Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

 

Нэхэмжлэгч: 

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн БХТН-ийн аймгийн зөвлөлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгч, манаач, сахиул, аж ахуйн нярав гэх мэт нийт 25 жил ажилласан бөгөөд 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс одоог хүртэл Өмнөговь аймгийн Гүний-Ус ХХК-д диспетчерийн ажил хийж байна. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1984-2010 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо миний аав болох ******* овогтой *******аар овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэхийг ээж болох ******* овогтой *******аар овоглосноор доорхи бичиг баримт овог нэрийн зөрчилтэй болж, тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон улаан хавтастай БХТН-ийн аймгийн зөвлөлд үйлчлэгчээр ажилласан хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогтой ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* намайг БХТН-ийн аймгийн зөвлөлд сахиул, үйлчлэгчээр 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг мэдэх доорхи хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү. Үүнд: Жолооны дадлагын ахлах багш Сэржинбал овогтой ******* утас: 99537863, жолооны дадлагын багш Цогт овогтой ******* утас: 89538355. Эдгээр хүмүүс ******* овогтой ******* аав нь, ******* овогтой ******* нь ээж мөн болохыг мэдэх учир гэрчүүдээс асууж тогтоож өгнө үү гэжээ.    

 

Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлан хамгаалахын туслах нийгэмлэгт үйлчлэгчээр ажилд орохдоо аав болох Х.Сосорбарамаар овоглож хөдөлмөрийн дэвтрээ нээсэн. Харин төрсний гэрчилгээн дээр ээж Х.*******аар овоглосон байдаг учраас иргэний цахим үнэмлэх олгоход Х.******* гэж миний ээжээр овоглож өгсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн овог нь зөрүүтэй байгаа учраас ажилласан жил тогтоогдохгүй хохироход хүрээд байна. Иймээс хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтэй байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.******* нь Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Сосорбарамын *******гийн нэр дээр Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  2. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн “...Сосорбарам овогтой *******г 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэвэрлэгчээр...” гэсэн 14 дугаартай тушаалын хуулбар,
  3. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “... С.*******г 200 төгрөг...үнэ бүхий зүйлээр шагнахыг ня-бо Л.Алтанцэцэгт зөвшөөрсүгэй...” гэсэн 28 дугаартай тушаалын хуулбар,
  4. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “... ******* овогтой *******гийн өөрийн хүсэлт, өргөдлийн дагуу хүүхдээ асрах 3 сарын цалинтай чөлөөг 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл олгосугай...” гэсэн 26 дугаартай тушаалын хуулбар,
  5. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...З.*******д 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 20 төгрөг үндсэн цалин дээр нэмж олгосугай...” гэсэн 11 дугаартай тушаалын хуулбар,
  6. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “...З.*******г 08 дугаар сарын 20-ны өдрөөс ажлын 18 хоногоор 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус тус амруулсугай...” гэсэн 39 дугаартай тушаалын хуулбар,
  7. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...тус зөвлөлийн үйлчлэгч З.******* нь жирэмсний амралтаа 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авах болсон тул оронд нь түр хугацаагаар хүн авч ажиллуулахын тулд тушаах нь...” гэсэн 34 дугаартай тушаалын хуулбар,
  8. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “...З.*******д туршилтын журмаар түр хугацаагаар бичиг хэргийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгүүлсүгэй...” гэсэн 20 дугаартай тушаалын хуулбар,
  9. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үйлчлэгч-бичээчээр ******* овогтой *******г тус тус томилж ажиллуулсугай...” гэсэн 28 дугаартай тушаалын хуулбар,

       10.БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...үдээс өмнө З.*******...эргүүлийг заасан хугацаанд хариуцлагатай биелүүлэхийг дээрхи хүмүүст үүрэг болгосугай” гэсэн 3 дугаартай тушаалын хуулбар,

        11. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...З.******* нарын үндсэн цалинг 700 төгрөгөөр тогтоосугай...” гэсэн 36 дугаартай тушаалын хуулбар,

        12. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “...З.*******д бичээчийн 100 төгрөг, няравын 100 төгрөг бүгд 200 төгрөгийг үндсэн цалин дээр нэмж олгохыг ня-бо Д.*******д зөвшөөрсүгэй” гэсэн 01 дугаартай тушаалын хуулбар,

        13. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “...З.*******д аж ахуйн няравын 300 төгрөгийг тус тус сар дутам нэмэгдэл цалин болгон олгож байсугай...” гэсэн 39 дугаартай тушаалын хуулбар,

        14. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн “...З.*******д няравын 300 төгрөгийг тус тус сар дутам нэмэгдэл цалин болгон олгож байсугай...” гэсэн 02 дугаартай тушаалын хуулбар,

        15. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “... сахиул-үйлчлэгч З.******* 8400=00 /А-2/, сахиул З.*******д үйлчлэгч, бичээчийн ажлыг хавсран ажилсны цалинд сар бүр 2000=00 төгрөг тус тус олгож байсугай...” гэсэн 06 дугаартай тушаалын хуулбар,

        16. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “...З.*******д бичээч хавсран ажилласны нэмэгдэлд 1240 төгрөгийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус олгосугай...” гэсэн 40 дугаартай тушаалын хуулбар,

        17. БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Байгууллагын 1994 оны эд хөрөнгийн тооллогын комиссыг доорхи бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд: ...З.******* /нярав/...” гэсэн 46 дугаартай тушаалын хуулбар,

        18. З.******* Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэг, техникийн болон морин спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж БХТН-ийн “80 жилийн ойн медаль”-иар шагнав 204 дугаартай үнэмлэхийн хуулбар,

        19. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 072/000156 дугаартай “******* овогт *******ын *******, эцэг: *******ын *******, эх: *******ын *******” гэж бичигдсэн 1 дүгээр мягтын лавлагаа,

         20. Гэрч С.*******гийн “*******гийн эцэг нь ******* гэж байсан. Ээж нь ******* гэж хүн байсан. Хамт ажиллаж байхад *******ын ******* гэж овоглодог байсан. Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт 1984 онд ажилд орж цэвэрлэгч, үйлчлэгч, бичээч, нярав, сахиул гэх мэт олон төрлийн ажил хийж байсан” гэсэн мэдүүлэг,

        21. Гэрч Ц.*******гийн “*******гийн эцэг нь ******* гэж байсан. Ээж нь ******* гэж хүн байсан.Хамт ажиллаж байхад *******ын ******* гэж овоглодог байсан. Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт 1987 онд ажиллаж байсан. Цэвэрлэгч, үйлчлэгч, бичээч, нярав, сахиул гэх мэт олон төрлийн ажил хийж байсан” гэсэн мэдүүлэг,

  22. Гэрч С.*******, Ц.******* нарын оршин суугаа хаягийн талаархи багийн Засаг даргын тодорхойлолт,

         23. Нэхэмжлэгч З.*******, гэрч С.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

  24. Гэрч С.*******, Ц.******* нарын тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч З.*******гийн нэр дээр Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “Сосорбарам” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд З.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, ******* овогтой *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэх зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судлав.

 

 “Сосорбарамын *******гийн” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******ын *******гийнх болох нь гэрч  С.*******гийн “*******гийн эцэг нь ******* гэж байсан. Ээж нь ******* гэж хүн байсан. Хамт ажиллаж байхад *******ын ******* гэж овоглодог байсан. Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт 1984 онд ажилд орж цэвэрлэгч, үйлчлэгч, бичээч, нярав, сахиул гэх мэт олон төрлийн ажил хийж байсан”гэсэн мэдүүлэг, гэрч Ц.*******гийн “*******гийн эцэг нь ******* гэж байсан. Ээж нь ******* гэж хүн байсан.Хамт ажиллаж байхад *******ын ******* гэж овоглодог байсан. Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт 1987 онд ажиллаж байсан. Цэвэрлэгч, үйлчлэгч, бичээч, нярав, сахиул гэх мэт олон төрлийн ажил хийж байсан” гэсэн мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх зэргээр нотлогдож байна.

 

Сосорбарамын ******* гэсэн нэртэй Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар бичигдсэн түүх, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн “...Сосорбарам овогтой *******г 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цэвэрлэгчээр...” гэсэн 14 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “... С.*******г 200 төгрөг...үнэ бүхий зүйлээр шагнахыг ня-бо Л.Алтанцэцэгт зөвшөөрсүгэй...” гэсэн 28 дугаартай тушаалуудын агуулга нь *******ын *******гийн ажиллаж байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байгаа тул уг хөдөлмөрийн дэвтрийг *******ын *******гийн хөдөлмөрийн дэвтэр  болохыг дамжмал байдлаар нотолж байна гэж үзлээ.

 

Иймд Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******ын ******* мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

 Гэрч С.*******, Ц.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан арга журмын дагуу, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Сосорбарамын *******гийн нэр дээр Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 14 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1985 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1991 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 06-ны 36 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай тушаалын, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн 02 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1994 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаартай тушаал, БНМАУ-ын Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Өмнөговь аймгийн зөвлөлийн даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай тушаал, З.******* Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэг, техникийн болон морин спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлж БХТН-ийн “80 жилийн ойн медаль”-иар шагнав 204 дугаартай үнэмлэх, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 072/000156 дугаартай 1 дүгээр мягтын лавлагаа, гэрч С.*******, Ц.******* нарын мэдүүлэг, оршин суугаа хаягийн талаархи багийн Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч З.*******, гэрч С.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэх, гэрч нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн аймгийн зөвлөлөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ