| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0183/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/183 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Р., түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт ын ид холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Р. нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн Д.*******-*******ийн эд хөрөнгийг буюу ХААН банкны виза картыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч уг картнаас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 9500,2700,1000, 500000,100000 төгрөгийг тус тус зарлага хэрбэрээр авч иргэн Д.*******-*******ид нийт 613200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хяналтын камерт үзлэг хийсэн...үзлэгийн ажилллагааг Ховд аймаг дахь ХААН банкны салбарын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах КИНГ рестораны 3 давхрын төлбөр тооцооны төвд эхлүүлэв...Камерийн бичлэгт 01:36 цагт АТМ-д саарал өнгийн саравчтай малгай өмссөн 2 хүн орж ирсэн бөгөөд түрүүлж АТМ орж ирсэн хүн банкны харилцах картыг АТМ-д хийж нууц кодыг нь оруулан 1 ширхэг мөнгөн дэвсгэрт гарган авч уг мөнгөө картын хамт хажууд байсан саравчтай малгайтай хүнд өгсөн.Тэр хүн дахин картаа нөгөө хүндээ өгөөд уг хүн картыг АТМ-д хийж их хэмжээний мөнгө авхуулж уг мөнгөнөөс 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг буцааж мөнгө авч өгсөн хүндээ өгсөн. Тэндээс гараад үүдэнд хэсэг зогсож байгаад буцаж ороод АТМ-ээс дансны үлдэгдэл шалгаж байгаад дахиад мөнгө аваад гараад явсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 4-6-р хуудас/
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 12-13-р хуудас/
ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 14-15-р хуудас/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...орой нь 80 айлын тэнд явж байгаад Р.той дахин таараад өөрийнхөө ХААН банкны виза картыг өгч явуулаад архи авхуулаад бид хоёр 1-р сургуулийн хашаанд орж уусан.Тэгээд юу болсныг мэдэхгүй тасарчихсан байсан. 7 хоногийн дараа картаа алга хийчихэж гэж бодоод өөрийнхөө дансны хуулгыг аваад харсан чинь миний данснаас 9500, 2700, 1000, 500.000, 100000 төгрөг, нийт 613200 төгрөгний зарлага гарсан байсан. Р.той уулзаад асуухад “ би мэдэхгүй” гээд байхаар нь цагдаад хандсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зах дээр Д.*******-******* ахтай таараад бид нэг шил архи хувааж уусан.”Хишиг” плазагаас дахиад нэг шил архи аваад Р. ахтай таараад бид гурав хувааж уусан.Тэгээд би хүүхэдтэйгээ явж байсан болохоор тэр хоёроос салаад явсан.”Хишиг” плазагаас Д.*******-******* ах өөрөө картаа уншуулж архи авсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/
Шүүгдэгч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зах дээр Д.*******-******* Улаанаа хоёртой таараад 1 шил архи хувааж уусан. Орой нь 80 айлын тэнд Д.*******-*******тай таарахад Д.*******-******* надад виза картаа өгч явуулаад архи авхуулсан.Бид хоёр 1 дүгээр сургуулийн хашаанд орж 2 шил архи уучихаад би нэг мэдэхэд тасраад унтсан байсан. Шөнө нь даараад сэрсэн чинь Д.*******-******* байхгүй, виза карт нь надад байхаар нь 52 айлын АТМ ороод эхлээд 1000 төгрөг аваад дараа нь 500000 төгрөг, 100000 төгрөг уншуулж авхуулаад тэр залууд 20000 төгрөг өгсөн.Тэгээд авсан мөнгөөрөө ууж идэх юм аваад дуусгасан... гэх мэдүүлэг / хэргийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Р. нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.*******-*******ийн виза картыг аваад Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-нээс нийт 613200 төгрөгийг хууль бусаар авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Р. бусдын эзэмшлийн банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч мөнгө авсан нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл гэж үзлээ.
Шүүгдэгч Р.ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Р.ийн хохирогч Д.*******-*******ийн эзэмшлийн ХААН банкны виза картнаас мөнгө авсан үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” байх тул шүүгдэгч Р.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р. нь хохирогч Д.*******-*******ид учруулсан 613200 төгрөгний хохирлыг төлөхөө зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,*******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар шүүгдэгч Р.оос 613200 төгрөг гаргуулж хохирогч Д.*******-*******ид олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Р. нь урьд 2000 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 40000 төгрөгөөр торгох ял, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- /хэргийн 47-р/ , шийтгэх тогтоолын хуулбаруудаар / хэргийн 49-58-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.ийн хувийн байдлын талаар гэрч ы өгсөн...Р. нь эцэг эхээс 8-уулаа, айлын том хүүхэд, дороо 7 дүүтэй.1987-1989 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.1991 онд *******сүрэнтэй гэр бүл болоод 1994 онд салсан.Одоо ганцаараа амьдардаг...гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/,Р.ийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Р.ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Р.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.ид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хохирлын 613200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.*******-*******ид олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хамт хадгалах,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Р. нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Улсын яллагчийн санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Р. нь хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, ганц бие амьдардаг зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Р.ид тайлбарлаж , Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар шүүгдэгч Р.оос 613200 төгрөг гаргуулж хохирогч Д.*******-*******ид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Р. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын ид 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Р.ид тайлбарласугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.ид оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар шүүгдэгч Р.оос 613200 /зургаан зуун арван гурван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж хохирогч Д.*******-*******ид олгосугай.
7.Шүүгдэгч Р. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Р.ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form