| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00734/И |
| Дугаар | 102/ШШ2017/00796 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/00796
2017 оны 03 сарын 22 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00796 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 3 дугаар байранд оршин байгаа “СВД” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, СВД 3 дугаар байр 40 тоотод оршин суух, Тунгалагийн Саранд холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,049,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “СВД” СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байр нь 43 айл өрхтэй ба суудлын вагон депогоос 2013 онд хувьчилсан ба 2013 оны 12 дугаар сард СӨХ байгуулагдан ажиллаж байна. Тус СӨХ нь оршин суугчдыг төлөөлж Ус сувгийн удирдах газар болон Дулааны шугам сүлжээ ХХК-тай гэрээ байгуулсан.
Тус байрны 41 тоотод оршин суух Т.Саран нь 2014 оны 5 дугаар сараас эхлэн СӨХ болон хэрэглэсэн дулаан, усны мөнгөө төлөөгүй өдийг хүрч байна. Удаа дараа эдгээр төлбөрөө төлөх мэдэгдэл хүргүүлдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүйа.
Иймд Т.Сарангаас 2014 оны 5 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх СӨХ болон хэрэглэсэн ус, дулааны төлбөр 1,408,889 төгрөг, алданги 640,777 төгрөг, нийт 2,049,667 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “СВД” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Баярмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: СВД СӨХ-ны харьяалалын байрны 14 тоотод оршин суух Т.Саран нь байр ашиглалтын зардлын төлбөрөө төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “СВД” СӨХ нь Т.Сарангаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 2,049,667 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Саран нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгч “СВД” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СВД” СӨХ-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“СВД” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Т.Саранд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,049,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,872 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “СВД” СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД