Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1900

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч П.М ,

Шүүгдэгч, хохирогч Ө.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.М , Ө.Ц  нарт холбогдох эрүүгийн 2006 03477 2610 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Баянзүрх дүүргийн   тоотод суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , П.М .

 

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,   ажилладаг, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн   тоотод суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ө.Ц .

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч Ө.Ц  нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх
дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Номин-Эрдэнэтэй хувийн таарамжгүй
харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, түүний биед дагзны хуйханд
шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

          Шүүгдэгч П.М  нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Ц тай хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед үс уналт зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, цээж нуруу, хэвлий, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч П.М  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ө.Ц  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

         Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч Э.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-6-10/, гэрч П.М гийн өгсөн мэдүүлэг /хх-19-21/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9280 дугаартай дүгнэлт /хх-28-29/, хохирогч Ө.Ц гийн өгсөн мэдүүлэг /хх-11-15/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 630 дугаартай дүгнэлт /хх-28-29/, шүүгдэгч П.М гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/, шүүгдэгч Ө.Ц гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-41/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

         1. Шүүгдэгч Ө.Ц  нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх
дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Номин-Эрдэнэтэй хувийн таарамжгүй
харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, түүний биед дагзны хуйханд
шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Номин-Эрдэнийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би эгч П.М гийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Жижгээгийн гэрт эгчийн найзууд Цолмонтуяа, Жижгээ, Эрдэнэзаяа мөн нэрийг нь мэдэхгүй нэг залуу байсан. Тэгээд бид хэд 2 литр Нийслэл пиво хувааж уусан. Би хэрэг гарсан өдөр анх Цолмонтуяа эгчтэй танилцсан. Миний толгой руу Цолмонтуяа эгч шалтгаангүй шилэн аягаар цохисон түүнээс өөр хүн намайг цохиж зодсон зүйл бол байхгүй мөн би шинжээчийн дүгнэлттэй танилцсан надад ямар нэг гомдол санал байхгүй.” /хх-6-10/ гэх мэдүүлэг,

 

          Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 9280 дугаартай дүгнэлтэд:

          1. Э.Номин-Эрдэнийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.     

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй.” /хх-28-29/ гэх дүгнэлт зэрэг болно.

          

2. Шүүгдэгч П.М  нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Ц тай хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед үс уналт зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, цээж нуруу, хэвлий, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Ц гийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би найз Улсболдынд түүний найзын хамт гурвуулаа байсан. Мөнхзаяа, Мөнхзаяагийн дүү Номин-Эрдэнэ, Мөнхзаяагийн найз Эрдэнэзаяа нар 2 литр Нийслэл нэртэй пиво авчирч тэрнийг хувааж уусан. Номин-Эрдэнэ тэр үед агсам тавьж намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, хуруу гараараа чичилсэн. Удаан хугацаанд миний толгойруу хуруу гараараа чичилсний эцэст би барьж байсан аягаараа толгой руу нь цохисон чинь цус гарсан. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ над руу дайраад байж байхаар хашааны гаднаас эгч Мөнхзаяа араас орж ирээд намайг үсдэж унагаагаад гэдэс рүү өшиглөсөн. Би цагдаад дуудлага өгсөн.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

          Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 630 дугаартай дүгнэлтэд:

          1. Ө.Ц гийн биед үс уналт, зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, цээж нуруу, хэвлий , баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

         3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

         5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-24-25/ гэх дүгнэлт,

 

         Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40, 41/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ө.Ц гийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Номин-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, түүний биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний ар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл,

шүүгдэгч П.М гийн нь 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Ц тай хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед үс уналт зүүн хацар, зүүн шанаа, зүүн өвдгөнд зулгаралт, цээж нуруу, хэвлий, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.М , Ө.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч П.М , Ө.Ц  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар П.М , Ө.Ц  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

          Шүүгдэгч П.М , Ө.Ц  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.М , Ө.Ц  нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.М , Ө.Ц  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.М , Ө.Ц  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.М , Ө.Ц  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

           5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, П.М , Ө.Ц  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.М , Ө.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.М , Ө.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС