Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн    зөвшөөрснийг   баталж,

                                             хэргийг  хэрэгсэхгүй  болгох  тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

            Нэхэмжлэгч: 

 

            Хариуцагч: 

          Хариуцагч: 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9932196 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.*******, Ө.******* нар нь *******тай 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 3017/2013/382 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 48,500,000 /дөчин найман сая таван зуун мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан.

Зээлдэгчийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хүсэлтийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 3017/2013/382 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3017/2013/3 82-А тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 4 сараар буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунган, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: 000114800 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-1105002000 тоот дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сум 7-р баг Оюут 3-43а тоот 312 м,кв талбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, 000125834 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-1105002043 тоот дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сум 7-р баг Оюут 3-43а тоот 561,2 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий өмчлөлийн газар. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан болно. Зээлдэгч Ч.*******, Ө.******* нар нь тус банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан учир тус банк нь зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан. Гэвч тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч Ч.*******, Ө.******* нартай байгуулсан 3017/2013/382 тоот “Зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж зээлдэгчдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

Үндсэн зээл: 8877213 /найман сая найман зуун далан долоон мянга хоёр зуун арван гурав/ төгрөг,

Зээлийн хүү: 961325 /есөн зуун жаран нэгэн мянга гурван зуун хорин тав/ төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү: 93658 /ерэн гурван мянга зургаан зуун тавин найм/ төгрөг,

Нийт: 9932196 /есөн сая есөн зуун гучин хоёр мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөг болно.

Мөн зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тус банк нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл тооцогдох зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.

 

Хариуцагч Ч.*******, Ө.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чулуунбаатар овогтой *******, Өлзийбат овогтой ******* бид *******наас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 48500000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрсэн юм. *******наас нэхэмжилсэн 9932196 төгрөгийг төлөх нь үнэн болно. Нэхэмжлэлтэй ямар нэг маргах зүйл байхгүй. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч Ч.*******, Ө.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн “Чулуунбаатар овогтой *******, Өлзийбат овогтой ******* бид *******наас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 48500000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Бизнесийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрсэн юм. *******наас нэхэмжилсэн 9932196 төгрөгийг төлөх нь үнэн болно. Нэхэмжлэлтэй ямар нэг маргах зүйл байхгүй. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Ч.*******, Ө.******* нар нь “*******” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9932196 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.*******, Ө.******* нар нь 9932196 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173865.13 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******, Ө.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 86932.565 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 86932.565 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-нд олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ