* байр луугаа амрахаар явсан...” / хх-ийн 56,57 дугаар тал/ талаар мэдүүлсэн байх ба гэрч Л.Зоригтбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Маяти маркийн 44.41 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 жилийн өмнө Бибиш гэдэг хүнээс худалдаж аваад өнгөрсөн намар *******д зарсан. Энэ машин намайг авахад бичиг баримтгүй байсан Эвдэрсэн машин янзлаад сэлбэж босгосон талаар мэдүүлжээ.” / хх-ийн 34 дүгээр тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаагаар улсын дугаартай автомашины эзэмшигч нь Бибиш гэжээ. /хх-ийн 84 дүгээр тал/
Түүнчлэн шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ж.Энхжаргалын хүсэлтээр шүүгдэгч ******* нь монгол хэл сайн мэддэггүй, бичиг үсэг мэдэхгүй тул шүүх хуралдаанд казак хэлний орчуулагчаар А.Анаргүлийг оролцуулсан байна. /хх-ийн 117 дугаар тал/
Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна гэж үзлээ. Үүнд: 1. Шүүгдэгч Б.ын гэмт хэрэг үйлдэх сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүй байна. Тодруулбал, Б. нь анхнаасаа *******ы эвдэрсэн машиныг засах зорилготой явсан бөгөөд уг машиныг засаж өгсөн. Харин Т.*******, ******* нарын “Чайна Хуашин” ХХК-ны хашаан дотроос 1 ширхэг ачааны автомашины дугуйг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хамтран оролцсон болох нь эргэлзээтэй байна. Учир нь ******* нь монгол хэл мэдэхгүй учир Т.*******, ******* нар хоорондоо казак хэлээр ярьж байсан гэх бөгөөд тэдний дугуй авч өгч байсан байдлын талаар казакаар ярьсан зүйлийг Б. ойлгож байсан эсэх нь тодорхойгүй байна.
Иймд Б.ын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон сэдэлт санаа зорилгыг тогтоох шаардлагатай байна. Үүнийг тогтоосноор нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой болно.
2. Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/39 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” тогтоолоор *******ы эзэмшлийн ХОА улсын дугаартай Маяти маркийн авто машиныг битүүмжилжээ.Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Бибиш, ******* нарын хэнийх нь болохыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байна. Гэрч Л.Зоригтбаатарын мэдүүлгээр ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшил *******д шилжсэн гэж үзэх боломжгүй байна.Учир нь уг тээврийн хэрэгслийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.” гэж хуульчилжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд *******ыг орчуулагч, хэлмэрч авах эрхээр хангаагүй байгаа нь дээрх хуульд нийцээгүй байна. Дээрхи нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б., *******, Т.******* нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Анхан шатны шүүхэд буцааж байгаа тул ялыг хөнгөрүүлж, зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар гаргасан шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б., *******, Т.******* нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд нь буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б., *******, Т.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Н.ТУЯА