| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1968 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1968
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч Б.А ,
Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.А , Г.Т нарт холбогдох эрүүгийн 2006 03432 2554 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.А .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Г.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй Ш.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Энх-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Ш.Нямбаярын өгсөн мэдүүлэг /хх-6-10/, гэрч Г.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-35-36/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9291 дугаартай дүгнэлт /хх-42-43/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1337 дугаартай дүгнэлт /хх-40-41/, Б.А ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58-59/, Г.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-87-88/, шүүгдэгч Б.А ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-61/, шүүгдэгч Г.Т ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
1. Шүүгдэгч Б.А нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй Ш.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ш.Нямбаярын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 5-ны орой 21 цагийн үед найз Энхтүвшин утсаар залгаад би Гачууртад хүнд зодуулчихлаа чи ирээд намайг авчих гэхээр нь 22 цагийн үед “Харгиа” амралтын газар очиход Энхцогт, Энх-Амгалан, Энхтүвшин гурав хүмүүстэй маргалдсан гээд зогсож байсан. Тэгэхээр нь би хэнтэй маргалдсан талаар асуухад Гачууртад байдаг Ундрал гээд охин ах нараа авчирч зодуулсан гэж хэлсэн. Тэр бид нар амралтын газрын модон сааданд суугаад юм ярьж байхад Ундралын ах нь гээд 6-7 залуус ирээд шууд саадан дотор ороод Б.А шууд миний баруун хөмсөгний дээд хэсэгт гараараа хоёр удаа цохиход миний хөмсөг сэтэрч цус гарсан чинь Г.Т саадны хойд хэсэгт Э.Энх-Амгалангийн дээрээс цохиод байсан.” /хх-8-10/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1337 дугаартай дүгнэлтэд:
1. Ш.Нямбаярын биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-40-41/ гэх дүгнэлт зэрэг болно.
2. Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй Э.Энх-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Энх-Амгалангийн өгсөн: “...Манай найз Энхцогтыг нөгөө Ундрахын ах нь гэх хоёр залуугийн нэгэн нөгөөдөх нь намайг нүүр рүү 1 удаа цохиод газар унагаагаад цээж нь дээр бас хэд хэдэн удаа цохисон юугаар цохисныг мэдэхгүй. Би тухайн үед ухаан алдсан байсан.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэбатын өгсөн: “...Тамир Энх-Амгалан гэх залууг нүүр рүү нэг удаа цохисон тэгсэн Тамирыг зөрүүлээд цохисон, Тамир дахиад зөрүүлээд цохих болсон гэхдээ хаана юугаар цохисныг би тодорхой харж амжаагүй.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9291 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Энх-Амгалангийн биед баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-42-43/ гэх дүгнэлт зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А ын яллагдагчаар өгсөн: “...Найз Тамирын хамт очиж би хохирогч Ш.Нямбаярын нүүр хэсэгт гараараа 4 удаа цохиж гэмтэл учруулсан. Би хохирогч Ш.Нямбаярын эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг бичиг хийж өгсөн.” /хх-85-86/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Т ын яллагдагчаар өгсөн: “...Хэрэг үйлдсэн би өөрийн хийсэн хэргээ бүрэн хүлээж байна. Би хохирогч Э.Энх-Амгаланд хохирлын мөнгө төлж барагдуулсан.” /хх-87-88/ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч нарын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-49, 53/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-59, 61/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.А ын 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй Ш.Нямбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Т ын 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй Э.Энх-Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А , Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч Б.А , Г.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Хохирогч нар нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар Б.А , Г.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.А , Г.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А , Г.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А , Г.Т нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар
Б.А , Г.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А , Г.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.А , Г.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.А , Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.А , Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС