МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн аваад, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Гэрэлт зам” нэгдэлд 1974-1975 оны 06 дугаар сар хүртэл мал маллаж байгаад 1975 оны 06 дугаар сараас 1978 оны 06 дугаар cap хүртэл цэргийн алба хаасан. 1978 оны 06 дугаар сараас 1990 оны 06 дугаар cap хүртэл “Гэрэлт зам” нэгдэлд хонь, ямаа маллаж байсан. 1990 оны 07 дугаар сараас өнөөг хүртэл хувиараа мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл улсад нийт 14 жил ажилласан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1974-1975 оны 06 дугаар cap, 1978 оны 06 дугаар сараас 1990 оны 06 дугаар cap хүртэл “Гэрэлт зам” нэгдэлд хонь, ямаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогт *******ын ******* миний бие 1974-1975 оны 06 дугаар сар, 1978 оны 06 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл “Гэрэлт зам” нэгдэлд хонь, ямаа маллаж байсан болохыг Г.*******, Ж.******* нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 1974 оны 01 дүгээр сарын 01-ээс 1975 оны 06 дугаар сар хүртэл, 1978 оны 06 дугаар сараас 1990 оны 06 сар хүртэл Ханхонгор сумын Өгөөмөр багт мал маллаж байсан үеийг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
a
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сар хүртэл, 1978 оны 06 дугаар сараас 1990 оны 06 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
- Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1974-1975, 1978-1990 онуудад Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1974 оны 03-09 дүгээр саруудад 50-400 төгрөг, 1975 оны 01-04 дүгээр саруудад 50-183 төгрөг, 1978 оны 09 дүгээр сард 98 төгрөг, 1979 оны 01-12 дугаар саруудад 60-898 төгрөг, 1980 оны 01-03 дугаар саруудад 110-146 төгрөг, 05-09 дүгээр саруудад 98-327 төгрөг, 11-12 дугаар саруудад 507 төгрөг, 1981 оны 02-03 дугаар саруудад 100-200 төгрөг, 05-08 дугаар саруудад 35-200 төгрөг, 11-12 дугаар саруудад 152 төгрөг, 1982 оны 06-07 дугаар саруудад 190-250 төгрөг, 10-12 дугаар саруудад 150 төгрөг, 1983 оны 01-02 дугаар саруудад 300 төгрөг, 04-05 дугаар саруудад 151-213 төгрөг, 07-09 дүгээр саруудад 250-500 төгрөг, 1984 оны 01-07 дугаар саруудад 89-250 төгрөг, 1985 оны 01-03 дугаар саруудад 70-140 төгрөг, 05-07 дугаар саруудад 70-140 төгрөг, 09-12 дугаар саруудад 70-140 төгрөг, 1986 оны 01-08 дугаар саруудад 64-427 төгрөг, 10-12 дугаар саруудад 50-859 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 78 төгрөг, 03-09 дүгээр саруудад 64-368 төгрөг, 11-12 дугаар саруудад 730 төгрөг, 1988 оны 01-04 дүгээр саруудад 121-267 төгрөг, 06-12 дугаар саруудад 57-488 төгрөг, 1989 оны 01-12 дугаар саруудад 80-422 төгрөг, 1990 оны 01-06 дугаар саруудад 85-100 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
- Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “*******ын ******* нь БХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Өмнөговь аймгаас 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 151 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаартай тушаалаар 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 905482 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 000000043 дугаартай албан бичиг,
- Даланзадгад сумын “Гэрэлт зам” нэгдлийн 1974 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “...буудлын эд аж ахуй хүлээлцүүлэх комиссын даргад Хүүхэнбаатар, гишүүдэд Б.*******, Д.Туваанжав нарыг томилсугай...” 06 дугаартай нэгдлийн даргын тушаалын хуулбар,
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “...*******ын *******-Өгөөмөр бригадад малчнаар 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” 39 дугаартай тушаалын хуулбар,
- Гэрч Г.*******гийн “Н.******* бид 2 нас чацуу. Ер нь 1970 оноос эхэлж Өмнөговь аймгийн Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад хонь маллаж байсан. 1990 онд тус нэгдэл нь хувьд гарч түүнээс хойш одоог хүртэл малаа маллаж байгаа” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.*******ын “Би 1977 онд сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд нэгдлийн эдийн засагчаар ажилд орсон. Н.******* нь 1978 оноос тус нэгдлийн Өгөөмөр бригадад хонь, ямаа маллаж байсан. Н.******* нь одоо болтол хувьдаа мал маллаж байгаа. Гэрэлт зам нэгдэл нь 1992 онд тараад Базар баян нэртэй компани болсон. 1992 онд Гэрэлт зам нэгдлийг хувьд гарах үед Н.******* нь хувьдаа малаа авч нэгдлээс гарсан” гэсэн мэдүүлэг,
- Нэхэмжлэгч Н.*******, гэрч Ж.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 299 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрчүүдийн Н.*******ийг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.
Нэхэмжлэгч Н.******* нь хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэний улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Өгөөмөр бригадад 1974 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь
- Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдэлд 1974-1975, 1978-1990 онуудад Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1974 оны 03-09 дүгээр саруудад 50-400 төгрөг, 1975 оны 01-04 дүгээр саруудад 50-183 төгрөг, 1978 оны 09 дүгээр сард 98 төгрөг, 1979 оны 01-12 дугаар саруудад 60-898 төгрөг, 1980 оны 01-03 дугаар саруудад 110-146 төгрөг, 05-09 дүгээр саруудад 98-327 төгрөг, 11-12 дугаар саруудад 507 төгрөг, 1981 оны 02-03 дугаар саруудад 100-200 төгрөг, 05-08 дугаар саруудад 35-200 төгрөг, 11-12 дугаар саруудад 152 төгрөг, 1982 оны 06-07 дугаар саруудад 190-250 төгрөг, 10-12 дугаар саруудад 150 төгрөг, 1983 оны 01-02 дугаар саруудад 300 төгрөг, 04-05 дугаар саруудад 151-213 төгрөг, 07-09 дүгээр саруудад 250-500 төгрөг, 1984 оны 01-07 дугаар саруудад 89-250 төгрөг, 1985 оны 01-03 дугаар саруудад 70-140 төгрөг, 05-07 дугаар саруудад 70-140 төгрөг, 09-12 дугаар саруудад 70-140 төгрөг, 1986 оны 01-08 дугаар саруудад 64-427 төгрөг, 10-12 дугаар саруудад 50-859 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 78 төгрөг, 03-09 дүгээр саруудад 64-368 төгрөг, 11-12 дугаар саруудад 730 төгрөг, 1988 оны 01-04 дүгээр саруудад 121-267 төгрөг, 06-12 дугаар саруудад 57-488 төгрөг, 1989 оны 01-12 дугаар саруудад 80-422 төгрөг, 1990 оны 01-06 дугаар саруудад 85-100 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
- Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “*******ын ******* нь БХЯ-ны сайдын 1975 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн н/155 дугаар тушаалаар Өмнөговь аймгаас 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 151 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаартай тушаалаар 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 905482 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн 000000043 дугаартай албан бичиг,
- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “...*******ын *******-Өгөөмөр бригадад малчнаар 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” 39 дугаартай тушаалын хуулбар,
- Гэрч Г.*******гийн “Н.******* бид 2 нас чацуу. Ер нь 1970 оноос эхэлж Өмнөговь аймгийн Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад хонь маллаж байсан. 1990 онд тус нэгдэл нь хувьд гарч түүнээс хойш одоог хүртэл малаа маллаж байгаа” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Ж.*******ын “Би 1977 онд сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд нэгдлийн эдийн засагчаар ажилд орсон. Н.******* нь 1978 оноос тус нэгдлийн Өгөөмөр бригадад хонь, ямаа маллаж байсан. Н.******* нь одоо болтол хувьдаа мал маллаж байгаа. Гэрэлт зам нэгдэл нь 1992 онд тараад Базар баян нэртэй компани болсон. 1992 онд Гэрэлт зам нэгдлийг хувьд гарах үед Н.******* нь хувьдаа малаа авч нэгдлээс гарсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Н.*******ийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Өгөөмөр бригадад 1974 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч Г.*******, Ж.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.*******, Ж.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр, гэрч Г.*******гийн ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Н.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Даланзадгад сумын “Гэрэлт зам” нэгдлийн 1974 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “...буудлын эд аж ахуй хүлээлцүүлэх комиссын даргад Хүүхэнбаатар, гишүүдэд Б.*******, Д.Туваанжав нарыг томилсугай...” 06 дугаартай нэгдлийн даргын тушаалд дурьдагдсан Б.******* нь нэхэмжлэгч Н.******* биш тул нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон баримт гэж үзээгүй тул хамааралгүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл бологоогүй болно.
- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 000000043 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, гэрч Г.*******, Ж.******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн Өгөөмөр бригадад 1974 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ