| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1883 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Р д холбогдох эрүүгийн 2006 02391 2629 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймаг Өлзийт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “ хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эх, дүү нарын хамт Архангай аймаг тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар Б.Р .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Р нь 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Д.Ганбаярын түүний автомашинд үлдээсэн байсан картыг олж авч улмаар түүнд өгөлгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дандарбаатар гудамжны “Хорго” хотхоны орчим байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас тухайн картыг уншуулан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр 2.000.000 төгрөгийг гарган авч иргэн Д.Ганбаярт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р мэдүүлэхдээ: “...Мөрдөн
шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-15/, гэрч Ц.Анужингийн өгсөн мэдүүлэг /хх-22-25/, Д.Ганбаярын Хаан банкны дансны хуулга /хх-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, шүүгдэгч Б.Р урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Р нь 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Д.Ганбаярын түүний автомашинд үлдээсэн байсан картыг олж авч улмаар түүнд өгөлгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дандарбаатар гудамжны “Хорго” хотхоны орчим байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас тухайн картыг уншуулан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр 2.000.000 төгрөгийг гарган авч иргэн Д.Ганбаярт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганбаярын өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 6-ны орой Нисэхэд найз Б.Р хамт “Буянт-Ухаа” спортын ордны хойд талын “Миний зах” орж 50.000 орчим төгрөгийн эд зүйл авсан. Тэгээд хоёр эмэгтэйн хамт буудал ороод хоносон. Орой нь буудлын тооцоо хийх гээд виза картаа хайхад байхгүй байсан ба машиндаа унагаасан байх гээд тоогоогүй. Мөн найз Б.Р нь “чи дэлгүүрээс гарахдаа торондоо хийсэн байх” гэж хэлсэн. Дараа нь машинд унагаасан байх гэж намайг тайвшруулаад яваад байсан. Тэгэхээр нь орхисон. Тэгэхэд 2020 оны 5 дугааг сарын 5-ны орой 17 цагийн орчим 2.000.000 төгрөг виза картнаас гарсан байсан. Миний картны нууц үгийг мэдэж байгаа хүн бол ганцхан Б.Р байгаа. Өөр хүн байхгүй. Миний бодлоор Б.Р авсан байхаа. Учир нь миний виза картны нууц үгийг мэдэж байгаа. Мөн үйл явдал болоод дууссаны дараа Б.Рэгзэддавгад хэлэхэд “намайг хардаж байгаа бол би хэсэг хэсгээр нь гэсэн буцаагаад өгчихнө” гэж хэлж байсан.” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Анужингийн өгсөн: “...Үйлчлүүлсэн. Гэхдээ манай сургуулийн 4 дүгээр курсын оюутан Дорж гэх залуу над руу 2020 оны 4 сараас эхэлж чат бичдэг байсан. Тэр залуу 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 13 цаг 20 минутад өөрийн дугаараас залгасан ганц нэг ярьсан болохоор дугаарын санахгүй байна. Тэгээд Дорж юунаас болсон мэдэхгүй байна. Даваа гэх найзтайгаа маргалдсан. Даваа гэх найз “чи намайг мөнгөгүй гэж санаа юу, би харуулна” гэж хэлээд “би дэлгүүр ороод ирье” гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Тэгээд бид хоёр цуг гараад зам дээрээс такси барьсан. Би “зүгээр картаа уншуулаад дэлгүүрээс юм аа авчих” гэж хэлсэн. Тэгсэн “чамд АТМ-ээс мөнгөө харуулна, чамд үзүүлээд мөнгөн дээр хэвтүүлнэ, нэг өдөр мөнгөн дээр хэвтээд үз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би чиний мөнгөтэй чинь надад ямар хамаатай: юм бэ” гэж хэлсэн. Тэгээд таксины жолоочид би “хамгийн ойрхон АТМ дээр очъё” хэлсэн. Даваа “цаашаа явъя” гэж хэлээд нэлээн явж байгаад АТМ дээр очсон. Тэгээд би “яагаад ийм хол АТМ явж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн “чамтай хол явахыг хүссэн” гэж хэлсэн. Тэгээд намайг тэвэрч авах гэж оролдсон. Тэгээд бид хоёр АТМ дээр ирээд Даваа “намайг АТМ ороод мөнгө аваад гараад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи өөрөө орж мөнгөө ав” гэж хэлсэн. Тэгсэн чинь “чи ороод ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хоёулаа хамт оръё” гэж хэлэхэд “би орохгүй, чи ороод мөнгө аваад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи тэгж их мөнгөтэйгөө харуулах гээд байгаа юм бол мобайл банкны чинь үнийн дүнг харчихъя” гэж хэлсэн. Тэгсэн “үгүй, чи ороод аваад ир, би чамд итгэж байна” гэж хэлсэн. Би Даваагаас “чамд мессеж мэдээ ирдэг үү” гэж хэлсэн. Тэгсэн “ирдэг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “орж авч чадахгүй эсхүл буцъя” гэж хэлсэн. Тэгээд жолооч хөдлөх үед би “гуйж байна, чи ороод аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би Давгын картыг аваад нууц дугаарын авсан. Тэгээд АТМ ороод үлдэгдлийг шалгасан. Тэгсэн 2.000.000 төгрөг байсан. Тэгээд хүний мөнгийг буруу авчих гэж бодоод утсаа гаргаж ирээд тооны машин дээр сая саяар нь бодсон. Тэгээд АТМ-ээс 2.000.000 төгрөг аваад таксинд суухад Давга нь мөнгө бүрэн үү гэж асуусан. Мөн Давга гэх залуу нь 2020 оны 6 дугаар сарын үеэр “миний найз хаана байна, юу хийж байна” гэж асуусан. Тэгэхээр нь би “яасан” гэж асуухад “чамтай уулзах хэрэг байна” гэж хэлсэн. “Яах гэж байгаа юм бэ” гэж асуухад “уулзахгүй бол болохгүй” гэж хэлж “гэрийн чинь тэнд очъё, хаягаа хэлчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Давга нь “аминд тулсан асуудал байна, чи фэйсбүүк хаягаа устгачих” гэж хэлсэн. Тэгээд над руу 2 хоног тасралтгүй чат бичсэн. Тэгээд би “юу болсон юм бэ” гэж асуухад “хоёулангийн АТМ-ээс авсан мөнгө бөөн хэрэг тариад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд бүгдийг нь авч өгөө биз дээ, юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд “харин тиймээ би мэдэж байна, би буруугүй хэрнээ хэрэгт татагдах” гээд байна, би эсхүл надад цахим хаягаа зарчих би 300.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь “надад мөнгө хэрэггүй, би зургаа устгаад нэрээ солъё тэгж болж чадна гэж хэлсэн.” /хх-22-25/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Р яллагдагчаар өгсөн: “...Би Д.Ганбаяртай хамт байх хугацаандаа нэг нэгнийхээ картыг уншуулж дэлгүүрээс юм авдаг байхдаа кодыг нь мэддэг болсон байсан. Би тухайн мөнгө авсан өдрийн маргааш мөнгөө хайхад олоогүй. Өмднийхөө халаасандаа хийсэн байж байгаад хаясан байсан.” /хх-32-33/ гэх мэдүүлэг,
Д.Ганбаярын 5140133885 дугаартай “Хаан” банкны дансны хуулга /хх-10/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-11/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-12/,
Хохирол төлсөн баримт /хх-9/,
Шүүгдэгч Б.Р урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Р нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Ганбаярт 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Р нь хохирогч Д.Ганбаярт учруулсан хохирол 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцлоо.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Р гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.Р д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалахаар тогтов.
Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Р “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Р 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Р нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Р нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Р д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС